| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 301/2025/0006/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/17 |
| Огноо | 2025-01-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Алтанзул |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/17
2025/ШЦТ/17
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж,
Улсын яллагч: Т.Алтанзул
Хохирогч: С.Х
Шүүгдэгч: С.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Сийн Эд холбогдох 2412000000322 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Эсуманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Ө аймгийн Н сум “Х” ХХК-нд уулын туслах ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт А аймгийн Э сум .. дүгээр баг Б хороолол ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Ц овогт Сийн Э /РД:../
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч С.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр А аймгийн Э сумын нутагт үйл ажиллагаа явуулах “Р” буудалд хамтран амьдрагч С.Хтай хардалтын улмаас маргалдан сэнжтэй аягаар нүүрэн тус газар нь цохиж хохирогчийн биед зүүн зовхи, нүдний алимны салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, шууны зулгаралт, хамар, зүүн хацар, баруун гуя, шилбэ, цээжинд цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Үүнд: Мөрдөн байцаалтын шатанд 2412000000322 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Хын мэдүүлсэн: “...Р нэртэй буудалд 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл байсан ба 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр манай найз Г ирчихсэн байсан...Хэд хоногийн өмнө найз Г манайд хүрээд ир гэхээр нь би өдрийн 12 цагийн үед нэг шил цагаан архи аваад орсон. Тэр архинаас цуг хувааж уугаад байж байтал Г манай нөхөр болох Эыг муу санаатай, доль зэрэг үгээр хэлээд байхаар нь би уурлаад гарч явах үедээ нүүрийг нь алгадах гэж байгаад санаандгүй байдлаар нүүрийг нь маажсан байсан. Тэр болсон явдлаа манай нөхөрт миний төрсөн өдрөөр ярьсан ба манай нөхөр буруугаар ойлгож Гтай хэсэг маргалдаж байгаад уурандаа миний зүүн нүд хэсэг рүү архитай байсан сэнжтэй аягаар нэг удаа цохиж, түлхсэн ба би унахдаа орны булан мөргөж урд шүдээ гэмтээсэн. Тухайн үед миний цохиулсан нүднээс цус их гарсан... Би өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох хүсэлт гаргахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13, 61-62 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Ч.Мгийн мэдүүлсэн: “...С.Хнь 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 122,700 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байна. Үүнийг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа бөгөөд төрийн сангийн 100900020080 тоот данс төлбөрийг төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 хуу/
Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Бийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 450 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “...1. С.Хын биед зүүн зовхи, нүдний алимны салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, шууны зулгаралт, хамар, зүүн хацар, баруун гуя, шилбэ, цээжинд цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтлүүд нь.хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна. 4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 18-19хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч С.Эы мэдүүлсэн: ...Миний үйлдэл тохирч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 хуу/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Э нь 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр А аймгийн Э сумын нутагт үйл ажиллагаа явуулах “Р” буудалд хамтран амьдрагч С.Хтай хардалтын улмаас маргалдан сэнжтэй аягаар нүүрэн тус газар нь цохиж хохирогчийн биед зүүн зовхи, нүдний алимны салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, шууны зулгаралт, хамар, зүүн хацар, баруун гуя, шилбэ, цээжинд цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг мөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Э нь 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр А аймгийн Э сумын нутагт үйл ажиллагаа явуулах “Р” буудалд хамтран амьдрагч С.Хтай хардалтын улмаас маргалдан сэнжтэй аягаар нүүрэн тус газар нь цохиж хохирогчийн биед зүүн зовхи, нүдний алимны салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, шууны зулгаралт, хамар, зүүн хацар, баруун гуя, шилбэ, цээжинд цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:
мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Хын мэдүүлсэн “...Р нэртэй буудалд 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл байсан ба 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр манай найз Г ирчихсэн байсан...Хэд хоногийн өмнө найз Г манайд хүрээд ир гэхээр нь би өдрийн 12 цагийн үед нэг шил цагаан архи аваад орсон. Тэр архинаас цуг хувааж уугаад байж байтал Г манай нөхөр болох Эыг муу санаатай, доль зэрэг үгээр хэлээд байхаар нь би уурлаад гарч явах үедээ нүүрийг нь алгадах гэж байгаад санаандгүй байдлаар нүүрийг нь маажсан байсан. Тэр болсон явдлаа манай нөхөрт миний төрсөн өдрөөр ярьсан ба манай нөхөр буруугаар ойлгож Гтай хэсэг маргалдаж байгаад уурандаа миний зүүн нүд хэсэг рүү архитай байсан сэнжтэй аягаар нэг удаа цохиж, түлхсэн ба би унахдаа орны булан мөргөж урд шүдээ гэмтээсэн. Тухайн үед миний цохиулсан нүднээс цус их гарсан... Би өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох хүсэлт гаргахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13, 61-62/,
мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Ч.Мгийн мэдүүлсэн “...С.Хнь 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 122,700 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байна. Үүнийг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа бөгөөд төрийн сангийн 100900020080 тоот данс төлбөрийг төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72/,
хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Бийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 450 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-19хуу/
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч С.Э нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг бөгөөд гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хооронд шалтгаант холбоотой байдаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч С.Э нь 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Ааймгийн Эсумын нутагт үйл ажиллагаа явуулах “Р” буудалд хамтран амьдрагч С.Хтай хардалтын улмаас маргалдан сэнжтэй аягаар нүүрэн тус газар нь цохиж хохирогчийн биед зүүн зовхи, нүдний алимны салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, шууны зулгаралт, хамар, зүүн хацар, баруун гуя, шилбэ, цээжинд цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокуророос ирүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иймд шүүгдэгч С.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч С.Хын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.
Хохирогч С.Хнь мөрдөн байцаалтын шатанд “...Гомдолгүй, сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй, гомдол, санал байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч С.Эыг энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “...Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй...” гэж,
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж тус тус хуульчилсан.
Хохирогч С.Хнь эмчилгээ хийлгэж, Эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн 122,700 /нэг зуун хорин хоёр мянга долоон зуу/ төгрөгийг шүүгдэгч С.Э нь Эрүүл мэндийн даатгалын санд төлөөгүй байх тул түүнээс 122,700 /нэг зуун хорин хоёр мянга долоон зуу/ төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч С.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.Эы үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч С.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт Сийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э нь шүүхээс оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч С.Эаас 122,700 /нэг зуун хорин хоёр мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд олгосугай.
5. Шүүгдэгч С.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР