Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

0004 оны 07 сарын 04 өдөр

Дугаар  2024/ШЦТ/177

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр,

Улсын яллагч Х.Ууганбат,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амарсайхан

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ууганбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2430000000175 дугаартай  хэргийг  2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

            Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Авто засварчин, цахилгаанчин мэргэжилтэй, "*******" ХХК-д жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн сумын 1 дүгээр баг. ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ******* аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн ******* оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, ЛЮ90*******2971 регистрийн дугаартай, овогт гийн .

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 21-нээс 27-ны хооронд Сүхбаатар аймгийн сумын 1 дүгээр баг тоотод байх иргэн гийн нийтийн байрны цонхоор хууль бусаар нэвтэрч гэрээс нь 3 ширхэг монетон бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар  авч хохирогч д 844,900 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: Би 2024 оны 05 дугаар сарын 18-ны шөнө 00 цаг 30 минутын орчим Сүхбаатар аймгийн сумын 1 дүгээр баг, Мандахын 105-5 тоотод байх эхнэр гийн гэрт нь ганцаараа очсон. Тухайн үед гэрт нь хүн байгаагүй цоожтой  гэрэлгүй байсан. Тэгэхээр нь би цонхон дээр нь очоод цонхыг нь ганц хоёр тогшиж үзэхэд гэрийнх нь цонх нээгдчихсэн. Тэгээд цонхоор нь харсан чинь хүнгүй байхаар би цонхоор нь дотогшоо гэр рүү нь ороод гал тогооны хажуу талын тавиур дээр байсан эхнэрийн 3 ширхэг монетон бөгж байхаар нь бүгдийг нь  аваад буцаад цонхоороо гараад явсан гэв.

Хохирогч гийн “...Би Сүхбаатар аймгийн сумын 1 дүгээр баг тоотод хоёр охины хамт амьдагдаг юм. Энэ оны 05 дугаар сарын 21-ний өдөр манай төрсөн ээж болох ын бие нь муудаад Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын эмнэлэгт хэвтэхээр болж би тухайн өдрөө буюу 05 дугаар сарын 21-ний өдөр өөрийн бага хүүгийн хамт Сүхбаатар сум руу замын унаагаар явсан. Тухайн үед би гэрээ түгжээд цонхоо маш сайн хаагаад орхисон юм. Тэгээд би энэ оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 17 цагийн орчимд өөрийн гэртээ ирэхэд манай гэрийн цонх онгорхой байхаар нь би гайхаад гэр дотор ороход гэр рүү цонхоор хүн орсон байж болзошгүй байдалтай байсан болохоор би эд зүйлээ шалгахад манай гэрийн тавиур дээр байсан 3 ширхэг монетон бөгж хулгайд алдагдсан байсан... Би 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр өөрийн бөгжнүүдээ зүүсэн. Тэгээд гар жаахан холгох гээд байхаар нь тайлаад өөрийн гэртээ байх тавиур дээрээ тавьснаа маш сайн санаж байна. 1 ширхэг монетон бөгж нь ядам хуруунд зүүдэг хээтэй бөгж байсан. /ямар хээ гэдгийг нь сайн мэдэхгүй байна/ Харин нөгөө хоёр бөгжийг би баруун зүүн гарынхаа чигчий хуруунд зүүдэг байсан. Тухайн чигчий хуруунд зүүдэг 2 ширхэг бөгжний нэг нь хээтэй /ямар хээ гэдгийг нь сайн мэдэхгүй байна/ нөгөөх нь ямар нэгэн хээгүй цулгай бөгж байсан. Би зах зээлийн ханшаар үнэлнэ. Надад зураг нь байгаа. Би гэх хүнийг авсан байж магадгүй гэж бодож байна. Яагаад гэвэл бид хоёр 2012 оноос хойш хамт амьдарсан юм. Тэгээд бид хоёр гэр бүлийн асуудлаас болж 2022 оноос эхлэн тусдаа амьдарч байгаа юм. нь манай гэрт хаяадаа ирдэг байсан. Тухайн үедээ намайг хэл амаар доромжлоод байдаг байсан юм. Намайг Сүхбаатар сум руу явсныг аас өөр хүн бараг мэдээгүй байсан. Тийм учраас би гэх хүнийг сэжиглэж байна. Би гэх хүнтэй албан ёсны гэрлэлтийн баталгаатай. бид хоёр ******* онд гэрлэлтээ батлуулж байсан. Бид хоёр дундаасаа 4 хүүхэдтэй. т миний 2 охин байдаг. Харин би дунд охин бага хүү хоёртойгоо хамт амьдардаг. бид хоёр одоогийн байдлаар гэрлэлтээ цуцлуулаагүй байгаа. Шүүхэд гэрлэлт цуцлуулах хүсэлтээ өгсөн байгаа. Би 2023 оны 09 дүгээр сараас эхлэн түрээсэлж амьдарч байгаа. Миний түрээсэлж амьдарч байгаа байр гэх хүнтэй ямар ч хамааралгүй. Би байрныхаа түрээсийг өөрөө төлж тухайн байранд амьдардаг. Тухайн 3 ширхэг бөгж нь миний өөрийн эзэмшлийн бөгж. гэх хүнтэй ямар ч хамааралгүй. Тухайн бөгжнүүдийг захиран зарцуулах эрх байхгүй. Би гэрт хулгай орсныг мэдээд хамгийн түрүүнд руу залгасан. Тухайн үед надад хандан чи юу яриад байгаа юм. Би яаж мэдэх юм гэж над руу уурласан...”, “...Тухайн үед би 3 ширхэг бөгжөө хулгайд алдсаныг мэдээд гэх хүнтэй хамт амьдарч байгаа өөрийн охин болох Н.той утсаар залган холбогдож бөгж харсан талаар асуухад манай охин надад хандан аавын машины хаалганы хажуу талын хайрцаг дотор таны 3 ширхэг бөгж байсан...” гэх дахин мэдүүлэг /хэргийн 22 дугаар хуудас/,

*******аас 3 ширхэг монетон бөгж хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 7-8 дугаар хуудас/,

Хохирогч д эд зүйл хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хэргийн 9 дүгээр хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2402144 дугаартай “...Эмэгтэй хүний 3 ширхэг Монетон бөгж буюу 4,97 гр монетны зах зээлийн үнэлгээ нь 844,900 төгрөг...” гэх дүгнэлт /хэргийн 30-35 дугаар хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн “...Уг хэрэг болсон гэх газар нь Сүхбаатар аймгийн сумын 1 дүгээр багт Мандал 105-р байрны 5 тоот хаалгаар ороод баруун талдаа 1 цонхтой байх ба тус цонх нь жижиг порчигтой уг порчиг дотогш нээгдсэн байдалтай байв. Уг порчиг нь тортой байх ба уг тор урагдаж, хумигдаж онгойсон байдалтай байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Уг цонхны дээд доод хэсгүүдээр гарын мөр илрүүлэх зорилгоор нунтаг түрхэж үзэхэд ямар нэг ул мөр илэрсэнгүй. Уг вакум цонхны хүрээ ирмэг хэсэгт эвдэгч багажны ул мөр байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3-6 дугаар хуудас/

-*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 53 хуудас/

-*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 56-61 хуудас/

-******* аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн *******.08.06-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 63-66 хуудас/ зэрэг болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 21-нээс 27-ны хооронд Сүхбаатар аймгийн сумын 1 дүгээр баг тоотод байх иргэн гийн нийтийн байрны цонхоор хууль бусаар нэвтэрч гэрээс нь 3 ширхэг монетон бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар  авч хохирогч

д 844,900 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Үүнд:  хохирогч гийн “...Би Сүхбаатар аймгийн сумын 1 дүгээр баг тоотод хоёр охины хамт амьдагдаг юм. Энэ оны 05 дугаар сарын 21-ний өдөр манай төрсөн ээж болох ын бие нь муудаад Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын эмнэлэгт хэвтэхээр болж би тухайн өдрөө буюу 05 дугаар сарын 21-ний өдөр өөрийн бага хүүгийн хамт Сүхбаатар сум руу замын унаагаар явсан. Тухайн үед би гэрээ түгжээд цонхоо маш сайн хаагаад орхисон юм. Тэгээд би энэ оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 17 цагийн орчимд өөрийн гэртээ ирэхэд манай гэрийн цонх онгорхой байхаар нь би гайхаад гэр дотор ороход гэр рүү цонхоор хүн орсон байж болзошгүй байдалтай байсан болохоор би эд зүйлээ шалгахад манай гэрийн тавиур дээр байсан 3 ширхэг монетон бөгж хулгайд алдагдсан байсан... Би 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр өөрийн бөгжнүүдээ зүүсэн. Тэгээд гар жаахан холгох гээд байхаар нь тайлаад өөрийн гэртээ байх тавиур дээрээ тавьснаа маш сайн санаж байна. 1 ширхэг монетон бөгж нь ядам хуруунд зүүдэг хээтэй бөгж байсан. /ямар хээ гэдгийг нь сайн мэдэхгүй байна/ Харин нөгөө хоёр бөгжийг би баруун зүүн гарынхаа чигчий хуруунд зүүдэг байсан. Тухайн чигчий хуруунд зүүдэг 2 ширхэг бөгжний нэг нь хээтэй /ямар хээ гэдгийг нь сайн мэдэхгүй байна/ нөгөөх нь ямар нэгэн хээгүй цулгай бөгж байсан. Би зах зээлийн ханшаар үнэлнэ. Надад зураг нь байгаа. Би гэх хүнийг авсан байж магадгүй гэж бодож байна. Яагаад гэвэл бид хоёр 2012 оноос хойш хамт амьдарсан юм. Тэгээд бид хоёр гэр бүлийн асуудлаас болж 2022 оноос эхлэн тусдаа амьдарч байгаа юм. нь манай гэрт хаяадаа ирдэг байсан. Тухайн үедээ намайг хэл амаар доромжлоод байдаг байсан юм. Намайг Сүхбаатар сум руу явсныг аас өөр хүн бараг мэдээгүй байсан. Тийм учраас би гэх хүнийг сэжиглэж байна. Би гэх хүнтэй албан ёсны гэрлэлтийн баталгаатай. бид хоёр ******* онд гэрлэлтээ батлуулж байсан. Бид хоёр дундаасаа 4 хүүхэдтэй. т миний 2 охин байдаг. Харин би дунд охин бага хүү хоёртойгоо хамт амьдардаг. бид хоёр одоогийн байдлаар гэрлэлтээ цуцлуулаагүй байгаа. Шүүхэд гэрлэлт цуцлуулах хүсэлтээ өгсөн байгаа. Би 2023 оны 09 дүгээр сараас эхлэн түрээсэлж амьдарч байгаа. Миний түрээсэлж амьдарч байгаа байр гэх хүнтэй ямар ч хамааралгүй. Би байрныхаа түрээсийг өөрөө төлж тухайн байранд амьдардаг. Тухайн 3 ширхэг бөгж нь миний өөрийн эзэмшлийн бөгж. гэх хүнтэй ямар ч хамааралгүй. Тухайн бөгжнүүдийг захиран зарцуулах эрх байхгүй. Би гэрт хулгай орсныг мэдээд хамгийн түрүүнд руу залгасан. Тухайн үед надад хандан чи юу яриад байгаа юм. Би яаж мэдэх юм гэж над руу уурласан...”, “...Тухайн үед би 3 ширхэг бөгжөө хулгайд алдсаныг мэдээд гэх хүнтэй хамт амьдарч байгаа өөрийн охин болох Н.той утсаар залган холбогдож бөгж харсан талаар асуухад манай охин надад хандан аавын машины хаалганы хажуу талын хайрцаг дотор таны 3 ширхэг бөгж байсан...” гэх,

-*******аас 3 ширхэг монетон бөгж хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

хохирогч д эд зүйл хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл,

хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2402144 дугаартай “...Эмэгтэй хүний 3 ширхэг Монетон бөгж буюу 4,97 гр монетны зах зээлийн үнэлгээ нь 844,900 төгрөг...” гэх дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн “...Уг хэрэг болсон гэх газар нь Сүхбаатар аймгийн сумын 1 дүгээр багт Мандал 105-р байрны 5 тоот хаалгаар ороод баруун талдаа 1 цонхтой байх ба тус цонх нь жижиг порчигтой уг порчиг дотогш нээгдсэн байдалтай байв. Уг порчиг нь тортой байх ба уг тор урагдаж, хумигдаж онгойсон байдалтай байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Уг цонхны дээд доод хэсгүүдээр гарын мөр илрүүлэх зорилгоор нунтаг түрхэж үзэхэд ямар нэг ул мөр илэрсэнгүй. Уг вакум цонхны хүрээ ирмэг хэсэгт эвдэгч багажны ул мөр байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

1.2. Талуудын гаргасан дүгнэлт:

          Улсын яллагч: “...Шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 21-нээс 27-ны хооронд Сүхбаатар аймгийн сумын 1 дүгээр баг тоотод байх иргэн гийн нийтийн байрны цонхоор хууль бусаар нэвтэрч гэрээс нь 3 ширхэг монетон бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар  авч хохирогч д 844,900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна. 

          Шүүгдэгч ******* хохирогч д 844,900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч гийн эд хөрөнгөд 844,900 төгрөгийн хохирол учирсан д 2024 оны 05 сарын 28-ны өдөр 3 ширхэг монетон бөгжийг мөрдөгч хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй байна ...” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амарсайхан: “Гэм буруугийн маргаангүй бөгөөд шүүгдэгч үйлдлээ хүлээн зөвшөөрсөн ” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

1.3. Хууль зүйн дүгнэлт

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд хүн амьдрах орон байр нь шүүгдэгчийн хувьд тухайн цаг хугацаанд нэвтрэхийг зөвшөөрөөгүй, хориглосон орон зай байх ба шүүгдэгч нь үүнийг мэдсээр байж зөрчсөн санаатай үйлдлийг ойлгоно.

Шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, өөрийн эзэмшилд авснаар хулгайлах гэмт хэрэг төгсөнө.

******* нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Шүүгдэгч нь бусдын эд хөрөнгөд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын эд хөрөнгийн нууцаар, хууль бусаар авснаар бусдын өмчлөх эрхэд хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр амар хялбар аргаар өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор бусдад хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний өмчлөх эрхийн эсрэг хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байрт нэвтэрч үйлдсэн бол уг шинжээр хүндрүүлэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэхээр хуульчилжээ.

 

“Орон байр" гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно” гэж тайлбарласан бөгөөд хуулийн энэ тайлбарыг үндэслэвэл, сумын 1 дүгээр багийн тоот хаяг дахь хохирогч гийн нийтийн байр нь орон байранд хамаарах юм.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч *******ыг “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

           2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагч: “ Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. 

Гэмт хэргийн улмаас хохирогч гийн эд хөрөнгөд 844,900 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд эд хөрөнгийг буцаан өгсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Хэрэгт битүүмжилсэн, хураан авсан эд зүйлгүй болно. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийтгэх тогтоол гарах

 

хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв...” гэх саналыг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгч анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Өөрийн гэм буруугаа ойлгож байгаа. Гэр бүлийн хувьд эхнэрээсээ тусдаа амьдардаг. ******* компанид ажилладаг. Эхнэр нь гэр бүлийн тогтворгүй

 

харилцаатай. Тэрээр ганцаараа хүүхдүүдээ тэжээн тэтгэдэг. Өндөр настай ээжтэйгээ амьдардаг. Эхнэр нь хөдөө хүүхдүүдээ орхиод явсан. Хохирогч нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн. Улсын яллагчийн саналд дурдагдсан 2 жилийн хорих ял оногдуулах саналыг 1 жил болгон өөрчилж өгнө үү ...” гэх саналыг тус тус гаргав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд хүлээн мэдүүлж байгаа зэрэг нь гэрчүүдийн мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн буюу хохирогчийн монетан ээмгийг биетээр буцаан өгсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахад гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, учруулсан хор уршиг, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах нь зүйтэй гэж үзэж, түүнийг 1 жил, 1 сарын хорих ял оногдуулж, уг ял нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ

2.3 Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч гийн эд хөрөнгөд хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчийн эд зүйлийг биетээр буцаан өгч учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй болохоо хэрэгт мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ. 

 

Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2402144 дугаартай “...Эмэгтэй хүний 3 ширхэг Монетон бөгж буюу 4,97 гр монетны зах зээлийн үнэлгээ нь 844,900 төгрөг...” гэж тогтоосон үнэлгээний талаар талууд маргаагүй, хүлээн зөвшөөрсөн байна.

 

Дээрх эд хөрөнгийн үнэлгээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх зэрэг хуулийн шаардлагад нийцсэн байгааг дурдъя.

Бусад

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг дурдъя.

 

Шүүхийн шатанд шүүгдэгч *******т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч овогт гийн ыг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар  хулгайлах  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******ыг 1  /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч *******т шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй бөгөөд энэ өдрөөс эхлэн цагдан хорьж эдлэх ялыг 2024 оны ******* дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч ******* энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР