Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 136/шш2022/00162

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 136/ШШ2022/00162

Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 19** оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, эмэгтэй, Д аймаг, С сум, * дугаар баг, **-6тоотод оршин суух, Б овогт Цын Б /РД:********/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Д аймгийн Д сумын * дугаар баг, Б гэх газарт оршин суух Б овогт Дгийн М /РД:***********/,

 Хариуцагч:Д аймгийн С сумын * дугаар баг, М гудамж, 1-** тоотод оршин суух М овогт Цын Ц /РД:*********/,

 Хариуцагч:Д аймгийн Д сумын * дүгээр баг, Х, х гудамж, 2-* тоотод оршин суух Б овогт Цын Д /РД:******/,

 Хариуцагч:Д аймгийн Д сумын * дугаар баг, Б гэх газарт оршин суух Б овогт Дгийн Г /РД:******/,

 Хариуцагч:Д-У аймгийн Д сумын * дугаар баг, Ц н * дугаар гудамж, ** тоотод оршин суух Б овогт Дгийн Г /РД:********/,

 Хариуцагч:Д аймгийн С сумын * дугаар баг, М * дугаар гудамж, * тоотод оршин суух Б овогт Дгийн Ж /РД:********/ нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 4 ханатай гэр, 388 тооны мал, өвөлжөө, хаваржааны иж бүрэн хашаа, 15-** ДГА улсын дугаартай УАЗ 469 маркийн автомашины өв залгамжлагчаар тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Ц.Б, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Б би айлын бага охин, дээрээ дөрвөн ах, дөрвөн эгчтэй. Оршин суугаа хаяг минь С сум 2 дугаар багт байдаг хэдий ч Д сумын * дугаар баг Б багт оршин суудаг ээждээ хамгийн ойр, байнга хамтран амьдардаг байсан хүн нь ганцхан би. Ээжийн минь үлдээсэн эд хөрөнгийг дор дурдъя: Дөрвөн ханатай гэр 1 ширхэг, нийт малын тоо 388 ширхэг, өвөлжөө, хаваржааны иж бүрэн хашаа, УАЗ 469 маркийн машин 1 ширхэг. Эдгээр эд хөрөнгө болно. ...Миний ээжийн дэргэд байнга байдаг байсан хүн бол манай том ах Дгийн хүү Б гэх хүүхэд юм. Харин хүүхдүүдээс нь ирж, очоод байнгын хамт амьдрал, ахуйгаа авч явдаг байсан нь би юм. Бид гурав л хамт амьдарч байдаг байсан. Дээрх эд хөрөнгийг авах эрхтэй гэдэг байдлаар өнөөдрийг хүртэл нэхэмжлэл гаргаж шүүхээр явж байгаа нь ганц ээжийн минь эзэмшлийнх боловч бас өвөг, дээдсийн минь нутаг, ус, гал, голомт учраас үгүй хийлгэмээргүй байна. Энэ тухай би шүүх хурал бүрд хэлж ирсэн. Тухайн газар нутагт 4,5 жил ч гэсэн бэлчиж байгаасай гэж хүссэн. Түүнээс тэр газарт энэ айл амьдардаг байсан гэж амьд ахуй насандаа сонсмооргүй байна. Түүнээс би тухайн эд хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлж авч, үгүй хийж устгах гэж байгаа зүйл биш юм. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа ах, эгч, нартайгаа эвлэрч, тохиролцох боломжтой гэж байна. Би өөрөө хар, нялхаасаа хамт өссөн болохоороо ах, эгчийн зан, араншин, амьдралыг нь мэдэхийн хувьд хуулийн дагуу төрийн байгууллагаар шийдүүлэхийг хүссэн. Ийм учраас анхнаасаа энэ байдлаар явсан. Одоо өнөөдрийг хүртэл шүүхээр шийдүүлэхээр явж байна. Миний мэдэж байгаагаар өв залгамжлах эд хөрөнгөд малын иж бүрэн хашаа, орон гэр буюу гал, голомт, УАЗ 469, мал гэх дөрвөн зүйлийг нэхэмжилсэн. Түүнээс шүүхийн шийдвэр эргэж, буцаж хоёр жилийн нүүрийг үзэхэд хоёр эд, хөрөнгө нь байхгүй болсон. Миний хувьд хэвтэрт орсон, асаргааны хүн учраас тэр гэрт очиж чадахгүй. ... Гэхдээ ах, дүү нараа муулахгүй ч их хэцүү зантай хүмүүс байдаг. Би ийм ядарсан биетэй тэд нар дээр очиж гэртээ байж чадахгүй. Манай ээжийг нас барснаас хойш би мал авах ёстой гэж яриад байгаа боловч тэр гэрт үр, хүүхдээс нь нэг ч хүн зул өргөж, цайны дээж өргөөгүй. Одоо энэ машин хаана ч байхгүй, зарагдсан. Би тухайн үед нь таягаа тулж гүйж явсаар байгаад журмын хашаанд хийлгэсэн боловч хулгайгаар барьж авч явсан хүнд буцааж өгөөд үгүй хийсэн. Одоо хаана байгааг мэдэхгүй байна гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлага нь өв залгамжлах эрх нээлгүүлэх буюу сэргээлгэх хүсэлтэй ба тухайн нэхэмжлэлийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа гэж ойлгож байна. Үүнд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Өөрөөр хэлбэл тухайн эд, хөрөнгөд маргаж байгаа зүйл байгаа юу гэдэг байна. Иймд маргаж байгаа учраас өв залгамжлалын асуудлыг нэг хүн олгосон. Гэтэл гэр бүлийн гишүүдийн 10 хүнээс одоо 7,8 нь амьд сэрүүн байна. Амьд сэрүүн байгаа 7 хүний нэгэнд нь өгөх ёстой юм уу. Тухайн эд хөрөнгийг нэг хүн би ганцаараа авах ёстой гэх зүйл ярьж байна. Ийм тохиолдолд хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр өгч байгаа асуудлын хууль зүйн үндэслэл нь ямар байгаа юм. Талийгаачийн ар гэр буюу, төрсөн үр хүүхдүүд нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт зааснаар хууль ёсны өв, залгамжлагч, өмчлөгч буюу хууль ёсны өвлөгч юм. ...Иймд Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1 дүгээр зүйлд зааснаар ...Өвлөгдсөн эд хөрөнгийг өв залгамжлалд оролцсон бүх өвлөгчид хэлэлцэн зөвшөөрөлцөж, хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч бүрд оногдвол зохих хэмжээгээр хуваарилах бөгөөд энэ талаар маргаан гарвал шүүх шийдвэрлэнэ.. гэж заасан байдаг. Хэрэв ах, дүү, нар тухайн хөрөнгийг бүгд харилцан тохиролцож эзэмшихгүй бол улсын хөрөнгө болгож хураана. Иймд дээрх хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах боломжгүй гэж үзэж байна. Энэ асуудлыг шийдэх нь ер нь маш амархан юм. Ах, дүү нар хоорондоо эвлэрч, харилцан ярилцаад тохирвол шийдэгдэнэ. Манай монгол хүмүүсийн заншил байна. Талийгаач хүнийхээ нэрийг дурсахгүй, хэлэхгүй тухай ёс заншил байна. Уг нь ах, дүү нар хүмүүс яагаад өнөөдөр эвлэрч, ярилцаж, тохиролцож болохгүй байгаа юм. Нэг нэгийгээ өвдөж зовоход харамгүй тусалдаг хүн чанар нь яасан юм. Дээрх эд, хөрөнгийг авснаар амьдрал ахуй дээшлэх гээд байгаа юм уу, эсвэл авахгүй байснаар амьдрал доройтох гээд байгаа юм уу, өвөг дээдсийн ариун нандин ёс заншил гэж байна шүү дээ. Төрсөн эхийн 6,7 хүүхдүүд хоорондоо сууж ярилцаж, хажуудаа зөвлөх эсвэл хуульч байлгаж шийдэх маш боломжтой. Бүгдээрээ ухаан, санаа эрүүл хүмүүс байгаа. Хоорондоо санал нийлэхгүй, тохиролцохгүй, санал бодол өөр асуудал байж болно гэхдээ олонхын саналаар шийдэж болно шүү дээ. Миний хувьд хариуцагч нар надад эвлэрэх эрхийг өгсөн учраас эвлэрэх санал тавьсан. Бид хоёр урьд нь нэг удаа ч уулзаагүй гэв.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-5/, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /хх-ийн 7/, өвлөх эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай /хх-ийн 20/, Багийн засаг даргын тодорхойлолт, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2019 оны тооллого /хх-ийн 22-24/, өвлөх эрхийн гэрчилгээ хүчингүй болгуулах тухай /хх-ийн 25/, татвар төлсөн баримт /хх-ийн 26/, төлбөрийн даалгавар /хх-ийн 28/, Д аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт /хх-ийн 30/, мал, тэжээвэр амьтад, худгийн 2019 оны тооллого өрхийн бүртгэлийн дугаар /хх-ийн 31/, багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 32/, өвлөх эрхийн гэрчилгээ /хх-ийн 33/, Д аймгийн засаг даргын тамгын газрын тодорхойлолт /хх-ийн 34/, Д аймгийн засаг даргын статистикийн хэлтсийн Д аймгийн засаг даргын үүрэг гүйцэтгэгч Г.Эрдэнэцэцэгт ирүүлсэн тайлбар /хх-ийн 35/, Д аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт /хх-ийн 36/, нэхэмжлэлийн шаардлага тодруулах тухай /хх-ийн 37/, Д аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт /хх-ийн 38/, Д аймгийн Д сумын засаг даргын тамгын газрын тодорхойлолт /хх-ийн 39/, Д аймгийн Д сумын засаг даргын тамгын газарт гаргасан өргөдөл /хх-ийн 40-45/, Д аймгийн Засаг даргын дэргэдэх статистикийн хэлтсийн нэхэмжлэгчид гаргасан мэдээлэл хүргэх тухай /хх-ийн 46/, Д аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тухай /хх-ийн 47/, Д аймаг Д сумын засаг дарга аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хариу тайлбар хүргүүлэх тухай /хх-ийн 48/, Монгол улсын үндэсний статистикийн хорооны даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1** дугаартай тушаал /хх-ийн 49/, Д аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хх-ийн 50/, Д аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт /хх-ийн 51/, Д аймаг Д сумын засаг даргын өвлүүлэгчийн эд хөрөнгөд хамгаалал тогтоох тухай захирамж /хх-ийн 52/, Д аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт /хх-ийн66/, Д аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шүүхэд нэхэмжлэлийн шаардлага тодруулах тухай /хх-ийн 67-68/, Д аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт /хх-ийн 69/, Д аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гаргасан хүсэлт /хх-ийн 83-85/, Ц.Б төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 93/, П.Цын алдарт эхийн одонгийн судалгаа /хх-92/ нас барсны бүртгэлийн лавлагаа /хх-94/, Ц.Нгийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-94/, Ц.Нгийн нас барсны бүртгэлийн лавлагаа /хх-95/ зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс гаргасан хариу тайлбар /хх-ийн 79/, итгэмжлэл, Ц.Ц, Ц.Д, Д.Г, Д.Г, Д.М, Д.Ж нарын хүсэлт /хх-ийн 70/, Итгэмжлэл /хх-ийн 77/, Ц.Ц, Ц.Д, Д.Г, Д.Г, Д.М, Д.Ж нарын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 78/ зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргажээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б нь Д.М, Ц.Ц, Ц.Д, Д.Г, Д.Г, Д.Ж нарт холбогдуулан 4 ханатай гэр, 388 тооны мал, өвөлжөө, хаваржааны иж бүрэн хашаа, 15-** ДГА улсын дугаартай УАЗ 469 маркийн автомашины өв залгамжлагчаар тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчийн төлөөлөгч эд хөрөнгийг төрсөн хүүхдүүд бүгд хувааж авах эрхтэй,ганц Бд өвлүүлэх нь учир дутагдалтай гэж маргасан байна.

Нэхэмжлэгч Ц.Бгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Ц.Б, Д.М, Ц.Ц, Ц.Д, Д.Г, Д.Г, Д.Ж нарын төрсөн эх Пгийн Цэрэндулам 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр нас барсан байна.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт зааснаар Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээтэйгээр өвлөх эрхтэй эрхтэй. 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт заасан нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан ...хүүхэд ... гэжээ.

Ц.Б, Д.М, Ц.Ц, Ц.Д, Д.Г, Д.Г, Д.Ж нар нь нас барагч Д.Цын өв хөрөнгө 4 ханатай гэр, 388 тооны мал, өвөлжөө, хаваржааны иж бүрэн хашаа, 15-** ДГА улсын дугаартай УАЗ 469 маркийн автомашиныг зэргийг өвлөж авах эрхтэй,хууль ёсны өвлөгч мөн.

Нас барагч Пунцагийн Цын эд хөрөнгийг дор дурдсанаар түүний төрсөн хүүхэд Ц.Б, Д.М, Ц.Ц, Ц.Д, Д.Г, Д.Г, Д.Ж, ач хүү Д.БаянМ нарт хувааж өвлүүлэхээр шийдвэрлэв.

Нэрс

Мал/эд хөрөнгө

Ц.Б

Ямаа -20

Хонь-25

Үхэр-14

Авто машин-1

4 ханатай гэр -1

Д.М

Ямаа -10

Хонь-35

-//-

-//-

Ц.Ц

Ямаа -10

Хонь-35

-//-

-//-

Ц.Д

Ямаа -10

Хонь-35

-//-

-//-

Д.Г

Ямаа -10

Хонь-35

-//-

-//-

Д.Г

Ямаа -10

Хонь-35

-//-

-//-

Д.Ж

Ямаа-10

Хонь-35

-//-

 

Д.БаянМ

Ямаа -20

Хонь-25

Үхэр-14

Өвөлжөө,хаваржааны хашаа

 

Нэхэмжлэгч Ц.Б тайлбартаа: Ач дүү буюу П.Цын ач хүү Д.Бд өвөлжөө хаваржааны хашаа, хэсэг мал өвлүүлэхэд татгалзах зүйлгүй ээжтэй минь хамт амьдарч, амьдралын хугацаагаа ээжийг минь харж хандаж, асарч тойлж, малыг нь маллаж байсан, 4 ханатай гэр нь авто машин надад байгаа гэжээ.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.4 дэх хэсэгт заасан ...нэрийн эд хогшил нь ээлж дараалал....өвлүүлэгчийг нас барах үед түүнтэй хамт амьдарч байсан хууль ёсны өвлөгчид шилжинэ гэж зааснаар болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар нас барагчтай хамт амьдарч байсан ач хүү Б болон нэхэмжлэгч Ц.Б нарт эд хөрөнгийн зарим хэсгийг өвлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжид Ц.Бгаас 70,200 төгрөг төлснийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэг, 520 дугаар зүйлийн 520.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Бд 4 ханатай гэр -1, УАЗ-469 маркийн 15-** улсын дугаартай авто машин-1, ямаа-20, хонь-25, үхэр -14-ийг өвлүүлж,үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Д.Б өвөлжөө хаваржааны хашаа , ямаа-20, хонь-25, үхэр -14, Д.Мд ямаа-10, хонь-35, Ц.Цд ямаа-10, хонь-35, Ц.Дд ямаа-10, хонь-35, Д.Гт ямаа-10, хонь-35, Д.Гт ямаа-10, хонь-35, Д.Жд ямаа-10, хонь-35 ыг тус тус өвлүүлсүгэй.

2.Улмын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Д.НАРАНЦЭЦЭГ