Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 87

 

                                                                                                                                                             

 

 

 

 

                                                

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Н.Адъяа даргалж,

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ө.Мөнхнавч,

          Нарийн бичгийн дарга Я.Эрдэнэ-Уянга,

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун,

                                Хохирогч Т.Хэрлэн,

                                Гэрч Я.Батбаатар, А.Анхбаяр нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;

 

Эрүүгийн 201710000104  дугаарт хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, цагдаа мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сум 4 дүгээр баг 92-1 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Төхөм овогт Мөнхжаргалын Түвшинболд / ЕС93042411 /-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

 Шүүгдэгч М.Түвшинболд нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 03 дугаар сарын 17-ны шөнийн 00 цагийн үед Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн нутагт 36-19 ДГА улсын дугаартай саарал өнгийн сонота-6 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а, 9.2, 9.3 дахь заалтуудыг зөрчиж явган зорчигч Т.Хэрлэнг мөргөж бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.Түвшинболд шүүхийн хэлэлцүүлэгт:  Энэ хэрэг 2017 оны 03 дугаар сарын 16-ны шөнийн 00 цаг дөнгөж өнгөрч байхад болсон. Цагдаагийн газрын баг тамирчид Зүүнбаянд марш тактикийн тэмцээнд оролцоод 21 цагийн үед Сайншандад бөөнөөрөө ирээд ажлын гадаа бүгд бууж тусгай хэрэгслүүдээ хүлээлгэж өгчихөөд ар шанд руу аавын хашаанаас миний машиныг авахаар Амар, Батзориг, Өлзийбаяр бид нар хамт явсан. Миний машиныг авчихаад төв рүү орж ирээд Баярмагнай, Саяннямбуу нарыг авч яваад Танктай овоон дээр жаахан юм ярьж сууцгаая гээд Алтанговийн Угалз дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн Соёрхол архи авсан. Тэр үед Амар, Өлзийбаяр нар архинаас уугаагүй. Өглөө эрт ажилтай юм чинь харьцгаая гэж ярьцгаасан. Тэгээд Өлзийбаярыг хүргэж өгчихөөд Нарлаг шанд хорооллын баруун талын засмал зам дээр машинтай явж байсан чинь гэнэт хүн гараад ирсэн. Эхнийх нь залуу замаас гарчихсан. Хохирогч миний эгнээгээр явж байсан, нөгөө залуу нь нөгөө талд нь явж байсан. Тэгээд л гэнэт тулаад ирсэн болохоор сандраад цаашаа замын боржур мөргөөд даваад явсан. Хохирогч дээр эргээд ирэхэд ёолчихсон газар хэвтэж байсан. Би өөрөө сандраад цагдаа, эмнэлэг дуудаад хохирогчийг аль болох л ухаан алдуулахгүй юм шүү, үхүүлчихгүй юм шүү гэж бодоод надтай юм яриарай, ингээрэй, тэгээрэй гээд байж байсан. Миний согтолтын хэмжээ 2,6 промилл гарсан байсан. Би тэр үед нэг их согтолттой байгаагүй. Яагаад ингэж их өндөр гарсан гэж бодохоор марш тактикийн тэмцээнд ороод жаахан ядралттай байсан болохоор спиртын агууламж их гарсан байх гэж бодож байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Аль болох л хохирогчид тусална гэж бодож байна гэв.

 

Хохирогч Т.Хэрлэн шүүхийн хэлэлцүүлэгт: 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ажил тарчихаад байж байсан чинь гэмтэл гараад дуудсан юм. Зуухны ишнюкэнд гагначихаад хэдүүлээ өнөөдөр оройтчихсон юм чинь Цэргийн баяраа тэмдэглэчихье гээд Их соён рестораны караокед дуулахаар орсон. Тэгээд нэг хүний 2 ширхэг пиво уугаад харьцгаая гэсэн чинь хамт явж байсан Буянравжих, Пүрэвбат хоёр нэг байранд байдаг болохоор бид хоёрыг хүргээд өгчих гэсэн юм. Тэгсэн хэн нь авчирсан нь мэдэхгүй 0,75 литрийн архи авчирч ирсэн. Тэр орой хүүхэд харах хүнгүй болчихоод би явлаа, дүү хүүхэд чинь уйлаад байна гээд утасдаад байна гэж хэлсэн. Анхаа, Батбаатар хоёр танайд унтая, өглөө ажилдаа хамт явъя гэсэн юм. Манайх руу гурвуулаа хамт явсан. Нэг мэдсэн эмнэлэгт сэрсэн. Дэнжийн гүүрний тэнд явж байснаа санаж байгаа юм. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй. Миний зүүн хөлний шилбэ 5 хугарсан, тархи нуруу нугасанд 3-р зэргийн гэмтэлтэй,  намалдаганд хагалгаа хийсэн гэсэн. Би өөрөө мэдээгүй, ухаангүй байхад хагалгаа хийсэн гэсэн. Би тэрийг  нь санахгүй байгаа. Одоо бол сэтгэл санаагаар хохирлоо, би цалингаас цалингийн хооронд явдаг байсан, авсан цалингаасаа цалингийн зээлээ төлөөд үлдсэн мөнгөө ээж, дүү хоёртоо тусалдаг байсан. Одоо ажил хийх чадваргүй болчихоод байна. М.Түвшинболдыг урьд нь танихгүй, гэсэн хэдий ч миний хохирлыг гаргаад өгчихвөл гомдолгүй гэсэн бичгийг нь хийгээд өгье гэсэн боловч эхний удаа эмнэлэгээр явхад 2 169 000 төгрөгний эмчилгээний зардал төлсөн нь үнэн. Харин би өөрийн мөнгөөрөө эмчилгээ хийлгэсэн зардлын баримтаа гаргаж өгсөн байгаа. Тэгээд ч бас цалин листны мөнгөний зөрүүгээ гаргуулмаар байна. Миний амьдрал маш хүнд байдалд орчихлоо, үнэхээр их гомдолтой байна гэв.

 

Гэрч Я.Батбаатар шүүхийн хэлэлцүүлэгт: Бид хэд Цэргийн баяр тэмдэглэх гээд Их соёнд орсон. Караокед ороод хүний 2 пиво уугаад гарч явсан. Хойшоо морьтой хөшөөний тэнд байдаг “Тамхи Со”-гоос нэг шил архи аваад 5-лаа уусан. Т.Хэрлэн гэрээс нь дуудаад байна, дүү хүүхдийг нь харж байгаа гээд хурдан ир гээд дуудаад байсан. Тэгээд бид хэд урагшаа явж байсан чинь М.Түвшинболд гүүрний урд талд хурдтай ирээд дайрчихсан. Би тэгэхэд мэдээгүй явж байсан чинь нэг машин хурдан яваад өнгөрсөн. А.Анхбаяр тэр машины дугаарыг цээжлээрэй Т.Хэрлэнг мөргөчихлөө гэж хэлсэн. Тэр машин МТ шатахуун түгээх станцын баруун талын хашааг мөргөж зогсоод буцаад ирсэн. Намайг эргээд ирэхэд Т.Хэрлэнгийн нүүр нь цустай, гутал нь сугарчихсан байсан гэв.

 

Гэрч А.Анхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт: Бид нар ажлынхантайгаа бөөнөөрөө Цэрийн баяр тэмдэглэнэ гээд явцгаасан. Их соёнгийн караокед хүний 2 ширхэг пиво уугаад салсан. Хойшоо морьтой хөшөөний тийшээ 5-лаа яваад нэг шил 0,75 литрийн архи авсан. Т.Хэрлэн хүүхдээ харж байгаа гээд архинаас уугаагүй. Караокед бид нар хоёр пиво уусан. Дөрвүүлээ архийг нь хувааж уучихаад Батбаатар бид хоёр архинаас нь гурав гурван удаа авч уугаад үлдсэнийг нь манай ажлын залуу аваад явсан. Т.Хэрлэн хүүхэд харж байгаа гээд Дэнж рүү явлаа гэхэд нь Я.Батбаатар, Т.Хэрлэн бид гурав Т.Хэрлэнгийн гэр рүү явсан. Замын хажуугаар явж байсан чинь Соната-6 маркийн машин мөргөсөн. Т.Хэрлэн 10 гаруй м газар шидэгдэж унасан. Тэр машин МТ шатахуун түгээх станцын баруун талын хашааг мөргөж зогссон. Би тэр машины дугаарыг хараад ир гээд Баткааг гүйлгэсэн. Т.Хэрлэнгийн нүүр цус болчихсон байсан. Би түргэн дуудаад байж байсан чинь нөгөө машин буцаад ирсэн. Т.Хэрлэн замын голд байсан болохоор тэр машин зогссон байх. Жолооч нь бууж ирээд Т.Хэрлэнг сэгсрээд сэр гээд байсан. Тэгэхээр нь би чи болиоч гэсэн чинь намайг заамдаж аваад хамт байсан хүмүүстэйгээ дайрсан. Тэгээд түргэний машин, цагдаа ирсэн. Жолооч нь машинаасаа бууж ирээд та нар явцгаа, би шорондоо ордогоороо орно гэж хэлээд хашхираад байсан гэв.

 

Шүүгдэгч М.Түвшинболдын мөрдөн байцаалтанд өгсөн: ...2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ... 21 цагийн үед ирээд ажлын гадаа бүгд бууж тусгай хэрэгслүүдээ хүлээлгэж өгчихөөд ар шандад аавын хашаанаас очиж машинаа авахаар Амар, Батзориг, Өлзийбаяр нартай хамт яваад би машинаа аваад буцаж төв орж ирээд Баярмагнай, Саяннямбуу хоёртой тааралдаад хамтдаа танктай овоон дээр гарч нэг шил 0.75 литрийн СОЁРХОЛ архи Батзориг, Саяннямбуу бид гурав хувааж уусан. Ингээд амарцгаах болоод би машинаа унаад хажууд Батзориг суугаад арын суудалд Өлзийбаяр, Баярмагнай хоёр суугаад явсан... Ингээд би төв засмал замаар давхиад Өлзийбаярыг буулгаж өгөхөөр Нарлаг шандын хажуугийн гүүрээр дөнгөж гараад засмал замаар явж байтал гэнэт зам дээр буюу миний эгнээгээр гурван залуу зэрэгцээд явж байсан ба хэтэрхий тулчихсан байсан учир дунд нь явж байсан залууг нь мөргөхөд тэр залуу урд салхины шилэн дээр унаж шилийг хагалсан ба урд зам харагдахгүй болж би сандраад замын хашлага давж замын хажуугийн хашаанд тулж зогсоод эргэж зам руу орж нөгөө мөргөсөн залуу дээр давхиж очоод машинаасаа буухад нөгөө мөргүүлсэн залуу зам дээр хэвтчихсэн ёолчихсон хамт явсан хоёр залуу нь хажууд нь зогсож байсан. Ингээд тэр даруй эмнэлэг цагдаа дуудаад би нөгөө залууг аваад эмнэлэг рүү явсан. ...Би өөрөө машинаа жолоодож явсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 100-102 дугаар хуудас/,

Хохирогч Т.Хэрлэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Манай ажлын Батбаатар, Анхбаяр бид гурав манайд очиж хонохоор засмал зам дагаад алхсан юм. Ингээд бид гурав Нарлаг шанд хотхоны баруун талын засмал замын гүүр өнгөрөөд алхаж явсанаа санаж байна. Ингээд юу болсоныг огт санахгүй байна, нэг мэдэхэд эмнэлэгт хүргэгдээд ирчихсэн нэг хоносон байсан. ... Осолд ороод миний зүүн хөлийн шилбэ 5 хугарсан, тархи нугасандаа гэмтэл авсан. Мөн нүүрэнд оёдол тавиулж хамрын самалдагны цаана гэмтэл авсан. Зүүн шанаа зулгарсан. Биеийн байдал дунд зэрэг явж чадахгүй гэртээ хэвтэрийн дэглэмтэй байна... Анхбаяр бид 2 зэрэгцээд Батбаатар урдхан талд алхаж явсан. Анхбаяр миний баруун талд алхаж явсан. Замын яг аль хэсэгт алхаж явсанаа би санахгүй байна. ... Миний тооцоогоор 2,7 сая төгрөг эмчилгээ болон бусад зардалд өгсөн... Миний хохирол гомдлыг Түвшинболд барагдуулчихвал гомдол санал байхгүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-22 дугаар хуудас/,

Гэрч Я.Батбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Анхбаяр, Хэрлэн бид гурав Буянравжих, Пүрэвбат хоёроос салаад урагшаа дэнж рүү Хэрлэнгийн гэр лүү засмал зам дагаад алхаад явсан. Ингэж явж байгаад Нарлаг шандын хажуугийн гүүрний тэндээс явган хүний замгүй учир засмал замаар бид гурав зэрэгцээд хажуугаар нэг машин хурдтай өнгөрөөд явсан ба Анхбаяр тэр машины номерыг хараарай, Хэрлэнг мөргөчихлөө гэсэн ба нөгөө машин урд очоод зам дээр эргээд ирсэн ба Хэрлэн зам дээр хоёр гутал нь сугарчихсан хэвтэж байсан... Хэрлэнгийн нүүр нь зулгараад цус их гарсан байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-28 дугаар хуудас/,

Гэрч А.Анхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Хэрлэн, Батбаатар бид гурав дэнж рүү явган явсан. Ингээд засмал замаар уруудаад Нарлаг шандын хажуугийн засмал замын гүүр өнгөрөөд бид гурвыг засмал зам дээр явж байтал араас нэг жижиг тэрэг хүрч ирээд миний хажууд явсан Хэрлэнг мөргөж унагаад нөгөө машин урд очоод эргэж ирсэн ба Хэрлэн зам дээр хэвтэж байсан... Хэрлэн бид хоёр зэрэгцээд засмал зам дээр явж байсан ба Батбаатар бид хоёрын урдхан талд алхаж явсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

Гэрч Э.Өлзийбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Түвшинболд, Батзориг, Амар бид дөрөв ар шанд орж Түвшинболдын машиныг хашаанаас нь аваад төв рүү орж Саяннямбуу, Баярмагнай хоёрыг аваад дэлгүүрээс нэг шил архи авч танктай овоон дээр Түвшинболд, Амар нарын хоёр машинтай гарч машин дотроо нэг шил архийг Түвшинболд, Батзориг, Саяннямбуу, Баярмагнай нар хувааж уусан... Ингээд архиа ууж дуусаад гэр, гэр лүүгээ явахаар болж Түвшинболд машинаа унаад танктай овооноос уруудаад төвийн засмал замаар явсан... Түвшинболд машинаа унаад хажууд нь Батзориг суугаад ард нь Баярмагнай бид хоёр сууж явсан. Дөрвөн замын уулзварын гэрлэн дохио өнгөрөөд Нарлаг шандын хажуугийн засмал замын гүүрийг дөнгөж өнгөрөөд явж байтал өмнө гэнэтхэн гурван эрэгтэй хүн зам дээр явж таараад тэр гурван хүний голын хүн нь машинд мөргөгдөж урд шил хагарч юу ч харагдахгүй болсон ба уулзварын цаана Түвшинболд машинаа эргүүлээд буцаад очиход мөргүүлсэн залуу зам дээр хэвтэж байсан ба хамт явсан хоёр залуу нь хажууд нь зогсож байсан... Түвшинболд өөрийнхөө машиныг жолоодож явсан... Түвшинболд зэрэгцээд явж байсан гурван залуугийн голынх нь залууг мөргөсөн юм... Яг тулаад ороод ирсэн ба тормос гишгэсэн үгүйг мэдэхгүй урд шил хагарч машин замын хашлага давж гарсан байх... гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-33 дугаар хуудас/,

Гэрч Б.Баярмагнайгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Архиа ууж дуусаад Түвшинболд машинаа унаад хүмүүсээ хүргэж өгөхөөр овоон дээрээс хөдлөөд явсан ба урд суудал дээр Батзориг суугаад ард Өлзийбаяр бид хоёр суугаад явсан... Нарлаг шандын хажуугийн гүүрээр дөнгөж даваад өнгөртөл л зам дээр гурван залуу зэрэгцээд явж байгаа нь гэнэт харагдсан хэтэрхий тулаад ирчихсэн байсан болохоор нэгийг нь дайрчих шиг болж машины урд шил хагараад юу ч харагдахгүй хэсэг яваад зам дээр эргэж буцаад очсон. Тэгэхэд гурван залуугийн нэг нь зам дээр хэвтэж байсан төдөлгүй эмнэлэг цагдаа ирсэн... Машиныг Түвшинболд жолоодож явсан... Архи бол уух нь уусан их согтуу байгаагүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

Гэрч Э.Батзоригийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Түвшинболдын машинд Баярмагнай, Өлзийбаяр бид хэд суугаад гэр гэр лүүгээ хүргүүлэхээр явсан. Ингээд Нарлаг шанд хотхоны хажуугийн засмал зам дөнгөж өнгөрөөд явж байтал урд зам дээр гурван залуу гэнэт ороод ирсэн ба яах ийхийн зуургүй голын залууг нь Түвшинболд машинаараа мөргөсөн. Тэгэхэд машины урд шил хагараад замын хажуу руу орж эргэж зам руугаа ороод буцаад очиход нөгөө залуу зам дээр ёолоод хэвтэж байсан тэгээд эмнэлэг цагдаа дуудсан. ... Машиныг Түвшинболд өөрөө жолоодож явсан ба би хажуугийн сандал дээр нь сууж явсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

 Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 106 дугаартай дүгнэлтэнд: ...Т.Хэрлэнгийн биед зүүн шилбэ яс далд хугарал, дээд уруулын баруун хэсэгт шарх, хамрын доод хэсэгт шарх, эрүүний баруун хэсэгт шарх, духны зүүн дээд хэсгээс зүүн хацар шанааг хамарсан зулгаралт, доод уруулын баруун хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр тогтонги байдлаар алдагдана. Т.Хэрлэнгийн биед учирсан гэмтлүүд нь бүгд шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд тухайн хэрэг болсон цаг хугацаанд буюу 2017 оны 03 дугаар сарын 17-ны шөнө үүссэн байх боломжтой ба хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүдийн зүүн шилбэ яс далд хугарал нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, дээд уруулын баруун хэсэгт шарх, хамрын доод хэсэгт шарх, эрүүний баруун хэсэгт шарх гэмтлүүд нь дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, духны зүүн дээд хэсгээс зүүн хацар шанааг хамарсан зулгаралт, доод уруулын баруун хэсэгт зулгаралт гэмтлүүд дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”- ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй. ...” гэжээ /хх-ийн 59 дүгээр хуудас/,

Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 30 дугаартай дүгнэлтэнд: “...36-19 ДГА улсын дугаартай санато 5 маркийн суудлын автомашины жолооч М.Түвшинболд нь замын хөдөлгөөний заалт зөрчсөн байна. ... Зам тээврийн осол гаргасан саарал өнгийн сонота-6 маркийн 36-19 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Түвшинболд нь Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.а-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох"-ыг хориглоно, 9 дүгээр бүлгийн 9.2- т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 9.3-т “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 км, суурин газрын гаднах замд 80 км, тууш замд 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. ... 36-19 ДГА улсын дугаартай сонота-6 маркийн автомашиныг жолоодож явсан М.Түвшинболд нь тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй, хэргийн газрын үзлэг, схем зураг дээр автомашины тоормосны мөргүй байна... Жолооч М.Түвшинболд нь Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.а, 9 дүгээр бүлгийн 9.2, 9.3 дахь заалтууд, явган зорчигч Т.Хэрлэн нь Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.1 дэх заалтыг зөрчсөний улмаас осол гарах шалтгаан болсон гэж үзэхээр байна.... Цагдаагийн нэгдсэн сангаас шүүхэд жолооч М.Түвшинболд нь ВС ангиллын 891356 тоот жолооны үнэмлэхтэй байна...” гэснээр /хх-ийн 63 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2908 тоот дүгнэлтэнд: “...М.Түвшинболд гэж хаягласан цусанд 2,6 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусанд илэрсэн 2,6 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” гэжээ /хх-ийн 81 дүгээр хуудас/,

 

Хэрэг, учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-10/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-11-12/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-107/ зэрэг болно.  

 

Шүүгдэгч М.Түвшинболд нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 03 дугаар сарын 17-ны шөнийн 00 цагийн үед Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн нутагт 36-19 ДГА улсын дугаартай саарал өнгийн сонота-6 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох"-ыг хориглоно, 9 дүгээр бүлгийн 9.2- т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 9.3-т “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 км, суурин газрын гаднах замд 80 км, тууш замд 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтуудыг тус тус зөрчиж явган зорчигч Т.Хэрлэнг авто машинаар мөргөж бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Шүүгдэгч М.Түвшинболдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  Миний машиныг авчихаад төв рүү орж ирээд Баярмагнай, Саяннямбуу нарыг авч яваад Танктай овоон дээр жаахан юм ярьж сууцгаая гээд Алтанговийн Угалз дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн Соёрхол архи авсан. Тэр үед Амар, Өлзийбаяр нар архинаас уугаагүй. Өглөө эрт ажилтай юм чинь харьцгаая гэж ярьцгаасан. Тэгээд Өлзийбаярыг хүргэж өгчихөөд Нарлаг шанд хорооллын баруун талын засмал зам дээр машинтай явж байсан чинь гэнэт хүн гараад ирсэн. Эхнийх нь залуу замаас гарчихсан. Хохирогч миний эгнээгээр явж байсан, нөгөө залуу нь нөгөө талд нь явж байсан. Тэгээд л гэнэт тулаад ирсэн болохоор сандраад цаашаа замын боржур мөргөөд даваад явсан. Хохирогч дээр эргээд ирэхэд ёолчихсон газар хэвтэж байсан. Би өөрөө сандраад цагдаа, эмнэлэг дуудаад хохирогчийг аль болох л ухаан алдуулахгүй юм шүү, үхүүлчихгүй юм шүү гэж бодоод надтай юм яриарай, ингээрэй, тэгээрэй гээд байж байсан. Миний согтолтын хэмжээ 2,6 промилл гарсан байсан. Би тэр үед нэг их согтолттой байгаагүй. Яагаад ингэж их өндөр гарсан гэж бодохоор марштактикийн тэмцээнд ороод жаахан ядралттай байсан болохоор спиртын агууламж их гарсан байх гэж бодож байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Аль болох л хохирогчид тусална гэж бодож байна гэсэн мэдүүлэг, Хохирогч Т.Хэрлэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ажил тарчихаад байж байсан чинь гэмтэл гараад дуудсан юм. ... Нэг мэдсэн эмнэлэгт сэрсэн. Дэнжийн гүүрний тэнд явж байснаа санаж байгаа юм. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй. Миний зүүн хөлний шилбэ 5 хугарсан, тархи нуруу нугасанд 3-р зэргийн гэмтэлтэй,  намалдаганд хагалгаа хийсэн гэсэн. Би өөрөө мэдээгүй, ухаангүй байхад хагалгаа хийсэн гэсэн. Би тэрийг  нь санахгүй байгаа. Одоо бол сэтгэл санаагаар хохирлоо, би цалингаас цалингийн хооронд явдаг байсан, авсан цалингаасаа цалингийн зээлээ төлөөд үлдсэн мөнгөө ээж, дүү хоёртоо тусалдаг байсан. Одоо ажил хийх чадваргүй болчихоод байна гэсэн мэдүүлэг, гэрч Я.Батбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... бид хэд урагшаа явж байсан чинь М.Түвшинболд гүүрний урд талд хурдтай ирээд дайрчихсан. Би тэгэхэд мэдээгүй явж байсан чинь нэг машин хурдан яваад өнгөрсөн. А.Анхбаяр тэр машины дугаарыг цээжлээрэй Т.Хэрлэнг мөргөчихлөө гэж хэлсэн. Тэр машин МТ шатахуун түгээх станцын баруун талын хашааг мөргөж зогсоод буцаад ирсэн. Намайг эргээд ирэхэд Т.Хэрлэнгийн нүүр нь цустай, гутал нь сугарчихсан байсан гэсэн мэдүүлэг, гэрч А.Анхбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: .... Замын хажуугаар явж байсан чинь Соната-6 маркийн машин мөргөсөн. Т.Хэрлэн 10 гаруй км газар шидэгдэж унасан. Тэр машин МТ шатахуун түгээх станцын баруун талын хашааг мөргөж зогссон. Би тэр машины дугаарыг хараад ир гээд Баткааг гүйлгэсэн. Т.Хэрлэнгийн нүүр цус болчихсон байсан. Би түргэн дуудаад байж байсан чинь нөгөө машин буцаад ирсэн. Т.Хэрлэн замын голд байсан болохоор тэр машин зогссон байх. Жолооч нь бууж ирээд Т.Хэрлэнг сэгсрээд сэр гээд байсан. Тэгэхээр нь би чи болиоч гэсэн чинь намайг заамдаж аваад хамт байсан хүмүүстэйгээ дайрсан. Тэгээд түргэний машин, цагдаа ирсэн. Жолооч нь машинаасаа бууж ирээд та нар явцгаа, би шорондоо ордогоороо орно гэж хэлээд хашхираад байсан гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч М.Түвшинболдын мөрдөн байцаалтанд өгсөн: ... би төв засмал замаар давхиад Өлзийбаярыг буулгаж өгөхөөр Нарлаг шандын хажуугийн гүүрээр дөнгөж гараад засмал замаар явж байтал гэнэт зам дээр буюу миний эгнээгээр гурван залуу зэрэгцээд явж байсан ба хэтэрхий тулчихсан байсан учир дунд нь явж байсан залууг нь мөргөхөд тэр залуу урд салхины шилэн дээр унаж шилийг хагалсан ба урд зам харагдахгүй болж би сандраад замын хашлага давж замын хажуугийн хашаанд тулж зогсоод эргэж зам руу орж нөгөө мөргөсөн залуу дээр давхиж очоод машинаасаа буухад нөгөө мөргүүлсэн залуу зам дээр хэвтчихсэн ёолчихсон хамт явсан хоёр залуу нь хажууд нь зогсож байсан. Ингээд тэр даруй эмнэлэг цагдаа дуудаад би нөгөө залууг аваад эмнэлэг рүү явсан. ...Би өөрөө машинаа жолоодож явсан..." гэсэн мэдүүлэг, Хохирогч Т.Хэрлэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Манай ажлын Батбаатар, Анхбаяр бид гурав манайд очиж хонохоор засмал зам дагаад алхсан юм. Ингээд бид гурав Нарлаг шанд хотхоны баруун талын засмал замын гүүр өнгөрөөд алхаж явсанаа санаж байна. Ингээд юу болсоныг огт санахгүй байна, нэг мэдэхэд эмнэлэгт хүргэгдээд ирчихсэн нэг хоносон байсан. ... Осолд ороод миний зүүн хөлийн шилбэ 5 хугарсан, тархи нугасандаа гэмтэл авсан. Мөн нүүрэнд оёдол тавиулж хамрын самалдагны цаана гэмтэл авсан. Зүүн шанаа зулгарсан. Биеийн байдал дунд зэрэг явж чадахгүй гэртээ хэвтэрийн дэглэмтэй байна... Анхбаяр бид 2 зэрэгцээд Батбаатар урдхан талд алхаж явсан. Анхбаяр миний баруун талд алхаж явсан. Замын яг аль хэсэгт алхаж явсанаа би санахгүй байна. ... Миний тооцоогоор 2,7 сая төгрөг эмчилгээ болон бусад зардалд өгсөн... Миний хохирол гомдлыг Түвшинболд барагдуулчихвал гомдол санал байхгүй... гэсэн мэдүүлэг, Гэрч Я.Батбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Анхбаяр, Хэрлэн бид гурав Буянравжих, Пүрэвбат хоёроос салаад урагшаа дэнж рүү Хэрлэнгийн гэр лүү засмал зам дагаад алхаад явсан. Ингэж явж байгаад Нарлаг шандын хажуугийн гүүрний тэндээс явган хүний замгүй учир засмал замаар бид гурав зэрэгцээд хажуугаар нэг машин хурдтай өнгөрөөд явсан ба Анхбаяр тэр машины номерыг хараарай, Хэрлэнг мөргөчихлөө гэсэн ба нөгөө машин урд очоод зам дээр эргээд ирсэн ба Хэрлэн зам дээр хоёр гутал нь сугарчихсан хэвтэж байсан... Хэрлэнгийн нүүр нь зулгараад цус их гарсан байсан... гэсэн мэдүүлэг, Гэрч А.Анхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Хэрлэн, Батбаатар бид гурав дэнж рүү явган явсан. Ингээд засмал замаар уруудаад Нарлаг шандын хажуугийн засмал замын гүүр өнгөрөөд бид гурвыг засмал зам дээр явж байтал араас нэг жижиг тэрэг хүрч ирээд миний хажууд явсан Хэрлэнг мөргөж унагаад нөгөө машин урд очоод эргэж ирсэн ба Хэрлэн зам дээр хэвтэж байсан... Хэрлэн бид хоёр зэрэгцээд засмал зам дээр явж байсан ба Батбаатар бид хоёрын урдхан талд алхаж явсан... гэсэн мэдүүлэг, Гэрч Э.Өлзийбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Түвшинболд машинаа унаад хажууд нь Батзориг суугаад ард нь Баярмагнай бид хоёр сууж явсан. Дөрвөн замын уулзварын гэрлэн дохио өнгөрөөд Нарлаг шандын хажуугийн засмал замын гүүрийг дөнгөж өнгөрөөд явж байтал өмнө гэнэтхэн гурван эрэгтэй хүн зам дээр явж таараад тэр гурван хүний голын хүн нь машинд мөргөгдөж урд шил хагарч юу ч харагдахгүй болсон ба уулзварын цаана Түвшинболд машинаа эргүүлээд буцаад очиход мөргүүлсэн залуу зам дээр хэвтэж байсан ба хамт явсан хоёр залуу нь хажууд нь зогсож байсан... Түвшинболд өөрийнхөө машиныг жолоодож явсан... Түвшинболд зэрэгцээд явж байсан гурван залуугийн голынх нь залууг мөргөсөн юм... Яг тулаад ороод ирсэн ба тормос гишгэсэн үгүйг мэдэхгүй урд шил хагарч машин замын хашлага давж гарсан байх... гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Баярмагнайгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Архиа ууж дуусаад Түвшинболд машинаа унаад хүмүүсээ хүргэж өгөхөөр овоон дээрээс хөдлөөд явсан ба урд суудал дээр Батзориг суугаад ард Өлзийбаяр бид хоёр суугаад явсан... Нарлаг шандын хажуугийн гүүрээр дөнгөж даваад өнгөртөл л зам дээр гурван залуу зэрэгцээд явж байгаа нь гэнэт харагдсан хэтэрхий тулаад ирчихсэн байсан болохоор нэгийг нь дайрчих шиг болж машины урд шил хагараад юу ч харагдахгүй хэсэг яваад зам дээр эргэж буцаад очсон. Тэгэхэд гурван залуугийн нэг нь зам дээр хэвтэж байсан төдөлгүй эмнэлэг цагдаа ирсэн... Машиныг Түвшинболд жолоодож явсан... Архи бол уух нь уусан их согтуу байгаагүй... гэсэн мэдүүлэг, Гэрч Э.Батзоригийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Түвшинболдын машинд Баярмагнай, Өлзийбаяр бид хэд суугаад гэр гэр лүүгээ хүргүүлэхээр явсан. Ингээд Нарлаг шанд хотхоны хажуугийн засмал зам дөнгөж өнгөрөөд явж байтал урд зам дээр гурван залуу гэнэт ороод ирсэн ба яах ийхийн зуургүй голын залууг нь Түвшинболд машинаараа мөргөсөн. Тэгэхэд машины урд шил хагараад замын хажуу руу орж эргэж зам руугаа ороод буцаад очиход нөгөө залуу зам дээр ёолоод хэвтэж байсан тэгээд эмнэлэг цагдаа дуудсан. ... Машиныг Түвшинболд өөрөө жолоодож явсан ба би хажуугийн сандал дээр нь сууж явсан... гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 106 дугаартай дүгнэлтэнд: ...Т.Хэрлэнгийн биед зүүн шилбэ яс далд хугарал, дээд уруулын баруун хэсэгт шарх, хамрын доод хэсэгт шарх, эрүүний баруун хэсэгт шарх, духны зүүн дээд хэсгээс зүүн хацар шанааг хамарсан зулгаралт, доод уруулын баруун хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр тогтонги байдлаар алдагдана. Т.Хэрлэнгийн биед учирсан гэмтлүүд нь бүгд шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд тухайн хэрэг болсон цаг хугацаанд буюу 2017 оны 03 дугаар сарын 17-ны шөнө үүссэн байх боломжтой ба хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүдийн зүүн шилбэ яс далд хугарал нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, дээд уруулын баруун хэсэгт шарх, хамрын доод хэсэгт шарх, эрүүний баруун хэсэгт шарх гэмтлүүд нь дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, духны зүүн дээд хэсгээс зүүн хацар шанааг хамарсан зулгаралт, доод уруулын баруун хэсэгт зулгаралт гэмтлүүд дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”- ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй. ...” гэсэн дүгнэлт, Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 30 дугаартай дүгнэлтэнд: “...36-19 ДГА улсын дугаартай санато 5 маркийн суудлын автомашины жолооч М.Түвшинболд нь замын хөдөлгөөний заалт зөрчсөн байна. ... Зам тээврийн осол гаргасан саарал өнгийн сонота-6 маркийн 36-19 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Түвшинболд нь Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.а-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох"-ыг хориглоно, 9 дүгээр бүлгийн 9.2- т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 9.3-т “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 км, суурин газрын гаднах замд 80 км, тууш замд 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. ... 36-19 ДГА улсын дугаартай сонота-6 маркийн автомашиныг жолоодож явсан М.Түвшинболд нь тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй, хэргийн газрын үзлэг, схем зураг дээр автомашины тоормосны мөргүй байна... Жолооч М.Түвшинболд нь Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.а, 9 дүгээр бүлгийн 9.2, 9.3 дахь заалтууд, явган зорчигч Т.Хэрлэн нь Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.1 дэх заалтыг зөрчсөний улмаас осол гарах шалтгаан болсон гэж үзэхээр байна.... Цагдаагийн нэгдсэн сангаас шүүхэд жолооч М.Түвшинболд нь ВС ангиллын 891356 тоот жолооны үнэмлэхтэй байна...” гэсэн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2908 тоот дүгнэлтэнд: “...М.Түвшинболд гэж хаягласан цусанд 2,6 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусанд илэрсэн 2,6 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...”, Хэрэг, учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан дээрх нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгч М.Түвшинболдыг Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а, 9.2-д заасан заалтыг зөрчиж хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйгээс зам тээврийн осол гарч явган зорчигч Т.Хэрлэнгийн биед хөнгөн, хүндэвтэр гэмтэл учирсан үйлдэлд шууд шалтгаант холбоо тогтоогдсоноос гадна осол гарахад явган зорчигч Т.Хэрлэн замын хөдөлгөөний дүрмийн 3.1-д заасан: “...Явган зорчигч нь явган хүний замаар, ийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна. Явган хүний зам, хөвөө байхгүй буюу түүгээр явах боломжгүй тохиолдолд явган зорчигч нь унадаг дугуйн зам эсвэл зорчих хэсгийн захаар явна” гэсэн заалтыг зөрчсөн нь осол гарахад нөлөөлсөн гэж үзэх үндэслэл Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 30 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өгсөн “...шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Төхөм овогт Мөнхжаргалын Түвшинболдыг согтуугаар тээврийн хэрэгслийн  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч М.Түвшинболд нь эхнэр Ц.Энхжинтэй гэр бүлээ батлуулаагүй, эхнэр Ц.Энхжин нь бүрмөсөн салаад явсан, 1 нас 9 сартай охины хамт амьдарч байгаа гэж мэдүүлэх боловч ганц бие эцэг болох нь цагдаагийн байгууллагын шалгалтаар тогтоосон байхыг хуулиар шаарддаг. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас гаргасан “...М.Түвшинболд нь ам бүл 3, эхнэр, охины хамт амьдардаг тухай тодорхойлолт”, шүүгдэгч М.Түвшинболдыг эхнэр Ц.Энхжингийн батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээ авсан баримт, эхнэр Ц.Энхжингийн ах Баярсайханы шүүхэд гаргасан тодорхойлолт зэргээр шүүгдэгчийг эхнэр, хүүхдийн хамт амьдардаг болохыг тогтоосон байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 35, 36 дугаар зүйлд зааснаар сэжигтэн, яллагдагч нь баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах эрх нээлттэй байдаг бөгөөд уг эрхээ эдлэх боломжтой байсан хэдий ч шүүх хуралдаанд бага насны хүүхэдтэйгээ амьдардаг ганц бие эцэг гэж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтаар үгүйсгэгдэж шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч биеийн байцаалтаа өгөхдөө Сайншанд сумын 4 дүгээр баг, 92-01 тоотод оршин суудаг гэх атлаа шүүхэд гаргасан Сайншанд сумын 7 дугаар багийн бүртгэл мэдээллийн ажилтан Н.Уянгаа гэх хүний Дорноговь аймаг дахь Сум дундын 8-р шүүхэд гаргасан 708 дугаарт албан бичиг нь хуулийн шаардлага хангаагүйгээс гадна шүүгдэгчийн оршин суух багийн харъяалал биш байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Иймд шүүгдэгч М.Түвшинболдыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлд заасан гурав хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эцэг гэж үзэх үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Т.Хэрлэн нь цалингийн зөрүү, эмчилгээний зардал нэхэмжилж байгаа боловч энэ талаар шүүх хуралдаанд тайлбарлаж чадаагүй, нотлох баримт хангалтгүй байх тул шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтаар хохирлын зарим хэсэг болох хавтаст хэргийн 221-227, 229-230 дугаарт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан эмчилгээний зардал 582 942 төгрөг, 3, 4 дүгээр сарын цалингийн зөрүү  767 025 төгрөг, бүгд 1349967 төгрөгийг шүүгдэгч М.Түвшинболдоос гаргуулж хохирогч Т.Хэрлэнд олгож, хавтаст хэргийн 222, 226, 227, 231 дүгээр хуудсанд авагдсан хохирлын баримтнаас хүнсний зүйл авсан баримт хамаарахгүй гэсэн буюу юу болох нь тодорхойгүй, үнийн дүн арилсан зэрэг нотлох баримтын шаардлага хангахгүй 26 750 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Хохирогч нь 3, 4, 5 дугаар сарын цалингийн зөрүү нэхэмжилсэн ба хавтаст хэргийн 220 дугаарт авагдсан “Чандмань-Илч” ХХК-ны эдийн засагчаас гаргасан баримтаар Т.Хэрлэнгийн үндсэн цалинг 5 дугаар сард 240 000 төгрөг гэж бичсэн нь ойлгомжгүй, энэ талаар хохирогч тайлбар гаргаагүйгээс энэ удаа шийдвэрлэх боломжгүй байх тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй

 

Шүүгдэгч М.Түвшинболд нь анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, шүүгдэгчийн хувийн болон ар гэрийн байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

 

Шүүгдэгч М.Түвшинболд нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо бүрэн төлөөгүй зэрэг нь ял хүндрүүлэх нөхцөл болно.

 

Шүүгдэгч М.Түвшинболдын бичиг баримт тус шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч М.Түвшинболдын 891356 дугаартай жолооны үнэмлэхийг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч М.Түвшинболдод урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

1. Шүүгдэгч Төхөм овогт Мөнхжаргалын Түвшинболдыг согтуугаар тээврийн хэрэгслийн  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Түвшинболдод тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2  жилээр хасч, 1 /нэг/ жил 6 / зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Түвшинболдод оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 

 

          4. Шүүгдэгч М.Түвшинболдын бичиг баримт тус шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

           5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар эмчилгээний зардал 582 942 төгрөг, 3, 4 дүгээр сарын цалингийн зөрүү  767 025 төгрөг, бүгд 1349967 төгрөгийг шүүгдэгч М.Түвшинболдоос гаргуулж хохирогч Т.Хэрлэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 26 750 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           6. Хохирогч Т.Хэрлэн нь цаашид гарах эмчилгээний зардал, цалингийн зөрүү зэргийн талаар нотлох баримтаа хуульд зааснаар бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч М.Түвшинболдын 891356 дугаартай жолооны үнэмлэхийг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Түвшинболдод урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Түвшинболдод оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг үндсэн ялаа эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.   

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй ба эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Н.АДЪЯА