Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 146/ШТ2017/00028

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Цэвэлмаа 

Улсын яллагч: Д.Бат-Өлзий

Шүүгдэгч А.Бын өмгөөлөгч: Д.Дашцэрэн

Шүүгдэгч Ж.Бын өмгөөлөгч: Н.Болд

Шүүгдэгч Д.Шийн өмгөөлөгч: О.Хишигсүрэн

Шүүгдэгч Л.Б, Б.Т нарын өмгөөлөгч: Д.Гунгаа

Шүүгдэгч: А.Б, Ж.Ба, Д.Ш, Л.Б, Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Б-н Т, Б овогт А-н Б, Г овогт Д-н Ш, С овогт Ж-н Б, Б овогт Л-н Б нарт холбогдох эрүүгийн 201715010020 дугаартай, 146/2017/0024/Э/ индекстэй, хэргийг 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19........ оны 11 дүгээр сарын 05-ны өдөр .......... аймгийн .......   суманд төрсөн, 38 настай, .......эй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ....... хамт ..... хотын ...... сумын ........7-59 тоотод оршин суух,  ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Т овогт Б-н Т. /РД: .........../

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19.... оны 12 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн ............ суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотын ...... дүүргийн 7 дугаар хороо, ... 14-30 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, С овогт Ж-н Б. /РД: ......./

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19...... оны 06 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн .......... суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Улаанбаатар хотын ......... дүүргийн 10 дугаар хороо, ....... 29-21 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт А-н Б. /РД: ................../

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн .......... суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт Улаанбаатар хотын ......... дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян-Уул 27-2а тоотод оршин суудаг, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 486 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар ял хойшлогдож байсан, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Г овогт Д-н Ш. /РД: ............../

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1964 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн .......... суманд төрсөн, 53 настай, .........й, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Өвөрхангай аймгийн ..........сумын ............... ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ............ сумын 3 дугаар баг 5-9 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Л-н Б. /РД: ............../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч А.Б нь 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн .......... сумын 5 дугаар багийн нутаг “Улаан толгойн өвөр” гэх газраас хохирогч Х.Чийн 1 тооны адууг П.Ггийн эзэмшлийн улаан өнгийн “Даюун” маркийн улсын дугааргүй мотоциклийг ашиглан хулгайлж, хохирогч Х.Чид 400.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Мөн яллагдагч А.Б нь давтан үйлдлээр яллагдагч Ж.Ба, Б.Т, Данхар буюу Д.Ш нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, Ц.Жын эзэмшлийн .......... улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн “Гресс” маркийн автомашиныг ашиглан 2017 оны 01 дүгээр сарын 30-31-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн .......... сумын 2 дугаар багийн “Улаан эрэг“ гэх газраас иргэн Н.Жын 5 настай 2 эр үхрийг хулгайлж, хохирогч Н.Жд 3000000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Яллагдагч А.Б, Ж.Ба, Б.Т нар нь давтан үйлдлээр урьдчилан үгсэн тохиролцож, Ц.Жын эзэмшлийн .......... улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн “Гресс” маркийн автомашиныг ашиглан 2017 оны 02 дугаар сарын 05-ны шөнө 23 цагийн үед Өвөрхангай аймгийн .......... сумын 2 дугаар багийн “Ногоон нуур” гэх газраас иргэн Ж.Ггийн 16 тооны эр хонь, 4 эр ямааг хулгайлж, хохирогч Д.Цад 2800000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Яллагдагч Л.Б нь 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд сумын иргэн Ж.Дгийн гуйлтаар бусдад ашиглуулах зорилгоор нөхөр Ё.Иийн эрхийг буюу тамга тэмдэг, хэвлэмэл маягтыг ашиглан 200 кг мах тээвэрлэх гарал үүслийн бичгийг хийж өгч, гарын үсгийг “Ё.Иь” гэж бичиж хуурамч баримт бичиг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б мэдүүлэхдээ: 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн .......... сумын иргэн Х.Чийн 1 тооны адууг хулгайлж сумын төв дээр хөтөлж ирсэн. 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Н.Жын 2 үхрийг Б.Т, Д.Ш нарын хамт хулгай хийсэн.  2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Ж.Ба, Б.Т нарын хамт 16 тооны эр хонь, 4 тооны эр ямааг хулгайлсан. Өөр хийсэн хэрэг байхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Ба мэдүүлэхдээ: 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр А.Б хөдөө яваад ирье гээд Б.Ттай хамт ирсэн. Тэгээд Б.Т бид гурав хөдөө явсан. Хөдөө ирээд Н.Жын 2 үхрийг хулгайлж аваад эмээлт дээр ирж 620000 төгрөгөөр зарсан. Б.Тд 100000 төгрөг өгсөн. Илүү гарсан мөнгийг нь А.Б бид хоёр хувааж авсан. А.Б дараа нь дахиад хөдөө яваад ирье гээд Б.Т бид хоёрыг аваад өвөөгийнхөө хонин дээр ирээд 16 хонь, 4 ямаа авсан. Мал хийх газар байхгүй болохоор нь би эгчдээ худлаа хэлж гэрт нь очиж хулгайлсан хонь, ямаагаа нядалсан.  А.Б хүнээс хонь, ямааг худалдаж авсан гэж хэлээд гарал үүслийн бичиг баримт авсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм хэрэг хийхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ш мэдүүлэхдээ: Намайг 2017 оны 12 дугаар сарын 29-31-ний шөнө гэртээ байж байтал А.Б гар утас руу залгаад хүрээд ир гэсэн.  Хамт явж 2 үхрийг хулгайлсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б мэдүүлэхдээ: 2017 оны 02 дугаар сарын 06-ны орой 17 цагийн үед Ж.Д утсаар яриад Ё.Индрээ ах байна уу  малын бичиг хийгээд өгөөч гээд байсан. 200 килограмм махны гарал үүслийн бичиг хийгээд өгөөч хүүхдээ явуулчихъя гэхээр нь би гарал үүслийн бичиг хийж өгсөн. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Дахиж ийм зүйл хийхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ: Ж.Ба, А.Б нартай хамт 2 үхэр, 16 хонь, 4 ямаа хулгайлсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв   

Хохирогч Н.Жын 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манайх Өвөрхангай аймгийн .......... сумын 2 дугаар багийн нутаг “Бүдүүн” гэх газар энэ өвөл байсан юм. Намайг Улаанбаатар хот явчихсан эзгүй байхад буюу 2017 оны 01 дүгээр сарын 30-наас 2017 оны 01 дүгээр сарын 31-нд шилжих шөнө хөмсөг цагаан хүрэн зүсмийн, хөх зүсмийн эр үхэр нийлсэн нийт 2 тооны үхрийг хулгайд алдсан юм. Улаанбаатар хотоос ирээд үхрийг ирж хайсан. Тэгтэл манай гэрээс зүүн тийш байх байрлах манай нутгийн “Улаан эрэг” гэх газар малын сэвс байсан ба цасаар булчихсан байсан. Сэвсний хажууд автомашины мөр, ойролцоо газарт чулуу болон шороон дээр малын цус болчихсон байсан. Тэгээд л үхрийг нядалсан байна гэж бодож цагдаагийн байгууллагад хандсан. Содон шинж тэмдэг гэвэл нэг эр үхэр нь оросийн эрлийз үхэр байсан. Нөгөө үхэр нь хөмсөг цагаан үхэр байсан. Хоёулаа энэ жил бүдүүрч байгаа 5 настай эр үхэр байсан болохоор би тус бүрт нь 1500000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр үнэлсэн юм. Тухайн үед манай үхэр мал тарган байсан хавар мах үнэд орохоор худалдан борлуулж оюутны төлбөр өгөх гэж байсан. Манай үхэр сүргээс биеэр том тарган байсан үхрийг хулгайлсан байсан. Би А.Б гэж хүнийг танихгүй. Харин Ж.Быг танина. Мөн Д.Шийг сайн мэднэ. Манай нутгийн Ганпүрэв гэж хүний эхнэрийнх нь дүү малыг нь маллаж байдаг хүн байгаа юм. Би Д.Штэй цуг хөдөө хамт хонинд явж байсан. Намайг Улаанбаатар хот явсан талаар сайн мэднэ. Тэгээд Улаанбаатар хотоос ирээд үхрийг хайж байхад худал яриад надаас үхрээ олсон уу гэж асуугаад байсан. Мөн “Улаан эрэг” гэх газар автомашины мөр байна гэж асуухад тэр газарт цагаан өнгийн 2 жижиг тэрэг явж байсан гэж ярьж байсан. Автомашин явж байхад би хонинд явж байсан гэж яриад байсан. Би тэр хүмүүстэй ямар нэгэн өс хонзон байхгүй. Хэрүүл маргаан огт хийж байгаагүй. Ямар учраас манай үхрийг хулгай хийсэн талаар мэдэхгүй. Би хохирлоо бүрэн барагдуулах хүсэлтэй байна. Манай нутгийн Д.Ш гэж хүн намайг явсан талаар мэдэж Улаанбаатар хотоос хүмүүс дуудаж үхрийг өгсөн байгаа юм. Би Д.Шийн хүргэн ах Ганпүрэвийн хамт Улаанбаатар хот явсан. Тийм болохоор Д.Ш намайг Улаанбаатар хот явсан ар гэрт нь малд явах хүнгүй үлдсэн талаар сайн мэдэж байсан.  Би гомдолтой байна. Би 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 31-нд шилжих шөнө алдсан 2 үхрийг тус бүрд нь 1500000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр үнэлсэн. Сум орон нутгийн гаргасан үнэлгээтэй танилцсан. Иймд би алдсан үхрийн үнэ болох нийт 3000000 төгрөгийг, үхэр эрж хайсан зардал, Хархорин сумын Цагдаагийн хэлтэст ирж мэдүүлэг өгсөн зардал зэрэг бүгд нийлээд 200000 төгрөг болсон. Нийт 3200000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийг нэхэмжилж байна...” гэжээ. /1 дүгээр хх-80 дугаар хуудас/

Хохирогч Д.Ц 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай гэр Өвөрхангай аймгийн .......... сумын 2 дугаар багийн нутаг “Ногоон нуур” гэх газар байдаг юм. Би нөхрийн хамт хоёул амьдардаг. Намайг эзгүй Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байхад буюу 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 06-нд шилжих шөнө манай хотлуулсан байсан хонин сүргийг тууж яваад манай өөрийн хаваржаа нь дээр авчирч ачсан байдалтай байна гэж манай нөхөр надтай утсаар ярьж хэлсэн. Тэгээд хонь ямааг тоолоход 16 тооны эр хонь, 4 тооны эр ямаа зэрэг байхгүй байна гэж хэлсэн. Тухайн үед цас орчихсон байсан болохоор автомашины мөр тод гарсан байсан талаар мөн хэлсэн. Би анх эхэлж хэсгийн төлөөлөгч хошууч Б.Цогтбаярт тайлбар мэдүүлэг өгөхдөө хонийг 150000 төгрөг, ямааг 100000 төгрөгөөр үнэлнэ гэж мэдүүлэг тайлбар өгсөн. Энэ үнээр буюу хонь тус бүр 150000 төгрөг, ямаа тус бүр 100000 төгрөг нийт 2800000 төгрөгийг нэхэмжлэх болно. Би хонь ямааг эрж хайсан зүйл байхгүй. Тухайн үед цагдаагийн байгууллагад хандсан. Манайхаас алдагдсан хонь ямааны зөв талын чихийг тайрсан энтэй, хонины нуруу хэсгээс сүүл хэсэг хүртэл хар лакаар тэмдэглэсэн байсан. Харин ямааны буруу талын эвэр дотор талаасаа улаан өнгийн будагтай байсан. Өөр содон тэмдэг байхгүй. Бүгд л эр хонь, эр ямаа байсан. Тухайн үед надад сэжиглэж байсан хүн байгаагүй. Ямарч байсан автомашинаар хонь ямааг ачиж явсан байдалтай байна гэхэд нь цагдаагийн байгууллагад хандсан. Сүүлд харин өөрийн охины хүү А.Б хэсэг бүлэг хүмүүстэй хамтран авомашин ашиглаж, хулгай хийсэн талаар цагдаагийн байгууллага дээр ирээд мэдсэн. Санал хүсэлт гэвэл хохирлоо барагдуулах хүсэлтэй байна. А.Бод өөрийн гэсэн хонь ямаа байхгүй. Манайх 2016 оны өвөл мал тооллогоор бод, бог мал нийлсэн 200 гаран толгой мал тоолуулсан. Би Ж.Быг танина. Манай нутгийн хүүхэд байсан. Төрөл садангийн холбоо бол байхгүй. Харин хамт явж байсан Д.Түвшинжаргалыг танихгүй...” гэжээ. /1 дүгээр хх-187 дугаар хуудас/

Хохирогч Х.Ч 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би өөрийнхөө хүрэн зүсмийн 8 тоо тамгатай эм байхгүй хязаалан насны адууг Өвөрхангай аймгийн .......... сумын 2 дугаар багийн нутаг “Ногоон нуур” гэх газраас 2017 оны 01 дүгээр сарын эхээр алдсан юм. Тэгээд эрэл сурал болж явж байгаад .......... сумын төвд мал мах худалдаж авч борлуулдаг Баяраа гэж хүний хашаанаас өөрийн алдсан адууг авсан. Баяраатай уулзахад манай нутгийн залуу А.Б авчирч өгөөд 400000 төгрөгөөр зарсан гэж байсан. Одоо надад гомдол санал байхгүй. Би алдсан морио амьдаар нь олж авсан. Манайхаас алдсан адуу нь хязаалан насны адуу байсан болохоор би 600000 төгрөгөөр үнэлж байна...” гэжээ. /1 дүгээр хх-189-190 дүгээр хуудас/

Гэрч Г.Сэр-Од 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...А.Б нь манай нутгийн Гомбосүрэнгийн зээ хүү нь байгаа юм. 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотоос А.Б өөрийн 88529298 дугаарын утаснаас миний 89557666 дугаарын утас руу залгаж ярьсан. Ярьж байхдаа надаас өвөө Гомбосүрэнгийнхээ хээр азаргатай зээрд алаг гүүтэй 20 гаран тооны адуугаа утсаар асууж байсан. Тэгээд өөр зүйл яриагүй. Тэрний дараа ахиж А.Б залгаж би Улаанбаатар хотоос 2 найзынхаа хамт гарчихсан автомашинтай очиж байна. Чи ганц хоёр адуу гаргаад өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би үгүй гэж хэлсэн. Тэгтэл А.Б намайг гэрээсээ гарч байгаад утсаар ярь гэж хэлсэн. Тэгэхээр нь дахин үгүй гэж хэлээд утсаа салгасан. Хэсэг хугацааны дараа А.Б дахин миний дугаар луу залгасан. Тэгэхээр нь эхнэр Өнөржаргалаар яриулж намайг алга байна гэж А.Бод хэл гэсэн. Тэгээд би өөрийнхөө утсыг унтраасан. Ахиж холбоо бариагүй унтаад өгсөн. Би А.Быг Өвөрхангай аймгийн .......... сумын нутагт хүрч ир гэж хэлээгүй. Харин надаас эхэлж А.Б залгаж өвөө Гомбосүрэнгийнхээ адууг хаана байгаа талаар асууж байсан. Дараа 2 найзтайгаа автомашинаар .......... сумын нутагт ирж байгаа талаар хэлж байсан. Харин А.Быг Улаанбаатар хотоос автомашинтай хүмүүстэй цуг ирээд өвөөгийнхөө хониос хонь, ямаа хулгайлсан талаар сүүлд мэдсэн. Би А.Быг Өвөрхангай аймгийн .......... сумын нутагт хүрч ир гэж хэлээгүй. Харин А.Б өөрөө надруу ярьж адуу гаргаж өг гэж хэлсэн...” гэжээ. /1 дүгээр хх-82, 2 дугаар хх-25-26 дугаар хуудас/

Гэрч Б.Барсболд 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...Өвөрхангай аймгийн Бүрд сумын 4 дүгээр багийн нутаг “Номгон гэх” газар өөрийн өвөлжөө нь дээр ганц гэрээр өвөлжиж байхад миний ээжийн төрсөн дүү Ж.Ба ах өөрийнхөө саарал өнгийн микро автомашиныг унаж А.Б, Д.Түвшээ нарын хамт хонь, ямаа ачиж шөнө 02-03 цагийн үед ирсэн. Тэгээд хонь ямааг буулгасан. Тухайн үед би гэрээс гарч харсан. Ж.Ба, А.Б, Д.Түвшээ нар хонь ямаагаа буулгачихаад гэрт орж ирээд унтаж амарсан. Маргааш өглөө нь Ж.Ба ах болон хамт ирсэн хүмүүс нь хонь ямаа хийх гэж байгаа бололтой байсан. Тэгэхээр нь би хониндоо яваад орой ирсэн чинь Ж.Ба ах хонь ямааг нядалж дуусаад явах гэж байсан. Маргааш өдөр Ж.Ба ахын эхнэр Ж.Ба ах чинь аваарт орсон гэж ярьж байсан. Ж.Ба ахыг Д.Түвшээ, А.Б нартай ирэхэд миний ээж Ж.Д бага дүү Лхагвасүрэн нар байсан. Манайх ганц гэр өвөлждөг талаар нутгийн хүмүүс бүгд мэднэ. Манайд Ж.Ба ах, А.Б, Д.Түвшээ нар нь шөнө ирээд маргааш 15 цагийн үед эндээс явсан. Тэгээд Ж.Ба ах өөрийнхөө автомашиныг унаж А.Б, Д.Түвшээ нарын хамт Улаанбаатар явлаа гэж хэлээд явсан. Өөр надад мэдэх зүйл байхгүй. Би Д.Түвшинжаргалыг 2016 оны зунаас эхлэн мэдэх болсон. Манай ээжийн ах Адъяасүрэн ахын атомашиныг унаж шугамд явдаг юм. Харин А.Быг танихгүй. Хэдэн тооны хонь ямаа авчирч нядалсан талаар мэдэхгүй ...Миний ээж Ж.Д нь намайг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд сумын төв орж Л.Б эгчээс малын бичиг аваад ир гэж хэлсэн. Тэгэхээр би Өвөрхангай аймгийн Бүрд сумын төврүү өөрийнхөө цагаан өнгийн улсын дугааргүй “Сайняа” гэсэн нэртэй мотоцикльтой явж Л.Б эгчийн гэрт нь очиж малын бичиг авсан. Тэгээд буцаж хөдөө ирээд ээж Ж.Дд Л.Б эгчийн хийж өгсөн малын бичгийг өгсөн. Миний ээжээс Ж.Ба ах малын бичгийг авч Улаанбаатар хот явсан байх. Ээж надад хэлэхдээ А.Б, Ж.Ба ах хоёр чинь ээжээс нь малын бичиг аваад өг гэж гуйгаад байсан гэсэн. Өөр надад мэдэх зүйл байхгүй. Би Өвөрхангай аймгийн Бүрд сумын төв орж Л.Б эгчээс малын бичиг авсан талаараа тухайн үед хэлээгүй нь миний буруу. Урд нь бол Л.Б эгчийн нөхөр Ё.Иь ахаас малын бичиг авч байсан. Би хулгайн мал байсан талаар мэдээгүй. А.Б ээж бид хоёрт хэлэхдээ 700000 төгрөгөөр хүнээс худалдаж авсан гэж хэлсэн...” гэжээ. /1 дүгээр хх-88, 2 дугаар хх-30 дугаар хуудас/

Гэрч Ё.Иь 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хонины мах 200 грамм, .......... жолооч Ж.Ба гэсэн бичгийг би хийгээгүй. 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хөдөө ажлаар явж байгаад 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Бүрд сумын нутагт байх гэрт ирсэн. Манай эхнэр Л.Б намайг байхгүй байхад Өвөрхангай аймгийн Бүрд сумын 4 дүгээр багийн иргэн Б.Барсболд гэж хүнд мах махан бүтээгдэхүүний гарал үүслийн бичиг хийж өгсөн байсан. Тэгээд миний тэмдэгийг дарж баталгаажуулсан байсан. Нэг хувь үлдэж архивт ордог болохоор тэндээс үзэж байгаад мэдсэн. Өвлийн цагт байр халаалт байхгүй, тийм болохоор гэрээр малын бичиг хийж өгч байсан болохоор тэмдэг гэрт байсан. Хөдөө явахдаа гэрт үлдээж явсан...” гэжээ. /1 дүгээр хх-94 дүгээр хуудас/

Гэрч Ж.Д 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манайх 2017 оны 02 дугаар сард Өвөрхангай аймгийн Бүрд сумын 4 дүгээр багийн нутаг “Номгоны эх ууц” гэх газар өвөлжсөн. Би эцэг эхээс 11,  айлын том хүүхэд байгаа юм. Харин Ж.Ба доороосоо 4 дэх хүүхэд байгаа юм. Тэр болгон манайхаар ирээд байдаггүй. 2017 оны 02 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө өөрийнхөө мөнгөлөг саарал өнгийн микро автомашиныг унаж танихгүй 2 хүний хамт ирсэн. Манайд ирэхдээ хонь ямааг амьдаар ачиж ирсэн байсан. Ямар учиртай хонь, ямаа юм бэ гэж асуутал хүнээс 700000 төгрөгөөр худалдаж авсан гэж хамт явсан хүн нь хэлсэн. Манайд ирэхдээ шөнийн 03 цаг өнгөрч байхад ирсэн. Тухайн хонь ямааг автомашнаас буулгаж хашаанд үлдээж гэрт орж ирээд унтаж амарсан. Тэгээд өглөө эрт босоод Ж.Ба хамт ирсэн 2 хүнийнхээ хамт авчирсан хонь ямааг нядалж төхөөрч байгаа бололтой байсан. Тухайн үед манай хүүхэд ханиад хүрсэн байсан болохоор би гэрээс гараагүй. Ж.Ба болон хамт явсан хүмүүс надаас Бүрд сумын малын эмнэлэгийн хүнээс малын гарал үүслийн бичиг хийлгээд өгчих гэж гуйгаад байхаар нь би Бүрд сумын малын эмнэлэгт ажилдаг хүний эхнэр Л.Б эгч рүү утсаар ярьж малын бичиг хийгээд өгөөч мах Улаанбаатар хотруу явуулах гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд өөрийн хүү Б.Барсболд мотоцикльтой сумын төв явж малын бичиг Л.Б эгчээр хийлгүүлсэн. Би Ж.Ба болон хамт явж байсан хүмүүс хонь ямааг худалдан авсан гэж яриад байхаар нь малын бичиг хийлгүүлж өгсөн юм. Тухайн үед би хулгайн мах байсан талаар би мэдээгүй...А.Б нь надад хэлэхдээ хүнээс 700000 төгрөгөөр худалдан авсан гэж хэлсэн. Миний дүү Ж.Ба нь хамт ирсэн А.Бын хамт намайг малын гарал үүслийн бичиг хийлгэж өгөөч гэж гуйгаад байхаар нь Өвөрхангай аймгийн Бүрд сумын төвд байдаг Л.Б эгчээр малын бичиг хийлгэж өгсөн. Би хулгайн хонь, ямаа байсан талаар огт мэдээгүй. Л.Б эгчийн нөхөр Ё.Иь нь Өвөрхангай аймгийн Бүрд сумын төвд малын эмч ажилтай. Надад Л.Б эгч би чадахгүй Ё.Индрээ байхгүй гэж ярьсан би тэгэхээр нь малын бичиг хийгээд өгөөч гэж ярьж хэлж байгаад малын бичиг хийлгүүлж өөрийн төрсөн дүү Ж.Бад өгсөн...” гэжээ. /1 дүгээр хх-95, 2 дугаар хх-31 дүгээр хуудас/

Шинжээч Ш.Гүрдорж 2017 оны 04 дүгээр сарын 03-ний өдөр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...Өвөрхангай аймгийн .......... сумын нутагт энэ жил үхрийн мах өндөр ханштай байгаа. Н.Жын алдсан 2 тооны үхэр нь 5 настай эр үхэр гэж тайлбар өгсөн байсан. Тэгэхээр сум орон нутгийнхаа жишиг үнийг гишүүд нартай ярилцаж байгаад 1500000 төгрөгөөр үнэлж үнэлгээ гаргасан...” гэжээ. /1 дүгээр хх-96 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч П.Г 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай гэр Өвөрхангай аймгийн .......... сумын 2 дугаар багийн нутаг “Ногоон нуур” гэх газар байдаг. Манай эхнэрийг Улаанбаатар хот явсан хойгуур намайг гэрт байхад манай хотлуулж хураасан байсан хонин сүргийг гаднаас тууж хаваржааны саравчин дээр автомашинд ачиж авч явсан байдалтай байсан. Манайхаас 2017 оны 02 дугаар сарын 04-ны өдрөөс 05-нд шилжих шөнө 16 хонь, 4 тооны ямаа алдагдсан. Манайхаас хонь ямааг хулгайлсан хүмүүс дотор миний том охин Алтанцэцэгийн хүүхэд байсан. Алтанцэцэгийн хүүг А.Б гэдэг. А.Б нь манайд 2016 оны өвөл байсан. Манайхаас алдагдсан хонь ямаан сүрэг дотор А.Бын нэрний мал сүрэг огт байхгүй. Улаанбаатар хотос миний том охины хүү А.Б ирээд Х.Ч гэх хүний адууг хулгайлж, манай сумын мал мах худалдан авдаг Б.Ихбаярт 400000 төгрөгөөр зарж мөнгийг нь авч Улаанбаатар хот явсан байсан. Энэ талаар сүүлд мэдсэн. Би мотоциклийг аваад удаж байна. 100000 төгрөгөөр үнэлж байна. Үнэлгээтэй санал нийлж байна...” гэжээ. /2 дугаар хх-19-21 дүгээр хуудас/

Иргэний нэхэмжлэгч Ц.Ж 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн автомашин миний нэр дээр байдаг. Ж.Ба уг автомашиныг унаж хэрэглэдэг. Уг машин нь 2003 онд үйлдвэрлэсэн. Монгол улсад 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр орж ирсэн, засвар үйлчилгээ цаг тухай бүрт нь хийсэн автомашин байсан............. улсын дугаартай суудлын “Гресс маркийн автомашины манай хамтран амьдрагч Ж.Ба нь унаж яваад зам тээврийн осол гаргасан байсан. Анх гэрчээр мэдүүлэг өгөхдөө гомдолтой байна гэж ярьсан. Одоо бодоод байхад нэхэмжлэх шаардлага байхгүй. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь дээр миний нэр байдаг. .......... улсын дугаартай суудлын “Гресс” маркийн автомашины эзэмшигч нь миний хамтран амьдрагч Ж.Ба байгаа юм. Унаж хэрэглээд замын хөдөлгөөнд оролцсон. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /1 дүгээр хх-ийн 81, 2 дугаар хх-22-23 дугаар хуудас/

Гэрч Б.Ихбаяр 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...А.Б нь намайг Улаанаатар хотод байхад адуу авч байгаа юу танд адуу зарах гэсэн юм гэж утсаар асууж байсан. Тэгээд 2017 оны 01 дүгээр эхээр Улаанбаатар хотоос ирээд удаагүй байхад А.Б манай хашаанд бараан зүсмийн адууг оруулж өгч орхиод явсан байсан. Тухайн үед би хөдөө ажлаар явж байгаад шөнө ирсэн. Нэг адууг А.Б авчирсаныг мэдсэн. Учир нь А.Б надаас шөнө ирээд адуу зарсан мөнгө авъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би одоо харанхуй шөнө үнэлж мэдэхгүй байна. Маргааш өдөр гэрэл гэгээтэй үед үзэж байгаад үнэ ханшаа тохирч наймаа хийе гэж хэлээд явуулсан. Маргааш өглөө 10 цагийн үед А.Бын авчирсан адууг үзсэн. Тухайн үеийн зах зээлийн үнэ буюу 400000 төгрөгөөр бодож адууг үнэлж А.Бод 400000 төгрөг бэлнээр өгсөн. Би тухайн үед А.Бын авчирсан адууг хулгайн адуу байсан талаар мэдээгүй. Харин А.Бод мөнгө явуулсан өдрийн орой нь манай нутгийн шар буюу Х.Ч ирээд манай адуу байна гэсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө автомашинд А.Бын авчирсан адууг ачиж Х.Чтой цуг явж хөдөө хээр адуун сүрэгт нийлүүлсэн. Тэгээд А.Бын өвөө, эмээ нарын гар утас руу залгаж танай хүү А.Б надад хулгайн адуу авчирч өгөөд мөнгө аваад явчихсан гэж хэлээд миний мөнгийг дансаар хий гэж хэлээд өөрийн дансаа өгсөн. 2, 3 хоногийн дараа дансаа шалгахад дансанд 400000 төгрөг орсон байсан. Мал мах худалдан авсан бүртгэл судалгаа байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /2 дугаар хх-24 дүгээр хуудас/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 3, 153 дугаар хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 4-9 дүгээр хуудас/

Цагдаагийн хэлтсээс эрэн сурвалжлалт зарласан материалууд /1 дүгээр хх-16-20 дугаар хуудас/

Хохирогч Н.Жын 2 тооны үхрийн үнэлгээ, “Даюун” маркийн мотоциклийн үнэлгээ, хохирогч Х.Чийн 1 тооны хязаалан насны адууны үнэлгээ, иргэний нэхэмжлэгч П.Ггийн 16 тооны эр хонь, 4 тооны эр ямааны үнэлгээ /1 дүгээр хх-22, 49, 68, 161, 165 дугаар хуудас/

Ц.Жын эзэмшлийн .......... улсын дугаартай автомашиныг битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1 дүгээр хх-33-35 дугаар хуудас/

.......... улсын дугаартай автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-36 дугаар хуудас/

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1 дүгээр хх-ийн 38, 41, 50, 2 дугаар хх-37 дугаар хуудас/

Түрийвчинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-39-40 дүгээр хуудас/

Улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклийг хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-42-47 дугаар хуудас/

П.Ггийн эзэмшлийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклийг битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-59-66 дугаар хуудас/

2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн мал эмнэлэг, ариун цэвэр, гарал үүслийн бичиг /1 дүгээр хх-97 дугаар хуудас/

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 50 дугаартай шинжээч цагдаагийн ахлах дэслэгч Ө.Батжаргалын дүгнэлт /1 дүгээр хх-115-116 дугаар хуудас/

№0007869 тоот мал эмнэлэг, ариун цэвэр гарал үүслийн бичгийг хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл /2 дугаар хх-33-36 дугаар хуудас/

Л.Бгийн 2 тооны үхрийг битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хх-38-41 дүгээр хуудас/

Л.Бгийн 2 тооны үхрийн үнэлгээ /2 дугаар хх-43 дугаар хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хх-54-62 дугаар хуудас/

Шүүгдэгч Ж.Ба, А.Б, Б.Т, Д.Ш, Л.Б нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 221, 228, 231, 235, 2 дугаар хх-78 дугаар хуудас/ зэрэг болно.

1. Шүүгдэгч А.Б нь 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн .......... сумын 5 дугаар багийн нутаг “Улаан толгойн өвөр” гэх газраас хохирогч Х.Чийн 1 тооны адууг хулгайлж, хохирогч Х.Чид 400000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан нь хохирогч Х.Чийн ...Би өөрийн хүрэн зүсмийн 8 тоо тамгатай хязаалан насны адууг “Ногоон нуур” гэх газраас 2017 оны 01 дүгээр сарын эхээр алдсан.  Эрэл сурал болж яваад .......... сумын төвд мал мах худалдан авч борлуулдаг Баяраа гэж хүний хашаанаас өөрийн алдсан адуугаа авсан. А.Б 400000 төгрөгөөр адууг зарсан гэж хэлсэн. Адуугаа авсан тул гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-188-190/, гэрч Б.Мөнхбатын ...А.Б манай хашааны гадна ирээд намайг дуудсан. Морь барилцаад өгөөч гэж хэлсэн. А.Б дээлтэй, уурга барьсан, мотоцикльтой явж байсан. Яах морь юм бэ гэж асуухад Баяраа ахад зарах гэж байгаа юм гэж хэлсэн. Манай хашаанаас холгүй байсан 5 тооны адууг нь хорьж өгсөн. Би А.Бын мотоциклийг унаж Баяраа буюу Б.Ихбаярын хашааны гадаа очсон. А.Б адуугаа хөтөлж ирсэн. А.Б адууг Б.Ихбаярын хашаанд оруулж уясан гэх мэдүүлэг /2 хх-72 хуудас/, гэрч Б.Ихбаярын ...намайг Улаанбаатар хотод байхад А.Б надаас адуу авч байгаа юу гээд асуугаад байсан. Улаанбаатар хотоос ирээд удаагүй байхад А.Б манай хашаанд бараан зүсмийн адууг уяж орхиод явсан байсан...А.Бод адуун үнэ 400000 төгрөг бэлнээр өгсөн. Орой нь Х.Ч ирээд манай адуу байна гэсэн. А.Бын өвөө, эмээ рүү залгаж А.Б надад хулгайн адуу зарсан байна мөнгийг нь дансанд хий гэж өөрийн дансаа өгсөн. 2-3 хоногийн дараа дансаа шалгахад 400000 төгрөг орсон байсан гэх мэдүүлэг /2 хх-25 хуудас/, иргэний нэхэмжлэгч П.Ггийн ...“Даюун” маркийн улсын дугааргүй мотоцикль минийх юм. Би худалдаж аваад удаж байна. А.Б миний эзэмшлийн мотоциклийг унаж явсан гэх мэдүүлэг /2 хх-101 хуудас/, мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх-19-21 хуудас/, хохиролын үнэлгээ /161 хуудас/, шүүгдэгч А.Бын ...Би хүрэн зүсмийн адууг хөтөлж яваад Баяраа гэж хүнд 400000 төгрөгөөр зарсан гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.     

2. Мөн А.Б давтан үйлдлээр шүүгдэгч Ж.Ба, Б.Т, Д.Ш нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, Ц.Жын эзэмшлийн .......... улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн “Гресс” маркийн автомашиныг ашиглан 2017 оны 01 дүгээр сарын 30-31-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн .......... сумын 2 дугаар багийн “Улаан эрэг“ гэх газраас иргэн Н.Жын 5 настай 2 эр үхрийг хулгайлж, хохирогч Н.Жд 3000000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан нь хохирогч Н.Жын ...намайг Улаанбаатар хот явсан байхад 2017 оны 01 дүгээр сарын 30-31-нд шилжих шөнө хөмсөг цагаан хүрэн зүсмийн, хөх зүсмийн хоёр эр үхрийг алдсан. Манай нутгийн Д.Ш намайг хот явсан талаар мэдэж Улаанбаатар хотоос хүмүүс дуудаж үхрийг өгсөн байгаа юм.  Д.Ш намайг хот явсан ар гэрт малд явах хүнгүйг сайн мэдсэн. Нийт 3200000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /1 хх-79-80 хуудас/, хэргийн газар дээрээс хураан авсан шүүгдэгч А.Бын түрийвчинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 39-41 хуудас/, хохиролын үнэлгээ /хх-22 хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-9 хуудас/, 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хэргийн газрын үзлэгээр гэрэл зургийн аргаар илрүүлэн бэхжүүлж авсан мөр нь сэжигтэн Ж.Бын унаж явсан улсын дугаартай “Гресс” маркийн автомашины явагч мөрөөр үүсгэгдсэн байна гэх Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 50 тоот дүгнэлт /1 хх-115-116 хуудас/, иргэний нэхэмжлэгч Ц.Жын ............. улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн “Гресс” маркийн автомашин миний нэр дээр байдаг гэх мэдүүлэг /1 хх-81 хуудас/, шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

3. Шүүгдэгч А.Б, Ж.Ба, Б.Т нар давтан үйлдлээр, урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Ц.Жын эзэмшлийн .......... улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн “Гресс” маркийн автомашиныг ашиглан 2017 оны 02 дугаар сарын 05-ны шөнө 23 цагийн үед Өвөрхангай аймгийн .......... сумын 2 дугаар багийн “Ногоон нуур” гэх газраас иргэн Ж.Ггийн 16 тооны эр хонь, 4 эр ямааг хулгайлж, хохирогч Д.Цад 2800000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан нь хохирогч Д.Цийн ... намайг эзгүй Улаанбаатар хотод байхад 2017 оны 02 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө манай хотлуулсан байсан хонин сүргийг тууж хаваржаан дээр авчирч ачсан байдалтай байна гэж нөхөр утсаар хэлсэн. Хонь ямааг тоолоход 16 тооны эр хонь, 4 тооны эр ямаа зэрэг байхгүй байна гэж хэлсэн. Хонь тус бүрийг 150000 төгрөгөөр, ямааг 100000 төгрөгөөр үнэлж нийт 2800000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /1 хх-186-187 хуудас/, гэрч Ж.Дгийн ... 2017 оны 02 дугаар сарын 5-6-нд шилжих шөнө Ж.Ба өөрийнхөө мөнгөлөг саарал өнгийн микро автомашиныг унаж  танихгүй 2 хүний хамт ирсэн.  Манайд ирэхдээ хонь, ямааг амьдаар нь ачиж ирсэн байсан. Хүнээс 700000 төгрөгөөр худалдаж авсан гэж хэлсэн.  Өглөө нь Ж.Ба хонь ямааг хамт ирсэн хүмүүсийн хамт нядалж төхөөрч байсан гэх мэдүүлэг /1 хх-95, 2 хх-31 хуудас/, гэрч Б.Барсболдын ... ээжийн төрсөн дүү Ж.Ба ах өөрийн саарал өнгийн мөнгөлөг микро машиныг унаж А.Б, Д.Түвшээ нарын хамт хонь, ямаа ачиж шөнө 2-3 цагийн үед ирсэн гэх мэдүүлэг /хх-88 хуудас/, иргэний нэхэмжлэгч П.Ггийн ...хотлуулсан байсан хонийг тууж хаваржааны саравчинд ирж машинд ачиж явсан байдалтай байсан гэх мэдүүлэг /2 хх-20 хуудас/, шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

4. Шүүгдэгч Л.Б нь 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд сумын иргэн Ж.Дгийн гуйлтаар бусдад ашиглуулах зорилгоор нөхөр Ё.Иийн эрхийг буюу тамга тэмдэг, хэвлэмэл маягтыг ашиглан 200 кг мах тээвэрлэх гарал үүслийн бичгийг хийж өгч, гарын үсгийг “Ё.Иь” гэж бичиж хуурамч баримт бичиг үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн нь гэрч Ё.Иийн ... 2017 оны 02 дугаар сарын 05-нд хөдөө ажлаар явж байгаад 10-ны үед гэртээ ирсэн. манай эхнэр Л.Б намайг байхгүй байхад Өвөрхангай аймгийн Бүрд сумын иргэн Б.Барсболд гэж хүнд мах махан бүтээгдэхүүний гарал үүслийн бичиг хийж өгсөн байсан. Миний тэмдэгийг дарж баталгаажуулсан байсан. Нэг хувь нь архивт ордог болохоор тэндээс үзэж байгаад мэдсэн гэх мэдүүлэг /1 хх-94 хуудас/, хуурамчаар үйлдсэн гарал үүслийн бичгийг хураан авсан тогтоол, тэмдэглэл /2 хх 33-37 хуудас/,  гэрч Ж.Дгийн ...Ж.Ба болон хамт явсан хүмүүс Бүрд сумын мал эмнэлэгийн гарал үүслийн бичиг хийлгээд өгчих гээд гуйгаад байсан. Бүрд сумын мал эмнэлэгт ажилладаг хүний эхнэр Л.Б эгчтэй утсаар ярьсан. Хүү Б.Барсболдыг мотоцикльтой сумын төв явуулж Л.Б эгчээр хийлгүүлсэн гэх мэдүүлэг /2 хх-31 хуудас/, гэрч  Б.Барсболдын ... ээж Ж.Д намайг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Бүрд сум орж Л.Б эгчээс малын бичиг ав ир гэж хэлсэн. Л.Б эгчийн гэрт нь очиж малын бичиг авсан гэх мэдүүлэг /2 хх-30 хуудас/, шүүгдэгч Л.Бгийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч А.Б хохирогч Х.Чийн 1 тооны адууг хулгайлж, 400000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, давтан үйлдлээр шүүгдэгч А.Б, шүүгдэгч Ж.Ба, Б.Т, Д.Ш нар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, Ц.Жын эзэмшлийн .......... улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн “Гресс” маркийн автомашиныг ашиглан хохирогч Н.Жын 2 тооны эр үхрийг хулгайлж, 3000000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч А.Б, Ж.Ба, Б.Т нар давтан үйлдлээр, урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, машин механизм ашиглан хохирогч Д.Цийн 16 тооны эр хонь, 4 тооны эр ямааг хулгайлж, 2800000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг  тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Л.Б нь хуурамч баримт бичиг үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар  тус тус ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Хохирогч Х.Ч нь нэг тооны адуугаа буцаан авсан тул хохирол, нэхэмжлэх зүйлгүй /хх-188 хуудас/, хохирогч Н.Ж 2 тооны үхрээ хулгайд алдсны хохиролд нийт 3200000 төгрөг авсан, нэхэмжлэх зүйлгүй /хх-89 хуудас/, хохирогч Д.Ц хохиролоо авсан, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иргэний нэхэмжлэгч П.Г, Ц.Ж нар нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлгийг өгсөн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3-т зааснаар шүүгдэгч А.Б, Б.Т, Ж.Ба, Д.Ш нар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохиролоо төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.Б нь 3 удаагийн үйлдлээр, Б.Т, Ж.Ба нар 2 удаагийн үйлдлээр, шүүгдэгч Д.Ш 1 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан байх тул шүүх ял шийтгэлийг ялгамжтай оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.Б, А.Б, Б.Т, Ж.Ба нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх ба шүүгдэгч Д.Ш нь 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 486 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2  жилийн хорих ялаар шийтгүүлж,  мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар ялгүй болсон байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  хүрэн өнгийн түрийвч, 4700 төгрөг, юнителийн 1000 нэгж,  иргэний үнэмлэх, 1 ширхэг тасалбар, бэлгэвч 1 ширхэг зэргийг шүүгдэгч А.Бод буцаан олгох, улсын дугааргүй, ногоон өнгийн “Даюун” маркийн мотоциклийг шүүгдэгч Д.Шт, улсын дугааргүй, “Даюун” маркийн улаан өнгийн мотоциклийг иргэний нэхэмжлэгч П.Гд, .......... улсын дугаартай “Гресс” автомашин, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 4 ширхэг дугуйн хамт иргэний нэхэмжлэгч Ц.Жд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, мал эмнэлэг, ариун цэвэр, гарал үүслийн бичгийг эд мөрийн баримтаар хэрэгт үлдээж, шүүгдэгч Л.Бгийн өмчлөлийн 2000000 төгрөгийн үнэлгээтэй, 2 эр үхрийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, Д.Шийн эзэмшлийн ногоон өнгийн “Даюун” маркийн мотоцикль, П.Ггийн эзэмшлийн “Даюун” маркийн улаан өнгийн мотоцикль, Ц.Жын эзэмшлийн .......... улсын дугаартай “Гресс” маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүйд тооцож, .......... улсын дугаартай “Гресс” маркийн автомашины эзэмшигч Ц.Жд уг автомашиныг буцаан олгов.

Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бичиг баримт хураагдаж ирээгүйг дурдав.

Шүүгдэгч А.Б, Б.Т, Ж.Ба, Д.Ш нар нь Ц.Жын эзэмшлийн .......... улсын дугаартай “Гресс” маркийн автомашиныг ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлсан байх тул Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар уг автомашины үнэ болох 1000000 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь хуульд нийцэх ба шүүгдэгч Д.Шээс 100000 төгрөг, шүүгдэгч А.Б, Б.Т, Ж.Ба нараас тус бүр 300000 төгрөгийг хурааж улсын орлогод оруулах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Ш нь анх удаа хүндэвтэр ангилалын гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж хянан харгалзахаар тогтов.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.1, 294 дүгээр зүйлийн 294.1, 294.2, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 296.2, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.3, 297.1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт А-н Б, С овогт Ж-н Б, Т овогт Б-н Т нарыг бүлэглэн, урьдчилан үсгэн тохиролцож, давтан үйлдлээр, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах, Г овогт Д-н Шийг бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах, Б овогт Л-н Бг хуурамч баримт бичиг үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт А-н Быг 50000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, шүүгдэгч Т овогт Б-н Тыг 50000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 3 сарын хугацаагаар баривчлах ялаар, шүүгдэгч Сармайхан овогт Жамбадавгын Баттулгыг 50000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 03 сарын хугацаагаар баривчлах ялаар, шүүгдэгч Г овогт Д-н Шийг эд хөрөнгө хураахгүйгээр 02 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б овогт Л-н Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 1200000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Шт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б, Ж.Ба, Б.Т нарт оногдуулсан баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бг торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялыг хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүйг, гадаад зорчих эрхийг түдгэлзүүлээгүйг дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дахь хэсэгт зааснаар хүрэн өнгийн түрийвч, 4700 төгрөг, юнителийн 1000 нэгж, иргэний үнэмлэх, 1 ширхэг тасалбар, бэлгэвч 1 ширхэг зэргийг шүүгдэгч А.Бод, улсын дугааргүй ногоон өнгийн “Даюун” маркийн мотоциклийг шүүгдэгч Д.Шт, улсын дугааргүй “Даюун” маркийн улаан өнгийн мотоциклийг иргэний нэхэмжлэгч П.Гд, .......... улсын дугаартай “Гресс” автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг, 4 ширхэг дугуйн хамт иргэний нэхэмжлэгч Ц.Жд тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, мал эмнэлэг, ариун цэвэр гарал үүслийн бичгийг эд мөрийн баримтаар хэрэгт үлдээсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бгийн 2000000 төгрөгийн үнэлгээтэй 2 эр үхрийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Шийн эзэмшлийн улсын дугааргүй ногоон өнгийн “Даюун” маркийн мотоцикль, иргэний нэхэмжлэгч П.Ггийн эзэмшлийн улсын дугааргүй “Даюун” маркийн улаан өнгийн мотоцикль, Г.Жавзандуламын эзэмшлийн .......... улсын дугаартай “Гресс” маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүйд болгосугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэгдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох Ц.Жын“Гресс” маркийн .......... улсын дугаартай автомашиныг эзэмшигч Ц.Жд буцаан олгож, автомашины үнэ болох 1000000 /нэг сая/ төгрөгийг шүүгдэгч А.Б, Ж.Ба, Б.Т нараас тус бүр 300000 төгрөг, шүүгдэгч Д.Шээс 100000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулсугай.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Шт оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Улаанбаатар хотын ......... дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

11. Шүүгдэгч А.Б, Ж.Ба, Б.Т нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, шүүгдэгч Л.Б, Д.Ш нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Э.ДУЛМАА