Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/01

 

 

 

 

 

 

                                   2025/ШЦТ/01    

 

 

 

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Ж.У

Шүүгдэгч: Б.Ца

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я овогт Бын Цад холбогдох эрүүгийн 2412002980284 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Б аймгийн Б суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Улаанбаатар хот, .............. тоотод оршин суух хаягтай, урьд Б аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Я овогт Бын Ца/РД:ВЮ............./

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ца нь 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Архангай аймгийн Ө сумын Т баг Д Т гэх газарт ямар ч шалтгаангүйгээр, хохирогч Д.Гын биед халдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохисон, өшиглөсөн үйлдлийн улмаас 2 шүдний булгарал, хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зүүн нүд, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

          *Эрүүгийн 2412002980284 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч Д.Гын өгсөн:

“...2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ажлаа 19 цагийн үед хийж дуусаад  Б.Ца, С.Д бид гурав явахаар болсон. Тэгээд бид гурав ажлаа дуусгаад Ө сумын төв орж нэг 0.75 литрийн хараа нэртэй архи аваад ажиллаж байгаа газраа буцаж ирсэн. Буцаад ирэхдээ ажлаас 1 км зайтай газар зогсоход 21 цаг болж байсан. Тэгээд бид гурав машин дотор нэг шил архиа хувааж ууцгаасан. Би машины арын суудалд сууж байхад Б.Ца хоёулаа бууж тамхи татъя гэж хэлэхээр нь би юм бодоогүй машинаас буугаад би тамхи асаагаад сууж байхад Б.Ца “чи намайг их өдөөд байна” гэж ярьж байснаа намайг өшиглөөд унагаасан. Тэгээд би босох гэсэн миний Т дээр Б.Ца дэвсээд байсан. Тэгээд босч ирээд салаад байж байтал араас гүйж ирээд дарж аваад миний Тны хоёр тал руу гараараа цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10 дугаар тал/

 

*Гэрч С.Дгийн өгсөн:

“...Би 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Архангай аймгийн Ө сумын Т багийн Д Т гэх газар М ХХК-д Д.Гтай хамт зам дээр ажиллаж байсан.   Тэгээд би Б.Цад хэлээд бид гурав “Дэлика Д-5” маркийн ...... УАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ажлаасаа гараад айлын гадаа очиж зогсоод Д.Г орж 0.75 литрийн хараа нэртэй архи аваад уулын бэлд зогсож уучхаад буцаад ажил руугаа явж байхад Д.Г замд байсан айлаас 3 литр монгол архи аваад гарч ирсэн. Бид гурав айлаас хөдлөөд замын хажуу тал руу зогсож монгол архи уусан. Ууж байхад Д.Г гар барилдана гэж Б.Цад хэлж байсан. Д.Г машины ард талын суудал дээр Б.Ца баруун талын жолоо хэсэг дээр би зүүн талын суудал дээр сууж байсан. Тэгээд хоорондоо юм ярьж сууж байгаад бие засна гээд Д.Г болон Б.Ца хоёр машинаас буугаад би машин дотроо үлдсэн. Би их согтсон байсан болохоор тэр хоёрыг машинаас бууснаас хойших үйл явдлыг сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-н 23-25 дугаар тал/

 

*Гэрч Ч.Шын өгсөн:

“...Надад хэлэхдээ Д.Г нь өмнө Б.Цатай маргалдаж байсан болохоор тэрнээс болсон байх гэж хэлсэн. Мөн тухайн өдөр машинаасаа буугаад тамхилаад сууж байхад Б.Ца шууд намайг өшиглөөд зодоод байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 99-100 дугаар тал/

 

*Яллагдагч Б.Цын өгсөн:

“...Би 2024 оны 09 дүгээр сарын 12-ны орой М ХХК ажил дээрээ байхад орой хоолны дараа Д.Г, С.Дд хэлэхдээ нэг шил юм байна Б.Цад хэлчих гурвуулаа хамт ууя гэж хэлсэн байсан. С.Д над дээр ирээд Д.Гад нэг шил архи байгаа гэнэ хамт явж ууя гэхээр нь наадах чинь дэмий байхаа янз бүрийн ааш гаргах юм биш биз дээ гэхэд гайгүй байхаа гэхээр нь хамт явсан. Д уулын хажууд нэг шил 0.75 литрийн хараа гэх архи болон 3 литр монгол архи хувааж уусан. Ууж байх явцад Д.Г элдэв янзын үгээр хэлээд араас татаж чангаагаад гар барилдах уу мангар бацаанаа гээд байсан. Би маргалдсаны дараа машинаасаа буугаад бие засаад зогсож байхад араас гар хумслаад өчөөд Т нүүр рүү цохихоор нь дээгүүрээ давуулаад хамт газар унасан. Би дээр нь гараад зөрүүлээд Т хэсэг рүү хоёр удаа зүүн нүд рүү 1 удаа цохисон. Одоо хоёулаа эв зүйгээ ольё гэж хоорондоо ярилцаад ажил руугаа явсан. Би тухайн үед хамар руу цохиулснаа мэдээгүй, дараа нь эмнэлэгт үзүүлэхэд хамрын яс бага зэрэг зөрүүтэй хугаралтуудтай гэж байсан. Мөн хугарлаас болж хамрын хөндий идээлж шархалсан мөн гадна хэлбэр алдагдсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 122-124 дүгээр тал/   

 

*Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Бийн гаргасан 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 359 дугаартай “...Д.Гын биед 2 шүдний булгарал, хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт зүүн нүд, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2 шүдний булгаралын унасан гэх цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт гэмтэл дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зүүн нүд, духны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 16-17 дугаар тал/

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

     Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Архангай аймгийн Ө сумын Т баг Д Т гэх газар иргэн Д.Г нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Ца нь 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Архангай аймгийн Ө сумын Т баг Д Т гэх газарт хохирогч Д.Гын биед халдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохисон, өшиглөсөн үйлдлийн улмаас 2 шүдний булгарал, хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зүүн нүд, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Д.Гын”...Би машины арын суудалд сууж байхад Б.Ца хоёулаа бууж тамхи татъя гэж хэлэхээр нь би юм бодоогүй машинаас буугаад би тамхи асаагаад сууж байхад Б.Ца “чи намайг их өдөөд байна” гэж ярьж байснаа намайг өшиглөөд унагаасан. Тэгээд би босох гэсэн миний Т дээр Б.Ца дэвсээд байсан. Тэгээд босч ирээд салаад байж байтал араас гүйж ирээд дарж аваад миний Тны хоёр тал руу гараараа цохиод байсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Дгийн”...Д.Г орж 0.75 литрийн хараа нэртэй архи аваад уулын бэлд зогсож уучхаад буцаад ажил руугаа явж байхад Д.Г замд байсан айлаас 3 литр монгол архи аваад гарч ирсэн. Бид гурав айлаас хөдлөөд замын хажуу тал руу зогсож монгол архи уусан. Ууж байхад Д.Г гар барилдана гэж Б.Цад хэлж байсан. Д.Г машины ард талын суудал дээр Б.Ца баруун талын жолоо хэсэг дээр би зүүн талын суудал дээр сууж байсан. Тэгээд хоорондоо юм ярьж сууж байгаад бие засна гээд Д.Г болон Б.Ца хоёр машинаас буугаад би машин дотроо үлдсэн...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Шын”...Д.Г нь өмнө Б.Цатай маргалдаж байсан болохоор тэрнээс болсон байх гэж хэлсэн. Мөн тухайн өдөр машинаасаа буугаад тамхилаад сууж байхад Б.Ца шууд намайг өшиглөөд зодоод байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, яллагдагч Б.Цын мэдүүлэг, хохирогчийн биед  хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Бийн гаргасан 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 359 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Б.Ца нь хохирогч Д.Гын биед халдаж 2 шүдний булгарал, хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт зүүн нүд, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байна. Шүүгдэгч нь өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Цын хохирогч Д.Гыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Б.Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд хохирогч Д.Гын биед 2 шүдний булгарал, хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт зүүн нүд, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Хохирогч Д.Г нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол төлбөр нэхэмжлэх талаар мэдүүлж хохирлын баримтыг мөрдөн байцаалтын шатанд гаргаж, хавтаст хэрэгт хавсарган/хх-ийн 135-142 дугаар тал/ ирүүлсэн бөгөөд дээрх баримтууд нь хэний данс, хэдэн төгрөгийн ямар эмчилгээ хийлгэсэн, хохирол хор уршигтай хамааралтай  зэрэг нь тодорхойгүй, хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шүүх тухайн баримтуудыг үндэслэн хохирлыг тооцож гаргах боломжгүй байна. Иймд хохирогч нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.   

 

           Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын  талаар

 

            Шүүгдэгч Б.Цын зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тухайн зүйл хэсэгт заасан төрөл хэмжээний дотор торгох ял оногдуулах зүйтэй гэж дүгнэв.

 

          Шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Ца нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Я овогт Бын Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цыг 700/долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000/долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ца нь шүүхээс оногдуулсан 700/долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000/долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ца нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Шүүгдэгч Б.Ца нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.  

 

            7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Цад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР