Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/08

 

 

 

 

 

 

 

                                                                                         2025/ШЦТ/08

 

 

 

 

                                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж

Улсын яллагч: Б.Т

Шүүгдэгч: Ч.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Чн Ст холбогдох 2412............. дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.   

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1977 оны 02 сарын 02-ны өдөр .............суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, .............. тоотод оршин суух, урьд 1997 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 82 дугаартай “Таслан шийдвэрлэх тогтоол”-оор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 80.000 төгрөгөөр торгох ялаар, 1998 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Сум дундын шүүхийн 123 дугаартай “Таслан шийдвэрлэх тогтоол”-оор Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Б овогт Чн С /РД:........../   

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа буюу 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр А аймгийн Э сумын ...... дүгээр багийн нутаг дэвсгэрт “Hilux” маркийн 57-96 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.     

                                                                                                                                                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:        

                                                                                                                                                                                                                 

                 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

                 Эрүүгийн 2412....... тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

               Гэрч Ж.П “....Манай нөхөр С өөрийн 57-96 АРХ улсын дугаартай Hilux маркийн автомашинаа жолоодоод Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг МТ колонкийн урд явган хүний зам дээр явж байсан цагдаа зогсоосон. Тэгээд шалгахад манай нөхрийг согтууруулах ундаа хэрэглэсэн байна гэж үзэж машиныг журмын хашаанд хийгээд бид хоёр гэртээ харьсан. Манай нөхөр Ч.С нь дүүгийнхээ байшингийн найранд ороод бага зэрэг архи хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/

 

Гэрч С.Ц “....2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 16 цагаас 22 цаг хүртэл эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд 21 цаг 30 минутад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, МТ колонкийн урд явган хүний зам дээр “Hilux” маркийн 57-96 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл явахаар нь зогсоож жолоочийг тандагч багаж үлээлгэж шалгахад согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тэгэхээр нь драгер багаж үлээлгэж шалгахад 1.75 хувийн согтолттой байсан. Тэгээд би автомашиныг нь саатуулан жолоочийг нь ар гэрт хүлээлгэн өгсөн. Уг автомашин дотор жолооч нь өөрийн эхнэрийн хамт явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08 хуу/,

 

  Ч.Сын “...2024 оны 11 дүгээр сарын 02-ны би Архангай аймгийн Эрдэнэбулган сум 4 дүгээр баг Бортолгой хороололд айлын байшингийн найранд ороод тэндээ 3-4 хундага архи уугаад тэндээсээ гараад 20 цагийн орчимд гэр рүүгээ харих гээд өөрийн 57-96 АРХ улсын дугаартай “Hilux” маркийн авто машинаа жолоодон гэртээ харих гэж яваад МТ колонкийн урд зам дээр цагдаатай таарч драгер багаж үлээхэд 1,75% согтолттой гэж гараад би машинаа журмын хашаанд хийж өөрөө гэртээ харьсан би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэл тохирч байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуу/

 

     Архангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч цагдаагийн дэд ахлагч С.Ц 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл” /хх-ийн 02 хуу/,

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл гэх тэмдэглэл /хх-ийн 04 хуу/,

Жолоочийн жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 12 хуу/,  

1997 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 32 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 48-51 хуу/

1998 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 131 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 52-58 хуу/

Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 хуу/,

Шүүгдэгч Ч.Сын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 40-45 хуу/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 61 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Ч.С нь 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа буюу 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ........... багийн нутаг дэвсгэрт “Hilux” маркийн 57-96 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэг мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ч.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчиж, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт гэм буруутай болох нь гэрч Ж.П “....манай нөхөр Ч.С нь дүүгийнхээ байшингийн найранд ороод бага зэрэг архи хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/, гэрч С.Ц “...2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 16 цагаас 22 цаг хүртэл эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд 21 цаг 30 минутад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, МТ колонкийн урд явган хүний зам дээр “Hilux” маркийн 57-96 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл явахаар нь зогсоож жолоочийг тандагч багаж үлээлгэж шалгахад согтууруулах ундаа хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08 хуу/, Архангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч цагдаагийн дэд ахлагч С.Ц 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл” /хх-ийн 03 хуу/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 05 хуу/, жолоочийн жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 12 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.  

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Сыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Ч.С нь  шүүхээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу  Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ... тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчиж, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан,  согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан.

Шүүгдэгч Ч.Сын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учраагүй тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ч.С нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ч.С нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Ч.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ч.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг түүний цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэв.

 

          Шүүгдэгч Ч.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, түүнд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,  шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдав.

 

           Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8  дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

                                                                                                                                                                                 1. Шүүгдэгч  Б овогт Чн Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         

          2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Сыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хасаж 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.С нь шүүхээс оногдуулсан 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ст оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, хяналт тавихыг ............ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

         6. Шүүгдэгч Ч.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

          7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 П.ДОНИДДОЛГОР