Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 219

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж, шүүгч С.Батгэрэл, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чинзориг,

улсын яллагч П.Нямцэцэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин,

иргэдийн төлөөлөгч Ж.Наранзориг,

гэрч Д.Тулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөх уул овогт Доржийн Мэнд-Аюушид холбогдох 2016 2503 2339 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1975 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүрэг 19 хороо Шаргаморьт гудамж 5-205 тоотод оршин суух хаягтай, Чингэлтэй дүүргийн 13 хороо, Сургуулийн 9-120 тоотод түр оршин сууж байгаа, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Хөх-Уул овогт Доржийн Мэнд-Аюуш /РД:Х375090415/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Мэнд-Аюуш нь 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 12 цагийн үед Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 9 дүгээр гудамжны 120 тоотод байрлах нийтийн байранд бага насны буюу 6 настай Б.Анхилууныг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хүчиндэхийг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Мэнд-Аюуш мэдүүлэхдээ: “Би 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэрээсээ коридорт гарахад тэр охин байсан. Тэдний хаалга үүд нь онгорхой болохоор нь охиныг тэврээд гэрт нь оруулж орон дээр тавьчихаад цамцыг нь товчлоод хаалгыг нь хаагаад гараад явсан. Тэгээд эхнэрийнхээ ажил дээр очоод дэлгүүр орчихоод гэртээ ирэхэд цагдаа нар намайг бариад авсан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Тулга мэдүүлэхдээ” Дүү маань 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. Багаасаа тусгай сургуульд явсан юм. Тэр үед тусгай сургуулийн багш нар сургуульдаа сонгож авсан. Би шалтгааныг нь мэдэхгүй байна. Тусгай сургуулиа төгсөөд аав, ээж хоёртой амьдардаг байсан. Ажил хийдэггүй байсан. Одоо харин эхнэртэй болсон. Баталгаа байхгүй ч 6 жил хамт амьдрах болсон. Гэхдээ тэд хүүхэдгүй. Манай дүүг төрөлхийн сэтгэцийн өөрчлөлттэй гэдэг юм. Шархадны эмнэлгийн хяналтанд 1991-1992 оны үед орсон байх. Хэрэг болох үед дүү маань 7 хоногт 2-3 удаа татаж унадаг байсан. Мөн өвчин нь хөдөлсөн байсан. Би өдөр тутам утасдаж биеийг нь асуудаг байсан. Өвчин нь хөдөлсөн үедээ дүү маань уурлаж, уцаарлаж, хий юм харж, дуулж, янз бүрийн сонин байдалтай болдог. Аав, ээжийг өнгөрснөөс хойш энэ байдал нь бүүр хэцүү болсон. Дүү маань уг нь хүүхдэд их хайртай. Хүүхдийг өвөр дээрээ суулгаж эрхлүүлдэг. Манай хүүхдүүдийг их өхөөрддөг” гэв.

Бага насны хохирогч Б.Анхилууны мөрдөн байцаалтад өгсөн: “ …Тэр коридорт намайг дуудаад чихэр өгье гэхээр нь би гэр лүүгээ гүйгээд орчихсон. Тэгсэн тэр ах араас орж ирээд ээж чинь хаана байдаг юм гэхээр нь урд дэлгүүрт ажилладаг гэсэн. Тэгсэн тэр ах намайг орон дээр хэвтүүлээд миний боов боорцогоор оролдоод гэдэс илээд байсан. Тэгээд байн байн цонх руу хараад байсан. Тэгснээ тэр ах намайг уйлахаар би чамд чихэр авчирч өгнө гэж хэлээд гараад явсан. Би гүйж очоод хаалгаа түгжсэн чинь дахиад хаалга татаад байсан …" гэх мэдүүлэг /хх-13х/,

 

Бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Батчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: "… 12 цаг өнгөрч байхад охин дахиад над руу залгасан. Тэгсэн охин уйлаад ээжээ согтуу ах орж ирээд миний боов боорцогоор оролдоод өвтгөөд байна гэж уйлж ярьсан. Тэгэхээр нь би ажил дээрээсээ такси бариад гэр лүүгээ яваад очиход гэрт ороход охин гэртээ уйлчихсан сууж байсан. ... Тэгэхээр нь би охиноос юу болсон юм яасан юм гэхэд нэг ах орж ирээд чихэр өгье гэж дуудахаар нь би гэр лүүгээ гүйгээд орсон. Тэгэхэд араас орж ирээд намайг орон дээр дараад миний боов боорцогоор оролдоод өмд рүү гараа хийгээд байсан. Миний гэдсийг илээд базаад байсан. Намайг уйлах гэсэн чинь уйлж болохгүй уйлах юм бол өшөө өвтгөнө шүү гэсэн утгатай юм хэлсэн гэсэн. Тэгээд тэр хүн цонхоор байн байн хараад байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь аль өрөөний ах юм бэ гэхэд манай хажуугийн 15 тоот өрөөг зааж энд байдаг ах гэж хэлсэн. Би тухайн үед охины өмдийг тайлж бэлэг эрхтэнг нь үзэхэд гадна талаасаа улайчихсан байсан. Өөр ямар нэгэн гэмтэл шарх харагдаагүй. Тэгээд тэр өдрөө шүүх эмнэлэг дээр очиж үзүүлсэн. Шүүх эмч үзээд охин хальс нь ямар нэгэн цоорсон шинж тэмдэг байхгүй байна гадна талдаа улаалт өгсөн байсан. Миний охинд ямар нэгэн хор уршиг учраагүй болохоор надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй" гэх мэдүүлэг /хх-16-17х/,

 

Гэрч Ч.Энхжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: "Намайг гэртээ ороод байж байтал 10 минут орчмын дараа Батчимэгийн ажлын газраас ярьж байна, Батчимэгийнд хүн орчихсон байна хурдан ороодох гэж хэлэхээр нь би дээшээ гэр лүү нь гүйгээд ороход Анхилуун хаалгаа цоожилсон байсан. Тэгэхээр нь Энхээ эгч нь байна хаалгаа хурдан тайл гэсэн чинь Анхилуун хаалгаа онгойлгосон. Охин уйлаад сууж байсан" гэх мэдүүлэг /хх-20х/,

 

Б.Анхилуун нь 2010 оны 01 сарын 29-ний өдөр төрсөн гэмт хэрэг үйлдэгдсэн өдөр 6 нас 11 сартай болохыг нотолсон төрсөний гэрчилгээний хуулбар /хх-120х/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 23 тоот дүгнэлтэд:

“1. Д.Мэнд-Аюуш нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

2. Д.Мэнд-Аюуш нь F 70.0 Оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байна.

3. Д.Мэнд-Аюуш нь хэрэг хариуцах чадвартай байна” гэжээ /хх-39-41х/

 

Д.Мэнд-Аюуш нь ял сонсгож авсан байцаалтанд өмгөөлөгчийн хамт өгсөн "2016 оны  12 дугаар сарын 15-ны өдөр 12 цагийн орчимд эхнэр Нарангэрэл ажилдаа явчихсан байсан. Гэрээс гараад ирэхэд коридорт 6 настай нэрийг үл мэдэх охин гүйж явсан охиныг би чи яагаад хичээлдээ явдаггүй юм гэж асуухад охин бие өвдөөд хичээлдээ яваагүй гэж хэлсэн. Охин ээж утсаар ярина гээд гэр лүүгээ буюу 15 тоот өрөө шиг санаж байна гүйгээд орсон. Тэгэхээр нь би жоохон байж байгаад араас нь орсон миний толгой өвдөөд нүд харанхуйлаад байсан. Нэг мэдсэн яагаад ч юм өөрийгөө санахгүй байна охиныг хацар дээр нь үнсээд орон дээр охиныг сууж байхад нь арагш нь дараад дээр нь гараад хэд хөдөлсөн. Би тухайн үед нь бэлгийн харьцаанд оръё гэж бодсон боловч миний бэлэг эрхтэн босоогүй болохоор нь би болиод гараад явсан. Тэр охины бэлэг эрхтний гаднаас нь оролдсон нь үнэн" гэх мэдүүлэг /хх-73-74х/,

 

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-83х/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-79х/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Д.Мэнд-Аюуш нь 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 12 цагийн үед Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 9 дүгээр гудамжны 120 тоотод байрлах нийтийн байранд бага насны буюу 6 настай Б.Анхилууныг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хүчиндэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Д.Мэнд-Аюушийн өгсөн: “2016 оны  12 дугаар сарын 15-ны өдөр 12 цагийн орчимд эхнэр Нарангэрэл ажилдаа явчихсан байсан. Гэрээс гараад ирэхэд коридорт 6 настай нэрийг үл мэдэх охин гүйж явсан охиныг би чи яагаад хичээлдээ явдаггүй юм гэж асуухад охин бие өвдөөд хичээлдээ яваагүй гэж хэлсэн. Охин ээж утсаар ярина гээд гэр лүүгээ буюу 15 тоот өрөө шиг санаж байна гүйгээд орсон. Тэгэхээр нь би жоохон байж байгаад араас нь орсон миний толгой өвдөөд нүд харанхуйлаад байсан. Нэг мэдсэн яагаад ч юм өөрийгөө санахгүй байна охиныг хацар дээр нь үнсээд орон дээр охиныг сууж байхад нь арагш нь дараад дээр нь гараад хэд хөдөлсөн. Би тухайн үед нь бэлгийн харьцаанд оръё гэж бодсон боловч миний бэлэг эрхтэн босоогүй болохоор нь би болиод гараад явсан. Тэр охины бэлэг эрхтний гаднаас нь оролдсон нь үнэн" гэх /хх-73-74х/,

бага насны хохирогч Б.Анхилууны өгсөн: “ …Тэр коридорт намайг дуудаад чихэр өгье гэхээр нь би гэр лүүгээ гүйгээд орчихсон. Тэгсэн тэр ах араас орж ирээд ээж чинь хаана байдаг юм гэхээр нь урд дэлгүүрт ажилладаг гэсэн. Тэгсэн тэр ах намайг орон дээр хэвтүүлээд миний боов боорцогоор оролдоод гэдэс илээд байсан. Тэгээд байн байн цонх руу хараад байсан. Тэгснээ тэр ах намайг уйлахаар би чамд чихэр авчирч өгнө гэж хэлээд гараад явсан. Би гүйж очоод хаалгаа түгжсэн чинь дахиад хаалга татаад байсан …" гэх /хх-13х/,

бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Батчимэгийн өгсөн: "… 12 цаг өнгөрч байхад охин дахиад над руу залгасан. Тэгсэн охин уйлаад ээжээ согтуу ах орж ирээд миний боов боорцогоор оролдоод өвтгөөд байна гэж уйлж ярьсан. Тэгэхээр нь би ажил дээрээсээ такси бариад гэр лүүгээ яваад очиход гэрт ороход охин гэртээ уйлчихсан сууж байсан. ... Тэгэхээр нь би охиноос юу болсон юм яасан юм гэхэд нэг ах орж ирээд чихэр өгье гэж дуудахаар нь би гэр лүүгээ гүйгээд орсон. Тэгэхэд араас орж ирээд намайг орон дээр дараад миний боов боорцогоор оролдоод өмд рүү гараа хийгээд байсан. Миний гэдсийг илээд базаад байсан. Намайг уйлах гэсэн чинь уйлж болохгүй уйлах юм бол өшөө өвтгөнө шүү гэсэн утгатай юм хэлсэн гэсэн. Тэгээд тэр хүн цонхоор байн байн хараад байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь аль өрөөний ах юм бэ гэхэд манай хажуугийн 15 тоот өрөөг зааж энд байдаг ах гэж хэлсэн. Би тухайн үед охины өмдийг тайлж бэлэг эрхтэнг нь үзэхэд гадна талаасаа улайчихсан байсан. Өөр ямар нэгэн гэмтэл шарх харагдаагүй. Тэгээд тэр өдрөө шүүх эмнэлэг дээр очиж үзүүлсэн. Шүүх эмч үзээд охин хальс нь ямар нэгэн цоорсон шинж тэмдэг байхгүй байна гадна талдаа улаалт өгсөн байсан. Миний охинд ямар нэгэн хор уршиг учраагүй болохоор надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй" гэх /хх-16-17х/,

Гэрч Ч.Энхжаргалын өгсөн: "Намайг гэртээ ороод байж байтал 10 минут орчмын дараа Батчимэгийн ажлын газраас ярьж байна, Батчимэгийнд хүн орчихсон байна, хурдан ороодох гэж хэлэхээр нь би дээшээ гэр лүү нь гүйгээд ороход Анхилуун хаалгаа цоожилсон байсан. Тэгэхээр нь Энхээ эгч нь байна хаалгаа хурдан тайл гэсэн чинь Анхилуун хаалгаа онгойлгосон. Охин уйлаад сууж байсан" /хх-20х/ гэх мэдүүлгүүд,

Хавтаст хэрэгт цугларсан Б.Анхилуун нь 2010 оны 01 сарын 29-ний өдөр төрсөн гэмт хэрэг үйлдэгдсэн өдөр 6 нас 11 сартай болохыг нотолсон төрсөний гэрчилгээний хуулбар /хх-120х/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 23 тоот дүгнэлт /хх-39-41х/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-83х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-79х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх бөгөөд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Д.Мэнд-Аюушид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Д.Мэнд-Аюушийг анх удаа завдалтын гэмт хэрэг үйлдснийг харгалзан тухайн хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3-д зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь 170 хоног цагдан хоригдсон хоногтой, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.