| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2018/00665/и |
| Дугаар | 142/ШШ2018/00716 |
| Огноо | 2018-07-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 142/ШШ2018/00716
| 2018 оны 07 сарын 16 өдөр | Дугаар 142/ШШ2018/00716 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот багт байрлах, ын /Регистрийн дугаар: 2693321/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Булаг баг *******,*******/
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 14-р баг Говил 100 айл гуамж *******,*******/ нарт холбогдох
Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, 11,700,278.22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Заяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч / нь 2017 оны 05 сарын 29-ны өдөр ЗГ201743050743 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 12,000,000 /Арван хоёр сая / төгрөгийн цалингийн зээлийг авсан. Зээлдэгч та банктай байгуулсан гэрээ ёсоор төлвөл зохих төлбөрөөс
Үндсэн зээлд 1,172,971.46 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,347,640.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,788.78 төгрөг Нийт 2,522,400 төгрөг төлсөн байна.
Зээлдэгч ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн 2017 оны 09 сарын 02-ны өдрөөс эхлэн 123 хоног хугацаа хэтрүүлээд байна. Банк зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж 2017 оны 09 сарын 26, 2017 оны 12 сарын 21, 2018 оны 05 сарын 09-ны өдрүүдэд зээл төлөх мэдэгдэл хүргүүлж зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж байсан боловч банкнаас тавьж буй шаардлагыг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна.
Иймд банк зээлнйн гэрээний 7 дугаар зүйлийг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 05-ний өдрийн байдлаар дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: Үндсэн зээлийн төлбөр 10,871,828.54 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 822,918.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүүтийн төлбөрт 5,531.01 төгрөг
Нийт 11,700,278.22 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.
Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал улсын тэмдэгтийн хураамж 202,154 төгрөг гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Орхон аймаг дахь салбар нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 11,700,278,22 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжинд 202,154 төгрөг, нийт 11,902,432,22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч *******, ******* нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, үнийн дүн дээр маргахгүй байна.
Хариуцагч *******, ******* нар нь аас 2017 оны 05 дугаар сарын 29-ны өдөр ЗГ201743050743 тоот зээлийн гэрээ байгуулан 12,000,000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэйгээр, 48 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн барьцаанд цалин орлого барьцаалан авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, зээлийн болон барьцааны гэрээ, хүү буцаан төлөх хуваарь зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан бичгээр хийгдэж гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байх ба зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар талууд маргахгүй байна.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбар нь хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж гэрээний үүргээ биелүүлээгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан байх тул Хаан банк шаардах эрхтэй.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Хаан банкны зээл олгох гэрээгээр зээлийн гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг тодорхой хугацаатайгаар зээлдэгч *******, ******* нарт шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.
Нэхэмжлэгч байгууллагаас зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, зээлийн төлбөрийг төлөхийг шаардах тухай мэдэгдлийг хүргүүлж байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд 2017 оны 05 дугаар сарын 29-ны өдөр ЗГ201743050743 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэстэй байна.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно гэж заасан бөгөөд талууд гэрээндээ хүү төлөх талаар тохиролцсон байна. Мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасан байх ба талууд мөн нэмэгдүүлсэн хүүг, авсан зээлээ хугацаандаа төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй байгаа зээлд ноогдох үндсэн хүүгийн хорин хувиар тооцохоор гэрээндээ тусгасан байх тул хариуцагч нар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.
Нэгэнт хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох үндсэн зээл 10,871,828.54 төгрөг, зээлийн хүү 822,918.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,531.01 төгрөг, нийт 11,700,278.22 төгрөгийг гаргуулан т олгож шийдвэрлэлээ.
Шүүхэд нэхэмжлэл гаргахад холбоотой гарсан зардал улсын тэмдэгийн хураамж 202,154 төгрөг нэхэмжилнэ гэж нэхэмжлэлд дурьдсан байх ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэдэг бөгөөд, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн үнийн дүнд оруулаагүй гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан тул үүнийг нэхэмжлэлийн шаардлага гэж үзээгүй болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ201743050743 тоот барьцаат зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, *******, ******* нараас үндсэн зээл 10,871,828.54 төгрөг, зээлийн хүү 822,918.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,531.01 төгрөг, нийт 11,700,278.22 төгрөгийг гаргуулан т олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 202,154 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 202,154 төгрөг гаргуулан т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН