Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/05

 

 

 

 

 

 

 

                                   2025/ШЦТ/05

 

 

 

 

                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Б.Т

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.П

Шүүгдэгч: А.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Аын Тд холбогдох эрүүгийн 2412000580206 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр У хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, маркетинг, ам бүл 1, П..... улсад ажиллаж амьдардаг  гэх, У ............. тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Г овогт Аын Т/РД:УШ.........../

 

                             Холбогдсон хэргийн талаар:

 

   Шүүгдэгч А.Т нь 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Т сумын Б багийн нутагт байрлах Шийн давааны төв магистрал зам дээр ..... УБТ улсын дугаартай тоёота вангуард маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 13.1-д Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино. Мөн тус дүрмийн 12.1-д Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдож зам тээврийн осол гарган хохирогч Ц.Мийн биед дух, толгойн хуйханд зүсэгдсэн гүн шарх, хоёр гарын бугалга, шуунд зулгаралт, цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл, насанд хүрээгүй хохирогч Б.Агийн биед гавлын баруун лямбда заадаснаас зулай яс дайран баруун хөхлөг сэртэн суурь яс руу үргэлжилсэн нийлмэл хугарал, духны баруун талаас баруун нүдний ухархайн дээд хана руу үргэлжилсэн шугаман хугарал, дух, зулайн тархины эдийн няцрал, баруун дух, зулай чАхайн хатуу хальсан доорх голомтлог цусан хураа, зүүн нүдний зовхи, алимын салстын цус хуралт бүхий хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

                   *Эрүүгийн 2412000580206 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

*Хохирогч Ц.Мийн өгсөн:

            “...2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр манай гэр бүлийн хүмүүс хоёр машинтай У хотоос гараад Архангай аймгийн Т сумын нутаг дэвсгэрт байдаг Бтын рашаанд ирж амрахаар явж байсан. Би тухайн үед У хотоос гарахдаа өөрийн хүү А.Тын жолоодож явсан ..... УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явахаар болсон. Архангай аймгийн нутаг дэвсгэрт орж ирээд Архангай аймгийн Х сум өнгөрөөд нэлээн явж байтал урд талд том оврын тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байсан. Тухайн тээврийн хэрэгсэл бид нарыг хараад гүйцэж түрүүлж болно гэж өөрийн хойд талын дохионы гэрлээр дохио өгсөн. А.Т тухайн үед хурдаа нэмээд том оврын тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхээр хажууд нь зэрэгцээд очтол гэнэт замын баруун хажуу талаас адуу гараад ирсэн. Адуу гарч ирэхэд А.Т адууг мөргөхгүй гэж машинаа дараад бид нар замын хажуу тал руу унаж байсан. Үүнээс цааш би юу болсон талаар нарийн санахгүй байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 дугаар тал/

 

           *Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Вгийн өгсөн:

           “...Архангай аймагт аялахаар У хотоос өглөө 08 цагийн орчимд ..... УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслээр манай ээжийн эгчийн хүүхэд А.Т, түүний ээж Ц.М, манай хамаатны дүү С.А-Э, би охинтойгоо нийт 5 хүнтэй хөдөлсөн.  Архангай аймгийн Т сумын нутаг дэвсгэрт төв магистрал засмал зам дээр явж байтал зам дээр адуу гарч ирсэн бөгөөд тухайн үед манай дүү А.Т жолоо барьж явсан ба адууг мөргөхгүй гээд замын хажуу рүлээ дарсан бөгөөд бид нарын зорчиж явсан машин замын хажуу руу онхолдож хөрвөөсөн. Би болон манай охин сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72  дугаар тал/

 

           *Гэрч Б.Э-Эын өгсөн:

“...Би одоо автомашины эвдрэл гэмтэлтэй холбоотой ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. 20 гаруй сая төгрөг цувуулж миний данс руу шилжүүлж өгч дуусгасан учир ямар нэгэн гомдол байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 139-140 дүгээр тал/

 

*Яллагдагч А.Тын өгсөн:

“...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, миний үйлдэл тохирч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 122-123 дугаар тал/

 

            *Иргэний нэхэмжлэгч Ч.Мгийн өгсөн:

            “...Ж.Лхагвасүрэн нь эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 9,670,467 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байна. Үүнийг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа бөгөөд төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлбөрийг төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 153-154 хуудас/

 

         *Шинжээч Б.Чын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 46 дугаартай: “........ УБТ улсын дугаартай тоёота вангуард маркийн тээврийн хэрэгслийн жолооч А.Т нь “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2 Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ. 13.2.1-д Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-Д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 13.1-д Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино. Мөн тус дүрмийн 12.1-д Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй. Уг зам тээврийн осол нь ..... УБТ улсын дугаартай тоёота вангуард маркийн тээврийн хэрэгслийн жолооч А.Тын Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д ‘Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэсэн заалт зөрчсөний улмаас гарсан байх үндэслэлтэй...” гэх дүгнэлт /хх-ийн 94- 95 дугаар тал/

 

            *Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 270 дугаартай: “...Ц.Мийн биед дух, толгойн хуйханд зүсэгдсэн гүн шарх, хоёр гарын бугалга, шуунд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Осол болох цаг хугацаанд үүснэ. Дух, толгойн хуйхны шарх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 40-41 дүгээр тал/,

 

          *Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 11285 дугаартай: “...Б.Агийн биед гавлын баруун лямбда заадаснаас зулай яс дайран баруун хөхлөг сэртэн суурь яс руу үргэлжилсэн нийлмэл хугарал, духны баруун талаас баруун нүдний ухархайн дээд хана руу үргэлжилсэн шугаман хугарал, дух, зулайн тархины эдийн няцрал, баруун дух, зулай чАхайн хатуу хальсан доорх голомтлог цусан хураа, зүүн нүдний зовхи, алимын салстын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хэрэг болох цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Амь насанд аюултай гэмтэл тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 61-62 дугаар тал/,

 

          *Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2 дугаар тал/

 

          *Ослын газрын схем зураг/хх-ийн 14 дүгээр тал/

          

          *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 126 дугаар  тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч А.Тд   холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар А.Т нь 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Т сумын Б багийн нутагт байрлах Шийн давааны төв магистрал зам дээр ..... УБТ улсын дугаартай тоёота вангуард маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдож зам тээврийн осол гарган хохирогч Ц.Мийн биед хүндэвтэр гэмтэл, насанд хүрээгүй хохирогч Б.Агийн биед хүнд гэмтэл учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

           Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч А.Т гэм буруутай болох нь хохирогч Ц.Мийн”...2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр манай гэр бүлийн хүмүүс хоёр машинтай У хотоос гараад Архангай аймгийн Т сумын нутаг дэвсгэрт байдаг Бтын рашаанд ирж амрахаар явж байсан. Би тухайн үед У хотоос гарахдаа өөрийн хүү А.Тын жолоодож явсан ..... УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явахаар болсон. Архангай аймгийн нутаг дэвсгэрт орж ирээд Архангай аймгийн Х сум өнгөрөөд нэлээн явж байтал урд талд том оврын тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байсан. Тухайн тээврийн хэрэгсэл бид нарыг хараад гүйцэж түрүүлж болно гэж өөрийн хойд талын дохионы гэрлээр дохио өгсөн. А.Т тухайн үед хурдаа нэмээд том оврын тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхээр хажууд нь зэрэгцээд очтол гэнэт замын баруун хажуу талаас адуу гараад ирсэн. Адуу гарч ирэхэд А.Т адууг мөргөхгүй гэж машинаа дараад бид нар замын хажуу тал руу унаж байсан...” гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Вгийн”........ УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслээр манай ээжийн эгчийн хүүхэд А.Т, түүний ээж Ц.М, манай хамаатны дүү С.А-Э, би охинтойгоо нийт 5 хүнтэй хөдөлсөн.  Архангай аймгийн Т сумын нутаг дэвсгэрт төв магистрал засмал зам дээр явж байтал зам дээр адуу гарч ирсэн бөгөөд тухайн үед манай дүү А.Т жолоо барьж явсан ба адууг мөргөхгүй гээд замын хажуу рүлээ дарсан бөгөөд бид нарын зорчиж явсан машин замын хажуу руу онхолдож хөрвөөсөн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Э-Эын”...Би одоо автомашины эвдрэл гэмтэлтэй холбоотой ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. 20 гаруй сая төгрөг цувуулж миний данс руу шилжүүлж өгч дуусгасан учир ямар нэгэн гомдол байхгүй...” гэх мэдүүлэг, Шинжээч Б.Чын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 46 дугаартай дүгнэлт, Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 270 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 11285 дугаартай дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

                                                                                                                                                                                                                        

           Шүүгдэгч ... нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 13.1-д Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино. Мөн тус дүрмийн 12.1-д Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдож зам тээврийн осол гарган хохирогч Ц.Мийн биед дух, толгойн хуйханд зүсэгдсэн гүн шарх, хоёр гарын бугалга, шуунд зулгаралт, цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл, насанд хүрээгүй хохирогч Б.Агийн биед гавлын баруун лямбда заадаснаас зулай яс дайран баруун хөхлөг сэртэн суурь яс руу үргэлжилсэн нийлмэл хугарал, духны баруун талаас баруун нүдний ухархайн дээд хана руу үргэлжилсэн шугаман хугарал, дух, зулайн тархины эдийн няцрал, баруун дух, зулай чАхайн хатуу хальсан доорх голомтлог цусан хураа, зүүн нүдний зовхи, алимын салстын цус хуралт бүхий хүнд гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Тыг авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар мөрдөн байцаалтын шатанд гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн тул шүүгдэгчийг хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Харин тухайн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр Архангай аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн мэргэжилтэн Ч.Мг тогтоосон байх бөгөөд иргэний нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 9.670.467 төгрөгийг нэхэмжилж байгаа талаар мэдүүлж, холбогдох баримтыг ирүүлсэн  бөгөөд шүүгдэгч А.Т нь дээрх төлбөрийг төлсөн болох нь цахим гүйлгээний мэдээллийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

       Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч А.Тын зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий  6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, харин тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид хохирол төлбөр төлж туслалцаа үзүүлсэн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдалд тооцон, Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн шинж чанар, хохирол төлбөрийг нөхөн төлсөн болон шүүгдэгчийн гадаад улсад суралцаж байгаа нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч А.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулахаар хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8  дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г овогт Аын Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар  шүүгдэгч А.Тын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3/гурав/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3/гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

4. Шүүгдэгч А.Тд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Шүүгдэгч А.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР