| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2025/0001/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/02 |
| Огноо | 2025-01-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Азжаргал |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/02
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ
Улсын яллагч Э.Азжаргал
Шүүгдэгч Ц.Н**************** нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц-ын Н****************т холбогдох эрүүгийн 2440000000077 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2005 оны ... дүгээр сарын ...-ны өдөр .... төрсөн, 19 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ... .... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ... регистрийн дугаартай Б овогт Ц-ын Н****************.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Н**************** нь 2024 оны 11 дүгээр сарын 13-ны шөнө 22 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Бор-Өндөр сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Г" баарны гадна талбайд О.С-ыг газар унасан утсаа аваад босох үед нь шалтгаангүйгээр нүүрэн тус газарт нь гараараа цохиж, түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Н**************** шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.
2440000000077 тоот эрүүгийн хэргээс
Хохирогч О.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2024 оны 11 дүгээр сарын 13-ны орой 20 цагийн үед Бор-Өндөр сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Г" нэртэй бааранд ажлын газрын 4 хүнтэй орсон, тэндээ суугаад би 0.5 литрийн савлагаатай 2 ширхэг пиво уусан. Орой 21 цаг нэлээн өнгөрөөгөөд баарнаас гарсан. “Г" баарны баруун урд талын хашааны хажууд манай ажлын газрын Б гэх залуу Д.Н**************** гэх залуутай маргасан, бид нар дундуур нь орж салгасан. Бид нар машин руугаа явж байхад миний утас байхгүй байхаар нь хүмүүс муудаж байсан газар очиход газар байсан, би утсаа аваад өндийхөд Д.Н**************** гэх залуу миний нүүр рүү цохиход газар унасан, миний хамраас нэлээн их цус гарсан, би цусаа гоожуулаад хамт явсан хүмүүс дээрээ очсон чинь хамар чинь мурийсан байна, цагдаад мэдэгдэхгүй болохгүй гэж хэлээд цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг (хх-ийн 9-10-р хуудас)
Гэрч П.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2024 оны 11 дүгээр сарын 13-ны 17 цагийн үед манай найз Ц.Н****************, Э.Д бид 3 манай гэрт очиж 0.5 литрийн савлагаатай Экс нэртэй архи уурсан, би тухайн архинаас уугаагүй Ц.Н****************, Э.Д хоёр уусан. Орой 21 цагийн үед “Г" бааранд орох гэж бид 3 хамт ирэхэд Ц.Н****************ыг 21 нас хүрээгүй гээд оруулаагүй, би бас 21 нас хүрээгүй болохоор ороогүй. Ц.Н**************** бид хоёр баарны баруун талд баригдаж байгаа барилгын хашааны урд талд зогсож байхад Ц.Н**************** нэг хүнтэй маргасан Э.Д гарч ирээд бид хоёр дундуур нь орж салгасан, нөгөө маргасан хүнийг ч гэсэн хамт явсан хүмүүс нь салгаад цаашаа явсан. Удалгүй цаашаа явсан хүмүүсийн нэг болох О.С- гэх ах буцаад ирэхэд Ц.Н**************** гараараа нүүр лүү цохисон, би Ц,Н****************ыг бариад авсан, хамт явсан хүмүүс нь ирээд цагдаа дуудсан. Цагдаа нар ирээд бид гурвыг аваад явсан.” гэх мэдүүлэг (хх-ийн 12-13-р хуудас)
Гэрч Э.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2024 оны 11 дүгээр сарын 13-ны 17 цагийн үед Ц.Н****************, П.Б- нартай утсаар яриад уулзахаар болсон, би дэлгүүрээс 0.5 литрийн савлагаатай Экс нэртэй архи авсан. Тэгээд П.Б-гийн гэр хороололд байдаг гэрт нь очоод Ц.Н**************** бид 2 уусан, харин П.Б- уугаагүй. Тэгээд тэднийхээс гараад орой 21 цагийн үед “Г" бааранд орох гэхэд Ц.Н****************, П.Б- нарыг 21 нас хүрээгүй гээд оруулаагүй, би таньдаг хүн таараад юм ярьж байгаад гараад очиход Ц.Н**************** нэг хүнтэй заамдалцаад зогсож байхаар нь П.Б- бид хоёр салгаад явуулсан. Гэтэл нэг эрэгтэй хүн буцаад ирэхэд Ц.Н**************** гараараа нүүр лүү нэг удаа цохисон, П.Б-, Ц.Н****************ыг бариад авсан, хамт явсан хүмүүс цаанаас ирээд цохиулсан О.С- гэх залууг харчхаад цагдаа дуудахгүй бол болохгүй, та нар байж байгаарай гэж хэлсэн. Удалгүй цагдаа нар ирээд бид нарыг аваад явсан.” гэх мэдүүлэг (хх-ийн 15-р хуудас)
Шүүгдэгч Ц.Н****************ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “....Орой 21 цагийн үед “Г" бааранд орох гэхэд П.Б- бид хоёрыг 21 нас хүрээгүй гээд оруулаагүй, Э.Д орсон. П.Б- бид хоёр баарны баруун талд баригдаж байгаа байшингийн хашааны урьд талд зогсож байгаад би танихгүй нэг хүнтэй маргасан. Э.Д баарнаас гарч ирээд П.Б- хоёр намайг боль гээд салгасан, мөн нөгөө танихгүй залууг хамт явсан хүмүүс аваад цаашаа явсан. П.Б-, Э.Д бид гурав нөгөө газраа зогсож байхад цаашаа явсан хүмүүсийн нэг нь буцаж ирж бид хэдтэй юм ярилгүй хажууд тонгойгоод босохоор нь би баруун гараараа нүүр хэсэгт нэг удаа цохисон. Миний цохисон хүн нүүрээ дараад доошоо суусан. Хамт явсан хүмүүс цаанаас нь ирээд, хамрыг нь хараад цагдаа дуудна гэж хэлээд цагдаа дуудсан. ...Би тухайн үед байсан хүмүүсийг танихгүй, би маргасан хүн буцаад ирлээ гэж бодоод цохисон юм.” гэх мэдүүлэг (хх-ийн 33-34-р хуудас)
1. О.С-ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт (хх-ийн 22-23-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч Ц.Н**************** нь 2024 оны 11 дүгээр сарын 13-ны шөнө 22 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Бор-Өндөр сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Г" баарны гадна талбайд О.С-ыг газар унасан утсаа аваад босох үед нь шалтгаангүйгээр нүүрэн тус газарт нь гараараа цохиж, түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч О.С-ын “...“Бид нар машин руугаа явж байхад миний утас байхгүй байхаар нь хүмүүс муудаж байсан газар очиход газар байсан, би утсаа аваад өндийхөд Д.Н**************** гэх залуу миний нүүр рүү цохиход газар унасан, миний хамраас нэлээн их цус гарсан, би цусаа гоожуулаад хамт явсан хүмүүс дээрээ очсон чинь хамар чинь мурийсан байна, цагдаад мэдэгдэхгүй болохгүй гэж хэлээд цагдаа дуудсан." гэх мэдүүлэг,
Гэрч П.Б-гийн “...Удалгүй цаашаа явсан хүмүүсийн нэг болох О.С- гэх ах буцаад ирэхэд Ц.Н**************** гараараа нүүр лүү цохисон, би Ц,Н****************ыг бариад авсан, хамт явсан хүмүүс нь ирээд цагдаа дуудсан...." гэх мэдүүлэг,
Гэрч Э.Д “...нэг эрэгтэй хүн буцаад ирэхэд Ц.Н**************** гараараа нүүр лүү нэг удаа цохисон, П.Б-, Ц.Н****************ыг бариад авсан, хамт явсан хүмүүс цаанаас ирээд цохиулсан О.С- гэх залууг харчхаад цагдаа дуудахгүй бол болохгүй, та нар байж байгаарай гэж хэлсэн..." гэх мэдүүлэг,
Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 558 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчиж буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж хөнгөн гэмтэл учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, түүний гэмт үйлдлийн улмаас хохирогчид үүссэн үр дагавар болох учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.
Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.
Иймд шүүх шүүгдэгч Ц.Н****************ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.С- нь “... Надад гомдол санал байхгүй, сэтгэцэд учирсан хохирол байхгүй.” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч О.С- нь эрүүл мэндийн байгууллагаас 61,950 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан болох нь 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт (хх-ийн 45 дугаар хуудас)-оор тогтоогдож байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н****************аас хохирогчийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан үйлчилгээний төлбөр болох 61,950 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.
Дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн бусдыг үл хүндэтгэсэн харилцаа, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлжээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч нь “шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн дотор төлөхөөр тогтоох дүгнэлтийг гаргав.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүхээс шүүгдэгч Ц.Н**************** эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал буюу анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.
Шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй болохыг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н****************ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н****************т оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн дотор төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н****************аас хохирогчийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан үйлчилгээний төлбөр болох 61,950 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Ц.Н****************т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.БАТБАЯР