Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 151/ШШ2021/00550

 

 

 

 

 

2021 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 151/ШШ2021/00550

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Э нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ““““““““,

Хариуцагч: Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргад тус тус холбогдох,

Газрын төлбөрт төлсөн 8.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хорлоо, хариуцагч Л.Төмөрчөдөр, хариуцагчийн өмгөөлөгч Л.Мөнхдөл, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Дуламжав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.”“““““““а шүүхэд гаргасан нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын А/182 тоот захирамжаар тус сумын нутаг Өгөөмөр гэх газарт фермерийн зориулалттай 10 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшихээр болж, холбогдох газрын даамалтай гэрээ байгуулж, гэрчилгээ гаргуулж авсан. Тухайн үед тус сумын Засаг дарга байсан Т.Гансүхийн шаардлагын дагуу газрын суурь үнэ 8.000.000 төгрөгийг Төрийн банкны 103300030819 тоот данснаас Төв аймгийн Төрийн сангийн 140000943 тоот данс руу 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлсэн. Гэвч уг газрыг эзэмших эрхийг тус сумын Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн А/66 тоот захирамжаар хүчингүй болгосныг би 2018 онд өөрийн биеэр олж мэдсэн. Надад тухайн үедээ ямар нэгэн мэдэгдэл өгөөгүй бөгөөд Төрийн сангийн дансанд төлсөн 8.000.000 төгрөгийг буцаан гаргуулах хүсэлтээ илэрхийлсэн боловч 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 05/1875 тоот албан бичгээр уг төлбөрийг буцаан олгох боломжгүй хэмээн мэдэгдсэн. Миний бие үргэлжлүүлэн Сангийн яаманд өргөдөл гаргаж тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 4-2/7353 дугаар тоотоор хариу өгсөн. Тус албан бичгийг Төв аймгийн Төрийн санд өгсөн боловч Дарга өвчтэй, чөлөөтэй хэмээн хойшлуулсаар 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 05/1674 тоот албан бичгээр Шүүхэд хандана уу гэсэн хариу өгсөн. Тухайн үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжид Газрын суурь үнэ гэсэн заалт байхгүй, мөн миний эзэмшиж байсан газрыг эрхийн хугацаанаас нь өмнө цуцалсан тул Төв аймгийн Төрийн сангийн дансанд төлсөн газрын төлбөр 8.000.000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хорлоо шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Б.”“““““““а нь Сэргэлэн суманд газар эзэмшихээр 8.000.000 төгрөгийг Төв аймгийн Төрийн сангийн дансанд төлсөн нь үнэн. Гэхдээ одоо тухайн мөнгийг буцаан гаргах боломжгүй бөгөөд тухайн оны орлого нь зарцуулагдсан учир уг мөнгийг 5 жилийн дараа буцаан гаргах боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Цаашид сумдын Засаг дарга нар гаргаж байгаа шийдвэрээ эргэн харахгүй бол олон хүн ингэж мөнгө нэхэмжлэх хандлагатай байгаа гэжээ.

Хариуцагч Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг дарга Л.Төмөрчөдөр шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай сумын Засаг даргын шийдвэрээр 2016 онд иргэн Б.”“““““““ад 10 га газрыг ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр эзэмшүүлсэн байсан ба уг газрын эзэмших эрхийг 2017 онд цуцалсан байдаг. Б.”“““““““ын хувьд нэгэнт газрын эрх нь хүчингүй болсон тул түүний төрийн сангийн дансанд төлсөн 8.000.000 төгрөгийг буцаан гаргаж өгөх нь хуульд нийцнэ гэж үзэж байгаа гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.”“““““““а нь хариуцагч ““““““““ болон Сэргэлэн сумын Засаг даргад тус тус холбогдуулан Газрын төлбөрт төлсөн 8.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэгт авагдсан баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/182 дугаар Газар эзэишүүлэх тухай захирамжаар иргэн Б.”“““““““ад Өгөөмөр гэх газарт фермерийн зориулалтаар 10 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, уг шийдвэрийн дагуу Б.”“““““““а газар эзэмших гэрээ байгуулж, түүнд 000632792 дугаартай Гэрчилгээ олгогдож, газрын төлбөрт 8.000.000 төгрөгийг Төв аймгийн Төрийн сангийн 140000943 тоот дансанд төлүүлсэн байна[1]..

Гэвч тус сумын Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн А/66 дугаар Газар эзэмших захирамж хүчингүй болгох тухай захирамжаар Б.”“““““““ын газрын эзэмших эрхийг цуцалсан талаар талууд маргаагүй. Мөн тухайн захирамжийн хавсралтад 0,3 га газрыг эзэмших эрхийг хүчингүй болгохоор заасан боловч энэ нь тухайн 10 га газрын эзэмших эрхийг бүхэлд нь хүчингүй болгосон талаар талууд тайлбарласан.

Ингээд нэхэмжлэгч Б.”“““““““а ““““““““, Монгол Улсын Сангийн яаманд тус тус хандаж, тухайн газрын төлбөрт төлсөн 8.000.000 төгрөгийг буцаан олгох боломжгүй гэх хариу авсан нь хэргийн 12-14 дүгээр талд авагдсан ба нэхэмжлэгч нь Газрын төлбөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар урьдчлан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэсэн, Иргэний хуулийн 75, 76 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж үзэв.

Нэгэнт талууд газрын төлбөр 8.000.000 төгрөгийг иргэн Б.”“““““““аар төлүүлсэн талаар маргаагүй бөгөөд уг төлбөрийг Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1-т зааснаар тухайн аймаг, орон нутгийн төсөвт оруулж, захиран зарцуулсан байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар ““““““““ нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна.

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1, 11 дүгээр зүйлийн 11.1-ийн 1, 2 дахь хэсэг тус тус зааснаар хариуцагч ““““““““ /Санхүү, төрийн сангийн хэлтэс/-аас үндэслэлгүй хөрөнгөжсөн буюу газрын төлбөрт төлсөн 8.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.”“““““““ад олгож шийдвэрлэлээ.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаар Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргыг татан оролцуулсан боловч түүнд холбогдуулан шаардлага гаргаагүй тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.”“““““““ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ““““““““ /Санхүү, төрийн сангийн хэлтэс/-аас 142.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.”“““““““ад олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1, 11 дүгээр зүйлийн 11.1-ийн 1, 2 дахь хэсэг тус тус зааснаар хариуцагч ““““““““ /Санхүү, төрийн сангийн хэлтэс/-аас үндэслэлгүй хөрөнгөжсөн буюу газрын төлбөрт төлсөн 8.000.000 /найман сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.”“““““““ад олгож, хариуцагч Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.”“““““““ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142.950 /нэг зуун дөчин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ““““““““ /Санхүү, төрийн сангийн хэлтэс/-аас 142.950 /нэг зуун дөчин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.”“““““““ад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА

 

 

 


[1] Хэргийн 4-9 дүгээр тал,