Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/19

 

 

                                                                                    2025/ШЦТ/19

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж,

           Улсын яллагч: Б.Тулга

            Шүүгдэгч: Ж.Б, С.О, С.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Жгийн Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Сгийн О, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ховогт Сгийн Б нарт холбогдох 2412001450331 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр А аймгийн Э суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, А аймгийн Б сумын Б баг, У гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1999 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Сум дундын шүүхийн 160 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, тус ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, мөн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ял, мөн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Ц овогт Жгийн Б /РД:../

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ний өдөр А аймгийн Эсуманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, А аймгийн Б сумын Б баг, У гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эДж байгаагүй, Б овогт Сгийн О /РД:../

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Э суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт А аймгийн Б сумын Д баг, Х гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2001 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 100 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар 25,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Ховгийн Сгийн Б /РД:../

 

Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Б, С.О нар нь бүлэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 21-22 цагийн орчимд Ааймгийн Бсум, Д багийн Л гэх газар “мэнДж дуугарсангүй” гэх ялимгүй зүйлээр шалтаглан С.Бтэй хэрүүл маргаан үүсгэж, биед нь халдаж зүүн хацар, эрүү, баруун тохой, зүүн өвдөгт зулгаралт, хоёр гуянд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч С.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 21-22 цагийн орчимд Ааймгийн Бсум, Д багийн Л гэх газар Ж.Б, С.О нарт зодуулснаас шалтгаалан ир үзүүр бүхий зүйлээр С.Огийн биед халдаж, зүүн гарын шуу, зүүн эгэм мөрний хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Үүнд: Мөрдөн байцаалтын шатанд 2412001450331 дугаартай эрүүгийн хэргээс:

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Бийн мэдүүлсэн: “...Б танихгүй байна уу, дугарч ядаад том болчихжээ гээд байсан. Тэгэхээр нь би ах нь дуугарсан шүү дээ гэж хэлсэн. Тэгсэн чинь машинаас О бууж ирээд ах дуугарахгүй яагаад байна гэсэн. Тэгээд миний машинаас эхнэр бууж ирээд хүүхэд уйлаад байна, явъя гэсэн чинь Б манай эхнэр Бийг хувхай гуйлгачин минь хэзээ чи ийм болсон юм гэсэн чинь манай эхнэр чамд ямар хамаа байна, бид хоёр явъя гэсэн чинь Б энэ муу гуйлгачин гичий дандаа ингэдэг юм гээд байсан. ...Тэгсэн чинь О намайг баруун талын шанаа руу цохисон бөгөөд би газар унасан. Тэгээд манай эхнэр машинаараа хүүхдээ аваад явсан. Намайг газраас босоод ирэнгүүт Б, О хоёр, хоёр гараас барьж аваад Б нь хоёр удаа нуруу руу өшиглөсөн. Тэгээд О миний гараас бариад Б миний толгой руу 4-5 удаа цохисон. ...Тэгээд би машиндаа суугаад явсан. Миний амнаас хамраас цус нилээд гоожсон байсан. ...О 2-3 удаа толгой хэсэг рүү цохисон, Б 4-5 удаа толгой руу цохисон, хоёр удаа нуруу руу өшиглөсөн. Энэ хоёр хүн чамайг өмөөрөх хүн байхгүй ална гээд дайраад байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 4-9 хуу/

 

Хохирогч С.Бийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр дахин мэдүүлсэн: “...Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох хүсэлт гаргахгүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 216 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Огийн мэдүүлсэн: “...Б ах өөрөө та хоёрыг нугасална шүү гээд байсан. Мөн миний гарын бугуй болон мөрний эгэмний хэсэгт зүсэгдсэн шарх үүссэн байсан. Тэгэхээр би Б ахыг хутгатай байсан байх гэж бодож байна. Миний мөрний эгэм хэсэгт зүсэгдсэн шарх үүсэхэд миний гадна талаар өмсөж явсан цамц давхар зүсэгдэж цоорсон байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 13-15 хуу/

Хохирогч С.Огийн дахин мэдүүлсэн: “...Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох хүсэлт гаргахгүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 187 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Ч.Мгийн мэдүүлсэн: “...Дээрх 2 хүний нийт 77,082 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа бөгөөд төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлбөрийг төлүүлмээр байна. ...Би эрүүл мэндийн даатгалын санд учирсан 77,082 төгрөгийг дээрх дансанд төлүүлэхийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 240 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Бийн мэдүүлсэн: “...Тэгсэн чинь О Бийг цохиод унагаасан. Тэгээд Б босоод ирсэн чинь Б цохиж унагаасан. Тэгээд энэ хоёр хүн элбээд Бийг цохиод байхаар нь би цагдаад дуудлаа гээд машинаараа явсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 57-60 хуу/

 

Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Бийн мэдүүлсэн: ...2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр С.Бийг өөрийн биеэр нь Шүүх шинжилгээний хэлтсийн үзлэгийн өрөөнд үзлэг хийхэд зовуурь, хэсэг газрын үзлэгээр зүүн хацар, эрүү, баруун тохой зүүн өвдөг зулгаралт хоёр гуянд цус хуралт тогтоогдсон эдгээр гэмтлүүдийг үндэслэж дүгнэлт гаргасан болно. С.Бийн биед учирсан хоёр гуянд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүснэ. 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр С.Огийн биед үзлэг хийхэд зүүн эгэм, зүүн талын шуу сарвуунд шарх гэмтэл, мэс заслын эмчийн үзлэгийн тэмдэглэл, Бсумын Эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн хуудас зэргийг үндэслэж дүгнэлт гаргасан болно. Зүүн эгэмний шарх нь ир үзүүртэй зүйлийн зүсэгдэх хүчний үйлчлэлээр үүссэн байх боломжтой...” гэх мэдүүлэг /1хх-ийн 93-94 хуу/

 

Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Бийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 174 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. С.Огийн биед зүүн эгэм, шуу, сарвуунд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд ир үзүүртэй зүйлийн олон удаагийн зүсэх, хатгагдах хүчний үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулна. 4. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /1хх-ийн 34-35 хуу/

 

Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Бийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 167 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. С.Бийн биед зүүн хацар, эрүү, баруун тохой, зүүн өвдөгт зулгаралт, хоёр гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулна. 4. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /1хх-ийн 52-53 хуу/

 

Хохирогч С.О нь 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр эрүүл мэндийн даатгалаар 37,082 төгрөгийн хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл, нотлох баримт /1хх-ийн 204 хуу/

 

Хохирогч С.Б нь 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр эрүүл мэндийн даатгалаар 40,000 төгрөгийн хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл, нотлох баримт /1хх-ийн 206 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Б, С.О нар нь бүлэглэж 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 21-22 цагийн орчимд А аймгийн Бсум, Д багийн Л гэх газар “мэнДж дуугарсангүй” гэх ялимгүй зүйлээр шалтаглан С.Бтэй хэрүүл маргаан үүсгэж, биед нь халдаж зүүн хацар, эрүү, баруун тохой, зүүн өвдөгт зулгаралт, хоёр гуянд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч С.Б нь 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 21-22 цагийн орчимд А аймгийн Бсум, Д багийн Л гэх газар Ж.Б, С.О нарт зодуулснаас шалтгаалан ир үзүүр бүхий зүйлээр С.Огийн биед халдаж, зүүн гарын шуу, зүүн эгэм мөрний хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж.Б, С.О нар нь бүлэглэж 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 21-22 цагийн орчимд А аймгийн Бсум, Д багийн Л гэх газар “мэнДж дуугарсангүй” гэх ялимгүй зүйлээр шалтаглан С.Бтэй хэрүүл маргаан үүсгэж, биед нь халдаж зүүн хацар, эрүү, баруун тохой, зүүн өвдөгт зулгаралт, хоёр гуянд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч С.Б нь 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 21-22 цагийн орчимд А аймгийн Бсум, Д багийн Л гэх газар Ж.Б, С.О нарт зодуулснаас шалтгаалан ир үзүүр бүхий зүйлээр С.Огийн биед халдаж, зүүн гарын шуу, зүүн эгэм мөрний хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

хохирогч С.Бийн мэдүүлсэн: “...Б танихгүй байна уу, дугарч ядаад том болчихжээ гээд байсан. Тэгэхээр нь би ах нь дуугарсан шүү дээ гэж хэлсэн. Тэгсэн чинь машинаас О бууж ирээд ах дуугарахгүй яагаад байна гэсэн. Тэгээд миний машинаас эхнэр бууж ирээд хүүхэд уйлаад байна, явъя гэсэн чинь Б манай эхнэр Бийг хувхай гуйлгачин минь хэзээ чи ийм болсон юм гэсэн чинь манай эхнэр чамд ямар хамаа байна, бид хоёр явъя гэсэн чинь Б энэ муу гуйлгачин гичий дандаа ингэдэг юм гээд байсан. ...Тэгсэн чинь О намайг баруун талын шанаа руу цохисон бөгөөд би газар унасан. Тэгээд манай эхнэр машинаараа хүүхдээ аваад явсан. Намайг газраас босоод ирэнгүүт Б, О хоёр, хоёр гараас барьж аваад Б нь хоёр удаа нуруу руу өшиглөсөн. Тэгээд О миний гараас бариад Б миний толгой руу 4-5 удаа цохисон. ...Тэгээд би машиндаа суугаад явсан. Миний амнаас хамраас цус нилээд гоожсон байсан. ...О 2-3 удаа толгой хэсэг рүү цохисон, Б 4-5 удаа толгой руу цохисон, хоёр удаа нуруу руу өшиглөсөн. Энэ хоёр хүн чамайг өмөөрөх хүн байхгүй ална гээд дайраад байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 4-9/,

хохирогч С.Бийн дахин мэдүүлсэн: “...Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох хүсэлт гаргахгүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 216/,

хохирогч С.Огийн мэдүүлсэн: “...Б ах өөрөө та хоёрыг нугасална шүү гээд байсан. Мөн миний гарын бугуй болон мөрний эгэмний хэсэгт зүсэгдсэн шарх үүссэн байсан. Тэгэхээр би Б ахыг хутгатай байсан байх гэж бодож байна. Миний мөрний эгэм хэсэгт зүсэгдсэн шарх үүсэхэд миний гадна талаар өмсөж явсан цамц давхар зүсэгдэж цоорсон байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 13-15/,

хохирогч С.Огийн дахин мэдүүлсэн: “...Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох хүсэлт гаргахгүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 187/,

иргэний нэхэмжлэгч Ч.Мгийн мэдүүлсэн: “...Дээрх 2 хүний нийт 77,082 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа бөгөөд төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлбөрийг төлүүлмээр байна. ...Би эрүүл мэндийн даатгалын санд учирсан 77,082 төгрөгийг дээрх дансанд төлүүлэхийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 240/,

гэрч С.Бийн мэдүүлсэн: “...Тэгсэн чинь О Бийг цохиод унагаасан. Тэгээд Б босоод ирсэн чинь Б цохиж унагаасан. Тэгээд энэ хоёр хүн элбээд Бийг цохиод байхаар нь би цагдаад дуудлаа гээд машинаараа явсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 57-60/,

Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Бийн мэдүүлсэн: ...2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр С.Бийг өөрийн биеэр нь Шүүх шинжилгээний хэлтсийн үзлэгийн өрөөнд үзлэг хийхэд зовуурь, хэсэг газрын үзлэгээр зүүн хацар, эрүү, баруун тохой зүүн өвдөг зулгаралт хоёр гуянд цус хуралт тогтоогдсон эдгээр гэмтлүүдийг үндэслэж дүгнэлт гаргасан болно. С.Бийн биед учирсан хоёр гуянд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүснэ. 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр С.Огийн биед үзлэг хийхэд зүүн эгэм, зүүн талын шуу сарвуунд шарх гэмтэл, мэс заслын эмчийн үзлэгийн тэмдэглэл, Бсумын Эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн хуудас зэргийг үндэслэж дүгнэлт гаргасан болно. Зүүн эгэмний шарх нь ир үзүүртэй зүйлийн зүсэгдэх хүчний үйлчлэлээр үүссэн байх боломжтой...” гэх мэдүүлэг /1хх-ийн 93-94/,

хохирогч нарын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Бийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 174 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 34-35/, Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Бийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 167 дугаартай шинжээчийн дүгнэлт 1хх-ийн 52-53/,

хохирогч С.О нь 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр эрүүл мэндийн даатгалаар 37,082 төгрөгийн хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл, нотлох баримт /1хх-ийн 204/, хохирогч С.Б нь 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр эрүүл мэндийн даатгалаар 40,000 төгрөгийн хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл, нотлох баримт /1хх-ийн 206/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Ж.Б, С.О, С.Б нар нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлД, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг бөгөөд гэм буруутай этгээдийн хууль бус үйлД, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хооронд шалтгаант холбоотой байдаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч Ж.Б, С.О нар нь бүлэглэж 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 21-22 цагийн орчимд А аймгийн Бсум, Д багийн Л гэх газар “мэнДж дуугарсангүй” гэх ялимгүй зүйлээр шалтаглан С.Бтэй хэрүүл маргаан үүсгэж, биед нь халдаж зүүн хацар, эрүү, баруун тохой, зүүн өвдөгт зулгаралт, хоёр гуянд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч С.Б нь 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 21-22 цагийн орчимд А аймгийн Бсум, Д багийн Л гэх газар Ж.Б, С.О нарт зодуулснаас шалтгаалан ир үзүүр бүхий зүйлээр С.Огийн биед халдаж, зүүн гарын шуу, зүүн эгэм мөрний хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокуророос ирүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч Ж.Б, С.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч С.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч С.Б, С.О нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлД /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.

 

Хохирогч С.Б, С.О нар нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “...Гомдол, саналгүй, сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ж.Б, С.О, С.Б нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “...Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй...” гэж,

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж тус тус хуульчилсан.

 

Хохирогч С.О, С.Б нар нь эмчилгээ хийлгэж, Эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн нийт 77.082 /далан долоо мянга наян хоёр/ төгрөгийг шүүгдэгч нар нь Эрүүл мэндийн даатгалын санд төлөөгүй байх тул шүүгдэгч Ж.Баас 20.000 төгрөг, шүүгдэгч С.Огаас 20,000 төгрөг, нийт 40,000 төгрөгийг, шүүгдэгч С.Бээс 37,082 төгрөгийг тус тус гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ж.Б, С.О, С.Б нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ж.Б, С.О, С.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ж.Б, С.О, С.Б нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б, С.О нарыг тус бүр 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бийг 580 /таван зуу ная/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 580.000 /таван зуун наян мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тус тус мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Ж.Б, С.О, С.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь энэ шийтгэх тогтоолоор хохирогч нарт төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц овогг Жгийн Б, Б овогт Сгийн О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, шүүгдэгч Ховогт Сгийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б, С.О нарыг тус бүр 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бийг 580 /таван зуун ная/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 580,000 /таван зуун наян мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б, С.О нарт тус бүр оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бэд оногдуулсан 580 /таван зуун ная/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 580,000 /таван зуун наян мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт зааснаар биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ж.Б, С.О, С.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь энэ шийтгэх тогтоолоор хохирогч нарт төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Ж.Баас 20.000 төгрөг, шүүгдэгч С.Огаас 20,000 төгрөг, нийт 40,000 төгрөгийг, шүүгдэгч С.Бээс 37,082 төгрөгийг тус тус гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд олгосугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч /иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ж.Б, С.О, С.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           П.ДОНИДДОЛГОР