Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 21 өдөр

Дугаар  2024/ШЦТ/1268

 

          

                                 

 

 

   2024         11            21                                                2024/ШЦТ/1268

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Төгөлдөр

Улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ

хохирогч З.О-,

иргэний нэхэмжлэгч Э.Т-

Иргэний хариуцагч Л.О-

шүүгдэгч Б.Т- түүний өмгөөлөгч Б.Ургамалцэцэг нарыг оролцуулан шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт Б-ын Т-д холбогдох эрүүгийн 2403 00617 0808  дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Б- овогт Б-ын Т- /ДБ96042519/

 

 Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Т- нь Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Улиастайн замд 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 08 цаг 02 минутын үед т  маркийн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэг жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг...” хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох ...” , мөн дүрмийн 11.3 дахь хэсэг “...эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно ...” гэсэн заалтуудыг тус тус  зөрчин урсгал сөрж T, маркийн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч З.О-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан  гэмт хэрэгт  холбогджээ.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Т- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.... Миний буруутай үйлдлийн улмаас хохирогч З.О-т эд хөрөнгө болон эрүүл мэндийн хохирол учруулсандаа уучлал гуйж байна. Намайг ажил хөдөлмөр эрхлэх боломжоор хангаж, өмгөөлөгчийн хэлсэн торгох ялын  хамгийн бага ял оногдуулж өгөөч гэж хүсэж байна гэв.

 

Хохирогч З.О- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Ослын улмаас надад зүүн өвдөг болон хүзүүний нугалмын гэмтэл учирсан. Эмч нар 1 хөлдөө хэт их ачаалал үүсгэвэл 2 хөл адилхан өвддөг тул 2 хөлдөө зэрэг өвдөгөвч зүү гэж зөвлөснөөр би одоо 2 өвдгөндөө өвдөгөвчтэй байгаа. Хэзээ өвдөгөвчөө авахаа мэдэхгүй байна. Ажлаа хийхээсээ хийхгүй  шахуу байгаа. Миний машины үнэлгээг анх 11.500.000 төгрөг гэж гаргасан гэтэл очиж уулзахад нөгөө талдаа хэтэрхий хохиролтой болчихлоо бараг бүтэн машины үнэлгээнд ирчихлээ гэж тооцоод миний машины үнэлгээг бууруулаад 8.500.000 төгрөг болгоод хасчихсан. Эмчилгээнд зарцуулсан мөнгө, машины явах эд анги үнэлгээ оношилгоо хийлгэсэн мөнгөнөөс би юу ч аваагүй байгаа. Осолд орсноос хойш ажилдаа яваагүй 32 хоногийн цалин мөн миний машин осол болсноос хойш ачигдсан байгаа түүний зардлуудыг нэхэмжилж байна гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:  О- нь “Э” банк бус санхүүгийн байгууллагатай 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 00-00 УУУ улсын дугаартай “T,” маркийн тээврийн хэрэгслийг барьцаанд тавьж 12.400.000 төгрөгийн зээл авсан. Энэ өдрөөс хойш зээлийн хуваарьт төлбөрт ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. 2024 оны 08 дугаар сард З.О- нь өөрийн биеэр ирж уулзаж осол аваарт орсон талаараа мэдэгдэж энэ асуудлаа шийдсэний дараа зээлээ төлж барагдуулъя зээлээ хаая гэж бидэнтэй тохирсон. Өнөөдрийн байдлаар зээлийг бүрэн хаах дүн 9.714.000 төгрөгийн үлдэгдэл дүнтэй байна. Зээлийн зөрчилд 1.573.000 төгрөгийг зөрчилтэй шүүхийн ажиллагаа явагдаж байгаа гэдэг үүднээс манай байгууллага хүлээлгийн байдалтай байгаа гэв.

 

Эрүүгийн 2403 00617 0808 дугаартай хэргээс:

  

Шүүгдэгч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан: “...Би тус өдөр таксинд явахаар гэрээсээ гараад шөнөжин таксинд явж байгаад өглөө 08 цагийн үед Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны 4 дүгээр хэсэг сургуулийн гудамж 1423 тоотод байрлах гэр лүүгээ харих гээд Улиастайн замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй т маркийн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад нүд харанхуйлаад нэг юм мөргөх шиг болоод сэргээд хартал эсрэг урсгал руугаа ороод өөдөөс ирж байгаа машиныг мөргөсөн байсан ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 77-78-р хуудас/

 

Хохирогч О.Б-ын хууль ёсны төлөөлөгч З.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан: “...Би 2024 он 08-р сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо сургуулийн 16946 тоотод байрлах гэртээ байж байгаад хүү Б-ын хамт Улиастайн тойрог дээрх худаг руу нь усанд  Улиастайн замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явж байтал гэнэт миний өөдөөс явж байсан тээврийн хэрэгсэл урсгал сөрж өөдөөс ирээд миний  машины хэсэг рүү мөргөөд зогссон. Тэгээд 103, 102 дуудлага өгөөд 103-ын машинаар ГССҮТ-д хүргэгдсэн..., Б-ын биед гэмтэл бэртэл байхгүй..., унаж явсан тээврийн хэрэгсэл Э-ын эзэмшлийнх байгаа юм.  Би машинаа бүтэн болгож авмаар байна эмчилгээний зардлаа нэхэмжилж байна гэх мэдүүлэг, /хавтас хэргийн 16-р хуудас/

 

 

Иргэний нэхэмжлэгч Э.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...T, маркийн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь З.О-ын эзэмшлийнх, өмчлөл нь Э-ийн нэр дээр байдаг ...,  Манай байгууллага зээлдэгч О-аас өнөөдрийн байдлаар зээлийн зөрчил болон зээлийн эргэн төлөлтийн хувиар төлөлт зөрчсөн зүйл байхгүй байна. Цаашид фидуцийн гэрээнд байгаа автомашин нь эвдрэл гэмтэлтэй болчихсон  О- бол буруутай хүнээс хохирлоо барагдуулаад зээлээ төлөөд дахиж зээл авъя гэсэн байгаа. Ямар ч байсан зээлээ төлнө гэж хэлсэн” ... гэх мэдүүлэг /хх-ийн 29 хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч С.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Б.Т- нь Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Улиастайн замд 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 08 цаг 02 минутын үед т  маркийн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэг жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг...” хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох ...” , мөн дүрмийн 11.3 дахь хэсэг “...эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно ...” гэсэн заалтуудыг зөрчин урсгал сөрж T, маркийн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч З.О-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч З.О- нь 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас З.О- нь 215.482 төгрөг гарсныг яллагдагч Б.Т-оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү гэх мэдүүлэг, /хх-ийн 34 хуудас/

 

 

            Зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-9 хуудас/

            Жолоочийн согтуурлыг шалгасан “...Жолооч Б.Т-ийг драйгер багажаар үлээлгэн шалгахад 0.00% үзүүлэлттэй”  гэх мэдүүлэг /хх-ийн 10 хуудас/

 

Иргэний , хариуцагч Л.О-ийн: “...Надад тухайн хэрэгтэй холбоотой гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй, т маркийн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг ба манай дүү Б.Т-ийн машин юм. Бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэйг ойлгосон, бусдад учирсан гэм хорыг арилгахад манай гэм буруутай үйлдэл тогтоогдвол бусдад учирсан гэм хорын хохирлыг барагдуулахад татгалзах зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 40,43 хуудас/

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 10713 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний: “...З.О-ын биед зүүн өвдөгний урд чагтан холбоос, дотор жийргэвч мөгөөрс, холбоосны урагдал, зүүн өвдөгт шарх, баруун өвдөгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан  хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй”... гэх дүгнэлт, /хх-ийн 55-57 хуудас/

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Д.Дунгаамаагийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 10838 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний: “...О.Б-ын биед гэмтэл тогтоогдоогүй..” гэх дүгнэлт /хх-ийн 61-62 хуудас/

 

Сүлд үнэлгээ ХХК-ийн хохирлын үнэлгээний: “...үнэлгээгээр нийт тогтоогдсон дүн 8.700.000...гэх тайлан /хх-ийн 94-101/

 

 

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1535 дугаартай магадлагаа /хх-ийн 104/

 

Шинээр хохирогч З.О-аас А ХХК-ийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Б.Т-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Т- нь Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Улиастайн замд 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 08 цаг 02 минутын үед т  маркийн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэг жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг...” хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох ...” , мөн дүрмийн 11.3 дахь хэсэг “...эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно ...” гэсэн заалтуудыг тус тус зөрчин урсгал сөрж T, маркийн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч хохирогч З.О-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Т-ийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.Хохирлыг төлж барагдуулна.Хохирогчоос уучлалт гуйж байна”  гэх мэдүүлэг,

 

 

Шүүгдэгч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан: “...Би тэр өдөр  гэрээсээ гараад шөнөжин таксинд явж байгаад өглөө 08 цагийн үед Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны 4 дүгээр хэсэг сургуулийн гудамж 1423 тоотод байрлах гэр лүүгээ харих гээд Улиастайн замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй т маркийн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад нүд харанхуйлаад нэг юм мөргөх шиг болоод сэргээд хартал эсрэг урсгал руугаа ороод өөдөөс ирж байгаа машиныг мөргөсөн байсан ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 77-78-р хуудас/

 

Хохирогч  З.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан: “...Би 2024 он 08-р сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо сургуулийн 16946 тоотод байрлах гэртээ байж байгаад хүү Б-ын хам Улиастайн тойрог дээр худаг руу нь усанд явах Улиастайн замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явж байтал гэнэт миний өөдөөс явж байсан тээврийн хэрэгсэл ургсал сөрөөд өөдөөс ирээд машины хэсэг рүү мөргөөд зогссон. Тэгээд 103, 102 дуудлага өгөөд 103 машинаар ГССҮТ-д хүргэгдсэн..., Б-ын биед гэмтэл бэртэл байхгүй..., унаж явсан тээврийн хэрэгсэл Э-ын эзэмшлийнх байгаа юм.  Би машинаа бүтэн болгож авмаар байна эмчилгээний зардлаа нэхэмжилж байна гэх мэдүүлэг, /хавтас хэргийн 16-р хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч Э.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...T, маркийн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь З.О-ын эзэмшлийнх, өмчлөл нь Э-ийн нэр дээр байдаг ...,  Манай байгууллага зээлдэгч О-аас өнөөдрийн байдлаар зээлийн зөрчил болон зээлийн эргэн төлөлтийн хувиар төлөлт зөрчсөн зүйл байхгүй байна. Цаашид фидуцийн гэрээнд байгаа автомашин нь эвдрэл гэмтэлтэй болчихсон  О- бол буруутай хүнээс хохирлоо барагдуулаад зээлээ төлөөд дахиж зээл авъя гэсэн байгаа. Ямар ч байсан зээлээ төлнө гэж хэлсэн..., гэх мэдүүлэг /хх-ийн 29/

 

Иргэний нэхэмжлэгч С.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Б.Т- нь Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Улиастайн замд 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 08 цаг 02 минутын үед т  маркийн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэг жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг...” хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох ...” , мөн дүрмийн 11.3 дахь хэсэг “...эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно ...” гэсэн заалтуудыг зөрчин урсгал сөрж T, маркийн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч З.О-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч З.О- нь 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас З.О- нь 215.482 төгрөг гарсныг яллагдагч Б.Т-оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү гэх мэдүүлэг, /хх-ийн 34/

 

 

            Зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-9/

            Жолоочийг согтуурлыг шалгасан “...Жолооч Б.Т-ийг драйгер багажаар үлээлгэн шалгахад 0.00% үзүүлэлттэй гэх мэдүүлэг /хх-ийн 10/

 

Иргэний  хариуцагч Л.О-ийн: “...Надад тухайн хэрэгтэй холбоотой гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй, т маркийн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг ба манай дүү Б.Т-ийн машин юм. Бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэйг ойлгосон, бусдад учирсан гэм хорыг арилгахад манай гэм буруутай үйлдэл тогтоогдвол бусдад учирсан гэм хорын хохирлыг барагдуулахад татгалзах зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 40,43/

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 10713 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний: “...З.О-ын биед зүүн өвдөгний урд чагтан холбоос, дотор жийргэвч мөгөөрс, холбоосны урагдал, зүүн өвдөгт шарх, баруун өвдөгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан  хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... гэх дүгнэлт, /хх-ийн 55-57/

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Д.Дунгаамаагийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 10838 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний: “...О.Б-ын биед гэмтэл тогтоогдоогүй..” гэх дүгнэлт /хх-ийн 61-62/

 

Сүлд үнэлгээ ХХК-ийн хохирлын үнэлгээний: “...үнэлгээгээр нийт тогтоогдсон дүн 8.700.000...гэх тайлан /хх-ийн 94-101/

 

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1535 дугаартай магадлагаа /хх-ийн 104/ дүгнэлт зэрэг хуульд  заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Улсын яллагч гэм буруугийн талаар: “Шүүгдэгч Б.Т-ийг Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцуулах саналтай” дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Б.Т-ийн өмгөөлөгч Б.Ургамалцэцэг гэм буруугийг талаар дүгнэлтдээ: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч миний бие хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно. Б.Т- нь Эрүүгийн хуулийн 27.10 дахь хэсэгт заасан гэм буруутай үйлдэлдээ өнөөдрийг хүртэл хугацаанд гэмшиж байгаа. Өөрөөр хэлбэл мөрдөн байцаалт болон прокурорын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөр бүрэн төлөхөө илэрхийлсээр ирсэн. Б.Т- нь 3 настай хүүхэд болон эхнэрийн хамт амьдардаг. Эхнэр нь эрхэлсэн тодорхой ажилгүй. 10 настай дүүг ээжийгээ өнгөрснөөс хойш асран хамгаалж харгалзан дэмжиж ажиллаж байгаа. Амьдралын эх үүсвэр нь такси барих буюу такси үйлчилгээ эрхэлдэг. Боловсролын хувьд бүрэн дунд боловсролтой учраас хөдөлмөр эрхлэх асуудал нь хумигдаж такси үйлчилгээ эрхэлж амьдралаа залгуулж амьдардаг ийм гэр бүл байгаа. Өмнө нь ямар нэгэн байдлаар ял шийтгэж эдэлж байгаагүй. Болгоомжгүйгээр энэ гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэм буруутай үйлдэл дээрээ гэмшиж байгаа. Гэмшсэний улмаас тухайн өдөр анхны түргэн тусламжийг дуудаж эрүүл мэндийн тусламж үзүүлсний үндсэн дээр осол гарсан өдөр хохирол төлбөр болох 269.800 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байдаг. Үүнээс хойш тээврийн хэрэгсэл жолоодохгүйгээр өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. Ажил хайж байгаад өнгөрсөн долоо хоногт 100 айлд ажилд орж анхны урьдчилгаа цалингаа авсны үндсэн дээр өнөөдрийн шүүх хуралдаанд эмчилгээний зардлыг төлөх боломжтойгоор орж ирж байна. Хохирол төлбөрийн хувьд автомашины үнэлэгдсэн 8.700.000 төгрөгийг бүрэн төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн хэлсэн автомашины зардал болох 8.700.000 төгрөг, үнэлгээний зардалтай холбоотой 683.250 төгрөгийг төлөх боломжтой. Хохирогчийн зүгээс ажилгүй байсан хоног хугацааны цалин хөлс болох 5.090.000 төгрөгийг нэхэмжилж гаргаж  байна. Энэ төлбөр нь нотлох баримтын шаардлагыг хангахгүй байгаа тул төлөх боломжгүй байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас олгогдсон мөнгийг мөн адил төлөх боломжгүй байна. Тийм учраас үндсэн тээврийн хэрэгслийн төлбөр болох 8.700.000 төгрөг, эрүүл мэндийн зардалд 983.250 төгрөгөөс өмнө нь  төлөгдсөн 269.800 төгрөгийг хасаж үлдсэн төлбөрийг шүүх хуралдааны завсарлагын үеэр 500.000 төгрөгийг төлсөн. Сэтгэцэд учирсан хор уршгийн хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэн буюу хамгийн доод хэмжээгээр төлөх нь зүйтэй. Учир нь анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч өнөөдрийг хүртэл төлөхөө илэрхийлээд ирсэн. Өөрөөр хэлбэл энэ хүний хувийн байдлын хувьд ар гэрээ тэжээн тэтгэдэг эрхэлсэн тодорхой ажилгүй зөвхөн хохирлын асуудал биш цаана нь насанд хүрээгүй хүүхэд болон дүүгийнх нь асуудал яригдаж байгаа учраас эдийн засгийн байдлыг нь харгалзан үзэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэн буюу хамгийн доод хэмжээгээр тогтоож өгөхийг хүсэж байна өгнө үү” гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байдаг бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн “ Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих “ гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй.

 

            Зам тээврийн осол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой бөгөөд шүүгдэгч Б.Т- нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 11.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Т- нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

 

 

 

 

   

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд хохирогч З.О- нь шүүхийн хэлэлцүүлэгт  эмчилгээний зардалд 983250 төгрөг, Т маркийн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний зардал 8 700 000 төгрөг, автомашины үнэлгээ 618000 төгрөг,  оношилгоо хийлгэсэн хөлс 115000 төгрөг, 32 хоног  хөдөлмөрийн чадвараа алдаж эмчлүүлсэн тул  1 өдрийн цалинг  159.000 төгрөгөөр тооцож  нийт 32 хоногийн  цалин, журмын хашаанд байгаа  машины төлбөр 565.000 төгрөг нийт 15.509.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хэрэгт авагдсан баримтаар Т маркийн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний зардал 8 700 000 төгрөг, үнэлгээний  зардал 618000 төгрөг, үнэлгээ оношилгооны төлбөр 115000 төгрөг буюу нийт  9.433 000 төгрөгийг иргэний  хариуцагч Л.О-ээс гаргуулж иргэний нэхэмжлэгч Эайгууллагад олгохоор шийдвэрлэв.

 

Харин хохирогч З.О- нь ажилгүй байсан хугацааны 32 хоногийн цалин, журмын хашаанд машин хураалгасан төлбөрт 565000 төгрөгийг нэхэмжилсэн боловч дээрх баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй баримт дутуу байх тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч Б.Т-оос эмчилгээний зардалд 769 800 төгрөгийг төлсөн болохыг дурдав.

 

Мөн хохирогч З.О- нь энэ гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас 215.482 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Б.Т-оос 215.482 төгрөгийг  гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн  1009000200800 дугаартай дансанд тушаахыг даалгав.

 

Хохирогч З.О- нь  гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн  иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй  болохыг тус тус дурдав. 

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 10713 дугаартай дүгнэлтээр : “...З.О-ын биед зүүн өвдөгний урд чагтан холбоос, дотор жийргэвч мөгөөрс, холбоосны урагдал, зүүн өвдөгт шарх, баруун өвдөгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан  хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо гэжээ.

 

 

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийг шинэчлэн баталсан бөгөөд уг хууль 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж байгаа билээ. Уг хуулийг дагалдуулан Улсын дээд шүүх “ Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг тогтоохдоо харгалзан үзэх нөхөн төлбөрийн жишиг аргачлалын Иргэний хууль шүүхийн шийдвэр практикт үндэслэн батлах”-аар нэмэлт оруулсан. Үүний дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “ Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал-ыг баталсан ба уг аргачлалын 4 дэх хэсэгт заасан  нөхөн төлбөрийн тооцох жишиг, аргачлал” хүснэгтийн 3 дугаар зэрэглэлд “хохирогчийн сэтгэцийн эмгэгийн зэрэглэлийг     9-15 хувь буюу  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр  тогтоосон байх тул Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-д зааснаар хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн, хохирогчид сэтгэцэд учирсан хохирлыг 8 580 000 төгрөгөөр тооцон шүүгдэгч Б.Т-оос гаргуулж хохирогч З.О-т олгохоор шийдвэрлэв.

 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...”,  мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж тус тус хуульчилсан.

 

Шүүгдэгч Б.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ. 

 

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Т-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил хүртэлх хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ургамалцэцэг эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч Б.Т-ийн үйлдсэн гэмт хэрэг нь улсын яллагчийн хэлснээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн хохирол төлбөрөө төлөхөө бүрэн илэрхийлсэн 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хязгаарласан ялыг дэмжиж байна. Т- нь хэдийгээр хавтаст хэрэгт ажиллаж байгаа газрынхаа тодорхойлолтыг хавсаргаагүй боловч ажил эрхэлж байгаа гэдэг үндэслэлийг харгалзан үзэж 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн ялын хамгийн доод хэмжээ буюу 2.700.000 төгрөгөөр торгож, ажил хөдөлмөр эрхэлж ар гэрээ тэжээх боломжоор нь хангах нь зүйтэй гэсэн саналтай байна. Б.Т- нь ажил хөдөлмөр эрхлэхгүй бол ард нь байгаа хүүхэд, төрсөн дүү, эхнэр, жишээлбэл Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт ажил олдохгүй байгаа тохиолдолд энэ айл гэрийн эдийн засгийн байдал нь доройтох асуудал үүсэх учраас эдгээр нөхцөл байдлуудыг нь хүндэтгэн үзэж хөдөлмөр эрхлэх боломжоор  хангах нь зүйтэй” гэх саналыг гаргасан болно.

 

Шүүгдэгч Б.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо тодорхой хэмжээнд төлсөн, цаашид төлөхөө илэрхийлсэн зэрэг нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Т- нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тодорхой хэмжээнд төлсөн, цаашид гарах хохирлыг төлөхөө илэрхийлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал  түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэглэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б- овогт Б-ын Т-ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль  түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-д тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 /хоёр сая долоон зуун мянган/  төгрөгийн  торгох ялаар  шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т- нь  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан  үеэс эхлэн тоолсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар иргэний  хариуцагч Л.О-ээс   9 433 000  /есөн сая дөрвөн зуун гучин гурван мянган/ төгрөгийг гаргуулж  иргэний нэхэмжлэгч болох Э банк бус санхүүгийн байгууллагад,  шүүгдэгч Б.Т-оос  сэтгэцэд учирсан хохиролд 8 580 000 /найман сая таван зуун наян мянган/ төгрөгийг гаргуулан  хохирогч З.О-т тус тус олгосугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-оос 215.482 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн  1009000200800 дугаартай дансанд тушаахыг даалгасугай.

 9.Хохирогч З.О- нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх  эрхтэйг дурдсугай.

 

10. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Т- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Б.Т- нь  хохирогчийн эмчилгээний зардалд 769 800 төгрөгийг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-ид  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Х.САНЖИДМАА