| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 185/2021/0506/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/1258 |
| Огноо | 2023-12-18 |
| Зүйл хэсэг | 18.6.2.2., 22.1.2., |
| Улсын яллагч | Г.Ганхөлөг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
2023 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 2023/ШЦТ/1258
2023 12 18 2023/ШЦТ/1258
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Долгорсүрэн,
Улсын яллагч Г.Ганхөлөг,
Шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч П.Анударь,
Шүүгдэгч Х.Т, түүний өмгөөлөгч Т.Отгонбаяр,
Шүүгдэгч Ш.Э, түүний өмгөөлөгч Ж.Иманмагзам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор С.Мөнхгэрэл, А.Золзаяа нараас:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан Б-ын Б;
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан Ш-ын Э;
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан Х-ийн Т нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *************** дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн,
2. Монгол Улсын иргэн,
3. Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Нийтийн албан тушаалтан болох Б.Б нь Төсөл сонгон шалгаруулах комиссын нарийн бичгийн дарга, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Ш.Этой урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, гэмт хэргийг үйлдэхийг санаачлан, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд Ш.Эын үүсгэн байгуулсан “**********” компаниар дамжуулан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авах шаардлага хангахгүй байхад төслийг 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Төсөл сонгон шалгаруулах комисс”-ын хуралдаанаар хэлэлцүүлэн, дэмжиж, 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас “**********” төслийг хэрэгжүүлэхээр 1,550,000,000 төгрөгийн санхүүжилтийг “**********” ХХК-ийн Голомт банкны *********тоот дансаар шилжүүлэн авч зээлийн хөрөнгийг 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд зориулалтын бусаар зарцуулан, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих санд их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэгт,
Мөн шүүгдэгч Б.Б нь Ш.Этой урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож буюу гэмт хэрэг үйлдэж олсон 1,550,000,000 төгрөгийг Ш.Э, Х.Т нартай урьдчилан үгсэн тохиролцож, тэдгээрийн үүрэг оролцоог хуваарилах замаар зохион байгуулан “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан”-аас 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 1,550,000,000 төгрөгийн зээл авсан Ш.Эын үүсгэн байгуулсан “**********” ХХК-ийг 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн эцэг Р.Бадамдамдингийн үүсгэн байгуулсан “**********” ХХК-ийн ажилтан болон Х.Тгийн нэр дээр шилжүүлэн авсан ба 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн “**********” ХХК-ийн Голомт банкны ********* тоот долларын дансанд 1,132,200,000 төгрөгийг шилжүүлэн авч Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын 11 давхарт 386,36 кв.метр талбайг захиалга хийж улмаар, иргэн Ш.Эод нийт 123,705,000 төгрөг, иргэн Б.Гын Хаан банкны дансанд 34,000,000 төгрөг, иргэн Ж.Гын Хаан банкны төгрөгийн харилцах ********* тоот данс руу 150,000,000 төгрөг, иргэн Х.Тд 40,000 төгрөг, иргэн В.Эын Голомт банкны долларын харилцах ********* тоот данс руу 10,000,000 төгрөг, иргэн О.Мын Голомт банкны төгрөгийн харилцах ********* тоот данс руу 100,000,000 төгрөг тус тус шилжүүлэх зэргээр түүнийг авч, эзэмшиж, ашигласан ба хууль бусаар олсон мөнгөний эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын объект болгон хувиргаж, байнга тогтвортой мөнгө угаасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт;
2. Шүүгдэгч Ш.Э нь нийтийн албан тушаалтан болох Б.Бтэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, Б.Бгийн Төсөл сонгон шалгаруулах комиссын нарийн бичгийн дарга, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “**********” ХХК-иар дамжуулан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авах шаардлага хангахгүй байхад төслийг 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Төсөл сонгон шалгаруулах комисс”-ын хуралдаанаар хэлэлцүүлэн, дэмжиж, 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас “**********” төслийг хэрэгжүүлэхээр 1,550,000,000 төгрөгийн санхүүжилтийг “**********” ХХК-ийн Голомт банкны *********тоот дансаар шилжүүлэн авч, зээлийн хөрөнгийг 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд зориулалтын бусаар зарцуулан, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас төсөл хэрэгжүүлэх нэрийдлээр 1,500,000,000 төгрөгийн зээл авсан өөрийн үүсгэн байгуулсан “**********” ХХК-ийг Х.Тгийн нэр дээр шилжүүлэх, төслийн зээлийг зориулалт бусаар захиран зарцуулах зэргээр бүлэглэн гүйцэтгэгчийн үүрэгтэй хамтран оролцсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,
Мөн шүүгдэгч Ш.Э нь Б.Бтэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож буюу гэмт хэрэг үйлдэж олсон 1,550,000,000 төгрөгийг мэдсээр байж Б.Б, Х.Т нартай урьдчилан үгсэн тохиролцож, “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан”-гаас 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 1,550,000,000 төгрөгийн зээл авсан өөрийн үүсгэн байгуулсан “**********” ХХК-ийг 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Б.Бгийн эцэг Р.Бадамдамдингийн үүсгэн байгуулсан “**********” ХХК-ийн ажилтан болох Х.Тгийн нэр дээр шилжүүлэн өгсөн, 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн, “**********” ХХК-ийн Голомт банкны ********* тоот долларын дансанд 1,132,200,000 төгрөгийг шилжүүлэн авч Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын 11 давхарт 386,36 кв.метр талбайг захиалга хийж улмаар, өөрөө нийт 123,705,000 төгрөг авч, иргэн Б.Гын Хаан банкны дансанд 34,000,000 төгрөг, иргэн Ж.Гын Хаан банкны төгрөгийн харилцах ********* тоот данс руу 150,000,000 төгрөг, иргэн Х.Тд 40,000 төгрөг, иргэн В.Эын Голомт банкны долларын харилцах ********* тоот данс руу 10,000,000 төгрөг, иргэн О.Мын Голомт банкны төгрөгийн харилцах ********* тоот данс руу 100,000,000 төгрөг тус тус шилжүүлэх зэргээр эзэмшиж, ашигласан ба хууль бусаар олсон мөнгөний эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын объект болгон хувиргаж, байнга тогтвортой мөнгө угаасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт,
3. Шүүгдэгч Х.Т нь Б.Б, Ш.Э нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож буюу гэмт хэрэг үйлдэж олсон 1,550,000,000 төгрөгийг мэдсээр байж Б.Б, Ш.Э нартай урьдчилан тохиролцож бүлэглэн, “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан”-гаас 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 1,550,000,000 төгрөгийн зээл авсан Ш.Эын үүсгэн байгуулсан “**********” ХХК-ийг 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн нэр дээр шилжүүлэн авсан ба 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн, “**********” ХХК-ийн Голомт банкны ********* тоот долларын дансанд 1,132,200,000 төгрөгийг шилжүүлэн авч Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын 11 давхарт 386,36 кв.метр талбайг захиалга хийж улмаар, өөрөө 40,000 төгрөгийг авч, иргэн Ш.Эод 123,705,000 төгрөг, иргэн Б.Гын Хаан банкны дансанд 34,000,000 төгрөг, иргэн Ж.Гын Хаан банкны төгрөгийн харилцах ********* тоот данс руу 150,000,000 төгрөг, иргэн В.Эын Голомт банкны долларын харилцах ********* тоот данс руу 10,000,000 төгрөг, иргэн О.Мын Голомт банкны төгрөгийн харилцах ********* тоот данс руу 100,000,000 төгрөг тус тус шилжүүлэх зэргээр түүнийг авч, эзэмшиж, ашигласан ба хууль бусаар олсон мөнгөний эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын объект болгон хувиргаж, байнга тогтвортой мөнгө угаасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн ************дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагчаас: “Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцоно” гэж,
Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч П.Анудариас: “Хавтаст хэргээс 1-р хх-ийн 21, 30, 37, 103-р тал, 2-р хх-ийн 229-246, 247-250-р тал, 4-р хх-ийн 117-121-р талуудад авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, шүүгдэгчийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хамгаалж, өөрийн үйлчлүүлэгчийн гэм буруугүйг нотолж, цагаатгах байр суурьтай буюу түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох байр суурьтай оролцоно” гэж,
Шүүгдэгч Х.Тгийн өмгөөлөгч Т.Отгонбаяраас: “Хавтаст хэргээс 1-р хх-ийн 30-36, 103-105, 106 дугаар тал, 2-р хх-ийн 229-246, 247-250-р талуудад авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, шүүгдэгчийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хамгаалж, өөрийн үйлчлүүлэгчийн гэм буруугүйг нотолж, цагаатгах байр суурьтай буюу түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох байр суурьтай оролцоно” гэж,
Шүүгдэгч Ш.Эын өмгөөлөгч Ж.Иманмагзамаас: “Хавтаст хэргээс 1-р хх-ийн 23, 25, 37, 72, 75-76, 81-р тал, 2-р хх-ийн 208-р тал, 4-р хх-ийн 14-15-р тал, 6-р хх-ийн 117, 124-р тал зэрэг шинжлэн судалж, шүүгдэгчийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хамгаалж, өөрийн үйлчлүүлэгчийн гэм буруугүйг нотолж, цагаатгах байр суурьтай буюу түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох байр суурьтай оролцоно” гэж тус тус байр сууриа илэрхийлсэн болно.
Шүүгдэгч Б.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “Улсын яллагчийн уншиж танилцуулсан яллах дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Миний бие өөрийн албан тушаалыг урвуулан ашиглаж Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл олгосон зүйл байхгүй. Би зээл олгох шийдвэр гаргадаг хүн нь биш. Зээл олгох шийдвэр гаргасны дараа түүний дагуу гүйцэтгэдэг. Зээлийг санхүүжүүлэх үйл явцыг хийдэг байсан. Зээл олгоход аль ч талаас нь нөлөөлөх эрх надад байхгүй. Яллах дүгнэлт дээр нэр дуудаж байгаа хүмүүс нь миний найзууд байна. Нэг нутгийн багаасаа хамт найзалж байсан. Их бага хэмжээний харилцаатай. Дундын найзууд ихтэй учраас андуурал үүссэн байх гэж бодож байна. ...Тухайн үед би зээл олгох комиссын нарийн бичгийн даргаар оролцож байсан. Зээлийн төслийг танилцуулдаг байсан. Надад зээл олгох эсэх дээр санал өгөх эрх байхгүй...” гэж,
Шүүгдэгч Ш.Э шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй...” гэж,
Шүүгдэгч Х.Т шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй...” гэж тус тус мэдүүлсэн болно.
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Прокуророос шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар,
Шүүгдэгч Ш.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар,
Шүүгдэгч Х.Тг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тус тус зүйлчлэн ирүүлжээ.
Хэргийн үйл баримт нотлогдсон байдлын талаар:
-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1/1496 тоот албан бичиг, хавсралтууд, (2 дахь хавтаст хэргийн 208 дугаар тал, 3 дахь хавтаст хэргийн 10 дугаар тал),
-Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Учралбаярын “...********** ХХК-ийн хувьд... 1,550,000,000 төгрөгийн зээл авсан... зээлийн эргэн төлөлт хийгдээгүй учраас 2016 оны 3 дугаар сард БЗД, СБД, ЧД-ийн иргэний анхан шатны шүүхэд хандсан... “**********” ХХК-ийн зүгээс алданги төлөх боломжгүй байна гэсэн, тэгээд шүүх дээр эвлэрч, тус компаниас 1,596,579,229 төгрөгийг графикийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон. Шүүх дээр эвлэрсэн хуваарийн дагуу төлөөгүй учраас 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар албадан гүйцэтгүүлэхээр болоод, одоогоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажиллагаа хийгдэж байгаа, 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн боловч одоо болтол нэг ч төгрөгийн төлбөр хийгдээгүй байгаа... “**********” ХХК-ийн төслийг судалсан мэргэжилтний талаарх мэдээлэл ЖДҮХ санд байхгүй байна. 2013, 2014 оны зээлийн төслийн материалууд манай санд байгаа... Тухайн үеүдийн төсөл сонгон шалгаруулах комиссын шийдвэртэй нэг бүрчлэн үзэж танилцаж, шийдвэрлэсэн талаар мэдээлэл байхгүй байгаа учраас биечлэн үзэж байгаагүй гэж үзэж байна...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 24-25 дугаар тал),
-Хохирогч, хууль ёсны төлөөлөгч Р.Надмидцэдэнгийн “...Улсыг хохиролгүй болгуулмаар байна. “**********” ХХК нь авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан бөгөөд одоо болтол авсан зээлээсээ буцааж төлөөгүй байгаа...” гэх мэдүүлэг (6 дахь хавтаст хэргийн 113-116 дугаар тал),
-Гэрч Ш.Төрболдын “...Миний аав Ширбазар гэх хүн “**********” компанид гүйцэтгэх захирлаар ажилладаг байж байгаад тэтгэвэрт гарсан юм. Миний аав 2012 онд намайг материалаа Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан дээр аваачаад өг гэж хэлж байсан. Тэгээд удалгүй миний тушаал гарч би ЖДҮХ санд зээл төслийн мэргэжилтнээр томилогдсон. Үүний дараагаар би Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн захирал нь манай аавын ажилладаг компанийн ерөнхий захирлын нөхөр Бадамдамдингийн хүү Б байсан гэдгийг мэдсэн... Миний дүү Э “**********” гэх компанийг байгуулаад 2014 онд билүү дээ надад би төсөл бичээд танай руу өгчихсөн шүү гэж хэлж байсан юм. Тэгээд л нэг мэдэхэд зээл нь бүтсэн гэж байсан. Тэгээд би энэ төслийг хэрэгжүүлж чадахгүй гэж ярьж байсан. Тэгээд “Онги болд” компанийг Т гэх хүний нэр дээр шилжүүлсэн бөгөөд Э энэ бол манай нутгийн хүн байгаа юм гэж хэлж байсан. Би Т гэдэг хүнийг танихгүй ээ... Би Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд зээл төслийн мэргэжилтнээр ажиллаж байгаад 2017 оны 11 дүгээр сард эдийн засагч болох үед 2016 онд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатын 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 91 дугаартай тушаалаар “МММЭК” ХХК, 2016 оны 5 дугаар сарын 04-ны өдрийн 79 дугаартай тушаалаар “Ораметалл” ХХК, 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 77 дугаартай тушаалаар “Буян-Од” ХХК, 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 25 дугаартай тушаалаар “Аж үйлдвэрийн цогцолбор” ХК-д төслийн зээл олгоход Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн Төсөл сонгон шалгаруулах хорооны хурлын тэмдэглэл, Төсөл сонгон шалгаруулах хорооны шийдвэр нь байхгүй олдоогүй тул бичиг хэрэг Үүрцайхаас асуухад сайдын тушаал нь байна, өөр бичиг баримт байхгүй гэсэн хариу өгсөн. Үүрцайх бид хоёр бичиг хэргийн баримтад хамт үзэхэд байхгүй байсан. Үүрцайх өмнө нь бичиг хэрэг Эрдэнэцэцэгээс ажил хүлээж авахдаа дээрх аж ахуйн нэгжүүдийн материалыг хүлээж аваагүй байсан. Намайг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд ажиллаж байх хугацаанд аж ахуйн нэгжүүд нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн Төсөл сонгон шалгаруулах хороогоор орж байсныг бол би мэдээгүй. Хэн судалсан гэдгийг нь ч би мэдэхгүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 86, 98 дугаар тал, 4 дэх хавтаст хэргийн 15 дугаар тал),
-Гэрч В.Эын “... Би Бадамдамдингийн Бг танина. Би хамгийн анх 2005-2006 оны үед танилцаж байсан. Чухам хэрхэн танилцаж байснаа одоо санахгүй байна, ямар ч л байсан зүс зүсээ мэдэж байгаад л танилцсан юм. Би өөрөө заримдаа мөрийтэй тоглоом тоглодог юм. Б бид нар хаяадаа 13 модны покер гэх мөрийтэй тоглоом тоглодог байсан. Ингэхдээ 500 мянган төгрөгөөс 1 сая төгрөгөөр мөрийтэй тоглоом тоглодог байсан... Миний санаж байгаагаар 2014 оны 6 билүү 7 дугаар сард Б бид хоёр тоглоомон дээр таараад Б надаас 5 мянган ам.доллар зээлж байсан юм. Тэгээд би Макао орж тоглож байгаад мөнгөгүй болоод Бтэй холбогдож дээрх мөнгийг өөрийн данс руу шилжүүлүүлж авсан санагдаж байна... Би 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр урагшаа Макао руу очоод 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Монголдоо ирсэн юм. Макаод байхдаа би мөнгөгүй болоод Б.Б рүү утсаар холбогдож Голомт банкны олон улсын картын дугаараа өгөөд урьд зээлж байсан 5 мянган ам.доллароо нэхэхэд Б.Б миний данс руу шилжүүлсэн. Ийм л учиртай юм...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 87-89 дүгээр тал),
-Гэрч Б.Хөлгөний “...2014 онд “Хот Мандал менежмент” ХХК-г үүсгэн байгуулж одоог хүртэл ажиллаж байна. “Хот Мандал менежмент” ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг... 2015 онд “**********” компанийн захирал Бадамдамдингийн Орхонтуяагаас 150,000 ам.долларын хөрөнгө оруулалт авсан. Өөр хөрөнгө оруулалт байхгүй ээ. Би Орхонтуяа захирлаас 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 150,000 ам.долларыг “**********” компанийн оффис дээр байхад нь бэлнээр авсан юм... Би Бадамдамдингийн Б гэх хүнийг танина. Б нь миний багын найз бөгөөд манай 11 дүгээр сургуульд 6 дугаар ангид шилжиж ирээд удаагүй шилжээд яваад өгсөн юм. Энэ үеэс эхлэн би Бтэй нөхөрлөж байна... Хөхөөгийн Т гэх хүнийг би танина. Х.Т нь Бгийн жолооч байгаа юм... Би Э гэдэг хүнд 2014 оны 8 дугаар сар хавьцаа 90 сая төгрөг зээлсэн юм. Э гэж 1988 оны залуу байгаа, манай зээлдэгч нарын нэг юм. Тэгээд би Эоос мөнгөө нэхсээр байгаад авсан юм. Эын үндсэн зээл нь 90 сая бөгөөд 60 сая төгрөг нь хүү алданги нь байгаа юм. Э миний данс руу мөнгө шилжүүлнэ гэж байсан, тэгэхээр нь би Галт- Одыг дуудаад түүний дансаар мөнгийг нь аваад өөрөө мөнгийг дараа нь авсан. Э 3 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэй 90 сая төгрөг зээлсэн юм. Т гэх хүн над руу 150 сая төгрөг шилжүүлсэн асуудлыг би хэлж мэдэхгүй байна, ямар ч л байсан Э л надад 2015 оны 01 дүгээр сард 150 сая төгрөг өгөхөд нь би Гын дансаар авч байсан юм. ...Би тэр ********** гэдэг компанийг мэдэхгүй ээ, Э хөнгөлөлттэй зээл аваад мөнгийг чинь буцаагаад төлчихнө гээд яриад яваад байдаг байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 90-92 дугаар тал),
-Гэрч Б.Орхонтуяагийн “...Б. Б нь 2014 онд надаас хэд хэдэн удаа ашигтай бизнес хийнэ гэж мөнгө авдаг байсан. Ойролцоогоор 300 гаруй сая төгрөг авч байсан. Тэгээд би 2014 ондоо Б.Бгээс зээлсэн мөнгөө нэхэхэд Хөлгөнд өгсөн байгаа гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 191-193 дугаар тал, 6 дахь хавтаст хэргийн 134 дүгээр тал),
-Гэрч Ж.Гын “...Би Бадамдамдингийн Б гэх хүнийг танихгүй ээ, гэхдээ Бадамдамдингийн Б манай ангид ирээд 1 сар орчим сураад шилжиж байсан гэдэг юм. Би өөрөө 11 дүгээр сургуулийг төгссөн юм... 2015 оны үе шиг санагдаж байна, миний 10 жилийн ангийн хүүхэд Бэх-Очирын Хөлгөн над руу холбогдоод “чиний данс руу мөнгө хийгээдэхье, чи гаргаад өг” гэхээр нь би Хөлгөнд зөвшөөрсөн юм. Би дансаараа мөнгө авч болохгүй байна гэхээр нь би зөвшөөрсөн юм... Хөлгөн ямар учиртай мөнгө миний дансаар авсан болох, хэнээс хэдэн төгрөг авсан болохыг би үнэхээр мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 93-94 дүгээр тал),
-Гэрч Р.Бадамдоржийн “...Би 1999 оноос хойш одоог хүртэл “И” ХХК /РД:2110547/-ийн ерөнхий захирлаар ажиллаж байна. Манай энэ компанийн охин компани Ай И Ди Эм худалдааны захирлаар ажилладаг. Би 1996-1999 “Монгол импекс нэгдэл” улсын худалдааны компанид менежерээр ажиллаж байсан. Төрийн байгууллад ажиллаж байгаагүй... “И” ХХК 1997-1998 онд үүсгэн байгуулагдаж байсан. Яг хэн үүсгэн байгуулсаныг нь одоо санахгүй байна. Би уг компанийг 1999 онд өөртөө шилжүүлэн авч нэг гишүүнчлэлтэйгээр одоог хүртэл ерөнхий захирлаар нь ажиллаж байна. Надаас өөр хувь, хувьцаа эзэмшигч байхгүй. Барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2010 онд Сүхбаатар дүүргийн нутаг Спортын төв ордны хажууд 11 давхар орон сууц, 2012 онд ТЭЦ-4-ийн ажилчдын байр 12 давхар, 48 айлын орон сууц, 2015 онд Баянгол дүүргийн 6-р хороонд 15 давхар 90 айлын орон сууцыг тус тус захиалгаар бүрэн барьж ашиглалтад оруулан хүлээлгэн өгсөн. Томоохон ажил гэвэл энэ 3 ажил байна. Мөн 2012 онд Сүхбаатар дүүргийн 2-р хорооны нутаг Төв номын сангийн баруун урд талд Драмын театрын баруун урд талд хашаанд 32 давхар орон сууц, оффисын барилгын ажлыг эхлүүлж одоог хүртэл дуусгаагүй, ашиглалтад оруулаагүй явж байна... Уг барилгын газар нь анх “Сэвжид” санд олгогдсон байсан. Манайх 768 метр квадрат газрыг уг сантай тохиролцож, тэдний төслийг хэрэгжүүлнэ гэж шилжүүлж авсан. Уг барилгыг хамтарч барьж байгаа иргэн, аж ахуйн нэгж байхгүй, манай компани дангаараа барьж байгаа болно. Барилгын угсралт, цутгалтыг нь Хятадууд, гадна талыг нь /фасад/ “Мон дрийм” ХХК, цонх, шилний ажлыг нь “Стандарт цонх” ХХК, цахилгааныг нь “Мон хорус” ХХК, сангийн ажлыг “Бонн” ХХК-иар тус тус хийлгэсэн. Уг барилгын ажлын санхүүжилтэд би өөрийн компаниасаа ойролцоогоор 10-аад сая ам.долларыг гаргасан. Мөн захиалагч нараас бас 10-аад сая ам.долларын санхүүжилтийг авч, борлуулалт хийсэн. Захиалагч нар нь 43 орчим иргэн, аж ахуйн нэгж байдаг. Барилгын ажил 2015 оны зунаас эхлэн 80 хувьтай явж байгаад санхүүжилт байхгүй болоод зогсонги байдалтай болсон... Т нь манай төрсөн ах Р.Бадамдамдингийн оролцоотой “**********” ХХК-д ажиллаж байсан болохоор нь сайн мэддэг. Х.Т “**********” ХХК-д туслах ажилтан байсан... 2015 оны 01 дүгээр сард Х.Тгийн “**********” ХХК-ийн дансанд мөнгө байгааг би мэдсэн. Тэгээд Х.Тг байгаа мөнгөө манай дуусаагүй барилга руу хийчих, тэгээд дараа нь өсгөөд авчих гэж хэлээд 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 15 дугаартай “Захиалгаар ажлын байр барих гэрээ”-г байгуулж, 2015 оны 01 дүгээр сарын 15-нд 50,000 ам.доллар, 01 дүгээр сарын 30-ны өдөр 400,000 ам.доллар, 3 дугаар сарын 06-нд 100,000 ам.доллар, 4 дүгээр сарын 01-нд 50,000 ам.доллар, ингээд нийт 600,000 ам.долларыг Х.Тгээс бэлнээр авч барилгын үйл ажиллагаандаа зарцуулсан. Х.Тгийн захиалга нь барилгын 11 давхарт 386 метр.кв ажлын байрны талбай байсан. Барилга дуусаагүй, ашиглалтад ороогүй байгаа болохоор Х.Тд ямар нэгэн гэрчилгээ юм гаргаж өгөөгүй... Би Х.Ттэй 2015 оны 01 сард уулзахад ярианаас нь “**********” ХХК-ийн дансанд нь мөнгө байгааг мэдсэн. Тухайн үед манай барилга санхүүгийн хүндрэлтэй байсан болохоор Х.Ттэй яриад “**********” ХХК-ийн дансанд байгаа мөнгөө манайх руу оруулж, мөнгийг нь өсгөж өгнө гэж хэлээд л авчихсан асуудал байгаа юм. “**********” ХХК-ийн дансанд байсан мөнгө нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас авсан зээлийн мөнгө гэдгийг би мэдэж байсан. Х.Тг Б.Бгийн жолоочоор ажилладаг гэдгийг мэднэ... Б.Бг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлаар ажиллаж байсныг мэднэ. Би Х.Тгийн “**********” ХХК руу Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээлийн мөнгө орохыг мэдэж байсан. Тэгээд зээлийн мөнгө орохоор нь удалгүй Х.Тгээс 600,000 ам.долларыг гаргуулж авсан... “**********” ХХК-ийг 2014 оны 12 сард Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээлийн мөнгө авах үед Б.Б захирлаар нь ажиллаж байсан. Би Х.Тгээс мэдэж 600,000 ам.долларыг авсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 95-97 дугаар тал, 3 дахь хавтаст хэргийн 47 дугаар тал),
-Гэрч Б.Одсүрэнгийн “...Э гээд залуутай анх 2012 онд танилцсан, би тухайн үед БНХАУ-аас бэлэн хувцас аваад, ОХУ-д очиж зарж борлуулаад, буцахдаа ОХУ-аас хувцас оруулж ирээд Монгол Улсад зарж борлуулдаг байсан. Тэгж явж байхдаа Э гэж залуутай танилцсан. Тэрээр шударга, тусархуу залуу байсан, түүнээс хойш таньдаг болсон. Миний санаж байгаагаар 2014, 2015 он байхаа хүү багатай зээл авах гээд байна, барьцаа хэрэгтэй байна, ах туслах боломж байгаа юу гэж асуусан. Тэгээд би түүнд туслахаар болоод, тухайн үед нь Төв номын сангийн хажууханд байдаг нотариатын газарт очоод, СБД-ийн 1-р хороо, Олимпын 9-р гудамж, 9-р байр, 5-н давхарт байх 144 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, 18 м.кв талбай бүхий авто зогсоолын хамт барьцаалан зээлдүүлэх эрхийн итгэмжлэл хийж өгсөн. Хэсэг хугацааны дараа Э над руу залгаад бүтсэн шүү, дүү нь ажлаа хийгээд эхэлж байгаа гэж хэлж байсан. Миний хувьд хаанаас, хэр хэмжээний зээл авч байгаа талаар нь мэдээгүй...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 40-41 дүгээр тал),
-Гэрч О.Зоригийн “...Б.Бгийн аав Бадамдамдин болон манай аав Д.Оргодол нар нь найзууд байсан, тэр утгаараа бид 2 бие биенээ олон жилийн өмнөөс мэднэ, Б.Б нь надаас 7-8 насны дүү байхаа, би мөрийтэй тоглоомыг цахимаар тоглодог, Б ч гэсэн цахимаар мөрийтэй тоглоом тоглодог. Бид 2 найз нөхдийн холбоотой байсан. Миний санаж байгаагаар 2013-2015 онуудад Б над руу утсаар залгаад данс руу чинь мөнгө орж ирнэ шүү, миний өгсөн данс руу шилжүүлээрэй гэдэг байсан, түүний өгсөн данс руу мөнгийг нь хийдэг байсан, гэхдээ шилжүүлдэг байсан мөнгөнөөс хамгийн дээд тал нь 1000 доллар л байсан байхдаа... Х.Т нь Бгийн автомашиныг барьдаг жолооч нь байсан, түүнээс өөрөөр бол танихгүй...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 48 дугаар тал),
-Гэрч О.Жаргалсайханы “...манай 2019 оны 7 дугаар сард “И” ХХК-тай хамран ажиллах гэрээ байгуулан Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгад ойролцоогоор одоогоор 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд явж байна...” гэх мэдүүлэг (6 дахь хавтаст хэргийн 52 дугаар тал),
-Гэрч О.Мын “...миний дансанд тухайн үед “**********” ХХК-иас шилжүүлэг гэх утгаар орж ирсэн 100,000,000 төгрөгийг би авч зарцуулаагүй...” гэх мэдүүлэг (6 дахь хавтаст хэргийн 131-133 дугаар тал),
-Гэрч Б.Гын “...би тухайн үед Тд бэлнээр 34,000,000 төгрөг өгч байсан тэгээд л удаагүй надаас зээлсэн мөнгөө буцааж өгсөн...” гэх мэдүүлэг (6 дахь хавтаст хэргийн 135-137 дугаар тал),
-Иргэний хариуцагч Лхагвасүрэнгийн “...Манай компанийн зүгээс иргэний хариуцагчаар татсан тогтоолыг эсэргүүцэж байна. Мөнгөний их үүсвэрийг мэдэхгүй, ах дүүгийн холбоотой хамаарал бүхий хүнээс захиалга авсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг мөнгийг ЖДҮХ сангаас орж ирсэн гэдгийг мэдээгүй... Манай компани Сүхбаатар дүүргийн 1-р хороо Сөүлийн гудамж, драмын театрийн хашаанд баригдаж буй 32 давхар оффис үйлчилгээний орон сууцны барилгын 11-н давхрын 386 м.кв оффис үйлчилгээний зориулалтаар “**********” ХХК-ийн захирал Т нь 2015 оны 01 дүгээр сард нийт 600,000 ам.долларыг бэлнээр төлсөн, орон сууц ашиглалтад орсон даруйд 250,000 ам.долларыг өгөхөөр гэрээ хийсэн байгаа. Одоо барилга ашиглалтад орох үед захиалсан байрыг тооцоо нийлэн хүлээлгэн өгнө. Эсвэл хэрвээ мөнгөө буцааж авна гэвэл барилга ашиглалтад орсон даруйд мөнгийг буцаан олгоно...” гэх мэдүүлэг (З дахь хавтаст хэргийн 29-31 дүгээр тал, 6 дахь хавтаст хэргийн 3-4 дүгээр тал),
-Мөрдөгчийн ...“Онги Болд” ХХК-ийн Голомт банкны төгрөгийн харилцах *********тоот данс, мөн банкны долларын ********* тоот дансны хуулгууд, хэрэгт авагдсан санхүүгийн анхан шатны баримт болох 3 боть санхүүгийн баримтыг харьцуулан тулган баталгаажуулах аргаар магадлагаа гаргалаа... “Онги болд” ХХК нь 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан”-аас 1,550,000,000.0 төгрөгийн санхүүжилтийг өөрийн эзэмшдэг Голомт банкны төгрөгийн харилцах *********тоот дансаар дамжуулан хүлээн авч мөн банкны өөрийн эзэмшдэг долларын харилцах ********* тоот дансанд 600,000 ам .доллар буюу 1,132,200,000.0 төгрөг, иргэн Ш.Э /************/ нь бэлэн мөнгөөр 123,705,000.0 төгрөг, иргэн н.Гын Хаан банкинд эзэмшдэг данс руу 34,000,000.0 төгрөг, иргэн Жаргалсайханы Гын Хаан банкны төгрөгийн харилцах ********* тоот данс руу 150,000,000.0 төгрөг, иргэн Х.Т /************/ бэлэн мөнгөөр 40,000.0 төгрөг, иргэн Вандангийн Эын Голомт банкны долларын харилцах ********* тоот данс руу 10,000,000.0 төгрөг, иргэн Отгонбаатарын Мын Голомт банкны төгрөгийн харилцах ********* тоот данс руу 100,000,000.0 төгрөг, банкны шимтгэлд 43,000.0 төгрөгийг тус тус зарцуулсан байна... “Онги болд” ХХК-ийн дансны идэвхтэй гүйлгээ гарсан хугацаа нь 2014 оны 12 дугаар сарын 26-наас 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүртэл байна. Иймд дээрх зарцуулалтаас харахад “Онги болд” ХХК нь 1,550,000,000.0 төгрөгийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас авсан санхүүжилтээ зориулалтын дагуу зарцуулаагүй “И” ХХК-ийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажилласан байна...” гэх магадлагаа (3 дахь хавтаст хэргийн 49-54 дүгээр тал),
-“...2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Дамдинсүрэн овогтой Цэрэннадмид нь 150,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай 35 хувийн хүүтэй хувийн хэрэгцээний зориулалттай ************дугаартай зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээ байгуулан зээл авсан. Тухайн зээлийг 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр манай байгууллагын Голомт банкны харилцах ******** тоот дансанд 95,000,000 төгрөгийг “Зээлийн төлбөр шилжүүлснийг бүртгэв. Цэрэнчимэд /Онги-болд ХХК/ гэсэн утгатай шилжүүлэг хийж хаасан байна...” гэх хавсралт 8 хуудас, Жи Эс Би капитал ББСБ-ын 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 19/634 тоот албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 124-143 дугаар тал),
-“...Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт жижиг дунд үйлдвэрлэл явуулдаг гэх “**********” ХХК... тус төвийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн санд бүртгэлгүй бөгөөд...сангийн зээлд хамрагдахаар манай төвөөс тодорхойлолт аваагүй байна...” гэх Баянгол дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвөөс 2018.11.22-ны өдрийн 84 дугаартай хариу албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 65 дугаар тал),
-“**********” ХХК-ийн захирал Ш.Э нь “**********” төслийн зориулалтаар 3.3 хувийн хүүтэй 5 жилийн хугацаатай, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр Олимп гудамж 9-21 тоот, зоорийн давхар 23, 144 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, авто зогсоол зэргийг барьцаалж, 1,850,000,000 төгрөгийн зээлийг Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал Б.Бтэй харилцан тохиролцож байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2014/29 дугаартай зээлийн гэрээ (1 дэх хавтаст хэргийн 30-47 дугаар тал),
-Зээлийн барьцааны гэрээ (1 дэх хавтаст хэргийн 48-51 дүгээр тал),
-Төлбөрийн хүсэлт (1 дэх хавтаст хэргийн 52 дугаар тал),
-“**********” ХХК-ийн гэрчилгээ, компаний дүрэм, хуулийн этгээдийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 25-29 дүгээр тал),
-“**********” ХХК-ийн зээлдэгчийн талаарх мэдээлэл (1 дэх хавтаст хэргийн 162 дугаар тал),
-“**********” ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 166 дугаар тал),
-“И” ХХК, “Онги болд” ХХК нар 11 давхарт 386,36 кв.метр талбайг 850,000 ам.доллар төлөхөөр тохиролцон 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан №15 дугаартай захиалгаар ажлын байр барих гэрээ, гэрээний дагуу 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 50,000 ам.доллар, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 400,000 ам.доллар, 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 100,000 ам.доллар, 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 50,000 ам.долларыг тус тус төлсөн баримтууд хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 115-121 дүгээр тал),
-Барилга угсралтын “И” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 66 дугаартай албан бичиг (5 дахь хавтаст хэргийн 132 дугаар тал),
-“...Лувсансамдангийн Лхагвасүрэн-д энэхүү итгэмжлэлийг олгов...” гэх Барилга угсралтын “И” ХХК-ний 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 71 тоот албан бичиг (3 дахь хавтаст хэргийн 27 дугаар тал),
-Төрийн банкны 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 02д/6879 тоот албан бичиг (6 дахь хавтаст хэргийн 154-156 дугаар тал),
-Голомт банкны 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 14/хх/03-1032 тоот албан бичиг (3 дахь хавтаст хэргийн 169-175 дугаар тал),
-Хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 09/4783 тоот албан бичиг, хавсралтууд (3 дахь хавтаст хэргийн 177-243 дугаар тал),
-Б.Бгийн ажилд томилох, ажлаас чөлөөлж, ажил томилох тухай Монгол Улсын Аж үйлдвэрийн сайд болон Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын тушаалуудыг ирүүлсэн Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 1/1192 тоот албан бичиг (4 дэх хавтаст хэргийн 165-168 дугаар тал),
-Мөрдөгчийн тэмдэглэл (4 дэх хавтаст хэргийн 230 дугаар тал),
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (5 дахь хавтаст хэргийн 247-250, 6 дахь хавтаст хэргийн 01-02 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар хэргийн үйл баримт нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан бөгөөд шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгч нар хэргийн үйл баримтыг дараах байдлаар тогтоогдохгүй байна гэж мэтгэлцсэн. Үүнд:
Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч П.Анудариас: “...Прокуророос миний үйлчлүүлэгч Б.Бг нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг, мөн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай хэмээн яллаж байгаа боловч шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалсныг дүгнээд үзвэл дээрх үйлдлүүдийг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
1. Эрүүгийн хуулийн /2015 оны/ тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Нийтийн албан тушаалтан” гэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, хууль буруу хэрэглэж байгаа тухайд Б.Б нь Хөдөлмөрийн яам болон Аж үйлдвэрийн яамны дэргэдэх Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-ийн захирлаар 2012-2015 онуудад ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар ...нотлогдон тогтоогддог. 2015 онд батлагдаж, 2017 оноос хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”, 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, 2-т “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заажээ. Мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол...” гэж буюу энэ зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн субъект нь нийтийн албан тушаалтан байхаар хуульд заасан байна. 2002 оноос 2017 оныг хүртэл дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн хувьд 263 дугаар зүйлд “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах” гэмт хэргийн субъект нь Төрийн албан тушаалтан байхаар заасан буюу мөн зүйлийн “Тайлбар”-т энэ бүлэгт дурдсан төрийн албан тушаалтан гэдэгт төрийн байгууллагад удирдах, гүйцэтгэх албан тушаал эрхэлж байгаа этгээдийг хамааруулахаар заажээ. Б.Бгийн 2012 оны 9 дүгээр сарын 14-өөс 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байсан үеийн ЖДҮХС-ийн захирлын албан тушаал нь Төрийн албан тушаалтанд хамаардаггүй байсан болох нь доорх байдлаар нотлогдож байна. Тухайлбал, “Төрийн албан хаагч” гэж 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 11-р зүйлийн 11.1-д “Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ” хэмээн заасан. Гэтэл ЖДҮХС нь тухайн үеийн Хөдөлмөрийн яам болон Аж үйлдвэрийн яамны аль алиных нь бүтцийн нэгжид хамаардаггүй байсан бөгөөд Иргэний хуулийн 36, 37 дугаар зүйлд заасан хуулийн этгээдийн эрхтэйгээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийн нэг төрөл болох Сан юм. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зээлийн эх үүсвэр нь Төсвийн тухай хууль болон Засгийн газрын тусгай сангийн тухай хууль (6-р зүйл)-д зааснаар улсын төсвийн хөрөнгө, хандив тусламж байх ба харин тухайн сангийн үйл ажиллагааны зардал буюу цалин хөлс, бусад зардлыг Сангийн өөрийн үйл ажиллагаанаас олсон орлого, зээлийн хүүгийн орлогоос санхүүжүүлдэг тул тухайн сангийн албан тушаалтнууд нь төрөөс цалин хөлс авдаггүй болно. Ийнхүү ЖДҮХС нь Засгийн газрын чиг үүргийг хэрэгжүүлдэг хуулийн этгээд мөн боловч тус сангийн ажилтнууд нь төрөөс, улсын төсвөөс цалинждаггүй байна. Энэ нь Б.Бг ажилд томилсон тушаалууд болох Хөдөлмөрийн сайдын Б/08 дугаар тушаал (4хх-ийн 117) болон Аж үйлдвэрийн сайдын 02 дугаар тушаал (4хх-ийн 121)-д төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээний аль зэрэглэлийн хэддүгээр шатлалаар цалинжих талаар огт заагаагүй байгаагаас харагдана. Өөрөөр хэлбэл, Б.Б нь ЖДҮХС-ийн захирлаар ажиллаж байхдаа төсвөөс цалинжиж байгаагүй тул түүнийг төрийн албан тушаалтан гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Түүнчлэн Б.Бгийн эрхэлж байсан албан тушаал нь “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолд заасан жагсаалтад байхгүй буюу хамаардаггүй байсан болно. Ийнхүү Б.Б нь 2012-2015 онуудад Төрийн албан тушаал эрхэлдэггүй буюу төрийн албан хаагч биш байсан бөгөөд прокурор Эрүүгийн хууль (2015 оны)-ийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлдүүдэд заасныг зөрчиж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулиар буюу мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт яллаж байгааг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
2. ...Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын шинжээчийн дүгнэлт (1хх-ийн 21)-ийн Төсөл сонгон шалгаруулах хорооны талаарх гэсэн хэсэгт “Хөдөлмөрийн сайдын 2013 оны А/44 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт болох “ЖДҮ-ийг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй зээл олгох журам”-ын 4.2-т Бүс нутгийн чанартай зээлийн төслийг сонгон шалгаруулах үүрэг бүхий комисс нь Хөдөлмөрийн сайдын дэргэд дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдсэн 9 эсвэл 11 хүний бүрэлдэхүүнтэй байна” хэмээн заасан. ЖДҮ-ийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зорилгын хүрээнд “Төсөл сонгон шалгаруулах комисс”-ын 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааны тэмдэглэл (2хх-ийн 229)-д “Төсөл шалгаруулах комисс”-ын 11 гишүүнээс 9 гишүүн оролцсон гэж тэмдэглэгдсэн байдаг, тус комиссоор зээл авах ЖДҮ эрхлэгчдийн жагсаалт батлагдсаны үндсэн дээр Хөдөлмөрийн сайдын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/212 тушаал (2хх-ийн 247) гарч, “**********” ХХК-д зээл олгосон. Эдгээр нотлох баримтуудаар Б.Б нь яллах дүгнэлтэд дурдсан шиг “**********” ХХК-д зээл олгох шийдвэрийг гаргаагүй. Өөрөөр хэлбэл, ЖДҮХС-ийн захирлын албан тушаал хашдаг этгээдийн хувьд төсөл сонгон шалгаруулж, зээл олгох эрх мэдэл байгаагүй буюу буруутгаад байгаа тухайн эрх мэдэл, албан тушаал Б.Бд байгаагүй байна. Уг зээл нь дээр дурдсаны дагуу Сайдын тушаалаар олгогддог. Иймд Б.Б нь 2017 оноос дагаж мөрдсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субъект биш, энэ зүйлд заасан гэмт хэрэг үйлдээгүй байна.
3. Улсын яллагч нь Б.Бг Ш.Этой урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, гэмт хэргийг үйлдэхийг санаачлан, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд Ш.Эын үүсгэн байгуулсан “**********” компаниар дамжуулан ЖДҮХС-аас зээл авах шаардлага хангахгүй байхад төслийг 2014 оны 10-р сарын 15-ны өдөр “Төсөл сонгон шалгаруулах комисс”-ын хуралдаанаар хэлэлцүүлэн, дэмжиж ... гэж буруутгадаг боловч хэрхэн яаж урьдчилан үгсэн тохиролцсон, хэрхэн яаж санаачилсан талаарх үйлдлийг нотлон тогтоогоогүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Мөн “**********” ХХК-ийн төсөл нь хэрэгт авагдаагүй байдаг бөгөөд ЖДҮХС-аас зээл авах ямар шаардлага, шалгуурыг хангахгүй байгааг огт тогтоогоогүй.
4. Улсын яллагч нь Б.Бг 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас “**********” төслийг хэрэгжүүлэхээр 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг “**********” ХХК-ийн Голомт банкны тоот дансаар шилжүүлэн авч, зээлийн хөрөнгийг 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд зориулалтын бусаар зарцуулан өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд их хэмжээний хохирол учруулсан гэж буруутгадаг. Уг зээлийн хөрөнгө нь “**********” ХХК-ийн данс руу шилжиж орсон байхад Б.Бг уг зээлийн мөнгийг шилжүүлэн авсан, мөн зарцуулсан мэтээр буруутгадаг нь үндэслэлгүй байна. Түүнчлэн ЖДҮХС 2016 оны эхээр “**********” ХХК-д олгосон зээлийг гэрээнд заасан хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл, зээлийн хүү төлүүлэхээр иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 02610 дугаартай шүүгчийн захирамж (1хх-ийн 103-105)-аар хариуцагч “**********” ХХК-иас ЖДҮХС-д нийт 1.596.579.229 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр хэрэгт хавсаргагдсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.9-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “...шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дахин шинжлэн судлахгүй байхаар заасан тул хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр “**********” ХХК-иас ЖДҮХС-д олгохоор шийдвэрлэсэн үндсэн зээл, зээлийн хүү 1.596.579.229 төгрөгийн төлбөрийг эрүүгийн хэргийн хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120-р зүйлийн 120.4.-т “Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй.” хэмээн заасан байхад ЖДҮХС нь өөрсдөө иргэний шүүхээр нэхэмжлэл гаргаад, зээлийн төлбөрийн асуудлаа шийдвэрлүүлсэн атлаа өнөөдөр өөрсдийгөө эрүүгийн хэргийн хохирогч гэж үзэж буй нь ойлгомжгүй байна.
5. Улсын яллагч нь Б.Бгийн үйлдсэн Ш.Этой бүлэглэж, гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг Ш.Эрдэнболд, Х.Т нартай урьдчилан үгсэн тохиролцож, тэдгээрийн үүрэг оролцоог хуваарилах замаар зохион байгуулан, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 1.5 тэрбум төгрөгийн зээл авсан Ш.Эын үүсгэн байгуулсан “**********” ХХК-ийг 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Х.Тгийн нэр дээр шилжүүлэн авсан ба 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн ...шилжүүлэх зэргээр түүнийг авч эзэмшиж, ашигласан ба хууль бусаар олсон мөнгөний эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд СБД-ийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын объект болгон хувиргаж, байнга тогтвортой мөнгө угаасан гэмт хэргийг үйлдсэн гэж буруутгадаг. Дээр дурдсаны дагуу Ш.Э, Х.Т нартай хэрхэн яаж урьдчилан үгсэн тохиролцож, тэдгээрийн үүрэг оролцоог хэрхэн яаж хуваарилж, зохион байгуулаад байгаа талаарх нотлох баримт хэргийн материалд байдаггүй. Мөнгө угаах үйлдэл нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлогыг буюу хууль бус эх үүсвэрийг нуун дарагдуулахын тулд төрөл бүрийн арга хэрэгслийг ашиглан хэлбэр, төрхийг нь хувиргаж, эзэмшигчийг нь өөрчлөн хууль ёсны хөрөнгө, орлого мэт харагдуулах үйл ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл, мөнгө угаах үйл ажиллагааны 1 дэх үе шатанд хар болон бохир мөнгийг хууль ёсны бизнест оруулна, 2 дахь үе шатанд олон тооны үйлдэл хийж, уг мөнгөний анхны эх сурвалжийг бүдгэрүүлж, танигдахгүй болгоно, 3 дахь үе шатанд уг мөнгийг шинээр хууль ёсны эх сурвалжтай болгоно (Монгол Улсын Эрүүгийн хуулийн тайлбар 429x). ЖДҮ-ийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зорилгын хүрээнд “Төсөл сонгон шалгаруулах комисс”-ын 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааны шийдвэр болон Хөдөлмөрийн сайдын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/212 тушаалаар “**********” ХХК-д олгосон зээлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан “гэмт хэргийн улмаас олсон мөнгө ...” гэж үзэж болохгүй юм. Учир нь зээл олгохоор шийдвэрлэсэн комиссын шийдвэр болон Яамны сайдын тушаалыг хууль бус, хүчингүйд тооцоогүй тул хууль ёсны дагуу олгогдсон зээл гэж үзэхээр байна. ЖДҮХС-аас Зээлийн гэрээний үндсэн дээр “**********” ХХК-ийн авсан “зээл”-ийг Б.Бг гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө гэдгийг мэдсээр байж авсан гэж тодорхойлох боломжгүй бөгөөд мөнгө угаах гэмт хэргийн шинжгүй байна. Түүнчлэн дээрх “**********” ХХК нь Зээлийн гэрээний дагуу авсан санхүүжилтээ өөрийн данснаасаа зарлага гаргаж байгаа үйлдэлд Б.Б хамаагүй бөгөөд ийнхүү компани өөрийнхөө данснаас зарлага гаргаж байсныг хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд нэг эх үүсвэрээс зарлага гаргаж байсан байдал нь байнга тогтвортой үйлдсэн гэх гэмт хэргийн шинжид хамаарахгүй юм. Түүнчлэн Х.Т хуулийн дагуу, Зээлийн гэрээний дагуу авсан мөнгөөрөө үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан үйлдэлд Б.Б хамааралгүй бөгөөд яаж хамаараад байгааг нь нотолж тогтоогоогүй. Иймд Б.Б нь Эрүүгийн хууль (2002 оны болон 2015 оны)-д албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдээгүй, мөн “мөнгө угаах” гэмт хэрэг үйлдээгүй тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэж,
Шүүгдэгч Х.Тгийн өмгөөлөгч Т.Отгонбаяраас: “...Хоёр. Мөнгө угаах гэмт хэрэг үйлдээгүй тухайд: Шүүгдэгч Х.Тг Б.Б, Ш.Э нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгож буюу гэмт хэрэг үйлдэж олсон 1,550,000,000 төгрөгийн зээл авсан “**********” ХХК-ийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч зээлийн хөрөнгийг авч, эзэмшиж, ашигласан ба хууль бусаар олсон мөнгөний эх үүсвэрийг нуун далдалсан гэсэн үндэслээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ. Х.Т нь “**********” ХХК-ийн ЖДҮХС-аас санхүүжилт авсан төслийг цаашид хэрэгжүүлэх, төслийн зээл болон холбогдох бусад компанийн өр төлбөр, хариуцлагыг хүлээхээр компанийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. ЖДҮХС-аас 2016 онд дээрх гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээл, зээлийн хүү төлүүлэхээр иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан тул хууль, гэрээнд заасан үүргийнхээ дагуу нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, зээлийг буцаан төлөхөөр нэхэмжлэгч ЖДҮХС-тай зөвшилцсөний дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 02610 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч “**********” ХХК нь Аж үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд нийт 1.596.579.229 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарсан. Энэ шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-ийн 1.1-д зааснаар хүчин төгөлдөр болж, одоогоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Түүнчлэн хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр “**********” ХХК-иас ЖДҮХС-д олгохоор шийдвэрлэсэн зээл, зээлийн хүү 1.596.579.229 төгрөгийг эрүүгийн хэргийн хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байгаа юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; ...” бол гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр хуульчилжээ. “Мөнгө угаах” гэдэг нь хууль бусаар гэмт хэргийн замаар олсон мөнгө, эд хөрөнгө гэдэг нь илтэд тодорхой буюу хар тамхи, хүн хулгайлах, зэвсгийн наймаа зэрэг хуулиар хориглосон үйл ажиллагааг явуулж олсон мөнгө, хөрөнгө гэдгийг мэдсээр байж, түүний гарал, үүслийг нуун далдалж, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хууль ёсны болгох зорилгоор гүйлгээнд нууц далд аргаар оруулахыг хэлдэг. Гэтэл Х.Т нь тухайн үед зээлийн мөнгөн хөрөнгийг гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө гэж мэдэх боломжгүй, ЖДҮХС-аас “**********” ХХК-ийг холбогдох хууль, журамд заасан шаардлагыг хангаж, хөнгөлттэй зээл авсан гэж ойлгосон. ЖДҮ-ийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зорилгын хүрээнд “Төсөл сонгон шалгаруулах комисс”-ын 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааны шийдвэр болон Хөдөлмөрийн сайдын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/212 тушаалаар “**********” ХХК-д олгосон зээлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан “гэмт хэргийн улмаас олсон мөнгө...” гэж үзэж болохгүй юм. Учир нь зээлийг тухайн үед мөрдөгдөж байсан хууль журмын дагуу комиссын шийдвэр болон Яамны сайдын тушаалын үндсэн дээр авсан тул хууль ёсны хөрөнгө гэж үзэж байна. ЖДҮХС-аас Зээлийн гэрээний үндсэн дээр “**********” ХХК-ийн авсан “зээл”-ийг Б.Бг гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө гэдгийг мэдсээр байж авсан гэж тодорхойлох боломжгүй бөгөөд мөнгө угаах гэмт хэргийн шинжгүй байна. Түүнчлэн дээрх Зээлийн гэрээний дагуу авсан санхүүжилтийг тус компани данснаасаа зарлага гаргаж байсныг хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан гэж үзэх үндэслэлгүй, Мөнгөний эх үүсвэр, зарцуулалт нь ил тодорхой, нуун далдалсан шинжгүй бөгөөд нэг эх үүсвэрээс зарлага гаргаж байсан байдал нь байнга тогтвортой үйлдсэн гэх гэмт хэргийн шинжид хамаарахгүй юм. Байнга тогтвортой үйлдсэн гэдэг нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд тус тусдаа эхлэл, төгсгөлтэйгээр олон удаагийн үйлдлээр 3 буюу түүнээс дээш гэмт хэрэг үйлдсэн байхыг ойлгоно. Зээлийн хөрөнгийг захиран зарцуулж байгаа үйлдэл тус бүрийг гэмт хэрэг гэж үзэж тухайн гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэж үзэж байгаа нь прокурор хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд Х.Т нь “Мөнгө угаах” гэмт хэрэг үйлдээгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэж,
Шүүгдэгч Ш.Эын өмгөөлөгч Ж.Иманмагзамаас: “...Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэргийн үйл баримтын талаар дурдвал миний үйлчлүүлэгч нь өөрийн аавын хамт “**********” нэртэй төслийг бичиж “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан”-аас зээл хүссэн. Дээрх төсөл нь дэмжигдэж, зээл авсан бөгөөд удалгүй зээлийг, компанийн хамт Х.Т рүү шилжүүлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэнийг нотлон тогтоох хэрэгтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан хэмээн заасан. Хэргийн үйл баримтыг харвал миний үйлчлүүлэгчийн үйлдэл, оролцоо нь мөнгө угаах гэмт хэргийн шинжийг хангахгүй байна. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас “**********” төслийн материалыг гаргаж өгөх боломжгүй талаар албан тоот ирүүлсэн. Дээрх төсөл нь ямар хууль, дүрэм журам зөрчсөн нь тодорхойгүй. Миний үйлчлүүлэгч нь шаардлага хангаагүй зээлийг Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн төсөлд оруулсан хэмээн дүгнэж байгаа нь үндэслэлгүй. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор гэмт хэрэгт хамтран оролцсон гэж тодорхойлоод байгаа. Тгийн хэлсний дагуу гүйлгээ хийсэн. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдохгүй байна. Иймд энэ гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэж байна. Энэ хэргийг 2022 оны Эрүүгийн хуулиар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар мөнгө угаах гэмт хэргийг тогтвортой үйлдсэн гэж үзээд байгаа. Гэвч яллагдагчаар татсан хугацааг тооцож үзэх юм бол хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Иймд миний үйлчлүүлэгчид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэж,
Прокуророос яллах дүгнэлтдээ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдэлд дараах байдлаар хууль зүйн дүгнэлт хийжээ. Үүнд: Шүүгдэгч Б.Б нь Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/08 дугаартай тушаалаар Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн захирлаар томилогдож, Монгол Улсын Аж үйлдвэрийн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дугаартай тушаалаар уг ажлаас чөлөөлөгдсөн.
Тэрээр тус сангийн захирлаар ажиллаж байхдаа 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гадаад худалдаа эрхлэх чиглэлээр үүсгэн байгуулсан “**********” ХХК-ийн захирал Ш.Этой “**********” төслийн зориулалтаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 1,850,000,000 төгрөгийн зээлийг жилийн 3,3 хувийн хүүтэй олгохоор 2014/29 дугаартай зээлийн гэрээ байгуулсан байна.
Уг гэрээний дагуу 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас “**********” ХХК-ийн Голомт банкны *********тоот дансанд 1,550,000,000 төгрөгийг шилжүүлсэн.
Дээрх байдлаар зээл авсан “**********” ХХК нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгосон зээлийг хууль, журамд заасны дагуу аваагүй, шаардлага шалгуур хангахгүй байсан болох нь нотлогдсон байна. Түүнчлэн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 1,550,000,000 төгрөгийн зээл гаргуулах үед Б.Б нь Төсөл сонгон шалгаруулах комиссын нарийн бичгийн дарга, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлаар ажиллаж байсан, мөн Б.Бгийн төрсөн эцэг “**********” ХХК-ийн захирал Р.Бадамдамдин нь “**********” ХХК-ийн захирал Ш.Эын төрсөн эцэг Ж.Ширбазартай хамт ажиллаж байсан үйл баримт нотлогдсоноос үзэхэд Б.Б Ш.Э нар нь хамаарал бүхий этгээдүүд гэж дүгнэх үндэслэлтэй.
Учир нь, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.5-д “хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны ... бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг; 3.1.6-д “нэгдмэл сонирхолтой этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтантай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээдийг” хэлнэ гэж заажээ.
Түүнчлэн Б.Б нь Төсөл сонгон шалгаруулах комиссын нарийн бичгийн дарга, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Ш.Этой урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, гэмт хэргийг үйлдэхийг санаачлан, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд Ш.Эын үүсгэн байгуулсан “**********” компаниар дамжуулан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авах шаардлага хангахгүй байхад төслийг 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Төсөл сонгон шалгаруулах комисс”-ын хуралдаанаар хэлэлцүүлэн, дэмжиж 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас “**********” төслийг хэрэгжүүлэхээр 1,550,000,000 төгрөгийн санхүүжилтийг “**********” ХХК-ийн Голомт банкны *********тоот дансаар шилжүүлэн авч, улмаар банкны шимтгэлд 49,300 төгрөг төлсөн, “**********” ХХК-ийн Голомт банкны ********* тоот долларын дансанд 1,132,200,000 төгрөгийг, иргэн Ш.Эод нийт 123,705,000 төгрөгийг, иргэн Б.Гын Хаан банкны дансанд 34,000,000 төгрөгийг, иргэн Ж.Гын Хаан банкны төгрөгийн харилцах ********* тоот дансруу 50,000,000 төгрөгийг, иргэн Х.Тд 40,000 төгрөгийг, иргэн В.Эын Голомт банкны долларын харилцах ********* тоот данс руу 10,000,000 төгрөгийг, 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр иргэн О.Мын Голомт банкны харилцах ********* тоот /төгрөгийн/ данс руу 100,000,000 төгрөг тус тус шилжүүлж, зээлийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулан, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулж, уг хэрэгт шүүгдэгч Ш.Э нь бүлэглэн гүйцэтгэж хамтран оролцсон үйл баримт тогтоогдож байна.
2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Төсөл сонгон шалгаруулалтын комисс”-ын хуралдаанаар “**********” ХХК-ийн төслийг сонгон шалгаруулахаар дэмжсэн үеэс эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн үйлдлийн эхэлсэн цаг хугацааг, харин төсөл хэрэгжүүлэхээр авсан зээлийг 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд зориулалт бусаар зарцуулснаар албан тушаалаа урвуулах гэмт хэргийн үйлдлийг төгссөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Мөн Б.Б нь Ш.Этой бүлэглэж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж, өөрөө болон бусдад давуу байдал бий болгосон буюу гэмт хэрэг үйлдэж олсон 1,550,000,000 төгрөгийг Ш.Э, Х.Т нартай урьдчилан үгсэн тохиролцож, тэдгээрийн үүрэг оролцоог хуваарилах замаар зохион байгуулан “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан”-гаас 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 1,550,000,000 төгрөгийн зээл авсан Ш.Эын үүсгэн байгуулсан “**********” ХХК-ийг 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн эцэг Р.Бадамдамдингийн үүсгэн байгуулсан “**********” ХХК-ийн ажилтан болох Х.Тгийн нэр дээр шилжүүлэн авсан ба 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн, “**********” ХХК-ийн Голомт банкны ********* тоот долларын дансанд 1,132,200,000 төгрөгийг шилжүүлэн авч Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын 11 давхарт 386,36 кв.метр талбайг захиалга хийж улмаар, иргэн Ш.Эод нийт 123,705,000 төгрөг, иргэн Б.Гын Хаан банкны дансанд 34,000,000 төгрөг, иргэн Ж.Гын Хаан банкны төгрөгийн харилцах ********* тоот данс руу 150,000,000 төгрөг, иргэн Х.Тд 40,000 төгрөг, иргэн В.Эын Голомт банкны долларын харилцах ********* тоот данс руу 10,000,000 төгрөг, иргэн О.Мын Голомт банкны төгрөгийн харилцах ********* тоот данс руу 100,000,000 төгрөг тус тус шилжүүлэх зэргээр түүнийг авч, эзэмшиж, ашигласан ба хууль бусаар олсон мөнгөний эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын объект болгон хувиргаж, байнга тогтвортой мөнгө угаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон ба Ш.Э, Х.Т нар нь бүлэглэн гүйцэтгэж хамтран оролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 3-д заасан зохицуулалтын дагуу тооцож үзэхэд дээрх мөнгө угаах гэмт хэрэг нь “**********” төслийг хэрэгжүүлэхээр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 1,550,000,000 төгрөгийг авснаар эхэлж, гэмт хэрэг таслан зогсоогдсон үе буюу 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан өдөр төгссөн, харин “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт үйлдлийн төгссөн хугацааг 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр төгссөн гэж дүгнэсэн боловч, уг гэмт үйлдлийг гүйцэтгэж, хууль бусаар авсан зээлийн хөрөнгийг зарцуулж эхэлсэн үеэс “Мөнгө угаах” гэмт үйлдэл цаг хугацааны хувьд эхэлсэн байх тул энэ нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг тасалдсан гэж дүгнэх боломжийг бий болгож байна.
Түүнчлэн “**********” ХХК-ийн Голомт банкны ********* тоот долларын дансанд Хууль бусаар авсан 1,132,200,000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр шилжүүлэн авч, төслийн зээлийг 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд зориулалт бусаар эзэмшиж, ашигласан, хууль бусаар олсон мөнгөний эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын объект болгон хувирган гэмт хэрэг таслан зогсоогдсон үе буюу 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан өдөр төгссөн гэж үзэх үндэслэлтэй байна” гэжээ.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийн үйл баримтын талаарх талуудын мэтгэлцсэн байдлыг харгалзаж дараах байдлаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн тухайд:
Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.2-т “төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан...” гэж, Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн 14.1.3-т “яам, агентлагийн харьяа болон түүний дэргэд ажилладаг, төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал” гэж тус тус заасны дагуу “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гийн захирал Б.Б “нийтийн албан тушаалтан” мөн байна.
Эрүүгийн хуулийн тайлбарт “Энэ хуульд заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно.” гэж хуульчлан тайлбарласан.
Прокуророос шүүгдэгч Б.Бг Төсөл сонгон шалгаруулах комиссын нарийн бичгийн дарга, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Ш.Этой урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, гэмт хэргийг үйлдэхийг санаачлан, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд Ш.Эын үүсгэн байгуулсан “**********” компаниар дамжуулан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авах шаардлага хангахгүй байхад төслийг 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Төсөл сонгон шалгаруулах комисс”-ын хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжиж, 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас “**********” төслийг хэрэгжүүлэхээр 1,550,000,000 төгрөгийн санхүүжилтийг “**********” ХХК-ийн Голомт банкны *********тоот дансаар шилжүүлэн авч зээлийн хөрөнгийг 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд зориулалтын бусаар зарцуулан, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санд их хэмжээний хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мөн шүүгдэгч Ш.Эыг нийтийн албан тушаалтан болох Б.Бтэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, өөрийн үүсгэн байгуулсан “**********” ХХК-иар дамжуулан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авах шаардлага хангахгүй байхад “**********” төслийг 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Төсөл сонгон шалгаруулах комисс”-ын хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжүүлж, улмаар 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас төслийг хэрэгжүүлэхээр 1,550,000,000 төгрөгийн санхүүжилтийг “**********” ХХК-ийн Голомт банкны *********тоот дансаар шилжүүлэн авч, зээлийн хөрөнгийг 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд зориулалтын бусаар зарцуулан, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт бүлэглэн гүйцэтгэгчийн үүрэгтэй хамтран оролцсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн ирүүлсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл зөв, хэргийн бодит байдалтай тохирсон, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б.Б, Ш.Э нарын үйлдсэн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэх гэмт хэргийн үндсэн шинжийг, бусдад “их хэмжээний хохирол учруулсан” гэх гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг тус бүр хангасан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг Б.Б зохион байгуулсан, Ш.Э гүйцэтгэгчээр хамтран оролцож үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн тухайд:
Прокуророос шүүгдэгч Б.Б нь Ш.Этой урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож буюу гэмт хэрэг үйлдэж олсон 1,550,000,000 төгрөгийг Ш.Э, Х.Т нартай урьдчилан үгсэн тохиролцож, тэдгээрийн үүрэг оролцоог хуваарилах замаар зохион байгуулан “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан”-гаас 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 1,550,000,000 төгрөгийн зээл авсан Ш.Эын үүсгэн байгуулсан “**********” ХХК-ийг 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн эцэг Р.Бадамдамдингийн үүсгэн байгуулсан “**********” ХХК-ийн ажилтан болох Х.Тгийн нэр дээр шилжүүлэн авсан ба 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн “**********” ХХК-ийн Голомт банкны ********* тоот долларын дансанд 1,132,200,000 төгрөгийг шилжүүлэн авч Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын 11 давхарт 386,36 кв.метр талбайг захиалга хийж улмаар, иргэн Ш.Эод нийт 123,705,000 төгрөг, иргэн Б.Гын Хаан банкны дансанд 34,000,000 төгрөг, иргэн Ж.Гын Хаан банкны төгрөгийн харилцах ********* тоот данс руу 150,000,000 төгрөг, иргэн Х.Тд 40,000 төгрөг, иргэн В.Эын Голомт банкны долларын харилцах ********* тоот данс руу 10,000,000 төгрөг, иргэн О.Мын Голомт банкны төгрөгийн харилцах ********* тоот данс руу 100,000,000 төгрөг тус тус шилжүүлэх зэргээр түүнийг авч, эзэмшиж, ашигласан ба хууль бусаар олсон мөнгөний эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын объект болгон хувиргаж, байнга тогтвортой мөнгө угаасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт;
шүүгдэгч Ш.Э нь Б.Бтэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож буюу гэмт хэрэг үйлдэж олсон 1,550,000,000 төгрөгийг мэдсээр байж Б.Б, Х.Т нартай урьдчилан үгсэн тохиролцож, “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан”-гаас 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 1,550,000,000 төгрөгийн зээл авсан өөрийн үүсгэн байгуулсан “**********” ХХК-ийг 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Б.Бгийн эцэг Р.Бадамдамдингийн үүсгэн байгуулсан “**********” ХХК-ийн ажилтан болох Х.Тгийн нэр дээр шилжүүлэн өгсөн, 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн, “**********” ХХК-ийн Голомт банкны ********* тоот долларын дансанд 1,132,200,000 төгрөгийг шилжүүлэн авч Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын 11 давхарт 386,36 кв.метр талбайг захиалга хийж улмаар, өөрөө нийт 123,705,000 төгрөг авч, иргэн Б.Гын Хаан банкны дансанд 34,000,000 төгрөг, иргэн Ж.Гын Хаан банкны төгрөгийн харилцах ********* тоот данс руу 150,000,000 төгрөг, иргэн Х.Тд 40,000 төгрөг, иргэн В.Эын Голомт банкны долларын харилцах ********* тоот данс руу 10,000,000 төгрөг, иргэн О.Мын Голомт банкны төгрөгийн харилцах ********* тоот данс руу 100,000,000 төгрөг тус тус шилжүүлэх зэргээр эзэмшиж, ашигласан ба хууль бусаар олсон мөнгөний эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын объект болгон хувиргаж, байнга тогтвортой мөнгө угаасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт;
шүүгдэгч Х.Т нь Б.Б, Ш.Э нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож буюу гэмт хэрэг үйлдэж олсон 1,550,000,000 төгрөгийг мэдсээр байж “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан”-гаас 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 1,550,000,000 төгрөгийн зээл авсан Ш.Эын үүсгэн байгуулсан “**********” ХХК-ийг 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн нэр дээр шилжүүлэн авсан ба 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн, “**********” ХХК-ийн Голомт банкны ********* тоот долларын дансанд 1,132,200,000 төгрөгийг шилжүүлэн авч Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын 11 давхарт 386,36 кв.метр талбайг захиалга хийж улмаар, өөрөө 40,000 төгрөгийг авч, иргэн Ш.Эод 123,705,000 төгрөг, иргэн Б.Гын Хаан банкны дансанд 34,000,000 төгрөг, иргэн Ж.Гын Хаан банкны төгрөгийн харилцах ********* тоот данс руу 150,000,000 төгрөг, иргэн В.Эын Голомт банкны долларын харилцах ********* тоот данс руу 10,000,000 төгрөг, иргэн О.Мын Голомт банкны төгрөгийн харилцах ********* тоот данс руу 100,000,000 төгрөг тус тус шилжүүлэх зэргээр түүнийг авч, эзэмшиж, ашигласан ба хууль бусаар олсон мөнгөний эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын объект болгон хувиргаж, байнга тогтвортой мөнгө угаасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт тус тус зүйлчлэн ирүүлжээ.
Шүүхээс нэгэнт шүүгдэгч Б.Б, Ш.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд дээрх гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө гэдгийг мэдсээр байж шүүгдэгч Б.Б, Ш.Э, Х.Т нар нь авсан, эзэмшсэн ашигласан, хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан буюу “мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Гэхдээ уг гэмт хэргийг “байнга тогтвортой үйлдсэн” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний үгүйсгэгдэж байна гэж шүүх дүгнэлээ.
Учир нь, шүүгдэгч нар “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан”-гаас
2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 1,550,000,000 төгрөгийн зээлийг “**********” ХХК дансандаа шилжүүлэн авсан. Үүнээс:
-2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “**********” ХХК-иас шилжүүлэг гэх утгаар 1,132,200,000 төгрөгийг 1 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн, /“**********” ХХК долларын харилцах данснаас төгрөгийн харилцах данс руу/
Улмаар 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд 600,000 ам.доллар /1,172,625,500 төгрөг/-ыг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын 11 давхарт 386,36 кв.метр талбайг захиалга хийж шилжүүлсэн,
-“**********” ХХК-ийн Голомт банк дахь харилцах данснаас 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд нийт 8 удаагийн гүйлгээгээр Ш.Эод 123,705,000 төгрөгийг шилжүүлсэн,
-“**********” ХХК-ийн Голомт банк дахь харилцах данснаас 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр иргэн Б.Гын Хаан банкны дансанд 1 удаагийн гүйлгээгээр 34,000,000 төгрөгийг шилжүүлсэн,
-“**********” ХХК-ийн Голомт банк дахь харилцах данснаас 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Ж.Гын Хаан банкны төгрөгийн харилцах ********* тоот данс руу 1 удаагийн гүйлгээгээр 150,000,000 төгрөгийг шилжүүлсэн,
-“**********” ХХК-ийн Голомт банк дахь харилцах данснаас 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Х.Тд 1 удаагийн гүйлгээгээр 40,000 төгрөгийг шилжүүлсэн,
-“**********” ХХК-ийн Голомт банк дахь харилцах данснаас 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэн В.Эт 1 удаагийн гүйлгээгээр 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн,
-“**********” ХХК-ийн Голомт банк дахь харилцах данснаас 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэн О.Мын Голомт банкны төгрөгийн харилцах ********* тоот данс руу 1 удаагийн гүйлгээр 100,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нар нь 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн буюу 3 сарын хугацаанд “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гаас шилжүүлэн авсан мөнгөө авч, захиран зарцуулсан үйл баримт болжээ.
Мөнгө угаах гэмт хэрэг нь хууль бусаар олсон мөнгө, эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж, түүний гарал, үүслийг нуун далдалж, уг эд хөрөнгийг эзэмших, ашиглах захиран зарцуулах эрхээ хууль ёсны болгох зорилгоор гүйлгээнд оруулах өргөн хүрээтэй, олон арга хэлбэрээр үйлдэгддэг шат дамжлага бүхий үйл ажиллагаа юм.
Мөнгө угаах нь гэмт хэргийн замаар олсон эд хөрөнгийг эхлээд найдвартай орчинд байршуулах, дараа нь тараах буюу цэвэр бизнесийг ашиглан гүйлгээнд оруулж, иргэний гүйлгээнд чөлөөтэй арилжаалагддаг эд хөрөнгө болгосны эцэст, буцааж төвлөрүүлэх гэсэн үндсэн үе шаттайгаар явагддаг. Эхний үе шат буюу байршуулах үе шатанд хууль бусаар олсон мөнгөө хаа нэгтээ байршуулах шаардлагатай байдаг бол хоёр дахь үе шатанд гарал үүслийг нь нуун далдлах, хууль ёсны орлого мэт харагдуулах зорилготойгоор нэгэнт байршуулсан мөнгөө эргэлтэд оруулдаг. Харин гурав дахь үе шат нь гарал үүслийг нь тогтооход бэрх болсон эсхүл хууль ёсны юм шиг харагдах болсон мөнгөө эргүүлэн өөрийн нэр дээр төвлөрүүлдэг зүй тогтолтой.
Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө гэдгийг мэдсээр байж авч, ашиглан, хэлбэр дүрсийг нь өөрчлөн, найдвартай орчинд байршуулж, биет байдлыг өөрчлөхөөр оффисын зориулалттай обьект болгон хувиргасан болох нь тогтоогдож байна. Энэ нь мөнгө угаах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн агуулж байна.
Харин мөнгө угаах гэмт хэргийг “байнга тогтвортой үйлдсэн” гэх нөхцөл байдлыг 3 ба түүнээс дээш удаа үйлдсэн гэж шууд ойлгох боломжгүй юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “байнга тогтвортой үйлдэж” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүн нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд тус тусдаа эхлэл, төгсгөлтэйгээр 3 ба түүнээс дээш удаа үйлдсэн байхыг ойлгох бөгөөд энэ нь гэмт этгээдүүд мөнгө угаах үйл ажиллагааг байнгын шинжтэй хэвшмэл болгон явуулсан байхыг ойлгохоор байна.
Шүүгдэгч нарын үйлдэл болох “Төслийн зээл” нь гэмт хэргийн шинжтэй, хууль бусаар олдсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж тэрхүү мөнгийг эзэмшсэн ашигласан, өөрсдөдөө захиран зарцуулсан, хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, 1 гэмт хэргийн улмаас үйлдэж олсон мөнгөө ашигласан 1 эхлэлтэй гэмт хэрэг, гэмт хэргийн төгсөх төгсгөл нь 1 цэгт төвлөрүүлэх гэсэн санаа зорилготой байсан, мөн бусдаас зээлсэн өр төлбөрөө төлсөн болох нь харагдаж байна.
Мөн мөнгө угаах үйл ажиллагааг байнгын хэвшмэл явуулсан, удаан хугацаанд тогтвортойгоор үйлдэх гэсэн субьектив санаа зорилго агуулаагүй байна гэж дүгнэлээ.
Тиймээс прокуророос шүүгдэгч Б.Б, Ш.Э, Х.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилсэн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж,
-Шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан гэмт хэргийг зохион байгуулж хамтран оролцсон;
-Шүүгдэгч Ш.Э, Х.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
Хохирлын талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийг 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.
Гэмт хэргийн улмаас “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан”-д 1,500,000,000 төгрөгийн их хэмжээний хохирол учирсан бөгөөд гэм буруутай этгээдүүд болон иргэний хариуцагч “И” ХХК-иас дараах байдлаар гаргуулж хохирогч байгууллагад олгохоор шийдвэрлэв. Үүнд:
-Иргэний хариуцагч “И” ХХК-иас 1,172,625,500 төгрөгийг,
-Үлдэх хохирол болох 327,374,500 төгрөгийг гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Б.Б, Ш.Э, Х.Т нараас хувь тэнцүүлж буюу шүүгдэгч тус бүрээс 109,124,833 төгрөгийг гаргуулж хохирогч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгохоор шийдвэрлэв.
Уг шийдвэртэй холбоотойгоор шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар хохирлыг нөхөн төлөх санал гаргаж шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасан.
Тиймээс эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлуулсан ба дээрх хугацаанд шүүгдэгч Б.Б 89,124,833 төгрөгийг, шүүгдэгч Ш.Э 109,124,833 төгрөгийг, шүүгдэгч Х.Т 109,124,833 төгрөгийг хохирогч Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн ************* тоот дансанд тушаасан байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Бгээс хохирлын үлдэгдэл 20,000,000 төгрөгийг гаргуулж, иргэний хариуцагч “И” ХХК-иас 1,172,625,500 төгрөгийг тус тус гаргуулж Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санд олгуулахаар шийдвэрлэж, шүүгдэгч Ш.Э, Х.Т нарыг шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасныг баримтлан талуудын гаргасан санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Улсын яллагчаас: Шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 1 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийг 1 дэх хэсэгт зааснаар ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоох,
Шүүгдэгч Ш.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 1 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийг 1 дэх хэсэгт зааснаар ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоох,
Шүүгдэгч Х.Тг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан бол,
Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч П.Анудариас: “Гэм буруугийн талаар маргасан, цагаатгуулах байр суурьтай оролцсон тул эрүүгийн хариуцлагатай холбоотойгоор дүгнэлт гаргахгүй” гэж,
Шүүгдэгч Ш.Э, Х.Т нарын өмгөөлөгч нараас: “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгааг шүүх анхаарч өгнө үү” гэх утга агуулга бүхий дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбогдуулан тэдний холбогдсон хэргийн хөөн хэлэлцэх хугацааны талаар дараах дүгнэлтийг хийсэн болно. Үүнд:
Хөөн хэлэлцэх хугацааны талаар:
Прокуророос шүүгдэгч Б.Бд холбогдуулан 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоолыг /2-р хх-ийн 195-р тал/ үйлджээ.
Шүүгдэгч нь уг тогтоолтой албан ёсоор 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр танилцаж, мэдүүлэг өгсөн нөхцөл байдал тогтоогдож байна. /Энэ хугацаанд шүүгдэгч Б.Баттогтох Монгол Улсын хилээр гарч явсан/
Улсын яллагчаас “2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Төсөл сонгон шалгаруулалтын комисс”-ын хуралдаанаар “**********” ХХК-ийн төслийг сонгон шалгаруулахаар дэмжсэн үеэс эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн үйлдлийн эхэлсэн цаг хугацааг, харин төсөл хэрэгжүүлэхээр авсан зээлийг 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд зориулалт бусаар зарцуулснаар албан тушаалаа урвуулах гэмт хэргийн үйлдлийг төгссөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй” гэж дүгнэсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал олгосон тухайн цаг үед гэмт хэрэг төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн тухайд уг гэмт хэргийг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Бгийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үйлдэл төгссөн хугацааг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгож бусдад их хэмжээний хохирол учруулсан гэх цаг хугацаа буюу Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг төлөөлж Б.Б нь “**********” ХХК-ийн захирал Ш.Этой зээлийн гэрээ байгуулсан /2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөр гэмт хэрэг төгссөн гэж үзсэн/ өдрөөс эхлэн тооцвол хөөн хэлэлцэх хугацааны дотор яллагдагчаар татсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч Ш.Эын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” 221 дугаартай тогтоолоор /6-р хх-ийн 117-р тал/ яллагдагчаар татжээ.
Харин шүүгдэгч Ш.Эын гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг дээрхтэй ижил цаг хугацаанд буюу Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг төлөөлж Б.Б “**********” ХХК-ийн захирал Ш.Этой зээлийн гэрээ байгуулсан /2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөр гэмт хэрэг төгссөн гэж үзсэн/ өдрөөс эхлэн тооцвол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хугацаа өнгөрсний дараа яллагдагчаар татсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Шүүгдэгч Х.Тг Нийслэлийн прокурорын газраас 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 243 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан бөгөөд мөн прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор Х.Тд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн өдрийн “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 55 дугаартай прокурорын тогтоолоор /7-р хх-ийн 84-90-р тал/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилжээ.
Мөнгө угаах гэмт хэргийн тухайд улсын яллагчаас “...Түүнчлэн “**********” ХХК-ийн Голомт банкны ********* тоот долларын дансанд Хууль бусаар авсан 1,132,200,000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр шилжүүлэн авч, төслийн зээлийг 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд зориулалт бусаар эзэмшиж, ашигласан, хууль бусаар олсон мөнгөний эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын обьект болгон хувирган гэмт хэрэг таслан зогсоогдсон үе буюу 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан өдөр төгссөн гэж үзэх үндэслэлтэй байна” гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь, мөнгө угаах гэмт хэргийг яллагдагчаар татах хүртэл хугацаанд үргэлжилсэн гэж үзэх боломжгүй.
Мөнгө угаах гэмт хэрэг нь “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласнаар төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн;... бол ...зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийн хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” бол яллагдагчаар татаж болохгүй гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Б, Ш.Э, Х.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн байхад яллагдагчаар татсан гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр шүүгдэгч Б.Б, Ш.Э, Х.Т нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иймд зарим шүүгдэгч нарт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул шүүх шүүгдэгч Б.Бд дараах байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн болно.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Бгийн үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, ихэнх хохирлыг нөхөн төлсөн, үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчийг заавал нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 5,800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Бд анхааруулсан болно.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж оногдуулсан нэмэгдэл ялыг торгох ялыг оногдуулсан үеэс хугацааг тоолох нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, хэргийн холбогдогч Х.Ттэй уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Ш.Эод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Х.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, энэ талаар Хил хамгаалах ерөнхий газарт мэдэгдэх, тогтоолын хувийг хүргүүлж ажиллахыг шүүгчийн туслахад даалгаж,
Шүүгдэгч Б.Баттүвшигийн нэр дээр бүртгэлтэй Төрийн банк, Улаанбаатар хотын банк, Ариг банк, Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Голомт банкны данс дахь мөнгөн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 1488 дугаартай прокурорын тогтоолыг хэвээр үлдээж,
Шүүгдэгч Ш.Эын эзэмшлийн Хаан банк дахь *************тоот данс дахь 7,160,822.1 төгрөгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1741 дугаартай прокурорын зөвшөөрлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор,
Шүүгдэгч Б.Б, Ш.Э, Х.Т нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б, Ш.Э, Х.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1, 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Б-ийн Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан гэмт хэргийг зохион байгуулж хамтран оролцсон гэм буруутайд;
Шүүгдэгч Ш-ын Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд;
Шүүгдэгч Х-ийн Тг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Батттүвшингийн гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг;
шүүгдэгч Ш.Эын гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг,
шүүгдэгч Х.Тгийн гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус бүр гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
4. Шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 5,800 /таван мянга найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,800,000 /таван сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж оногдуулсан нэмэгдэл ялыг торгох ялыг оногдуулсан үеэс хугацааг тоолсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Бгээс 20,000,000 /хорин сая/ төгрөгийг, иргэний хариуцагч “И” ХХК-иас 1,172,625,500 /нэг тэрбум нэг зуун далан хоёр сая зургаан зуун хорин таван мянга таван зуу/ төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгосугай.
8. Шүүгдэгч Ш.Э, Х.Т нар бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шүүгдэгч Б.Бгийн нэр дээр бүртгэлтэй Төрийн банк, Улаанбаатар хотын банк, Ариг банк, Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Голомт банкны данс дахь мөнгөн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 1488 дугаартай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.Эын эзэмшлийн Хаан банкны *************тоот данс дахь 7,160,822.1 төгрөгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1741 дугаартай прокурорын зөвшөөрлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
10. Шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, хэргийн холбогдогч Х.Ттэй уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Ш.Эод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Х.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, энэ талаар Хил хамгаалах ерөнхий газарт мэдэгдэх, тогтоолын хувийг хүргүүлж ажиллахыг шүүгчийн туслахад даалгасугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН