| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2017/00456/И |
| Дугаар | 142/ШШ2017/00565 |
| Огноо | 2017-05-18 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 142/ШШ2017/00565
| 2017 оны 05 сарын 18 өдөр | Дугаар 142/ШШ2017/00565 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст багийн 5-14-37 тоотод оршин суух, Баатад овогт Бэгзсүрэнгийн Батбаянгийн /Регистрийн дугаар: ФД77091502/, нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох
Ажилгүй байсан хугацааны цалин 450,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Батбаян, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Батбаян шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Миний бие Б.Батбаян нь Орхон аймаг дахь Захиргааны хэрийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дугаартай шийдвэрээр Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт өмнө эрхэлж байсан ажилд томилогдохоор болж 2017 оны 02 дугаар сарын 15-ы өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын Б/06 тоот тушаалаар ажилд томилогдсон.
Иймд шүүхийн шийдвэр гарсанаас хойш буюу 2017.01.20-оос 2017.02.15-ны хоорондох ажлын 17 хоногийн цалин болох 450,723 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгын газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс хоёр байгууллагыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болгон нэгтгэж хөдөлмөр халамжийн үйллчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны Б/21 тушаалаар бүтэц, орон тоо батлагдан ирснээр хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан сумын мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Батбаянг Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-д заасан үндэслэлээр 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ажлаас чөлөөлж, 27.2.4-д заасан 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгосон. Б.Батбаян нь Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, шүүхээс 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дугаартай шийдвэрээр Б.Батбаянг ажилд эгүүлэн томилох тухай шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэрийг биелүүлж 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өмнө эрхэлж байсан ажилд томилсон. Б.Батбаян нь ажиллаж байх хугацаанд ашиг сонирхлын зөрчил гаргасан болох нь дотоод шалгалтаар илэрсэн учир хуулийн дагуу төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Б.Батбаянгийн ажиллаж байсан хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан сумын мэргэжилтний орон тоо нь хөдөлмөр халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны Б/521 тоот бүтэц, орон тоо батлах тухай тушаалаар цөөрсөн. Цалингийн санд уг орон тооны цалингийн төсөв суугдаагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх боломжгүй байна. Ажил олгогч орон тоо цомхотгогдсоноос шүүхийн шийдвэрийг биелүүлж чадахгүйд хүрэх тохиолдлыг зохицуулсан тухайн хэм хэмжээ нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болохыг шүүх анхаарч үзнэ үү гэжээ.
ҮНДЭСЛЭХнь:
Нэхэмжлэгч “Эгшиглэнт Солонго” ХХК нь хариуцагч Л.Цогзолмаагаас нь Кирби Сентриа хивс цэвэрлэгч төхөөрөмжийг худалдаж авсны үлдэгдэл үнэ 2,500,000 төгрөг болон алданги 1 250 000 төгрөг, нийт 3 750 000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулахаар шаардаж байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөрөхгүй байх бөгөөд 1,300,000 төгрөг төлнө, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэж байна.
Зохигчид 2014 оны 12 сарын 09-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулж нэхэмжлэгч нь хариуцагчид Кирби Сентриа хивс цэвэрлэх төхөөрөмжийг 6,200,000 төгрөгөөр худалдаж, уг төхөөрөмжийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн байна.
Талууд гэрээ байгуулагдсан, хивс цэвэрлэгчийг хариуцагчид шилжүүлсэн худалдан авагч нь урьдчилгаа 500 000 төгрөг төлж үүнээс хойш сар бүр 300 000 төгрөгеөр тооцоо хийж 19 сарын дотор худалдан авсан бүтээгдэхүүнийхээ үнийг бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон, уг эд хөрөнгө нь ямар нэгэн биет байдлын болон эрхийн доголдолгүй байсан талаар маргахгүй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг урьдчилгаа болон 9 удаагийн төлөлтөөр нийт 3 700 000 төгрөг төлсөн боловч 2016.05.23-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй, төлбөр төлж дуусах гэрээний хугацаа нь 2016 оны 09 сарын 27-ны өдөр дуусгавар болсноос хойш нийт 180 хоног өнгөрсөн бөгөөд үүнийг гэрээний 7.3-ийн дагуу тооцвол алданги 2 250 000 болсон, үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 2 500 000 төгрөг болон алданги 1 250 000 төгрөг, нийт 3 750 000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж тайлбарлаж байна.
Хариуцагч нь үүнийг зөвшөөрөхгүй байгаа бөгөөд 2015 оны 1 сараас 12 сарыг дуустал сар бүр 300.000 төгрөгийг төлж байсан, 2016 оноос эрүүл мэндийн байдал болон зах зээлийн байдлаас болж төлбөрийг төлж чадахгүйд хүрсэн. 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр бүх боломж бололцоогоо ашиглан 500.000 төгрөг төлсөн, нийт 4.900.000 төгрөг төлсөн, хямралын үед үлдэгдэл 1.300.000 төгрөгийг төлж чадахгүй байхад алдангийг бүр ч хүлээн зөвшөөрөхгүй гэж талбарлаж байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хариуцагчийг нийт 3.700.000 төгрөг төлсөн гэж байгаа бол хариуцагч нийт 4.900.000 төгрөг төлсөн, 2015 оны 1 сараас 12 сарыг дуустал сар бүр 300.000 төгрөгийг төлж байсан гэж зөрүүтэй тайлбарлаж байна.
Гэвч хариуцагч нь нийт 4.900.000 төгрөг төлж барагдуулсан болохоо нотлож чадахгүй байх бөгөөд гэрээндээ төлбөр төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд төлбөр төлөлтийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хүү төлөхөөр тохиролцсон байна.
Шүүх Иргэний хуулийн 232.8-д зааснаар хивс цэвэрлэх зориулалттай ахуйн хэрэгцээний төхөөрөмжийг 6.200.000 төгрөгөөр үнэлэн худалдсан нь хэт өндөр үнэтэй, дээр нь анз тооцсон, энэ хэмжээ нь илт их байгаа тул хэргийн нөхцөл байдлыг харгалзан түүнийг багасгаж 200.000 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. Энэ талаар нэхэмжлэгчээс эвлэрэх эсэх саналыг асуухад үлдэгдэл 2.500.000 төгрөг дээр 200.000 төгрөгний алданги тооцож эвлэрч болох юм гэсэн санал гаргаж, хэдийгээр хариуцагч үүнийг хүлээж авч эвлэрээгүй ч нийт 2.700.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж дүнэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2-т заасныг баримтлан хариуцагч Л.Цогзолмаагаас 2,700,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Эгшиглэнт Солонго” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,050,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л.Цогзолмаагаас 58,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Эгшигдэнт Солонго ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН