| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рашзэвэгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2034000830047 |
| Дугаар | 2020/ДШМ/41 |
| Огноо | 2020-06-17 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 2020/ДШМ/41
*******д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Т.Төмөртулга,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай,
Шүүгдэгч *******,
Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн хянан шийдвэрлэсэн, 2020 оны 04 сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/114 дугаар шийтгэх тогтоолтой *******д холбогдох 1734004080116Т дугаартай 4 хавтас эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 06 сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овгийн Цэрэндоржийн Баярцэнгэл, Төв аймаг Зуунмод суманд 2000 оны 07 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, ах, 4 дүүгийн хамт Төв аймаг, Зуунмод сум, 6 дугаар баг 3-11 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар: НЭ00271112,
Өсвөр насны яллагдагч С.Төгөлдөр, Д.Дөлгөөн, Э.Өсөхбаяр, *******, Т.Отгонбат нар нь 2017 оны 08 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын замын урд талд үйл ажиллагаа явуулдаг иргэн М.Мөнгөнцэцэгийн өмчлөлийн “Цагаан идээний” ТҮЦ-ний хаалганы цоожийг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу арматурын төмөр хэрэглэн эвдэлж, хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлан бусдад 243.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/114 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Боржигон овгийн Цэрэндоржийн Баярцэнгэлийг бүлэглэн, хүч хэрэглэхгүйгээр, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн нууцаар, хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Боржигон овгийн Цэрэндоржийн Баярцэнгэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Цэрэндоржийн Баярцэнгэлд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,
Эрүүгийн 1734004080116Т дугаартай эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч *******ээс гаргуулах Эрүүгийн хэрэн хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч М.Мөнгөнцэцэг нь шүүгдэгч *******д гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай давж заалдах гомдолдоо: “Шүүгдэгч *******д холбогдох Эрүүгийн 1734004080116 дугаартай хэргийн Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020.04.03-ны өдөр хянан шийдвэрлээд гаргасан 2020/ШЦТ/114 дугаартай шийтгэх Тогтоол нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг хэрэглэсэн, Эрүүгийн хуульд заасан хууль ёсны зарчим, шударга ёсны зарчимд нийцээгүй дараах үндэслэл байна. Үүнд:
этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ" гэж заасан. Мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй" гэж тус тус заажээ. Анхан шатны шүүхээс Шүүгдэгч *******д Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг үндэслэжээ. Дээрх хуулийн заалт нь МУ-ын Их хурлаас Эрүүгийн хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020.01.10-ний өдрийн өөрчлөлтөөр нэмэгдэж Төрийн мэдээлэл сэтгүүлийн 2020.02.13-ны өдрийн №07 дугаараар нийтэд мэдээлэгдэж 2020.02.24-ний өдрөөс эхлэн МУ-ын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлжээ.
2017.08.27-28-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг иргэн М.Мөнгөнцэцэгийн ТҮЦ-нд нэвтэрч эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь тогтоогддог бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн байна. Мөн хэрэгт цугларсан баримтаас үзэхэд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд 18 насанд хүрээгүй 17 нас 01 сартай байсан байна. Үүнээс үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг үндэслээд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан эрүүгийн хуулийг хэрэглэх үндэслэл бүрдсэн байжээ.
3. 2015 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон гэмт хэргийн анх удаа үйлдсэн өсвөр насны хүнд оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах талаарх эрх хэмжээг шүүхэд олгосон байна. Иймд шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, учирсан хохирол хор уршигийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн түүнд оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү. ” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Төмөртулга гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч нь хүнд гэмт хэрэгт холбогдсон. Анхан шатны шүүх хүчин төгөлдөр болсон хуулийг хэрэглэсэн, үндэслэлтэй гарсан. Хууль буруу хэрэглэсэн гэж үзэхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Шударга ёсны болон хууль ёсны шаардлагад нийцээгүй гарсан. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* гаргасан тайлбартаа: Хэрэг хийсэндээ маш их харамсаж байна. Цаашид сурч боловсрох хүсэлтэй. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 1734004080116Т дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан байна.
Шүүгдэгч ******* нь өсвөр насны шүүгдэгч С.Төгөлдөр, Д.Дөлгөөн, Э.Өсөхбаяр, Т.Отгонбат нартай бүлэглэн, 2017 оны 08 дугаар сарын 27-ноос 2017 оны 08 дугаар сарын 28-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын замын урд талд үйл ажиллагаа явуулдаг иргэн М.Мөнгөнцэцэгийн өмчлөлийн “Цагаан идээний” ТҮЦ-ний хаалганы цоожийг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу арматурын төмөр хэрэглэн эвдэлж, нууцаар, хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлан бусдад 243.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтууд нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн хохирогч М.Мөнгөнцэцэг /хх-ийн 11, 12, 13, 151-152 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч Г.Тэнгис /хх-ийн 15, 16, 17, 60-61 дүгээр хуудас/, өсвөр насны яллагдагч С.Төгөлдөр /2-р хх-ийн 30-31, 72-73 дугаар хуудас/, өсвөр насны Т.Отгонбат /хх-ийн 199-200 дугаар хуудас/, өсвөр насны яллагдагч Д.Дөлгөөн /хх-ийн 228-229 дүгээр хуудас/, яллагдагч ******* /хх-ийн 243-244 дүгээр хуудас/, өсвөр насны яллагдагч Э.Өсөхбаяр /2-р хх-ийн 18-19 дүгээр хуудас/ нарын мэдүүлгүүд,
“Уваа Уул Аудит” ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 02/12 дугаартай ...хохирогч М.Мөнгөнцэцэгийн эд зүйлийг нийт 243.000 төгрөгөөр үнэлсэн... үнэлгээний тайлан /хх-ийн 156-159 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хохирогч М.Мөнгөнцэцэгийн Төв аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 3 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7, 153 дугаар хуудас/, хохирогч М.Мөнгөнцэцэгийн цахим иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн дугаар хуудас/, хохирогч М.Мөнгөнцэцэгийн гомдол саналгүй тухай өргөдөл, хохирол нөхөн төлсөн баримт /хх-ийн 139-140 дугаар хуудас, 2-р хх-ийн 43 дугаар хуудас/, шүүгдэгч *******ийн нас тоолсон тэмдэглэл, төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ял шалгах хуудас, сурдаг нь үнэн болохыг тодорхойлсон баримт, сурагчийн хувийн хэргийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 111-113, 231-238, 245 дугаар хуудас/ зэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Төв аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
*******д холбогдох хэргийг мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, мөн шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Боржигон овгийн Цэрэндоржийн Баярцэнгэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ 18 нас хүрээгүй байсан боловч шийтгэх тогтоол гарах үед 19 нас хүрсэн байжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн наймдугаар бүлэгт өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх журмыг зохицуулсан байна. Эрүүгийн хуульд зааснаар “Өсвөр насны хүн” гэдэгт арван дөрвөн нас хүрсэн ба арван найман нас хүрээгүй хүнийг ойлгоно. Үүнээс үзвэл шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага оногдуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоол гарах үед насанд хүрсэн байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8-р бүлэг “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” үндэслэл, журмын дагуу түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй байх ба энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/114 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнайгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баярцэнгэлийн 2020 оны 04 сарын 03-ны өдрөөс 2020 оны 06 сарын 17-ны өдөр хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 75 /далан тав/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулж тооцсугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.БОЛОРМАА
ШҮҮГЧИД Т.ЭНХМАА
Р.МӨНХ-ЭРДЭНЭ