Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/428

 

2024     10         21                                           2024/ШЦТ/428

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал

Улсын яллагч Т.Дэлгэрмэнд

Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Бд холбогдох эрүүгийн 2425000000498 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, М.Б 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Б нь 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хооронд Орхон аймгийн*******, Бүрэн бүст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрүүдээс хохирогч С.Хын “Х” банкны 000000000 дугаарын данстай виза картыг ашиглан 453.650 төгрөгийг нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

      1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

    Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

       -шүүгдэгч М.Бгийн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна. Маргааш нь бүгдээрээ манайд ирээд пиво ууцгаасан. Х явахдаа манай тамбарт картаа үлдээсэн байсан. Тэгээд охин нь ирж асуухаар “байхгүй” гэж хэлсэн. Хохирлыг барагдуулсан гэх мэдүүлэг,

        -Эрүүгийн 2425000000498 дугаартай хэргийн прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

            -хохирогч С.Хын мэдүүлсэн:.. Би 2024 оны 07 дугаар сарын 04-ний орой Орхон аймаг******* .................... тоотод гэртээ байх үед миний төрсөн дүү Бийн бэр болох Б нь 3 хүүхдийн хамт манайд ирсэн. Тухайн үед М.Бгийн нөхөр Г нь согтуу байхаар нь манайд хүрээд ирлээ гэж М.Бд хэлсэн. Тэгээд тэр үед орой болж байсан болохоор М.Б болон 3 хүүхдэд нь хоол хийж өгөхөөр гэрийн доор байрлах “О” дэлгүүрээс манай охин Э нь Бгийн хамт дэлгүүр гарч бууз, хүүхдүүдэд нь амттан авч нийт 61,000 төгрөг орчмоор миний Х банкны картаас мөнгийг нь

уншуулсан. Тэгээд тэр орой Б нь хоол унд идээд 2024 оны 07 дугаар сарын 04-ний орой гэр рүүгээ явсан. Би тухайн өдрөөс хойш “Х” банкныхаа картыг өөрийн охин Эд байгаа гэж бодож байсан.... Миний “Х” банкны 000000000 дугаарын данснаас нийт 455,000 төгрөг уншуулсан байсан. ... би маргааш нь 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймаг******* ............... тоот Бгийн гэрт нь очих үед миний виза карт надад байхгүй байсан юм. Б дэлгүүр гарах үедээ миний картыг аваад өгөөгүй аваад явсан байсан юм. Би хохирол мөнгөө төлүүлээд авчихсан надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг, /хх-ийн 12-13,17-р тал/

-гэрч Б.Н мэдүүлсэн:...Надад харуулсан зурган дээрх******* хүнийг мэднэ, манай дэлгүүрээр үйлчлүүлдэг. 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр картыг чипээр нь уншуулж худалдан авалт хийж байсан. Хамгийн сүүлд худалдан авалт хийхэд карт нь болохгүй, алдагдсан карт гэж гарч ирсэн. Би хэний карт юм бэ?” гэж асуусан чинь манай нөхрийн карт гэж хэлээд картаа булааж авсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 23-р тал/

- гэрч П.Оын мэдүүлсэн...2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Б нь орж ирээд пиво, хүүхдүүддээ чихэр зэргийг авсан. Би хэдэн төгрөгийн худалдан авалт хийсэн талаар мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 20 дахь талд/

-шүүгдэгч М.Бгийн яллагдагчаар мэдүүлсэн:.. Би Орхон аймаг******* .................... тоотод оршин суудаг манай нөхрийн ээжийнх нь төрсөн эгч Хын гэрт 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 3 хүүхэдтэйгээ очсон юм. Гэрт нь ороход Х, Э эгч хоёр байсан. Тэгээд Э эгч хоол хийж өгөх гэж байгаад бэлэн зүйл авахаар “О” дэлгүүр рүү Э эгчийн хамтаар бид хоёр гарсан юм...Би Х эгчийн картаар 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 07 дугаар сарын 07-ны өдрийн хооронд Х эгчийн картыг дэлгүүрт чипээр нь уншуулж зуруулсан юм. Би Х эгчийн картаар ойролцоогоор 450.000 орчим мянган төгрөг уншуулсан гэж бодож байна... гэх мэдүүлэг /хх-ийн 38-р тал/

-хохирогч С.Хын эзэмшлийн 000000000 дугаар Х банкны дансны хуулга /хх-ийн 44-45-р тал/зэргийг нотлох баримтаар шинжлэн судалсан. Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо.

Шүүгдэгч М.Б нь 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 5-41-36 тоот С.Хын гэрт нь хүүхдүүдийн хамт очиж хонож пиво уусан ба С.Х нь  дүү Эдаа Х банкны виза картаа өгч Э, Б нар “О “дэлгүүрээс худалдан авалт хийсэн, маргааш нь буюу 05-ны өдөр Орхон аймаг******* ............... тоот М.Бгийн гэрт С.Х нар хамт очиж пиво уусан ба С.Х нь картаа Бгийн гэрт гээж үлдээснийг М.Б ашиглаж 453,650 төгрөгөөр худалдан авалт хийсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, Х банкны дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл,яллагдагчийн зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч М.Бгийн үйлдлийн улмаас С.Хд 453,650 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч С.Хын...  Тэгээд би маргааш нь 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймаг******* ............... тоот Бгийн гэрт нь очих үед миний виза карт надад байхгүй байсан юм. Б дэлгүүр гарах үедээ миний картыг аваад өгөөгүй аваад явсан байсан юм...гэх мэдүүлэг, гэрч Б.Н:.. 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр картыг чипээр нь уншуулж худалдан авалт хийж байсан. Хамгийн сүүлд худалдан авалт хийхэд карт нь болохгүй, алдагдсан карт гэж гарч ирсэн... гэх мэдүүлэг,  гэрч П.Оын мэдүүлсэн...2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Б нь орж ирээд пиво,хүүхдүүддээ чихэр зэргийг авсан.Би хэдэн төгрөгийн худалдан авалт хийсэн талаар мэдэхгүй байна...гэх мэдүүлэг, хохирогч С.Хын эзэмшлийн 000000000 дугаар Х банкны дансны хуулга, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар бүрэн тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргахгүй байна.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.      

      Шүүгдэгч  М.Бгийн үйлдлийг” хулгайлах” гэмт хэргийн шинжтэй гэж Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн боловч, шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гээгдэл эд хөрөнгийг завшсан бол ...ял шийтгэнэ” гэж заасан завших гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэх үндэслэл тогтоогдсон.

          Хохирогч С.Х нь 7 дугаар сарын 04-ний өдөр М.Бг гэрт нь очиход, эгч Эдаа картаа өгч Б, Э 2 хамт гарч дэлгүүрээс пиво, чихэр зэргийг худалдан авалт хийсэн, маргааш нь 5-ны өдөр М.Бгийн гэрт очиж хамт пиво уусан, энэ өдөр С.Хын картаар “Дээж” дэлгүүрээс худалдан авалт хийсэн байдал хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон. Харин 5-ны өдөр картаар худалдан авалт хийхэд картнаас мөнгийг хэн захиран зарцуулж байсныг тогтоогоогүй, гэрч Эгаас мэдүүлэг аваагүй, дэлгүүрийн камерын бичлэг шалгаагүй байна.

        Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт” Маргааш нь бүгдээрээ манайд ирээд пиво ууцгаасан. Х явахдаа манай тамбарт картаа үлдээсэн байсан. Тэгээд охин нь ирж асуухаар “байхгүй” гэж хэлсэн” гэж мэдүүлсэн нь хохирогч, гэрчийн мэдүүлгээс ноцтой зөрүүгүй байх тул шүүгдэгчийн үйлдлийг “завших” гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэж зүйчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж,

      шүүгдэгч нь Эрүүгийн хуулиар хориглосон үйлдлийг санаатай хийж бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж хохирол учруулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

       Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын  дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж  зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.             

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй, гаргуулах төлбөргүй гэж,

- шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж :гэм буруугаа хүлээж байна гэж тус тус дүгнэлт гаргажээ.

            2.Эрүүгийн хариуцлагын талаар:

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

         2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,

 хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,

шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хохирлоо нөхөн төлсөн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан ,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр  таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2,3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” гэж зааснаар хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ оногдуулах нь зүйтэй гэж дүгнэсэн.

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаархи саналдаа: 1000 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэж,

-шүүгдэгч:Би хүүхдүүдээ хараад гэртээ суудаг, ажилгүй, нөхөр улирлын чанартай ажил хийдэг тул торгуулийг багасгаж өгнө үү гэж тус тус санал гаргасан.

Шүүгдэгч нь эрхэлсэн ажилгүй тул торгох шийтгэл оногдуулах нь хувийн байдалд нь тохирохгүй, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлын хэмжээ зэргийг харгалзан ял оногдуулахгүй тэнсэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

3. Хохирол төлбөр бусад асуудлын тухайд:

Хохирогч С.Хд учирсан 453,650 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн, цаашид гаргах гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт М-ийн Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй,

2. Шүүгдэгч Х овогт М-ийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж  завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь шүүхээс оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнсэж үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах журамтайг мэдэгдсүгэй.

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 189 дүгээр зүйлд зааснаар М.Бд оногдуулсан тэнсэж үүрэг хүлээлгэсэн шийдвэрийн биелэлтэд  хяналт тогтоохыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ