| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2016/01350/И |
| Дугаар | 135/ШШ2017/00930 |
| Огноо | 2017-09-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 135/ШШ2017/00930
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/1459/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Б.Б.Д.С- нэхэмжлэлтэй
Хариуцагч Дархан-Уул аймгийн ...... тоотод оршин суух, регистрийн дугаар .....Г. овогт Ц. С.,
Хариуцагч Дархан-Уул аймгийн ...... тоотод оршин суух, регистрийн дугаар ....., Г.овогт С.Б.,
Хариуцагч Дархан-Уул аймгийн ...... тоотод оршин суух, регистрийн дугаар ....., Г. овогт С.Б. нарт холбогдох
Хашаа, байшингаас албадан гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-, хариуцагч Ц.С- хариуцагчийн өмгөөлөгч Б.С-, нарийн бичгийн дарга А.Банзрагч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б.Д.С- захирал С.Д-, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г- нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Дархан-Уул аймгийн ...... тоот нь Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 535 тоот захирамжаар А.Б-ХХК / хуучин нэрээр Эрэл банк/-ийн өмчлөлд шилжсэн бөгөөд 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн №286 дугаар гүйцэтгэх хуудасны дагуу Дархан-Уул аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэлийн албанаас ажиллагаа явуулж .... тоот гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-..... тоот хувийн сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн авсан болно. Хуулийн дагуу өмчлөх эрх шилжсэн, хувийн сууцанд өнөөдрийг хүртэл Ц.С- С.Б-, С.Б- гэх иргэд нь оршин суусаар байгаа тул банкны өмчлөлийн хувийн сууцнаас албадан чөлөөлүүлэх хүсэлтэй байна гэв.
Хариуцагч, хариуцагч С.Б-, С.Б- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний хүү С.Б- нь Эрэл банкнаас 15 сая төгрөгийн зээл авч Дархан сумын ..... тоот байрыг худалдан авахаар урьдчилгаа төлбөрт өгсөн. Зээл авсны дараа С.Б- нь автын осол гаргасны улмаас шүүхээс хорих ял авсан. Үүнээс болж зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Маргаан бүхий хашаа байшин нь Л.Б-, С.Б-, С_Б-, Ц.С- бидний дундын хөрөнгө юм. Гэтэл хорих ангид очоод С.Б-гийн гарын үсэг зуруулаад явсан байсан. Гэтэл хамтран өмчлөгч 3 хүнээс зөвшөөрөл аваагүй А.Б- өмчлөлд шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч А.Б- Дархан салбар нь хариуцагч Ц.С- С.Б-, С.Б- нарт холбогдуулан Дархан-Уул аймгийн ...... тоот хашаа байшингаас албадан гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нар нь 3 хүний дундын өмчлөлийн эд хөрөнгийг бусад өмчлөгч нарын зөвшөөрлийг авахгүйгээр шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Эрэл банкны Дархан салбарын нэхэмжлэлтэй С.Б-, Б.Э- нарт холбогдох 16 326 526 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хариуцагч зөвшөөрсөн үндэслэлээр хэргийг хялбаршуулан Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 535 дугаартай шүүгчийн захирамжаар шийдвэрлэжээ.
Тус шүүхийн шүүгчийн 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 1979 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдрийн 286 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д зааснаар төлбөр авагч А.Б- хүсэлтийн дагуу төлбөрт тооцон Дархан-Уул аймгийн ...... тоот хашаа байшингийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-..... дугаартай гэрчилгээ, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-...дугаартай гэрчилгээ авч өмчлөгч болсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 114-128, 16-18/
Хариуцагч нар нь 3 хүний дундын өмчлөлийн эд хөрөнгийг бусад өмчлөгч нарын зөвшөөрлийг авахгүйгээр шилжүүлсэн гэж маргаж байгаа боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус явагдсан талаар нотлох баримт шүүхэд ирүүлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэл тайлбар, түүнтэй холбоотой нотлох баримт бүрдүүлэх, цуцлуулж гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу А.Б- Дархан салбар нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
Э- ХХК –ийн нэрийг 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Хувь нийлүүлэгчийн шийдвэрээр А.Б-ХХК болгон өөрчилж, улмаар А-Дархан-Уул аймгийн Дархан салбар нь 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр салбарын гэрчилгээ авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 8-15/
Нэхэмжлэгч А.Б- Дархан салбар нь шүүхэд төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгосон бөгөөд итгэмжлэлийн дагуу Г.Г-, хариуцагч С.Б-, С.Б- нарын итгэмжлэлийн үндсэн дээр шүүхэд, болон шүүх хуралдаанд хариуцагч Ц.С- төлөөлөн оролцсон болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дархан-Уул аймгийн ...... тоот хашаа байшинг хариуцагч Ц.С- С.Б-, С.Б- нарын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА