Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1460

 

 

 

 

 

 

 

 

 

   2023         11          27                                  2023/ШЦТ/1460

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Удвал,

улсын яллагч Н.Энхболд,

шүүгдэгч Т.Н, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Г.Аззаяа,

шүүгдэгч Д.З, Ш.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ****** ургийн овогт Т Н, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ***** ургийн овогт Д-ийн З, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ***** ургийн овогт Ш-гийн Н нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2302 00008 0204 дугаартай 2 хавтас хэргийг 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19**** оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ******* аймгийн ******** суманд төрсөн, 57 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, гадаад хэлний багш мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан, ам бүл 3, нөхөр, хүүхдүүдийн хамт, ****** дүүргийн **** дүгээр хороо, *** дүгээр байрны **** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

******* ургийн овогт Т-ийн Н /РД:*********/,

 

Монгол Улсын иргэн, 19*** оны **** дугаар сарын ****-ний өдөр ***** аймагт төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт ***** аймгийн ******* сумын ****** багийн ***** тоотод оршин суудаг, урьд 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 39 дугаартай 39 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан

******** ургийн овогт Д-ийн З /РД:********/.

 

Монгол Улсын иргэн, 19*** оны **** дугаар сарын ****-ны өдөр ***** аймгийн ***** суманд төрсөн, 57 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, нөхрийн хамт, ***** дүүргийн *** дүгээр хороо,  **** дугаар хороолол, **** байрны **** тоотод оршин суудаг, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 1582 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн харгалзах ялаар шийтгүүлж байсан.

**** ургийн овогт Ш-ийн Н /РД:******/,

 

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Т.Н нь нийтийн албан тушаалтан буюу Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт заасан “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох”, мөн хуулийн 7.1.6 дахь хэсэгт заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэх заалт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”, 6.4-т заасан “Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ” 6.5-т заасан “Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ...” гэх заалт, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-д заасан “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, 37 дугаар зүйлийн 37.1.2-т заасан “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 39 дүгээр зүйлийн 39.1.2-т заасан “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.3-т заасан “хуульд нийцээгүй шийдвэр гаргах”, 39.1.4-т заасан “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэх заалт,

“Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт “Хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, бусдын баримт бичгийг ашигласан, бусдад бичиг баримтаа ашиглуулсан болон бусад зөрчилтэй болохыг нь улсын байцаагч тогтоосон тохиолдолд уг зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд тухайн иргэнд гадаад паспорт олгохыг хойшлуулж болно” гэх заалт,

5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан “...иргэн дараах баримт бичгийг бүрдүүлэн энгийн гадаад паспорт авах хүсэлтээ биечлэн гаргана...” гэх заалт,

Тус журмын 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан “...Иргэн энгийн гадаад паспорт авах хүсэлт хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газарт гаргасан тохиолдолд хүсэлтийг дипломат шуудангаар улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Улсын бүртгэл хариуцсан төрийн захиргааны байгууллага хүсэлтийг зохих журмын дагуу хянаад шаардлага хангасан тохиолдолд бичилт хийгдсэн энгийн гадаад паспортыг дипломат шуудангаар тухайн Дипломат төлөөлөгчийн газарт хүргүүлнэ...” гэх заалт,

Албан тушаалын тодорхойлолтын 2.3-т заасан “улсын бүртгэл болон улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг илрүүлэх, арилгах арга хэмжээ авах” гэх заалтуудыг тус тус зөрчиж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж буюу иргэн Д.Зт иргэн Ц.О-ийн мэдээлэл бүхий, цээж зураг нь Д.Зийн зурагтай гадаад паспортыг Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж өгөхийн тулд 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Д.Заас Ш.Наар дамжуулан өөрийн Хаан банкны ********** тоот дансаар 150,000 төгрөгийг хүлээн авч хахууль авсан,

Шүүгдэгч Д.З нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Т.Нн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан иргэн Ц.Оийн мэдээлэл бүхий, цээж зураг нь өөрийн /Д.Зийн зурагтай/ зурагтай гадаад паспортыг Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулахын тулд өөрийн Хаан банкны ********** тоот данснаас 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 290,000 төгрөгийг Ш.Нын хүү А.Цын Хаан банкны ********** дугаарын данс руу шилжүүлж, улмаар Ш.Н нь Т.Н рүү шилжүүлж буюу бусдаар дамжуулж Т.Нд 150,000 төгрөгийн хахууль өгсөн,

Шүүгдэгч Ш.Н нь өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор буюу Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Т.Нн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан иргэн Ц.Оийн мэдээлэл бүхий, цээж зураг нь өөрийн /Д.Зийн зураг/ зурагтай гадаад паспортыг Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулахын тулд Д.Заас 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 290,000 төгрөгийг өөрийн хүү А.Цын Хаан банкны ********** дугаарын данс руу шилжүүлэн авч, улмаар уг мөнгөнөөс Т.Нн Хаан банкны ********** дугаарын данс руу Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баялаг-Ундраа худалдаан төвөөс 150,000 шилжүүлж, хахууль өгөх гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэлийн прокурорын газраас Т.Н, Д.З, Ш.Н нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн тэдэнд холбогдох эрүүгийн 2302 00008 0204 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Яллагдагч Багануур дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан гэрч Т.Нн гэрчээр өгсөн: “...Нараа гэж Н гэдэг хүн байгаа юм. Миний найз Б гээд Говь-Алтай аймгийн Жаргалант суманд багшилдаг хүний дүү нь Н юм. Тухайн үед буюу 2022 оны 05 сарын 18-ны өдөр Н ******* дугаараас миний ******** дугаар руу залгаад “Эгчээ манай дүү нар гадаадад байгаа юм, яаралтай гадаад паспорт гаргах хэрэгтэй байна. Та үүнийг зохицуулаад өгөөч” гэж хэлээд надаас миний дансны дугаарыг асуусан. Тэгэхээр нь би утсаар ярихдаа өөрийнхөө Хаан банкны ********** тоот дансыг хэлж өгсөн. Тэгээд Н гадаад паспорт гаргуулах зорилгоор миний данс руу 150.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед 4 хувь цээж зургийг Багануур руу явдаг таксигаар дамжуулж ирүүлсэн. Таксины хүн нь надад 4 хувь цээж зураг авч ирж өгсөн. Тэгээд би тухайн гадаад паспортыг нь 2022 оны 05 сарын 19-ний өдөр захиалгад оруулж, мэдээж 2-3 хоногийн дараа гадаад паспортыг гарсны дараа, би өөрөө хотын төв рүү ирээд Ш.Ныг утас руу нь залгаж дуудаад, зүүн 4 замын автобусны буудлын хажууд гудамжинд тухайн гадаад паспортыг өгсөн. Тэгэхэд Н надад “баярлалаа” гэж хэлсэн. Янз бүрийн өөр зүйл яриагүй. Ш.Н нь надад энэ 150.000 төгрөгийг өгч О гэх хүний гадаад паспорт гаргуулсан. Тэгэхдээ өөр хүний цээж зурагтай гадаад паспорт гаргуулсан гэдгийг тагнуулынхан намайг дуудаж асуухад мэдсэн. Гэхдээ 2012 онд энэ өөр хүний зургаар гадаад паспорт авчихсан байсан байна лээ. Мэдээллийн сан дахь зурагтай нь тулгахад О гэх хүний зурагтай таарч байсан. Тэгэхээр нь захиалчихсан. Тухайн гадаад паспортыг захиалахад Ц.О болон Д.З нарын аль аль нь өөрийн биеэр ирээгүй. Би тухайн хүмүүс өөрийн биеэр ирээгүй байхад Нын гуйлгаар гадаад паспортыг гаргаж өгсөн буруутай үйлдэл хийсэн. Уг нь би ийм юм хийх ёсгүй байхгүй юу, би өдий хүртэл ийм гоомой үйлдэл хийсэндээ туйлын харамсаж байна. Миний буруу, би энэ буруутай үйлдэл гэдгээ би үнэхээр хүлээн зөвшөөрч байгаа. Би тухайн 150.000 төгрөгөөс 35.000 төгрөгийг нь гадаад паспортын үйлчилгээний хураамжид төлсөн. Бусад 115.000 төгрөгийг нь тухайн үед өөртөө амин хувьдаа зарцуулсан. Би тухайн 115.000 төгрөгөөс цааш нь өөр хэн нэгэн хүнд өгсөн зүйл байхгүй. Би тухайн Д.Зийн зурагтай, Ц.Оийн гадаад паспортыг захиалахад зөвхөн Ш.Н л надтай утсаар ярьж холбогдсон. Ш.Наас өөр хэн нэгэн хүн тухайн гадаад паспортын талаар надтай холбогдож гуйсан зүйл байхгүй. Би үнэхээр энэ үйлдлийг хийсэндээ маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг/1хх-ийн 120-121- р хуудас/

Яллагдагч Д.Зийн гэрчээр өгсөн: “...Би 2012 онд Турк Улсаас Монголд ирсэн. Тэр үедээ Турк Улс руу 5 жил орох эрхгүйгээр хар тамга даруулсан. Тэгээд би Монголдоо ирээд сүрьеэ өвчин тусаад, Монголд эмчлэх боломжгүй болоод буцаад Турк улс явах шаардлага гарсан. Тэгээд хамаатны дүү Ц.Оийн гадаад паспортыг нь ашиглаад 2012 оны хавар буцаад Турк явж байсан юм. Тэр үед О анх гадаад паспорт захиалж байсан учир би өөрийнхөө зургийг өгөөд гадаад паспортыг нь гаргуулж авч байсан. Тэгээд 2022 онд Монголд ирэх гэсэн чинь Оийн гадаад паспортыг хугацаа дууссан байсан учир өөрийнхөө зураг, Оийн овог, нэр, регистрийн Т гэх хүний фейсбүүк хаяг руу явуулсан. Тэгээд л 10 хоногийн дараа паспорт гарлаа гэж холбогдоод би хамаатын эгч Сэндэнгарав /Хятад Улсад байгаа/-аар гадаад паспортаа авхуулуулсан. Яг хаанаас очиж авхуулуулсан талаараа сайн санахгүй байна, миний тагнуулд гаргаж өгсөн мессеж дотор хаанаас очиж авсан талаар бичигдсэн байгаа байх. Танихгүй. Туул гэх хүн энэ данс руу мөнгө хийчих гэхээр нь шилжүүлсэн. Огт хэлж байгаагүй, би энэ хүн л өөрөө гаргадаг юм болов уу гэж бодож байсан. Гадаад паспортыг миний хамаатны эгч С очиж авч байсан. Тэгээд над руу Турк Улс руу явж байгаа хүмүүсээр дамжуулж явуулсан. Хэн гэдэг хүнээр дамжуулж над руу явуулсан талаар мэдэхгүй байна. Би Турк улсын Истанбул хотод байсан..." гэх мэдүүлэг, /1хх-ийн 91-92, 132- 133-р хуудас/

Яллагдагч Ш.Нын гэрчээр өгсөн: “...Хамгийн анх манай төрсөн дүү Ш Б нь 2022 оны 05 сарын 18-аас өмнөхөн миний ******* дугаар руу олон оронтой тоотой дугаараас залгаж орж ирсэн. Ш.Б надад “Таны “********" гэх фэйсбүүк хаягт О гэдэг хүний зураг, регистрийн дугаар нь ирчихсэн байгаа, та хаяг руугаа ороод тэр зургийг хэвлээд Багануурт байдаг Нд өгөөрэй” гэж хэлсэн. Тэгэхэд Б надад Нн дугаар өгсөн, би Нтэй тэр дугаараар ярьсан. Тэгээд би Нн өгсөн данс руу О гэх утгаар миний дансанд орж ирсэн 290.000 төгрөгөөс 150.000 төгрөгийг нь шилжүүлсэн. Үлдсэн 140.000 төгрөгийг нь Туркэд байдаг гэж хэлсэн авгай, нөхөр хоёр ирээд надаас бэлнээр аваад явсан. Би Оийн фэйсбүүкээр ирүүлсэн зургийг Зүүн дөрвөн замын хойд талд байх зурагчин дээр 2 билүү 3 хувь угаалгаад, Тэнгэр плаза ороод цаасан дугтуйнд хийгээд замын таксинд өгч Багануур руу Н рүү явуулсан. Б надад энэ хүнд таны дугаарыг өгчихсөн байгаа шүү, тан руу залгана гэсэн. Тэр хүн надтай холбогдоод “Нөхөр шоронд орчихсон, аав минь Монголд хорт хавдартай үхэх гэж байгаа, би үхэхээс нь өмнө очиж уулзмаар байна” гээд яриад байсан. Би ямар дугаараас надтай ярьсныг мэдэхгүй байна. Тэгээд би тэр өдөр нь буюу 2022 оны 5 сарын 18-ны өдөр зургийг нь өгч явуулаад, 2022 оны 5 сарын 20-ны өдрийн үед Н өөрөө над руу яриад “Би энэ зүүн дөрвөн замд ойрхон явж байна, яаралтай ирээд нөгөө Оийн гадаад паспортыг аваадхаач” гэсэн. Тэгээд би Н дээрээс бариад очиж уулзаад гадаад паспортыг авсан. Авсан гадаад паспортыг авч ирээд лангууны дээр тавьчихсан байна. Тэгэхэд над руу О яриад нэг эмэгтэй дүүгээ явуулаад авхуулъя гэсэн. Тэгээд Улаанхуарангийн тэнд, надаас Оийн эмэгтэй дүү нь ирж авсан. Тэр эмэгтэй дүүг нь хэн гэдгийг мэдэхгүй. Би хүү А.Цын нэр дээр бүртгэлтэй Хаан банкны ********* тоот дансыг 2018 оноос хойш өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа. Би тухайн үед цалингийн зээл маань муу зээлд орж, Монгол банкны муу түүхэнд орж, Хаан банканд данс ашиглаж болохгүй болохоор хүүгийнхээ ********* тоот дансыг ашиглаж байгаа...Энэ үнэн үнэн. Б өөрөө болбол Т.Нтэй холбогдоогүй. Энэ Ц.Оийн гадаад паспортыг захиалахад Б надад өгсөн Нн дугаар руу би өөрөө холбогдож, одоо яах уу, ингэх үү гээд л асуухад Т.Н надад “паспорт гаргаж өгөхөд зургийг нь угаалгаад явуул, данс руу нь паспортын үнэ 150.000 төгрөгийг миний данс руу хий” гэж хэлсэн. Тэгээд би уг 150.000 төгрөг шилжүүлсэн. Манай дүү Б надад “ийм зовлон зүдгүүртэй хүн байгаа юм, энэ гадаад паспортыг захиалахыг цааш нь Нд өгөөрэй” гэж хэлсэн. Манай дүү ийм материал явуулсныг Н рүү дамжуулж өгсөн миний буруу. Би үүндээ үнэхээр их гэмшиж байна. Би нарийн учрыг сайн мэдэхгүй, хэрэв мэдсэн болбол би ийм юм хийж болох юм уу, болохгүй юм уу асууна ш дээ. Н рүү л цааш нь өгчихсөн юм...” гэх мэдүүлэг, /1хх-ийн 126-167, 131-133-р хуудас/

Гэрч А.Цын: “...Би Хаан банкны ********* тоот дансыг 2006 билүү, 2007 оны үед нээсэн. Би өөрөө тухайн дансыг 2017 оны намар билүү, 2018 оны хавар хүртэл ашигласан. Тэгээд тухайн дансны картыг захиалаад картаа өөрийн ээж Ш.Нд өгсөн. Манай ээж Ш.Н нь Баялаг-Ундраа дээр хүнсний лангуу ажиллуулдаг, түүндээ пос машин нээх зорилгоор тухайн 2017 билүү, 2018 оноос хойш манай ээж миний энэ ********* тоот дансыг ашиглаж байгаа. Манай ээж ашиглаж эхэлснээс хойш би тухайн дансыг нэг удаа ч ашиглаагүй. Одоо хүртэл манай ээж тус дансыг ашиглаж байгаа. Тухайн ********* тоот дансаар дамжсан гүйлгээний талаар манай ээж Ш.Н танд ямар нэгэн зүйл хэлж ярьж байгаагүй. Манай ээж хүмүүс Хаан банк их ашигладаг болохоор Хаан банкны пос машин нээх хэрэгтэй байна гээд надаар захиалуулж авсан. Ээж маань 2010 оны үед Говь-Алтай аймагт байхдаа цалингийн зээл аваад, тэр нь муу зээлд орж, ээж өөр дээрээ ямар нэгэн Хаан банкны данс болон пос машин нээх боломжгүй болоод миний дансыг ашигласан. Ээж маань надаас 1 жил гаруй дансандаа карт захиалаад өг гэж гуйсан. Би сүүлдээ зөвшөөрч карт захиалж өгсөн. Манай нагац ах Ш.Б нь одоогоор Швед улсад хараар ажил хийж байгаа байх. Би энэ талаар баттай сайн мэдэхгүй байна. Ш.Б ах хамгийн анх Солонгос улс руу явж 20-иод жил болоод, нэг удаа Монголд ирээд Швед рүү явсан. Үүнээс өөр мэдэх зүйл надад байхгүй...” гэх мэдүүлэг, /1хх-ийн 123- 124-р хуудас/

Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст улсын бүртгэгч гэрч Р.Б-ийн: “...Тухайн үед буюу 2022 оны 05 сарын 19-ний өглөө 08 цаг 20 минутын үед манай Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Т.Н “Ц-ын О гэх хүний гадаад паспортын бүртгэл хийгээд өг” гэж хэлээд мөнгө тушаасан баримт 4 хувь цээж зургийн хамт надад өгсөн. Тэгээд би эзэн нь хаана байгаа юм бэ, өөрөө ирж бүртгэлээ хийлгэх ёстой ш дээ гэж хэлсэн. Тэгэхэд Т.Н дарга надад “өөрөө ирж байгаа, та нар дандаа ингэж төр түмэн хоёрт хүнд суртал үзүүлдэг, би араа даах юм аа л гуйдаг, та нар шиг араа даахгүй шалчигнадаггүй, бусад дүүргийн дарга нарт бүртгэгчдээ май үүнийг хий гэхээр дуугай л аваад хийдэг, та нар дандаа өөдөөс тайлбар тавьдаг” гэж хэлсэн. Тэгэхээр нь нэгэнт эзэн нь ирээгүй болохоор бодит хүнтэй нь өгсөн зургийг тулгах боломжгүй учраас өмнөх буюу 2012 онд авсан гадаад паспортын зурагтай нь тулгаад бүртгэлийг хөтөлсөн. Ц-ын О нь 2012 онд Д.Зийн зурагтай анхны гадаад паспортоо хууль бусаар гаргуулж авсныг тухайн үед буюу бүртгэл хийх үедээ мэдээгүй. Энэ талаар 2022 оны 11 сарын 16-ны өдөр Тагнуулын ерөнхий газарт гэрчийн мэдүүлэг өгөхдөө мэдсэн. Цээж зургийг 2012 оны гадаад паспорттой тулгаж үзэхээр яг л нэг хүн байсан. Миний хийсэн бүртгэлийг тасгийн дарга Г.О хараад баталгаажуулсан. Тэгээд гадаад паспортын захиалгыг би хийж, хэлтсийн дарга Т.Н захиалгын мэдүүлгийн маягт болон гадаад паспортын ягаан хуудсыг Улаанбаатар хот руу Улсын бүртгэлийн ерөнхий газар руу авч яваад, хэвлэгдсэн гадаад паспорт нь надаар дамжуулахгүйгээр өөрөө авсан байсан. Би тухайн бүртгэлийн хийхийн тулд болон хийсний хариуд бусдаас ямар нэгэн байдлаар мөнгө эд зүйл авсан зүйл огт байхгүй. Би удирдлагын хууль бус үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байх эрхтэй. Би тухайн үед надад өгсөн үүрэг даалгавар хууль бус гэдгийг мэдэж байсан. Гэхдээ тухайн хүний зураг нь өөр гэдгийг мэдээгүй. Би журам зөрчиж эзэн нь өөрийн биеэр ирээгүй байхад бүртгэл хийсэн нь миний буруу, би энэ үйлдэлдээ 3 сарын цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл хүлээсэн. Манай Улсын бүртгэлийн ерөнхий газраас сонсох ажиллагаа явуулж, намайг даргын шахалт дарамтаар хууль бус бүртгэл хийсэн гэж үзээд сахилгын шийтгэл ногдуулсан. Үгүй үгүй, Би тагнуулын ерөнхий газарт гэрчийн мэдүүлэг өгөхөд Т.Н даргыг бусдаас хахууль авсан гэдгийг мэдсэн. Би тухайн бүртгэлийг хийх үедээ Т.Н даргыг хахууль авсан гэдгийг мэдээгүй. Т.Н дарга надад эзэн нь ирээгүй бүртгэл хийлгэх гэж 1-2 удаа өгч байсан. Би түүнийг нь хийхгүй гээд буцааж өгч байсан. Тэгээд энэ удаад яалт ч үгүй бүртгэлийг нь хийсэн..." гэх мэдүүлэг, /1хх-ийн 135- 136-р хуудас/

Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст бүртгэлийн тасгийн дарга гэрч Г.Оийн: “...Миний ажлын үүрэг болохоор улсын бүртгэгчийн хийсэн бүртгэлийг дүрмийн дагуу 5 хоногийн дотор хянаж баталгаажуулдаг. Гадаад паспорт захиалсан хүний хаягийн мэдээлэл, иргэний үнэмлэхийн хугацаа дууссан эсэх, өмнөх гадаад паспортын хугацаа дууссан эсэх, Гадаад паспортын мэдээллийн санд байгаа зураг, цээж зураг тохирч байгаа эсэх, бүртгэлийн хураамж төлсөн эсэх, тухайн иргэн гарын үсэг зурсан эсэх, улсын бүртгэгч нь гарын үсгээ зурсан эсэхийг хянаж баталгаажуулдаг. Ц-ын Оийн бүртгэлийн талаар Тагнуулын ерөнхий газарт 2022 оны 11 сард гэрчийн мэдүүлэг өгөхдөө мэдсэн. Тэгэхэд Ц.О гэх хүний мэдээллээр З гэх хүний зурагтай гадаад паспортыг 2012 онд манай мэдээллийн санд оруулсан байсан гэдгийг мэдсэн. Би тэгээд зургийг харахад зөрүүгүй байсан. Тэгээд л баталгаажуулсан. Би тухайн бүртгэлийг баталгаажуулах үйлдэл хийхийн тулд болон хийсний хариуд бусдаас ямар нэгэн байдлаар мөнгө эд зүйл авсан зүйл байхгүй. Т.Н дарга надад тухайн бүртгэлтэй холбоотой ямар нэгэн үүрэг даалгавар өгөөгүй. Би тухайн үед Т.Н даргыг гадаад паспорт захиалсан хүнээс хахууль авсан гэдгийг мэдээгүй. Бүртгэлийг бусад бүртгэлийн адил баталгаажуулаад л явсан...” гэх мэдүүлэг, /1хх-ийн 138-39-р хуудас/

Д.Зийн Хаан банкны ********** тоот данснаас 2022 оны 05 сарын 18-ны өдөр А.Цын Хаан банкны ********** тоот данс руу “О” гэх гүйлгээний утгатайгаар 290.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга, /1хх-ийн 46-р хуудас/

А.Цын Хаан банкны ********* тоот данснаас 2022 оны 05 сарын 18- ны өдөр Т.Нн Хаан банкны ********** тоот данс руу “пагаа” гэх гүйлгээний утгатайгаар 150.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /1хх-ийн 57-р хуудас/

А.Цын Хаан банкны ********** тоот данснаас 2022 оны 05 сарын 18- ны өдөр Ш.Цэ-гийн Хаан банкны 5030326770 тоот данс руу “hujaa baraa” гэх гүйлгээний утгатайгаар 160.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга, /1хх-ийн 57-р хуудас/

-Т.Нн Хаан банкны ********** тоот данс руу 2022 оны 05 сарын 18-ны өдөр А.Цын Хаан банкны ********** тоот данснаас “нараа” гэх гүйлгээний утгатайгаар 150.000 төгрөгийн орлого орсон дансны хуулга /1хх-ийн 185-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.Н нь нийтийн албан тушаалтан буюу Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт заасан “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох”, мөн хуулийн 7.1.6 дахь хэсэгт заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэх заалт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”, 6.4-т заасан “Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ” 6.5-т заасан “Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ...” гэх заалт, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-д заасан “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, 37 дугаар зүйлийн 37.1.2-т заасан “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 39 дүгээр зүйлийн 39.1.2-т заасан “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.3-т заасан “хуульд нийцээгүй шийдвэр гаргах”, 39.1.4-т заасан “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэх заалт,

“Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт “Хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, бусдын баримт бичгийг ашигласан, бусдад бичиг баримтаа ашиглуулсан болон бусад зөрчилтэй болохыг нь улсын байцаагч тогтоосон тохиолдолд уг зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд тухайн иргэнд гадаад паспорт олгохыг хойшлуулж болно” гэх заалт,

5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан “...иргэн дараах баримт бичгийг бүрдүүлэн энгийн гадаад паспорт авах хүсэлтээ биечлэн гаргана...” гэх заалт,

Тус журмын 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан “...Иргэн энгийн гадаад паспорт авах хүсэлт хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газарт гаргасан тохиолдолд хүсэлтийг дипломат шуудангаар улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Улсын бүртгэл хариуцсан төрийн захиргааны байгууллага хүсэлтийг зохих журмын дагуу хянаад шаардлага хангасан тохиолдолд бичилт хийгдсэн энгийн гадаад паспортыг дипломат шуудангаар тухайн Дипломат төлөөлөгчийн газарт хүргүүлнэ...” гэх заалт,

Албан тушаалын тодорхойлолтын 2.3-т заасан “улсын бүртгэл болон улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг илрүүлэх, арилгах арга хэмжээ авах” гэх заалтуудыг тус тус зөрчиж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж буюу иргэн Д.Зт иргэн Ц.Оийн мэдээлэл бүхий, цээж зураг нь Д.Зийн зурагтай гадаад паспортыг Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж өгөхийн тулд 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Д.Заас Ш.Наар дамжуулан өөрийн Хаан банкны ********** тоот дансаар 150,000 төгрөгийг хүлээн авч хахууль авсан,

Шүүгдэгч Д.З нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Т.Нн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан иргэн Ц.Оийн мэдээлэл бүхий, цээж зураг нь өөрийн /Д.Зийн зурагтай/ зурагтай гадаад паспортыг Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулахын тулд өөрийн Хаан банкны ********** тоот данснаас 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 290,000 төгрөгийг Ш.Нын хүү А.Цын Хаан банкны ********** дугаарын данс руу шилжүүлж, улмаар Ш.Н нь Т.Н рүү шилжүүлж буюу бусдаар дамжуулж Т.Нд 150,000 төгрөгийн хахууль өгсөн,

Шүүгдэгч Ш.Н нь өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор буюу Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Т.Нн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан иргэн Ц.Оийн мэдээлэл бүхий, цээж зураг нь өөрийн /Д.Зийн зураг/ зурагтай гадаад паспортыг Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулахын тулд Д.Заас 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 290,000 төгрөгийг өөрийн хүү А.Цын Хаан банкны ********** дугаарын данс руу шилжүүлэн авч, улмаар уг мөнгөнөөс Т.Нн Хаан банкны ********** дугаарын данс руу Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баялаг-Ундраа худалдаан төвөөс 150,000 шилжүүлж, хахууль өгсөн гэх үйл баримт нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын тайлбар мэдүүлгээр нотлогдон тогтоогдлоо.

 

2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн хорин хоёр дугаар бүлэгт заасан /22.4-4, 22.5-1/ гэмт хэргүүдэд албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан эдийн болон эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрх, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ авсан байх, харин нөгөө талд өөртөө давуу байдал олж авах, авахын тулд эд зүйл өгсөн, үйлчилгээ үзүүлсэн байх нь гэмт хэрэгт хамаарахыг зохицуулжээ.

 

Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж,  

Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгснөөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж хангагдана.

 

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т ““нийтийн албан тушаалтан" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг”, 4 дүгээр зүйлийн 4.1-т “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна”, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан”, Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “Төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах, зохион байгуулах чиг үүрэг бүхий дараах албан тушаал хамаарна”, 13.1.4-т “зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдал, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүхийн шинжилгээний байгууллагын удирдлага” гэж хуульчилсан тул улсын бүргэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан буюу тухайн гэмт хэргийн субьект болно.

Шүүгдэгч Т.Н нь “...төрийн захиргааны албан тушаал....гүйцэтгэх албан тушаалтан...” гэсэн үйлчлэлд хамаарч байх тул түүнийг нийтийн албан тушаалтан гэж үзнэ.

 

Хахууль өгөх гэмт хэргийн хувьд давуу, ашигтай байдлыг илэрхийлсэн нийтлэг субъект байх бөгөөд тусгай шаардлагыг хангасан байхыг шаарддаггүй.

Хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Д.З нь Ц.Оийн мэдээлэл бүхий цээж зураг нь өөрийн /Д.Зийн зурагтай/ зурагтай гадаад паспортыг Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулахын тулд өөрийн Хаан банкны данснаас  Ш.Нын хүү А.Цын Хаан банкны данс руу 290,000 төгрөгийг шилжүүлж, улмаар Ш.Н нь Т.Н рүү шилжүүлж буюу бусдаар дамжуулж Т.Нд 150,000 төгрөгийн хахууль өгсөн болох нь шүүгдэгч Т.Н, шүүгдэгч Д.З, шүүгдэгч Ш.Н, гэрч А.Ц нарын мэдүүлгээр тогтоогдох ба шүүгдэгч Д.Зийн дансны хуулга, шүүгдэгч Т.Нн дансны хуулга, гэрч А.Цын дансны хуулга зэрэг тэдний мэдүүлгийг давхар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Т.Н, Д.З, Ш.Н нар нь өөрсдийн гэм буруу дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед маргадаггүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгч Т.Нд Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, шүүгдэгч Д.З, Ш.Н нарт 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирч байна гэж үзэж байна.

 

Иймд шүүгдэгч Т.Нг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авах” гэмт хэрэг,

Шүүгдэгч Д.Зийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх” гэмт хэрэг,

Шүүгдэгч Ш.Ныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэгт хамжигчаар оролцон үйлдсэн” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тодорхойлсон.

 Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон “Хахууль авах”, “Хахууль өгөх” гэмт хэргүүд нь бодит хохирол учирсан байхыг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, хор уршигийн хэмжээ шаарддаггүй юм.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь мөнгөн дүн бага хэмжээтэй боловч энэ үйлдэл нь нийтийн албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэх олон нийтийн итгэлийг хөсөрдүүлсэн, цаашид хуулийн байгууллагад итгэх олон нийтийн итгэл, үнэлэмжийг бууруулсан үйл ажиллагаа юм.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэснийг

“Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж өөрчлөн найруулсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан байдаг бөгөөд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэгдэх үе нь 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр буюу Эрүүгийн хуулийг өөрчлөн найруулахаас өмнө нь болсон байх тул хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй байна гэж үзэж байна.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа “Шүүгдэгч Т.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах, 11,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 төгрөгөөр торгох,

Шүүгдэгч Д.Зт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох,

Шүүгдэгч Ш.Ныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлэх, хууль бус орлого болох шүүгдэгч Ш.Н, Т.Н нарын гэмт хэргийн улмаас олж авсан орлого болох 290,000 төгрөгийг улсын төсөвт гаргуулан олгуулах” саналыг гаргасан бол

Шүүгдэгч Т.Нн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа “Миний үйлчлүүлэгч Т.Н нь гэм буруугийн тал дээр ямар нэгэн маргаан байхгүй байгаа. Өмнөх мөрдөн шалгах ажиллагааны явцад ч гэм буруугийн тал дээр маргаагүй. Үнэн зөв мэдүүлэг өгч байсан. Мөн миний үйлчлүүлэгч 57 настай. Эрүүл мэндийн хувьд асуудалтай, төрийн албанд олон жил тогтвортой ажиллаж байсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь Т.Нн хувийн байдлыг тодорхойлж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Яллах дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн энэ зүйл хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон байдаг. Энэ нэмэлт өөрчлөлтөөс өмнө буюу 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гэмт хэрэг үйлдэгдсэн байгаа нь хуулийг буцаан хэрэглэх үндэслэл байна гэж харж байна.  Иймд шүүхээс миний үйлчлүүлэгчид хорихоос өөр төрлийн буюу торгох ялыг оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Хэрэв торгуулийн ялыг өгвөл хуульд заасан хугацааг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан байна.

 

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг,

Мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болголоо.

 

Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Хорин хоёр дугаар бүлэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхээс хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд тусгайлан заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр тогтоогдсон нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн гэмт хэргүүдийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл байдал, санаа сэдэл, арга хэрэгсэл, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Т.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан торгох болон нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялыг, шүүгдэгч Ш.Н, Д.З нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох болон нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялыг тус тус оногдуулж, тодорхой хугацаа тогтоож төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог учир шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэсэн болно.

 

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно...” гэж хуульчилжээ.

 

Гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэглэх нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлд заасан заалт болон Үндсэн хууль, үндэсний хууль тогтоомжид тусгалаа олсон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангахад чиглэсэн, хүнлэг энэрэнгүй үзэлд нийцсэн зарчим байдаг.

 

Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг ямарваа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилсан.

Монгол Улсын Их хурал 2022 оны 12 сарын 16-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталжээ. Тус хуульд зааснаар Эрүүгийн хуулийн 22.4, 22.5 дугаар зүйлүүдэд нэмэлт өөрчлөлт орж тухайн гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэл хүндэрсэн байна.

Шүүгдэгч нарын дээрх гэмт үйлдэл нь 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр болсон байх тул гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Т.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэргийг үйлдэж бусдаас авсан мөнгө нь дээрх гэмт хэргийн улмаас олсон орлогод хамаарна. Тиймээс шүүгдэгч Т.Н, Ш.Н нарын гэмт хэргийн улмаас олсон орлого болох 290,000 төгрөг буюу шүүгдэгч Ш.Нын 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр төрийн сангийн 100900033401 дугаар дансанд хийсэн 140,000 төгрөг, шүүгдэгч Т.Нн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Төрийн сангийн 100900033401 дугаар дансанд хийсэн 150,000 төгрөгийг улсын орлогод оруулах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт  оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хасах нэмэгдэл ялыг торгох үндсэн ял оногдуулсан үеэс буюу шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Н, Д.З, Ш.Н нар цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***** ургийн овогт Т-гийн Нг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

**** ургийн овогт Ш-н Ныг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

***** ургийн овогт Д-жийн Зийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ныг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Зийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нд оногдуулсан 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд, шүүгдэгч Ш.Нд оногдуулсан 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд, шүүгдэгч Д.Зт оногдуулсан 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Д.З, Ш.Н нарт хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч Т.Нд хяналт тавихыг Багануур дүүргийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх хэлтэст тус тус даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял, шүүгдэгч Д.Зт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял, шүүгдэгч Ш.Нд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тус тус тоолж түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч Т.Нд хяналт тавихыг Багануур дүүргийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх хэлтэст тус тус даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Авлигатай тэмцэх газрын дансанд байгаа шүүгдэгч Т.Н, Ш.Н нарын гэмт хэргийг улмаас олсон орлого болох  290,000 төгрөг буюу шүүгдэгч Ш.Нын 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр төрийн сангийн 100900033401 дугаар дансанд хийсэн 140,000 төгрөг, шүүгдэгч Т.Нн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Төрийн сангийн 100900033401 дугаар дансанд хийсэн 150,000 төгрөгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлогод шилжүүлсүгэй.

7. Шүүгдэгч нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н, Д.З, Ш.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.БЭЭЖИН