| | 2017 оны 02 сарын 14 өдөр | Дугаар 151/ШШ2017/00209 | Төв аймаг | МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цолмон даргалж, шүүгч Л.Оюунцэцэг, шүүгч Д.Алтантуул нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Нэхэмжлэгч: Ц, Хариуцагч: О, Хариуцагч: Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголон 6 гудамж 292 тоотод оршин суух, Дэлгэр боржигон овгийн “”””” “““““““““““““““““““ // нарт холбогдох Гэм хорын 1942300 төгрөг, зээлийн хүүнд төлөх мөнгөн дүн гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.”““““““““““““““““““, хариуцагч Б.Отгонцэцэг, түүний өмгөөлөгч С.Сувдмаа, иргэдийн төлөөлөгч М.Нандинцэцэг, нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч П.”““““““““““““““““““ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ... Миний эзэмшлийн 05-82 ТӨВ улсын дугаартай Axio Corolla маркийн автомашиныг 2016 оны 09 сарын 12-ны өдөр Зуунмод сумын Засаг даргын Тамгын газрын хойно авто зогсоолд байршуулсан үед 57-67 УБЕ улсын дугаартай Chaser маркийн автомашиныг жолоодож явсан Б.Отгонцэцэг мөргөж хохирол учруулсан. Тухайн үед Б.Отгонцэцэг нь Даатгалын байгууллагынхаа төлөөлөгчийг дуудан түүний зөвлөснөөр Замын цагдаагийн газар дуудлага өгч бүртгүүлэн хохирлыг барагдуулахаар болсон боловч өнөөдрийг хүртэл барагдуулаагүй тул бодит учирсан хохирлыг гаргуулж өгнө үү. Үүнд: Автомашины багааж худалдан авсан төлбөр 350000 төгрөг, хохирлын үнэлгээ хийлгэхэд төлсөн төлбөр 58000 төгрөг, таксинд төлсөн 26800 төгрөг, засварын хөлсөнд төлсөн төлбөр 800000 төгрөг, хойд гэрэл нэхэмжлэх 700 000 төгрөг, нотариатад төлсөн төлбөр 7500 төгрөг, нийт 1942300 төгрөгийн бодит хохирол учирснаас 1242300 төгрөгийг бэлнээр төлсөн. Бэлэн төлсөн мөнгөнийг хүүг төлбөр дансанд орж ирэх хүртэл хугацаанд мөн нэхэмжилж буй болно. /30 хоногт 21131 төгрөг/ Учир нь миний бие банкинд зээлтэй тус зээлийн хүүд сар бүр 1.7 хувийн хүү төлж буй бөгөөд бэлнээр төлсөн төлбөрийн зээлийн хүүд 30 хоногт 21131 төгрөг төлөгдөх тооцоо үүсэж буй тул үүнийг бодит хохирол гэж үзэж байна. Машины хойд гэрэл солих шаардлагатай тул Б.Отгонцэцэг нь 2 гэрэл шинээр авч өгсөн боловч тус гэрэл нь таарахгүй байсны улмаас буцаан өгсөн, одоогоор гэрэл солиогүй тул нэхэмжлэхийг хавсарган, нэхэмжлэхийн дүнгээр хохирлыг тооцсноос гадна үнэлгээгээр гарсан үнийн дүнгээс бодит хохирол буюу мөнгөн дүн зөрүүтэй гарч буй болно. Нэхэмжилж буй бодит хохирлын дүн 1942300 төгрөг, зээлийн хүүд төлөх мөнгөн дүн гэжээ. /хх1-2/ Хариуцагч Б.Отгонцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа...Би 2016 оны 09 сарын 12-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Самата зоогийн газрын зүүн талын зогсоолд байсан 05-82 ТӨВ улсын дугаартай AXIO маркийн автомашины зогсоол руу орж байр эзлэх гэтэл миний ард машин байсан тул би сандрахдаа хаазаа гишгээд араас мөргөсөн. Тухайн үед би Ард даатгалын компанид жолоочийн хариуцлагын даатгалтай байсан тул компаний төлөөлөгч н.Чулуунбаатарыг дуудаж, Төв аймгийн Цагдаагийн газарт мэдэгдсэн. Цагдаагийн байгууллагын ажилтан Э.Болдмандах хэмжилт хийгээд, хохирлыг даатгалын байгууллагаас гаргуулах тухай зөвлөсөн. 2016 оны 09 сарын 12-ны өдөр Хан-Үнэмлэмж ХХК-иар П.”““““““““““““““““““ийн машинд учирсан хохирлыг тогтоолгохоор үнэлгээ хийлгэсэн бөгөөд хохирлын хэмжээг 603 000 төгрөг гэж тогтоосон. 2016 оны 09 сарын 28-ны өдөр П.”““““““““““““““““““ нь Улаанбаатар хотын Вендо засварын газраар үнэлгээ хийлгэсэн байна, энэ үнэлгээг маргалдаж байгаа талуудыг оролцуулаагүй. Энэ үнэлгээг би зөвшөөрөхгүй. Мөн надаас үнэлгээ хийлгэсэн 58 000 төгрөг, багааж худалдан авсан 350 000 төгрөг, такси хөлсөлсөн 26 800 төгрөг, засварын хөлсөнд 800 000 төгрөг, хойд гэрэл 700 000 төгрөг, нотариатын хөлс 7500, нийт 1 942300 төгрөг нэхэмжилсэн байна. Иймд дээрх дүгнэлтүүд зөрүүтэй. Мөн П.”““““““““““““““““““ нь шүүхэд нэхэмжлэл өгөхдөө анх үнэлгээ хийсэн хохирлын үнэлгээг огт дурдаагүй байгаа, одоо нэхэмжилж байгаа 1,942,300 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. /хх23-25,36/. Нэхэмжлэгч П.”““““““““““““““““““ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Миний бие нь өөрийн эзэмшлийн 05-82 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газрын хойд талын авто зогсоолд байршуулсан байх үед хариуцагч Б.Отгонцэцэг нь 57-67 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээр мөргөж, хохирол учруулсан. Энэ ослоор миний тээврийн хэрэгслийн багаажны хаалга эвдэрсэн, хойд 2 гэрэл хагарсан. Осол болсон даруйд цагдаагийн байгууллага болон даатгалын байгууллага ирж, зураг авч бүртгэсэн боловч Б.Отгонцэцэг нь хохирол барагдуулаагүй бөгөөд би Улаанбаатар хотод байдаг авто үнэлгээний Вендо ХХК-иар үнэлүүлэхэд хохирлыг 1 227 400 төгрөг гэж тогтоосон. Үнэлгээний газар нь багаажийг солино гэснээр 350000 төгрөгөөр худалдан авч, 800 000 төгрөгөөр засвар хийж, сольсон, үнэлгээний компанид 58000 төгрөг, таксинд 26800 төгрөг, нотариаты зардал 7500 төгрөг тус тус төлж, 1242300 төгрөг надаас бодитоор гарсан. Энэ нь баримтаар нотлогдоно. Харин хойд 2 гэрлээ худалдаж аваагүй бөгөөд гэрлийн үнэ 700 000 төгрөгийн нэхэмжлэх байгаа юм. Одоо шүүхээр шийдвэрлүүлэх шаардлага нь: багаажны үнэ 350000 төгрөг, үнэлгээ хийлгэхэд төлсөн 58000 төгрөг, таксинд төлсөн 26800 төгрөг, засварын хөлсөнд 800 000 төгрөг, хойд 2 гэрэл худалдаж авах үнэ 700 000 төгрөг, нотариатын зардал 7500 төгрөг, нийт 1942300 төгрөгийг Б.Отгонцэцэг, Г.”““““““““““““““““““ нараас гаргуулж өгнө үү гэв. Хариуцагч Б.Отгонцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... 57-67 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний дүү Г.”““““““““““““““““““ы нэр дээр бүртгэгдсэн байдаг. Би энэ тээврийн хэрэгслийг эзэмшдэг бөгөөд 2016 оны 09 сарын 12-ны өдөр машинаа асаагаад хөдлөх гэж байгаад 05-82 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, хохирол учруулсан. Гэм буруугийн талаар маргаангүй, зөвшөөрч байна. Харин хохирлын хувьд багаажны үнэ 350000 төгрөг, Вендо ХХК-иар үнэлүүлсэн засварын хөлс 445000 төгрөг, хойд 2 гэрлийн үнэ 560000 төгрөг, нийт 1355 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдсэнийг зөвшөөрөхгүй байна гэв. Шүүх хуралдаанаар 05-82 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх4/, хойд гэрлийн нэхэмжлэх, багааж худалдан авсан зарлагын баримт /хх5/, таксины баримт /хх7/, Вендо ХХК-ийн үнэлгээ /8-11/, Хан үнэлэмж ХХК /хх26-27/, Ард даатгал /хх28-29/, Итгэлт эстимэйт ХХК дүгнэлт /хх40/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч П.”““““““““““““““““““ хариуцагч Б.Отгонцэцэгт холбогдуулан гэм хорын 1 942 300 төгрөг мөн зээлийн хүүд төлөх мөнгөн дүн гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр хамтран хариуцагчаар Г.”““““““““““““““““““ыг татан оролцуулжээ. /хх37/ П.”““““““““““““““““““ гэм хорын 1942300 төгрөг мөн зээлийн хүүд төлөх мөнгөн дүн гаргуулах гэж нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр 1 942 300 төгрөгийг Б.Отгонцэцэг, Г.”““““““““““““““““““ нараас гаргуулна гэж шаардлагаа багасгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д зааснаар нэхэмжлэгчийн эрхэд хамаарах тул шүүх багасгасан хэмжээнд шийдвэрлэх нь зүйтэй байна. /хуралдааны тэмдэглэл/ Нэхэмжлэгч П.”““““““““““““““““““ нэхэмжлэлийн үндэслэлээ...Б.Отгонцэцэгийн буруутай үйлдлээс миний тээврийн хэрэгсэлд хохирол учирсан. Би өөрөөсөө 1 242 300 төгрөг гаргаж машинаа зассан мөн машины хойд 2 гэрэл худалдаж авах үнэ болох 700 000 төгрөгийг нэмж, 1 942 300 төгрөгийг Б.Отгонцэцэг, Г.”““““““““““““““““““ нараас гаргуулна гэж, хариуцагч Б.Отгонцэцэг татгалзлын үндэслэлээ... гэм буруугийн талаар маргах зүйлгүй, П.”““““““““““““““““““т багаажны үнэ 350000 төгрөг, гэрлийн үнэ 560000 төгрөг, засварын хөлс 445000 төгрөг нийт 1355 000 төгрөг төлөхийг зөвшөөрнө, үлдэх төлбөрийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангах үндэстэй байна. Хариуцагч Б.Отгонцэцэг нь 2016 оны 09 сарын 12-ны өдөр Г.”““““““““““““““““““ы өмчлөлийн 57-67 УБЕ улсын дугаартай Chaser маркын тээврийн хэрэгсэл жолоодон Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэр дээр зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо нэхэмжлэгч П.”““““““““““““““““““ийн өмчлөлийн 05-82 ТӨВ улсын дугаартай axio corolla маркын тээврийн хэрэгслийг мөргөж, эд хөрөнгөд нь хохирол учруулжээ. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл / эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан байна. Хариуцагч Б.Отгонцэцэг нь өөрийн болгоомжгүй үйлдлээр П.”““““““““““““““““““ийн эд хөрөнгөд гэм хор учруулсан байх бөгөөд хариуцагч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд түүний үйлдэл, нэхэмжлэгчид учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой байх тул хуульд зааснаар гэм хорыг хариуцан арилгах үндэслэлтэй болно. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-т Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгсэл ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй гэж заасан байна. Б.Отгонцэцэгийн жолоодож явсан 57-67 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Г.”““““““““““““““““““ы өмчлөлийнх байх бөгөөд хуульд зааснаар тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй юм. /хх28/ Эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж хуульд заажээ. Нэхэмжлэгч П.”““““““““““““““““““ийн эд хөрөнгөд учирсан гэм хорыг зохигч талууд дараахь байдлаар тодорхойлжээ. Хэрэг учрал болсон тухайн өдөр хариуцагч Б.Отгонцэцэг нь 2016 оны 09 сарын 12-ны өдөр Хан үнэлэмж ХХК-иар нэхэмжлэгч П.”““““““““““““““““““ийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд үнэлгээ хийлгэсэн бөгөөд үзлэгээр ...ар талаас нь мөргүүлж, арын багажны хаалга түгжээ эвдэрч хонхойсон, хойд буфер цөмөрч хонхойсон, зүүн хойд гэрэл суурь нь хагарч, буландаа хагарсан, баруун хойд гэрэл 1 түгжигч мултарсан, гэрлийн арын суурь хагарсан байдалтай, үнэлгээний тайлангаар нийт хохирлын дүн 603000 төгрөг гэж /хх26-27/, нэхэмжлэгч П.”““““““““““““““““““ 2016 оны 09 сарын 28-ны өдөр Вендо ХХК-иар өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд үнэлгээ хийлгэсэн бөгөөд үзлэгээр...хойд талаараа мөргөлдсөний улмаас хойд буфер чихэгдэж хунирсан, зүүн хойд гэрэл хагарсан, тээшний таг чихэгдэж хэлбэр байдлаа алдсан, хойд панель чихэгдэж гулзайсан, баруун хойд гэрлийн хүрээ хагарч тасарсан байдалтай, үнэлгээний тайлангаар нийт хохирлын дүн 1227400 төгрөг гэж /хх8-9/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын хүсэлтээр дээрх үнэлгээний 2 компаниудын үнэлсэн үнэлгээний аль нь үндэслэлтэй эсэх, мөн багаажны засвар үйлчилгээний хөлсөнд 800 000 төгрөг зарцуулсан нь үндэслэлтэй эсэхийг тогтоолгохоор тус шүүхийн шүүгчийн 2016 оны 12 сарын 28-ны өдрийн 151/ШЗ2016/00059 дугаартай захирамжаар дүгнэлт гаргуулахаар Итгэлт Эстимейт ХХК-ийг шинжээчээр томилсон бөгөөд шинжээч нь Вендо ХХК хөрөнгө үнэлгээний компаний 2016 оны 09 сарын 28-ны өдрийн үнэлгээ үндэслэлтэй, нийт багаажны хаалганд учирсан хохирол арилгах хэмжээг 445000 төгрөг гэж тус тус тогтоожээ. /хх 37-38, 40/ . Харин зохигч талууд нь Итгэлт Эстимэйт ХХК-ийн дүгнэлтийн талаар маргаагүй байх тул нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнийн дүн болон нэхэмжлэгч П.”““““““““““““““““““ийн худалдан авсан эд зүйлийн баримтын дүнгээр хариуцагч нараас гаргуулах үндэстэй байна. Иймд нэхэмжлэгч П.”““““““““““““““““““ийн нэхэмжлэлийн 1942300 төгрөгийн шаардлагаас худалдан авсан багаажны үнэ 350000 төгрөг, Вендо ХХК-ид үнэлгээний хөлсөнд төлсөн 58000 төгрөг, засварын ажлын хөлсний үнэ 445000 төгрөг, хойд 2 гэрэл худалдан авах үнэ 560 000 төгрөг, нотариатын зардал 7500 төгрөг, нийт 1 420 500 төгрөгийг хариуцагч Б.Отгонцэцэг, Г.”““““““““““““““““““ нараас гаргуулж /хх 5, 6, 8-9, 40, 3/, шинжээчийн дүгнэлтээр илүү гарсан үнийн дүн буюу засварын ажлын хөлсөнд төлсөн 800 000 төгрөгөөс 355 000 төгрөгийг, хойд гэрэл худалдан авах 700 000 төгрөгөөс 140 000 төгрөгийг, таксинд төлсөн 26 800 төгрөгийг, нийт 521 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. /хх 5, 6,7/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.3, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Б.Отгонцэцэг, Г.”““““““““““““““““““ нараас 1 420 500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.”““““““““““““““““““т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 521 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч П.”““““““““““““““““““ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 46026 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагч Б.Отгонцэцэг, Г.”““““““““““““““““““ нараас 37750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эррү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б. ЦОЛМОН ШҮҮГЧИД Л.ОЮУНЦЭЦЭГ Л.АЛТАНТУУЛ |