Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 142/ШШ2017/00564

 

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 142/ШШ2017/00564

Орхон аймаг

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Орхон  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

            Хариуцагч: *******,*******,*******,*******,*******/ холбогдох

1,007,222 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.           

             Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Содномдорж авогтой Ганбат нь 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдөр ЗГ4015004684 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан 4,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай сарын 1,8 хувийн хүүтэй цалингийн зээл  авсан. ЗГ4015004684 тоот цалингийн зээл нь 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 497 өдрийн хугацаа хэтрэлттэй үндсэн зээл 715,920 төгрөг, хүү 255,028 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,273 төгрөг нийт 1,007,222 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд Содномдорж авогтой Ганбатаас 1,007,222 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  ******* миний бие нь Голомт банкны цалингийн зээлийн үлдэгдэл болох 1,007,222 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг хувааж төлөх санал байна гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 715,920 төгрөг, хүү 255,028 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,273 төгрөг нийт 1,007,222 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Хариуцагч *******а нь 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдөр ЗГ4015004684 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан 4,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай сарын 1,8 хувийн хүүтэй цалингийн зээл бавсан болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрэээгээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч Голомт банкны Орхон салбар нь хариуцагчийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчин зээлийн төлөх хугацааг удаа дараа хэтрүүлсэн бөгөөд гэрээний үүргийг зөрчиж, хугацаа хэтрүүлсэн тул зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 1,007,222 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ******* зөвшөөрч байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, мөн хуулийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан байх тул хариуцагч *******аас үндсэн зээл 715,920 төгрөг, хүү 255,028 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,273 төгрөг нийт 1,007,222 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч *******т олгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн  451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч *******аас 1,007,222 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Голомт банкны Орхон салбарт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,730 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч  *******аас 28,730 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгосугай.

       3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.БЯМБАСҮРЭН