Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 23 өдөр

Дугаар  2024/ШЦТ/245

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.5, 36.6 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Өсвөр насны шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн  8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эдлэх ялыг хоёр дахин багасгаж 6 (зургаа) жил 6 ( зургаа) сарын хугацаагаар тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т  зааснаар өсвөр насны шүүгдэгч *******т оногдуулсан  6 (зургаа) жил 6 ( зургаа) сарын хугацаагаар хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар өсвөр насны шүүгдэгч *******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан ялтан *******ийн сэжигтнээр хоригдсон 2 хоног, яллагдагчаар хоригдсон 182 хоног нийт 184 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******ийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч ******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 215,880 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт олгосугай.

 

7. Бага насны хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч , бага насны хохирогч *******, түүний хууль ёсны төлөөлөгч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, бага насны хохирогч О.Батдулам, түүний хууль ёсны төлөөлөгч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэсэн, мөн бага насны хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч нар нь эрүүл мэндэд учирсан бусад хохирол болон эд хөрөнгийн хохирол учирсантай холбоотой холбогдох баримтыг мөрдөн шалгах ажиллагаанд гаргаагүй, тус гэмт хэргийн улмаас бага насны хохирогч сэтгэцэд хор уршиг учраагүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Хүүхэд хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1,10.2-т зааснаар бага насны хохирогч, О.Батдулам нарт хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлж, цаашид хүүхдийн эрхийг хангах арга хэмжээ авч ажиллахыг оршин сууж буй нутаг дэвсгэрийн харьяаллаар Сүхбаатар аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газарт даалгасугай.

 

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

11. Өсвөр насны шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.БАЯРБААТАР

 

                    ШҮҮГЧ                                С.НАСАНБУЯН

 

                                                                                               Д.АЛТАННАВЧ