Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1149

 

 

 

 

 

 

 

   2024         10          28                                   2024/ШЦТ/1149

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч С.Өсөхбаяр, шүүгч А.Батмандах нарын бүрэлдэхүүнтэй,

улсын яллагч Д.Энхбаяр,

иргэдийн төлөөлөгч Э.Гантулга,  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амуундарь,

хохирогч С.Сэ, түүний өмгөөлөгч М.Мэндбаяр /цахимаар/,

хохирогч А.Г, С.Ххх, Б.Ххх,

шүүгдэгч Г.Н, түүний өмгөөлөгч Ц.Энхтуяа, Х.Оюунбат,

шүүгдэгч М.Сэ, түүний өмгөөлөгч Р.Цэрэнханд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В, Е танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт ххх Н,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ххх Сэ нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хххх дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

             

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Хууль зүйн дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцсон болно.

 

Шүүгдэгч нарыг сэжигтэн, ялллагдагчаар асууж байцаалт авахдаа, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагын хангасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж,

3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.” гэж,

3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ял оногдуулах насанд хүрээгүй хүнийг, хэрэг хариуцах чадваргүй хүнийг, гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, мал, амьтан ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ.” гэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол ...” гэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол” гэж,

мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон бол” гэж гэмт хэргийн үндсэн шинж болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус хуульчилжээ.

 

“Залилах” гэмт хэргийн хууль зүйн ойлголт нь бусдын эд хөрөнгийг хуурч шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг ба бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдал бий болгон худал хэлэх, амлах, хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх зэрэг аргаар бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авах хэлбэрээр илэрдэг бөгөөд бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд авч захиран зарцуулах бодит боломж бүрдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцдог.

 

“Хуурах” гэж бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг,

“зохиомол байдлыг зориудаар бий болгох” гэж энэ хэргийн хувьд “байшин барьж байгаад мөнгө дутлаа мөнгө зээлнэ, энхийг сахиулах ажиллагаанд явахад мөнгө хэрэг болсон учир мөнгө зээлнэ, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өр төлбөрт хураагдсан хямд байр, машин гаргаж зарна, форекс арилжаа хийж мөнгө өсгөнө, бөөгийн зан үйл хийж өгч байна” гэх зэргээр зохиомол байдлыг бүрдүүлсэнийг,

“бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах” гэж энэ хэргийн хувьд шүүгдэгч нар нь өөрсдийн эрх бүхий байгууллагад ажил эрхэлдэггүй байдлыг хохирогч нарт мэдэгдүүлээгүйгээр хохирогч нарыг төөрөгдөлд оруулсаныг тус тус ойлгох бол,

“сүсэг бишрэлийг далимдуулах” гэж энэ хэргийн хувьд шүүгдэгч М.Сийн хувьд бусдыг бөө болгож өгөх, хохирогч болон түүний ар гэр, ойр дотны хүнд таагүй зүйл тохиолдохоос өмнө аргалахгүй бол үхнэ гэж ойлгуулсаныг,

“урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж” гэж шүүгдэгч Г.Н нь урьд хамт ажиллаж байсан хүмүүсийн итгэлийг ашиглан мөнгө зээлж байгаа үйлдэл зэргийг тус тус ойлгоно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” гэж хохирлын хэмжээг, 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тус тус заажээ. 

 

Шүүгдэгч М.Сийн тухайд хохирогч нараас авсан мөнгийг өөрийнхөө өдөр тутмын амьжиргааны эдийн засгийн эх үүсвэрт зарцуулсан үйл баримт тогтоогдсон, энэ төрлийн гэмт хэргийг удаан хугацаанд тогтвортой үйлдсэн байгаагаас үзэхэд амар хялбар аргаар мөнгө олох зорилготой, шунахай сэдэлтээр бусдын эд хөрөнгийг залилан авч уг хөрөнгөөр амьжиргаагаа залгуулж амьдралынх нь хэвшил болсон нөхцөл байдал тогтоогдож байх тул түүнийг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлиийн 1 хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Г.Ныг холбогдуулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх гэмт хэргийн хүндрүүлсэн шинжтэй үйлдэл тогтоогдохгүй байна.

 

Гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхэд тухайн гэмт хэргийг үйлдсэн этгээд нь тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил, хэв маяг болсон, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахайн зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, түүнд чиглэсэн үйл ажиллагааг тогтвортой явуулдаг, гэмт санаа зорилго бүхий хувийн байдлыг харгалзан үздэг.

 

Дээр дурдсан гэмт хэргийн хүндрүүлэх утга бүхий шинжүүд бүгд цогцлон нэгдсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж төгс хангагддаг болно.

 

Дээрх байдлаас үзэхэд шүүгдэгч Г.Нын үйлдсэн гэмт хэргийн байдал нь цаг хугацааны хувьд тогтвортойгоор удаан хугацаанд үргэлжлээгүй, гэмт хэрэг үйлдсэн байдал нь түүний амьдралынх нь хэвшил болоогүй, бусдын эд хөрөнгийг шунахайн зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлээгүй, гэмт хэргийн улмаас олсон орлогыг амьжиргаагаа залгуулах бодит эх үүсвэр болгоогүй, мөн Г.Н нь өөрийн эзэмшлийн банкны дансаар хохирогч нараас авсан мөнгийг шүүгдэгч М.Сийн банкны данс руу дариу шилжүүлдэг байсан нь түүний дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Энэ байдлаараа гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө нь шүүгдэгч Г.Н болон түүний гэр бүлийн амьдралын хэрэгцээг хангахад зарцуулагдаагүй байх тул гэмт хэрэг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх харьцангуй тогтвортой үйлдлийн шинжийг хангахгүй байна.

 

Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлиийн 1 хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Сийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний үйлдэлд тохирсон байна.

 

Харин шүүгдэгч Г.Нын хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдлийг шүүх Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх шинжээр хүндрүүлэн зүйлчилсэн байдлаар шийдвэрлэх нь  хэргийн жинхэнэ байдалд нийцэхгүй байх тул түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлиийн 1 хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Залилах гэмт хэрэг нь хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцогддог бөгөөд их хэмжээний хохирол буюу тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээний хохирол учруулсныг хүндрүүлэн зүйлчилдэг бөгөөд шүүгдэгч Г.Нын ганцаараа болон бусадтай бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан хохирлын хэмжээ нь залилах гэмт хэргийн их хэмжээний хохирол учруулж гэх хүндрүүлэх шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

 

Шүүгдэгч М.Сэ нь ганцаараа болон бусадтай бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, сүсэг бишрэлийг далимдуулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны яявцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт хамаарагдаж байна.

Мөн шүүгдэгч Г.Нын ганцаараа болон бусадтай бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт хамаарагдаж байна.

 

Мөн шүүгдэгч М.Сэ нь хохирогч С.Хххын гэрээс түүний эзэмшлийн эд зүйлсийг хулгайлж 6,763,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөл, эзэмшилд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлснээр төгссөнд тооцогддог. 

Гэмт этгээдийн бусдын эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болгосон үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж, өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлдэгддэг гэмт хэрэг болно.

Шүүгдэгчийн бусдын эд хөрөнгийг хулгайлан авч бусдын өмчлөх эрхэд бага хэмжээ буюу 300 нэгжтэй тэнцэх хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах боломжийг өөртөө үүсгэж, хохирогчийн эрүүл мэнд, амь насанд халдахгүйгээр хохирогч болон бусдад мэдэгдэхгүйгээр эд зүйлсийг авч хор уршгийг зориудаар хүсэж үйлдсэн үйлдэл нь нийгэмд аюултай үйлдэл юм.

Шүүгдэгч М.Сэ нь хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Хулгайлах гэмт хэргийн үр дагавар нь хууль бусаар, нууц аргаар, шууд санаатай, шунахай сэдэлт зорилгоор гэмт этгээд бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг эзэмшиж, захиран зарцуулж, иргэн, аж ахуй нэгжид хохирол учруулах байдлаар илэрнэ. Энэ үйлдэл нь өмчлөх эрхээ шударгаар эзэмшигчдэд материаллаг болон сэтгэл санааны хохирол учруулдаг.

Шүүгдэгч М.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч” хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл шүүх хуралдаанаар хэлэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй хүлээн зөвшөөрч, харин хэргийн зүйлчлэлийн талаар “амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн” гэх шинжгүй учир зүйлчлэлийг өөрчлөх тухай дүгнэлт гарган оролцсон.

 

Хэрэгт авагдсан баримтууд болон шүүх хуралдаанаар оролцогч нараас шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Сийн залилах гэмт хэргийг амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдсон учир шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан дүгнэлт үгүйсгэгдсэн болно.

Харин шүүгдэгч Г.Нын залилах гэмт хэргийг амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй, тэрээр залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн байх учир түүний өмгөөлөгч Ц.Энхтуяа, Х.Оюунбат нарын гаргасан дүгнэлтийг хүлээн авч хангаж шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон.

 

Шүүгдэгч нарын шунахайн сэдэлттэй гэмт үйлдэл, хохирогч нарт учирсан хохирол нь тус бүрдээ шалтгаант холбоотой байна.

 

Хохирогч нарын гаргасан гомдолыг үндэслэн хэд хэдэн нутаг дэвсгэрийн цагдаагийн газар уг гэмт хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан, харьяалах прокурорын газар хэргийг хянан шүүхэд шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Шүүх хуралдаанд иргэдийг төлөөлөн оролцсон иргэдийн төлөөлөгч нь “шүүгдэгч Сэ болон Н нар нь зохиомол байдлыг бий болгож бусдын эд хөрөнгийг өөртөө авсан хэрэгт оролцсон нь нотлох баримтаар нотлогдож байгаа тус гэм буруутай” гэсэн дүгнэлт гаргасан байна.

Иргэдийн төлөөлөгчийн уг дүгнэлт нь жирийн иргэний өөрийн ухамсар, итгэлийн үүднээс шүүгдэгч нарын үйлдэлийн буруутай болохыг ойлгож дүгнэсэн дүгнэлт юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч нарын гэмт үйлдлийг хуулийн уг шаардлагыг хангасан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм.

 

Иймд шүүгдэгч М.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “залилах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох,

шүүгдэгч Г.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “залилах” гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус зааснаар шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч Г.Н нь хохирогч хххх нарын хохирлыг бүрэн барагдуулсан байх ба хохирогч хххх нарт тус бүр 100.000 төгрөг, ххх 500.000 төгрөг, ххх 600.000 төгрөг тус тус,

шүүгдэгч М.Сэ нь хохирогч ххх 19.900.000 төгрөг, хохирогч А.Гд 2.290.000 төгрөг, хохирогч ххх гэрээс хулгайлж авсан эд зүйлсийг тус тус,

шүүгдэгч Г.Н, М.Сэ нар нь хохирогч хххх 210.000 төгрөг, хохирогч ххх 21.500.000 төгрөгийг буцааж өгсөн байна.

 

Иймл шүүгдэгч Г.Наас 78.260.995 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Хххд 2.400.000 төгрөг, хохирогч Л.Хххд 9.600.000 төгрөг, хохирогч Д.Хххд 4.640.000 төгрөг, хохирогч С.Сэд 5.850.000 төгрөг, хохирогч Д.Хххд 3.500.000 төгрөг, хохирогч Д.Хххд 6.000.000 төгрөг, хохирогч ххх 20.275.995 төгрөг, хохирогч ххх 9.000.000 төгрөг, хохирогч ххх 15.485.000 төгрөг, хохирогч хххх 1.010.000 төгрөг,

Шүүгдэгч М.Сээс 111.524.995 төгрөг гаргуулж хохирогч хххх 13.443.000 төгрөг, хохирогч А.Гд 4.000.000 төгрөг, хохирогч ххх 24.400.000 төгрөг, хохирогч хххх 8.520.000 төгрөг, хохирогч хххх 8.191.000 төгрөг, хохирогч хххх 7.200.000 төгрөг, хохирогч хххх 20.275.995 төгрөг, хохирогч Ц.Хххд 9.000.000 төгрөг, хохирогч С.Хххд 15.485.000 төгрөг, хохирогч ххх 1.010.000 төгрөг тус тус олгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулах тухай хүсэлт гаргасан учир хуульд заасны дагуу шүүх хуралдааныг тодорхой хугацаагаар засварлуулсан болно.

 

Шүүгдэгч Г.Н нь шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд хохирогч Д.Хххд 3.500.000 төгрөг, Л.Хххд 2.400.000 төгрөг, ххх 1.100.000 төгрөг, хххх 6.000.000 төгрөг, Л.Хххд 9.600.000 төгрөгийг тус тус төлсөн,

Хохирогч Ц.Хххд 9.000.000 төгрөг төлөхөөс 2.000.000 төгрөгийг төлж, үлдсэн 7.000.000 төгрөгийн хохирлыг 2024 онд төлж дуусгахаар тохирлцон эцэг хххх 3 үхэрийг барьцаалан хэлцэл хийсэн,

хохирогч Д.Хххд 6.000.000 төгрөгөөр бодож 3 үхэр өгч хохирлыг барагдуулсан,

хохирогч Д.Хххд 2024 оны 10, 11, 12 сарын цалингаас нийт 3 сая төгрөгийг цувуулан өгөх, 2.000.000 төгрөгт нь идэшний үхэр өгөхөөр тохиролцон хэлцэл хийсэн,

хохирогч ххххх 2.000.000 төгрөг шилжүүлэн өгч, хохирогч хххх нарын хохиролд эх ххх өмчлөлийн /хххх/ үл хөдлөх хөрөнгийг хххх шилжүүлэн өгч хохирлыг төлсөн байна.

Шүүгдэгч Г.Н нь хххх ХХК-д нярав-даамлаар 3.000.000 төгрөгийн цалинтайгаар ажилладаг болох нь шүүхэд гаргаж өгсөн баримтуудаар тогтоогдож байна.

Мөн эцэг хххх малын тооллогын баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөнийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн нь бодит байдалд биелэх боломжтой байна гэж дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Г.Наас 9.540.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Хххд 2.540.000 төгрөг, Ц.Хххд 7.000.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Сэ нь хохиролоос нөхөн төлөөгүй байх тул дээрх байдлаар хохиролыг тооцож хохирогч нарт олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг,

5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болголоо.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч М.Сэд тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Г.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоос ихэнх хэсгийг төлж барагдуулсан, үлдсэн хохирлыг нөхөн төлөхөө нотлох баримтаар илэрхийлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “... гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч нарт тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч М.Сэ, Г.Н нарын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагч шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “шүүгдэгч М.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дахь заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар түүнд оногдуулах ялгы нэмж нэгтгэн нийт 6 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах,

Шүүгдэгч Г.Нын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах” гэсэн дүгнэлт,

Шүүгдэгч М.Сийн өмгөөлөгч Р.Цэрэнханд “М.Сийн хувьд урьд өөрийнх нь хувийн байдлын тал дээр ял шийтгэлтэй гэж үзэж байгаа ч гэсэн тухай ял шийтгэлийг эдлээд дууссан. Одоо үйлчилж байгаа Эрүүгийн хуулиар урьд ял шийтгэл эдэлж байсан нь эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл болон шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй. Хувийн байдлын хувьд бага насны хүүхэдтэй, өндөр настай эхийн хамт амьдардаг. Бага насны хүүхэд нь өндөр настай эхийнх нь хамт Орхон аймагт амьдран суудаг. 2024 оны 04 дүгээр сараас эхлэн цагдан хоригдсон байгаа. Цагдан хоригдож байсан тул хохирол төлбөр төлөх санаа байсан боловч боломж байсангүй. Гэм буруутай байдал дээрээ зарим хохирогч нарын үйлдэл дээр дүгнэлт хийж, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. М.Сэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хуульд заасан доод ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлт,

Шүүгдэгч Г.Нын өмгөөлөгч Х.Оюунбат “Нын хувьд учруулсан хохирлоос 2 хохирогчийн хохирлоос бусдыг төлж барагдуулсан, үлдсэн төлбөрөө төлөхөө илэрхийлж, хохирогчтой ямар хугацаанд төлөхөө илэрхийлж, ямар хугацаанд төлөхөө тохирсон баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Түүний ажил эрхэлж байгаа байдал, 7 настай охиноо ганцаараа өсгөж байгаа байдлыг харгалзан торгуулийн ялыг оногдуулахдаа хуульд заасан доод хэмжээг оногдуулж, тухайн төлбөрийг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар шийдвэр гаргаж өгнө үү” гэсэн дүгнэлт тус тус гаргаж шүүх хуралдаанд оролцов.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

 

Шүүгдэгч М.Сэд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд үйлдсэн гэмт хэрийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл, санаа сэдэл, арга хэрэгсэл, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон хохиролыг бүрэн төлөөгүй нөхцөл байдал, түүний шунахайн сэдэлээр, амар хялбар аргаар өөрийн хэрэгцээг хангах гэсэн санаа зорилгоор гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хөдөлмөрийн чадвартай хэдий ч тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэггүй байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх дээрх нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан хорих ялыг багавтар хэмжээгээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг бага хэмжээгээр оногдуулж, оногдуулсан хөнгөн ялыг хүнд ялд нь нэмж нэгтгэн хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр,

Шүүгдэгч Г.Нын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, учирсан хохирлыг төлж барагдуулсан байдал, талуудын санал, дүгнэлт, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хөнгөн ялыг багавтар хэмжээгээр оногдуулж, тодорхой хугацаа тогтоож хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй бөгөөд шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгч нарын гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч М.Сийн 2023 оны 06 сарын 01-ний өдрөөс 09-ний өдрийг хүртэл 8 хоног, 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2024 оны 10 сарын 28-ны өдрийг хүртэл 193 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд нь оруулан тооцох,

Шүүгдэгч Г.Н нь 2023 оны 01 сарын 24-ний өдрөөс 2023 оны 03 сарын 06-ны өдрийг хүртэл 41 хоног цагдан хоригдсон байх учир 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож оногдуулсан ялаас хасаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирсэн зүйлгүй бөгөөд хураагдаж ирсэн сидинүүдийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч М.Сэд урьд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Г.Нд урьд хэрэглэсэн Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ххххх дугаартай хэргээс шүүгдэгч Г.Нд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй. 

 

2. Шүүгдэгч ххх Ныг ганцаараа болон бусадтай бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч ххх Сийг ганцаараа болон бусадтай бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, сүсэг бишрэлийг далимдуулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд,

бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шүүгдэгч Г.Ныг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар долоо жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Д.Сийг тус тус шийтгэсүгэй.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасныг баримтлан шүүгдэгч М.Сэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 7 жил, 6 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг найман жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сэд оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сийн цагдан хоригдсон 201 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

Шүүгдэгч Г.Нын цагдан хоригдсон 41 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож нийт 615.000 төгрөгийг оногдуулсан ялаас хасаж эдлэх ялыг 9.385 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.385.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нд оногдуулсан 9.385 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.385.000 төгрөгөөр торгох ялыг арван найман сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Наас 9.540.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Хххд 2.540.000 төгрөг, хохирогч Ц.Хххд 7.000.000 төгрөг,  

Шүүгдэгч М.Сээс 111.524.995 төгрөг гаргуулж хохирогч Э.Хххт 13.443.000 төгрөг, хохирогч А.Гд 4.000.000 төгрөг, хохирогч Б.Хххд 24.400.000 төгрөг, хохирогч Ч.Хххт 8.520.000 төгрөг, хохирогч Д.Хххт 8.191.000 төгрөг, хохирогч С.Хххт 7.200.000 төгрөг, хохирогч Б.Хххд 20.275.995 төгрөг, хохирогч Ц.Хххд 9.000.000 төгрөг, хохирогч С.Хххд 15.485.000 төгрөг, хохирогч Ц.Хххт 1.010.000 төгрөг тус тус олгосугай.

 

11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Г.Нд урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч М.Сэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг хххх өдрөөс эхлэн тоолсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Н.БААСАНБАТ

 

                                          ШҮҮГЧИД                          С.ӨСӨХБАЯР

 

                                                                                        А.БАТМАНДАХ