| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 185/2024/0982/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1155 |
| Огноо | 2024-12-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 17.2.2., |
| Улсын яллагч | Б.Цэрэнтогтох |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1155
2024 12 19 2024/ШЦТ/1155
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхзул,
Улсын яллагч: Б.Цэрэнтогтох,
Шүүгдэгч Э.П, түүний өмгөөлөгч Ж.Буджав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.П-д холбогдох эрүүгийн 2409000000** дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19** оны 04 дүгээр сарын 13-ны өдөр *** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт ** дүүргийн ** дугаар хороо, *** тоотод оршин суух хаягтай,
Урьд нь 1990 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Төмөр замын шүүхийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
1998 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Дархан-Уул аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн 368 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасанаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
2007 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 86 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
2008 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 75 дугаартай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,
2010 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 30.000 төгрөг хурааж, 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,
2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар,
2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан, Э.П /РД:*** /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.П нь үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 20 цагийн орчим хохирогч Б.Ц-ийн Самсунг А72 загварын гар утсыг хүч хэрэглэн довтлон түлхэж унагаан зодож дээрэмдэн 375.000 төгрөгийн хохирол учруулсан,
Дээрх гэмт хэргийг үйлдэхдээ хохирогч Б.Ц-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Улсын драмын театрын гадна талын цэцэрлэгт хүрээлэнгээр явж байсан хохирогч М.А-ийн Айфоне 6 загварын гар утас, хөх өнгийн цүнх, усны сав, тэмдэглэлийн дэвтэр, иргэний үнэмлэх зэрэг эд зүйлсийг авахаар хүч хэрэглэж буюу биед нь халдаж боож унаган хүч хэрэглэж дээрэмдэн авч 208.300 төгрөгийн хохирол учруулсан,
Дээрх гэмт хэргийг үйлдэхдээ хохирогч М.А-ийн хоолойг боож газарт унаган эрүүл мэндэд нь зовхины дотор булан, нүдний дотор булан, доод зовхинуудад цус хуралт, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** зоог нэртэй зоогийн газраас 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хохирогч П.Б-ын эзэмшлийн Айфоне 13 фромакс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 2.125.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:
Шүүгдэгч Э.П нь үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 20 цагийн орчим хохирогч Б.Ц-ийн Самсунг А72 загварын гар утсыг хүч хэрэглэн довтлон түлхэж унагаан зодож дээрэмдэн 375.000 төгрөгийн хохирол учруулсан,
Дээрх гэмт хэргийг үйлдэхдээ хохирогч Б.Ц-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Улсын драмын театрын гадна талын цэцэрлэгт хүрээлэнгээр явж байсан хохирогч М.А-ийн Айфоне 6 загварын гар утас, хөх өнгийн цүнх, усны сав, тэмдэглэлийн дэвтэр, иргэний үнэмлэх зэрэг эд зүйлсийг авахаар хүч хэрэглэж буюу биед нь халдаж боож унаган хүч хэрэглэж дээрэмдэн авч 208.300 төгрөгийн хохирол учруулсан,
Дээрх гэмт хэргийг үйлдэхдээ хохирогч М.А-ийн хоолойг боож газарт унаган эрүүл мэндэд нь зовхины дотор булан, нүдний дотор булан, доод зовхинуудад цус хуралт, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** зоог нэртэй зоогийн газраас 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хохирогч П.Б-ын эзэмшлийн Айфоне 13 фромакс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 2.125.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.
Үүнд:
Хохирогч Б.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: мэдүүлэг /ХХ-ийн 6-7-р хуудас/,
Хохирогч Б.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: мэдүүлэг /ХХ-ийн 9-р хуудас/,
Дамно ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн СБ1-24-1290 дугаартай дүгнэлт ...” /ХХ-ийн 19-20-р хуудас/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ-ийн 24-26-р хуудас/,
Хохирогч Б.Ц-ид 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр иргэний үнэмлэх 1 ширхэг, Голомт банкны карт 1 ширхэгийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /ХХ-ийн 27-р хуудас/,
Э.П гийн биед үзлэг хийсэн: “...марк загвар тодорхойгүй хүрэн бор өнгийн кейстэй, кейсэндээ Голомт банкны цэнхэр карт 1 ширхэг, Б овогтой Ц **** гэсэн бичиглэлтэй иргэний үнэмлэх 1 ширхэг байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 33-36-р хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 58-62-р хуудас/,
Хохирогч М.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: мэдүүлэг /ХХ-ийн 65-р хуудас/,
Хохирогч М.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: мэдүүлэг /ХХ-ийн 66-р хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 8311 дугаартай: дүгнэлт /ХХ-ийн 71-72-р хуудас/,
Эд зүйл хураан авсан тэмдэглэл /ХХ-ийн 75-р хуудас/,
Хохирогч М.А-эд эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /ХХ-ийн 76-р хуудас/,
*** ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн ТХҮ-924/1*** дугаартай: “...Ай фоне 6 маркийн гар утас 90.000 төгрөг, хөх өнгийн цүнх 30.000 төгрөг, усны сав 15.000 төгрөг, иргэний үнэмлэх 63.300 төгрөг, тэмдэглэлийн дэвтэр 10.000 төгрөг, нийт 208.300 төгрөг...” гэсэн дүгнэлт /ХХ-ийн 88-93-р хуудас/,
Хохирогч П.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: мэдүүлэг /ХХ-ийн 106-107-р хуудас/,
Дамно ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн СБ1-24-1300 дугаартай: “...Айфоне-13 про макс загварын хуучин гар туас 2.125.00 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /ХХ-110-112-р хуудас/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 119-121-р хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь хэргийн үйл баримт, гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч, оролцсон болохыг дурдаж байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
Мөн үргэлжилсэн үйлдлээр хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, авахаар довтолсон, дээрх гэмт хэргийг үйлдэхдээ мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжүүдийг тус тус бүрэн хангасан байх тул прокурорын шүүгдэгч Э.П д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд шүүгдэгч Э.П г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “дээрэмдэх” гэмт хэргийг,
Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргүүдийг гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ц-, М.А- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, хохирогч Б.Ц-ид 375.000 төгрөгийн хохирол, хохирогч М.А-эд 208.300 төгрөгийн хохирол, хохирогч П.Б-д 2.125.000 төгрөгийн хохирол тус тус учирсан.
Шүүгдэгч Э.П гээс 375.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ц-ид, 2.125.000 төгрөгийг гаргуулж хохирогч П.Б-д тус тус олгосугай.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч М.А-эд 208.300 төгрөгийн эд зүйлсийг хүлээлгэн өгсөн ба хохирогч Б.Ц-, М.А- нар нь эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой баримтыг ирүүлээгүй болно.
Иймд хохирогч Б.Ц-, М.А- нар нь эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой баримтаа гаргаж өгөөгүй байх тул гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Э.П-г шүүхээс нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, үргэлжилсэн үйлдлээр хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, авахаар довтолсон, дээрх гэмт хэргийг үйлдэхдээ мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.П-г эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгч Э.П-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т тус тус зааснаар шүүгдэгч Э.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг нь 3 /гурав/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож байна.
Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.П -гийн энэ хэрэгт цагдан хоригдсон 73 /далан гурав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцов.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СиДи-г хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.4, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.П-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг,
үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон, дээрх гэмт хэргийг үйлдэхдээ 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Э.П-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч Э.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон, нэмж нэгтгэж, түүний биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.П-д оногдуулсан 3 /гурав/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497.1, 510.1-т зааснаар шүүгдэгч Э.П-с 375.000 /гурван зуун далан таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ц-д, 2.125.000 /хоёр сая нэг зуун хорин таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч П.Б-д тус тус олгосугай.
6. Хохирогч Б.Ц-, М.А- нар нь эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СиДи-г хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.П гийн цагдан хоригдсон 73 /далан гурав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
10. Шийтгэх тогтоол нь уншин сонсгомогц хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шүүхийн шийдвэрт оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.П-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТҮВШИНТӨГС