| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2025/0013/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/14 |
| Огноо | 2025-01-16 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,
Нарийн бичгийн дарга: Д.Бат-Отгон,
Улсын яллагч: Д.Алимаа,
Хохирогчийн өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгч: *********************************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******************************** холбогдох эрүүгийн 2427000150208 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, *********** оны ***********дугаар сарын ***********-ны өдөр *********************аймгийн **************суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ****************мэргэжилтэй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт *********************** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй **********************************
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч ****************** нь 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ***************************** тоот хашааны гадны ******************** өөрийн нөхөр ***************** хардсаны улмаас алгадах, өшиглөх үйлдлээр халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүгдэгч *********************** нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:
2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 18 цаг өнгөрч байхад манай нөхөр гэрээс гараад явсан. Би ой хүрээгүй хүүхэдтэй. Манай хүүхэд уналт таталтын оноштой, бүтэн асаргаатай хүүхэд байдаг. Бид энд шинэ жилээр аав дээр ирсэн байсан юм. Манай нөхөр нэг хүн машинаа засуулъя гэнэ, зүгээр байхаар засъя гэж хэлж байсан. Би нөхөр рүүгээ 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шөнийн 12 цаг өнгөртөл 10 гаран удаа залгасан боловч утсаа аваагүй. Урьд нь манай нөхөр машин янзлуулах айлын хаягийг хэлээд хаана байдаг талаар надаас асуухад би зааж өгч байсан болохоор тэр айлын руу явахад шөнө ганц тэр айлын л гэрэл асаалттай байсан. Хашаандаа 2-3 машины гэрэл тавьчихсан байсан. Тэр машин дунд манай нөхрийн машин байсан. Хашааны хаалга нь онгорхой байхаар нь яваад орсон чинь манай нөхрийн машин дотор 2 хүн сууж байсан. Нэг нь цаад хаалгаар буугаад явсан. Нөхрийн талын хаалгыг онгойлгох гэтэл онгойхгүй байсан. Цаад талаар нь тойроод харсан чинь машины ардын суудал дээр нэг хүн сууж байсан. Машины хаалгыг онгойлгоход пиво үнэртэж байсан. Би нөхөртөө хүүхэд уйлаад байна гээд бид хэрэлдсэн. Арын суудал дээр сууж байсан хүн суугаад байсан болохоор би куртканы захнаас нь татаад машины гэрэлд харсан чинь жоохон охин байсан. Тэгэхээр нь чи манай нөхөртэй пиво уугаад сууж байдаг юм уу гээд уур бухимдалтай байсан болохоор хэл амаар доромжилсон. Тэрнээс цохиж зодсон зүйл байхгүй. Тэр охиныг, ээжийг нь зодож байсан юм бол тэр хашаанд байсан аав нь, манай нөхөр, бас нэг хүн байсан гэсэн тэд юу хараад зогсож байсан юм бол, яагаад ийм худлаа мэдүүлэг өгөөд байгаа юм бол гэж бодож байна. Надад маш хүндрэлтэй байгаа. Энэ асуудлаас болоод нөхөртэйгөө муудалцаад нөхөр маань яваад өгсөн байгаа. Тэр охиныг машины гэрэлд харахад жаахан охин байсан болохоор тухайн үед нөхөртэйгөө хардаж уурлаж байсан хүн чинь жаахан охин байна шүү дээ гэж бодсон. Нөхөр дээрээ очоод манайд битгий ирээрэй гэж хэлчхээд буцаад машиндаа суугаад хаалгаар ухарч гарсан. Тухайн айлын хаалгаар гарахад баримжаагүй байсан болохоор ухарч гарахдаа удсан. Ухарч гараад хөдлөх гэтэл гэрээс баахан хүмүүс гарч ирээд намайг үг хэлүүлэхгүй элдвээр хэлсэн. Тэр үед *********, түүний ээж ********* нар согтуу байсан. Дараа нь ************** худлаа яриад яваад байхаар нь тандсан чинь ************ тэр хөлдөө зүүгээд яваад байсан юмыг 2-3 хоногийн өмнөөс зүүсэн байсан байна лээ. Дараа нь **************дэлгүүр дээр таарахад хөлдөө юу ч зүүгээгүй явж байсан. Тэгээд прокурор дээр уулзахад хөлдөө юм зүүсэн, доголчихсон байсан гэв.
Хохирогч ***************** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр орой би ********ахын машинтай яваад газ, газын хошуу 2 авч 18 цаг өнгөрч байхад гэрт бид 2 ирсэн. Би утасны гэрлээ тусгаад гадаа машинаа янзлах гээд нэлээн удсан. За одоо ах нь машиныг нь асаагаадахъя гээд гарсан тэр үед аав, би, ******** ах бид 3 хамт байсан. Тэгээд галлаж асаах гэсээр байтал 23 цаг болсон байсан. Би тэгээд даараад ахаа би гэр лүүгээ ороод байж байх уу гэж асуутал ахын дүү миний машинд ороод суугаад байж бай гэж хэлсэн. Тэр үед ******* ахын эхнэр ******** гэдэг хүн ирсэн тэр үед ******* ах ахын дүү машинаас буугаарай манай эхнэр хартай шүү гэж хэлтэл эхнэр нь хүрч ирээд миний баруун хацар луу 2 удаа алгадсан, цээж рүү хүчтэй цохисон, зүүн хөлийн гэмтэлтэй өвдөг рүү өшиглөсөн /10 жилдээ өвдгөө гэмтээж байсан/ дараа нь намайг үсдээд гэр лүү орсон. Намайг янхан минь би чамайг фейсбүүк-д тавина гээд байсан. Би аймар шоконд орсон. Манай гэрт ороод миний ээжийг 1 удаа хэвлий хэсэг рүү нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-25 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч ***************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...*********нь эрүү мэндийн даатгалын сангаас 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс *******************эмнэлэгт яаралтай тусламж 30 000 төгрөг, *************************амбулаторийн үзлэг 20 000 төгрөг, ****************Нэгдсэн эмнэлэгт амбулаторийн үзлэг 20 000 төгрөг, *************** амбулаторийн үзлэг 20 000 төгрөг, **********************эмнэлэгийн ойрын дуудлага 48 000 төгрөг, **************** эмнэлэгийн амбулаторийн үзлэг 20 000 төгрөг, *************** эмнэлэгийн амбулаторийн үзлэг 20 000 төгрөг, ************* эмнэлэгийн амбулаторийн үзлэг 20 000 төгрөг, ********** сумын эрүүл мэндийн төв яаралтай тусламж 168 000 төгрөгийн тус тус эмчилгээ хийлгэж 398 800 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авсан байна уг төлбөрийг буруутай хүн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлүүлэхээр нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-ийн 113-114 дүгээр хуудас/,
Гэрч ************* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...*********** гэдэг цагдаад машины юм нь ирсэн. Шөнө 00 цагийн үед хүн чарлаад явсан. Юу болов яав ийв гээд асуутал манай нөхөр охиныг зодоод байна гээд гэрт орж ирээд тэр даруй би сандраад хөл нүцгэн гарсан. Тэгтэл өндөрдүү, дээлтэй хүүхэн манай хүүхдийг үсдээд ороод ирсэн, би яагаад байгаа юм бэ гээд асуутал миний хөл рүү өшиглөсөн, аймар, аймар үгээр манай охиныг доромжпоод би тэр үед цагдаад дуудлага өгсөн. Манайд 2 цагдаа ирсэн. Би хоёр хүүхдээ унтуулж байхад манай нөхөр гаднаас орж ирээд охиныг танихгүй хүн зодоод байна гэж хэлээд гэрээс гартал гэрийн үүдэн хэсгийн /гэрийн үүдний таамбар/ буюу амбаарт охины үснээс нь чирээд өөдөөс эмэгтэй ороод ирсэн. Тэгэхээр нь юу болов гэж асуутал энэ янхан охиноо аваач гээд хэлэхэд би хөл нүцгэн байсан учраас гараад тэр бүсгүйг яаж байгаа юм бэ? гэхэд намайг 2 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31, 59 дүгээр хуудас/,
Гэрч *********************************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн урд өдөр нь манай хүүхдийн машин асахгүй байна гээд фэйсбүүк дээр зар тавиад зарын дагуу нэг залуу ирсэн. Тэр залууг би танихгүй. Манай охины машиныг хараад сэвчээний тагнууд нь ажиллахгүй байна гэсэн. Хотруу захина би өөрөө олоод ирье гэж хэлсний дараа нь би хүнд захичлаа гэж хэлсэн. 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр манайд тэр залуу ирээд машиныг нь задлаад янзалсан. Би гал түлээд ойр зуурын юманд нь тусалсан. Тэгээд байж байтал нэг улаан машин манай гадаа гарч ирээд дотроос нь нэг хүүхэн гарч ирсэн манай охиныг учиргүй үснээс нь зулгаагаад өвдөг рүү нь өшиглөөд, хэл амаар доромжлоод байсан. Би тэр дор нь гэрлүүгээ ороод охиныг хүн зодоод байна гээд эхнэртээ хэлсэн. Манай эхнэр гараад охиноо хамгаалах гэтэл манай эхнэрийг бас өшиглөсөн. Тэгээд манай эхнэр дуудлага өгсөн тэгтэл цагдаагийн хэлтсээс 2 цагдаа ирсэн. Би ингэж доромжилж болохгүй арай л дэндүү доромжилж байна гэж хэлсэн. Манай охин эрүүл мэнд, сэтгэл санаа бүх зүйлээрээ хохирч байна. Би маш их гомдолтой байна. 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нь манай хүүхдийн машин асахгүй байсан тул фэйсбүүк дээр зар тавиад зарын дагуу нэг залуу ирсэн. Тэр залууг би танихгуй. Манай охины машиныг үзээд сэвчээний тагнууд нь ажиллахгүй байна хот руу хүнд сэлбэг захиад авчруулчихъя гэж хэлээд явсан. Маргааш нь хотоос машины сэлбэг ирсэн. 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр манайд тэр залуу ирээд машиныг нь задпаад янзалсан. Би гал түлээд ойр зуурын юманд нь тусалсан. Тэгээд байж байтал улаан өнгийн приус машин манай гадна ирээд хашаанд орж ирээд хар машины хажууд зогсоод машин дотроос нь нэг эмэггэй бууж ирээд хашгираад орилоод байсан. Манай охин ************* хар машины хажууд зогсож байхад *********толгой руу нь 2 удаа алгадаад, өвдөг рүү нь өшиглөхөд нь ******* газар өвдөглөөд суухад нь үснээс нь татаж босгоод ирэхэд нь би гэрүү гүйж ороод эхнэр *********** охиныг хүн ирчхээд зодоод байна гэж хэлж байхад араас ************ үснээс нь зулгааж чирээд гэрт тэр эмэгтэй орж ирээд энэ янхан охиноо ав, манай нөхрөөс холь байлга гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан. Манай энхэр ******** юу яриад байгаан гээд өөдөөс очоод тэр хэд байшингаас гадагш гарсан. Хашаанд дотор манай эхнэр ************ тэр эмэгтэй бас өшиглөсөн. Тэгээд манай эхнэр цагдаад дуудлага өгсөн 2 цагдаа ирсэн.Шөнийн 00 цагийн үед манай хашааны ертөнцийн зүүн талд байшингийн хажууд болсон.Тэр ****************гэдэг эмэгтэй бас нөхөр нь машинаас бууж ирээгүй. Манай охин *************** тэгээд би хамт байсан. Би харсан. *************** тэр залуугийн хар өнгийн машинаас буугаад зогсож байхад нь тэр эмэгтэй ************** 2 удаа алгадаж, өвдөг рүү нь өшиглөөд *****************сөхрөөд унах гэтэл нь үснээс татаж босгоод гэрүү чирээд явахад би түрүүлж гүйж ороод эхнэрт хандаж охиныг гадаа зодоод байна гэж хэлсэн. ************* зүүн хөлийн өвдөг хэсэг нь улайсан байсан. Өөр шарх байгаагүй.Шөнө халуурч хоносон. Хэд хоног гэртээ хэвтэж байгаад 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ****************** сумын нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн.Гадаа сартай байсан бас байшингийн гадна үүдний дээд хэсэгт гэрэлтүүлэгтэй байсан болохоор болсон үйл явдлыг би сайн харсан. Тэр хүүхэн машинтай хашаанд орж ирээд орилж хашгираад нөхрийгөө утсаа авсангүй олон удаа залгалаа гээд загнаж байхад нь *********************гарч ирсэн байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 33, 65-66 дугаар хуудас/,
Гэрч ************** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 19 цагийн үед манай гэрт эгчийн машиныг засахаар нэг ах ирсэн /би танихгүй/ тэгээд эгчийн машины доод хэсгээс юм тайлаад гэрт орж ирээд зуухны өмнө 2 цаг орчим цэвэрлэж сууж байгаад цэвэрлэж байсан юм аа аваад аав ****************************тэр ах гурав гадагш авч гарсан. Тухайн үед гэрээс тэр гурав гарахад 22 цаг болж байсан. Тэр ах, аав, эгч гурав гадаа байсан. Аав эгчийн машины доод хэсэгт гал тавьж өгсөн. Гэрт болохоор манай ээж ************ эгчийн хоёр хүүхэд бид гурав унтах гээд ор засчихсан эгчийн 2 хүүхэд нэг 4 настай. Нэг нь 1 настай ээж унтуулах гээд орон дээр сууж байсан. Би газар утсаараа юм үзээд хэвтэж байхад гэрийн гадна эмэгтэй хүн орилох чимээ гарсан. Би хүн орхилохоор гадагш гарч харахад хар дээлтэй танихгүй эгч манай эгч ********************* нүүр хэсэгт 2 удаа удаа алгадаад, хөл рүү нь 1 удаа өшиглөсөн нэлээн том биетэй эгч байсан. Манай гэр рүү эгчийн үснээс нь зулгааж чирээд гэрт орж ирээд орилоод ээжийн хөл рүү нь өшиглөөд 2 дүү уйлаад байсан /тэр эгч манай гэрт орж ирэхдээ манай нөхөртэй хамт байдаг хэн бэ? энэ янхан гичийгээ ав гээд орилоод байсан/ тэгээд гэрээс тэр эгч гарсан араас нь ээж, эгч хоёр гарсан би хоёр дүүгээ хараад гэртээ үлдсэн. Тийм зүйл болсон. Тэр танихгүй /хар дээлтэй том биетэй/ эгч манай эгчийн нүүр шанаа хэсэгт 2 удаа алгадаж 1 удаа өшиглөсөн. /аль хөл рүү нь өшиглөсөн нь хараагүй харанхуй байсан/ алгадах өшиглөхийг нь би харсан..Эгчийн биеийн байдал тухайн эгчид өшиглүүлсний дараа хөл өвдөөд байна гээд хөлөө бариад бас толгой өвөөд байна гэж хэлж байсан. Ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-58 дугаар хуудас/,
Гэрч ************************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Би тухайн өдөр томилгоот жижүүрийн мөрдөгчийн томилгоотой байсан. 19-нөөс 20-нд шилжих шөнийн 02 00 цагийн үед манайд хүн орж ирээд охиныг доромжлоод байна гэх дуудлагын дагуу мэдээлэл хүлээн авагч цагдаа, цагдаагийн дэд ахлагч **************** хамт очиход машин дотор ******************** гэх эмэгтэй машинд сууж байсан уг машины баруун талд нь ********************** хэрэлдэж маргалдаж байсан. Юу болсон талаар ***************** асуухад манай нөхөр ***************машинд ********************** сууж байгаад намайг хараад машинаас буугаад машины хойд талд нуугдсан. Тэгэхээр би ******************газар унагааж гэрүү нь чирээд гэрт нь авч ороод энэ охиноо ав гэхэд************** гэх эмэгтэй чи миний охиныг янхан, пизда гэдэг хэн бэ? надтай хэрэлдсэн гэж ***************надад хэлж байсан. **********гэх эмэгтэй ******************* машины баруун талын толь руу өшиглөсөн. ****************** -ээж одоо больээчээ гээд ээжийгээ аваад цааш гэрлүүгээ явсан. Би *************** машинд нь суулгаад ажил дээр авч ирээд явуулсан. **************эрүүл байсан. *****************согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 61 дүгээр хуудас/,
Гэрч ************************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...**************** эмнэлгийн мэс заслын тасагт гэмтлийн мэс заслын эмчээр 6 жил ажиллаж байна. Зөөлөн эдийн гэмтлийг асуумж, бодит үзлэг, рентген зурах авах зэргээр толорхойлно. Тухайн үед ************ үзэхэд зүүн хөл нь хаван, хавдартай бага зэргийн улайлт, хөхрөлт үүссэн, тэмтрэхэд эмзэглэлтэй ясны хугарал байхгүй байсан болохоор соронзон томограф хийлгэх шаардлагатай гээд явуулсан. ***************** зүүн хөлийн өвдөг хэсэгт, улайлт бага зэргийн хөхрөлт, хавантай байсан. Өшиглүүлсний улмаас зөөлөн эдийн гэмтэл үүссэн байх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 68 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шүүх эмнэлгийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №1150 дугаартай:
“...1. 3 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №68, 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №482 дугаартай дүгнэлттэй санал нийлэхгүй байна.
2. 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №336 дугаартай дүгнэлттэй санал нэг байна.
4. 5 ******************** биед хийгдсэн 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн өвдөгний үеийн соронзон үелзүүрт томографикаар зүүн өвдөгний өмнөд чагтан холбоос /АСL/ өмнөд дотор, ар гадна хэсгийн багцууд тод ялгарч харагдахгүй, дохионы эрчимжилт жигд бус ихэссэн, өмнөд чагтан холбоосны урагдал, арын чагтан холбоосны /PCL/ эхлэл хэсгийн дохионы эрчимжилт жигд бус ихэссэн, хойд чагтан холбоосны суналттай байна. Уг гэмтэл нь 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр учирсан байх боломжтой байна.
5. 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “**************** эмнэлгийн зүүн өвдөгний үений соронзон үелзүүрт томографикийг дүрс оношилгооны салба зөвлөлийн эмчээр давтан уншуулахад******************** эмчийн дүгнэлт зөв хийгдсэн байна. Шинжилгээгээр өвдөгний үенд тойгоны ар хэсгээр бага зэргийн шингэн хурсан, үений өөхөн эслэгээр нэвчдэстэй байгаа нь 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр учирсан байх боломжтой, шинэ гэмтлийг илтгэж байна.
6. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 148-152 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шүүх эмнэлгийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №336 дугаартай:
“...1. Урд гаргасан 68 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна.
2.****************** биед зүүн өвдөгний үений урд чагтан холбоосны бүрэн урагдал, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хэрэг болсон гэх 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр учирсан байх боломжтой.
3. Зүүн өвдөгний үений урд холбоосны бүрэн урагдал гэмтэл нь шинэ гэмтэл байна 4. ************** биед учирсан дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 128-130 дугаар хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүхийн шинжилгээний төвийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №09 дугаартай:
“...1. 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр бусдад зодуулснаас шалтгаалан *************************** сэтгэцэд хор уршиг учирсан байна.
2. Энэ нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байна.
3. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна...” гэх дүгнэлт /хх-ийн 159-161 дүгээр хуудас/,
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн зардлын түүхийн хуулбар, иргэний нэхэмжлэгчид эрх үүрэг тайлбарласан баримт /хх-ийн 111-112 дугаар хуудас/,
Хохирогч***********Хархорин сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл, өвчний оношилгоо, түүхийн хуулбар, хохирлын баримтууд, түргэн тусламжийн дуудлагын хуудас, ЭМЯ-ны дүрс оношилгооны мэргэжлийн салбар зөвлөлийн дүгнэлт, тус шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ЗШ/43 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 17, 78-83, 86-89, 92-98,100-108,154,.....дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүгдэгч ************** нь 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ***************** тоот хашааны гадны ************* өөрийн нөхөр ****************** хардсаны улмаас алгадах, өшиглөх үйлдлээр халдаж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч ************************үйлдсэн болох нь
Хохирогч ************ мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 20-25 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч ************************** нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 113-114, 59, 54-58, 65-66, 61, 68 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шүүх эмнэлгийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №1150 дугаартай: “...1. 3 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №68, 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №482 дугаартай дүгнэлттэй санал нийлэхгүй байна. 2. 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №336 дугаартай дүгнэлттэй санал нэг байна. 4. 5 *************** биед хийгдсэн 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн өвдөгний үеийн соронзон үелзүүрт томографикаар зүүн өвдөгний өмнөд чагтан холбоос /АСL/ өмнөд дотор, ар гадна хэсгийн багцууд тод ялгарч харагдахгүй, дохионы эрчимжилт жигд бус ихэссэн, өмнөд чагтан холбоосны урагдал, арын чагтан холбоосны /PCL/ эхлэл хэсгийн дохионы эрчимжилт жигд бус ихэссэн, хойд чагтан холбоосны суналттай байна. Уг гэмтэл нь 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр учирсан байх боломжтой байна. 5. 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “**************эмнэлгийн зүүн өвдөгний үений соронзон үелзүүрт томографикийг дүрс оношилгооны салба зөвлөлийн эмчээр давтан уншуулахад ******************* эмчийн дүгнэлт зөв хийгдсэн байна. Шинжилгээгээр өвдөгний үенд тойгоны ар хэсгээр бага зэргийн шингэн хурсан, үений өөхөн эслэгээр нэвчдэстэй байгаа нь 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр учирсан байх боломжтой, шинэ гэмтлийг илтгэж байна. 6. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 148-152 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шүүх эмнэлгийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №336 дугаартай: “...1. Урд гаргасан 68 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна. 2. *******************биед зүүн өвдөгний үений урд чагтан холбоосны бүрэн урагдал, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хэрэг болсон гэх 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр учирсан байх боломжтой. 3. Зүүн өвдөгний үений урд холбоосны бүрэн урагдал гэмтэл нь шинэ гэмтэл байна 4. ****************** биед учирсан дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 128-130 дугаар хуудас/, Өвөрхангай аймаг дахь Бүхийн шинжилгээний төвийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №09 дугаартай: “...1. 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр бусдад зодуулснаас шалтгаалан *****************сэтгэцэд хор уршиг учирсан байна. 2. Энэ нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байна. 3. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна...” гэх дүгнэлт /хх-ийн 159-161 дүгээр хуудас/, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн зардлын түүхийн хуулбар, иргэний нэхэмжлэгчид эрх үүрэг тайлбарласан баримт /хх-ийн 111-112 дугаар хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч ***************** нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирогч ************************* эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас ******************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдон тогтоогдвол зохих нөхцөл байдлыг шалгаж тогтоосон байна.
Иймд шүүгдэгч *******************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч ************************нь өөрийн үйлдэл, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаж гэмт хэрэг үйлдээгүй, хохирогчийг өшиглөөгүй гэж мэдүүлдэг ч хавтаст хэрэгт авагдсан, дээр дурдагдсан нотлох баримтууд болох тухайн үед хамт байсан гэрч нарын мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэж байна.
Хоёр. Хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.
Хэргийн хохирогч ************* биед учирсан эрүүл мэндийн хүндэвтэр хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
Хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд энэ эрхийнхээ дагуу хохирогч *********** нь хохирол 1 650 890 төгрөг, сэтгэл санааны хохиролд 3 293 400 төгрөг, нийт 4 944 290 төгрөгийг, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилсэн.
Шүүгдэгчээс хохиролд нотлох баримтаар 1 650 890 төгрөг гаргуулах нь зүйтэй.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т “...энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ..” гэж заажээ.
Өвөрхангай аймаг дахь Бүхийн шинжилгээний төвийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №09 дугаартай: “...1. 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр бусдад зодуулснаас шалтгаалан ******************** сэтгэцэд хор уршиг учирсан байна. 2. Энэ нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байна. 3. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна...” гэх дүгнэлтээр тогтоогдож байх тул хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хор арилгах нөхөн төлөх төлбөрийг холбогдох хууль, журам, аргачлалын дагуу тооцон, тухайн гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 000 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1 980 000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Т.Энхсайханаас нийт 3 630 890 төгрөгийг гаргуулж хохирогч ******************олгох нь зүйтэй.
Түүнчлэн хохирогч **************** нь дээрх гэмт хэргийн улмаас **************Нэгдсэн эмнэлгээс 398 800 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан болох нь иргэний нэхэмжлэгч ********** мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, **************н Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай лавлагаа зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчээс 398 800 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сангийн 10090020080 тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэв.
Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх, шүүгдэгч *********** гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний гэм бурууд тохирно гэж шүүхээс дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ****************** нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж СиДи 1 ширхэгийг хэрэгт хадгалахыг тус тус дурдаж байгаа болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **********************хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар *********** 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар *************нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч ************хохиролд 1 650 890 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 1 980 000 төгрөг, нийт 3 630 890 төгрөгийг гаргуулж хохирогч ***********************, 398 800 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900200080 тоот дансанд тус тус олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5.************нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 1 ширхгийг хэрэгт хадгалахыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ******************** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА