Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 222

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

улсын яллагч Д.Энх-Оргил,

шүүгдэгч Д.Цэрэннадмид /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ тус шүүхийн шүүх хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дархан овогт Доржгялбаагийн Цэрэннадмидад холбогдох 2017 2503 0730 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.  

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ “Оргил” худалдааны төвд няравын туслах ажилтай байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 27-542 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Дархан овогт Доржгялбаагийн Цэрэннадмид /РД:ЙП88121518/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Цэрэннадмид нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амар, хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 08-09 цагийн үед Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 38-456а тоот хаяганд байрлах иргэн М.Ундрахын байшингийн цонхыг /үнэлгээ 44.800 төгрөг/ хагалан нэвтэрч, БНХАУ-д үйлдвэрлэсэн BSB загварын /00094/ серийн дугаартай, ЛЕД өнгөт зурагт /үнэлгээ 240.000 төгрөг/ 1 ширхэгийг шууд санаатай, шунахай сэдэлттэйгээр хулгайлж бусдад нийт 284.800 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Цэрэннадмид мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн” гэв.

Хохирогч М.Ундрахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "…2017 оны 04 дүгээр сарын 05-ны орой би ажлын газрын хүмүүстэйгээ хамт сагс тоглоод шөнө нь 03 цаг 30 минутын үед гэртээ харьсан. Надтай хамт манай ажлын газрын Цэрэнадмид, Алтантуяа, Болормаа нар ирж манайд хоноод бид өглөө 07 цаг 30 минутын үед гэрээсээ гарцгаасан. Тэгээд бид ажил дээрээ очоод ажлаа хийцгээсэн. Тэгээд би ажлаа хийгээд байж байтал 10 цагийн үед цагдаагийн газраас ярьж байна, танай гэрт хулгай орсон байна гэж цагдаа хэлсэн. Тэгээд би ажлаасаа чөлөө аваад шууд гэртээ ирэхэд байшингийн цонх хагалаад зурагт аваад явсан байсан. Өөр авсан зүйл байгаагүй … Цэрэннадмид манай гэрийн цонхыг шиллэж өгөөд зурагтны мөнгө гэж надад 500.000 төгрөг өгсөн байгаа. Тийм болохоор гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй …" гэх мэдүүлэг /хх-26-27х/,

 

Гэрч Павловын Владимир Юрьевичийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өглөө би өөрийн эзэмшлийн 41-87 УБН улсын дугааартай Тоёота королла маркийн машинтайгаа Чингэлтэйн эцсээс 7 буудлын чиглэлд хүн зөөгөөд халтуур хийгээд явж байсан. Тэгтэл 08 цагийн үед Ачтан хүнсний дэлгүүрийн хажууд зогсож байтал зурагт тэвэрсэн 20-30 насны залуу хүрч ирээд явах уу гэж асуусан. Тэгэхээр нь би явна гэж хэлэхэд тэр залуу хойд талын суудал дээр зурагтаа тэврээд суусан. Тэгээд би суунгуут нь хөдөлсөн. Тэгээд явж байтал хоёр эмэгтэй гар өргөхөөр нь би зогссон. Тэгтэл нөгөө зурагт тэвэрсэн залуу би таксидана гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би чамд мөнгө байгаа юм уу гэхэд би 7 буудал ороод зурагтаа өгчихөөд мөнгөө өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би буу буу гэж хэлээд буулгаад буцаад дээшээ эргээд микроны эцэс рүү явсан. Ийм л асуудал болсон. Өөр мэдэх зүйл байхгүй …32 инчийн болов уу гэмээр хар өнгийн нимгэн зурагт тэврээд явж байсан …" гэх мэдүүлэг /хх- 28х/,

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн: “…Өвлийн сууцны баруун талаас 1 дэх цонхны шил хагарсан харагдаж байлаа …, зурагт байсан гэх хэсэгт нэг дугаар тавьж шинжээч гэрэл зургаар бэхжүүлэв …” гэсэн тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлт , схем зураг /хх-4-8х/,

 

Алдагдсан зурагтанд холбогдох баримт бичгийн хуулбар /хх-10, 33х/,

 

Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол: “…Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн теле хяналтын камериас холбооны инженер цагдаагийн дэслэгч Л.Гантогтох Samsung Note 4 загварын утас дээр бичиж авсаныг, СД дээр хуулж бичсэн бичлэг …” /хх-18х/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан: “…Уг хашаанд урд талдаа 4 ширхэг цонхтой нэг давхар цагаан өнгийн байшин байх бөгөөд уг байшингийн хамгийн баруун талын цонхыг Д.Цэрэннадмид зааж би 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр согтуугаар уг цонхыг хагалан орж дотроос нь 32 инчийн зурагт хулгайлсан гэж мэдүүлж байв …, Д.Цэрэннадмидийг цааш дагуулан явж модны хоёрын орчимд очиж зурагт аваачиж өгсөн гэх айлыг хайсан боловч Д.Цэрэннадмид нь би тэр үед согтуу байсан болохоор яг яаж хаагуур явсаныг мэдэхгүй байна. Баахан байрнууд дундуур яваад байсан одоо очсон газраа зааж өгч чадахгүй гэж мэдүүлж байв …” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-19-23х/,

 

Хяналтын камерын бичлэгт үзлэгт хийсэн: “…Хэргийн холбогдогч Д.Цэрэннадмид нь цагаан өнгийн куртик, хөх өнгийн жинсэн өмд, бараан болон цагаан алагласан пүүз өмсөж баруун гартаа хавтгай дэлгэцтэй зурагт тэвэрч зүүн гараа даллаж такси барих гэж байгаа байдалтайгаар явж байгаа 20 секундын бичлэг бичигдсэн байв. Уг бичлэгийн доод хэсэгт 20170406_172310mp4 гэсэн бичиглэлтэй байв …” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-24-25х/,

 

Эд зүйлийн үнэлгээ /хх-30, 31х/,

 

Д.Цэрэннадмидын яллагдагчаар мөрдөн байцаалтад өгсөн:”…гадаа нь сууж байгаад цонхыг нь хага цохиод цонхоор нь ороод хананы стенк дээр байсан 32 инчийн LSD зурагтыг нь аваад такси бариад явсан. Эхний барьсан такси нь согтуу байна гээд намайг буулгачихсан. Дараагийнх нь таксинд суутал жолооч нь наадахаа зарах гэж байгаа юм уу гэсэн. Тийм гэтэл тэр жолооч эгч рүүгээ залгаад 120.000 төгрөг бэлэн байна гээд Модны хоёрын ойролцоо очсон. Тэгээд эгчийнх нь гэрт зурагтыг оруулж өгөөд буцаад таксигаар Хайлаастад байдаг гэртээ ирсэн …би зурагтыг хулгайлж мөнгө болгож архи уух гэж хулгай хийсэн. Өөр айлаас хулгай хийгээгүй …урьд шөнө нь шөнөжингөө архи уусан байсан. Би нилээд согтуу байсан …” гэх мэдүүлэг /хх-4-7х/,

 

Хохирогчийн гомдол саналгүй гэсэн хүсэлт /хх-32х/,

 

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-44-47х/ зэрэг болно.

 

Хэргийн талаар шүүхээс хийсэн дүгнэлт:

Шүүгдэгч Д.Цэрэннадмид нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амар, хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 08-09 цагийн үед Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 38-456а тоот хаяганд байрлах иргэн М.Ундрахын байшингийн цонхыг /үнэлгээ 44.800 төгрөг/ хагалан нэвтэрч, БНХАУ-д үйлдвэрлэсэн BSB загварын /00094/ серийн дугаартай, ЛЕД өнгөт зурагт /үнэлгээ 240.000 төгрөг/ 1 ширхэгийг шууд санаатай, шунахай сэдэлттэйгээр хулгайлж бусдад нийт 284.800 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулж “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Д.Цэрэннадмидын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд болон хохирогч М.Ундрахын өгсөн: "…2017 оны 04 дүгээр сарын 05-ны орой би ажлын газрын хүмүүстэйгээ хамт сагс тоглоод шөнө нь 03 цаг 30 минутын үед гэртээ харьсан. Надтай хамт манай ажлын газрын Цэрэнадмид, Алтантуяа, Болормаа нар ирж манайд хоноод бид өглөө 07 цаг 30 минутын үед гэрээсээ гарцгаасан. Тэгээд бид ажил дээрээ очоод ажлаа хийцгээсэн. Тэгээд би ажлаа хийгээд байж байтал 10 цагийн үед цагдаагийн газраас ярьж байна, танай гэрт хулгай орсон байна гэж цагдаа хэлсэн. Тэгээд би ажлаасаа чөлөө аваад шууд гэртээ ирэхэд байшингийн цонх хагалаад зурагт аваад явсан байсан. Өөр авсан зүйл байгаагүй … Цэрэннадмид манай гэрийн цонхыг шиллэж өгөөд зурагтны мөнгө гэж надад 500.000 төгрөг өгсөн байгаа. Тийм болохоор гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй …" гэх /хх-26-27х/,

Гэрч Павловын Владимир Юрьевичийн өгсөн: "... 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өглөө би өөрийн эзэмшлийн 41-87 УБН улсын дугааартай Тоёота королла маркийн машинтайгаа Чингэлтэйн эцсээс 7 буудлын чиглэлд хүн зөөгөөд халтуур хийгээд явж байсан. Тэгтэл 08 цагийн үед Ачтан хүнсний дэлгүүрийн хажууд зогсож байтал зурагт тэвэрсэн 20-30 насны залуу хүрч ирээд явах уу гэж асуусан. Тэгэхээр нь би явна гэж хэлэхэд тэр залуу хойд талын суудал дээр зурагтаа тэврээд суусан. Тэгээд би суунгуут нь хөдөлсөн. Тэгээд явж байтал хоёр эмэгтэй гар өргөхөөр нь би зогссон. Тэгтэл нөгөө зурагт тэвэрсэн залуу би таксидана гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би чамд мөнгө байгаа юм уу гэхэд би 7 буудал ороод зурагтаа өгчихөөд мөнгөө өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би буу буу гэж хэлээд буулгаад буцаад дээшээ эргээд микроны эцэс рүү явсан. Ийм л асуудал болсон. Өөр мэдэх зүйл байхгүй …32 инчийн болов уу гэмээр хар өнгийн нимгэн зурагт тэврээд явж байсан …" гэх мэдүүлгүүд /хх- 28х/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн: “…Өвлийн сууцны баруун талаас 1 дэх цонхны шил хагарсан харагдаж байлаа …, зурагт байсан гэх хэсэгт нэг дугаар тавьж шинжээч гэрэл зургаар бэхжүүлэв …” гэсэн тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг /хх-4-8х/, Алдагдсан зурагтанд холбогдох баримт бичгийн хуулбар /хх-10, 33х/, Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол: “…Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн теле хяналтын камериас холбооны инженер цагдаагийн дэслэгч Л.Гантогтох Samsung Note 4 загварын утас дээр бичиж авсаныг, СД дээр хуулж бичсэн бичлэг …” /хх-18х/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан: “…Уг хашаанд урд талдаа 4 ширхэг цонхтой нэг давхар цагаан өнгийн байшин байх бөгөөд уг байшингийн хамгийн баруун талын цонхыг Д.Цэрэннадмид зааж би 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр согтуугаар уг цонхыг хагалан орж дотроос нь 32 инчийн зурагт хулгайлсан гэж мэдүүлж байв …, Д.Цэрэннадмидийг цааш дагуулан явж модны хоёрын орчимд очиж зурагт аваачиж өгсөн гэх айлыг хайсан боловч Д.Цэрэннадмид нь би тэр үед согтуу байсан болохоор яг яаж хаагуур явсаныг мэдэхгүй байна. Баахан байрнууд дундуур яваад байсан одоо очсон газраа зааж өгч чадахгүй гэж мэдүүлж байв …” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-19-23х/, Хяналтын камерын бичлэгт үзлэгт хийсэн: “…Хэргийн холбогдогч Д.Цэрэннадмид нь цагаан өнгийн куртик, хөх өнгийн жинсэн өмд, бараан болон цагаан алагласан пүүз өмсөж баруун гартаа хавтгай дэлгэцтэй зурагт тэвэрч зүүн гараа даллаж такси барих гэж байгаа байдалтайгаар явж байгаа 20 секундын бичлэг бичигдсэн байв. Уг бичлэгийн доод хэсэгт 20170406_172310mp4 гэсэн бичиглэлтэй байв …” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-24-25х/, Эд зүйлийн үнэлгээ /хх-30, 31х/, Хохирогчийн гомдол саналгүй гэсэн хүсэлт /хх-32х/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-44-47х/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул зохих ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэв.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Д.Цэрэннадмидад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, түүнд зохих ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Д.Цэрэннадмидад ял шийтгэл оногдуулахдаа согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, хохирол барагдуулсан зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон ба түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Д.Цэрэннадмид нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.