| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 105/2024/1224/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1239 |
| Огноо | 2024-11-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Э |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1239
2024 11 13 2024/ШЦТ/1239
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ
Улсын яллагч Д.Энхбаяр
Шүүгдэгч Б.С- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “"Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Б-ийн С-д холбогдох эрүүгийн 2406 03874 1847 дугаартай 1 хавтаст хэргийг 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
С овогт Б-ийн С
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.С- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 06 дугаар сарын 13-ны үүрээр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Г.Э-тэй хардалтын улмаас хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар толгойн тус газар нь гараараа цохиж хамрын таславчийн мурийлт, цус хуралт, баруун, зүүн нүдний дод зовхины дотор булан, дух, зүүн хацар, дээд уруул, хүзүү, баруун өвдөг, шилбэний цус хуралт, баруун чамархай, зулай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь
Шүүгдэгч Б.С- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг мэдүүлсэн.Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна” гэв.
Эрүүгийн 2406 03874 1847 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Б.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 03 цагийн үед хуучин үерхэж байсан найз охин Э-тэй уулахаар ярьсан чинь Э-гийн хажууд байсан найз нь булааж аваад бид хоёр буудалд байна чи одоо зайл гэхээр нь би чи яасан гэнээ хоёулаа уулзъя гэсэн чинь би Натурт байна хүрээд ир гээд дуудсан тэгээд би яваад очсон чинь байхгүй утсаа авахгүй байж байгаад 05 цагийн орчим Э- гэрийнхээ гадаа байна гээд намайг дуудахаар нь би явж очоод жоохон хэрэлдэж байгаад буцаад Шинэ монгол сургуулийн тэнд явж байсан чинь араас Э- залгаад хүрээд ир хоёулаа ярилцъя гээд дуудсан.Э-гийн байрны хойд талын авто машины зогсоол дээр ярилцаж байгаад тэндээсээ хөдлөөд шинэ 100 айлын машины зогсоол дээр очоод юм яриад сууж байсан чинь Э- хажуу талаас алгадаад намайг доромжлоод чиний хойд аав ээж хоёр чинь яаж чадах юм гээд үсдээд алгадаад байхаар нь миний уур хүрээд тэсгэл алдаад нүүр лүү нь 1-2 удаа цохисон чинь Э- орилж хашгираад машины урд талын хайрцаг нүүрээрээ 7-8 удаа мөргөөд байхаар нь би болиулаад тэвэрсэн чинь миний баруун мөрөн дээрээс хазаад үсдээд алгадаад эхэлсэн. Тэгээд 07 цагийн үед арай гэж авчираад гэрлүү нь оруулах гэсэн чинь орохгүй гээд орилоод алгадаад үсдээс байхаар нь цаашаа түлхсэн чинь жолоочийн эсрэг талын толь толгойгоороо мөргөөд би танай хойд аавыг чинь дуудна гээд аав руу залгасан.Манай аав Э-гийн гэрийн гадаа 08 цагийн үед ирээд аав Э- хоёр юм яриад үлдсэн би гэрлүүгээ алхсан.
Насанд хүрээгүй хохирогч Г.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 12-ны орой 01 цагийн үед би хамт ажилладаг А-, Т-, А- гэх найзуудтайгаа уулзаад МУБИС-ийн хажууд байрлах караокед сууж байгаад 04 цагийн үед миний 6 сарын өмнө салсан найз залуу С- болон найз Б- нар над руу залгаад байхаар нь би утсаа аваагүй. Би 04 цаг 50 минутын үед Б-тай уулзсан бөгөөд намайг натурт гэрийн гадаа хүргэж ирсэн чинь С- архи согтууруулах ундааны зүйл хэргэлсэн байдалтай машинтай манай гэрийн гадаа ирээд хүлээж байсан.С- машиндаа суулгаад Дүнжингаравын зам дээр явж байхдаа намайг үсдэж миний хамар луу цохьсон.Тэгээд С- тамхи татах гээд машинаасаа буухаар нь би С-гийн аав руу залгаад хүү чинь намайг зодоод аллаа ирж ав гэж хэлсэн. Тэгээд аав нь ирээд намайг гэрлүүгээ дагуулж яваад чи эхлээд цусаа угаачих гээд энэ болсон явдлыг болоогүй гээд бодчих 200 000 төгрөг өгье гээд байсан. Одоо хамар хавдаж, зүүн баруун нүдний доор хөхөрсөн, зүүн хацар болон хүзүү хөхөрсөн, толгой хавантай хүндүүр байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дугаар хуудас/,
2024 оны 06 дугаар сарын 12-ны шөнө 04 цаг 50 минутын үед ...С- архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай машинтай манай гэрийн гадаа ирээд намайг суулгаад Дунжингаравын зам дээр явж байгаад намайг үсдээд миний хамар луу цохиж байгаад С- тамхи татах гээд буухаар нь би С-гийн аав руу залгаад “хүү чинь намайг зодоод аллаа, ирж ав” гэж хэлсэн. Тэгээд аав нь ирээд намайг гэрлүүгээ дагуулж яваад “чи эхлээд цусаа угаачих, угаалгаад чи энэ болсон явдлыг болоогүй гээд бодчих 200,000 төгрөг өгье...” гээд байсан. С- ...гараараа миний нүүр болон бие хэсэг рүү олон удаа цохиж зодсон. ...Тухайн үед С- намайг үснээс зулгаагаад, миний хамар луу цохиод байхаар нь би салгах гээд баруун гарын мөрнөөс нь хазаард салгасан. Мөрнөөс нь хазаж салгаагүй байсан бол намайг өшөө илүү цохих байсан. С- архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83 дугаар хуудас/,
Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хүүгийн найз охин Э- залгаад “Та ирээд С-г аваач” гэхээр нь би гэрээсээ гараад Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Натур төвийн урд талд зогсож байх 10-37 улсын дугаартай Тоёота Приүс-30 загварын машин дотор манай хүү С-, найз охины хамт сууж байсан. Очоод юу болсон талаар асуухад “Танай хүүхэд намайг цохичихлоо” гээд хамраа бариад уйлаад сууж байхаар нь би хүүдээ хандаж “Чи яаж байгаа юм бэ, эмэгтэй хүүхэд зодоод” гээд загнаж байсан чинь “наадах чинь өөрөө миний гарыг ийм болгосон” гээд зүүн гарын мөр хэсгээ харуулахад хазаад цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 77-79 дүгээр хуудас/,
Шинжээч эмч Н.Энхцолмонгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баруун болон зүүн бугалганд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй, Хазагдсан шарх нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хэргийн 74 дүгээр хуудас/,
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч С.Каделын 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 8089 дугаартай “...Г.Э-гийн биед хамрын таславчийн мурийлт, цус хуралт, баруун, зүүн нүдний дод зовхины дотор булан, дух, зүүн хацар, дээд уруул, хүзүү, баруун өвдөг, шилбэний цус хуралт, баруун чамархай, зулай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх хамрын таславчийн мурийлт, цус хуралт, баруун, зүүн нүдний дод зовхины дотор булангийн цус хуралт гэмтлүүд нь нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул тус журмын 3.1,1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо....” гэх дүгнэлт /хх-ийн 30-32 дугаар хуудас/,
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон маягт /хэргийн 67 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Б.С-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.С- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт, насанд хүрээгүй хохирогч Г.Э-г хардалтын улмаас маргалдаж, улмаар толгойн тус газар нь гараараа цохиж ‘ ...хамрын таславчийн мурийлт, цус хуралт, баруун, зүүн нүдний дод зовхины дотор булан, дух, зүүн хацар, дээд уруул, хүзүү, баруун өвдөг, шилбэний цус хуралт, баруун чамархай, зулай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнген хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Б.С-гийн шүүхийн хэлэлцүүлэгт “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй хохирогч Г.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн орой 01 цагийн үед би хамт ажилдаг А-, Т-, А- гэх найзуудтайгаа уулзаад МУБИС-ийн хажууд байрлах караокед сууж байгаад 04 цагийн үед миний 6 сарын өмнө салсан найз залуу С- болон найз Б- нар над руу залгаад байхаар нь би утсаа авахгүй байж байгаад би 04 цаг 50 минутын үед натурт төв дээр Б-тай уулзаад намайг гэрийн гадаа хүргэж ирсэн чинь С- архи согтууруулах ундааны зүйл хэргэлсэн байдалтай машинтай манай гэрийн гадаа ирээд намайг суулгаад Дүнжингаравыг зам дээр явж байгаад намайг үсдээд миний хамар луу цохиж байгаад С- тамхи татах гээд буухаар нь би С-гийн аав руу залгаад хүү чинь намайг зодоод аллаа ирж ав гэж хэлсэн тэгээд аав нь ирээд намайг гэрлүүгээ дагуулж яваад чи эхлээд цусаа угаачих угаалгаад чи энэ болсон явдлыг болоогүй гээд бодчих 200 мянган төгрөг өгье гээд байсан. Одоо хамар хавдаж, зүүн баруун нүдний доор хөхөрсөн, зүүн хацар болон хүзүү хөхөрсөн, толгой хавантай хүндүүр байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дугаар хуудас/,
2024 оны 06 дугаар сарын 12-ны шөнө 04 цаг 50 минутыг үед ...С- архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай машинтай манай гэрийн гадаа ирээд намайг суулгаад Дунжингаравыг зам дээр явж байгаад намайг үсдээд миний хамар луу цохиж байгаад С- тамхи татах гээд буухаар нь би С-гийн аав руу залгаад “хүү чинь намайг зодоод аллаа, ирж ав” гэж хэлсэн. Тэгээд аав нь ирээд намайг гэрлүүгээ дагуулж яваад “чи эхлээд цусаа угаачих, угаалгаад чи энэ болсон явдлыг болоогүй гээд бодчих 200,000 төгрөг өгье...” гээд байсан. С- ...гараараа миний нүүр болон бие хэсэг рүү олон удаа цохиж зодсон. ...Тухайн үед С- намайг үснээс зулгаагаад, миний хамар луу цохиод байхаар нь би салгах гээд баруун гарын мөрнөөс нь хазаард салгасан. Мөрнөөс нь хазаж салгаагүй байсан бол намайг өшөө илүү цохих байсан. С- архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83 дугаар хуудас/,
Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хүүгийн найз охин Э- залгаад “Та ирээд С-г аваач” гэхээр нь би гэрээсээ гараад Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Натур төвийн урд талд зогсож байх 10-37 улсын дугаартай Тоёота Приүс-30 загварын машин дотор манай хүү С-, найз охины хамт сууж байсан. Очоод юу болсон талаар асуухад “Танай хүүхэд намайг цохичихлоо” гээд хамраа бариад уйлаад сууж байхаар нь би хүүдээ хандаж “Чи яаж байгаа юм бэ, эмэгтэй хүүхэд зодоод” гээд загнаж байсан чинь “наадах чинь өөрөө миний гарыг ийм болгосон” гээд зүүн гарын мөр хэсгээ харуулахад хазаад цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 77-79 дүгээр хуудас/,
Шинжээч эмч Н.Энхцолмонгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баруун болон зүүн бугалганд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй, Хазагдсан шарх нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хэргийн 74 дүгээр хуудас/,
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч С.Каделын 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 8089 дугаартай “...Г.Э-гийн биед хамрын таславчийн мурийлт, цус хуралт, баруун, зүүн нүдний дод зовхины дотор булан, дух, зүүн хацар, дээд уруул, хүзүү, баруун өвдөг, шилбэний цус хуралт, баруун чамархай, зулай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх хамрын таславчийн мурийлт, цус хуралт, баруун, зүүн нүдний дод зовхины дотор булангийн цус хуралт гэмтлүүд нь нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул тус журмын 3.1,1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо....” гэх дүгнэлт /хх-ийн 30-32 дугаар хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж бэхжүүлэгдсэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
“...Зодох гэдэг нь хүний бие махбодид халдсан байхыг ойлгох ба хүний бие махбодид халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, өшиглөх...” зэрэг хэлбэртэй байж болох бөгөөд шүүгдэгч Б.С- нь насанд хүрээгүй хохирогч Г.Э-гийн толгойн тус газар нь гараараа цохиж ‘ ...хамрын таславчийн мурийлт, цус хуралт, баруун, зүүн нүдний дод зовхины дотор булан, дух, зүүн хацар, дээд уруул, хүзүү, баруун өвдөг, шилбэний цус хуралт, баруун чамархай, зулай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, эрүүл мэндэд халдсан үйлдэл гаргасан болох нь хангалттай нотлогдон тогтоогджээ.
Гэмтлийн "хөнгөн" зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд:
Гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.
Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч С.Каделын 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 8089 дугаартай “...Г.Э-гийн биед хамрын таславчийн мурийлт, цус хуралт, баруун, зүүн нүдний дод зовхины дотор булан, дух, зүүн хацар, дээд уруул, хүзүү, баруун өвдөг, шилбэний цус хуралт, баруун чамархай, зулай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх хамрын таславчийн мурийлт, цус хуралт, баруун, зүүн нүдний дод зовхины дотор булангийн цус хуралт гэмтлүүд нь нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул тус журмын 3.1,1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлтийг гаргасан байх бөгөөд Прокуророос шүүгдэгч Б.С-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан бөгөөд Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч Б.С- нь насанд хүрээгүй хохирогч Г.Э-гийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Б.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд насанд хүрээгүй хохирогч Г.Э- нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон. Шүүгдэгч Б.С-гийн үйлдлийн улмаас насан хүрээгүй хохирогчийн биед “хамрын таславчийн мурийлт, цус хуралт, баруун, зүүн нүдний дод зовхины дотор булан, дух, зүүн хацар, дээд уруул, хүзүү, баруун өвдөг, шилбэний цус хуралт, баруун чамархай, зулай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учирсан байна.
Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийг шинэчлэн баталсан бөгөөд уг хууль 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж байгаа билээ. Уг хуулийг дагалдуулан Улсын дээд шүүх “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг тогтоохдоо харгалзан үзэх нөхөн төлбөрийн жишиг аргачлалыг Иргэний хууль, шүүхийн шийдвэр, практикт үндэслэн батлах”-аар нэмэлт оруулсан. Үүний дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан ба уг аргачлалын 4 дэх хэсэгт заасан “нөхөн төлбөр тооцох жишиг, аргачлал” хүснэгтийг 2 дугаар зэрэглэлд “ хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн болон нөхөн төлбөрийн дээд хязгаар буюу 100 хувийн 4-8 хувийн зэрэглэлээр тогтоогдож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12.99 нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосон байх тул Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-д заасны дагуу хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн, хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг 3 300 000 төгрөгөөр тооцов.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж,
Мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж тус тус хуульчилжээ.
Улсын яллагч Д.Энхбаяр эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна” гэх дүгнэлтийг гаргав.
Шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Б.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Б.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 000 төгрөгийн торгох ял оногдуулж, уг ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч Б.С- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн болон бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Б-ийн С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д оногдуулсан 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялыг 10 /арван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-гээс 3 300 000 төгрөгийг насанд хүрээгүй хохирогч Г.Э-д олгосугай.
6. Шүүгдэгч Б.С- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн болон бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, насанд хүрээгүй хохирогч Г.Э- нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.САНЖИДМАА