Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 207

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

улсын яллагч Д.Нямсүрэн,

шүүгдэгч Г.Анхчимэг, түүний өмгөөлөгч М.Хувцагаан,

шүүгдэгч Л.Мөнхзул, түүний өмгөөлөгч М.Түмэннаст нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Гэндэнсамбуугийн Анхчимэг, Тайж овогт Лхагвасүрэнгийн Мөнхзул нарт холбогдох 2017 2503 0487 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Төв аймагт  төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү, хүүхдийн хамт Сүхбаатар дүүрэг 16 дугаар хороо Бэлхийн 27-661а тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Гэндэнсамбуугийн Анхчимэг /РД:НТ90080208/,

 

2. Монгол улсын иргэн, 1993 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Увс аймагт төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 16-410а тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Тайж овогт Лхагвасүрэнгийн Мөнхзул /РД:ОЮ93052044/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.Анхчимэг, Л.Мөнхзул нар бүлэглэн 2017 оны 02 дугаар сарын 10-нд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо “Энжилс” зочид буудалд хамт байсан Э.Эрдэнийн халааснаас 1500 ам доллар буюу 3.725.385 төгрөгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Анхчимэг мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Мөнхзул мэдүүлэхдээ:Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн” гэв.

Хохирогч Э.Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 02 дугаар сарын 10-ны 23 цагийн үед найз Наранбаатартай уулзан пиво ууж байгаад msg zar.mn сайт дээр байсан хамт пиво уух уу гэсэн зарын дагуу өөрсдийгөө Зулаа, Амирлан гэж танилцуулсан 2 эмэгтэйтэй Бөмбөгөрийн урд талын Энжел нэртэй зочид буудалд орсон. Буудалд байхдаа бид нар 1 шил 0.75 грамм “Тайга” нэртэй архи, 1 литр “Сэнгүр” пиво авч орсон. Амирлан нь нэг өрөөнд ороод шууд хэвтчихсэн, Зулаа нь Наранбаатар бид хоёртой юм яриад суугаад байсан. Тэр 2 эмэгтэй анх ирэхдээ халамцуу байсан. Тэгээд Зулаа Наранбаатар бид 3 архиа хувааж уугаад Наранбаатар Зулаа 2 нар хамт унтаад өгсөн. Би ерөөсөө унтаагүй. Өглөө 08 цаг хүртэл пиво ууж суугаад 30 минут унтсан. Тэгээд босоод шууд куртикны халааснаасаа түрийвчээ гаргаад үзтэл дотор нь байсан 2200 доллараас 1500 доллар нь алга болчихсон байсан. Зулаа гэдэг нь 1.500.000 төгрөг өгчихсөн байгаа. Одоо 2.200.000 төгрөгөө авчихмаар байна. Тэр өдрийн долларын ханш 2490 төгрөг орчим байсан байх” гэх мэдүүлэг /хх-26х/,

 

Гэрч З.Наранбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “…Тэгээд маргааш өглөө сэрэхэд нөгөө эмэгтэйчүүд байхгүй, Эрдэнээ мөнгөө алдчихлаа гэсэн. Эрдэнээ надад 2100 доллараас 1500 доллар алга болчихлоо гэж хэлсэн. Тэгээд би хадгаламжийн дэвтрийг нь харсан чинь 2100 гаруй доллар зарлагдчихсан байсан. Бид 2 өрөөний түлхүүрийг авч нуусан зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-31х/,

Яллагдагч Г.Анхчимэг, Л.Мөнхзул нар Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо “Энжилс” зочид буудлаас 2017 оны 02 дугаар сарын 10-ны өглөөний 08:55 цагийн орчим гарч яваа камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-15х/,

Хохирогч Э.Эрдэнийн худалдаа хөгжлийн банкны хадгаламжийн дэвтрээс 2250 ам доллар зарлагдсан банкны хадгаламжийн дэвтрийн хуулбар /хх-11х/,

 

Монгол банкны ханшийн лавлагаа /хх-57х/,

 

Хохирогчийн хохирол төлөгдсөн, гомдол саналгүй гэсэн хүсэлт /хх-123х/,

 

Эд зүйл хураан авсан тэмдэглэл, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-13-15х/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-16х/, Ярианы бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-17-21х/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-78-79х, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-75, 101х/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Г.Анхчимэг, Л.Мөнхзул нар бүлэглэн 2017 оны 02 дугаар сарын 10-нд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо “Энжилс” зочид буудалд хамт байсан Э.Эрдэнийн халааснаас 1500 ам доллар буюу 3.725.385 төгрөгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

мөрдөн байцаалтад Г.Анхчимэг, Л.Мөнхзул нарын өгсөн мэдүүлгүүд,

хохирогч Э.Эрдэнийн өгсөн: “2017 оны 02 дугаар сарын 10-ны 23 цагийн үед найз Наранбаатартай уулзан пиво ууж байгаад msg zar.mn сайт дээр байсан хамт пиво уух уу гэсэн зарын дагуу өөрсдийгөө Зулаа, Амирлан гэж танилцуулсан 2 эмэгтэйтэй Бөмбөгөрийн урд талын Энжел нэртэй зочид буудалд орсон. Буудалд байхдаа бид нар 1 шил 0.75 грамм “Тайга” нэртэй архи, 1 литр “Сэнгүр” пиво авч орсон. Амирлан нь нэг өрөөнд ороод шууд хэвтчихсэн, Зулаа нь Наранбаатар бид хоёртой юм яриад суугаад байсан. Тэр 2 эмэгтэй анх ирэхдээ халамцуу байсан. Тэгээд Зулаа Наранбаатар бид 3 архиа хувааж уугаад Наранбаатар Зулаа 2 нар хамт унтаад өгсөн. Би ерөөсөө унтаагүй. Өглөө 08 цаг хүртэл пиво ууж суугаад 30 минут унтсан. Тэгээд босоод шууд куртикны халааснаасаа түрийвчээ гаргаад үзтэл дотор нь байсан 2200 доллараас 1500 доллар нь алга болчихсон байсан. Зулаа гэдэг нь 1.500.000 төгрөг өгчихсөн байгаа. Одоо 2.200.000 төгрөгөө авчихмаар байна. Тэр өдрийн долларын ханш 2490 төгрөг орчим байсан байх” гэх мэдүүлэг /хх-26х/,

Гэрч З.Наранбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “…Тэгээд маргааш өглөө сэрэхэд нөгөө эмэгтэйчүүд байхгүй, Эрдэнээ мөнгөө алдчихлаа гэсэн. Эрдэнээ надад 2100 доллараас 1500 доллар алга болчихлоо гэж хэлсэн. Тэгээд би хадгаламжийн дэвтрийг нь харсан чинь 2100 гаруй доллар зарлагдчихсан байсан. Бид 2 өрөөний түлхүүрийг авч нуусан зүйл байхгүй” /хх-31х/ гэх мэдүүлгүүд,

Хавтаст хэрэгт цугларсан Г.Анхчимэг, Л.Мөнхзул нар Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо “Энжилс” зочид буудлаас 2017 оны 02 дугаар сарын 10-ны өглөөний 08:55 цагийн орчим гарч яваа камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-15х/, Хохирогч Э.Эрдэнийн худалдаа хөгжлийн банкны хадгаламжийн дэвтрээс 2250 ам доллар зарлагдсан банкны хадгаламжийн дэвтрийн хуулбар /хх-11х/, Монгол банкны ханшийн лавлагаа /хх-57х/, Эд зүйл хураан авсан тэмдэглэл, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-13-15х/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-16х/, Ярианы бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-17-21х/, Хохирогчийн хохирол төлөгдсөн, гомдол саналгүй гэсэн хүсэлт /хх-123х/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-78-79х, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-75, 101х/  зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх бөгөөд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Г.Анхчимэг, Л.Мөнхзул нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүх шүүгдэгч Г.Анхчимэг, Л.Мөнхзул нарт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, тэдгээрийн хувийн байдал, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, хохирогчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СиДи-г хэрэгт нь хавсаргаж, уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, шүүгдэгч Г.Анхчимэг, Л.Мөнхзул нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.