Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/06

 

25          01           10                                         25/ШЦТ/06

               

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                               Б.Наранжаргал, 

Улсын яллагч                                                             Т.Түмэнжаргал,

Хохирогч                                                                   *******

Шүүгдэгч                                                                    *******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******ид  холбогдох эрүүгийн 000000196 дугаартай хэргийг 2 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, Халх, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Багануур зүүн өмнөд бүс ” ТӨХК-д жолооч ажилтай, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот, Багануур дүүрэг, , дугаар гудамжны 11 тоотод байнга оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, (РД:).

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд тогтоосноор/

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2 оны 10 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдаж буй 106 дугаар орон сууцны орчимд тодорхой шалтгаангүйгээр хохирогч *******гийн биед олон удаагийн гараар цохих үйлдлээр халдасны улмаас түүний эрүүл мэндэд хамрын ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, маргах зүйлгүй.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,

            Хохирогч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “2 оны 10 дугаар сарын 28-ны оройн 23 цаг өнгөрч байх үед хотоос Багануур дүүрэгт ирээд найз Оргилтой хамт бааранд сууж байгаад гарч “CU”дэлгүүр орж 2 сөжү архи, 2.5 литрийн пиво авсан. Бид хоёр Уурхайн байрны голд байх сааданд сууж авсан зүйлээ ууж байгаад би согтоод тасарчихсан байсан. Гэнэт л би өмднөөс өөр хувцасгүй, эрэгтэй хүн миний толгой хэсэг рүү өшиглөж байсан. Тэгээд би босож зугтаагаад гүйсэн. Би даараад сүүлдээ алхаж явсаар байгаад Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 дүгээр сургуулийн хаалгыг тогшиж ороод таньдаг хүн байхыг хараад ухаан алдсан. Би шүүгдэгчтэй хохирол төлбөр дээр харилцан ярилцаад 6,000,000 төгрөг авахаар тохиролцсон. Энэ мөнгийг өгчихвөл надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Улсын яллагчаас шинжлэн судлуулсан баримт:

- Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 8-9-р хуудас/,

- Гэрч Б.Уранбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-1-р хуудас/,

- Гэрч Б.Мягмардоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,

- Гэрч Г.Сүхболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 19--р хуудас/,

- Гэрч Д.Ганбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

- Гэрч П.Батшандасын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,

- Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Багануур дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 316 дугаартай дүгнэлт /хх-ийн -5-р хуудас/,

- Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2 оны 11 дүгээр сарын -ны өдрийн 28/1 албан бичиг /хх-ийн 59-р хуудас/,

- Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хх-ийн 60-р хуудас/,

- Хохирогч *******гээс гаргаж өгсөн бичгийн нотлох баримт болох толгойн КТ бичиг 1 хуудас, цээжний КТ 1 хуудас, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 62-66-р хуудас/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл,  эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2 оны 10 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдаж буй 106 дугаар орон сууцны орчимд тодорхой шалтгаангүйгээр хохирогч *******гийн биед гараараа олон удаа цохьсон гэх хэргийн үйл баримт нь:

- Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2 оны 10 дугаар сарын 28-ны оройн 23 цаг өнгөрөөгөөд Улаанбаатар хотоос Багануур дүүрэгт ирсэн. ...өөрийн найз Оргилтой уулзаж,...шөнө 00 цаг өнгөрөөгөөд Багануур дүүргийн 1 “М” нэртэй бааранд орсон юм.  ...удахгүй 01 цаг өнгөрөөгөөд баар хаасан. Би бааранд байхдаа өөрийн танил ах нартай бага зэрэг ам зөрөлдөж маргалдсан зүйл байгаа. Тэр үед миний зүс таних Мягмардорж гэх ах намайг дагуулаад баарнаас гарсан. Бид хоёр “CU”дэлгүүр орж 2 сөжү архи, 2.5 литрийн cass нэртэй пиво авсан. Бид хоёр Уурхайн байрны голд байх сааданд сууж авсан авсан зүйлээ хувааж уусан. Тэр үед хоёр ах бид хоёр дээр хүрч ирээд “хамт уух уу” гээд байсан. Бид хоёр “үгүй” гэдгээ хэлээд явуулсан. Бид хоёр ууж сууж байгаад би согтоод тасарчихсан байсан. Гэнэт л би өмднөөс өөр хувцасгүй, 2-3 эрэгтэй хүн миний толгой хэсэг рүү өшиглөж байсан, ...би толгойгоо хамгаалаад “одоо болно оо” гэж хэлээд гарыг нь тавиулаад нэг эрэгтэй хүнийг хөлөөрөө жийсэн. Тэгээд би босож зугтаагаад гүйсэн. Би даараад сүүлдээ алхаж явсаар байгаад Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 дүгээр сургуулийн хаалгыг тогшиж ороод таньдаг хүн байхыг хараад ухаан алдсан. Тэгээд сэрэхдээ эмнэлэгт сэрсэн. ...миний биед гэмтэл учруулсан хүмүүсийг харж чадаагүй. ...миний биед хамар хугарсан, шүд бүхэлдээ хөндүүр, нүүр хэсэг бүхэлдээ хавдсан, хавирга хөндүүртэй, нэг нүд нээгдэхгүй, толгой хагарч оёдол тавиулсан, уруул, ам дотор хэсэгт язарсан, биеийн гадна хэсгүүдэд жижиг шарх, сорви олон үүссэн, нуруу зулгарсан, зүүн талын чих хугарсан зэрэг гэмтлүүд учирсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р хуудас/,

- Гэрч Б.Уранбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...туранхай залууг сүүлд ирсэн залуу нь гарт нь багтах хэмжээний хатуу зүйлээр толгой руу нь цохисон. Тухайн үед тас гэж дуу гарах нь сонсогдсон, гараараа цохиогүй байх гэж бодож байна. Цээж нүцгэн залуу сүүлд ирсэн залуу хоёр барьцалдаад зодолдоод дийлэхгүй байсан. Тухайн үед Дэмчигдорж, Мягмардагва бид гурав үйлдлийг нь болиулах гэхэд дийлдэхгүй байсан..., үйл явдал болох үед байсан хүмүүс нь *******, Д.Ганбаатар, ******* гэх хүмүүс мөн байна. Бид нарыг байхад өндөр биетэй Д.Ганбаатар гэх хүн нь ямар нэг байдлаар зодолдсон зүйл харагдаагүй. Тэр хүн нь зугтаагаад явж байсан. Харин *******, ******* нар л хоорондоо зодолдоод барьцалдаад байсан. Тухайн үедээ харахад ил харагдах гэмтэл харагдаагүй. ******* нь нүцгэн байсныг мэдэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-1-р хуудас/,

- Гэрч Б.Мягмардоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...миний зүс таних Тэмүүжин гэх залуу бааран дотор хүмүүстэй муудалцах гээд байсан.  Би тухайн үедээ хориглоод баарнаас авч гарсан юм..., ...бид хоёр “CU”дэлгүүр орж 2.5 литрийн пиво, 2 шил сөжү архи авсан. Бид хоёр “CU”дэлгүүрээс авч гараад 57 дугаар байрны гадна байрлах саравчинд сууж авч явсан зүйлээ хувааж уусан. ...тэр үед Тэмүүжин өөрийн найз охиноо 106 дугаар байрны тийшээ байдаг гээд байсан. Түүнээс хойш би согтоод юу болсноо санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,

- Гэрч Г.Сүхболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...над руу дайраад байсан хүн нь ******* гэх хүн мөн байна. Нөгөө хоёр хүнийх нь царайг тогтож харж чадаагүй. Одоо харвал би танихгүй. ...*******тэй би тааралдаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 19--р хуудас/,

- Гэрч Д.Ганбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....тэр үед ******* хүрч ирээд нөгөө залуугийн ардаас нь үсдээд татахад босохгүй байсан. ******* нь нөгөө залуугийн нүүр рүү нь 3- удаа гараараа хүчтэй цохьсон. Нөгөө залуу шууд босож ирээд *******той хоорондоо барьцалдаад хоорондоо гараараа цохилцоод байсан. Тэгэхээр нь би *******ийг ардаас нь тэврээд татсан юм. Тэгтэл нөгөө залуу нь гүйгээд алга болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

- Гэрч П.Батшандасын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би тухайн хүмүүсийн царайг тодорхой харж чадаагүй. Харанхуй, дээрээс нь цас шуурсан, салхитай байсан. ...би өглөө гэгээ орсоны дараа зодоон болоод байсан газар руу очиж харахад шар өнгийн хос гутал, 2 ширхэг түлхүүр, өрөөсөн тавчик зэрэг эд зүйлс байсныг харсан. Тэгээд үдээс хойш нэг эрэгтэй хүн өрөөсөн өрөөсөн тавчикийг аваад манай ажилчид дээр ирж 2 ширхэг түлхүүр харсан уу гээд асууж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,

- Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Багануур дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 316 дугаартай: “1.*******гийн биед хамрын ясны шинэ хугарал, таславчийн мурийлт, толгойн ар хэсэг болон доод уруулын язарсан ил шарх, зүүн шанаа, хацар, чамархай орчмын зөөлөн эдийн гэмтэл, зүүн нүд болон баруун нүдний дээд доод зовхи цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, хамрын нуруу, ар нурууны хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Дээрх шарх, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. .Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн -5-р хуудас/ зэрэг баримтаар тогтоогдож байна.

            Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хохирогч, шүүгдэгч нар нь хохирол төлбөр дээр эвлэрэн хэлэлцсэн талаар шийдвэрт дурдуулах саналтай” гэв,

            Хохирогч ******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Хэлэх зүйлгүй.” гэв,

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна.” гэв.

Шүүгдэгчид холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүй нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Шүүгдэгч ******* нь өөрийнхөө үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд эрсдэл үүсэх боломжтой болохыг ухамсарлаж ойлгох боломжтой байсан бөгөөд хохирогчийг цохих үйлдэлдээ санаатай хандсан нь тогтоогдож байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

  

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэцэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй ба хохирогч *******, шүүгдэгч ******* нар нь шүүх хуралдааны явцад гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн талаар эвлэрэн хэлэлцсэн болно.

Тус Эвлэрэлийн гэрээнд “Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн төлбөрт нийт 6,000,000 төгрөгийг хохирогч *******д төлж барагдуулах, үүний 3,000,000 төгрөгийг 25 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр, үлдэх 3,000,000 төгрөгийн дөрвөн сарын хугацаанд төлж барагдуулахаар тохиролцов.” гэж мэдүүлж байна.

            Шүүх хуралдаанд шинжлэн судалсан Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2 оны 11 дүгээр сарын -ны өдрийн 28/1 дугаартай албан бичиг “Иргэн ******* нь 2 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Багануур эрүүл мэндийн төвийн ойрын дуудлага 56,609 төгрөг, яаралтай тусламж 222,69 төгрөг, нийт 279,303 төгрөгийн тусламж үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулж эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан байна” /хх-ийн 59-р хуудас/ гэжээ.

              Дээрх 279,303 төгрөгийн төлбөрийг шүүгдэгч ******* нь шүүхийн шатанд Эрүүл мэндийн даатгалын санд төлж барагдуулсан байна.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай” гэв.

            Хохирогч ******* шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: “Хохирол төлбөр дээр тохиролцоод бид эвлэрсэн. Иймд энэ хүнд гомдол, санал байхгүй, хамгийн бага хэмжээгээр ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв,

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна. Хохирогчоос уучлалт гуйя, хохирлыг төлж барагдуулна.”  гэв.

Шүүгдэгч *******ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдож байх ба тус хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас гаргасан зорчих эрх хязгаарлах ял оногдуулах тухай саналыг хянаад, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, учирсан хохирол, хор уршиг, хохирол төлөгдсөн байдал, хохирогчийн санал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн, шүүхээс шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1- дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ид 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох оногдуулсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг *******ид мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******ид тайлбарласугай.
  5. Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, хохирогч ******* нар нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, мөн сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрт нийт 6,000,000 төгрөг төлөхөөр эвлэрсэн болохыг баталж, хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь эрүүл мэндийн даатгалын санд 279,303 /хоёр зуун далан есөн мянга гурван зуун гурав/-н төгрөгийг төлж барагдуулсан болохыг дурдсугай.
  7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй ,шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
  10. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ӨЛЗИЙ-ОТГОН