Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/15

 

                         

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

 Нарийн бичгийн дарга                  А.Энхзул,

 Улсын яллагч                                А.Эрдэнэд,

 Хохирогч                                             Д.О*******,

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                 Д.Даваасүрэн

 Шүүгдэгч                                             М.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан М******* Б*******д холбогдох эрүүгийн 2431004430348 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1** оны ** дүгээр сарын **-ны өдөр Х******* аймгийн Х******* суманд төрсөн, эрэгтэй, 3* настай, тусгай дунд боловсролтой, авто механик мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Х******* аймгийн Э******* сум Б** ** дүгээр баг задгай тоотод

 оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Д******* овогт М******* Б*******, Регистрийн дугаар: *******,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Б******* нь 2024 оны 11 дүгээр сарын 05-ны орой 23 цагийн үед тус сумын Тийрэг 3 дугаар багийн нутаг дэвсгэрт улсын дугааргүй, мустанг-5 загварын мотоцикл жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэсэн заалтыг зөрчсөний улмаас улсын дугааргүй, мустанг-5 маркийн мотоциклд зорчиж явсан Д.О биед нүүрний баруун талд цус хуралт, баруун эгэм эвлүүлэн бэхлэх мэс заслын дараах байдал бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б******* мэдүүлэхдээ: “...  Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн, одоо дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй гэж үзэж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.О*******ас...  М.Б******* бол манай нөхөр, бид хоёр явж байгаад осолд орсон. Би эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн одоо биеийн байдал эрүүл, нээмжлэх зүйлгүй, сэтгэл санааны хохирол гаргуулахгүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03 хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-07 хуудас/

Хохирогч Д.О "... Би 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гэртээ байж байтал фейсбүүк зар дээр гэрийн дотор засал хийлгэнэ гэсэн зарый дагуу 19 цагийн орчимд Ц сумын төвд тухайн зар тавьсан айлд нөхөр Б*******ий хамт мотоциклтэй очиж хийлгэх ажлын талаар ярилцаад буцаад маргааш хариу өгье гээд тэр айлаас гарсан. Тэгээд төрөл садан болох С, Э гэрт очиход гэрт нь хүн байхгүй, Урангоо гээд манай сумын хүүхэн нөхөртэйгөө согтуу гэрт нь байж байсан. Тэгээд би С, Эрчимээ хоёр хаашаа явсан талаар асуухад гэрээсээ гараад айл руу явчхаад ирий гээд гарсан гэж хэлэхээр нь би нөхөртэйгөө буцаад гэр лүүгээ явсан. Тэгээд нөхөр бид хоёр гэртээ ирээд хоол унд идээд байж байтал 21 цагийн орчимд С над руу утсаар залгаад чи манай гэрт ирээд явсан гээ биз дээ манай гэрээс зурагт алга болсон байна гэхээр нь би чи юу яриад байгаа юм танай гэрт орох үед зурагт чинь байсан чи гудамжны камераа шүүлгээд үз гэхэд С би явган явж байна хүрч ир гэхээр нь нөхөр Б*******ий хамт мотоциклтой яваад очиход зурагт нь гэртээ байсан. Тэгээд өөрсдөө согтуу байхаар нь чи яах гэж худлаа ярьж намайг дуудсан юм гэж хэлэхэд Сийн нөхөр Эрчимээ нь та хоёр зүгээр хүрээд ир гэсэн бол ирэхгүй гэдгийг мэдээд С тоглоод та хоёрыг дуудсан юм ахдаа нэг шил архи аваад өг маргааш өглөө мөнгийг нь өгнө эсхүл мод авчирч өгнө гэсэн. Тэгэхээр нь би эхнэр Стэй хамт дэлгүүр орж 0,75 граммын Хараа архи, нэг том кола ундаа аваад гэрт нь буцааж очсон. Тэгээд би нөхөртэйгөө хамт явах гэтэл С манай гэрт хоноод яв гэхээр нь бид хоёр маргааш хот явах ажилтай, хүүхэд хэцүүдлээ гээд гэрээс нь гараад мотоциклоо манай нөхөр асаагаад би ард нь сундалж суугаад гэр лүүгээ явж байх замдаа мотоциклийн гэрэл бүдэг болохоор замын хувил харагдахгүй, ховилд цохиулаад мотоциклтойгоо онхолдчихсон. Тэгээд нэг мэдсэн Ц сумын Эрүүл мэндийн төвд сэргэсэн тухайн үед би ухаан алдчихсан байсан. Тэгээд манай нөхөр бид хоёрыг Ц сумын эмнэлгийн машинаар яаралтай аймаг руу нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн. Миний биед хүндэвтэр гэмтэл, манай нөхөр М.Б*******ий биед хөнгөн гэмтэл учирсан байсан. Миний хувьд ямар нэгэн гомдол санал байхгүй, манай нөхөр Б******* бид хоёр хоёулаа гэмтсэн бид хоёрын хувьд санаандгүй болсон явдал учраас нөхөртэй гомдол гаргахгүй..." гэх мэдүүлэг, /хх- ийн 12-13-р хуудас/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 28-30 хуудас/

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 386 дугаартай Д.О биед нүүрний баруун талд цус хуралт, баруун эгэм эвлүүлэн бэхлэх мэс заслын дараах байдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. - Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй." гэх дүгнэлт, /хх-ийн 44-45-р хуудас/

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээч Б.Н 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №6413 дугаартай Шинжилгээнд ирүүлсэн М.Б******* гэж хаягласан цуснаас спиртийн агууламж илрээгүй байна." гэх дүгнэлт, /хх-ийн 67-68-р хуудас/

Сэлэнгэ Ц ХХК-ний Мөнгөн хүлэг авто сургуулийн замын хөдөлгөөний дүрмийн жолоодлогын дадлагын багш, С.Оюундийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №14 дугаартай Улаан өнгийн "Хүлэг" маркийн тээврийн хэрэгслийн жолооч М.Б******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн -3.7 а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна." гэх дүгнэлт, /хх-ийн 84-р хуудас/

Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Жолоочийн лавлагаа мэдээллийн хуудас, /хх-ийн 109-р хуудас/ 3.7. С*** аймгийн нэгдсэн эмнэлгээс ирүүлсэн хохирогч Д.О 7594 дугаартай өвчний түүх, /46-62-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Ц.Дийн өгсөн: Д.О биед гэмтэл учирсантай холбоотойгоор 4 удаагийн үйлчилгээгээр нийт 4,046.190 төгрөгийн эмчилгээний төлбөрийг нэхэмжилмээр байна гэх мэдүүлэг /хх-ийн 120 хуудас/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 107-р хуудас/,

Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 110-р хуудас/

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 108-р хуудас/,

Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 109-р хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 113-р хуудас/,

Урьд зөрчлийн шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 112-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч М.Б******* нь 2024 оны 11 дүгээр сарын 05-ны орой 23 цагийн үед тус сумын Тийрэг 3 дугаар багийн нутаг дэвсгэрт улсын дугааргүй, мустанг-5 загварын мотоцикл жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэсэн заалтыг зөрчсөний улмаас улсын дугааргүй, мустанг-5 маркийн мотоциклд зорчиж явсан Д.О биед нүүрний баруун талд цус хуралт, баруун эгэм эвлүүлэн бэхлэх мэс заслын дараах байдал бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03 хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-07 хуудас/

Хохирогч Д.О өгсөн мэдүүлэг, /хх- ийн 12-13-р хуудас/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 28-30 хуудас/

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 386 дугаартай Д.О биед нүүрний баруун талд цус хуралт, баруун эгэм эвлүүлэн бэхлэх мэс заслын дараах байдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. - Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй." гэх дүгнэлт, /хх-ийн 44-45-р хуудас/

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээч Б.Н 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №6413 дугаартай Шинжилгээнд ирүүлсэн М.Б******* гэж хаягласан цуснаас спиртийн агууламж илрээгүй байна." гэх дүгнэлт, /хх-ийн 67-68-р хуудас/

Сэлэнгэ Ц ХХК-ний Мөнгөн хүлэг авто сургуулийн замын хөдөлгөөний дүрмийн жолоодлогын дадлагын багш, С.Оюундийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №14 дугаартай Улаан өнгийн "Хүлэг" маркийн тээврийн хэрэгслийн жолооч М.Б******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн -3.7 а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна." гэх дүгнэлт, /хх-ийн 84-р хуудас/

Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Жолоочийн лавлагаа мэдээллийн хуудас, /хх-ийн 109-р хуудас/ 3.7. Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгээс ирүүлсэн хохирогч Д.О 7594 дугаартай өвчний түүх, /46-62-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Ц.Дийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 120 хуудас/ зэргээр  шүүдэгч М.Б*******ий үйлдсэн хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Б*******ий үйлдсэн гэмт хэрэг нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдаж, нийгэмд аюултай гэм бур*******ай үйлдэл, эс үйлдэхүйгээр үйлдэгдэж, хүний эрүүл мэндэд хохирол учирснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Харин жолоочийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан згааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл нь санаатайгаар, тус үйлдлийн улмаас үүдэн гарч байгаа хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үйлдэл нь болгоомжгүй үйлдэгддэг онцлогтой.

Шүүгдэгч М.Б******* нь Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам, түүнд нийцүүлэн гаргасан згааны хэм хэмжээний актыг зөрчиж, мустанг-5 загварын мотоцикл жолоодож яваад мотоциклд зорчиж явсан Д.О биед нүүрний баруун талд цус хуралт, баруун эгэм эвлүүлэн бэхлэх мэс заслын дараах байдал бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байна гэж дүгнэлээ.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч М.Б*******ийг ...тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан згааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм бур*******айд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч болон түүний өгөөлөгч нараас гэм буруугийн талаар маргаагүй болно.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, Иргэний  хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д... Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчлан заасны дагуу энэ гэмт хэргийн улмаас гарсан эмчилгээний зардлыг хуулиар шүүгдэгч М.Б******* нь хариуцан арилгах үүрэгтэй байна.

Хохирогч Д.О******* нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн болно.

 Харин хохирогч Д.О эмчилгээтэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн  Эрүүл мэндийн да*******ын санд 4,064.190 төгрөгийн эмчилгээний зардал гарсан тул иргэний нэхэмжлэгч С.Дийн нхэмжилсэн 4.064.190 төгрөгийг шүүгдэгч М.Б*******ээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Б******* нь Эрүүл мэндийн да*******ын санд 4,064.190 төгрөгийн төлбөрийг төлөхөө илэрхийлж бичгээр баримт ирүүлсэн байна.  

Хохирогч нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч М.Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм бур*******айд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч М.Б*******ий гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан згааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус хуульчлан заажээ.

Шүүгдэгч М.Б*******ий үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд  заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Иймд М.Б*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч М.Б*******д  оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тусгай ажил хийлгэх ялыг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр  хийлгэхийг харъяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах, М.Б******* нь  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг харъяалах шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Б*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг нийтэд тустай ажил хийлгэх ял  оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Б******* энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д******* овогт М******* Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан згааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм бур*******айд тооцсугай.

2. Шүүгдэгч Д******* овогт М******* Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 / нэг / жилийн  хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  М.Б*******д оногдуулсан 240 цагийн хугацаагаар  нийтэд тусгай ажил хийлгэх ялыг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг харъяалах газрын  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар   М.Б******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Б*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг нийтэд тустай ажил хийлгэх ял  оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч М.Б*******ээс 4.064.190 төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймгийн  Эрүүл мэндийн да*******ын санд олгосугай.

7. Хохирогч нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шүүгдэгч М.Б******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд  шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ч.МӨНГӨНЦЭЦЭГ