Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 155/ШШ2017/00041

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 155/ШШ2017/00041

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд 1964 онд төрсөн, 53 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 7, Хөвсгөл аймгийн Ханх сумын 3 дугаар багт оршин суух Тогоруутан овогт Мөнх-Эрдэнийн Б/.............../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хнд холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 155/2016/1204/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Д, нэхэмжлэгч М.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагч Хны дарга Ч.С, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Бшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Хнд 2006 оны 10-р сард галчаар орж, 2009 оны 10-р сараас эхлэн жолоочийн орон тоонд ажиллаж, 2016 оны 06-р сарыг хүртэл 10 жил ажиллахдаа ямар нэгэн зөрчил дутагдалгүй ажил үүргээ чанартай гүйцэтгэж ирсэн. Гэтэл 2016 оны 6-р сарын 30-ны өдрийн 32 тоот Хөвсгөл аймгийн Гаалийн хорооны даргын тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцлаж ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн. Гаалийн хорооны дарга Ч.С нь 2016 оны 04-р сарын 01-ний өдрөөс эхлэн 06-р сарын 01-ний өдөр галлагаа зогсох хүртэл галчаар ажиллуулахаар тогтоосон. Би тухайн үед буюу 03-р сарын 01-нээс 04-р сарын 01-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэх зорилгоор 1 сарын чөлөө авсан. Тэгээд чөлөөний хугацаа дуусаад жолоочийн ажилдаа эргэн орох гэтэл дээрх хариуг өгсөн. Намайг сарын түр чөлөөтэй байх хугацаанд жолоочийн орон тоонд Г.Золзаяа гэж жолооч авсан байсан. Гэтэл удалгүй Золзаяа ажлаасаа гарч дахин жолоочийн орон тоон дээр Пүрэвдалай гэх хүнийг шинээр ажилд авсан. Манай гаалийн жолоочийн орон тоо нь угаасаа л нэг хүний орон тоотой бөгөөд тэр үед ч, одоо ч нэг хүний орон тоо байгаа. Гэтэл намайг Ч.С дарга нь жолоочийн орон тоо цөөрсөн гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. Хэрэв жолоочийн орон тоо нь цомхтгогдсон бол дахин шинээр Золзаяа, Пүрэвдалай гэх хүмүүсийг ажилд авахгүй, миний ажил албан тушаалыг хэвээр хадгалах байсан. Мөн би 2016 оны 06-р сарын 01-ний өдрөөс эхлэн ээлжийн амралт 22 хоног амарсан. Би ээлжийн амралтаа дуусаад ажилдаа орох гэтэл намайг галлагаа зогссон та гэрээт болсон тул зуны 3 сар ажил байхгүй, 09-р сарын 01-ээс эхлэн ажилдаа орно биз гэсэн. 09-р сарын 01-ний өдөр ажилдаа орох гээд очтол 09-р сарын 15-нд ажилд авна гэж дарга Ч.С хурал дээр хэлсэн. Тэгээд би 09-р сарын 15-ны өдөр очтол нягтлан бодогч Лхамсүрэн дарга ирээд гэрээ хийгээд та нарыг ажилд авна нилээд удах байх шүү 10-р сар хүрэх байх шүү гэсэн. Гэтэл 2016 оны 09-р сарын 24-нд ажлаас чөлөөлсөн тул тушаалаа ирж ав гэж Гаалийн ахлах байцаагч Гхэлэхээр нь очтол 2016 оны 06-р сарын 30-ны өдөр жолоочийн ажлаас чөлөөлсөн тухай даргын тушаалыг өгсөн. Би өөрийгөө ажлаас чөлөөлөгдсөн гэж огт мэдэлгүй түр хугацаагаар сул зогсож байгаа юм байна гэж бодож явтал ийм тушаал гаргаж үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж намайг хохироогоод байна. Мөн 2016 оны 07-р сарын 29-ний өдрийн 38/б тоот тэтгэмж олгох тухай тушаал гаргаж миний ХААН банкны 50905048177 тоот дансанд 2016 оны 09-р сарын 27-ны өдөр 1.105.000 төгрөгийг 9-р сарын цалин гэсэн утгатайгаар шилжүүлсэн байна. Энэ мөнгө нь ямар учиртай юуны мөнгө болохыг асуухаар нягтлан болон дарга руу залгахад утсаа авахгүй байсан. Би энэхүү мөнгийг нэг ч төгрөгийг авах үндэслэлгүй байгаа тул нэг ч төгрөг үрэлгүй бүрэн бүтэн хэвээр нь дансандаа байлгаж байгаа. Иймд Хөвсгөл аймгийн Гаалийн хорооны даргын 2016 оны 07-р сарын 29-ний өдрийн 38/б тоот тэтгэмж олгох тухай тушаалыг тус тус хүчингүй болгож, жолоочийн албан тушаалд эргүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М.Бшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хнд холбогдуулан Гаалийн хорооны даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 32 тоот хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас чөлөөлөх тухай, 2016 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 38/Б тоот тэтгэмж олгох тухай тушаалуудыг хүчингүй болгож жолоочийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Хөвсгөл аймгийн Гаалийн хорооны даргын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А-32 дугаар тушаалд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Учир нь Гаалийн хорооны даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 32 тоот хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас чөлөөлөх тухай тушаал нь алдаатай байсан тул засварлан 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А-32 тоот тушаалыг гаргасан байгаа тул уг тушаалд холбогдуулан шаардлагаа өөрчилж байгаа юм. Миний ажлаас чөлөөлсөн тушаалыг цаг хугацаанд нь өгөөгүй. Ггэдэг хүнээр гарын үсэг зуруулж авсан байсан. 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр бүтэц орон тоо өөрчлөгдсөн учраас ажлаас чөлөөлөх болсон тухай мэдэгдлийг надад өгч намайг галчийн орон тоонд ажиллуулна гэсэн. Би цалингийн зээлтэй байсан учраас татгалзаагүй 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан. Би ээлжийн амралтаа аваад гэрээтээр намар ажилд авах байх гэсэн бодолтой байсан. 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ажил дээрээ очиж менежертэй уулзахад дарга өөрөө ирж байж шийдэх байх гэсэн тайлбар өгсөн. Дараа нь 9 дүгээр сарын 04, 05-ны үед Гаалийн хорооны нягтлан бодогчтой очиж уулзахад дарга өөрөө ирж шийдэх байх, нэлээд удах байх гэсэн хариу өгсөн. Миний хувьд ажилдаа орно гэж бодож байтал 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 32 дугаартай тушаалыг надад өгсөн. Дараа нь 9 дүгээр сарын 27-ны өдөр А/32 дугаартай тушаалыг факсаар ирүүлсэн учраас ажилгүй болж байгаагаа мэдсэн. Би яагаад ажилгүй болж байгаагаа мэдээгүй, тус Гаалийн хороонд 10 жил ажилласан. Гэтэл намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

Хариуцагч Х шүүхэд гаргасан тайлбартаа: ...Ханх дахь гаалийн хорооны бүтцэд жолоочийн ажлын байр 2009 оноос эхлэн байнгын 2 орон тоотой байсан боловч 2016 оны ГТЕГ-ын даргын 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/91 тоот тушаалын хавсралтад Ханх дахь гаалийн хорооны 2016 онд ажиллах орон тооны хязгаарыг /17/ батлаж жолоочийн орон тоо 1 байхаар цөөрүүлсэн тухай ТЗУГ-ын даргаас мэдэгдсэн. Гаалийн хорооны даргын зөвлөл болон ажиллагсдын хуралд бүтэц орон тооны тушаал танилцуулж 2 жолоочийн талаар санал асууж 2 жолоочийн ур чадвар ажил гүйцэтгэл дээр сонгон шалгаруулалт хийхээр шийдвэрлэсэн. Хурлын дараа М.Бтэй биечлэн уулзаж автомашины жолоочоор ажиллуулах боломжгүй гэрээг цуцлаж галчаар ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулах санал тавьсан боловч хүлээж аваагүй. ГТЕГ-ын даргын А/91 тоот тушаал, Гаалийн хорооны даргын зөвлөлийн хурал ажиллагсдын хурал тэдгээрээс гарсан шийдвэрийн дагуу М.Бат-Эрдэнийн 2016 оны 1 дүгээр улиралд хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн байдлыг үндэслэсэн. Хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдлийг 2016 оны 04 сарын 08 өдөр өгсөн, 2016 оны 6-р сарын 1-нээс ээлжийн амралтын мэдэгдлийг өгсөн, дээрх 2 сарын хугацаанд галчаар ажиллуулж цалинг жолоочийн албан тушаалын ангиллаар олгосон. Нэгэнт тус гаалийн хороонд 1 жолооч ажиллахаар ГТЕГ-ын даргын 2016 оны А/91, А/195 тоот тушаалд заагдсан тул тухайн гаалийн хороонд ажиллаж байгаа 2 жолоочийн мэргэжлийн ур чадвар ажил гүйцэтгэлийн чанар жолооч сонгон шалгаруулсан дүн, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажил үүргийн биелэлт, хамт олны болон даргын зөвлөлийн хурлын шийдвэр зэргийг харгалзан ГТЕГ-ын хөдөлмөрийн дотоод журмын 2.6.8, Улаанбаатар хот, орон нутаг дахь гаалийн газар хороо салбарын дүрмийн 4.3.4-д заасан эрх хэмжээний хүрээнд М.Бтэй холбогдож ирж уулзах талаар 6 сарын 27-нд бичиг хэрэг Г.Мөнхзулд үүрэг өгч хэлүүлсэн боловч хүндэтгэх шалтгааны улмаас ирээгүй ба дээрх хугацаанд галчаар ажиллах хүсэлтээ бичгээр өгөөгүй. М.Бнь ажил явдалтай байсан учраас гаргасан тушаалыг ирж аваагүй, ажил явдал дууссаны дараа ирж ав гэж хэлэхээр ажлын утаснаас 6 сарын 30 болон 7 сарын 01-ний өдөр залгахад утас нь холбогдох боломжгүй байсан, тушаалыг аваагүй тул менежер П.Бд хүргүүлсэн. Менежер П.Бтэй М.Бутсаар ярьж тушаал ирснийг мэдэгдэж 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 20 цагт хүү Б.Золжавхланд тушаалыг гардуулж өгсөн. Иймд халагдах тушаалыг хуулийн хугацаанд өгсөн байна. Тушаалыг явуулсны дараа нягтлан шалгаж үзэхэд бичиг хэрэг 40.1.1 гэж бичихийг 46.1.1 гэж техникийн алдаа гаргасныг анзааралгүй баталгаажуулж алдаа гаргасан тул тушаалд өөрчлөлт оруулах тухай А/32 тоот тушаал гаргаж залруулсан. А-32 тоот тушаалыг 7 сарын 18-25 хооронд хорооны дарга миний бие Ханх суман дахь АЗШНБ дээр ажиллахдаа М.Бд гардуулж өгөхөөр дуудуулсан боловч ирээгүй. 2016 оны 3 дугаар улирлын цалингийн сан хүрэлцээгүй байгааг харгалзан тэтгэмж олгох тухай тушаалыг 7 сарын 29-ний өдөр гаргаж нябо-д өгсөн ба санхүүжилтын байдлыг харгалзан 9 сарын 27-нд тэтгэмжийн мөнгийг олгосон. Техникийн алдааг залруулсан А/32 тоот тушаалыг 9 сарын 22-нд дотоод сүлжээгээр хуулбараар тэтгэмж олгох тухай 38 тоот тушаал болон А/32 тоот тушаалуудыг гаалийн хорооны ахлах байцаагч Л.Ганбатаар 9 сарын 26-нд эх хувиар нь өгүүлсэн болно. Жолоочоор ажиллаж байсан М.Бтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ 2015 оны 12 дугаар сарын 31-нд дууссан ба 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 2015 оны гэрээг дүгнэж, хөдөлмөрийн гэрээг шинэчлэн хийж галчаар ажиллах санал тавьсан боловч хүлээж аваагүй, галчаар ажиллах хүсэлтээ ирүүлээгүй тул хөдөлмөрийн гэрээг 2016 оны 6 сарын 30-ны өдөр дуусгавар болгосон. М.Бат-Эрдэнийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Хны дарга Ч.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гаалийн Ерөнхий газар, Татварын Ерөнхий газартай нэгдэж 2016 оноос Гааль, Татварын Ерөнхий газар болсон. 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/95 тушаалаар харъяа газар хэлтсүүдийн бүтэц, орон тоог баталсан. Үүнд Хөвсгөл аймгийн Гаалийн хороонд 18 ажилтантай байсан бол 17 ажилтантай байхаар орон тоог баталсан. Манайхаас зарим нэг орон тоонд бүтцийн өөрчлөлт хийгдсэн. 2 жолооч ажиллаж байсан бол бүтцийн өөрчлөлтөөр нэг жолоочийн орон тоог хассан. Үүнийг баталгаажуулж 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр албан тушаал, ажилтан тус бүрээр нарийвчлан тоог зааж ирүүлсэн. 2016 оны 3 дугаар сард ирсэн А/95 дугаар тушаалыг үндэслэн жолоочийн орон тоог цөөрүүлсэнтэй холбогдуулан хамт олондоо энэ талаар танилцуулан хурал хийсэн. Энэ хурлаар хоёр жолоочийн хэнийг нь авч үлдэх талаар хамт олноороо хэлэлцүүлж, жолооч нарын ажил гүйцэтгэж байгаа байдлын талаар хуралд оролцсон хүмүүсийн санал дүгнэлт хурлын тэмдэглэлд бичигдсэн байгаа. Хамт олны хурлын дараа Гаалийн хорооны даргын зөвлөлийн хурлаар мөн жолооч нарын ажиллаж байгаа байдлыг харгалзан үзэж цаашид гаалийн байгууллагын үйл ажиллагааг хэвийн ханган явуулж чадах ажилтныг авч үлдэхээр шийдвэрлэн жолоочоор Золзаяаг авч үлдэж байгаагаа 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр М.Бтэй уулзахдаа хэлж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 45 хоногийн өмнө мэдэгдэл өгнө, үүний дараа галчаар ажиллах боломжтой шүү гэдгийг хэлж байсан. Нэхэмжлэгчийн хувьд өөрөө галчаар ажиллана гэдгээ ойлгосон. Төрийн Албаны Зөвлөлийн зааврын төрийн албан хаагчдыг ажилд авах сонгон шалгаруулалт зарлаагүй. Ажилчиддаа ойлгуулах үүднээс ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хэн хэрхэн хангаж байгаа, ажлаа хэрхэн гүйцэтгэсэн зэргийг харуулах үүднээс сонгон шалгаруулалт маягаар хамт олны хурлаар хэлэлцсэн. Мөн жолооч сонгон шалгаруулах хурлыг 5 дугаар сард дахин хийгээд Гаалийн хорооны даргын Зөвлөлийн хурлаар 2 удаа хэлэлцэж нягталсны үндсэн дээр нэхэмжлэгчийг 2016 онд ажилласан ээлжийн амралтыг эдлүүлж, мэдэгдлээ өгсний дагуу ээлжийн амралт дууссаны дараа жолоочийн үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаал гаргасан. Энэ тушаалыг 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр тушаалыг хүргүүлсэн гэж ойлгож байгаа. Бичиг хэргийн ажилтан тушаал хүргүүлсэн талаараа дэвтэр дээрээ тэмдэглэсэн байдаг. Тушаалаа энэ хүн гардаж авсан. Үүний дагуу ажилгүйдлийн тэтгэмж, байгууллагаас 3 сар хүртэлх сарын тэтгэмж авах ёстой байсан боловч 7 дугаар сард өгөх цалингийн санд дээрх мөнгө байгаагүй. 9 дүгээр сард цалин орж ирэх үед шилжүүлээд тэтгэмж олгож байгаа тушаалыг ойлгохгүй байж магадгүй гэж үзээд уг тушаалыг ахлах нягтлан бодогчид гарын үсэг зуруулаарай, ийм учиртай шүү гэдгийг тайлбарлаж өгсөн. Тушаалыг бичиг хэргийн ажилтан нооргоос харж бичихдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг 46 гэж андуурч бичсэнийг би харалгүй гарын үсэг зурж тушаалаа гаргасан. Тэр алдааг ГЕГ-ийн Хууль эрх зүйн хэлтэс хянаад та техникийн алдаа гаргасан байна, залруул гэсний дагуу тушаалд өөрчлөлт оруулах тухай А/32 дугаартай тушаалыг гаргасан. Энэ тушаалыг 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүргүүлсэн. Эхний тушаалын эх хувьд хүлээлгэж өгсөн гэж гарын үсэг зурсан байгаа. Тушаалаа тэтгэмжтэйгээ аваад ажлаасаа халагдсан гэж ойлгосон байх. М.Болон жил ажилласан учраас галчаар үлдээе гэсэн саналыг гаалийн улсын ахлах байцаагч гаргаж байсан. Би галчаар ажиллах эрх таны хувьд нээлттэй байгаа шүү гэдгийг хэлсэн. 7 сард тушаалаа авчихаад галчаар ажиллана гэсэн бол бичгээр хүсэлтээ өгөх ёстой байсан боловч ийм хүсэлт өгөөгүй. ГЕГ-аас хэзээнээс эхэлж галлагаа эхлэх, галч нараа хэзээнээс ажилд авах талаар тодруулахад 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хүлээж бай гэж ТЗУГ дарга хэлсэн. Тийм учраас би 9 дүгээр сарын 15-ны өдрөөс галч аваагүй, 10 дугаар сарын 01-ний өдрөөс галч авсан. М.Бэхнэртэйгээ хамт 9 дүгээр сарын 29-ний өдөр ирж надтай уулзахдаа ажлаасаа халагдсан гэдгээ ойлгосон гэж бодож байна. Тэр үед М.Бшүүхэд хандана гэж хэлээд явсан. Миний хувьд бүтцийн өөрчлөлт, дээд газрын шийдвэрээр жолоочоор ажиллах хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаалын дагуу байгууллагаас гурван сарын тэтгэмж авах, улсаас мөн тэтгэмжээ авчихаад хүрээд ир гэж өөрт нь хэлсэн. Хэрвээ хүсэлтээ өгсөн бол галчаар ажиллах эрх нь нээлттэй байсан боловч өөрөө шүүхэд хандана гэсэн тул галчаар ажиллуулах тушаал гаргаагүй гэв.

Шүүх хуралдаанд зохигчийн тайлбар болон бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Бнь хариуцагч Хнд холбогдох Хөвсгөл аймгийн Гаалийн хорооны даргын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 32 тоот хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас чөлөөлөх тухай, 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 38/Б тоот тэтгэмж олгох тухай тушаалыг тус тус хүчингүй болгож, жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд М.Бшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Хөвсгөл аймгийн Гаалийн хорооны даргын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 32 тоот хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас чөлөөлөх тухай, 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 38/Б тоот тэтгэмж олгох тухай тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Хөвсгөл аймгийн Гаалийн хорооны даргын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А-32 дугаар тушаалд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хариуцагч талаас Хны даргын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай 32 тоот тушаалыг М.Бд хүргүүлэхээр явуулсны дараа нягтлан үзэхэд бичиг хэрэг 40.1.1 гэж бичихийг 46.1.1 гэж техникийн алдаа гаргасан байсныг анзааралгүй баталгаажуулж алдаа гаргасан тул тушаалд өөрчлөлт оруулах тухай А-32 тоот тушаал гаргаж залруулсан. Уг залруулсан тушаалыг М.Бд 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гардуулсан гэж тайлбарлаж байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан байх тул гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй ба шүүхэд хуулийн хугацаанд гомдлоо гаргасан байна.

Хны даргын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 32 дугаартай, 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А-32 дугаартай Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалууд хэрэгт нотлох баримтаар авагдсан байх ба нэхэмжлэгч нь 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А-32 дугаар тушаалд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байгаа ба Хны даргын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 32 дугаартай Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал нь маргааны үйл баримт болоогүй, зохигч маргаагүй болно.

Хариуцагч нь Хөвсгөл аймгийн Ханх суман дахь Гаалийн хорооны бүтэц орон тоонд нэг жолооч ажиллахаар баталсны дагуу сонгон шалгаруулалт явуулж дүнг үндэслэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэг, ГТЕГ-ын даргын 2016 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн А/195 тоот тушаалын 17 дугаар хавсралт, 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Гаалын хорооны даргын зөвлөлийн хурлын шийдвэр, ГТЕГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 2.6.8 дахь заалтыг тус тус үндэслэн ажлаас чөлөөлсөн, ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргажээ.

М.Бнь Хнд жолоочоор ажиллаж байсан болох нь 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, 2012 оны 5 дугаар сарын 07-ны өдөр нээж олгосон нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хны даргын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай 32, 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай А-32 дугаар тушаалууд, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Ажилтан М.Бажлаас халсан 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай А-32 дугаар тушаал нь эрх зүйн акт болохын хувьд хуулийн шаардлага хангаагүй байна. Учир нь:

1.     Ажил олгогч нь нэхэмжлэгч М.Бажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэг, ГТЕГ-ын даргын 2016 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн А/195 тоот тушаалын 17 дугаар хавсралт, 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Гаалийн хорооны даргын зөвлөлийн хурлын шийдвэр, ГТЕГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 2.6.8 дахь заалтыг үндэслэн жолоочийн ажлаас халжээ.

Хариуцагч талаас ГТЕГ-ын даргын 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/195 тоот тушаалын 17 дугаар хавсралтаар манай байгууллагын бүтэц орон тоонд өөрчлөлт орж нэг жолоочтой ажиллахаар батлагдсаны дагуу Гаалийн хорооны даргын зөвлөл хуралдаж хурлын шийдвэрээр М.Бажлаас чөлөөлсөн гэх боловч Хны даргын тушаалд дээрх тушаалыг баримтлаагүй, ГТЕГ-ын даргын 2016 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн А/195 тоот тушаалын 17 дугаар хавсралтыг баримталсан нь ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийг гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой зааж, үндэслэл болгож буй холбогдох тушаалыг баримталсан шийдвэр гаргаагүй байна.

2. Ажил олгогч тушаалдаа Гаалийн хорооны даргын зөвлөлийн жолооч сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн Гаалийн хорооны даргын зөвлөлийн хурлын шийдвэрээр М.Бажлаас чөлөөлсөн гэх боловч түүнтэй холбоотой ач холбогдол бүхий нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Гаалийн хорооны даргын зөвлөлийн хурлын шийдвэр болон жолооч сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ажлаас чөлөөлсөн гэдгээ нотлож чадахгүй байна.

3. Мөн ажил олгогч ажилтанг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримтлан ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 401.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ биелүүлээгүй.

Хэдийгээр хариуцагч нь 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн гэж тайлбарлаж нотлох баримтаар 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн мэдэгдлийг хэрэгт гаргаж өгсөн байх боловч Гааль,Татварын Ерөнхий газраас бүтэц орон тоог цөөрүүлсэн тухай албан ёсны тушаал, шийдвэр гараагүй байхад ажил олгогч нь ажилтанд ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэх хуудас өгсөн нь буруу байна.

Иймд нэхэмжлэгч М.БХны жолоочийн ажилд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжилжээ.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын  2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7.а.д "... ажлаас буруу  халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно" гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь 2015 оны 12 дугаар сард 588.154 төгрөг, 2016 оны 1 дүгээр сард 585.194 төгрөг, 2016 оны 2 дугаар сард 583.194 төгрөг авч байсан нь түүний 249828 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх тул сүүлийн 3 сарын цалин нь 1.756.542 төгрөг : нэг сард 585.514 төгрөг, үүнийг ажлын 21.5 хоногт хуваахад нэг өдрийн цалин 27.233 төгрөг байна. Ажилгүй байсан хугацаа болох 5 сар 3 хоног буюу нийт 127 хоногийн цалин 3.458.591 төгрөгийг Хноос гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас тус гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3.458.591 төгрөг гаргуулах шаардлагын улсын тэмдэгтийн хураамж 70.287 төгрөг, нийт 140.487 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.БХны жолоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Хноос ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3.458.591 /гурван сая дөрвөн зуун тавин найман мянга таван зуун ерэн нэг/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Бд олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч М.Бажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Хнд даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар хариуцагч Хноос 140.487 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун наян долоо/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ДАВААХҮҮ