Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 155/ШШ2017/00441

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 155/ШШ2017/00441

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 1А-85 тоотод оршин суух Олхонууд овогт Сүрэнхорлоогийн Жавзанпагма /РЙ77070504/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 34-09 тоотод оршин суух Их мэргэд овогт Гэлэг-Ёндонгийн Цэрэнпил /РФ75011864/-д холбогдох

3.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Цэцэгмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ

Нэхэмжлэгч С.Жавзанпагма шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр өөрийн танил болох Г.Цэрэнпилд Улаанбаатар хотод байрлах Грийн Инвестмент банк бус санхүүгийн байгууллагаас 3.500.000 төгрөгийг өөрийн нэр дээр цалингаа барьцаалж 3 сарын хугацаатай зээлж бэлнээр өгсөн. Г.Цэрэнпил нь мөнгөний хүүг 2015 оны 9,10 дугаар сард өгсөн бөгөөд 11 дүгээр сард мөнгөний хүү болон зээлж авсан мөнгөө төлөх ёстой байсан боловч зээлээ төлж чадахгүй байна, гэрээг сард бага багаар төлөх урт хугацааны зээл болгон өөрчилж өгөөч гэхэд нь би та Б.Пүрэвмаатай /Грийн Инвестмент банк бус санхүүгийн байгууллагын захирал/ уулзаж гэрээг өөрийн нэр дээр болго гэж хэлсэн. Тухайн үед Г.Цэрэнпил миний дэргэд Б.Пүрэвмаатай утсаар ярьж уулзах тухай хэлэхэд Б.Пүрэвмаа Би завгүй байна, та хэлэх зүйлээ одоо хэлчих гэснээр Г.Цэрэнпил Би энэ зээлж авсан 3.500.000 төгрөгийг төлөх юм. Өөрийн нэр дээр гэрээ хийж сард бага багаар төлөх боломж олгооч гэхэд Б.Пүрэвмаа Би Жавзаад итгээд гэрээ хийж мөнгө зээлүүлсэн, тийм учираас Жавзаатай гэрээ байгуулж сард бага багаар төлөхөөр болгож өгье гэснээр би зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг 2015 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр Грийн Инвестмент ББСБ-тай хийсэн. Г.Цэрэнпил нь Япон улс руу ажил хийхээр 2 сар гаруйн хугацаанд яваад ирсэн бөгөөд 2015 оны 12 дугаар сар, 2016 оны 1 дүгээр сарын зээлийн төлөлтийг /250.000, 300.000 төгрөг/ хийсэн. Үүнээс хойш зээл төлөлтөө хийхгүй надад маш ихээр хүндрэл чирэгдэл учруулж утасдахаар утсаа авахгүй, мессеж бичихээр авсан юм чинь төлж л таараа, одоохондоо боломж байхгүй байна, бие өвдөөд байна, хашаа байшин маань зарагдахгүй байна, чи төлчих, чамд баярлаж явдаг гэх мэтээр хариу бичдэг. Сүүлдээ утсаа авахгүй, мессежид хариу ч байхгүй болсон. Би энэ хүний өмнөөс зээлийн хүүг төлж байгаа бөгөөд би өрөнд орж миний амьдралд дарамт болж байна. Иймд Г.Цэрэнпилээс Грийн Инвестмент банк бус санхүүгийн байгууллагаас авсан 3.500.000 төгрөгийг гаргуулж миний амьдралд туслана уу гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Цэцэгмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С.Жавзанпагмын ээж нь юм....С.Жавзанпагмын нэр дээр Г.Цэрэнпил нь Банк бус санхүүгийн байгууллагаас 3.500.000 төгрөгийг зээлж авсан. Тус зээлийг бэлнээр гаргуулах саналтай байна... Г.Цэрэнпил нь би танд их өртэй хүн, баярлаж явдаг шүү гэж хэлдэг байсан. Одоо бол өөртэй нь уулзах гэхээр ирдэггүй. Утсаа авахгүй байгаа юм. Энэ мөнгийг С.Жавзанпагма одоо төлж байгаа. Иймд Г.Цэрэнпилээс дээрхи мөнгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Жавзанпагма нь хариуцагч Г.Цэрэнпилээс 3.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан ба шүүх дээрхи нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Учир нь:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнх-Учрал нь нэхэмжлэгч С.Жавзанпагмын тус шүүхэд 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн хувийг 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр гардан авч, 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн дотор хариу тайлбар ирүүлэхээр хугацаа тогтоож өгсөн бөгөөд хариуцагч нь товлосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул тус хуулийн 72.3-т зааснаар хариуцагч Г.Цэрэнпилийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож нэхэмжлэгч С.Жавзанпагмын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Хариуцагч Г.Цэрэнпилд хэргийн материал танилцуулахаар 2017 оны 3 дугаар сарын 14, 2017 оны 3 дугаар сарын 20, 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр түүний эзэмшлийн 88395445 дугаарын утсаар тус тус мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр ирээгүй,

Мөн хариуцагч Г.Цэрэнпилд 2017 оны 4 дүгээр сарын 20-ний өдөр зарлагдсан шүүх хуралдааны товыг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр, 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр зарлагдсан шүүх хуралдааны товыг 2017 оны 4 дүгээр сарын 20-ний өдөр түүний эзэмшлийн 88395445 дугаар утсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 3.500.000 төгрөгийн тэмдэгтийн хураамж 70.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Их мэргэд овогт Гэлэг-Ёндонгийн Цэрэнпил /РФ75011864/-ээс 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Олхонууд овогт Сүрэнхорлоогийн Жавзанпагма /РЙ77070504/-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Цэрэнпилээс 70.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Жавзанпагмад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ