Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/07

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 С аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

Нарийн бичгийн дарга                              А.Энхзул

Улсын яллагч                                            Д.Номин-Эрдэнэ

Хохирогч                                                    Б.Г*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Г.Амартүвшин

Шүүгдэгч  Н.Э******* нарыг оролцуулан С аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Н.Э*******т холбогдох 2431002580278 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 17-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 1** оны ** дугаар сарын **-ны өдөр О** аймгийн Б******* суманд төрсөн, эмэгтэй, ** настай, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр  3 хүүхдийн хамт С** аймгийн С******* сумын ** дугаар баг, ** дүгээр хэсэг, 1** тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Б******* овогт Н******* Э*******, Регистрийн дугаар: *******

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Э******* нь 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 0** С*** улсын дугаартай Тоёота Приус-11 маркийн тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ С аймгийн С******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хатуу хучилттай зам дээр жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 11.3-т “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 3.7а-д “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас 2** С** улсын дугаартай “BMW X1” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, хохирогч Б.Г*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Э******* мэдүүлэхдээ: ... Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Г******* мэдүүлэхдээ... 2024 оны 06 дугар сарын 30-ны өдөр нөхөр, 2 хүүхдийн хамт өөрийн машинаараа ээжийндээ очоод буцаж яваад энэ осолд орсон. Хамгийн гол нь осол болох үед миний хүү Солонгос улсад тархины хагалгаанд орчхоод ирээд дөнгөж 2 хонож  байсан. Би хүүхдэдээ санаа их зовж байна. Солонгос улс руу эмчтэй нь ярихад ирж үзүүлэх шаардлагатай гэж хэлсэн. Ингээд бид Солонгос явах шаардлагатай болж байгаа.  Энэ ослын улмаас миний гарын хуруу хугарч гэмтэл авсан. Тухайн үед би 10 хоногийн акт авч эмчлүүлээд ажиллах боломжгүй байсан учир ээлжийн амралтаа авсан. Яагаад гэвэл миний баруун гар гэмтсэн ба би бичгийн ажил ихэвчлэн хийдэг учир хүндрэлтэй байсан учраас ээлжийн амралтаа авсан.Мөн манай машин Герман машин учир сэлбэг хэрэгсэл нь олдохгүй, хятад сэлбэг авч машинаа зассан. Би хүүхдээ Солонгос улс руу явж үзүүлнэ. Мөн өөрийн гараа бас үзүүлж эмчлүүлнэ гэж бодож байна. Ослоос хойш Э******* нь бидэнтэй нэг ч холбогдоогүй. Өчигдөр данс аваад өнөөдөр хохирол мөнгийг төлж байна. Эмчилгээ, цалин хөлс болон машины хохирлыг төлж барагдуулсан гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-9 дүгээр хуудас/,

2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Н.Э******* нь 1,30 хувийн согтолттой тээврийн хэрэгслийг жолоодсон” тухай согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /13, 13 дугаар хуудас/,

С аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 238 дугаартай “Б.Г*******гийн биед баруун гарын 2, 3 дугаар хуруу шивнүүрийн хугарал, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Цаа хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тус хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /60-61 дүгээр хуудас/

Шинжээч С.С 2024 оны 07 дугаар сарын 26-нб өдрийн 164 дугаартай  С******* сумын 5 дугаар баг, 1 хэсэг МТ ШТС-ын хажууд 2** С** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн нь зам тээврийн осол мөн.

Приус загварын 09** С** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Э******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 11.3-т “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 3.7а-д тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн.

-2** С** улсын дугаартай BMW x1 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Г******* дүрэм зөрчөөгүй.

Осол гарсан үндсэн шалтгаан нь жолооч Н.Э******* Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 11.3, 3.7а гэсэн заалтуудыг зөрчсөнөөс болсон байна...” гэх дүгнэлт /88 дугаар хуудас/

Гэрч Л.Д “... Намайг очиход цагдаагийн алба хаагч ирээд зогсож байсан. Мөргүүлсэн гэх цагаан өнгийн машин замын хажууд зогсоод МТ колонкийн уулзвар луу Бэрээ ороод машинтайгаа зогссон байсан. Би цагаан машин дээр очоод машины эргэн тойронд зогсож байгаа машины эзэн болон бусад хүмүүсээс бие нь зүгээр үү? гэж асуухад машин барьж байсан гэх эмэгтэй манай хүүхэд гадаадад тархины хагалгаанд ороод ирсэн, эмнэлэг рүү аваад явсан гэж хэлсэн. Би тэндээс цаашлаад Бэрээгийн сууж байсан машины хаалгыг онгойлгоход Бэрээ /Н.Э*******/ уйлаад сууж байсан. Би уурлаад “чи архи уусан байгаа юм уу? архи уучхаад машин бариад явж болдог юм уу, яаж яваад хүн дайрчхаагүй юм, хэнтэй уусан юм найз нөхөдтэйгөө уусан юм уу гэхэд Бэрээ намайг 2 хүн зодсон гээд уйлаад нүүрээ дараад байсан. Би харахдаа алгадуулсан юм уу нүүр нь хавдсан юм уу гэж харсан. Эгч хүний үүднээс 1 минут орчим загнаж үг хэлж байхад цагдаа ирээд “энд загнаад яах вэ, цагдаагийн алба хаагчид ирээд учрыг нь олно гэж хэлэхээр нь би машины хаалгыг нь хаасан. Дараа өдөр нь Бэрээтэй утсаар яриад биеийн байдал хэр байна гэхэд Бэрээ толгой өвдөөд байна, босож суухад толгой эргээд байна гэж хэлэхэд нь би өчигдөр юу болсон юм гэхэд Бэрээ “зөрж өнгөрч байгаа машинуудын гэрэл урдаас тусаад хажуу тал руугаа ороод машин мөргөсөн. Би машин мөргөсөн гэдгээ мэдээд очиход “хүүхэд унасан гэмтсэн” гэхээр нь би хүүхэд хаана унав, яав зүгээр үү гэж байхад жолооч эмэгтэй намайг алгадсан, үргэлжлүүлээд нөхөр нь гараа зангидаж байгаад нүүр лүү цохиход оч манараад их өвдсөн, тэр өвдөлт одоо хүртэл арилахгүй байна гэж хэлсэн. Би хэчнээн чиний буруу ч гэсэн хүнийг зодох эрх тэр хүнд байхгүй, эмнэлэгт үзүүлсэн юм уу? толгой тархины асуудал хүнд шүү үзүүлж харуул” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /46-47 дугаар хуудас/

Гэрч Д.О “...Би 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гэрээсээ хүн аваад аймгийн төв рүү хүргэж өгөхөөр явж байхад хорооллын МТ шатахуун түгээх станцын хажууд нэг машин урдаас урсгал сөрж орж ирээд намайг мөргөх гэхээр нь би баруун дараад хажуугаар нь гарах шиг болоход түг гээд юм дуугарахаар нь би миний машиныг мөргөчхөв үү мөргөөд зугтааж байна уу гэж бодоод эргээд явахад нөгөө машин хуучин МТ шатахуун түгээх станц руу ороод зогсоосон байсан. Би машинаасаа буухад приус-11 маркийн тээврийн хэрэгсэл дотроос Г эхнэр зүс мэдэх эмэгтэй бууж ирээд BMW x1 маркийн тээврийн хэрэгслийн хүмүүстэй маргалдаад байсан. BMW x1 маркийн тээврийн хэрэгслийн жолооч эмэгтэйн хажууд сууж явсан нөхөр нь бололтой залуу надад хандан “чи цагдаа иртэл байж байгаарай” гэж хэлсэн. Би тэр дор нь Б рүү залгаад “Ганаа руу залгаад эхнэр нь энд аваар хийсэн байна гэж хэлээрэй” гэж хэлсэн. Би осол болсон газар цагдаа ирэхийг хүлээгээд зогсож байхад BMW x1 тээврийн хэрэгслийн залуу приус-11 тээврийн хэрэгслийн жолооч Г эхнэртэй маргалдаж байгаад нүүр орчим нэг удаа цохисон. Тэгэхээр нь би ойртоод очиход нөгөө залуу Г эхнэрийг дахиад цохих гэхээр нь би салгасан. Дараа нь Г эхнэр BMW x1 тээврийн хэрэгслийн жолооч эмэгтэйтэй маргалдаад байсан” гэх мэдүүлэг /51 дүгээр хуудас/

Гэрч М.Г “... Б дахиж залгаад танай эхнэр чинь хорооллын МТ  колонкийн хажууд машин мөргөөд аваар гарсан байна гэж хэлсэн. Би хэлсэн газар нь очоод удаагүй байхад миний араас эхнэрийн эгч ах ирсэн. Манай эхнэр машин мөргөсөн гээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Намайг очиход цагдаагийн алба хаагч нар ирсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/,

“А б” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 594 дугаартай автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан “...2*** С** улсын дугаартай BMW x1 маркийн тээврийн хэрэгслийн шууд зардлын дүн 9.760.000 төгрөг, шууд бус зардлын дүн 490.000 төгрөг, нийт 10.250.000 төгрөг” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /94-98 хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Ц.Д “... Б.Г*******гийн биед гэмтэл учирсантай холбоотойгоор 1 удаагийн үйлчилгээгээр нийт 211.935 төгрөгийн эмчилгээний төлбөрийг нэхэмжилмээр байна” гэх мэдүүлэг /35 дугаар хуудас/

С аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 22/208 дугаартай албан бичиг, хавсралт /131-132 дугаар хуудас/,

Хохирогч Б.Г*******гийн хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-ийн 175-182-р хуудас/,

Шүүхэд шинээр гаргаж ирүүлсэн хохирол төлсөн баримтууд,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт

Иргэний үнэмлэхийн лавлагаа, / хх-ийн 137 дугаар хуудас/,

Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 138-р хуудас/,

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 139 дүгээр хуудас/,

Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 140 дүгээр хуудас/,

Эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 147-р хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 148-р хуудас/,

Хаан банкны харилцах дансны хуулга /хх-ийн 150-174-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

Шүүгдэгч Н.Э******* нь 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 0** С** улсын дугаартай Тоёота Приус-11 маркийн тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ С аймгийн С******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хатуу хучилттай зам дээр жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 11.3-т “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 3.7а-д “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас 22-99 СББ улсын дугаартай “BMW X1” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, хохирогч Б.Г*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг,

Хохирогчийн өгсөн мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-9 дүгээр хуудас/,

2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Н.Э******* нь 1,30 хувийн согтолттой тээврийн хэрэгслийг жолоодсон” тухай согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /13, 13 дугаар хуудас/,

С аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 238 дугаартай “Б.Г*******гийн биед баруун гарын 2, 3 дугаар хуруу шивнүүрийн хугарал, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Цаа хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тус хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /60-61 дүгээр хуудас/

Шинжээч С.С 2024 оны 07 дугаар сарын 26-нб өдрийн 164 дугаартай  С******* сумын 5 дугаар баг, 1 хэсэг МТ ШТС-ын хажууд 2** С** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн нь зам тээврийн осол мөн. Приус загварын 0** С** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Э******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 11.3-т “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 3.7а-д тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн. -2*** С** улсын дугаартай BMW x1 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Г******* дүрэм зөрчөөгүй. Осол гарсан үндсэн шалтгаан нь жолооч Н.Э******* Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 11.3, 3.7а гэсэн заалтуудыг зөрчсөнөөс болсон байна...” гэх дүгнэлт /88 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Д өгсөн  мэдүүлэг /46-47 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.О өгсөн мэдүүлэг /51 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Г өгсөн  мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/,

“А б” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 594 дугаартай автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан “...2** С** улсын дугаартай BMW x1 маркийн тээврийн хэрэгслийн шууд зардлын дүн 9.760.000 төгрөг, шууд бус зардлын дүн 490.000 төгрөг, нийт 10.250.000 төгрөг” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /94-98 хуудас/

Иргэний нэхэмжлэгч Ц.Д “... Б.Г*******гийн биед гэмтэл учирсантай холбоотойгоор 1 удаагийн үйлчилгээгээр нийт 211.935 төгрөгийн эмчилгээний төлбөрийг нэхэмжилмээр байна” гэх мэдүүлэг /35 дугаар хуудас/зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Э*******ийн  гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Э******* нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрх хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна үзлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь  хэсгийн  2.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Э******* нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Б.Г*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй болно.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д... Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж , мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж тус тус  хуульчлан заасны дагуу энэ гэмт хэргийн улмаас гарсан хохирол, эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан хохирлыг шүүгдэгч Н.Э******* хариуцан арилгах үүрэгтэй байна.

Шүүгдэгч Н.Э******* нь хохирогч Б.Г*******гийн баримтаар нэхэмжилсэн эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин , авто машины эвдрэл гэмтлийн хохирол бүрэн төлж барагдуулсан ба шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Г******* нэхэмжилсэн хохирол бүрэн төлөгдсөн талаар мэдүүлсэн, мөн иргэний нэхэмжлэгчээс нэхэмжилсэн 211.935 төгрөгийн эмчилгээний төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын санд төлж барагдуулсан байна.

Энэ гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамруулж тогтоосон ба энэ талаар шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар хэн аль нь маргаагүй зөвшөөрч байх тул шүүх Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын” заасны дагуу уг гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний болох 9.900.000 / есөн сая есөн зуун /  төгрөгийг шүүгдэгч Н.Э*******ээс гаргуулж хохирогч Б.Г*******д олгох нь зүйтэй байна.

Хохирогч Б.Г*******  цаа  энэ гэмтлийн / гарт учирсан/  улмаас зайлшгүй эмчлэгдэхэд гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Н.Э*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч Н.Э******* гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь хэсэгт ... Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас согтуурсан мансуурсан үедээ хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус хуульчлан заажээ.

Шүүгдэгч Н.Э*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд Н.Э*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  4 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар Н.Э*******ийг зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзэв.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар С*** аймгийн С******* сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Н.Э******* энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн жолооны үнэмлэхийг С*** аймгийн Замын цагдаагийн газарт хүргүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бэсүд овогт Н******* Э*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч  Бэсүд овогт Н******* Э*******ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар  4 жилийн  хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар Н.Э*******ийг  С*** аймгийн С******* сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарласугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар  Н.Э*******ийг зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд   хяналт тавихыг харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Э*******т 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар 4 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э*******ээс сэтгэцэд учирсан хор уршгийн хохиролд 9.900.000 /есөн сая есөн зуун / төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Г*******д олгосугай.

7.Шүүгдэгч Н.Э******* нь хохирогчийн нэхэмжилсэн эрүүл мэндийн болон эд хөрөнгөд учруулсан хохирлыг төлж барагдуулсныг дурдаж, хохирогч Б.Г*******  цаа  энэ гэмтлийн / гарт учирсан/  улмаас зайлшгүй эмчлэгдэхэд гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8.Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Н.Э*******ийн жолооны үнэмлэхийг шийтгэх тогтол хүчин төгөлдөр болмогц С аймгийн Замын цагдаагийн газарт хүргүүлсүгэй.

9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10.Шүүгдэгч Н.Э******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

11.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд  шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор С аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ч.МӨНГӨНЦЭЦЭГ