| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
| Хэргийн индекс | 184/2019/01031/И |
| Дугаар | 184/2019/01031/И |
| Огноо | 2019-04-10 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 184/2019/01031/И
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ....дугаар хороо, орбит 65 дугаар гудамж, ....тоот хаягт оршин суух, Д овогт Г.Э /РД:...../-ын хүсэлттэй,
Э.Э....ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дамба нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ...2007 оноос эхлэн би өөрийн төрсөн ах Г.Эрдэнэбаатартай хамтарч бизнес хийж эхэлсэн. 2016 оны 06 сарын 28-ны өдөр ах маань хүнд алуулж, зуурдаар нас барсан. Манай ахын эхнэр Д.Баярмаа нь эд хөрөнгүүдээ хувааж аваад хоёр хүүхдээ аваад салчихсан байсан. Ах бид хоёрын дунд хийсэн гэрээ байдаг. Ах маань нилээн хэдэн үл хөдлөх эд хөрөнгөтэй байсан. Нэг газар нэр дээр нь байсан ба уг газар дээр би авто засварын зориулалттай байр бариад үйлчилгээ явуулж байгаа. Би ахыгаа нас барснаас хойш байрных нь зээлийг өөрийн мөнгөөр төлж дуусгасан. Гэтэл манай ахын төрсөн хүү Э.Э нь ахын маань хөрөнгийг зарж үрээд дуусгачихсан байна. Би засварынхаа газрыг л авч үлдэх хүсэлтэй байгаа. Би тус шүүхэд Э.Эаас газрыг авч үлдэх, эсвэл мөнгө гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Би Э.Этай уулзаж үзсэн боловч чамтай ярих юм байхгүй. Би хуулийн дагуу авна гэж хэлсэн. Э.Э нь Сонгинохайрхан дүүргийн ....дугаар хороо, 1 дүгээр хороолол, 19 дүгээр байр, 411 тоот гэх ахын маань амьдарч байсан хаягт оршин сууж байсан боловч байрыг нь зараад явчихсан байгаа. Би Э.Эын 3 ширхэг утасны дугаарыг олж авсан. Э.Э нь надтай утсаар ярьдаггүй. Иймд Э.Эыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Э нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Эыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан ба хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Г.Э нь ...Э.Э нь Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 19 дүгээр байр, 411 тоот хаягт оршин сууж байсан боловч байраа зараад явчихсан байна. Түүнийг олж би засварын газраа авч үлдэх, эсвэл мөнгө гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргана... хэмээн хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.
Нэхэмжлэгчийн тодорхойлсон Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 19 дүгээр байр, 411 тоот хаягт Э.Э нь бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 03 сарын 25-ны өдрийн 184/ШЗ2019/03384 дугаартай захирамж, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх бөгөөд түүний оршин суугаа хаяг нь мэдэгдэхгүй байх тул Г.Эрдэнэтулгын хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Сутай овогт Эрдэнэбаатарын Энхжаргалын оршин суугаа хаягийг тогтооход ач холбогдол бүхий баримтуудыг дурдвал,
Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 19 дүгээр байр, 411 тоот хаягт оршин суудаг байсан, мөн дүүргийн 17 дугаар хороо, өнөр хороолол, 32 дугаар байрны 1 тоот хаягт бүртгэлтэй /РД:УП95052715/, утасны дугаар 88107249, 95875107, 88471162 болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд С овогт Э.Э /РД:..../-ыг эрэн сурвалжилсугай.
2.Э.Эыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоон, нэхэмжлэгч Г.Э /утасны дугаар:88070882, 91991954/-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст үүрэг болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ