Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 90

 

                                                                                                                                                             

                                                 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  хуралдааныг шүүгч Н.Адъяа даргалж,

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ө.Мөнхнавч,

                               Нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах С.Шинэбаяр нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;

 

Эрүүгийн 201710000150  дугаарт хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, 1976 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Хатанбулаг сум 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Донь овогт Маамын Сэргэлэнбаатар / ЕЛ76082850 /-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч М.Сэргэлэнбаатар нь 2017 оны 04 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 3 дугаар баг Зүүн эргийн хар хонд гэх газар нутаглах иргэн М.Эрдэнэчулуугийн хашаанаас 42 кг ноолуурыг өөрийн эзэмшлийн 82-49 ДГА улсын дугаартай УАЗ 469 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 2,730,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.Сэргэлэнбаатар шүүхийн хэлэлцүүлэгт: Би М.Эрдэнэчулууны 42 кг нооолуурыг хулгай хийсэн нь үнэн. Манай хүүхдэд мөнгө төгрөг хэрэгтэй байсан болохоор надад хулгай хийхээс өөр арга байгаагүй. 1 кг ноолуурыг 65000 төгрөгөөр зарсан. Ноолуурыг ганцаараа 2017.04.24-25-нд шилжих шөнө 02 цагийн үед өөрийн эзэмшлийн 82-49 ДГА улсын дугаартай УАЗ 469 машиндаа ачаад Хатанбулаг суманд ирээд 2 ченжид хувааж өгсөн. 2 730 000 төгрөгийн хохирол учруулсан ба учруулсан хохирлоо бэлэн мөнгөөр нь буцаан төлсөн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв,

 

Шүүгдэгч М.Сэргэлэнбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би Эрдэнэчулууг самнасан ноолуураа малын хашаан дотор байх пүнзэнд цоожгүй хийдгийг мэдээд 2017 оны 04 сарын 24-ний өдрөөс 2017 оны 04 сарын 25-нд шилжих шөнө 02:00 цагийн үед өөрийн эзэмшлийн 82-49 ДГА улсын дугаартай УАЗ 469 маркийн автомашинтай очиж машинаа хонины хорооноос 1 км орчим газарт тавьж явган алхаад Эрдэнэчулуугийн хонины хорооны пүнзнээс 3 шуудай буюу 42 кг ноолуур хулгай хийж аван суманд дээр очиж ченж Монхор, Отгон нарт ноолуурыг хувааж 1 кг бүрийг нь 65000 төгрөгөөр өгсөн. Тухайн үед манай том хүүхэд мөнгө хэрэгтэй байна гэж хэлж байсан болохоор ноолуурыг зарж мөнгийг нь хүүхэддээ өгөх зорилготой хулгай хийсэн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар хуудас/,

 

Хохирогч М.Эрдэнэчулуугийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Эхнэрийн хамт самнасан ноолуураа хиллэж үзэхэд 42 кг ноолуур болсон байсан. Би ноолуураа шуудайнд хийгээд 2017 оны 04 сарын 24-ний өдөр хорооны цоожгүй пүнзэнд хийж тавиад маргааш нь буюу 2017 оны 04 сарын 25-ны өглөө 09 цагийн орчимд үзэхэд ноолуур алдагдсан байсан. Манай хорооны орчимд гутлын мөр гарсан байсан ба уг мөрийг дагаж явахад 1 км орчимд хорооноос баруун хойш яваад машины мөрөн дээр очиж уг машин нь Ханги хилийн боомт явдаг замд нийлэн явсан байсан. ... Би ноолуураа 1 кг бүрийг нь 65.000 төгрөгөөр үнэлж байна. ... Сэргэлэнбаатар надтай уулзаад уучлалт гуйж надад учирсан хохирлын мөнгө болох 2.730.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан... гэсэн мэдүүлэг/хх-ийн 27-29 дүгээр хуудас/,

 

Гэрч Ц.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Нөхөр бид хоёр үлдсэн ямаагаа өөрсдөө самнаад 42 кг ноолуур хиллэж шуудайнд хийгээд хорооны пүнзэнд 2017 оны 04 сарын 24-ний орой хийгээд 2017 оны 04 сарын 25-ны өглөө 09 цагийн орчимд үзэхэд ноолуур алдагдсан байсан... Цэндмаа, нөхөр Сэргэлэнбаатар нар урьд нь ноолуур самнаж байсан болохоор ноолуур пүнзэнд хийдэг гэдгийг мэдэж байсан... гэсэн мэдүүлэг /хх- ийн 30-31 дүгээр хуудас/,

 

Гэрч Т.Мөнхжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: ...2017 оны 04 дүгээр сарын 25-ны өглөө Сэргэлэнбаатар эхнэр Цэндмаагийн хамтаар ирж манайд 27 кг 500 гр ноолуур зарж борлуулсан. Тухайн үед манайх ноолуурыг 1 кг тус бүрийн 65.000 төгрөгөөр авч байсан ба Сэргэлэнбаатар, Цэндмаа нар нь 1.787.000 төгрөгийн ноолуур өгч мөнгийг нь бэлнээр авсан... Манайх хүнээс авсан ноолуураа 2-3 хоноод Улаанбаатар хот руу ачуулдаг болохоор тухайн үед өгсөн ноолуур одоо манайд байхгүй. ... Би Сэргэлэнбаатарын өгсөн ноолуурыг өөрийн гар бүртгэлд эхнэр Цэндмаагийн нэрээр бичиж авсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

 

Гэрч Ц.Цэндмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...М.Сэргэлэнбаатар нь 2017 оны 04 сарын 24-ний өдөр хүний машин эвдэрсэн байна би хүргэж өгөөд ирье гэж хэлээд өөрийн эзэмшлийн 82-49 ДГА улсын дугаартай УАЗ 469 маркийн автомашинтай яваад шөнө ирсэн ба шөнө хэдэн цагт ирсэн талаар нь мэдэхгүй байна. 2017 оны 04 сарын 25-ны өглөө Сэргэлэнбаатар надад би өчигдөр хүнээс 42 кг ноолуур зээлээд ирлээ хойтон хавар ноолуур гарахаар өгөхөөр зээлсэн гэж хэлж байсан. Би Сэргэлэнбаатараас ямар хүнээс ноолуур зээлсэн талаар асуухад таньдаг хүнээс авсан юм гэж хэлж байсан... Сэргэлэнбаатар бид хоёр Отгон гэж ченжид очиж эхнэр Отгонцэцэгт 1 шуудай ноолуурыг 63500 төгрөгөөр авч байна гэхээр нь үлдсэн ноолуураа Монхорын эхнэр Мөнхжаргалд өгсөн. Хэд хэдэн кг ноолуур өгснөө санахгүй байна. Нийт тушаасан ноолуур 42 кг ноолуур болж байсан... гэсэн мэдүүлэг/хх-ийн 36-37 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Отгонцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2017 оын 04 дүгээр сарын 25-ны өдөр санаж байна Сэргэлэнбаатар нь эхнэр Цэндмаагийн хамтаар ирээд надад 14 кг 500 гр ноолуур өгсөн тухайн үед манайх 1 кг ноолуурыг 63500 төгрөгөөр авч байсан.... Манайх авсан ноолуураа 2-3 хоногт аймаг руу авч явж борлуулдаг болохоор тухайн ноолуур одоо манайд байхгүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

 

Ашид билгүүн ХХК-ний 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ДГО619, 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ДГО621  дугаартай үнэлгээ /хх-ийн 10, 19 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-14-15, 23-24/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх-42 / зэрэг болно.  

 

Шүүгдэгч М.Сэргэлэнбаатар нь 2017 оны 04 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 3 дугаар баг Зүүн эргийн хар хонд гэх газар нутаглах хохирогч М.Эрдэнэчулуугийн хашаанаас 42 кг ноолуурыг өөрийн эзэмшлийн 82-49 ДГА улсын дугаартай УАЗ 469 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 2,730,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Шүүгдэгч М.Сэргэлэнбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би М.Эрдэнэчулууны 42 кг нооолуурыг хулгай хийсэн нь үнэн. ... гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч М.Сэргэлэнбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би Эрдэнэчулууг самнасан ноолуураа малын хашаан дотор байх пүнзэнд цоожгүй хийдгийг мэдээд 2017 оны 04 сарын 24-ний өдрөөс 2017 оны 04 сарын 25-нд шилжих шөнө 02:00 цагийн үед өөрийн эзэмшлийн 82-49 ДГА улсын дугаартай УАЗ 469 маркийн автомашинтай очиж машинаа хонины хорооноос 1 км орчим газарт тавьж явган алхаад Эрдэнэчулуугийн хонины хорооны пүнзнээс 3 шуудай буюу 42 кг ноолуур хулгай хийж авсан .... гэсэн мэдүүлэг, Хохирогч М.Эрдэнэчулуугийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Эхнэрийн хамт самнасан ноолуураа хиллэж үзэхэд 42 кг ноолуур болсон байсан. Би ноолуураа шуудайнд хийгээд 2017 оны 04 сарын 24-ний өдөр хорооны цоожгүй пүнзэнд хийж тавиад маргааш нь буюу 2017 оны 04 сарын 25-ны өглөө 09 цагийн орчимд үзэхэд ноолуур алдагдсан байсан. ... гэсэн мэдүүлэг, Гэрч Ц.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Нөхөр бид хоёр үлдсэн ямаагаа өөрсдөө самнаад 42 кг ноолуур хиллэж шуудайнд хийгээд хорооны пүнзэнд 2017 оны 04 сарын 24-ний орой хийгээд 2017 оны 04 сарын 25-ны өглөө 09 цагийн орчимд үзэхэд ноолуур алдагдсан байсан... гэсэн мэдүүлэг, Гэрч Т.Мөнхжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: ...2017 оны 04 дүгээр сарын 25-ны өглөө Сэргэлэнбаатар эхнэр Цэндмаагийн хамтаар ирж манайд 27 кг 500 гр ноолуур зарж борлуулсан. Тухайн үед манайх ноолуурыг 1 кг тус бүрийн 65.000 төгрөгөөр авч байсан ба Сэргэлэнбаатар, Цэндмаа нар нь 1.787.000 төгрөгийн ноолуур өгч мөнгийг нь бэлнээр авсан...... гэсэн мэдүүлэг, Гэрч Ц.Цэндмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2017 оны 04 сарын 25-ны өглөө Сэргэлэнбаатар надад би өчигдөр хүнээс 42 кг ноолуур зээлээд ирлээ хойтон хавар ноолуур гарахаар өгөхөөр зээлсэн гэж хэлж байсан. Сэргэлэнбаатар бид хоёр Отгон гэж ченжид очиж эхнэр Отгонцэцэгт 1 шуудай ноолуурыг 63500 төгрөгөөр авч байна гэхээр нь үлдсэн ноолуураа Монхорын эхнэр Мөнхжаргалд өгсөн. Нийт тушаасан ноолуур 42 кг ноолуур болж байсан... гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Отгонцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2017 оын 04 дүгээр сарын 25-ны өдөр санаж байна Сэргэлэнбаатар нь эхнэр Цэндмаагийн хамтаар ирээд надад 14 кг 500 гр ноолуур өгсөн тухайн үед манайх 1 кг ноолуурыг 63500 төгрөгөөр авч байсан.... гэсэн мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ний 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ДГО619, 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ДГО621 дугаартай үнэлгээ, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан дээрх нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Донь овогт Маамын Сэргэлэнбаатарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

Хохирогч М.Эрдэнэчулуугийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Сэргэлэнбаатар надтай уулзаад уучлалт гуйж надад учирсан хохирлын мөнгө болох 2.730.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан...” гэсэн хүсэлт болон шүүгдэгч М.Сэргэлэнбаатар нь анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан оногдвол зохих ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч М.Сэргэлэнбаатар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт тус шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Мөрдөн байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч М.Сэргэлэнбаатарын эзэмшлийн 1000 000 төгрөгийн үнэ бүхий 82-49 ДГО улсын дугаартай УАЗ 469 маркийн автомашиныг хурааж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч М.Сэргэлэнбаатарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

1. Шүүгдэгч Донь овогт Маамын Сэргэлэнбаатарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч М.Сэргэлэнбаатарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр / жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сэргэлэнбаатарт оногдуулсан 2 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 

 

          4. Шүүгдэгч М.Сэргэлэнбаатар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт тус шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

          5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч М.Сэргэлэнбаатарын эзэмшлийн 1000 000 төгрөгийн үнэ бүхий 82-49 ДГО улсын дугаартай УАЗ 469 маркийн автомашиныг хурааж улсын орлого болгосугай.

 

          6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.6.3 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 25, 2017 оны 06 дугаар сарын 02-ны тогтоолыг тус тус хүчингүй болгож, 85-51 ДГО тоёота королла маркийн автомашиныг шүүгдэгч М.Сэргэлэнбаатарт буцаан олгосугай.

 

           7. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сэргэлэнбаатарт оногдуулсан 2 жил хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.

 

8. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан М.Сэргэлэнбаатарт хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сэргэлэнбаатар нь хянан харгалзах хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сэргэлэнбаатар нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг анхааруулсугай.

 

           11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Сэргэлэнбаатарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй ба эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Н.АДЪЯА