Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/09

 

 

 

 

 

 

                                                                                         2025/ШЦТ/09

 

 

 

 

                                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж

Улсын яллагч: Б.Т

Шүүгдэгч: Б.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б Гад холбогдох эрүүгийн 241............ тоот хэргийг хянан хэлэлцэв.  

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1970 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .......... ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт А аймгийн Ц сумын Т багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Бы Г /РД: /   

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа буюу 2024 оны 11 сарын 05-наас 06-нд шилжих шөнө А аймгийн Э сумын .... дугаар багийн нутаг дэвсгэрт “Приус-30” маркийн 61-08 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.     

                                                                                                                                                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:        

                                                                                                                                                                                                                 

                 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

                 Эрүүгийн 2412......... тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

               Гэрч М.С “...2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг Ирээдүй сургуулийн зүүн талын шороон замд хяналт шалгалт хийх хугацаанд 61-08 АРА улсын дугаартай Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад жолооч Б.Г нь тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 1 жилийн хугацаатай хасуулсан байсан. Жолоочийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тандагч багажаар шалгахад архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдож улаан сигнал өгсөн учир тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд аваачих жолооч Б.Гын согтолтын зэргийг шалгах гэтэл шалгуулахаас зайлсхийсэн. Биологийн дээж өгөхгүй гэсэн учир Архангай аймгийн цагдаагийн газрын Эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэн өгч дээрх хэргийг цагдаагийн байгууллагад гомдол мэдээллийн санд бүртгүүлсэн. Г драгер үлээж шалгуулаагүй байсан учир энэ талаарх бичлэгийг би утсан дээрээ хийсэн. Шаардлагатай бол гаргаж өгч болно. Шалгуулах явцдаа Г хамаатныдаа очиж пиво уусан гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/,

 

               Гэрч М.Л “...2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 20 цагийн үед миний хүү Б уйлаад байсан болохоор би уг өдрөө өөрийн хадам аав Гын хамт Бор толгой хороололд байх хадам аав А гэрт очиж хүүхдээ ширэглүүлсэн. Хүүхэд ширгэлдүүлэх гэж очиход тэднийх үхрийн элэг шарчихсан байсан бөгөөд үүний дараагаар эгч 2.5-тай Сэнгүр гэх пиво гаргаж өгсөн. Уг пивийг аав эгчийнхээ нөхөр Б ахтай хувааж уугаад тэдний гэрээс 00 цаг 30 минутын орчимд гараад аав манай нөхөр Б Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож би урд талын суудал дээр хүүхдээ тэврээд суугаад Ирээдүй сургуулийн хойд талын зам дээр явж байтал Замын цагдаа Содном гэх хүн зогсоон шалгаад архи согтууруулах ундаа хэрэглэсэн байна гэж хэлээд намайг нэг үл таних цагдаа гэрт хүргэж өгөөд аавыг аваад үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/,  

 

  Б.Гын “...би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэл тохирч байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуу/

 

     Архангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч цагдаагийн дэд ахлагч М.С 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл” /хх-ийн 03 хуу/,  

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл гэх тэмдэглэл /хх-ийн 05 хуу/,

Жолоочийн жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 38 хуу/,  

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ЗШ/525 дугаартай шийтгэврийг хуулбар /хх-ийн 06-07 хуу/

Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 хуу/,

Шүүгдэгч Б.Гын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 36-47 хуу/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 52 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Б.Г нь 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа буюу 2024 оны 11 сарын 05-наас 06-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт “Приус-30” маркийн 61-08 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэг мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчиж, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт гэм буруутай болох нь гэрч М.С “...2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг Ирээдүй сургуулийн зүүн талын шороон замд хяналт шалгалт хийх хугацаанд 61-08 АРА улсын дугаартай Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад жолооч Б.Г нь тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 1 жилийн хугацаатай хасуулсан байсан...шалгуулах явцдаа Г хамаатныдаа очиж пиво уусан гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/, гэрч М.Л “...тэднийх үхрийн элэг шарчихсан байсан бөгөөд үүний дараагаар эгч 2.5-тай Сэнгүр гэх пиво гаргаж өгсөн. Уг пивийг аав эгчийнхээ нөхөр Болдсайхан ахтай хувааж уугаад тэдний гэрээс 00 цаг 30 минутын орчимд гараад аав Г манай нөхөр Б Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож би урд талын суудал дээр хүүхдээ тэврээд суугаад Ирээдүй сургуулийн хойд талын зам дээр явж байтал Замын цагдаа С гэх хүн зогсоон шалгаад архи согтууруулах ундаа хэрэглэсэн байна гэж хэлээд намайг нэг үл таних цагдаа гэрт хүргэж өгөөд аавыг аваад үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/,  Архангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч цагдаагийн дэд ахлагч М.С 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл” /хх-ийн 03 хуу/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 05 хуу/, жолоочийн жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 38 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Гыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Г нь  шүүхээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу  Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ... тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчиж, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан,  согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан.

Шүүгдэгч Б.Гын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учраагүй тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

                                                                                                                                                                                      Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Б.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Г нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

                                                                                                                                                                                    Иймд шүүгдэгч Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

          Шүүгдэгч Б.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг түүний цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэв.

 

          Шүүгдэгч Б.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, түүнд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,  шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдав.

 

           Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8  дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

                                                                                                                                                                                 1. Шүүгдэгч  Б овогт Бы Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

        

          2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хасаж 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь шүүхээс оногдуулсан 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, хяналт тавихыг ......... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

        6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан си ди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

 

         7. Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

          8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       П.ДОНИДДОЛГОР