Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 151/ШШ2017/00145

 

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 14 өдөр              Дугаар 151/ШШ2017/00145                                  Төв аймаг

 

                                                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ч.Г,

 

Хариуцагч: Г.М

 

134 тооны бог мал буюу үнийн 11 263 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл, 360000 төгрөг, 60 толгой мал гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.”““““““““““““““““““, түүний өмгөөлөгч П.Ганбаатар, хариуцагч Г.”““““““““““““““““““, түүний өмгөөлөгч Э.Оюун-Эрдэнэ, гэрч Ц.Гомбоо, С.Тайван, нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.”““““““““““““““““““ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Миний бие нь Г.”““““““““““““““““““тай 2015 оны 08 сарын 22-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан туслах малчинаар хамтран ажиллах болсон. Ингээд гэрээ байгуулаад 1283 хонь, 336 ямаа, нийт 1619 тооны бог малыг Г.”““““““““““““““““““ад хүлээлгэн өгч баримт үйлдэж, гарын үсгийг нь зуруулсан.

 

Уг гэрээний дагуу малыг 2019 оны 06 сарын 22-ны өдөр хүртэл маллаж хөлсөнд нь 1 адуу, 1 үхэр, 23 эм хонь, 19 эм ямаа, 6 ишиг, 13 хурга нийт 60 тооны малыг өгөхөөр тохирч 2015 оны 08 сарын 22-ны өдөр шууд өгсөн болно. Энэ 60 тооны мал нь дээрх 1619 тооны малын тоонд ороогүй. Мөн ажлын хөлс сар бүр 30 000 төгрөгийг нэмж өгөхөөр тохирсон. Гэтэл Г.”““““““““““““““““““ нь гэрээнийхээ үүргийг зөрчиж хангалтгүй ажилаад байсан тул 2016 оны 08 сарын 06-ны өдөр малаа тоолж, баримт үйлдэхэд миний малаас 2015 оны 12 сарын 07-ны өдрийн байдлаар 14 хонь, 9 ямаа, нийт 23 тооны бог мал, 2016 оны 08 сарын 06-ны өдөр 70 хонь, 24 ямаа, нийт 94 тооны бог мал дутаасан байна. Түүнчлэн хөлсөнд өгсөн 60 тооны малаас 17 нь дутаасан байна. Эдгээр дутаасан малыг нэмж тооцоход 134 тооны бог мал болж байгаа.

 

Энэ талаар Г.”““““““““““““““““““аас үнэн учрыг асуухад юм хэлэхгүй, шүүх цагдаагаараа яв гэсэн тул шүүхэд хандаж байна. Г.”““““““““““““““““““ нь бичиг мэдэхгүй гэж шүүхэд хэлж байгаа боловч үсэглээд уншиж чаддаг, тоо тоолж чаддаг хүн юм.

 

Иймд Г.”““““““““““““““““““аас 2015 оны 08 сарын 22-ны өдрийн гэрээ ёсоор 134 тооны бог малыг гаргуулах эсхүл 11 263 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Одоо шүүх хуралдаан дээр шаардлагаа тодруулахад хариуцагч Г.”““““““““““““““““““аас 134 тооны бог мал гаргуулж өгнө үү гэв. /хх1-2, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Хариуцагч Г.”““““““““““““““““““ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа...Миний бие эхнэр М.Болорчимэгийн хамт Улаанбаатар хотод ажил хийж байгаад 2015 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Ч.”““““““““““““““““““ ахынд очиж малыг нь малласан. Ингээд 2015 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Ч.”““““““““““““““““““ ахтай хөдөлмөрийн гэрээ байгуулан, туслах малчинаар ажиллахаар болсон.

 

Тухайн үед Ч.”““““““““““““““““““ нь гэрээ байгуулахдаа хөдөлмөрийн хөлсөнд нийт 60 тооны мал, сар бүр 30 000 төгрөг өгнө гэж тохирсон. Харин өөрийн маллуулахаар өгсөн 1283 тооны хонь, 336 тооны ямаа, нийт 1619 тооны бог малын тоонд надад өгөх ажлын хөлсний 60 тооны малаас 23 тооны эм хонь, 16 тооны эм ямаа 6 ишиг, 13 хурга бүгд 58 тооны мал тоологдсон байсан.

 

Би Ч.”““““““““““““““““““ийн малыг өвөл, зунгүй ганцаараа маллаж байсан. 2016 оны 01 сарын 01-ний өдрөөс 2016 оны 04 сарын дунд хүртэл оторт явсан. Түүний малыг хэрхэн маллаж байсныг саахалт айлын хүмүүс бүгд мэднэ. Харин намайг хол юманд явсан тохиолдолд Ч.”““““““““““““““““““ өөрөө ирж малаа хардаг байсан. Хөдөлмөрийн гэрээний 3.5-д хариуцуулан өгсөн малаа сар бүрийн эхний 10 хоногт багтааж тооллого явуулна гэж байсан боловч ерөөсөө малаа тоолдоггүй байсан.

 

Ч.”““““““““““““““““““ нь 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 23 тооны хонь, 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 22 хонь, 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 23 хонь, 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 15 төлөг, 2016 оны 05 сарын 13-ны өдөр 20 хонь, 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 10 хонь, 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 11 хонь, 2016 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 24 хонь, 2016 оны 07 дугаар сарьн 08-ны өдөр 23 хонь 2016 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 21 хонь, 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 9 хонь нийт 201 тооны хонь, 2016 оны 07 дугаар сарын 9-ний өдөр 18 тооны ямаа, 2016 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 11 тооны ямаа, нийт 29 тооны ямааг тус тус авч явж борлуулсан. Үүнийг тухайн үед мал нядлахаар ирж байсан хүмүүс бүгд мэднэ. 2015 оны 12 сарын 12-ны өдөр 2 хонь дарагдаж үхсэн, 2015 оны 12 сарын 08-ны өдөр 1 хундага хурга эргүүтэж үхсэн, 2015 оны 12 сарын 09-ний өдөр хар толгойтой хурга эрүүтэж үхсэн, 2015 оны 12 сарын 28-ны өдөр 1 хонь, 2016 оны 01 сарын 05-нд 1 хонь, 1 хурга, 2016 оны 05 сарын 6-нд 11 эргүү хонь, 2016 оны 07 сарын 09-ний өдөр улаан төлөг 2016 оны 7 сарын 11-ний өдөр хар алаг хонь, 2016 оны 07 сарын 12-ны өдөр улаан хурга, 2016 оны 07 сарын 23-нд хар хүзүүтэй төлөг, 2016 оны 07 сарын 24-ний өдөр улаан хүзүүтэй хурга үхсэн, 2016 оны 07 сарын 28-ны өдөр хундан хурга үхсэн, 2016 оны 07 сарын 29-ний өдөр улаан хүзүүтэй хонь, 2016 оны 06 сарын 9-нд хар хонь, 2016 оны 07 сарын 08-нд 5 ямаа үхсэн, 2016 оны 05 сарын 25-нд шар халзан төлөг, 2016 сны 08 сарын 05-нд ягаан хурга, хундан хонь нийт 33 тооны бог мал үхсэн. 2016 оны 07 сарын 10-ны өдөр хар толгойтой хонь Ч.”““““““““““““““““““ өөрөө ирж авч явсан, 2016 оны 05 сарын 09-нд хар халзан хонь Ч.”““““““““““““““““““ нь хүнд өгсөн, 2016 сны 05 сарын 20-нд 1 ямаа, 1 хонь авч явсан, 2016 оны 05 сарын 26-ны өдөр 2 хонь хүнд өгсөн, 2016 оны 04 сарын 02-нд 6 эргүү хонь хийсэн нийт 14 малыг Ч.”““““““““““““““““““ еөрөө авч явсан. Мал маллаж байх хугацаанд нийт 277 малыг Ч.”““““““““““““““““““ нь өөрөө худалдаж борлуулж, хүнд өгсөн. Энэ талаар тухайн хүмүүс нь мэдэж байгаа. Мөн Ч.”““““““““““““““““““ нь гэрээ байгуулахдаа мал үхсэн тохиолдолд хэдэн сард хэдэн мал үхсэн талаар чи өөрөө тэмдэглэгээ хийж байгаарай гэж хэлж байсан тул тэр даруй хэлдэг байсан.

 

Энэ жил гаруй хугацаанд гэрээнд заасны дагуу сард 30 000 төгрөг өгөөгүй. Мөн 60 тооны малаа ч өгөөгүй. Би 1 жилийн хугацаанд 800 гаруй төл мал эсэн мэнд хүлээн авч өсгөж өгсөн. Гэтэл одоо надаас 134 тооны бог мал нэхэмжилж байна. Би Ч.”““““““““““““““““““ийн малаас нэг ч мал өөрийн хувийн хэрэгцээнд хэрэглэж байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв. /хх28-29, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Хариуцагч Г.”““““““““““““““““““ шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ...Миний бие 2015 оны 08 сарын 22-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаанд Ч.”““““““““““““““““““ гэж хүний малыг маллахаар тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Түүний малыг хэрхэн маллаж байсан, байнгын маллагаатай байлгадаг байсныг саахалт айлын хүмүүс бүгд мэднэ. Тухайн үед Ч.”““““““““““““““““““той Хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа надад мал малласны хөлсөнд 1 адуу, 1 үнээ, 23 тооны эм хонь, 16 тооны эм ямаа, 6 ишиг, 13 хурга бүгд 60 тооны мал өгнө, мөн сар бүр 30 000 төгрөг өгнө гэж тохирч байсан.

 

Гэвч Ч.”““““““““““““““““““ нь өөрийн маллуулахаар өгсөн 1283 тооны хонь, 336 тооны ямаа нийт 1619 тооны бог малын тоондоо гэрээнд заасан ажлын хөлс болох 23 тооны эм хонь, 16 тооны эм ямаа, 6 ишиг, 13 хурга бүгд 58 тооны малыг оруулан тооцсон байсан.

 

Харин гэрээнд заасан 1 адуу, 1 үнээгээ явцын дунд надад өгнө гэж хэлж байсан боловч өгөөгүй. Миний бие Ч.”““““““““““““““““““ийн малыг 2015 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарыг хүртэл 1 жил малласан боловч надад ажлын хөлс сар бүр 30.000 төгрөг, нийт 360.000 төгрөгийг өгөөгүй.

 

Мөн Ч.”““““““““““““““““““ийн малыг гэрээнд заасны дагуу 3 жилийн хугацаанд маллахаар тохирч ажлын хөлсөнд 1 адуу, 1 үнээ, 23 тооны эм хонь, 16 тооны эм ямаа, 6 ишиг, 13 хурга бүгд 60 тооны мал өгөх ёстой байсан юм. Гэвч 2016 оны 08 дугаар сард малаа буцааж авахдаа надад өгөх ёстой байсан 60 тооны малаа өгөлгүй буцааж авч явсан.

 

Иймд сар бүр 30.000 төгрөг авах ёстой байснаас 1 жилийн хугацаанд ажилласан учир 360.000 төгрөгийг Ч.”““““““““““““““““““оос гаргуулж өгнө үү. Мөн 3 жилийн хугацаанд ажлын хөлс гэж 60 толгой мал авахаар тохирч байснаас Ч.”““““““““““““““““““ийн малыг 1 жилийн хугацаанд малласан учир 60 толгой малыг гаргуулж өгнө үү гэжээ. /хх38,52/

 

Нэхэмжлэгч Ч.”““““““““““““““““““ сөрөг нэхэмжлэлд өгсөн хариу тайлбартаа...Сөрөг нэхэмжлэл болон нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн хувиудыг гардан авч танилцаад үнэхээр их гомдож байгаа учир нэг ч зүйлийг нь хүлээн зөвшөөрөхгүй. Иймд шүүх нэхэмжлэгч Ч.”““““““““““““““““““ миний анхны нэхэмжлэлийн шаардлага болох 134 тооны бог малыг хариуцагч Г.”““““““““““““““““““аас гаргуулан олгож, сөрөг нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагыг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хх55-56/

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.”““““““““““““““““““ хариуцагч Г.”““““““““““““““““““ад холбогдуулан 134 тооны мал эсхүл үнийн 11263000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Г.”““““““““““““““““““ нэхэмжлэгч Ч.”““““““““““““““““““т холбогдуулан 360 000 төгрөг, 60 тооны мал гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ. /хх1-2,52/

 

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч Ч.”““““““““““““““““““ нь нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо...2015 оны 08 сарын 06-ны өдөр хариуцагч Г.”““““““““““““““““““тай хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулан 1283 хонь, 336 ямаа буюу 1619 тооны бог малыг хариуцуулан хүлээлгэн өгсөн. Мөн 1619 бог мал дээр 3 жилийн ажлын хөлс болох 58 тооны бог мал, 2 тооны бод мал буюу 60 тооны мал нэмж тоолж өгсөн.

 

Гэтэл Г.”““““““““““““““““““ нь 2015 оны 12 сарын 07-ны өдрийн тооллогоор 14 хонь, 9 ямаа буюу 23 бог мал, 2016 оны 08 сарын 06-ны өдрийн тооллогоор 70 хонь, 24 ямаа буюу 94 тооны бог мал, ажлын хөлс болох 58 бог малаас 17 тооны бог мал, нийт 134 тооны бог мал дутаасан.

 

Иймд хөдөлмөрийн гэрээний дагуу Г.”““““““““““““““““““ад хүлээлгэн өгсөн 1619 тооны бог, ажлын хөлс 58 бог мал, 2 бод мал буюу нийт 1677 бог малаас 134 тооны бог мал дутаасан тул 134 бог мал гаргуулна гэж шаардсан.

 

Хариуцагч Г.”““““““““““““““““““ татгалзлын үндэслэлээ ... Би бичиг үсэг сайн мэдэхгүй, тоо тоолж чадна. 2015 оны 08 сарын 22-ны өдөр Ч.”““““““““““““““““““оос 1619 тооны бог мал хүлээн авсан. Энэ 1619 бог мал дотор ажлын хөлсний 58 бог мал тоологдсон. 2 бод малыг хүлээн аваагүй. Хөдөлмөрийн гэрээг сайн мэдэхгүй, миний ойлгосноор бол нэг жилд ажлын хөлс 60 тооны бог, сар болгон 30000 төгрөг өгнө гэж ойлгосон. Г.”““““““““““““““““““ өөрөө олон удаа бой хийж байсан, сар болгон мал тооллого явуулаагүй, би малаас нь дутаагаагүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна.

 

Харин бүтэн нэг жилийн хугацаанд ганцаараа олон тооны малыг маллахад Ч.”““““““““““““““““““ нь сар тутам 30 000 төгрөг төлөх хөлсөө огт өгөөгүй тул ажлын хөлс 360 000 төгрөг, 60 тооны мал гаргуулна гэж маргажээ.

 

Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байгаа бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

1.Үндсэн нэхэмжлэлийн тухай: 2015 оны 08 сарын 22-ны өдөр нэхэмжлэгч Ч.”““““““““““““““““““ хариуцагч Г.”““““““““““““““““““ нар нь харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. /хх13-16/

 

Тус гэрээнд зааснаар Г.”““““““““““““““““““ нь Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багт Ч.”““““““““““““““““““ийн туслах малчнаар ажиллах бөгөөд 1283 хонь, 336 ямаа буюу нийт 1619 тооны бог мал маллах, 2015 оны 08 сарын 22-ны өдрөөс 2019 оны 06 сарын 22 хүртэл 3 жил 6 сарын хугацаатай гэжээ. /хх13-16/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т хөдөлмөрийн гэрээ гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө төлөөс ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоо гэсэн утгаар ойлгохоор заажээ.

 

Хуулийн дээрх заалтаас үзэхэд зохигч талууд буюу Ч.”““““““““““““““““““, Г.”““““““““““““““““““ нарын хооронд байгуулагдсан 2015 оны 08 сарын 22-ны өдрийн гэрээг хөдөлмөрийн гэрээ гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд харин зохигч талуудын тайлбараас үзэхэд тэдгээрийн хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагджээ.

 

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

Хөлсөөр ажиллах гэрээг заавал бичгээр байгуулахаар хуульд заагаагүй бөгөөд 2015 оны 08 сарын 22-ны өдөр Ч.”““““““““““““““““““ийн эзэмшлийн 1619 тооны бог малыг хариуцагч Г.”““““““““““““““““““ маллахаар хүлээн авсан нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8-д талууд гол нөхцлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж, хэлцэл хийж болно гэж зааснаар хэлцэл хийгдсэн байна гэж үзлээ.

 

Зохигч талууд 2015 оны 08 сарын 22-ны өдөр 1283 тооны хонь, 336 ямаа, нийт 1619 мал маллуулахаар хүлээлгэн өгсөн, хүлээн авсан талаар маргаагүй болно.

 

Хариуцагч Г.”““““““““““““““““““ нь хүлээн авсан 1619 тооны малаас 2015 оны 12 сарын 07-нд 14 хонь, 9 ямаа, нийт 23 мал, 2016 оны 08 сарын 06-нд 70 хонь, 24 ямаа, нийт 94 мал, бүгд нийт 117 мал дутаасан гэх боловч талуудын хооронд тооцоо нийлсэн баримтгүй бөгөөд энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Тодруулбал 2016 оны 08 сарын 06-ны өдөр Ч.”““““““““““““““““““ нь хэнээс, хэдэн тооны ямар нас, зүстэй мал тоолж авсан нь тодорхойгүй, 2015 оны 12 сарын 07-нд 14 хонь, 9 ямаа, нийт 23 мал, 2016 оны 08 сарын 06-нд 70 хонь, 24 ямаа, нийт 94 мал, нийт 117 мал дутсан гэх баримт дээр Болорчимэг гэх гарын үсэгтэй баримтаар хариуцагч Г.”““““““““““““““““““ыг энэүү 117 малыг дутаасан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Мөн нэхэмжлэгч нь 1619 тооны бог мал дээр нэмж ажлын хөлс болох 23 эм хонь, 16 эм ямаа, 6 ишиг, 13 хурга, 1 адуу, 1 үнээ, нийт 60 толгой мал өгсөн, үүнээс 17 бог мал дутсан гэх боловч нотлох баримтаар нотлогдоогүй, энэ талаарх баримтыг шүүхэд гаргаагүй бөгөөд тэрээр хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгч Ч.”““““““““““““““““““ийн хариуцагч Г.”““““““““““““““““““ад холбогдох 134 тооны мал гаргуулах нэхэм:жлэлийн үндэслэл нь нотлох баримтаар нотлогдохгүй байх тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Хариуцагч Г.”““““““““““““““““““ нь нэхэмжлэгч Ч.”““““““““““““““““““т холбогдуулан 2015 оны 08 сарын 22-ны өдрөөс 2016 оны 08 сарын 06 хүртэл хугацааны ажлын хөлс 360000 төгрөг, 60 толгой мал гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /хх52/

 

Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил үйлчилгээг хийж, гүйцэтгэсний дараа төлнө гэж заасан байна.

 

Талуудын хооронд байгуулсан хэлцлийн агуулгаас үзэхэд ажиллуулагч нь ажил үйлчилгээ гүйцэтгүүлэх буюу мал маллуулах хугацаандаа сар тутам 30000 төгрөгийн хөлсийг ажиллагчид төлөхөөр тохиролцжээ. Энэ талаар талууд маргаагүй болно.

 

Энэхүү ажлын хөлс буюу 30000 төгрөгийг Ч.”““““““““““““““““““ нь хариуцагч Г.”““““““““““““““““““ад сар тутам мөнгөн хөрөнгөөр буюу бэлнээр өгөх байтал өгөөгүй гэж 12 сарын хөлсийг шаардсан боловч хөлсийг мөнгөн хөрөнгөөр эсхүл эд зүйлээр өгөх талаар тохиролцсон байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

 

Тодруулбал талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, тэдгээрийн шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Ч.”““““““““““““““““““ ажлын хөлсийг эд зүйлээр буюу гурил, будаагаар өгч байсан байсныг хариуцагч Г.”““““““““““““““““““ үгүйсгээгүй бөгөөд харин хүлээн авсан гурил, будаа нь ажлын хөлсөнд тооцогдох эсэх мөн тэрээр хэдээс хэдэн сарын хугацааны ажлын хөлсийг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна.

 

Мөн хариуцагч Г.”““““““““““““““““““ нэг жилийн хугацаанд мал маллахад сар тутам 30 000 төгрөг дээр нэмж 23 эм хонь, 16 эм ямаа, 6 ишиг, 13 хурга, 1 адуу, 1 үнээ, нийт 60 толгой мал-ыг ажлын хөлсөнд өгөхөөр тохиролцсон тул 60 толгой мал гаргуулна гэж шаардсан боловч талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 08 сарын 22-ны өдрийн хэлцлийн агуулгаас дүгнэхэд дээрх 60 тооны малыг өгч, эхний нэг жилд сар бүр 30000 төгрөг, дараагийн 2.6 жилд цалингүй урьдчилан өгсөн малын ашиг хүртэх журмаар ажиллана гэж тусгаж, талууд гарын үсэг зурсан байна.

 

Энэхүү хэлцлийг талууд өөрийн хүсэл, зоригоор байгуулсан ба Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д зааснаар хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон гэж зааснаар ажлын хөлс 60 тооны мал нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзлээ.

 

Иймд дээрх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Тэмдэгтийн хураамжийн тухайд: Зохигч талууд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн үнийг Хан үнэлэмж ХХК-ийн үнэлгээний тайлан болон шинжээчийн дүгнэлт гаргуулан үнэлүүлсэн бөгөөд нэхэмжлэгч 134 тооны малыг 11 263 000 төгрөгөөр үнэлж тэмдэгтийн хураамжид 195160 төгрөг төлснийг хуульд зааснаар төрийн сангийн орлогод /хх3-7/

 

Хариуцагч 360 000 төгрөг, 60 тооны мал гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад төлөх тэмдэгтийн хураамжийг тус шүүхийн шүүгчийн 2016 оны 09 сарын 29-ний өдрийн 2996 тоот захирамжаар хэсэгчлэн төлүүлсэн бөгөөд 60 тооны мал 3279400 төгрөгөөр үнэлэгдсэн тул нийт 3 639 400 төгрөгийн тэмдэгтийн хураамжид төлөх 73180 төгрөгөөс төлсөн 11450 төгрөгийг төрийн санд үлдээж, 61730 төгрөгийг нөхөн гаргуулж төрийн сангийн орлогод оруулах зүйтэй. /хх37, 39-40, 63-65/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8, 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч Г.”““““““““““““““““““ад холбогдох 134 тооны бог мал гаргуулах тухай Ч.”““““““““““““““““““ийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 360 дугаар зүйлийн 360.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.”““““““““““““““““““т холбогдох ажлын хөлс 360000 төгрөг, 60 тооны мал гаргуулах тухай хариуцагч Г.”““““““““““““““““““ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.2-д зааснаар нэхэмжлэгч Ч.”““““““““““““““““““ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 195160 төгрөг, хариуцагч Г.”““““““““““““““““““ын тэмдэгтийн хураамжид төлсөн 11450 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагч Г.”““““““““““““““““““аас 61730 төгрөг нөхөн гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН