Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 211

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж, шүүгч Г.Буяннэмэх, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

Улсын яллагч Д.Оюунгэрэл,

Шүүгдэгч Д.Балдорж, түүний өмгөөлөгч Г.Бат-Отгон,

Хохирогч Ж.Бат-Орших,

Иргэдийн төлөөлөгч Д.Отгонбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Д.Балдоржид холбогдох эрүүгийн 2017 2503 0146 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Заян шавь овогт Долгорын Балдорж, 1970 оны 12 сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, урьд нь Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 03 сарын 22-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 05 жил 06 сар хорих ял шийтгүүлж, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 02 жил 06 сар 05 хоногийн хорих ялаас 03 жилийн хорих ялыг өршөөн хасч, эдлээгүй үлдсэн хорих ял нь 03 жилийн хорих ялаас бага байх тул 2006 оны 07 сарын 03-ны өдөр суллагдсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 11 сарын 03-ны өдрийн 314 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсгээр 540.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, торгуулийг төлж барагдуулсан гэх,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 07 сарын 02-ны өдрийн 278 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.4 дэх хэсгээр 7 жил 1 сар хорих ял шийтгүүлж,

Монгол улсын Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийг өршөөн хассан, 2016 оны 06 сарын 23-ны өдөр үлдэх 05 сар 09 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, регистрийн дугаар Х370122877.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Балдорж нь урьд нь бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт шийтгүүлээд ялтай байхдаа буюу 2012 оны 07 сарын 02-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.4 дэх хэсгээр 7 жил 1 сар хорих ял шийтгүүлж, Монгол улсын Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялаас 2 жилийг өршөөн хасч, 2016 оны 06 сарын 23-нд эдлээгүй үлдсэн 05 сар 09 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсаны дараа давтан үйлдлээр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 20 дугаар байрны 1 дүгээр орцонд иргэн Ж.Бат-Оршихтой маргалдан зодож унагаан хүнд гэмтэл санаатай учруулсан буюу сэтгэцийн "Р07,2 Тархины доргилтын дараах хам шинж өвчтэй" болгосон гэмт хэрэгт холбогджээ.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Балдорж мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Бат-Орших мэдүүлэхдээ: “Би шүүгдэгчтэй согтуу байсны улмаас маргалдаж гэмтэл авсан нь үнэн. Хохиролд 300.000 төгрөг авсан. Цаашид гарах зардлыг шүүгдэгч төлөх байх. Надад гомдол санал байхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаж ТОДОРХОЙЛОХ НЬ:      

         Хохирогч Ж.Бат-Оршихийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Балдорж бид 2 Балдоржийн ээжийн гэр рүү очих гээд алхаад явж байхдаа Багшийн дээдийн орчим би 2 хүүхдийн гар утсыг гуйж эхнэр Бямбадуламтай ярьсан. Эхнэр өвчин намдаах эм аваад ирээрэй гэж хэлж байсан. Эхнэртэйгээ ярьсны дараагаар би их согтож эхэлсэн ба нэг мэдсэн Балдорж бид 2 хаана гэдгийг нь мэдэхгүй орон сууцнууд дунд яваад байсан. Балдорж нь тухайн үед намайг дагуулж гэртээ харина гээд байсан ба би гэр лүүгээ харина эхнэртээ эмийг нь аваачиж өгнө гэдгээ хэлсэн. Үүнээс болж Балдорж бид 2 хоорондоо маргалдаад байх шиг байсан ба би согтуу байсан болохоор зарим нэг зүйлээ санахгүй байгаа юм. Миний санаж байгаагаар би орон сууцны байрны орцонд шатнаас зуураад босож байхад миний нүүр рүү цохиход би шат руу мөргөж унасан ... 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Балдоржтой уулзаж байгаад би гэртээ харина гэсэн тэр үед бид 2 Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах дугаар зэргийг нь санахгүй байна, 5 давхар байрны орцон дотор зогсож байгаад би гэртээ харина хүүхэд өвчтэй байна гэж хэлсэн. Тэгэхэд чи бид 2 салж болохгүй, Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр шалгагдаж байгаа шүү чи даагаарай гээд миний нүдэнд гараараа цохиод авсан. Тэгснээ миний толгойноос үсдээд газар унагаагаад зүүн тал руу хоёр удаа хөлөөрөө өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-21-26х/,

 

            Гэрч С.Эрдэнэбатын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 00 цагийн үед гэртээ бууз хийж байхад манай орцонд хүмүүс чанга чанга дуугараад байхаар нь гадна хаалганыхаа дурангаар харахад 2 давхараас 3 давхар руу гардаг эхний шатан дээр нэг залуу суучихсан харин өөдөөс нь нэг залуу харчихсан хоорондоо маргалдаад чанга чанга яриад байсан. Тэгэхээр нь би 102 дугаарт залгаж манай орцонд согтуу хүмүүс маргалдаад байна гэж дуудлага өгсөн. Дуудлага өгснөөс хойш ойролцоогоор 30 орчим минутын дараа манай орцны хаалга дуугарахаар нь би том өрөөний цонхоор харахад манай орцны 2 дугаар давхарт байсан хоёр залуугийн хар өнгийн куртиктэй залуу нь ганцаараа гарч явж байсан ... тэр хоёр залуугийн шатан дээр сууж байсан залуу нь шаргал өнгийн куртиктэй байсан ба нөгөө залуу нь наад талд нь царайг нь халхлаад зогсож байсан болохоор царай зүсийг нь харж чадаагүй. Харин нөгөө залуу нь урт загварын, юүдэнтэй малгайтай хар өнгийн куртик, улаан өнгийн өмдтэй байсан ... Тэгэхээр нь би буцаад хаалганыхаа дурангаар харахад шатан дээр сууж байсан шаргал өнгийн куртиктэй залуу нь шатны зүүн талын ханыг толгойгоороо налаад хэвтэж байгаа юм шиг харагдсан бөгөөд ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй байсан ...” гэх мэдүүлэг /хх-34-36х/,

 

Д.Балдоржийн яллагдагчаар мөрдөн байцаалтад өгсөн: “... Явах замд миний согтолт нилээн байсан. Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 6-р хороололд байх өндөр байшин руу орцонд нь орсон. Энд Бат-Орших ороод айлаа хайгаад олохгүй байсан. Өндөр барилгын орцны жижүүр бид хоёрыг чанга чанга яриад байхаар хөөгөөд гаргасан. Тэгээд эсрэг талын 20 дугаар байрны 1 дүгээр орцонд ороод би гэртээ харья гэсэн чинь Бат-Орших эндээ сууя гээд байсан. Би гаръя, машин бариад явъя гээд маргалдсан. Бат-Орших миний доод уруул орчим нэг удаа цохисон, би зөрүүлээд нүүрэн тус газарт баруун гараараа 3 удаа цохисон. Тэгсэн чинь Бат-Орших шат руу нуруугаараа саваад унасан. Би Бат-Оршихийг орхиод тэндээс гараад явсан ... Би түүний нүүрэн тус газарт гараараа 3-4 удаа цохисон. Тэгтэл Бат-Орших шат мөргөөд толгойгоороо унасан, тэгээд л гэмтэл учирсан байх ...” гэх мэдүүлэг /хх-105, 132х/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1797 тоот шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтэд:

"1. Ж.Бат-Оршихийн биед тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн урд хонхороос дээш дух, зүүн зулайн орой руу үргэлжилсэн хатуу хальсан доорх цусан хураа, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, элэгний эдийн няцрал, уруулд шарх, баруун дээд 3,4-р шүдний булгарал, зүүн нүдний зовхи, зүүн хацар, баруун тохойд цус хуралт, хамрын үзүүр, уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Гавал тархины гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна. 2 шүдний булгарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд 10% нөлөөлнө" гэжээ /хх-42х/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 03 сарын 09-ний өдрийн 208 тоот дүгнэлтэд:

"1. Ж.Бат-Орших нь толгойдоо хүнд зэргийн гэмтэл авсны улмаас “Р07,2 Тархины доргилтын дараах хам шинж” өвчтэй болсон байх боломжтой байна. Ж.Бат-Орших нь одоо өөрийнхөө хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж, удирдах чадвартай байна.

2. Ж.Бат-Орших нь Р07,2 Тархины доргилтын дараах хам шинж өвчтэй байна" гэжээ /хх-88х/,

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-6х/,

Эд мөрийн баримтаар тооцож, хураан авч хэрэгт хавсаргах тогтоол /хх-16-17х/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-18х/,

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, хувцасанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-64-67х/,

 

Мэдүүлгийн газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-118-127х/,

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа, урд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-135-136х, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-148-156х/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Д.Балдорж нь урьд нь бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт шийтгүүлээд ялтай байхдаа буюу 2012 оны 07 сарын 02-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.4 дэх хэсгээр 7 жил 1 сар хорих ял шийтгүүлж, Монгол улсын Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялаас 2 жилийг өршөөн хасч, 2016 оны 06 сарын 23-нд эдлээгүй үлдсэн 05 сар 09 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсаны дараа давтан үйлдлээр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 20 дугаар байрны 1 дүгээр орцонд иргэн Ж.Бат-Оршихтой маргалдан зодож унагаан хүнд гэмтэл санаатай учруулсан буюу сэтгэцийн "Р07,2 Тархины доргилтын дараах хам шинж өвчтэй" болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүгдэгч Д.Балдоржийн өгсөн: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн” гэх мэдүүлэг,

хохирогч Ж.Бат-Оршихийн өгсөн: “Би шүүгдэгчтэй согтуу байсны улмаас маргалдаж гэмтэл авсан нь үнэн. Хохиролд 300.000 төгрөг авсан. Цаашид гарах зардлыг шүүгдэгч төлөх байх. Надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг болон түүний мөрдөн байцаалтад өгсөн: “... Балдорж бид 2 Балдоржийн ээжийн гэр рүү очих гээд алхаад явж байхдаа Багшийн дээдийн орчим би 2 хүүхдийн гар утсыг гуйж эхнэр Бямбадуламтай ярьсан. Эхнэр өвчин намдаах эм аваад ирээрэй гэж хэлж байсан. Эхнэртэйгээ ярьсны дараагаар би их согтож эхэлсэн ба нэг мэдсэн Балдорж бид 2 хаана гэдгийг нь мэдэхгүй орон сууцнууд дунд яваад байсан. Балдорж нь тухайн үед намайг дагуулж гэртээ харина гээд байсан ба би гэр лүүгээ харина эхнэртээ эмийг нь аваачиж өгнө гэдгээ хэлсэн. Үүнээс болж Балдорж бид 2 хоорондоо маргалдаад байх шиг байсан ба би согтуу байсан болохоор зарим нэг зүйлээ санахгүй байгаа юм. Миний санаж байгаагаар би орон сууцны байрны орцонд шатнаас зуураад босож байхад миний нүүр рүү цохиход би шат руу мөргөж унасан ... 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Балдоржтой уулзаж байгаад би гэртээ харина гэсэн тэр үед бид 2 Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах дугаар зэргийг нь санахгүй байна, 5 давхар байрны орцон дотор зогсож байгаад би гэртээ харина хүүхэд өвчтэй байна гэж хэлсэн. Тэгэхэд чи бид 2 салж болохгүй, Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр шалгагдаж байгаа шүү чи даагаарай гээд миний нүдэнд гараараа цохиод авсан. Тэгснээ миний толгойноос үсдээд газар унагаагаад зүүн тал руу хоёр удаа хөлөөрөө өшиглөсөн...” гэх мэдүүлгүүд,

   Гэрч С.Эрдэнэбатын өгсөн: “... 2017 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 00 цагийн үед гэртээ бууз хийж байхад манай орцонд хүмүүс чанга чанга дуугараад байхаар нь гадна хаалганыхаа дурангаар харахад 2 давхараас 3 давхар руу гардаг эхний шатан дээр нэг залуу суучихсан харин өөдөөс нь нэг залуу харчихсан хоорондоо маргалдаад чанга чанга яриад байсан. Тэгэхээр нь би 102 дугаарт залгаж манай орцонд согтуу хүмүүс маргалдаад байна гэж дуудлага өгсөн. Дуудлага өгснөөс хойш ойролцоогоор 30 орчим минутын дараа манай орцны хаалга дуугарахаар нь би том өрөөний цонхоор харахад манай орцны 2 дугаар давхарт байсан хоёр залуугийн хар өнгийн куртиктэй залуу нь ганцаараа гарч явж байсан ... тэр хоёр залуугийн шатан дээр сууж байсан залуу нь шаргал өнгийн куртиктэй байсан ба нөгөө залуу нь наад талд нь царайг нь халхлаад зогсож байсан болохоор царай зүсийг нь харж чадаагүй. Харин нөгөө залуу нь урт загварын, юүдэнтэй малгайтай хар өнгийн куртик, улаан өнгийн өмдтэй байсан ... Тэгэхээр нь би буцаад хаалганыхаа дурангаар харахад шатан дээр сууж байсан шаргал өнгийн куртиктэй залуу нь шатны зүүн талын ханыг толгойгоороо налаад хэвтэж байгаа юм шиг харагдсан бөгөөд ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй байсан ...” гэх,

Д.Балдоржийн яллагдагчаар мөрдөн байцаалтад өгсөн: “... Явах замд миний согтолт нилээн байсан. Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 6-р хороололд байх өндөр байшин руу орцонд нь орсон. Энд Бат-Орших ороод айлаа хайгаад олохгүй байсан. Өндөр барилгын орцны жижүүр бид хоёрыг чанга чанга яриад байхаар хөөгөөд гаргасан. Тэгээд эсрэг талын 20 дугаар байрны 1 дүгээр орцонд ороод би гэртээ харья гэсэн чинь Бат-Орших эндээ сууя гээд байсан. Би гаръя, машин бариад явъя гээд маргалдсан. Бат-Орших миний доод уруул орчим нэг удаа цохисон, би зөрүүлээд нүүрэн тус газарт баруун гараараа 3 удаа цохисон. Тэгсэн чинь Бат-Орших шат руу нуруугаараа саваад унасан. Би Бат-Оршихийг орхиод тэндээс гараад явсан ... Би түүний нүүрэн тус газарт гараараа 3-4 удаа цохисон. Тэгтэл Бат-Орших шат мөргөөд толгойгоороо унасан, тэгээд л гэмтэл учирсан байх ...” гэх мэдүүлгүүд,

Хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1797 тоот шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт /хх-42х/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 03 сарын 09-ний өдрийн 208 тоот дүгнэлт /хх-88х/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-6х/, Эд мөрийн баримтаар тооцож, хураан авч хэрэгт хавсаргах тогтоол /хх-16-17х/, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-18х/, Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, хувцасанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-64-67х/, Мэдүүлгийн газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-118-127х/, Иргэний үнэмлэхийн лавлагаа, урд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-135-136х, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-148-156х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч Д.Балдорж нь Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 03 сарын 22-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 05 жил 06 сар хорих ял, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 07 сарын 02-ны өдрийн 278 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.4 дэх хэсгээр 7 жил 1 сар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан.

Иймд Д.Балдоржийг урьд нь хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ялаар 2 удаа шийтгүүлсний дараа дахин хүнд гэмт хэрэг санаатай үйлдсэн тул түүнийг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Ж.Бат-Орших 1.327.350 төгрөг нэхэмжилсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс 300.000 төгрөгийг авсан, надад гомдол санал байхгүй гэж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Харин хохирогч Ж.Бат-Орших нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч Ж.Бат-Оршихын гэх шар өнгийн футболка, саарал цамц, саарал өмд, цэнхэр дотоож, хар өмд, цэнхэр куртик, шар куртик, ороолт, саарал оймс, ногоон оймс, хар өнгийн малгай, бор гутал, шүүгдэгч Д.Балдоржийн хар өнгийн куртик, саарал /цэнхэр/ өнгийн юүдэнтэй малгайтай 2 ханцуйны хэсэгт цагаан өнгийн канттай цамц зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, улаан өнгийн биеийн тамирын өмдийг Д.Балдоржид буцаан олгож, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, 136 хоног цагдан хоригдсон  болохыг тус тус дурьдах нь зүйтэй.