Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 05 өдөр

Дугаар   2024/ШЦТ/1107

 

 

 

 

 

 

 

  2024        12            05                                       2024/ШЦТ/1107

 

                              

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чанцалням даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,

Улсын яллагч Г.Б,

Шүүгдэгч З.Д нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт З-ын Д-д холбогдох эрүүгийн ............ дугаартай хэргийг тус шүүхийн хуралдааны “Г танхимд 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн.......... дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гараагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруугийн талаар:

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

2. Шүүгдэгч З.Д нь 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн.... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Си юү сүлжээ дэлгүүр дотор хохирогч Б.А-ы мартаж, үлдээсэн Ай фоне 14 про маркийн гар утсыг бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдлоо. Энэ нь:

- Хохирогч Б.А-ны "...2024 оны 10 дугаар сарын 21-ний 15 цаг 40 минутын орчим Сүхбаатар дүүргийн ...дүгээр хороонд байрлах баруун 4 замын урд автобусны буудал дээр байрлах СЮ дэлгүүрт аарц захиалаад уугаад сууж байсан. Тэгээд суудлынхаа хажууд тортой юмаа тавьчхаад мартаад гарчихсан тэгээд би 16 цаг 50 минутад юмаа үлдээснээ санаад эргээд очиход дотор нь байсан Ай фоне 14 про маркийн гар утас байхгүй байсан... Би шинэ утас аваад хайрцагтайгаа байсан болохоор торондоо хийчихсэн байсан..." гэх мэдүүлэг /хх 5/,

 Хөрөнгийн үнэлгээний "Онцгой үнэлгээ" ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн .......... дугаартай "...гар утасны зах зээлийн үнэлгээ 2,000,000 төгрөг..." гэх дүгнэлт /хх12-15/,

 З.Д-ээс ай фоне 14 про загварын гар утсыг хураан авсан тухай тэмдэглэл /хх 18/,

 Хохирогч Б.А-д ай фоне 14 про загварын гар утас хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 19/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 20/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 21-24/ зэргээр тус тус нотлогдон тогтоогдсон.

3. Монгол Улсын Иргэний хуулийн 116 дугаар зүйлд зааснаар гээгдэл эд хөрөнгө олсон хүн нь өмчлөгчид нэн даруй мэдэгдэж хүлээлгэн өгөх, тийнхүү мэдэгдэх боломжгүй бол цагдаагийн байгууллагад мэдэгдэх, түүнчлэн олон нийтийн газар, албан тасалгаа, нийтийн тээврээс гээгдэл эд хөрөнгө олсон бол тухайн байгууллагын захиргаанд хүлээлгэх өгөх үүрэг хүлээж, улмаар гээгдэл эд хөрөнгийг хүлээлгэн өгсөнтэй холбоотой шагнал шаардах эрхтэй байна.

Гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэл төрсөн байдаг.       

Шүүгдэгч З.Д нь гээгдэл эд хөрөнгө болох ай фоне 14 про маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсэн, улмаар гар утсыг гэрлүүгээ авч яван хувьдаа завшсан гэж үзэх үндэслэлтэй. Учир нь хохирогчийн гээгдүүлсэн тортой эд зүйлсээс шүүгдэгч нь зөвхөн хайрцагтай байсан гар утсыг авч бусад зүйлсийг байранд нь орхисон, тухайн гар утас кодтой байсан тул ашиглаагүй боловч гэрлүүгээ авч явсан байна. Шүүгдэгч нь хохирогчийн гээгдүүлсэн эд зүйлсээс гар утсыг авч завшин 2.000.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь иргэний үүргээ биелүүлэлгүй бусдын гээгдэл хөрөнгө гэдгийг мэдсээр байж шунахайн сэдэлтээр хувьдаа завшсан байх тул улсын яллагчийн гээгдэл хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

4. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч З.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, төлбөрийн талаар:

5. Хохирогч Б.А-ны гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх хүсэлт /хх 51/ авагдсан байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

6. Улсын яллагчаас шүүгдэгч З.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар ялаас чөлөөлөх саналыг гаргасан болно.

7. Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг хорих ялгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирыг төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

8. Шүүхээс шүүгдэгч З.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ажил хөдөлмөр эрхэлдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдлыг харгалзан хохирогчийн зөрчигдсэн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх гэх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн, анх удаа энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн шинж, хохирол төлбөрөө төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөлр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээв.

10. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв. 

 

           Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

                                                                                                                                                                                      1.Шүүгдэгч М овогт З-ын Д /РД:............../-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Д-ийг 500 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Д-ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

           4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

            5. Шүүгдэгч З.Д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

           6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

           7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

           8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Э.ЧАНЦАЛНЯМ