| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0191/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/24 |
| Огноо | 2025-01-22 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Тулга |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/24
2025/ШЦТ/24
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж,
Улсын яллагч: Б.Тулга
Шүүгдэгч: О.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Бямбахишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Оын Бид холбогдох 2412000000180 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн И суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт А аймгийн И сумын Э багийн Х гэх газар оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Оын Б/РД:../
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч О.Бнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр А аймгийн И сумын Эбагийн Хт гэх газарт байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Н.Цтай тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар жирэмсэн гэдгийг нь мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, дээлийн суран бүсээр түүний нуруун тус газарт нэг удаа ороолгож, хоёр хацар руу нь хоёр гараараа нэг нэг удаа алгадан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Үүнд: Мөрдөн байцаалтын шатанд 2412000000180 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Цын мэдүүлсэн: “...2024 оны 07 дугаар сарын 11-ний өдөр санагдаж байна, манай хадам ээжийн дүү нь нөхөртэйгөө хүүхэдтэйгээ цуг ирсэн байсан. Тэгсэн чинь манай нөхөр 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр улсын наадмын өдөр гээд ах дүү нартайгаа архи уусан. Би тэр өдөр нь нэг их юм яриагүй. Тэгсэн чинь манай бага гэрийн гадаа манай хадам ээжийн дүү Оманай нөхөртэй хамт суучихсан юм ярьж байсан бөгөөд би яриаг нь чагнасан чинь манай эгчийн зөв ч бай буруу ч бай, би бүгдийг нь хөөж явуулна гэж ярьж байсан. Дараа нь Оэгч манай гэрт орж ирээд манай эгчийн урдаас хэрэлдсэн ба хэн ч байсан ална шүү гээд байсан. Тэгснээ Дгийн үр удамтай суусандаа баярлаж яваарай гээд надад зориулж хэлээд байх шиг байсан. Би 2024 оны 06 дугаар сард зусланд буухаас өмнө малаас болж хадам ээжтэй маргалдсан юм. Тэгсэн чинь тэрийг хадам ээж дүү нартаа хэлсэн юм шиг байна лээ. Тэгээд Оэгч надад тэгж хэлсэн байх гэж бодож байна. Маргааш нь 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн үдээс өмнө 11 цаг өнгөрч байсан байх, нөхөр бид 2 гэртээ байхдаа би танайхан удам судар яриад байсан ба Дгийн удмынхан гээд байсан. Яг яривал Дгийн удмын дэргэд миний удам илүү байгаа даа гээд хэлсэн чинь миний урдаас юм ярьсан бөгөөд чухам юу гэж ярьсныг нь би санахгүй байна. Тэгээд миний уур хүрээд байхаар нь өмсөж байсан 2 тавчикаа авч шидээд орны толгой дээр байсан дээлэн дээр бүсэлдэг өргөн суран бүсийг нь аваад нөхрийгөө дал хавьцаа нь ороолгосон чинь манай нөхөр О.Ббосч ирээд өргөн суран бүсээ надаас булааж аваад миний зүүн гарын булчингийн ар хэсгийг оруулаад нуруу руу ороолгохоор нь би чанга орилоод ёолсон чинь бүсээ хаячихаад миний хажууд ирээд миний хоёр хацар руу хоёр гараараа алгадсан. Би нэг хэсэг манарсан байсан. Тэгээд нилээн хэвтэж байгаад овоо гайгүй болоод босоод би нөхөртөө чамаас сална гэсэн чинь сал, сал гэсэн бөгөөд би жижиг гэртээ амьдарна гэсэн чинь тэг, тэг, жижиг гэртээ амьдар гэж хэлсэн. Тэгээд би сумын төвөөс өөрийн найз Түвшээг дуудаад намайг манай нөхөр Бзодчихлоо, чи намайг ирээд аваадах гэсэн чинь манай найз ирээд намайг авсан. Би сумын төвд ээжийнд очих гэсэн чинь ээж ажилдаа явсан байсан болохоор би шууд А гэдэг найзындаа очоод А болон эхнэр С нарт нь нөхөртөө зодуулсан тухайгаа хэлсэн чинь А за арай үгүй байлгүй дээ чи чинь жирэмсэн биз дээ гэсэн чинь харин тиймээ жирэмсэн байхад зоддог л юм байна гэж хэлсэн. Тэгээд би 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдөр сумын эмнэлэгт хэвтсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-8, 61 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ө.Дын мэдүүлсэн: “...2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хэдэн цаг болж байсныг нь санахгүй байна, манай охин Н.Ц над руу утсаар яриад манай нөхөр О.Бнамайг зодоод байна, та ирээд намайг аваадах гээд уйлаад ярихаар нь ээж нь очиж амжихгүй нь, дэлгүүрээр үйлчлүүлж байгаа хүмүүс их байна, болохгүй бол миний охин өвөөгийнх рүүгээ яваад оч гэж хэлсэн. Тэгээд нилээн байж байгаад охин руугаа утсаар ярьсан чинь сумын төвөөс машинтай найзыгаа дуудаад сумын төвд ирчихсэн байна гэж хэлсэн. Тэгээд би орой 22 цаг өнгөрч байхад найзынд нь очоод авах гэсэн манай охин миний толгой өвдөөд босч чадахгүй байхаар нь Дэмчийнд очиж толгойгоо бариулчихаад ирээд байж байна, би эндээ хоночихоод өглөө эмнэлэгт үзүүлнэ гэж хэлэхээр нь би за, за гэж хэлээд гэртээ ирж хоноод маргааш нь 10 цаг өнгөрч байхад сумын эмнэлэг дээр очиж эмчид үзүүлсэн чинь эмч нь биеийн байдал жаахан таагүй байна, хэвтэж эмчлүүлсэн нь дээр гээд эмнэлэгт хэвтүүлсэн. Манай охин Н.Ц 6 сартай жирэмсэн. Одоо эмнэлэгт хэвтэж байгаа би хүргэн О.Бид гомдолтой байна. Жирэмсэн 6 сартай гэдгийг нь мэдсээр байж зодсон байна лээ. Манай охин надад хэлэхдээ зүүн баруун гараараа миний зүүн баруун шанаа руу нэг, нэг удаа алгадсан бөгөөд алгадсанаас болоод тархи доргисон, толгой барьдаг хүн дээр очиж толгойгоо бариулсан гэсэн, мөн дээлийн гадуур бүсэлдэг өргөн суран бүсээр зүүн гар руу нь ороолгосон гэсэн. Тэгсэн чинь суран бүс нь урт байсан болохоор бараг биеийг бүтэн ороож ороолгосон гэж надад хэлсэн. Би хувцсыг нь тайлуулж харсан зүүн гарын булчингийн ар хэсэг, нурууны ар хэсэг болон 2 бөөрний орчимд нь хөхөрсөн байсан. Нүүрний 2 шанаа нь улайгаад хавдсан, тархи нь хөдөлсөн, толгойгоо барьдаг хүн дээр очиж бариулсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Сийн мэдүүлсэн: “...Урд өдөр нь хадмууд нь нөхөртэй нь хамт архи уугаад хэл амаар доромжлоод байхаар нь тэрийг нь маргааш нь нөхөртөө хэлсэн чинь нөхөр нь зодсон гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 хуу/
Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Батцэцэгийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 247 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “...1. Н.Цын биед зүүн дээд зовхи, зүүн бугалга, нуруу, бүсэлхийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 32-33 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч О.Бийн мэдүүлсэн: ...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 хуу/
Хохирогчоос гаргасан хүсэлт /хх-ийн 45 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.Бнь 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр А аймгийн И сумын Эбагийн Хт гэх газарт байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Н.Цтай тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар жирэмсэн гэдгийг нь мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, дээлийн суран бүсээр түүний нуруун тус газарт нэг удаа ороолгож, хоёр хацар руу нь хоёр гараараа нэг нэг удаа алгадан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг мөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.Бнь 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр А аймгийн И сумын Эбагийн Хт гэх газарт байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Н.Цтай тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар жирэмсэн гэдгийг нь мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, дээлийн суран бүсээр түүний нуруун тус газарт нэг удаа ороолгож, хоёр хацар руу нь хоёр гараараа нэг нэг удаа алгадан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:
мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Цын мэдүүлсэн: “...2024 оны 07 дугаар сарын 11-ний өдөр санагдаж байна, манай хадам ээжийн дүү нь нөхөртэйгөө хүүхэдтэйгээ цуг ирсэн байсан. Тэгсэн чинь манай нөхөр 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр улсын наадмын өдөр гээд ах дүү нартайгаа архи уусан. Би тэр өдөр нь нэг их юм яриагүй. Тэгсэн чинь манай бага гэрийн гадаа манай хадам ээжийн дүү Оманай нөхөртэй хамт суучихсан юм ярьж байсан бөгөөд би яриаг нь чагнасан чинь манай эгчийн зөв ч бай буруу ч бай, би бүгдийг нь хөөж явуулна гэж ярьж байсан. Дараа нь Оэгч манай гэрт орж ирээд манай эгчийн урдаас хэрэлдсэн ба хэн ч байсан ална шүү гээд байсан. Тэгснээ Дгийн үр удамтай суусандаа баярлаж яваарай гээд надад зориулж хэлээд байх шиг байсан. Би 2024 оны 06 дугаар сард зусланд буухаас өмнө малаас болж хадам ээжтэй маргалдсан юм. Тэгсэн чинь тэрийг хадам ээж дүү нартаа хэлсэн юм шиг байна лээ. Тэгээд Оэгч надад тэгж хэлсэн байх гэж бодож байна. Маргааш нь 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн үдээс өмнө 11 цаг өнгөрч байсан байх, нөхөр бид 2 гэртээ байхдаа би танайхан удам судар яриад байсан ба Дгийн удмынхан гээд байсан. Яг яривал Дгийн удмын дэргэд миний удам илүү байгаа даа гээд хэлсэн чинь миний урдаас юм ярьсан бөгөөд чухам юу гэж ярьсныг нь би санахгүй байна. Тэгээд миний уур хүрээд байхаар нь өмсөж байсан 2 тавчикаа авч шидээд орны толгой дээр байсан дээлэн дээр бүсэлдэг өргөн суран бүсийг нь аваад нөхрийгөө дал хавьцаа нь ороолгосон чинь манай нөхөр О.Ббосч ирээд өргөн суран бүсээ надаас булааж аваад миний зүүн гарын булчингийн ар хэсгийг оруулаад нуруу руу ороолгохоор нь би чанга орилоод ёолсон чинь бүсээ хаячихаад миний хажууд ирээд миний хоёр хацар руу хоёр гараараа алгадсан. Би нэг хэсэг манарсан байсан. Тэгээд нилээн хэвтэж байгаад овоо гайгүй болоод босоод би нөхөртөө чамаас сална гэсэн чинь сал, сал гэсэн бөгөөд би жижиг гэртээ амьдарна гэсэн чинь тэг, тэг, жижиг гэртээ амьдар гэж хэлсэн. Тэгээд би сумын төвөөс өөрийн найз Түвшээг дуудаад намайг манай нөхөр Бзодчихлоо, чи намайг ирээд аваадах гэсэн чинь манай найз ирээд намайг авсан. Би сумын төвд ээжийнд очих гэсэн чинь ээж ажилдаа явсан байсан болохоор би шууд А гэдэг найзындаа очоод А болон эхнэр С нарт нь нөхөртөө зодуулсан тухайгаа хэлсэн чинь А за арай үгүй байлгүй дээ чи чинь жирэмсэн биз дээ гэсэн чинь харин тиймээ жирэмсэн байхад зоддог л юм байна гэж хэлсэн. Тэгээд би 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдөр сумын эмнэлэгт хэвтсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-8, 61/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Ө.Дын мэдүүлсэн: “...2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хэдэн цаг болж байсныг нь санахгүй байна, манай охин Н.Ц над руу утсаар яриад манай нөхөр О.Бнамайг зодоод байна, та ирээд намайг аваадах гээд уйлаад ярихаар нь ээж нь очиж амжихгүй нь, дэлгүүрээр үйлчлүүлж байгаа хүмүүс их байна, болохгүй бол миний охин өвөөгийнх рүүгээ яваад оч гэж хэлсэн. Тэгээд нилээн байж байгаад охин руугаа утсаар ярьсан чинь сумын төвөөс машинтай найзыгаа дуудаад сумын төвд ирчихсэн байна гэж хэлсэн. Тэгээд би орой 22 цаг өнгөрч байхад найзынд нь очоод авах гэсэн манай охин миний толгой өвдөөд босч чадахгүй байхаар нь Дэмчийнд очиж толгойгоо бариулчихаад ирээд байж байна, би эндээ хоночихоод өглөө эмнэлэгт үзүүлнэ гэж хэлэхээр нь би за, за гэж хэлээд гэртээ ирж хоноод маргааш нь 10 цаг өнгөрч байхад сумын эмнэлэг дээр очиж эмчид үзүүлсэн чинь эмч нь биеийн байдал жаахан таагүй байна, хэвтэж эмчлүүлсэн нь дээр гээд эмнэлэгт хэвтүүлсэн. Манай охин Н.Ц 6 сартай жирэмсэн. Одоо эмнэлэгт хэвтэж байгаа би хүргэн О.Бид гомдолтой байна. Жирэмсэн 6 сартай гэдгийг нь мэдсээр байж зодсон байна лээ. Манай охин надад хэлэхдээ зүүн баруун гараараа миний зүүн баруун шанаа руу нэг, нэг удаа алгадсан бөгөөд алгадсанаас болоод тархи доргисон, толгой барьдаг хүн дээр очиж толгойгоо бариулсан гэсэн, мөн дээлийн гадуур бүсэлдэг өргөн суран бүсээр зүүн гар руу нь ороолгосон гэсэн. Тэгсэн чинь суран бүс нь урт байсан болохоор бараг биеийг бүтэн ороож ороолгосон гэж надад хэлсэн. Би хувцсыг нь тайлуулж харсан зүүн гарын булчингийн ар хэсэг, нурууны ар хэсэг болон 2 бөөрний орчимд нь хөхөрсөн байсан. Нүүрний 2 шанаа нь улайгаад хавдсан, тархи нь хөдөлсөн, толгойгоо барьдаг хүн дээр очиж бариулсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Сийн мэдүүлсэн: “...Урд өдөр нь хадмууд нь нөхөртэй нь хамт архи уугаад хэл амаар доромжлоод байхаар нь тэрийг нь маргааш нь нөхөртөө хэлсэн чинь нөхөр нь зодсон гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18/,
хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Батцэцэгийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 247 дугаартай шинжээчийн дүгнэлт 32-33/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч О.Бнь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч О.Бнь 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн И сумын Эбагийн Хт гэх газарт байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Н.Цтай тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар жирэмсэн гэдгийг нь мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, дээлийн суран бүсээр түүний нуруун тус газарт нэг удаа ороолгож, хоёр хацар руу нь хоёр гараараа нэг нэг удаа алгадан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокуророос ирүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иймд шүүгдэгч О.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Н.Цын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.
Хохирогч Н.Ц нь мөрдөн байцаалтын шатанд “...Надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч О.Бийг энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Мөн хэрэгт гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр гаргуулах баримт авагдаагүй болно.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч О.Бнь хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.Бид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч О.Бийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч О.Бнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 эгнээ сүлжсэн 130 см урттай 7.5 см өргөн суран бүс 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Оын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бийг 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бид оногдуулсан 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч О.Бнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 эгнээ сүлжсэн 130 см урттай 7.5 см өргөн суран бүс 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч О.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР