| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 316/2025/0011/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/29 |
| Огноо | 2025-01-27 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/29
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Индра
Улсын яллагч А.Эрдэнэдэлгэр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэ-Оргил
Шүүгдэгч М.Э******* нарыг оролцуулан Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн М******* Э*******д холбогдох 2431004100336 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1** оны ** дугаар сарын **-ны өдөр С** аймгийн Е******* суманд төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн дунд боловсролтой, сантехникч, цахилгаанчин мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Е******* сумын ерөнхий боловсролын сургуульд сантехникч, цахилгаанчин ажилтай, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт С** аймгийн Е******* сумын ** дүгээр баг Т** гудамж ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, М** овогт М******* Э******* Регистрийн дугаар: *******
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Э******* мэдүүлэхдээ: ... 2024 оны 10-р сарын 17-нд гэртээ байхад хадам эгч М дуудаж ногоо хүргээд өгөөч гэхээр нь очсон, гэтэл Е*******хүүтэй цуг байсан ба шилтэй ногоогоо миний машинд ачаад бид явж байгаад энэ осолд орсон.Ослын улмаас М, Е*******хүү нар хүндэвтэр, хөнгөн гэмтсэн би хохирлыг барагдуулсан, харин иргэний нэхэмжлэгч Г******* машинд 8.090.000 төгрөгийн хохирол учирснаас 1,000.000 төгрөгийг төлж барагдуулсан. Архи уусан нь миний б. Үлдэх 7.090.000 төгрөгийг төлөхөө илэрхийлж байна гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 05-23-р хуудас/
М.Э*******гийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр спиртийн агууламж хэмжих багажаар үлээлгэхэд 3,00 хувьтай гарсан мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 24-р хуудас/
Хохирогч Т.М******* "... Тухайн үйл явдал 2024 оны 10 дугаар сарын дундуур болсон санаж байна. Би хүргэн дүү Э*******, зүс таних эмэгтэй Е******* нарын хамт гурвуулаа Э*******гийн машинтай явж байсан. Э******* машин бариад Е******* урд жолоочийн хажууд сууж би хойно ганцаараа явж байсан. Тухайн үед Е******* хойшоо харж над руу харж нүүрээ над руу хандуулж бид 2 харилцан ярилцаж байсан. Тэгтэл гэнэт осол болчихсон, маш хурдан болсон би юу болсон талаар харж чадаагүй..." гэсэн мэдүүлэг, /хх-ийн 28-29-р хуудас/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Е*******хүүгийн "... Би хэрэг болсон өдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр би гэртээ амарч байсан юмаа. Гэтэл манай урд хөрш болох М над руу гар утсаар залгаад "Чи гэртээ байна уу? Хоёулаа хамт яваад манай эгчийн гэрээс ногоо аваад ирье" гэж хэлэхээр нь би зөвшөө*******д хамт явахаар болсон. Ингээд би алхаад Сэлэнгэ аймгийн Е******* сумын "Гангын тохой" нэртэй газарт байх М******* эгч болох Лхагвасүрэнгийн гэрт очсон. Тэнд очиж цай уучхаад ногоо автал дарсан шилтэй ногоо байсан бөгөөд бид хоёр авч явахад их байсан учир М "Би машин дуудъя" гэж хэлээд машин дуудсан. Удалгүй М машин ирчихлээ гэж хэлэхээр гараад очтол М.Э******* өөрийн 89-45 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслээр ирсэн байсан. Бид тухайн машинд суугаад явтал М.Э******* "Би төмөр замын гарам ороод хүнд юм өгчхөөд та 2-ыг буцаагаад хүргээд өгье" гээд бид төмөр замын гарам руу явсан. Тэр үед намайг урд суучих гэхээр нь би урд нь суугаад явж байсан ба М хойно суусан байсан болохоор би эргэж хараад Мтэй ярьж байтал гэнэт л түс хийгээд явчихсан. Тэгээд л би ухаан балартаад нэг л мэдэхэд эмнэлэг дээр байсан. Тухайн үед М.Э******* архи уусан гэдгийг нь эхлээд мэдээгүй юмаа. Осолд орсны дараа л мэдсэн. Харин М бид нар бол архи уугаагүй байсан. Би тухайн үед хэдэн км/ц хурдтай явж байсан талаар сайн мэдэхгүй байна. Гэхдээ их хуртай л явж байсан. Би М.Э*******д хандаж "Удаан яваарай" гэж хэлээд явж байсан юмаа..." гэсэн мэдүүлэг, /хх-ийн 39-40-р хуудас/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Г******* "... Би С*** аймгийн "С**" ХХК-д менежер ажилтай бөгөөд манай компанийн тариалангийн талбай Сэлэнгэ аймгийн Е******* сумаас цааш 30 гаран километр зайтай "Х н" нэртэй газарт байдаг юмаа. Хэрэг болсон өдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр би тухайн тариалангийн талбайгаас өөрийн 7** С** улсын дугаартай цагаан өнгийн Isuzu Forward маркийн тээврийн хэрэгслээр будаагаа зөөсөн. Би Сэлэнгэ аймагт ачиж ирсэн будаагаа "Сэлэнгэ буудай" ХХК-ны агуулахад буулгаад буцаад талбай руугаа орой 17 цагийн орчим явсан. Би Е******* сум руу орой 20 цагийн орчим очсон бөгөөд С*** аймгийн Хүдэр сум руу явдаг замаас С*** аймгийн Е******* сум руу салсан замаар салаад "Ягаан толгой" нэртэй уулын орчим явж байтал урдаас буюу Е******* сумаас гардаг урсгалаар нэгэн тээврийн хэрэгсэл асар хурдтайгаар, гэрлээ шилжүүлэлгүйгээр ирж байсан. Тухайн тээврийн хэрэгсэл намайг чиглээд ирж байсан бөгөөд би тухайн тээврийн хэрэгслээс бултах гээд замын баруун тал руу дарсан. Гэтэл тухайн тээврийн хэрэгсэл миний унаж явсан 7** С** улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн хойд тал руу мөргөчихсөн. Улмаар миний тээврийн хэрэгслийн бөгс хэсэг баруун тал руу шидэгдэж, замаас гараад буцаад зам руу орж шарваад зогссон. Би машинаасаа зогсоогоод бууж ирэхэд намайг мөргөсөн 89-45 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэл зогсож ч амжаагүй байсан бөгөөд тухайн машин шарваад замын хажуу шороог бөгс хэсгээрээ мөргөөд зогссон. Би тухайн машин руу яваад очтол жолооч талын суудлаас архи уусан байдалтай 50 орчим насны эрэгтэй хүн бууж ирсэн. Тэр хүн бууж ирээд ямар нэгэн зүйл яриад байсан. Тухайн яриаг нь би сайн сонсоогүй. Машин дотроос нь хүмүүс ёолоод орилохоор нь би эмнэлэг болон Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Тухайн хүн бууж ирэхдээ л гуйвж дайваад биеэ авч яваа байдлыг харахад л согтуу болов уу гэмээр байсан. Тэр 8** У** улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор 2 эмэгтэй хүн гэмтсэн байдалтай байсан учир би тухайн хүмүүсийг хараад мөн эмнэлэг дуудах шаардлагатай байна гэж үзээд тухайн жолоо барьж байсан хүн рүү төдийлөн ойртоогүй. Тухайн тээврийн хэрэгсэл асар хурдтай явж байсан. Ойролцоогоор бараг л 100 км/ц хурдтай явж байсан болов уу гэмээр асар хурдтайгаар явж байсан. Тухайн тээврийн хэрэгсэл цагаан шугамыг даваад миний явж байсан эсрэг урсгал руу ороод ирсэн. Би тухайн машинаас зугтах гээд баруун тал руу дарсан боловч тухайн машин явсаар миний машины зүүн хойд хэсгийг мөргөсөн..." гэсэн мэдүүлэг, /хх-ийн 33-35-р хуудас/
Иргэний нэхэмжлэгч Б.Г******* Би тухайн хэрэгт тээврийн хэрэгсэлд учирсан гэмтлээ л нэхэмжилмээр байна. Хэргийн материалд А** ХХК-ны 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гаргасан 2206 дугаартай дүгнэлтээр миний тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ 8,090,000 төгрөг гарсан байсан. Тухайн хохирлоо л барагдуулах хүсэлтэй байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй." гэсэн мэдүүлэг, /хх-ийн 36-р хуудас/
Иргэний нэхэмжлэгч Ц.Д "... Би дээрх хэргийн улмаас хохирогч Т.М******* биед гэмтэл учирсантай холбоотойгоор 3 удаагийн үйлдлээр нийт 2,483,345 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ хохирогч Ж.Е*******хүүгийн биед гэмтэл учирсантай холбоотойгоор 5 удаагийн үйлчилгээгээр нийт 2,491,416 төгрөгийн эмчилгээний төлбөрийг нэхэмжилмээр байна." гэсэн мэдүүлэг, /хх-ийн 160-р хуудас/
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Д******* 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гаргасан 367 дугаартай Б.Г******* биед гэмтэл тогтоогдсонгүй..." гэсэн дүгнэлт, /хх-ийн 51-р хуудас/
Д аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Г.Г 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гаргасан 942 дугаартай "...Т.М******* биед баруун шаант ясны хугарал, зүүн талын 5,6-р хавирга, зүүн талын 3,4-р хавирганы хоёрлосон хугарал, зүүн шилбэ, тохой, шуунд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо..." гэсэн дүгнэлт, /хх-ийн 90-91-р хуудас/
Д аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч П.О 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гаргасан 04 дугаартай "... "Э******* гэсэн хаягтай цуснаас 2,2 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна..." гэсэн дүгнэлт, /хх-ийн 98-99-р хуудас/ 3.11. Д аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч П.О 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гаргасан 05 дугаартай "... "Б.Ганбат гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй..." гэсэн дүгнэлт, /хх- ийн 108-109-р хуудас/
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Д******* 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 388 дугаартай "... Ж.Е*******хүү-н биед толгойд шарх гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийн түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын ХӨНГӨН зэрэг тогтоогдлоо..." гэсэн дүгнэлт /хх-ийн 118-119-р хуудас/
"А**" ХХК-ны хөрөнгө даатгалын үнэлгээний үнэлгээчин Ч.Ж 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2206 дугаартай "...исизү форвард загварын 7646 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 8,090,000 төгрөг" гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 67-р хуудас/
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Д аймаг дахь техникийн сургуулийн шинжээч С.С 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 203 дугаартай Сэлэнгэ аймгийн Е******* сумын нутаг дэвсгэр Е******* сум руу орох чиглэлийн засмал авто замын Улаан толгой нэртэй уулын урд хэсгийн зам дээр 2024 оны 10 дугаар сарын 16-ны орчим Б.Ганбат нь өөрийн эзэмшлийн 7** С** улсын дугаартай Исузу Порвард маркийн тээврийн хэрэгслийг жолоодон С*** аймгийн С сумаас С*** аймгийн Е******* сумын чиглэлд замын хөдөлгөөнд оролцох үед М.Э******* нь согтулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эзэмшлийн 8** У** улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ мөргөсөн нь зам тээврийн осол мөн. М.Э******* нь өөрийн эзэмшлийн 8*** У** улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7/а тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтулах ундаа, мансулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. гэх заалтыг зөрчсөн байна. - Б.Ганбат, М.Э******* нар нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй. Осол гарсан үндсэн шалтгаан нь жолооч М.Э******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7/А, 11.3 гэсэн заалтуудыг зөрчсөнөөс болсон байна." гэсэн дүгнэлт, /хх-ийн 132-р хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 191 хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 193-р хуудас/,
Захиргааны зөрчил хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 194-р хуудас/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа, / хх-ийн 196 хуудас/,
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 197 хуудас/,
Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 198 хуудас/
Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-ийн 199-200 хуудас/
Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 201 хуудас/,
Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 202-205 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм б давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.
Шүүгдэгч М.Э******* нь 2024 оны 10 дугаар сарын 16-ний өдөр 23 цагийн үед согтуурсан үедээ С*** аймгийн Е******* сумын 01 дүгээр баг Ягаан толгой гэх газар засмал замаар 8** У** улсын дугаартай Тоёота Приүс 30 загварын тээврийн хэрэгслийг 2.2 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо 7** С** улсын дугаартай Исузу форвард загварын тээврийн хэрэгслийг мөргөж Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7/а тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтулах ундаа, мансулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Т.М******* биед "баруун шаант ясны хугарал, зүүн талын 5,6-р хавирга, зүүн талын 3,4-р хавирганы хоёрлосон хугарал, зүүн шилбэ, тохой, шуунд цус хуралт" бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм бгаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 05-23-р хуудас/
М.Э*******гийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр спиртийн агууламж хэмжих багажаар үлээлгэхэд 3,00 хувьтай гарсан мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 24-р хуудас/
Хохирогч Т.М******* мэдүүлэг, /хх-ийн 28-29-р хуудас/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Е*******хүүгийн мэдүүлэг, /хх-ийн 39-40-р хуудас/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Г******* мэдүүлэг, /хх-ийн 33-35-р хуудас/
Иргэний нэхэмжлэгч Б.Г******* мэдүүлэг, /хх-ийн 36-р хуудас/
Иргэний нэхэмжлэгч Ц.Д мэдүүлэг, /хх-ийн 160-р хуудас/
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Д******* 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гаргасан 367 дугаартай Б.Г******* биед гэмтэл тогтоогдсонгүй..." гэсэн дүгнэлт, /хх-ийн 51-р хуудас/
Д аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Г.Г 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гаргасан 942 дугаартай "...Т.М******* биед баруун шаант ясны хугарал, зүүн талын 5,6-р хавирга, зүүн талын 3,4-р хавирганы хоёрлосон хугарал, зүүн шилбэ, тохой, шуунд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо..." гэсэн дүгнэлт, /хх-ийн 90-91-р хуудас/
Д аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч П.О 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гаргасан 04 дугаартай "... "Э******* гэсэн хаягтай цуснаас 2,2 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна..." гэсэн дүгнэлт, /хх-ийн 98-99-р хуудас/ 3.11. Д аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч П.О 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гаргасан 05 дугаартай "... "Б.Ганбат гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй..." гэсэн дүгнэлт, /хх- ийн 108-109-р хуудас/
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Д******* 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 388 дугаартай "... Ж.Е*******хүү-н биед толгойд шарх гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийн түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо..." гэсэн дүгнэлт /хх-ийн 118-119-р хуудас/
"А**" ХХК-ны хөрөнгө даатгалын үнэлгээний үнэлгээчин Ч.Ж 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2206 дугаартай "...исизү форвард загварын 7646 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 8,090,000 төгрөг" гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 67-р хуудас/
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Д аймаг дахь техникийн сургуулийн шинжээч С.С 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 203 дугаартай ...С*** аймгийн Е******* сумын нутаг дэвсгэр Е******* сум руу орох чиглэлийн засмал авто замын Улаан толгой нэртэй уулын урд хэсгийн зам дээр 2024 оны 10 дугаар сарын 16-ны орчим Б.Ганбат нь өөрийн эзэмшлийн 7** С** улсын дугаартай Исузу Порвард маркийн тээврийн хэрэгслийг жолоодон С** аймгийн С сумаас С*** аймгийн Е******* сумын чиглэлд замын хөдөлгөөнд оролцох үед М.Э******* нь согтулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эзэмшлийн 8** У** улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ мөргөсөн нь зам тээврийн осол мөн. М.Э******* нь өөрийн эзэмшлийн 8** У** улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7/а тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтулах ундаа, мансулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. гэх заалтыг зөрчсөн байна. - Б.Ганбат, М.Э******* нар нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй. Осол гарсан үндсэн шалтгаан нь жолооч М.Э******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7/А, 11.3 гэсэн заалтуудыг зөрчсөнөөс болсон байна." гэсэн дүгнэлт, /хх-ийн 132-р хуудас/ зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч М.Э*******гийн гэм бтай үйлдэл нь нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Э******* нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрх хор уршигт хүргэснээр гэм бгийн хувьд болгоомжгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм бтай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч М.Э******* нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Т.М******* эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм бтайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм бгийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэм бгийн талаар маргаагүй болно.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д... Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж , мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж тус тус хуульчлан заасны дагуу энэ гэмт хэргийн улмаас гарсан хохирол, эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан хохирлыг шүүгдэгч М.Э******* хариуцан арилгах үүрэгтэй байна.
Хохирогч Т.М, Ж.Е*******хүү нар нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэх бичгийн шүүхэд ирүүлсэн, Эрүүл мэнд даатгалын санд хохирогч Т.М******* биед гэмтэл учирсантай холбоотойгоор 3 удаагийн үйлдлээр нийт 2,483,345 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ хохирогч Ж.Е*******хүүгийн биед гэмтэл учирсантай холбоотойгоор 5 удаагийн үйлчилгээгээр нийт 2,491,416 төгрөгийн эмчилгээний төлбөрийг төлж барагдуулсан баримтыг шүүхэд ирүүлсэн байна.
Харин иргэний нэхэмжлэгч Б.Г машины эвдрэлийн үнэ 7.090.000 төгрөгийг төлөхөө илэрхийлж нотариатаар баталгаажуулан ирсэн байна.
Хохирогч нар цаашид энэ гэмтлийн улмаас зайлшгүй эмчлэгдэхэд гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч М.Э*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэм бтайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм бгийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч М.Э******* гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь хэсэгт ... Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас согтуурсан мансуурсан үедээ хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус хуульчлан заажээ.
Шүүгдэгч М.Э*******гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.
Иймд М.Э*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 / хоёр /жилийн хугацаагаар тэнсэж, 2 жилийн хугацаагаар үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч М.Э******* нь оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зөрчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий албан байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4.5-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус анхааруулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Э*******д 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй гэж үзлээ.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар М.Э*******д тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Э******* энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Монгол овогт М******* Э*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм бтайд тооцсугай.
2. Шүүгдэгч М******* Э*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, 2 жилийн хугацаагаар үүрэг хүлээлгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э******* нь оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зөрчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий албан байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4.5-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус анхааруулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Э******* нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар М.Э*******гийн тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 , мөн хуулийн 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э*******гаас машины эвдрэлийн үнэ 7.090.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Б.Г олгосугай.
8.Хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, цаашид энэ гэмтлийн улмаас зайлшгүй эмчлэгдэхэд гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10.Шүүгдэгч М.Э******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
11.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өд*******с хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ