| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 185/2023/0891/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1152 |
| Огноо | 2024-12-19 |
| Зүйл хэсэг | 22.4.1., 22.4.5., 22.5.1., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1152
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Батчимэг,
Улсын яллагч Ө.Мөнхнавч,
Шүүгдэгч А.М , түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан,
Шүүгдэгч Б.Ц , түүний өмгөөлөгч Д.Бурмаа,
Шүүгдэгч Д.Э , түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос А.М ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт;
Б.Ц ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт;
Д.Э г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2041000400179 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
1. Шүүгдэгч А.М нь Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр, нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагчаар ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2017 оноос 2021 он хүртэл Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэг төслийн барилгын туслан гүйцэтгэгчээр ажилласан “...” ХХК-ийн ерөнхий захирал ажилтай Д.Э г хясан боогдуулах аргаар 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Худалдаа хөгжлийн банк дахь “...” ХХК-ийн ... дугаартай дансанд эхнэр Д.Г гийн нэрээр 264,000,000 төгрөгийг шилжүүлэн авч хахууль авсан;
Үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр “...”-д нягтлан бодогч ажилтай Б.У аар дамжуулан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Шангрила Молл” төвийн орчим 175,000,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг хясан боогдуулах аргаар үйлдсэн гэмт хэрэгт;
2. Шүүгдэгч Б.Ц нь Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 4,5 төслийн хүрээнд худалдан авалт хариуцсан ажилтнаар ажиллаж байхдаа тус төслийн туслан гүйцэтгэгч “... ХХК”-ийн ерөнхий захирал ажилтай Д.Э гийн барилгын явцад гарч буй бичиг баримтыг буцаалгахгүй, санхүүжилтийг шуурхай авах гэсэн ашиг сонирхлын үүднээс албан чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, хэрэгжүүлэхийн тулд ... тоотод байрлах “... ” ХХК-ийн дэлгүүрээс 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 4,700,000 төгрөгийн үнэ бүхий эрүүл мэндийн матраас 1 ширхгийг худалдан авч өгсөн эд зүйлсийг хахуульд авсан;
Үргэлжилсэн үйлдлээр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Хужирт тур” ХХК-ийн “Хан хужирт” амралт, рашаан сувиллын цогцолборт 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 12-ны өдрийн хооронд 7 хоногийн хугацаатай нөхрийн хамт амрах төлбөрийн урьдчилгаа болох 4,037,600 төгрөгийн төлбөрийг 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр төлүүлж хахууль авсан гэмт хэрэгт;
3. Шүүгдэгч Д.Э нь 2017 оноос Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэг төслийн барилгын туслан гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр, нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагчаар ажиллаж байсан А.М д албаны чиг үүрэг бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Худалдаа хөгжлийн банк дахь “...” ХХК-ийн ... дугаарын дансанд 264,000,000 төгрөгийг түүний эхнэр Д.Г гийн нэрээр шилжүүлэг хийж өгч хахууль өгсөн;
-Мөн “...”-д нягтлан бодогч ажилтай Б.У аар дамжуулан 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар орооны нутаг дэвсгэрт байрлах “Шангрила Молл” төвийн орчим цүнхтэй бэлэн 175,000,000 төгрөгийг өгч хахууль өгсөн;
-Уг төслийн барилгын ажлын явцын хэрэгжилтэд хяналт тавьж худалдан авалтын үйл явцыг зохицуулах ажилтан Б.Ц ид албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан ... тоотод үйл ажиллагаа явуулах “... ” ХХК-ийн дэлгүүрээс 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 4,700,000 төгрөгийн үнэ бүхий эрүүл мэндийн матраас 1 ширхгийг худалдаж авч эд зүйл өгч хахууль өгсөн,
-Мөн Б.Ц ид Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Хужирт тур” ХХК-ийн “Хан хужирт” амралт, рашаан сувиллын цогцолборт 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 12-ны өдрийн хооронд 7 хоногийн хугацаатай 2 хүн амрах төлбөр болох 4,037,600 төгрөгийн төлбөрийг 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр төлж эд зүйл өгч хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэхэд:
- Шүүгдэгч А.М нь Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр, нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагчаар ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2017 оноос 2021 он хүртэл Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэг төслийн барилгын туслан гүйцэтгэгчээр ажилласан “...” ХХК-ийн ерөнхий захирал ажилтай Д.Э г хясан боогдуулах аргаар 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Худалдаа хөгжлийн банк дахь “...” ХХК-ийн ... дугаартай дансанд эхнэр Д.Г гийн нэрээр 264,000,000 төгрөгийг шилжүүлэн авч хахууль авсан,
Үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр “...”-д нягтлан бодогч ажилтай Б.У аар дамжуулан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Шангрила Молл” төвийн орчим 175,000,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг хясан боогдуулах аргаар үйлдсэн;
- Шүүгдэгч Б.Ц нь Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 4,5 төслийн хүрээнд худалдан авалт хариуцсан ажилтнаар ажиллаж байхдаа тус төслийн туслан гүйцэтгэгч “... ХХК”-ийн ерөнхий захирал ажилтай Д.Э гийн барилгын явцад гарч буй бичиг баримтыг буцаалгахгүй, санхүүжилтийг шуурхай авах гэсэн ашиг сонирхлын үүднээс албан чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, хэрэгжүүлэхийн тулд ... тоотод байрлах “... ” ХХК-ийн дэлгүүрээс 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 4,700,000 төгрөгийн үнэ бүхий эрүүл мэндийн матраас 1 ширхгийг худалдан авч өгсөн эд зүйлсийг хахуульд авсан,
Үргэлжилсэн үйлдлээр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Хужирт тур” ХХК-ийн “Хан хужирт” амралт, рашаан сувиллын цогцолборт 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 12-ны өдрийн хооронд 7 хоногийн хугацаатай нөхрийн хамт амрах төлбөрийн урьдчилгаа болох 4,037,600 төгрөгийн төлбөрийг 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр төлүүлж хахууль авсан,
-Шүүгдэгч Д.Э нь 2017 оноос Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэг төслийн барилгын туслан гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус Эрүул мэндийн яамны Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр, нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагчаар ажиллаж байсан А.М д албаны чиг үүрэг бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Худалдаа хөгжлийн банк дахь “...” ХХК-ийн ... дугаарын дансанд 264,000,000 төгрөгийг түүний эхнэр Д.Г гийн нэрээр шилжүүлэг хийж өгч хахууль өгсөн,
-Мөн “...”-д нягтлан бодогч ажилтай Б.У аар дамжуулан 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар орооны нутаг дэвсгэрт байрлах “Шангрила Молл” төвийн орчим цүнхтэй бэлэн 175,000,000 төгрөгийг өгч хахууль өгсөн,
-Уг төслийн барилгын ажлын явцын хэрэгжилтэд хяналт тавьж худалдан авалтын үйл явцыг зохицуулах ажилтан Б.Ц ид албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан ... тоотод үйл ажиллагаа явуулах “... ” ХХК-ийн дэлгүүрээс 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 4,700,000 төгрөгийн үнэ бүхий эрүүл мэндийн матраас 1 ширхгийг худалдаж авч эд зүйл өгч хахууль өгсөн,
-Мөн Б.Ц ид Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Хужирт тур” ХХК-ийн “Хан хужирт” амралт, рашаан сувиллын цогцолборт 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 12-ны өдрийн хооронд 7 хоногийн хугацаатай 2 хүн амрах төлбөр болох 4,037,600 төгрөгийн төлбөрийг 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр төлж эд зүйл өгч хахууль өгсөн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тус тус тогтоолоо.
Хоёр: Нотлох баримтын талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн үйл баримт эргэлзээгүй нотлогдон тогтоогдож байна.
Үүнд:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэгт:
Шүүгдэгч А.М гийн өгсөн: “...А.М миний бие 1964 онд төрсөн. Одоо 64 настай ба өнгөрсөн 7 дугаар сард тэтгэвэрт гарсан. Энэ асуудалд эрүүл мэндийн шалтгаантайгаар холбогдсон. Нэгдүгээрт, би элэгний цирроз өвчнөөр олон жил өвдсөн. 2019 онд элгээ бүрэн солиулсан ба сахарын хүндрэлтэй байсан учраас Монгол Улсад элэг шилжүүлэн суулгах боломжгүй болоод дээрээс нь надад хоёр донор шаардлагатай байсан учраас гадаад улс руу явах шаардлага гарсан. Энэ үндэслэлээр би найз нөхөд болон хамаатан саднаас мөнгө цуглуулсан. 264,000,000 төгрөгийг би эхнээсээ л эрүүл мэндийн асуудлаа шийдвэрлэхийн тулд авсан гэдгээ хэлсэн. 175,000,000 төгрөгийн хувьд 2022 оны 5 дугаар сард Авлигатай тэмцэх газраас 461 дүгээр хорих ангид хоригдож байх хооронд тухайн хэргийг мөрдөж байсан мөрдөгч, миний өмгөөлөгчийн хамт ирээд энэ асуудал гарч ирсэн. Би тухайн үед өмгөөлөгч Б.Баатарсайхантай ярилцаад миний амь насыг аврахад тусалсан хүн байгаа юм гэж хэлсэн. Мөн миний эрүүл мэнд, биеийн байдал хүндрэлтэй байсан учраас тэндээс гарахын тулд хүлээн зөвшөөрсөн...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,
Шүүгдэгч Б.Ц ийн өгсөн: “...Б.Ц миний бие 1962 онд төрсөн, одоо 62 настай. Азийн хөгжлийн банкны Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 4, 5 дахь төслийн барилгын худалдан авалтын төсөлд мэргэжилтнээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. “... ” гэх эрүүл мэндийн сүлжээний компанид 2019 онд элссэн бөгөөд өөрийнхөө танил найзууд болон ах, дүү нартаа санал болгоод нэлээн их бараа борлуулагдсан. Миний санал тавьсан гишүүдийн нэг нь бол Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын туслан гүйцэтгэгч “...” ХХК-ийн захирал Д.Э байсан. Тухайн үед миний борлуулалт нэлээн сайн хийгдсэн байсан учраас “... ” ХХК-аас эрүүл мэндийн халдаг матраасыг бонус болгож өгсөн. Ер нь бараа борлуулсан гээд шагналд өөрийн компанийнхаа барааг гишүүддээ өгдөг юм. Надад тухайн эрүүл мэндийн гудсыг бонус болгож өгсөн талаараа “... ” ХХК-ийн захирал Н.Д албан ёсны бичиг үйлдэж Авлигатай тэмцэх газарт ирүүлсэн ба тухайн бичиг нь хэрэгт авагдсан байгаа. 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилгын ажлыг улсын комиссоор хүлээн авсан бөгөөд ингэснээр Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийг бариулах миний үндсэн үүрэг дууссан. Түүнээс хойш 1 жилийн дараа 2021 оны 11 дүгээр сард миний бие Өвөрхангай аймгийн “Хан Хужирт тур” амралтад өөрөө төлбөрөө төлөөд амарсан ба энэ талаар “Хужирт тур” ХХК-ийн захирал Б.О ын албан бичгийг мөн л ирүүлсэн байсан. Миний бие хуулийн дагуу нийтийн албан тушаалтанд хамрагддаггүй бөгөөд гэрээт ажилтан байсан. Түүнчлэн барилгын ажлын санхүүжилтийг буцаалгахгүй, барилгын ажлын санхүүжилтийг шуурхай авах гэсний үүднээс албаны чиг үүргээ урвуулан ашиглах боломжгүй гэдэг нь дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд би ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулах эрх надад байхгүй, төслийн хүрээнд баригдаж байгаа барилга байгууламжийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар болон Эрүүл мэндийн яамтай захиалагчдын хяналтын гэрээ байгуулсны үндсэн дээр 30 гаруй мэргэжлийн инженерийн бүрэлдэхүүнтэйгээр өдөр тутамд хяналт тавьж тухайн компанийн гүйцэтгэсэн ажлыг гүйцэтгэлийн үе шатаар нь хянаж баталгаажуулан төсөл хэрэгжүүлэхээр ирүүлдэг. Төсөл хэрэгжүүлэхэд миний хувьд бичиг баримтын болон Англи хэлний болон хийсэн ажил нь гэрээний дагуу байгаа эсэх тал дээр ерөнхий хяналтыг тавьдаг. Энэ хяналтыг тавиад Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтын хэлтэс, хуулийн хэлтсийн дарга мэргэжилтнүүд, төрийн нарийн бичгийн даргаар тухайн гүйцэтгэл хянагдан баталгаажиж, төрийн нарийн бичгийн даргын санхүүжүүлэхийг хүссэн албан бичгийн гүйцэтгэлийг Сангийн яам руу явуулдаг. Сангийн яамны төсөл хөтөлбөр хариуцсан хэлтсийн дарга, мэргэжилтэн, төрийн нарийн бичгийн дарга нар хянаж баталгаажуулан гүйцэтгэлийг Азийн хөгжлийн банканд хүргүүлдэг. Азийн хөгжлийн банкны холбогдох дарга мэргэжилтнүүд шалгаж баталгаажуулан Филиппин улсын Манила хотын Азийн хөгжлийн банкнаас шууд ерөнхий гүйцэтгэгч Австри улсын компани руу хөрөнгийг шилжүүлдэг. Иймээс санхүүжилтийг хурдан шуурхай олгох эрх бүхий субъект нь миний албан тушаал биш учраас бусдад давуу байдал бий болгох ямар ч боломжгүй байдаг...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,
Шүүгдэгч Д.Э гийн өгсөн: “...Намайг Д.Э гэдэг. А.М гэх хүнийг манай ээж болон гэр бүлийнхэн таньдаг. 2018 онд элэгний хагалгаанд орох гэж байна гээд над дээр ирсэн. Манай өвөө, аав, ээжийн дүү нар элэгний өвчнөөр нас барж байсан учраас элэг гэхээр надад хүнд сонсогддог. Сахартай болохоор Монголд хагалгаанд орох боломжгүй байна гэж хэлсэн. Надаас өөр туслах хүн байхгүй гэдгээ олон удаа хэлсэн учраас ар гэрийн байдлаас болоод тухайн үедээ тус болъё гэж бодоод мөнгөө зээлүүлсэн. 175,000,000 төгрөгийг би өгөөгүй боловч намайг өгсөн гэж байна. Шүүхийн зөвшөөрөлгүй 48 цагийн хугацаагаар баривчлагдаад 3 хоногийн дараа дахин 30 хоногоор цагдан хорино гэж хэлсэн. Манай өмгөөлөгч над дээр ирээд чамайг 30 хоногоор хорино гэж байна, чи энийгээ хүлээн зөвшөөр гэж хэлсэн. Би суумааргүй байсан учраас амыг нь дагуулж мэдүүлэг өгсөн. Надад хуулийн мэдлэг байхгүй учраас би түүнээс хойш 4 өмгөөлөгч сольсон байна. Манай компани бол туслан гүйцэтгэгч компани юм. Яг тэр буруутгаад байгаа тендерт манай компани оролцоогүй, шалгараагүй. Тухайн тендерт ялсан компани нь Австри компани байсан. Энэ тендерт туслан гүйцэтгэгчээр 3-4 компани шалгаргасны нэг нь манай компани юм. Манайх мөнгө санхүүжилтээ авахаараа тухайн Австри компаниас авдаг, ажлаа шалгуулахдаа ч мөн адил байсан. Б.Ц эгчийн хувьд “... ” ХХК-ийн эрүүл мэндийн матраас байдаг гэхээр нь би дагаж очоод өөртөө болон ээждээ авсан. Надад үнэхээр таалагдсан учраас би авсан ба би Б.Ц эгчид матраас авч өгөөгүй. Бичгийг нь харахад намайг Б.Ц эгчид авч өгсөн гэж бичээгүй юм байна лээ. “Хан Хужирт тур” гэх амралт руу би ээжийгээ дагуулаад явдаг. Авлигатай тэмцэх газар эхний удаа бичиг авахдаа хавсралтаар нь надтай ямар хүмүүс хамт амарсан, хэний тооцоог хийсэн нь ирсэн байсан. Тэгсэн мөртлөө албан бичиг дээрээ намайг Б.Ц эгчийн төлбөрийг төлсөн гэж бичсэн байсан. Намайг мөнгийг нь төлсөн гэх ямар ч баримт байгаагүй. 175,000,000 төгрөгийн хувьд манай компанийн Ууганаа гэх ажилтан сахарын аппарат аваачиж өгсөн чинь л мөнгө өгсөн гэж бодоод байгаа. Би А.М г амьд яваасай л гэж бодсон. Өнөөдөр ч гэсэн амьд яваасай л гэж бодож байна. Манай ээж ч гэсэн эмч байсан...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт авагдсан:
Гэрч В.Г ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2016 оны 9 дүгээр сард нийтлэгдэн тендер зарлагдаж байсан. Манай компанийн хувьд бие даан ямар нэгэн байдлаар оролцоогүй. Австри улсын “...” ХХК оролцсон. Манай компани туслах гүйцэтгэгчээр ажиллаж болох талаар мэдээллээ өгч байсан. “...” компанийн Монгол Улс дахь төлөөллийн компани болох “... ...” ХХК нь 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, дүүргийн хүүхдийн эмнэлгийн хажуу талд 4 блок бүхий нийтдээ 17667 м2 талбайтай эмнэлгийн 3 дугаар шатлалын хэвтэн эмчлүүлэх 200 ортой, өдрийн эмчилгээ, хагалгааны 6 өрөөтэй жишиг эмнэлгийн барилгын ажил эхлүүлж, манай компани туслан гүйцэтгэгчээр ажилласан юм. ...А.М д 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлсэн 264,000,000 төгрөгийн хувьд элэгний эмчилгээнд зориулж манай байгууллагаас сайн санааны хандив болгон өгсөн. ...Тэр үед Д.Э захирал надад хандаж А.М нь албан тушаалын байдлаар дарамтад оруулж мөнгө нэхдэг талаар ярьдаг байсан. ...Миний хувьд А.М д хахууль өгсөн зүйл байхгүй. Д.Э хэн рүү мөнгө шилжүүлснийг би мэдэхгүй. ...Одоо санаж байхад 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Д.Э захирал надад хандаж А.М гийн хууль бусаар манай санхүүжилтийг удаашруулдаг, улмаар авлига нэхдэг зүйлийг хэлж хуулийн байгууллагад хандаж өргөдөл бичсэн. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 25-27 дугаар тал),
Гэрч Б.У ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Захирал Д.Э миний үеэл эгч байгаа юм. 2022 оны 5 дугаар сарын эхээр санагдаж байна, манай захирал Д.Э намайг дуудаж уулзаад “чи А.М гэдэг хүн рүү вабер интернэт сүлжээгээр яриад энэ цүнхтэй зүйлийг өгчих” гэж хэлсэн юм. Би түүнийг аваад ... гэсэн дугаарын утас руу вабер интернэт сүлжээгээр залгахад намайг А.М нь Шангрила зочид буудлын ард талд Хуримын ордны урд талд хүрээд ир гэсэн. Тэгээд би өдөр 14-15 цагийн орчимд Шангрила зочид буудлын ард талд очоод А.М д өгсөн юм. ...Түүнээс өөрөөр ямар нэг байдлаар мөнгө өгч байсан зүйл байхгүй. А.М ыг Эрүүл мэндийн яаманд төслийн ажлыг хариуцсан дарга хийдэг гэдгээр ажил хэргийн шугамаар мэднэ. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 36-37 дугаар тал),
Гэрч Ц.Г гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 онд ...” хотхонд нөхөр А.М бид хоёр байр авахдаа зориулж Д.Э гаас 264,000,000 төгрөгийг зээлсэн. Үүнийгээ төлөх зорилгоор байранд нь цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулсан. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 33 дугаар тал),
Шүүгдэгч А.М гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Бусдаас 264,000,000 төгрөгийн хахууль авсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...Д.Э гийн мэдүүлсэн зүйл үнэн зөв байна. Д.Э гийн дүү гэх залуу 175,000,000 төгрөгийг Шангрилагийн гадаа надад авчирч өгсөн. Мөнгөний хагас хэсгийг ам.доллар болгож солиулсан, харин хагасыг нь хэвээр хадгалж байсан юм. Гол нь манай нэг дүү барилгын ажил авсан боловч гүйцэтгэл орж ирэхгүй байна гээд надаас дараагийн тендерт ороход мөнгө хэрэг болоод байна гэхээр нь би түүнд туслах зориулалтайгаар Д.Э гаас уг 175,000,000 төгрөгийг авсан. 175,000,000 төгрөг нь 20,000, 5,000 зэрэг төгрөгийн дэвсгэртээр байсан юм. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 106, 134 дүгээр тал),
Шүүгдэгч Б.Ц ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Хүлээн зөвшөөрч байна. ...Энэ эрүүл мэндийн байдлаас маань шалтгаалж Д.Э гаас амралтын газарт амрах санал тавьсан. Та нэг биеэ сайхан болгочих гэсэн. Тэгээд би түүний саналыг зөвшөөрсөн юм. Матраасны тухайд гэвэл би бөөр муутай, бөөрний архаг өвчнөөр оношлогдсон. …Бөөрөнд сайн халдаг гудас байдаг ба авах юмсан гэж бодож байсан юм. Тэгээд Д.Э г ороод ирэхэд нь ийм гудас байна, чи авах юм уу гэхэд Д.Э авна гэхэд нь хамт явж авсан. ...Д.Э гаас авсан матраасны үнэ болон амралт сувиллын төлбөрийг хуулийн байгууллагын дансанд бүрэн төлж барагдуулсан байгаа. Өөрийн энэ үйлдэлдээ гэм буруугаа 100 хувь хүлээн зөвшөөрч байгаа. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 146-147 дугаар тал),
Шүүгдэгч Д.Э гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Санхүүжилтээ авъя гэхээр А.М надаас хэдийг өгч чадах уу гээд 150,000,000- 200,000,000 төгрөг өгөх боломж байна уу гэж асуудаг. ...Би санхүүжилтээ авахын тулд энэ мөнгийг нь дундажлаад 175,000,000 төгрөгийг өгөхөөр болсон. Боломжгүй гэж хэлэх боломжгүй, боломжгүй гэвэл дараагийн санхүүжилтээ боолгох учраас хэлсэн зүйлээс нь татгалзах боломжгүй байдаг. Энэ мөнгөний талаар надтай 2022 оны 4 дүгээр сард ажил дээр нь уулзах үед хэлж байсан. Тэгээд хэлсэн мөнгийг нь цуглуулж байгаад 2022 оны 4 сарын сүүлээр билүү, 5 сарын эхээр Шангрилагийн ард хүнээр өгүүлсэн. ...175,000,000 төгрөгийг хар өнгийн цүнхэнд хийгээд үеэл дүү У -аар өгч явуулсан. Уг мөнгийг ажлын оффис дээрээсээ өгч явуулсан. Мөнгийг Шангрила зочид буудлын ард уулзаад авъя гэж А.М хэлсэн. ...У Шангрила зочид буудлын хойд талынх нь зам дээр нь өглөө гэж хэлсэн. Энэ мөнгийг өгсний дараа 1,2 сая долларын буюу 3-4 тэрбум төгрөгийн санхүүжилтээ авсан. ...Б.Ц гэдэг мэргэжилтэн нь ...санхүүжилт авахад эхлээд гарын үсэг зураад, дараа нь А.М гарын үсэг зурдаг юм. ...Намайг ... “...” гэх сүлжээний дэлгүүрийн барааг ...мэдэхгүй байхад өөрөө надад сүлжээний дэлгүүр, эрүүл мэндэд ашиг тустай матраас зардаг гэж хэлсэн. Намайг хамт явъя гэсэн. ...Би дагаад явсан ба Хан-Уул дүүргийн Ривер гардений зам дагуу байдаг дэлгүүрт очсон. Дэлгүүрт очоод нэг ширхэг 4,700,000 төгрөгийн үнэтэй матраас авсан. Зорилго ойлгомжтой байсан. Намайг дагуулж яваад тэр матраасийг үзээд энэ гоё, энийг авах гэсэн юм гэсэн. ...Намайг дагуулж яваад энэ гоё оо гэсэн нь аваад өг гэсэн үг байсан тул би төлбөрийг нь хийсэн. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 131-133 дугаар тал),
Мөн түүний дахин өгсөн: “...А.М намайг 264,000,000 төгрөг шилжүүлээч гээд дансны дугаар өгсөн. ...Тэгээд тухайн үедээ В.Г ын дансанд байсан компанийн барилгын материалд явах гэж байсан 200,000,000 гаруй сая төгрөгөөс үлдсэн 187,000,000 төгрөгийг гаргуулан авч, үлдсэн мөнгийг нь компанийн данснаас гаргуулан авч, нийт 264,000,000 төгрөг болгон А.М гийн надад өгсөн Худалдаа хөгжлийн банк дахь “...” ХХК-ийн дансанд А.М гийн хэлсний дагуу гүйлгээний утгаар шилжүүлсэн. Би мөнгийг дуртайдаа өгөөгүй гэдгээ ярих хэрэгтэй байх. ...А.М д мөнгө өгсөн шалтгаан бол ерөөсөө ажлаа хурдан явуулах л байсан. Учир нь албан тушаалтан гарын үсгээ зурахгүй байна гэдэг нь компанийн ажлыг хэвийн явуулахад маш хүндрэлтэй байдаг байсан. ...Эрүүл мэндийн яамны эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн мэргэжилтэн Б.Ц гэдэг хүнийг танина. Тэрээр барилгын хяналтын инженерээр ажилладаг байсан. Ааш зангийн хувьд хэцүү байдаг байсан, их мэдэмхийрээд байдаг. Үндэслэлгүй шаардлага тавьдаг. Түүнийг нь биелүүлэхгүй бол буцаах зэргээр дарамт үзүүлдэг гэхэд болно. Он сар өдрийг санахгүй байна, би түүнтэй хамт тураах, гоо сайхны сүлжээний бүтээгдэхүүн зардаг дэлгүүр лүү түүний зааж өгснөөр Хан-Уул дүүргийн Ривэр Гарден хотхон луу хамт явж би өөртөө болон ээждээ мөн Б.Ц эгчид нийт 3 ширхэг үе мөчинд сайн гудас худалдан авч байсан. Уг гудас нь нэг ширхэг 1,000,000 орчим төгрөгийн үнэтэй байсан санагдаж байсан. Мөн Б.Ц ийг нөхрийнх хамтаар 2021 онд 5-7 хоног Өвөрхангай аймагт байрлах “Хужирт” нэртэй амралтын газарт амрааж байсан. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 122-123 дугаар тал),
Шүүгдэгч Б.Ц ийн Авлигатай тэмцэх газарт 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр бичгээр гаргасан: “...Б.Ц миний бие ЭТСХХ-4,5 төслийн худалдан авалт хариуцсан мэргэжилтнээр ажиллах хугацаандаа төслийн туслан гүйцэтгэгч “...” ХХК-ийн захирал Д.Э гаар эрүүл мэндийн матраасны үнэ 4,700,000 төгрөг, Хан Хужирт амралт сувиллын газарт 7 хоногийн төлбөр 4,037,600 төгрөг төлүүлсэн нь үнэн. Миний хувьд дээрх үйлдэлд гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд авсан үйлчилгээ эд зүйлсийн төлбөр болох 8,737,600 төгрөгийг даруй төлөхөө илэрхийлье...” гэх хүсэлт (2 дугаар хавтаст хэргийн 138 дугаар тал),
Шүүгдэгч Д.Э гийн гараар бичиж гаргасан: “... 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр А.М , Д.Г нарын хэлснээр “...” ХХК-ийн данс руу 264 сая төгрөгийг “...” гэж хэлсний дагуу гүйлгээний утга дээр бичээд шилжүүлсэн. Надад бол яаралтай элэг шилжүүлэн суулгах хагалгаанд мөнгө хэрэгтэй байна гээд шавдуулаад байхаар нь барилгын материал авах гэж байсан 187 сая төгрөгийг В.Г ын данснаас гаргуулж аваад, 87 сая төгрөгийг “...” данснаас авч бүрдүүлээд хэлсний дагуу шилжүүлсэн. ...А.М нь манай барилгын ажлын хяналтыг хариуцаж байсан ерөнхий зохицуулагч юм...” гэх тайлбар (2 дугаар хавтаст хэргийн 119-120 дугаар тал),
Мөн түүний 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Авлигатай тэмцэх газарт бичгээр гаргасан: “...хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээж ялаас чөлөөлнө гэж заасан заалтыг өөрийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх зорилгоор илчилж байна. Үүнд “...2022 оны 4 дүгээр сарын 20-25-нд А.М надаас мөнгө олж өгөхийг тулгаад байсан. Ингээд би бэлэн байсан 175,000,000 төгрөгөө Шангрилагийн ард гадаа өгсөн...” гэх хүсэлт (2 дугаар хавтаст хэргийн 127-128 дугаар тал),
Хэргийн газарт үзлэг хийсэн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн “...Үзлэгийн хийх газар нь ...тоотод байрлах “...” худалдааны дэлгүүр байв. Тус дэлгүүрийн хүлээн авах хэсэг нь 2 давхарт байрлах ба хүлээн авагчийн DM-200S загварын суурин компьютерын “... MNERP” нэртэй файлд Д.Э гэж нэртэй гишүүний мэдээлэл байв. Д.Э гийн бүртгэл ... бүртгэлийн дугаартай 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр бүртгүүлсэн. Бүртгүүлэхдээ ... утасны дугаараар бүртгүүлсэн байв. Мөн Хаан банкны ... дансны дугаар бүртгүүлсэн байв. Ивээн тэтгэгчийн мэдээлэл хэсэгт .... бүртгэлийн дугаартай Б.Ц , гар утасны ... дугаар бүртгэгдсэн бүртгэлтэй байв. Компьютерын Document цэсэд Book-1 нэртэй Excel Файл дотор Д.Э гэх нэр дээр 54 жагсаалт мэдээлэл байв. Компьютерын MNERP нэртэй худалдан авалтын бүртгэл рүү ороход Д.Э гийн гишүүнчлэлийн код болох ... дугаартай кодыг хийхэд 2020.10.31 /системд оруулсан огноо гэх/ эрүүл мэндийн газар туяа аппарат 1 ш, эмчилгээний матраас EX2 /давхар/ 2 ш, нийт 12,390,000 төгрөгөөр худалдан авсан бүртгэл байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 131-135 дугаар тал),
Мэдээлэл баримт бичиг гаргуулан авах тухай 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 700 дугаартай зөвшөөрөл (1 дүгээр хавтаст хэргийн 136-137 дугаар тал),
Баримт бичигт үзлэг хийж хураан авсан тухай 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн тэмдэглэл, хавсралт /2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181214692200385485 журналын дугаар бүхий 186,964,853 төгрөгийн зарлагын баримт 1 хуудас, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн АА002910572 дугаар бүхий 87,035,147 төгрөгийн бэлэн мөнгөний чекийн баримт 1 ширхэг, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181214692200391225 дугаар журналын дугаартай 264,000,000 төгрөгийн бэлэн орлогын ордерын баримт/ банкны баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн 138-140 дүгээр тал),
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс “...” ХХК-ийн захирал Н.Д д хүргүүлсэн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 06/7935 дугаар албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 150 дугаар тал),
“... ” ХХК-ийн захирал Н.Д ын Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст ирүүлсэн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 17 дугаартай: “...Д.Э нь 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр манай дэлгүүрээс лазер туяан аппарат 1 ширхэг 2,990,000 төгрөг, Матраас 2 ширхэг 9,400,000 /1 ширхэг 4,700,000 төгрөг/, барааны төлбөр 12,390,000 төгрөгийг Хаан банкны данс руу шилжүүлсэн. Авсан матраасынхаа 1 ширхгийг буцааж оронд нь Хөнжлийн сет ширхэг 3,875,000 төгрөгийн бараагаар сольж авсан...” гэх албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 151 дүгээр тал),
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс “Хужирт тур” ХХК-д хүргүүлсэн 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 06/7844 дугаартай албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 152 дугаар тал),
“Хужирт тур” ХХК-ийн захирал Б.О ын Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст ирүүлсэн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 02/40 дугаартай: “...Д.Э нь Б.Ц /РД:.../ утасны дугаар ...2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 12-ны хооронд 7 хоног амарсан тооцоог төлсөн...” гэх албан бичиг, захиалгын хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 153-180 дугаар тал),
А.М гийн хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгүүд (2 дугаар хавтаст хэргийн 149-169 дүгээр тал),
Монгол Улсын Их Хурлын байнгын хорооны 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 20 дугаартай Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 5 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах болон хавсралтыг шинэчлэн батлах тухай тогтоол, хавсралт (2 дугаар хавтаст хэргийн 170-172 дугаар тал),
Эрүүл мэндийн яамны 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2/3103 дугаартай албан бичиг, хавсралт баримтууд (2 дугаар хавтаст хэргийн 174-184 дүгээр тал),
“...” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Худалдаа хөгжлийн банк дахь ... дугаартай дансны хуулга (2 дугаар хавтаст хэргийн 209-210 дугаар тал, 3 дугаар хавтаст хэргийн 15-39 дүгээр тал),
Худалдаа хөгжлийн банкны 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 6/4449 дугаартай албан бичиг, хавсралт (3 дугаар хавтаст хэргийн 59 дүгээр тал),
Дансны хуулганд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн: “...Худалдаа хөгжлийн банкны 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 6/4449 дугаар албан бичгээр ирүүлсэн тогтоолд дурдсаны дагуу гүйлгээ хийсэн цаг хугацааны жагсаалт, гүйлгээ хийсэн теллерийн мэдээлэлд үзлэг хийхэд жагсаалтын 499 дүгээр салбарын 1341 дугаартай теллер Э.Э ийн хийсэн гүйлгээнд 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 17 цаг 14 минут 56 секундэд В.Г а 186,964,853 төгрөгийг бэлэн гүйлгээгээр, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 17 цаг 18 минут 07 секундэд Д.Э 87,035,147 төгрөгийг бэлэн гүйлгээгээр 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 17 цаг 22 минут 50 секундэд “...” ХХК-ийн ... дугаарын дансанд 264,000,000 төгрөгийн гүйлгээг “...” 1002 тоотоор хийсэн байна...” гэх тэмдэглэл (3 дугаар хавтаст хэргийн 61-62 дугаар тал),
Гар утсанд үзлэг хийсэн: “...А.М гийн ашиглах гар утас нь “IPhone 13 pro max” маркийн ... имей кодтой байв. Дэлгэцийн хамгаалалт кодыг 1235 гэж нээсний дараа түүний утасны харилцагч /contact/ цэс рүү орж үзэхэд ... дугаарыг “...” гэх нэрээр хадгалсан байв. ...хэрэгт ач холбогдол бүхий мэдээлэл агуулсан яриа, мессеж, зураг Viber-н харилцан яриа chat байгаа эсэхийг тогтоохоор Viber руу ороход “...” гэх хэрэглэгчтэй харилцсан 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны харилцан яриа хадгалагдсан байв. Харилцан ярианд үзлэг хийхэд 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Тендерт оролцогч нь тендерийн хамт дараах нэмэлт баримт бичиг ирүүлнэ гэх утга бүхий 0238 Англи хэл дээрх тендерт оролцогч бүрдүүлэх материалын жагсаалт, техникийн тодорхойлолт, Хан-Уул дүүрэгт баригдах эмнэлэгт ашиглах тоног төхөөрөмжийн жагсаалт зэргийг явуулсан. ...2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр мөнгөний боломж ямар байгаа бол гэх мессеж Okok tgyee, tugruguur, Тийм гэсэн мессеж зэрэг харилцан яриа нь хэргийн оролцогч нарын хоорондын харилцаа гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй мэдээ мэдээллийг бэхжүүлсэн байв...” гэх тэмдэглэл (4 дүгээр хавтаст хэргийн 170-175 дугаар тал),
Үл хөдлөх эд хөрөнгө, худалдан авах гэрээ, холбогдох баримтууд (5 дугаар хавтаст хэргийн 8 дугаар тал),
“... ” ХХК- ийн 2022 оны 10 сарын 28-ны өдрийн 45 дугаартай албан бичиг (6 дугаар хавтаст хэргийн 79 дүгээр тал),
“Хужирт Тур” ХХК-ийн 2022 оны 10 сарын 10-ны өдрийн 01/073 дугаартай албан бичиг, орлогын мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 80-82 дугаар тал) зэрэг болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд нь бие биеийнхээ мэдүүлгийг баталж, хэрэгт авагдсан бусад баримтуудаар тэдгээрийн өгсөн мэдүүлэг нотлогдож байх тул шүүгдэгч нарын мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлсэн болно.
Харин шүүх шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн мэдүүлгээр тэднийг буруутгах, яллах нотлох баримт болохгүй тул шинжлэн судлагдсан мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
Дээрх нотлох баримтууд, мэдүүлгүүд нь шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц оролцогч нарын хуулиар баталгаажсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Түүнчлэн шүүгдэгч Д.Э гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдийг нотлох баримтаар тооцохгүй байх, эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус хэрцгий харьцаж мэдүүлэг авсан гэх үйл баримт тогтоогдоогүй, нотлогдохгүй байх тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрлэсэн болно.
Гэм буруугийн талаар талуудын гаргасан санал, дүгнэлт:
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч А.М нь Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр, нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагчаар ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2017 оноос 2021 он хүртэл Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэг төслийн барилгын туслан гүйцэтгэгчээр ажилласан “...” ХХК-ийн ерөнхий захирал ажилтай Д.Э г хясан боогдуулах аргаар 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Худалдаа хөгжлийн банк дахь “...” ХХК-ийн ... дугаартай дансанд эхнэр Д.Г гийн нэрээр 264,000,000 төгрөгийг шилжүүлэн авч хахууль авсан, мөн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр “...”-нд нягтлан бодогч ажилтай Б.У аар дамжуулан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Шангрила молл төвийн орчим 175,000,000 төгрөгийн хахууль авсан,
Шүүгдэгч Б.Ц нь Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 4,5 төслийн хүрээнд худалдан авалт хариуцсан ажилтнаар ажиллаж байхдаа тус төслийн туслан гүйцэтгэгч “... ХХК”-ийн ерөнхий захирал ажилтай Д.Э гийн барилгын явцад гарч буй бичиг баримтыг буцаалгахгүй, санхүүжилтийг шуурхай авах гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, хэрэгжүүлэхийн тулд ... тоотод байрлах “... ” ХХК-ийн дэлгүүрээс 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 4,700,000 төгрөгийн үнэ бүхий эрүүл мэндийн матраас 1 ширхгийг худалдан авч өгсөн эд зүйлсийг хахуульд авсан, мөн үргэлжилсэн үйлдлээр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Хужирт тур” ХХК-ийн “Хан хужирт” амралт, рашаан сувиллын цогцолборт 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 12-ны өдрийн хооронд 7 хоногийн хугацаатай нөхрийн хамт амрах төлбөрийн урьдчилгаа болох 4,037,600 төгрөгийн төлбөрийг 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр төлүүлж хахууль авсан,
Шүүгдэгч Д.Э нь 2017 оноос Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэг төслийн барилгын туслан гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр, нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагчаар ажиллаж байсан А.М д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 14-ний Худалдаа хөгжлийн банк дахь “...” ХХК-ийн ... дугаарын дансанд 264,000,000 төгрөгийг түүний эхнэр Д.Г гийн нэрээр шилжүүлэг хийж өгч хахууль өгсөн, мөн “...”-нд нягтлан бодогч ажилтай Б.У аар дамжуулан 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Шангрила молл” төвийн орчим цүнхтэй бэлэн 175,000,000 төгрөгийг өгч хахууль өгсөн, уг төслийн барилгын ажлын явцын хэрэгжилтэд хяналт тавьж худалдан авалтын үйл явцыг зохицуулах ажилтан Б.Ц ид албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан ... тоотод үйл ажиллагаа явуулах “... ” ХХК-ийн дэлгүүрээс 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 4,700,000 төгрөгийн үнэ бүхий эрүүл мэндийн матраас 1 ширхгийг худалдаж авч эд зүйл өгч хахууль өгсөн, мөн Б.Ц ид Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Хужирт тур” ХХК-ийн “Хан хужирт” амралт, рашаан сувиллын цогцолборт 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 12-ны өдрийн хооронд 7 хоногийн хугацаатай 2 хүн амрах төлбөр болох 4,037,600 төгрөгийн төлбөрийг 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр төлж эд зүйл өгч хахууль өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч А.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Ц ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.Э г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгч А.М гийн өмгөөлөгч Б.Баатарсайханаас: “...Миний үйлчлүүлэгчийн хувьд нэг үйлдэл дээрээ л маргаж байгаа. 264,000,000 төгрөгийг эмчилгээний зардалдаа ашигласан гэдгээ мэдүүлсэн. Энэ бол авлигын гэмт хэргийн шинжийг агуулж байна гэх улсын яллагчийн санал дээр маргахгүй. А.М гийн 175,000,000 төгрөгийн үйлдэл дээр шүүгдэгч Д.Э өөрийн компанийн ажилтан У ыг цүнхтэй зүйл аваачаад өгчих гэж хэлснээ ч мэдүүлсэн. Тэгэхэд мөрдөгчөөс хэтэрхий тулгасан асуулт асуусан. 175,000,000 төгрөгийн тухайн үед үүссэн нөхцөл нь өмгөөлөгчийн хувьд тэгж хэлбэл хоригдохгүй байхын тулд ийм нөхцөл үүссэн. Прокурорын зүгээс яллагдагчийн мэдүүлгийг иш татан оруулж ирээд байна. Яллагдагчийн мэдүүлэг нотлох баримтын хүрээнд үнэлэгдэхгүй. Эрүүгийн эрх зүйн хувьд татан оруулж ирэхгүй, өөрсдийнх нь мэдүүлгээр өөрсдийг нь яллаад байгаа нь үндэслэлгүй. 175,000,000 төгрөгтэй холбоотой ганцхан У ын мэдүүлэг л байна. Өөр ямар мэдүүлгээр яллаад байгаа нь тодорхой бус байгаа ба үнэхээр бүрэн дүүрэн нотлогдоогүй гэж үзэж байна. Цүнхтэй 175,000,000 төгрөг гэдэг бол Э гаас л гарч ирсэн тоо юм. Гэрч У аас ч мэдүүлэг авахдаа өөр мөнгө өгч байсан уу гэж хөтөлж асуусан. Миний үйлчлүүлэгч өөр хүний элэг суулгасан ба 2024 оны 02 дугаар сараас сахарын өвчин нь улам хүндэрсэн. Хууль зүй, Дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар тухайн өвчин бол ялаас чөлөөлөх өвчний жагсаалтад орж байгаа. Прокурорын зүйчлэл дээр маргахгүй, нэг үйлдэл дээр л маргаж байна. 175,000,000 төгрөгийг авсан гэдгийг эрүүл мэндээ бодсон тулдаа л хорих ангиас гаргах гэж ийм асуудал гаргасан. Монгол банкны валютын ханшны өнөөдрийн ханшаар буюу шүүгдэгчид ашигтай байдлаар хохирлыг тооцож өгнө үү...” гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгч Д.Э гийн өмгөөлөгч Г.Наранбаатараас: “...Миний үйлчлүүлэгчийг 2018-2022 онд хахууль өгсөн гэж үзэж яллагдагчаар татсан. Энэ хэрэг бол анхан шатны шүүхээр 1 удаа, давж заалдах шатны шүүхээр 1 удаа, хяналтын шатны шүүхээр 2 удаа хэлэлцэгдсэн. Энэ үйлдлийг объектив талаас нь аваад үзэхээр хахууль өгөх гэмт хэрэг юм шиг боловч субъектив талаас нь хараад үзэхээр хэн нэгнийг эдгэрэхэд нь туслаад мөнгө зээлүүлсэн л харагдаж байна. Миний үйлчлүүлэгчийн ээж нь насаараа эрүүл мэндийн салбарт ажилласан. Мөн өөрийнх нь нөхөр Герман хүн байдаг ба өөрөө ч эрүүл мэндийн салбарт оновчтой үйл ажиллагааг хийж байсан. 264,000,000 төгрөгийг А.М гийн эрүүл мэндэд туслахын төлөө зээлүүлсэн гэдгээ мэдүүлсэн. Авлигын журмаар өгсөн бол юу гэж дансаар өгөх юм бэ. 264,000,000 төгрөгийг хүний амь аврахын тулд хүн чанар гаргаж өгсөн байна. Төсөл авсан компани нь өөр байсан ба туслан гүйцэтгэгч л байсан. 175,000,000 төгрөгийн хувьд хэн ч нотлоогүй. Яллах нотлох баримтын хүрээнд У ын л мэдүүлэг байгаа, өөр мэдүүлэг байхгүй. Тэр утгаараа энэ үйлдлийг нотлоогүй гэж үзэж байна. Авлигатай тэмцэх газар 48 цаг саатуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “эрүү шүүлт тулгаж, бусад хэлбэрээр хүнлэг бус, хэрцгий харьцаж мэдүүлэг авсан нь тогтоогдвол авсан мэдүүлгийг энэ хуулийн 16.11 дүгээр зүйлд заасан журмаар нотлох баримтаар тооцохгүй” гэж заасан байгаа тул энэ үйлдлийг хангалттай нотлоогүй байна гэж үзэж байна. Эргэлзээ бүхий баримт байсан учраас анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзсэн. Үүнийг шийдвэр гаргахдаа харгалзан үзэхийг хүсэж байна. “Хан хужирт тур” амралтын газраас ирсэн 2 өөр баримтын алийг нь нотлох баримтаар үнэлээд байгаа юм. Миний үйлчлүүлэгч олон удаа амарч байсан учраас л энэ нь зүгээс энэ нь дэмий гэж зөвлөгөө өгсөн болохоос биш төлбөрийг нь төлөөгүй. Сүлжээний компани бол доороо хүн оруулаад хөл толгой болоод явдаг. Энэ хэрэгт бол мэдүүлгүүд нь хууль зөрчиж авсан байгаа нотлох баримтуудын харилцан зөрүүтэй нөхцөлүүдийг харгалзан үзэхийг хүсэж байна. Тухайн хэрэгт авагдсан нотлох баримтаар миний үйлчлүүлэгчийн гэм буруу нотлогдохгүй байгаа тул миний үйлчлүүлэгчид холбогдох хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгч Б.Ц ийн өмгөөлөгч Д.Бурмаагаас: “...Миний үйлчлүүлэгчийг албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд хахууль авсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасан. Мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу гэмт хэргийн нотолбол зохих байдлыг ч шалгах ёстой. Гэтэл хэргийг хэт нэг талыг барьж шалгасан гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч төслийн ажилд ерөнхийд нь хяналт тавих чиглэлээр л ажиллаж байсан. “...” компани бол туслан гүйцэтгэгчээр л ажиллаж байсан. Миний үйлчлүүлэгч сүлжээний компанид элссэн болон тухайн компанид гишүүнчлэлтэй байсан нь ч тогтоогдсон. Сүлжээний компани бол доороо хүн элсүүлсэн тохиолдолд бонус оноо авдаг. Д.Э тухайн компаниас олон зүйл худалдаж аваад нэг бүтээгдэхүүн солиод авсныг л Б.Ц ид өгсөн гэж үзээд байна. Мөн яллагдагчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцож яллаад байгаа нь үндэслэлгүй байна. Хэргийн оролцогчоос мэдүүлэг авахдаа хэргийн оролцогчийг айлган сүрдүүлж мэдүүлэг авсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Холбогдох байгууллагаас ирсэн албан бичгүүд нь ч хоорондоо зөрүүтэй байгаа. Тиймээс хахууль авсан, өгсөн гэдэг нь эргэлзээгүйгээр тогтоогдоогүй байна. Тиймээс миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Эрх зүйн дүгнэлт:
Авлигын эсрэг хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.1-т “авлига” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг хэлнэ гэж,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “Нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэж,
Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д “...эрх бүхий байгууллагаас баталсан жагсаалтад заасан албан тушаалтан…” гэж тус тус заажээ.
Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 20 дугаар тогтоолын хавсралтын 1.2-т заасан “...олон улсын гэрээ, хэлэлцээрийн дагуу зээл, тусламж төсөл хөтөлбөрийн хэрэгжүүлж байгаа хуулийн этгээдийн зохицуулагч, удирдах албан тушаалтан...” хамаарч байх тул нийтийн албан тушаалтан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.М гийн эрхэлж байсан Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр, нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагчийн ажил нь “нийтийн албан тушаалтан”-д хамаарч байх бөгөөд “Хахууль авах” гэмт хэргийн субъектийн шинжийг хангаж байна.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар “... ХХК”-ийн хувьцаа эзэмшигч нь “...” ХХК байх бөгөөд уг компанийн захирал нь Д.Э байна.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэг төслийн барилгын туслан гүйцэтгэгчээр тус компани 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 2017/02 дугаартай “барилга угсралтын ажил, эмнэлгийн болон эмнэлгийн бус тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, суурилуулалт, борлуулалтын дараах үйлчилгээ үзүүлэх” гэрээний үндсэн дээр ажиллаж эхэлсэн байна.
Шүүгдэгч А.М нь ...төслийн зохицуулагчаар ажиллаж байхдаа “...” ХХК-ийн захирал Д.Э г хясан боогдуулж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 264,000,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 175,000,000 төгрөг тус тус хахуульд авсан гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч Б.Ц нь ...худалдан авалт хариуцсан ажилтнаар ажиллаж байхдаа “...” ХХК-ийн захирал Д.Э гаас албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, хэрэгжүүлэхийн тулд ...2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 4,700,000 төгрөгийн үнэ бүхий эрүүл мэндийн матраас 1 ширхгийг худалдан авч өгсөн эд зүйлийг хахуульд авсан,
“Хан хужирт” амралт рашаан сувиллын газарт 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 12-ны өдрийн хооронд 7 хоногийн хугацаатай амрах төлбөрийн урьдчилгаа болох 4,037,600 төгрөгийн төлбөрийг 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр төлүүлж хахууль авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн,
Шүүгдэгч Д.Э нь төслийн санхүүжилтээ шуурхай авах, баримт бичгээ буцаалгахгүй байх үүднээс өөртөө давуу байдал бий болгож, ...төслийн зохицуулагч А.Мөнхайван, ...худалдан авалт хариуцсан ажилтан Б.Ц нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2018 оноос 2022 оны хооронд бэлэн мөнгө, эд зүйлс өгсөн.
Шүүгдэгч А.М , Б.Ц нар нь дээрх мөнгө, эд зүйлийг албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, хэрэгжүүлэхийн тулд авсан болох нь дээр дурдсан шүүх хуралдааны явцад шинжлэн судлагдсан, хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч А.М нь хясан боогдуулах аргаар “...” ХХК-ийн захирал Д.Э гаас хахууль авсан гэм буруутай болох нь гэрч В.Г ын “...захирал надад А.М нь албан тушаалын байдлаар дарамтад оруулж мөнгө нэхдэг талаар ярьдаг байсан. ...манай санхүүжилтийг удаашруулдаг, улмаар авлига нэхдэг зүйлийг хэлж хуулийн байгууллагад хандаж өргөдөл бичсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 27 дугаар тал/,
Д.Э гийн Авлигатай тэмцэх газарт гараар бичиж гаргасан тайлбар, түүний мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч А.М нь “...” ХХК-ийн захирал Д.Э гийн төслийн санхүүжилтээ шуурхай авах, баримт бичгээ буцаалгахгүй байх тулгамдсан хэрэгцээг албан тушаалын байдлаа ашиглаж гацаах, удаашруулах, аргагүй байдалд оруулж байгаа нь “хясан боогдуулах аргаар” үйлдсэн гэж үзнэ.
Улсын яллагчийн шүүгдэгч нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулсан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, тохирсон байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан нь “...Шүүгдэгч А.М нь 175 сая төгрөг хахуульд авсан гэх үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй тул уг үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж мэтгэлцсэн.
Энэ нь шүүгдэгч Д.Э гийн: “...би санхүүжилтээ авахын тулд энэ мөнгийг нь дундажлаад 175,000,000 төгрөгийг өгөхөөр болсон. ...мөнгийг нь цуглуулж байгаад 2022 оны 4 дүгээр сарын сүүлээр билүү, 5 дугаар сарын эхээр ...175,000,000 төгрөгийг хар өнгийн цүнхэнд хийгээд үеэл дүү У аар өгч явуулсан. ...Мөнгийг Шангрила зочид буудлын хойд талынх нь зам дээр нь өглөө гэж хэлсэн...” гэх,
Гэрч Б.У ын: “...2022 оны 5 дугаар сарын эхээр санагдаж байна ...захирал Д.Э ...уулзаад чи А.М гэдэг хүн рүү вабер интернэт сүлжээгээр яриад энэ цүнхтэй зүйлийг өгчих гэж хэлсэн юм. Би түүнийг аваад ... гэсэн дугаарын утас руу вабер интернэт сүлжээгээр залгахад намайг А.М нь Шангрила зочид буудлын ард талд Хуримын ордны урд талд хүрээд ир гэсэн. Тэгээд би өдөр 14-15 цагийн орчимд Шангрила зочид буудлын ард талд очоод А.М д өгсөн юм...” гэх,
Шүүгдэгч А.М гийн: “...Д.Э гийн мэдүүлсэн зүйл үнэн зөв. ...Д.Э гийн дүү гэх залуу 175,000,000 төгрөгийг Шангрилагийн гадаа надаа авчирч өгсөн. Мөнгөний хагас хэсгийг ам.доллар болгож солиулсан, харин хагасыг нь хэвээр хадгалж байсан юм...” гэх мэдүүлгүүд хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар няцаагдаж байна.
Шүүгдэгч А.М , Д.Э , гэрч Б.У ын мэдүүлэг хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгч нарын мэдүүлэг нь бие биеийнхээ мэдүүлгийг баталж байхаас гадна гэрч Б.У нь “...цүнхтэй зүйл хүргэж өгсөн...” гэж шүүгдэгч нарын мэдүүлгийг давхар нотолж мэдүүлсэн байна.
Мөн шүүгдэгч Б.Ц , Д.Э нарын өмгөөлөгчид “...зөрүүтэй хоёр албан бичиг ирсэн нь ...эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсгэж байх ...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. Мөн ...мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаас мэдүүлэг авахдаа хууль зөрчсөн тул түүний мэдүүлгийг ...нотлох баримтаар тооцохгүй байж өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.
Хэрэгт “... ” ХХК-ийн захирал Н.Д ын 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 17 дугаартай: “...Д.Э нь 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр манай дэлгүүрээс лазер туяан аппарат 1 ширхэг 2,990,000 төгрөг, Матраас 2 ширхэг 9,400,000 /1 ширхэг 4,700,000 төгрөг/, барааны төлбөр 12,390,000 төгрөгийг Хаан банкны данс руу шилжүүлсэн. Авсан матраасныхаа 1 ширхгийг буцааж оронд нь хөнжлийн сет ширхэг 3,875,000 төгрөгийн бараагаар сольж авсан...” гэх албан бичиг /1 дүгээр хх-ийн 151 дүгээр тал/,
Мөн тус компанийн захирал Н.Д ын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 45 дугаартай: “...Б.Ц /гишүүний дугаар .../ нь манай дэлгүүрт 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гишүүнээр элссэн болно. 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өөрийн худалдан авалтын урамшуулал болон сурталчилгааны урамшуулал /жишээ нь Д.Э , гишүүний дугаар 4779 гэх мэт хүмүүст бараа бүтээгдэхүүн сурталчилсны урамшуулал/ гишүүн Д.Э нь урамшуулал хэрэггүй гэсэн учраас манай дэлгүүр энэхүү гурван урамшууллыг нийлүүлээд гишүүн Ц ид 4,700,000 төгрөгийн өртөг бүхий матрасыг урамшуулал болгон өгсөн нь үнэн болно. Гишүүн Д.Э нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр худалдан авалт хийсэн бөгөөд худалдан авсан матрасыг хөнжлөөр солиогүй ба Д.Э г дагуулж ирсэн Ц гишүүн сольсон болохыг үүгээр залруулж байна...” гэх албан бичиг /6 дугаар хх-ийн 79 дүгээр тал/,
Түүнчлэн “Хужирт Тур” ХХК-ийн захирал Б.О ын 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 02/040 дугаартай: “...Д.Э нь Б.Ц /РД:..., утасны дугаар .../ -н 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 12-ны хооронд 7 хоног амарсан тооцоог төлсөн болно...” гэх албан бичиг /1 дүгээр хх-ийн 153 дугаар тал/,
-Мөн тус компанийн санхүүгийн албаны 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01/073 дугаартай: “...Б.Ц /РД:.../ нь тус компанийн “Хан Хужирт” амралт рашаан сувиллын цогцолборт 2021 оны 11 дүгээр сарын 06-наас хойш 2021 оны 11 дүгээр сарын 12-ны хооронд амарч, урьдчилгаа 4,037,600 төгрөгийг 2021 оны 9 дүгээр сарын 06-ний өдөр, үлдэгдэл төлбөрийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 202,395 төгрөгийг тушаасан болно...” /6хх-ийн 80-82 дугаар тал/ гэх албан бичиг тус тус хэрэгт авагдсан байна.
Шүүх зөрүүтэй гэх нотлох баримтуудыг бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэлт хийж шийдвэр гаргасан ба өмгөөлөгч нарын “...эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн тул ...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү...” гэх дүгнэлт нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд удаа дараа өгсөн мэдүүлэг, үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар няцаагдаж байгаа буюу эргэлзээ үүссэн гэж үзэх боломжгүй байна.
Дээрх зөрүүтэй гэх бичгийн нотлох баримтуудыг гэрч яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлэгтэй харьцуулж, мэдээллийн үнэн зөв, зөрүүгүй байдлаар байдлаар үнэлж, нотлох баримтаар тооцож шийдсэн болно.
Тухайлбал: Шүүгдэгч Б.Ц ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Хүлээн зөвшөөрч байна. ...Энэ эрүүл мэндийн байдлаас маань шалтгаалж Д.Э гаас амралтын газарт амрах санал тавьсан. Та нэг биеэ сайхан болгочих гэсэн. Тэгээд би түүний саналыг зөвшөөрсөн юм. Матраасны тухайд гэвэл би бөөр муутай, бөөрний архаг өвчнөөр оношлогдсон. …Бөөрөнд сайн халдаг гудас байдаг ба авах юм сан гэж бодож байсан юм. Тэгээд Д.Э г ороод ирэхэд нь ийм гудас байна, чи авах юм уу гэхэд Д.Э авна гэхэд нь хамт явж авсан. ...Өөрийн энэ үйлдэлдээ гэм буруугаа 100 хувь хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 146-147 дугаар тал),
Шүүгдэгч Д.Э гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг ... “...” гэх сүлжээний дэлгүүрийн барааг ...мэдэхгүй байхад өөрөө надад сүлжээний дэлгүүр, эрүүл мэндэд ашиг тустай матраас зардаг гэж хэлсэн. Намайг хамт явъя гэсэн. ...Би дагаад явсан ба Хан-Уул дүүргийн Ривер гардений зам дагуу байдаг дэлгүүрт очсон. Дэлгүүрт очоод нэг ширхэг 4,700,000 төгрөгийн үнэтэй матраас авсан. Зорилго ойлгомжтой байсан. Намайг дагуулж яваад тэр матраасыг үзээд энэ гоё, энийг авах гэсэн юм гэсэн. ...Намайг дагуулж яваад энэ гоё оо гэсэн нь аваад өг гэсэн үг байсан тул би төлбөрийг нь хийсэн. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 131-133 дугаар тал),
Мөн түүний дахин өгсөн: “...Он сар өдрийг санахгүй байна, би түүнтэй хамт тураах, гоо сайхны сүлжээний бүтээгдэхүүн зардаг дэлгүүр лүү түүний зааж өгснөөр Хан-Уул дүүргийн Ривэр Гарден хотхон луу хамт явж би өөртөө болон ээждээ мөн Б.Ц эгчид нийт 3 ширхэг үе мөчинд сайн гудас худалдан авч байсан. Уг гудас нь нэг ширхэг 1,000,000 орчим төгрөгийн үнэтэй байсан санагдаж байсан. Мөн Б.Ц ийг нөхрийнх хамтаар 2021 онд 5-7 хоног Өвөрхангай аймагт байрлах “Хужирт” нэртэй амралтын газарт амрааж байсан. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 122-123 дугаар тал),
Шүүгдэгч Б.Ц ийн Авлигатай тэмцэх газарт 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр бичгээр гаргасан: “...Б.Ц миний бие ЭТСХХ-4,5 төслийн худалдан авалт хариуцсан мэргэжилтнээр ажиллах хугацаандаа төслийн туслан гүйцэтгэгч “...” ХХК-ийн захирал Д.Э гаар эрүүл мэндийн матраасны үнэ 4,700,000 төгрөг, Хан Хужирт амралт сувиллын газарт 7 хоногийн төлбөр 4,037,600 төгрөг төлүүлсэн нь үнэн. Миний хувьд дээрх үйлдэлд гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэх хүсэлт (2 дугаар хавтаст хэргийн 138 дугаар тал),
Хэргийн газарт үзлэг хийсэн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн “...бүртгэл рүү ороход Д.Э гийн гишүүнчлэлийн код болох ... дугаартай кодыг хийхэд 2020.10.31 /системд оруулсан огноо гэх/ эрүүл мэндийн газар туяа аппарат 1 ш, эмчилгээний матраас EX2 /давхар/ 2 ш, нийт 12,390,000 төгрөгөөр худалдан авсан бүртгэл байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 131-135 дугаар тал) зэрэг болно.
Эдгээр нотлох баримтууд нь хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, харилцан уялдаа холбоотой, шүүгдэгч нарын мэдүүлэг нь бие биеийнхээ мэдүүлгийг баталж байх тул шүүх “... ” ХХК-ийн захирал Н.Д ын Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст ирүүлсэн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 17 дугаартай: “...Д.Э нь 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр манай дэлгүүрээс лазер туяан аппарат 1 ширхэг 2,990,000 төгрөг, Матраас 2 ширхэг 9,400,000 /1 ширхэг 4,700,000 төгрөг/, барааны төлбөр 12,390,000 төгрөгийг Хаан банкны данс руу шилжүүлсэн. Авсан матраасынхаа 1 ширхгийг буцааж оронд нь Хөнжлийн сет ширхэг 3,875,000 төгрөгийн бараагаар сольж авсан...” гэх,
“Хужирт тур” ХХК-ийн захирал Б.О ын Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст ирүүлсэн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 02/40 дугаартай: “...Д.Э нь Б.Ц /РД:.../ утасны дугаар ...2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 12-ны хооронд 7 хоног амарсан тооцоог төлсөн...” гэх албан бичгийг тус тус нотлох баримтуудаар үнэлж шийдвэрлэсэн.
Иймд шүүгдэгч А.М ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Б.Ц ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Д.Э г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын Дээд Шүүхийн №77 дугаартай тогтоолд дурдсан “...Б.Ц ид мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнг танилцуулаагүй...” гэх зөрчлийг арилгуулах, шүүгдэгчийн эрхийг хангахаар шүүхээс шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж прокурорт даалгаж шийдвэрлэсэн. Энэ хүрээнд прокурор шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгчид төрийн болон албаны нууцыг задруулахгүй байх баталгаа авч холбогдох ажиллагааг хуульд нийцүүлэн ирүүлсэн.
Түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нууц ажиллагааны магадлагааг улсын яллагч шинжлэн судалж, шүүгдэгч Б.Ц ид холбогдох хэсгийг танилцуулж, тайлбар мэдүүлэг гаргах эрхийг хангасан болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Шүүхээс шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна…” гэж заасан байх тул шүүгдэгч нараас дараах байдлаар тооцон гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч А.М гийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого 439,000,000 төгрөг бөгөөд шүүгдэгч нь Авлигатай тэмцэх газрын Төрийн сангийн дансанд нийт 290,000,000 төгрөгийг байршуулсан байна. Түүнээс үлдэх 149,000,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Түүнчлэн шүүгдэгч А.М гийн гэрээс 29.900 ам/доллар, 5960 евро, 18,300,000 төгрөг, 12650 ам/доллар, 6,000,000 төгрөг, 5000 рубль,
Ажлын байрнаас 1,680,000 /20,000 төгрөг 84 ширхэг/ төгрөг тус тус хураагдсан байна.
Шүүх валютыг гэмт хэрэг үйлдэж, төгссөн үеийн ханш буюу 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар тооцоход нийт 152,166,980 төгрөг болно.
Иймд шүүх гэмт хэрэг үйлдэж олсон орлогоос илүү гарсан мөнгөн дүнг ам.доллароор тооцон түүний гэрээс хураагдсан ам.доллароос 8572 ам.долларыг шүүгдэгч А.М д буцаан олгож, гэр, ажлын байрнаас хураагдсан мөнгөн дэвсгэрт, үлдэх ам.доллар, евро, рубль зэргийг улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Ц нь гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 8,737,600 төгрөгийг Авлигатай тэмцэх газрын төрийн сангийн дансанд байршуулсан байна.
Иймд шүүгдэгч А.М гийн байршуулсан 290,000,000 төгрөгийг, шүүгдэгч Б.Ц ийн байршуулсан 8,737,600 төгрөгийг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Талуудын санал, дүгнэлт:
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч А.М г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 05 жилийн хугацаагаар хасаж, 03 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Ц ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 04 жилийн хугацаагаар хасаж, 01 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д.Э г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 05 жилийн хугацаагаар хасаж, 02 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулах нэмэгдэл ялыг тусад нь эдлүүлэх, шүүгдэгч А.М гийн цагдан хоригдсон 27 хоног, шүүгдэгч Д.Э гийн цагдан хоригдсон 2 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцуулах, мөн шүүгдэгч нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгч А.М гийн өмгөөлөгч Баатарсайханаас: “...Насаараа эрүүл мэндийн байгууллагад ажилласан ба энэ хугацаандаа гаднаас халдвар авч өвчин туссан. Түүний улмаас элгээ солиулсан ба сүүлийн үед сахарын хүнд шатны 2 дугаар зэрэглэл тогтоогдсон. Тиймээс торгуулийн ял оногдуулж өгнө үү. Анхнаасаа гэмт хэргийн зүйчлэл дээр маргаагүй тул харгалзан үзэхийг хүсэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү. Хохирлыг 2022 онд төлж барагдуулсан. Тиймээс илүү төлсөн мөнгийг тооцож өгнө үү...” гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгч Д.Э гийн өмгөөлөгч Г.Наранбаатараас: “...Шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байна. Хэргийн нөхцөл байдалтай ялын төрөл тохирч байх ёстой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийг 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар тухайн нөхцөл байдлыг буруугаар төсөөлж, андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байгаа. Миний үйлчлүүлэгч нөхцөл байдлыг буруугаар ойлгож гэмт хэрэгт холбогдсон. Шүүгдэгч Д.Э гийн мэдүүлгийг харахад бүх мэдүүлэг тогтвортой, гэм буруугаа хүлээж байдаг учраас эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. Мөн хэрэгт авагдсан баримт, нөхцөл байдал зэргийг харгалзаж хамгийн багаар ялыг оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгч Б.Ц ийн өмгөөлөгч Д.Бурмаагаас: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй гэмт хэргийн анх удаа үйлдсэн гэж үзэхээр байна. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг нь харгалзан үзэх юм бол хангалттай тогтоогдоогүй байна. Тиймээс дээрх нөхцөлүүдийг харгалзан үзэж хамгийн хөнгөн ялаар шийтгэж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.М гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-ийн 239 дүгээр тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /2хх-ийн 243 дугаар тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /2 дугаар хх-ийн 198 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 189 дүгээр тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүл мэндийн байдлыг тодорхойлсон эмчийн үзлэгийн холбогдох бусад баримтууд;
Шүүгдэгч Б.Ц ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-ийн 235 дугаар тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /2хх-ийн 234 дүгээр тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /2хх-ийн 232 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 191 дүгээр тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа;
Шүүгдэгч Д.Э гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-ийн 246 дугаар тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /2хх-ийн 200 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 192 дугаар тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэргийг шинжлэн судалж, тэдний хувийн байдлыг тодорхойлов.
Шүүгдэгч А.М , Б.Ц , Д.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан шүүгдэгч тус бүрд доорх байдлаар ялыг ялгамжтай оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч А.М г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 05 жилийн хугацаагаар хасаж, 40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40,000,000 төгрөгөөр торгох ялаар;
Шүүгдэгч Б.Ц ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч Д.Э г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэв.
Шүүгдэгч А.М д шүүхээс ял оногдуулахдаа түүний хувийн байдал буюу эрүүл мэндийн хувьд эмнэлгийн байнгын хяналтад байдаг, эмчилгээ хийлгэж байгаа болон үйл баримтын талаар маргаагүй, хохирол төлбөр байхгүй, гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг улсын орлого болгох дансанд байршуулсан зэргийг харгалзан торгох ял шийтгэх нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж үзсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн тайлбар хэсэгт “...хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгч нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүний авсан үйлчилгээг хэвээр үлдээж ялаас чөлөөлнө...” гэж заасан.
Шүүгдэгч Д.Э г шүүхээс гэм буруутайд тооцогдсон “...төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагчаар ажиллаж байсан А.М д албаны чиг үүрэг бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Худалдаа хөгжлийн банк дахь “...” ХХК-ийн ... дугаарын дансанд 264,000,000 төгрөгийг түүний эхнэр Д.Г гийн нэрээр шилжүүлэг хийж өгч хахууль өгсөн;
-Мөн “...”-д нягтлан бодогч ажилтай Б.У аар дамжуулан 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар орооны нутаг дэвсгэрт байрлах “Шангрила Молл” төвийн орчим цүнхтэй бэлэн 175,000,000 төгрөгийг өгч хахууль өгсөн гэх үйлдлүүд нь хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орсон, эрх бүхий байгууллагад сайн дураараа мэдэгдсэн байх тул энэ үйлдэлд оногдуулах ялаас шүүгдэгч Д.Э г чөлөөлөх нь зүйтэй гэж үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан шүүгдэгч А.М д оногдуулсан торгох ялыг 02 жилийн хугацаанд, шүүгдэгч Б.Ц , Д.Э нарт оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлөх хуулийн хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт анхааруулж;
Мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан “нийтийн албанд томилогдох эрх хасах ял”-ын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М гийн цагдан хоригдсон 27 хоногийг түүний эдлэх ялд оруулан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан 40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40,000,000 төгрөгөөр торгох ялаас 405,000 төгрөгийн торгох ялыг хасаж, түүний биечлэн эдлэх торгох ялыг 35,595,000 төгрөгөөр;
Шүүгдэгч Д.Э гийн цагдан хоригдсон 2 хоногийг түүний эдлэх ялд оруулан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаас 30,000 төгрөгийн торгох ялыг хасаж, түүний биечлэн эдлэх торгох ялыг 9,970,000 төгрөгөөр тус тус тогтоож;
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн 8 ширхэг компакт диск, мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа 3 хавтас /1 хавтас 250 хуудас, 2 хавтас 99 хуудас, 3 хавтас 30 хуудас, сиди 2 ширхэг/ зэргийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж;
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Iphone-13” загварын ... имэй кодтой 1 ширхэг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.М д буцаан олгохыг шүүгчийн туслахад даалгаж;
Мөн шүүгдэгч А.М гийн гэрээс хураагдсан Авлигатай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа нийт 42.550 ам.доллар /29.900 ам. доллар, 12.650 ам.доллар/-оос 8572 ам.долларыг шүүгдэгч А.М д буцаан олгохыг;
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М гаас хураан авсан дээрхээс үлдсэн 33.978 ам.доллар /29.900 ам.доллар + 4.078 ам.доллар/ болон 5960 евро, 18,300,000 төгрөг, 5000 рубль, 6,000,000 төгрөг, 1,680,000 /20,000 төгрөг 84 ширхэг/ төгрөг /Авлигатай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа/-ийг улсын орлого болгохыг;
Шүүгдэгч Д.Э гийн гэр, ажлын байрнаас хураагдсан Авлигатай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 20,000 төгрөгийн дэвсгэрт 430 ширхэг, 10,000 төгрөгийн дэвсгэрт 40 ширхэг, 5,000 төгрөгийн дэвсгэрт 100 ширхэг, 50 евро 1 ширхэг, 20 евро 2 ширхэг, 4 ширхэг 10000 воныг шүүгдэгч Д.Э д буцаан олгохыг тус тус Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Түүнчлэн Авлигатай тэмцэх газрын Төрийн сангийн дансанд байршуулсан шүүгдэгч А.М гийн 290,000,000 төгрөгийг, шүүгдэгч Б.Ц ийн 8,737,600 төгрөгийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар улсын орлого болгох нь зүйтэй.
Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.М г үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэмт хэргийг хясан боогдуулах аргаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;
Шүүгдэгч Б.Ц ийг үргэлжилсэн үйлдлээр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;
Шүүгдэгч Д.Э г үргэлжилсэн үйлдлээр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч А.М г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 05 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 40,000 /дөчин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40,000,000 /дөчин сая/ төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч Б.Ц ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч Д.Э г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М гийн цагдан хоригдсон 27 хоногийг түүний эдлэх ялд оруулан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан 40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40,000,000 төгрөгөөр торгох ялаас 405,000 төгрөгийн торгох ялыг хасаж, түүний биечлэн эдлэх торгох ялыг 35,595,000 төгрөгөөр;
Шүүгдэгч Д.Э гийн цагдан хоригдсон 2 хоногийг түүний эдлэх ялд оруулан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаас 30,000 төгрөгийн торгох ялыг хасаж, түүний биечлэн эдлэх торгох ялыг 9,970,000 төгрөгөөр тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан шүүгдэгч А.М д оногдуулсан торгох ялыг 02 /хоёр/ жилийн хугацаанд, шүүгдэгч Б.Ц , Д.Э нарт оногдуулсан торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлөх хуулийн хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М , Б.Ц , Д.Э нарт оногдуулсан “нийтийн албанд томилогдох эрх хасах ял”-ын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн 8 ширхэг компакт диск, мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа 3 хавтас /1 хавтас 250 хуудас, 2 хавтас 99 хуудас, 3 хавтас 30 хуудас, сиди 2 ширхэг/ зэргийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж;
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Iphone-13” загварын ... имэй кодтой 1 ширхэг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.М д буцаан олгохыг шүүгчийн туслахад даалгасугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан хэрэгт хавсарган ирсэн “Iphone-13” загварын 1 ширхэг гар утсыг, гэрээс хураагдсан Авлигатай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа валютаас 8572 ам/долларыг тус тус шүүгдэгч А.М д,
Шүүгдэгч Д.Э гийн гэр, ажлын байрнаас хурааагдсан Авлигатай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 20.000 дэвсгэрт 430 ширхэг, 10000 дэвсгэрт 40 ширхэг, 5000 дэвсгэрт 100 ширхэг, 50 евро 1 ширхэг, 20 евро 2 ширхэг, 4 ширхэг 10000 воныг шүүгдэгч Д.Э д тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.
8. Шүүгдэгч А.М гийн гэрээс хураагдсан Авлигатай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа нийт 42.550 ам.доллар /29.900 ам. доллар, 12.650 ам.доллар/-оос 8572 ам.долларыг шүүгдэгч А.М д буцаан олгохыг;
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М гаас хураан авсан дээрхээс үлдсэн 33.978 ам.доллар /29.900 ам.доллар + 4.078 ам.доллар/ болон 5960 евро, 18,300,000 төгрөг, 5000 рубль, 6,000,000 төгрөг, 1,680,000 /20,000 төгрөг 84 ширхэг/ төгрөг /Авлигатай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа/-ийг улсын орлого болгохыг;
Шүүгдэгч Д.Э гийн гэр, ажлын байрнаас хураагдсан Авлигатай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 20,000 төгрөгийн дэвсгэрт 430 ширхэг, 10,000 төгрөгийн дэвсгэрт 40 ширхэг, 5,000 төгрөгийн дэвсгэрт 100 ширхэг, 50 евро 1 ширхэг, 20 евро 2 ширхэг, 4 ширхэг 10000 воныг шүүгдэгч Д.Э д буцаан олгохыг тус тус Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Авлигатай тэмцэх газрын Төрийн сангийн дансанд байршуулсан шүүгдэгч А.М гийн 290,000,000 төгрөгийг, шүүгдэгч Б.Ц ийн 8,737,600 төгрөгийг тус тус улсын орлого болгож, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч А.М д үргэлжилсэн үйлдлээр хахууль өгсөн үйлдлүүдэд шүүгдэгч Д.Э г ялаас чөлөөлсөн болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.