Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 142/ШШ2017/00485

 

2017 оны 04 сарын 27 өдөр   

        Дугаар 142/ШШ2017/00485

                  *******

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,/ холбогдох “5,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Саранчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: С.Саранчимэг нь орон сууцны барилга бариулахаар Д.Эрдэнэбулгантай харилцан тохиролцож 2016 оны 5 сарын 30-ны өдөр Д.Эрдэнэбулганы гуйлтын дагуу урьдчилан түүний Худалдаа хөгжлийн банкны 5001302383 тоот дансанд 3,000,000/гурван сая/ төгрөг 2016 оны 6 сарын 7-ны өдөр , 2000000 /хоёр сая/ төгрөг бэлнээр нийт 5,000,000 төгрөгийг Д.Эрдэнэбулганд өгсөн байна. Гэтэл Д.Эрдэнэбулган нь барилгын ажлыг хийлгүй орхиж явсан бөгөөд түүнд өгсөн мөнгөө авахаар удаа дараа шаардсан боловч өгнө өгнө гэж явсаар өдийг хүрээд байна. Иймээс Д.Эрдэнэбулганаас 5,000,000 /таван сая/ төгрөгийг гаргуулж С.Саранчимэгт олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: С.Саранчимэгийн нэхэмжлэлтэй Д.Эрдэнэбулганд хариуцагдах иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай гэж үзэж дараах нэмэлт тайлбар болон нотлох баримтыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Саранчимэг нь Д.Эрдэнэбулгантай орон сууцны 10x10 харьцаатай дүнзэн барилгыг 10 500 000 төгрөгөөр бариулахаар харилцан тохиролцсон бөгөөд 3 000 000 төгрөгийг түүнийг ажлаа эхлүүлээгүй байхад нь буюу 2016 оны 05 сарын 30 өдөр хүүхдийн баяр болох гэж байна хүүхдээ баярлуулах мөнгө хэрэгтэй байна 3 000 000 төгрөг өгчих гэж гуйсны дагуу түүнд итгээд өгсөн, ажил эхлээд удаагүй байхад 2 000 000 төгрөгийг мөн л итгээд хариуцагчид өгсөн байдаг. Гэтэл Д.Эрдэнэбулган нь 2016 оны 11 сарын 07-ны өдөр гаргасан хариу тайлбартаа анх 7x7 орон сууц бариулахаар харилцан тохиролцсон мэт худал тайлбарыг гаргажээ. Мөн хариу тайлбарт хүн тус бүрт 1 000 000 төгрөг өгөхөөр тохирч мөнгө шилжүүлсэн гэдэг нь худал бөгөөд Д.Эрдэнэбулгантай ажиллаж байсан хүмүүстэй харилцан тохиролцсон зүйл байхгүй харин Д.Эрдэнэбулган тэднийг зохион байгуулж даргалан ажиллаж байсан. Ийнхүү удирдан ажиллаж байсныхаа хувьд хамт ажиллаж байсан хүмүүстээ ажлын хөлсийг нь хувиарлаж олгох нь түүний асуудал юм. Өөрөөр хэлбэл С.Саранчимэгийн хувьд Д.Эрдэнэбулгантай харилцан тохиролцож түүнд мөнгө өгч байсанаас биш бусад хамт ажиллаж байсан хүмүүстэй тус бүрт нь харилцан тохиролцож тус бүрт нь 1 000 000 төгрөг өгөхөөр тохиролцсон зүйл байхгүй тул энэ талаар бичсэн тайлбар худал байна. 2016 оны 05 сарын 23- ны өдрөөс 06 сарын 24-ны өдөр хүртэл 1 сарын хугацаанд ажилласан гэжээ энэ огт үндэслэлгүй худал тайлбар юм. Үнэн хэрэгтээ ажил хийхээр харилцан тохиролцож ажлын хөлсний 50 хувийг нь авчихаад ажил хийсэн зүйлгүй, байж байгаад 2016 оны 06 сарын 12-д Саранчимэгийг ажлаа чанартай хийх талаар шаардлага тавихад нь хийхгүй гээд явсан байдаг. Учир нь барилгын суурины ажпын зуурмаг, хэв зэрэг бүх зүйлийг хариуцагч хийх ёстой байсан ч С.Саранчимэг нь өөрөө мөнгийг нь төлөөд бэлэн зуурмаг, хэв зэргийг худалдаж авч түрээслэж/ хийлгэсэн юм. Хариуцагчийн тайлбарт ажлынхаа дийлэнх ажлыг хийсэн учир бид түүнд буцааж мөнгө өгөх ёсгүй гэжээ энэ талаарх 2016 оны 07 сарын 02-ны өдрийн гэрэл зураг авсан байгаа ба барилгын суурин дээр 1 үе мод тааруулж байрлуулсан нь ажлын дийлэнх хувь гэж үзэх боломжгүй юм.

Хэргийн орорлцогч нь “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, 25.2.1, шүүхэд хэргийн талаар үнэн, зөв тайлбар гаргах, 42.1. Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна” үүрэгтэй байх ба хариуцагчийн гаргаж буй тайлбар нь бүхэлдээ худал байх бөгөөд хуульд заасан /үргээ биелүүлэхгүй байгаа болохыг харуулж байна. Хариуцагч Д.Эрдэнэбулган нь 2016 оны 11 сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан худал тайлбараа нотлуулах зорилгоор үрэвдорж, Баянмөнх гэх хүмүүсийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан байна. Хариуцагчийн гаргасан хариу тайлбар худал болохыг нотлох 2016 оны 06 сарын 12 ны өдөр үйлдсэн С.Саранчимэг болон Д.Эрдэнэбулган нарын тохиролцооны талаарх Д.Эрдэнэбулганы өөрийн гарын үсэг бүхий бичгийн нотлох баримтыг эх хувиар нь шүүхэд гаргаж байгаа тул гэрч асуулгах хүсэлтийг хүлээн авах шаарлагагүй гэж үзэж байна. Учир нь 2016 оны 06 сарын 12-ны өдөр үйлдсэн тохиролцооны бичиг нь гэрч асуулгах шаардлагагүйгээр хэргийн бодит үнэнийг бүрэн тогтоох ач холбогдолтой юм. Хариуцагч тал гэрч асуулгах хүсэлт гаргахдаа гэрчээр худал мэдүүлэг өгүүлэх, гэрч худал мэдүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43.3, Эрүүгийн хуулийн 253 дугаар зүйл Нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлэх, 254 Худал мэдүүлэг өгөх, ... зэрэг эрх зүйн үр дагвартай болохыг ойлгож байгаа гэж найдаж байна гэжээ.

Хариуцагч Д.Эрдэнэбулган шүүхэд ирүүсэн тайлбартаа: Нэхэмжлэгч С.Саранчимэгийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. С.Саранчимэг нь орон сууцны 7x7 барилгын суурь, дүнзэн өрлөгийг хийлгүүлэх болж урьдчилгаа хөлс хүн тус бүрт 1.000.000 төгрөг өгөхөөр болж, 3.000.000 төгрөгийг миний дансруу шилжүүлсэн.Ингээд Эрдэнэтээс *******од очиж барилгын ажлыг эхлүүлэн ажиллаж эхэлсэн бөгөөд барилгын суурийг 7x7 биш 10x10 болгож цутгуулсан. Суурийг хийж дуусгаад, өрөлтийн ажлыг хийж эхлээд 6 үе өрөх бэлтгэлийг хангаж дүнзэн модыг зүлгэж ам гаргаж бэлтгээд суурь үеийг тавьж байх үед анх тохиролцсон ажлаасаа илүү ажил хийлгүүлэх асуудлаас болж талууд маргалдсан.Өөрөөх хэлбэл дахин үүдний өрөөний суурь өрлөгийг хийлгүүлэх, байшинг бүхэлд бариулах шаардлага тавьсан.Энэ талаар тохиролцоогүй гэтэл биднээр бариулахгүй татгалзаж байгаагаа хэлсэн тул бид нар буцсан.Цаашид хөлс өгөхгүй гэсэн.2016 оны 5 сарын 23 наас 06 сарын 24 ныг хүртэл ажилласан бөгөөд барилгын суурийг 'осгох, өрлөг хийх гол ажлыг хийлгүүлчихээд тохиролцоогүй ажил хийсэнгүй гэж болиулсан атлаа одоо биднийг ажлаа хийгээгүй гэж худал гүтгэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би ганцаараа ажиллаагүй бөгөөд хамт ажиллаж байсан Пүрэвдорж, Батмөнх гэх 2 хүнийг гэрчээр оролцуулах хүсэлт гаргаж байна. Мөн Даваажав, Ундрах гэх хүмүүс ажиллаж байсан бөгөөд дээрх хүмүүст тус бүр 1.000.000 төгрөг өгч байсан. Бид тохиролцсон ажлынхаа дийлэнхийг хийсэн учир бид түүнд буцааж мөнгө өгөх ёсгүй гэж үзэж байна гэжээ.

                                                           ҮНДЭСЛЭХ нь :

             Нэхэмжлэгч С.Саранчимэг нь хариуцагч Д.Эрдэнэбулганаас ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлс 5.000.000 төгрөгийг буцаан шаардаж байна.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж, 3,500,000 төгрөгийг гаргуулахыг хүсэж байна.

             Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохыг хүсэж байна.

            Зохигчдын хооронд 2016 оны 5 сард орон сууцны барилга барих ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж хариуцагч нь нэхэмжлэгчид орон сууцны барилга барьж өгөх, нэхэмжлэгч нь ажлын хөлсөнд 5.000.000 төгрөг төлөхөөр тохиролцсон байна. Үүний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хариуцагчийн Худалдаа хөгжлийн банкны 5001302383 тоот дансанд 3.000.000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 2.000.000 төгрөг, нийт 5 сая төгрөгийг ажлын хөлсөнд төлсөн байна.

             Хариуцагч нь ажлын хөлс 5.000.000 төгрөгийг 5-н хүнд нэг нэг саяар авсан, тэдгээр хүмүүс дор бүрнээ хариуцах ёстой гэж байгаа боловч тэрээр ажил гүйцэтгэх гэрээний дагуу үүрэг хүлээсэн ажил гүйцэтгэгч мөн бөгөөд Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1-д “Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд/туслан гүйцэтгэгч /-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно” гэж заасан байна. Орон сууцны барилга барих ажлыг гүйцэтгэх явцад талуудын хооронд үл ойлголцол маргаан үүсэж, ажил гүйцэтгэгч ажлыг гүйцээхгүйгээр орхин явж гэрээний үүргээ зөрчсөн болох нь талуудын тайлбараар батлагдаж байна. 

            Зохигчид гэрээ цаашид үргэлжлэх боломжгүй болсон тул 2016 оны 06 дугаар 12-ны өдөр харилцан ярилцаж “Ажлын хөлсөнд 1.500.000 төгрөг бодож 3.500.000 төгрөг буцааж өгөхөөр болов. Үндсэн мөнгийг 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлэхээр ярилцан тохиролцов” гэсэн баримт үйлдэж 2 тал гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Энэ баримт хуурамч эсэх, Д.Эрдэнэбулганы гарын үсэг мөн эсэх дээр талууд маргалдахгүй байна. Ийнхүү нэхэмжлэгч, хариуцагч нар ажлаа дүгнэж хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 1.500.000 төгрөг төлж, урьд нь төлсөн мөнгөнөөс 3.500.000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгөхөөр тохиролцсон байх тул хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээг тооцох, шинжээчийн дүгнэлтийг баримтлах шаардлагагүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

Ìîíãîë Óëñûí Èðãýíèé õýðãèéã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 115 äóãààð ç¿éëèéí 115.2.1, 116, 118 äóãààð ç¿éë¿¿äýä çààñàíûã óäèðäëàãà áîëãîí ÒÎÃÒÎÎÕ íü:

1.Монгол Улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2,350 дугаар зүйлийн 350.1.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Эрдэнэбулганаас 3.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Саранчимэгт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаарзүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаарзүйлийн 7.1.1-д зааснаарнэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Эрдэнэбулганаас 70,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Саранчимэгт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийнхүчинтэйболох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Б.БЯМБАСҮРЭН