| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2022/1532/э |
| Дугаар | 2022/ШЦТ/1775 |
| Огноо | 2022-12-05 |
| Зүйл хэсэг | 22.1.2., |
| Улсын яллагч | Ц.Шагдар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1775
2022 12 05 2022/ШЦТ/1775
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Дэлгэр,
улсын яллагч Ц.Шагдар,
шүүгдэгч *******асанцэнгэл, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нийслэлийн Прокурорын газраас *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2102 00365 0121 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1966 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт Хан-Уул дүүрэг 19 дүгээр хороо ХД 52-5 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *******
Холбогдсон хэргийн талаар:
*******Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд байрлах Эрүүл мэндийн яамны харъяа Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 “...албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах...”, Төрийн албаны тухай / 2002 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн/ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 “...Төрийн албан хаагч, иргэнээс мэргэшлийн шалгалт авах, төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх, түүнийг томилох, чөлөөлөх, албан тушаалд дэвшүүлэх, албан тушаалаас бууруулах зэрэг асуудлаар хууль тогтоомж, стандартыг зөрчих, түүнчлэн дээрх үйл ажиллагаатай холбогдсон шударга бус тодорхойлолт, гэрчилгээ, баталгаа гаргахыг хориглоно..., Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 “...энэ хуулийн 23.8-д заасан журамд заасны дагуу албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэн, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргана ..., мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 “... Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно...” гэж заасныг,
Ажлын байрны тодорхойлолтын “Б” Ажлын байрны гол үйл ажиллагааны 2 дахь хэсэгт заасан “...Төрийн албан тухай хууль тогтоомж болон Монгол Улсад мөрдөгдөж буй бусад хууль тогтоомжуудыг мөрдөн ажиллах...” гэснийг тус тус зөрчиж, улмаар албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Эрүүл мэндийн тухай хууль болон Сэргээх засах ажилтан гэх орон тоог шинээр бий болгож уг тушаалын ажлын байрны тодорхойлолтыг Эрүүл мэндийн сайдын 2012 оны 183 дугаар тушаалын 11 дүгээр хавсралтаар батлагдсан “төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, бүсийн оношилгоо эмчилгээний төвийн амбулаторийн дотрын кабинет”-ын сувилагч гэсэн албан тушаалын тодорхойлолтын үлгэрчилсэн загварт дүйцүүлж боловсруулахдаа ажлын байранд тавигдах шаардлагаас “Диплом болон бакалаврын зэрэгтэй” гэх хэсгийг байхгүй болгож боловсролын зэрэггүй Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн туслах сувилагчаар ажиллаж байсан өөрийн төрсөн дүү Лхагвасүрэнгийн Насанбаярыг дээрх албан тушаалд 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/28 дугаартай тушаалаар томилж нийт 1.426.546 төгрөгийн хохирол төсөвт учруулж *******асанбаярт давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс
Монгол Улсын эрүүл мэндийн сайдын 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 175 дугаартай “...Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн захирлаар ******* томилсон тухай” тухай тушаал, ажлын байрны тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 69, 71-73 дахь тал/,
Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн захирлаар ******* 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/28 дугаартай “сэргээн засах ажилтнаар *******асанбаярыг 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс томилсон тухай” ажлын байрыг өөрчлөн ажиллуулах тухай тушаал” /6 дахь хавтаст хэргийн 243 дахь тал/,
Сэтгэцийн эмгэгийн клиникийн эмнэлгийн захирал Г.Доржхандын 2006 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 61 дугаартай Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай “Ажилд орохыг хүссэн Лхагвасүрэнгийн Насанбаярыг 3 дугаар тасагт, Рагчаагийн Бямбасүрэнг 6 дугаар тасагт, тус тус 6 дугаар сарын 01-нээс, асрагчаар ажиллуулсугай” гэх тушаал /7 дугаар хавтаст хэргийн 1 дэх тал/,
Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн ажилтан *******асанбаярын 2015 оноос 2021 он хүртэлх цалингийн карт /7 дугаар хавтаст хэргийн 21-27 дахь тал/,
Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн туслах сувилагчийн ажлын байрны тодорхойлолт /7 дугаар хавтаст 101-104 дэх тал/,
Сэргээн засах ажилтан, туслах сувилагч нарын 2017-2022 оны эхний 3 дугаар сарын харьцуулсан судалгаа /7 дахь хавтаст хэргийн 105-106 дахь тал/,
Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн ажилтан *******асанбаярын 2017-2022 оны цалингийн тооцоо /9 дүгээр хавтаст хэргийн 52 дахь тал/,
Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ирүүлэн 11/1567 дугаартай “Боловсролын салбарын мэдээллийн системд *******асанбаяр /РД:ХЖ68072376/-ын боловсролын бичиг баримтын мэдээлэл бүртгэлгүй байна” гэх албан бичиг /7 дугаар хавтаст хэргийн 142 дахь тал/,
Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн ерөнхий захирал Л.Эрдэнэбаярын 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 183 дугаартай Туслах сувилагч бэлтгэх сургалт эхлүүлэх тухай “2011 оны 09 дүгээр сарын 15-наас 45 хоногийн хугацаанд СЭМҮ-ийн төвд ажиллаж буй бүх асрагч нарыг туслах сувилагч бэлтгэх сургалтанд хамруулсугай” гэх тушаал /9 дүгээр хавтаст хэргийн 8 дахь тал/,
Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн ерөнхий захирал Л.Эрдэнэбаярын 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 267 дугаартай Сэтгэцийн туслах сувилагчийн үнэмлэх олгох тухай “Ерөнхий захирлын 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 183 тоот тушаалын дагуу түргэвчилсэн 3 сарын хугацаанд сэтгэцийн туслах сувилагч бэлтгэх тусгай хөтөлбөрийн дагуу ажилттай суралцаж төгссөн хавсралтанд дурдсан нэр бүхий хүмүүст сэтгэцийн туслах сувилагч үнэмлэхийн олгосугай” гэх тушаал /9 дүгээр хавтаст хэргийн 9 дэх тал/,
Монгол Улсын эрүүл мэндийн сайдын 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 183 дугаартай сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загварыг шинэчлэн батлах тухай “...Төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн дотрын тасгийн сувилагчийн ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загварыг аравдугаар, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, бүсийн оношилгоо, эмчилгээний амбулаторийн дотрын кабинетын сувилагчийн ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загварыг арван нэгдүгээр хавсралтаар баталсугай...” гэх тушаал /6 дугаар хавтаст хэргийн 96 дахь тал/,
Эрүүл мэндийн сайдын 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 183 тоот тушаалын арваннэгдүгээр хавсралт Сувилагчийн ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загвар /9 дүгээр хавтаст хэргийн 97-98 дахь тал/,
Эрүүл мэндийн сайдын 2011 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 67 тоот тушаалын эмнэлийн зарим мэргэжилтний болон эмнэлгийн бус зарим ажилтны ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загвар батлах тухай “Эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй Туслах сувилагчийн ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загварыг нэгдүгээр хавсралтаар тус тус баталсугай. ...энэхүү үлгэрчилсэн загварын дагуу ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэхийг эрүүл мэндийн байгууллагын захирал, дарга нарт үүрэг болсугай” гэх тушаал /13 дугаар хавтаст хэргийн 237-238 дахь тал/,
Яллагдагч *******асанбаяраас гаргасан тайлбар, цалингийн лавлагаа зэрэг холбогдох баримтууд /14 дүгээр хавтаст хэргийн 43-53, 65 дахь тал/,
Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн сэргээн засах ажилтны ажлын байрны тодорхойлолт /6 дахь хавтаст хэргийн 99-10 дахь тал/,
Гэрч Д.Баярмаагийн “Эрүүл мэндийн тухай хууль нь 2011 онд шинэчлэгдэн батлагдсан ба удаа дараа заалтууд орсон ба эмнэлгийн мэргэжилтэн нь мэргэжлээрээ ажиллах тохиолдолд заавал лиценц авдаг болсон. Эмч нар эмчлэх эрхийн, сувилагч нар нь сувилах эрхийн, эм зүйч, эм найруулагч нар нь эм барих эх баригч нь эх барих эрхийг авах ёстой. Нэг шинэ мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл нэмэгдсэн сэргээн засах үйл ажиллаа эрхлэх зөвшөөрөл юм. Одоогоор сэргээн засахын лиценз авч байгаа мэргэжил нь хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч гэсэн 3 мэргэжлээр авч байгаа. Яг сэргээн засах ажилтан гэдэг нэршлийг хаанаас гаргаж ирснийг мэдэхгүй байна. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын тушаалаар үндэсний ажил мэргэжлийн жагсаалт 08 дугаар тушаал нь хүчин төгөлдөр байгаа ба тэр тушаалын хавсралтад дээрх сэргээн засах ажилтан гэдэг нэршил байна уу гэдгийг шалгах ёстой. Миний санаж байгаагаар одоо хүчин төгөлдөр батлагдаж байгаа Эрүүл мэндийн тухай хуульд сэргээн засахын мэргэжилтэн гэсэн нэршлээр орсон байдаг. Сэтгэцийн эрүүд мэндийн Үндэсний төвийн боловсруулсан албан тушаалын тодорхойлолтыг харахад боловсрол, мэргэжил шаардагдахгүй гэсэн атлаа мэргэжлээрээ нэгээс доошгүй ажил ажилласан байх ёстой гэсэн байна. Үүнийг 11 дүгээр хавсралтаар батлагдсан сувилагчийн ажлын байрны тодорхойлолтой дүйцүүлсэн нь боломжгүй гэж үзэж байна. Дээрх тушаалын агуулга нь бол мэргэжил, мэргэшил шаарддаг эрүүл мэндийн тусгай мэргэжилтний гэж батлагдсан байдаг тул энэ хүрээндээ тушаалаа дагаад загвараар нь боловсруулах ёстой. Ажилтан, мэргэжилтэн хоёрыг холиод албан тушаалын тодорхойлолтыг боловсруулсан нь хуульд нийцэхгүй байна. Сэргээн засах мэргэжилтэн гэдэг нэршил хуульд тодорхой байдаг. Харин сэргээн засах ажилтан гэдэг нэршил байна уу гэдэг шалгах хэрэгтэй. Тэрнээс биш хаана ч байхгүй мэргэжлийг байхгүй мэргэжлийг байгууллагаас зохиогоод хүмүүсийг ажлын байрны тодорхойлолт буюу албан тушаалын тодорхойлолтыг гаргахын тулд мэргэжил, мэргэшил, хөдөлмөрийн яамнаас баталсан жагсаалтыг харж байж үндэслэлтэйгээр гаргах ёстой” гэх мэдүүлэг хавтаст хэргийн 230-231 дэх тал/,
Гэрч Ш.Сугармаагийн “Би уг тушаалыг харлаа. *******асанбаярын ажлын байрны тодорхойлолт нь уг тушаалын 11 дүгээр хавсралтаар батлагдсан тусгай мэргэжлийн төвийн амбулаторийн дотрын кабинетын сувилагчийн ажлын байрны тодорхойлолтын загвараар хийдэг ажлыг дүйцүүлж загварт оруулан батлуулсан. Сэргээн засах ажилтан нэр томьёо нь Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөрийн сайд нарын хамтарсан албан тушаалын жагсаалтад байдаггүй юм. Тийм болохоор асрагч буюу туслах сувилагчаар ажиллаж байсан ажилтнуудыг уг албан тушаал дэвшүүлэн ажиллуулдаг. Тухайн үед ерөнхий захирлын тушаалаар хуучин ажлын байрны тодорхойлолтуудыг шинэчлэх үүргийг манай албанд өгч байсан. Түүний дагуу шинэчлэн боловсруулж ерөнхий захирал болон хариуцсан дэд захирлуудад хянуулж байсан. Манай сэргээн засах ажилтан заавал сувилагч байх шаардлагагүй. Зүгээр сувилагчийн ажлын байрны тодорхойлолтын загвараар л хийсэн. ...*******нь *******асанбаярын төрсөн эгч бөгөөд тухайн үед томилогдох үед *******захирал *******асанбаярын албан тушаал дэвшиж ажиллаж байгаа талаар танилцуулсан санагдаж байна” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 93-95 дахь тал/,
Гэрч Ц.Хэрлэнцэцэгийн “*******асанбаяр нь 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс Донтох эмгэг судлалын өдрийн эмчилгээний нөхөн сэргээх ажилтнаар ажилладаг ...*******асанбаярын цалингийн эх үүсвэр нь улсын төсвөөс одоо ТҮ4-4 шатлалаар цалинждаг. ...*******асанбаяр нь 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 12.292.065 төгрөгийн, 2018 онд 13.862.592 төгрөгийн, 2019 онд 9.791.394 төгрөгийн /2019 оны 06 дугаар сард амралтаа аваад, 2019 оны 7.8 дугаар сард чөлөө авсан харагдаж байна/, 2020 онд 13.895.859 төгрөгийн, 2021 онд 14.173.049 төгрөгийн буюу нийт 64.104.959 төгрөгийн цалин авсан байна. Үүнээс нийгмийн даатгал, татвар, үйлдвэрчний эвлэлийн татвар төлөгддөг бөгөөд *******асанбаярын тухайн шүүхийн шийдвэрт сар бүр мөнгө төлж явдаг бөгөөд түүнийг нь суутгаад явдаг. Мөн жилд нэг удаа Улаан загалмайн татвар авдаг. Тэгэхээр ерөнхийдөө дээрх авсан цалингаас хасахад 51.283.967 орчим төгрөгийн цалинг авсан гэсэн үг. Үүн дээр нэмээд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 4 дүгээр сарын 01-ний өдрүүдэд авсан цалин нэмэгдэж тооцогдоно” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 102-103 дахь тал/,
Гэрч С.Ариунболдын “*******асанбаяр нь ерөнхий захирал ******* 2017 оны 03 дугаар сарын 15-ны Б/28 дугаартай тушаалаар сэргээн засах ажилтнаар томилогдон одоог хүртэл ажиллаж байна. *******асанбаяр нь ерөнхий захирал ******* 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/28 дугаартай тушаалаар сэргээн засах ажилтнаар томилогдон одоог хүртэл ажиллаж байна. *******асанбаяр нь өмнө нь туслах сувилагч буюу асрагчаар ажиллаж байгаа юм. Мана эмнэлгийн туслах сувилагч нар ТҮ-2 зэрэглэлээр, нөхөн сэргээх ажилтан ТҮ-4-ийн зэрэглэлээр цалинжиж ажилладаг. Манай эмнэлэгийн ажилчдийн цалингийн зэрэглэлийг Засгийн газрын тогтоолоор тогтоодог. Хийж буй ажлын хувьд тухайн асрагчийн хувьд хүмүүсийн шээс, баас цэвэрлэх ажлыг хийдэг. Сэргээн засах ажилтан нь цэвэрлэгээ, үйлчилгээ хийхгүй өвчтөнүүдтэй тулж ажиллах, ерөнхийдөө сургалт соён гэгээрүүлэх ажлыг хийдэг гэж ойлгож болно” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 162-163 дахь тал/,
Гэрч *******асанбаярын “Би сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвд 2005-2017 оны хүртэл ажилласан. Намайг анх ажилд орох үед манай эмнэлгийн ерөнхий захирлаар Доржханд дарга ажиллаж байгаад намайг ажлаас гарах үед манай төрсөн дүү *******ерөнхий захирлаар ажиллаж байсан. ...Намайг анх томилогдох үед манай эмнэлгийн даргаар Доржханд дарга ажиллаж байсан. 2017 онд албан тушаал өөрчлөгдөхөд төрсөн эгч *******нь ерөнхий захирал болсон байсан. Анх намайг ажилд ороход *******эгч санал тавиад тухайн үеийн миний багш З.Туяа зөвлөөд ажилд орж байсан” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 230-232 дахь тал/,
Монгол Улсын Эрүүл мэндийн яамны 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2/1724 дугаартай “ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг үндэслэн хохирогч Эрүүл мэндийн яамны хууль ёсны төлөөлөгчөөр Төрийн захиргаа удирдлагын газрын Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Д.Туяаг томилсон болохыг мэдэгдье” гэх албан бичиг /13 дугаар хавтаст хэргийн 224 дэх тал/,
Хохирогч Д.Туяагийн “ Би өөрийн эрх үүрэгтэй уншиж танилцлаа. Надад асууж тодруулах зүйл алга. ...Би *******гэж хүнийг танихгүй. Сайд дээр мөрдөгчийн мэдэгдэл ирсэн гэж сонссон. Тэр мэдэгдлийг авч танилцахаар мэдээлэлтэй болох байх. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон хохирлыг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /13 дугаар хавтаст хэргийн 228 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Гэм буруу, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр хууль зүйн дүгнэлт хийлээ.
Шүүгдэгч *******нь Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд байрлах Эрүүл мэндийн яамны харъяа Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 “...албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах...”, Төрийн албаны тухай / 2002 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн/ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 “...Төрийн албан хаагч, иргэнээс мэргэшлийн шалгалт авах, төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх, түүнийг томилох, чөлөөлөх, албан тушаалд дэвшүүлэх, албан тушаалаас бууруулах зэрэг асуудлаар хууль тогтоомж, стандартыг зөрчих, түүнчлэн дээрх үйл ажиллагаатай холбогдсон шударга бус тодорхойлолт, гэрчилгээ, баталгаа гаргахыг хориглоно..., Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 “...энэ хуулийн 23.8-д заасан журамд заасны дагуу албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэн, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргана ..., мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 “... Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно...” гэж заасныг,
Ажлын байрны тодорхойлолтын “Б” Ажлын байрны гол үйл ажиллагааны 2 дахь хэсэгт заасан “...Төрийн албан тухай хууль тогтоомж болон Монгол Улсад мөрдөгдөж буй бусад хууль тогтоомжуудыг мөрдөн ажиллах...” гэснийг тус тус зөрчиж, улмаар албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Эрүүл мэндийн тухай хууль болон Сэргээх засах ажилтан гэх орон тоог шинээр бий болгож уг тушаалын ажлын байрны тодорхойлолтыг Эрүүл мэндийн сайдын 2012 оны 183 дугаар тушаалын 11 дүгээр хавсралтаар батлагдсан “төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, бүсийн оношилгоо эмчилгээний төвийн амбулаторийн дотрын кабинет”-ын сувилагч гэсэн албан тушаалын тодорхойлолтын үлгэрчилсэн загварт дүйцүүлж боловсруулахдаа ажлын байранд тавигдах шаардлагаас “Диплом болон бакалаврын зэрэгтэй” гэх хэсгийг байхгүй болгож боловсролын зэрэггүй Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн туслах сувилагчаар ажиллаж байсан өөрийн төрсөн дүү Лхагвасүрэнгийн Насанбаярыг дээрх албан тушаалд 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/28 дугаартай тушаалаар томилж нийт 1.426.546 төгрөгийн хохирол төсөвт учруулж *******асанбаярт давуу байдал бий болгосон гэмт хэрэгт үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан яллагдагч *******асанцэнгэл, хохирогч Д.Туяа, гэрч Д.Баярмаа, Ш.Сугармаа, Ц.Хэрлэнцэцэг, С.Ариунболд, *******асанбаяр нарын мэдүүлэг, Монгол Улсын эрүүл мэндийн сайдын 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 175 дугаар тушаал, Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн ерөнхий захирлын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/28 дугаартай тушаал, Сэтгэцийн эмгэгийн клинкийн эмнэлгийн захирлын 2006 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 61 дугаартай тушаал, сэргээн засах ажилтан, сувилагч нарын цалингийн карт, туслах сувилагчийн ажлын байрны тодорхойлолт, Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 11/1567 дугаартай албан бичиг, Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 183 дугаартай тушаал, Эрүүл мэндийн сайдын 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 183 тоот тушаалын арван нэгдүгээр хавсралт Сувилагчийн ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загвар /9 дүгээр хавтаст хэргийн 97-98 дахь тал/, Эрүүл мэндийн сайдын 2011 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 67 тоот тушаалын эмнэлийн зарим мэргэжилтний болон эмнэлгийн бус зарим ажилтны ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загвар батлах тухай тушаал, Сэргээн засах ажилтны ажлын байрны тодорхойлолт зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.
******* хувьд мөрдөн байцаалтын шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй зэргээс үзэхэд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэлээ.
Нийслэлийн прокурорын газраас ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан тул ******* “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч *******нь гэмт хэргийн учирсан хохирол болох 1.426.546 төгрөгийг төлсөн баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... хохирлоо нөхөн төлсөн баримт”-д тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн, хор уршиг учраагүй, ******* бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Авлигатай тэмцэх газрын барьцааны Төрийн сангийн дансанд *******асанцэнгэлээс байршуулсан 1.426.546 төгрөгийг зохих журмын дагуу гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч ******* үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч *******нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Шүүгдэгч *******нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.
*******-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Учруулсан хохирол төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
******* цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдвэл зохино.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч *******нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *******-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс ******* оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 1 /нэг/ жил хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Авлигатай тэмцэх газрын барьцааны Төрийн сангийн дансанд *******асанцэнгэлээс байршуулсан 1.426.546 төгрөгийг зохих журмын дагуу гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *******нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ