| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2023/1279/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1415 |
| Огноо | 2023-11-15 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ч.Батбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1415
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
улсын яллагч Ч.Батбаатар,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
хохирогч М.О /цахимаар/, түүний өмгөөлөгч О.Баасанжаргал,
иргэний хариуцагч Б.Бэ, түүний өмгөөлөгч Т.Минжмаа /цахимаар/,
шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч О.Баяржаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт Д.Бийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хххх дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Бийг хххх цагийн орчим хххх тоот хашааны дотор хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон орохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэгт заасан “жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиглалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... согтууруулах ундаа... хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч М.Оыг газар хэвтэж байхад нь хөлөн дээгүүр нь автомашинаар дайрч эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн хххх дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Д.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хххх тоот хашааны дотор хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон орохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч М.Оын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:
хохирогчийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 06/,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07/,
тээврийн цагдаагийн албаны зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 09-10/,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 11-13/,
Хэргийн газрын үзлэг хийсэн хххх өдрийн:
“...хэрэг осол болсон газар хххх өдөр үйлдэгдсэн гэх газарт өргөдөл гаргасан учир нөхөн үзлэг хийв. Шороон өгсүүр, хуурай цастай, суурингийн доторх үзэгдэх орчин чөлөөтэй, тогтуун, явган хүний замгүй, хашаатай зам байв. А цэгээр М.Оыг хашаан дотор хэвтэж байсан гэхийг хххх дугаартай автомашинаар хөлийг нь дайрсан гэх цэгийг ххх заалгаж, В цэг буюу үл хөдлөх цэгээр 1816 тоот хашааны баруун урд өнцгөөс аван тууш тэгш хэмжилт хийхэд баруун 31.0 м, хойд тал 26.5 м, А цэгээс Б цэг хүртэл 10.8х14.5 хэмжээтэй байв.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-13/,
Хохирогчийн гаргаж өгсөн эмчилгээний болон хувийн байдлын баримтууд /хх-ийн 14-26/,
Хохирогч М.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“хххх сумаас самарт явах зорилгоор ирсэн. хххх үеэр хххх явж байгаад Б гэх залуутай танилцсан. хххх өдөр найз хххх бид гурав ххх гэрт 1 шил 0.5 литр, 2 шил 0.75 литрийн архи хувааж ууж дуусаад ххх нь ххххийн гэрт унтаад, Н бид хоёр хашаан дотор нь тасраад унтаж байх үед Б гэх залуу Нийн гэрт машинтай ирээд Н бид хоёртой архи уусан. Энэ талаар Нийн охин Нийг ярихаар нь сүүлд мэдсэн. Би тухайн үед тасарчихсан байсан, юу ч санахгүй байна. Нэг сэрэхэд миний баруун хөл гишгэж болохгүй өвдөөд байсан. Нийн гэрт хэсэг байж байгаад М, Мийн эхнэр, Б, Нийн эхнэр Уаа нарын хамт машинтай хххх эмнэлэг орсон. Үзүүлэхэд баруун хөлийн түнх мултарсан байна гээд түнхийг нь тэр өдрөө оруулсан. Ослоос болж баруун талын сүүжний яс бяцарсан болж хагалгаанд ороод биеийн байдал сайн сайжраагүй байгаа. З аймгийн У хотод байрлах Нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхээр удахгүй явна. ...Би тасарчихсан тул яг болсон асуудлын талаар сайн мэдэхгүй байна. Харин сүүлд Нэ хэлэхдээ Б нь Н бид хоёртой хамт архи уугаад машинтайгаа гараад эргэж орж ирэхдээ намайг хэвтэж байгааг харалгүй миний хөлөн дээгүүр гарсан гэдгийг мэдсэн. ...Н, М бид 3 арван жилийн нэг ангийн хүмүүс анд нөхдийн холбоотой. ...Б нь гэмтлийн эмнэлэг явж байх замдаа “би танийг ухарч байгаад мөргөсөн, эмчилгээний зардлыг бүрэн хариуцна, намайг цагдаад битгий хэлээрэй” гэхээр нь хэсэг харсан боловч гэмтлийн эмнэлэгт хэвтсэнээс хойш ахиж уулзаагүй. ...Эмчилгээний зардал мөнгөө нэхэмжилнэ. Манай эхнэр О нь сумынхаа хххх ШТС-ийн эрхлэгчээр ажилладаг. Намайг гэмтсэнээс хойш сахиж байгаа. Эхнэрийн сарын цалин 900.000 төгрөг авдаг. Хүргэн Ххххтэй, охин Хххх нар намайг гэмтсэнээс хойш өөрийн машинаараа хоол цай зөөх, эмнэлэгт хүргэж өгөх зэргээр машинаар үйлчилж байгаа машины бинзений зардал мөнгийг нэхэмжилнэ.
...би хувиараа хххх суманд малчин хийдэг, уг гэмтлээс хойш морь унах, мотоцикль жолоодох үйлдлүүдээ хийх боломжгүй болчихсон. Намартаа сүүлийн 3 жил самарт явж амьдралаа залгуулдаг байсан. Уг гэмтэл авснаас хойш амжиргааны ажил төрөл хийх боломжгүй болсон. Хувиасаа 10 сая төгрөгийг нэхэмжилж байна. Эмчилгээний зардалд 1.101.575 төгрөгийг хувиасаа гаргасан. Намайг 3 сар манай эхнэр О хххх аймгийн нэгдсэн эмнэлэгт асарсан. Уг хугацаанд ажилгүй байсан. Эхнэр сарын дундаж цалин нь 848.872 төгрөг байдаг. 3 сарын цалин болох 2.546.616 төгрөгийн нэхэмжилнэ. Нийтдээ 13.648.191 төгрөгийн зардлыг жолооч Баас нэхэмжилж байна. Б нь найз Мөөр 250.000 төгрөгийг дамжуулан өгсөн. 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Хххх аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр баруун хөлөндөө гэмтэлтэй оношоор 60 хувийн группэд орсон. Группын мөнгө сардаа 440.000 төгрөг авч байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31, 32/,
Гэрч Н.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
‘хххх өдөр би гэртээ байж байгаад нэг хашаанд хамт амьдардаг төрсөн аав Нийн гэрт 11 цаг өнгөрч байх үед ороход аав Н нь О гэх хүнтэй хамт 1 шил архи уугаад сууж байсан. Тэгсэн Б гэх залуу хар өнгийн автомашинтай ганцаараа ирэхдээ 1 шил архи, пиво зэргийг авч ирээд тэр 3 хамт хашаан дотор уусан. Б нь манай гэрийн гадаа ирээд аавыгаа аваадах би автомашинаа унаад ойрхон гараад ирье гэхээр нь согтуугаар машинаа унаад хэрэггүй гэхэд зүгээрээ гэж хэлээд зөрөөд гарсан. Ойролцоогоор 10 минутын дараа Б гэх залуу нь автомашинаа жолоодоод ганцаараа манай хашаанд орж ирэхдээ О гэх хүн хашаанд байсан овгор шорооны ойролцоо доошоо Хд согтуу хэвтэж байх үед нь хурдтай орж ирээд баруун хөлийг дайрч гарахаар нь би Б гэх залууд О гэх хүний дээгүүр автомашинтайгаа гарчлаа гэхэд эхлээд мэдэхгүй байсан. Намайг хэлэхээр мэдээд газар хэвтэж байхад нь тэвэрч аваад хөлийг барж үзээд байсан. Б гэх хүн хэлэхдээ “би хүн дайрсан бол ах нь асуудалгүй эмнэлэг авч явъя” гэсэн. Осол болох үед манай аав Н согтуу хашаанд дотор хэвтэж байсан, мөн Т гэх ах хашаанд унтаж байсан. Өөр хүн байгаагүй. Б нь О гэх хүнийг аавын гэрт тэврээд орсон. Т ахын эхнэр, бас нэг танихгүй залуу хамт орж ирээд Бийг машинаараа Оыг дайрсан уу гэхэд дайрсан гэдгийг нь хэлсэн. Би гэртээ ороод 4 сартай бага хүүхдээ хөхүүлээд аавындаа ороод О гэх хүний өмсөж явсан өмдийг нь тайлахад баруун хөлийн гуя хэсэг нь хөхөрчихсөн байсан. Тэгээд гэмтлийн эмнэлэг рүү манай ээж хххх эгч, Б нар хамт авч явсан. Тэгээд л юу болсоныг мэдэхгүй байна...’’гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/,
Гэрч Ц.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
‘хххх цаг өнгөрч Б нь нэг залуугийн хамт хамт ирээд хххх маркийн хххх улсын дугаартай автомашинаа өгч байгаач самарт 3 хоног яваад ирье, надад машин авч явсан хөлсөнд нь самар өгнө гэхээр нь машинаа өгч явуулсан. Ойролцоогоор 3 хоногийн дараа Б нь өөрийнхөө хххх дугаарын утсаар залгахдаа би хотод ирчихсэн байна гэхээр нь машин өгөх гэж байна уу гэхэд гар утсаа салгасан. Би тэр оройноо зөндөө олон удаа залгасан боловч утас нь холбогдох боломжгүй болчихсон. Дахиад 2-3 хоногийн дараа Б нь өөрийнхөө ххх дугаарын утсаар залгахдаа ууланд байна гэхээр нь автомашин яасан гэхэд хххх маркийн ххххулсын дугаартай автомашиныг шаварт суулгачихсан гаргаж чадахгүй байна машинд эвдрэл байхгүй гэж хэлсэн. хххх дугаараас залгаж машиныг чинь олж ирье гэхээр нь яаралтай олж ир гэж ярилцаад өнгөрсөн. хххх дугаарын утсаар залгахдаа самрын ченж нар самар авахаар уул руу хоёр хххх маркийн автомашинаар явах гэж байна. 2 машинаар татуулаад аваад ирье гэхээр нь би, Бийн хамт тухайн хүмүүс дээр очиж цагаан өнгийн гэр бүлийн загвартай автомашинд суугаад Улиастай шинэ эцсээс хойшоо уул руу явж байгаад машины дугуй хагараад явган алхаад очсон. хххх маркийн хххх улсын дугаартай автомашин нь шаварт гүн ороод суучихсан байхаар гаргах гэсэн боловч гаргаж чадаагүй. хххх өдөр хүртэл Б, бид хоёр автомашиныг гаргах гэж ууланд байсан. хххх өдөр ууланд явж байсан хххх маркийн автомашиныг гуйгаад шавраас машиныг гаргах гэж татаж байх үед тороос нь мултраад автомашины урд талын салхин шил цуурчихсан. Тэгээд машиныг шавраас гаргаад хххх өдөр гэртээ ирсэн. Б нь одоо болтол автомашин авч явсан зардал мөнгө, урд салхины шил зэргийг төлж барагдуулаагүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 56/,
Иргэний хариуцагч Б.Бийн мөрдөн байцаалтад өгсөн:
“Бийн хохирол мөнгөтэй холбоотой асуудыг би төлөхгүй. Учир нь жолооч Б нь өөрөө хариуцна гэж бодож байна. Миний зүгээс хохирол мөнгийг төлөхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 43/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний хххх дугаартай дүгнэлт:
‘‘М.Оын биед баруун түнхний үений мултрал, баруун талын түнхний үений тогооны сэлтэрсэн хугарал, баруун дунд чөмгийн толгой хүзүүний хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг их хэмжээгээр тогтонги алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги хэдэн хувиар алдагдуулах эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна’’ гэх дүгнэлт /хх-ийн 55-57/,
Автотээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн хххх дугаартай:
“Уг тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгийн төвийн тоног төхөөрөмжөөр хэмжилт хийж шалгаж үзэхэд: Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 7.9 мм, урд тэнхлэгний тоормозны хүч зүүн талдаа ЗкН, баруун талдаа 3.5кН зөрүү нь 14% (стандарт <20%), хойд тэнхлэгний тоормозны хүч зүүн талдаа 2кН, баруун талдаа 2.3кН, зөрүү нь 13% (стандарт <30%) байна. Зогсоолын тоормозны хүч зүүн талдаа 1.5 кН.баруун талдаа 2.5кН хэвийн ажиллаж байна. Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ8700 cd, хол дээрээ 29300 cd. Баруун rap талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 100 cd, хол дээрээ 0 cd (стандарт 10000-225000cd) байна. Уг тээврийн хэрэгсэлийн дугаарын хоёр гэрэл асахгүй, урд салхины шил зүүн талаараа 58см хэмжээтэй цуурсан, зүүн талын ойрын гэрлийн тусгалын чадал 8700, баруун талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 100 сб.хол дээрээ 0 сб.урд тэнхлэгийн хажуу гулсалтын хэмжээ 7,9 мм байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна. Уг тээврийн хэрэгсэлийн дугаарын хоёр гэрэл асахгүй, урд салхины шил зүүн талаараа 58см хэмжээтэй цуурсан, зүүн талын ойрын гэрлийн тусгалын чадал 8700, баруун талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 100 сб.хол дээрээ 0 сб.урд тэнхлэгийн хажуу гулсалтын хэмжээ 7,9 мм байгаа нь ашиглалтын явцад үүссэн ба осолд нөлөөлөхгүй. Тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын тоормозны системтэй ба урд тэнхлэгний тоормозны хүч зүүн талдаа ЗкН, баруун талдаа 3.5кН зөрүү нь 14% (стандарт <20%), хойд тэнхлэгний тоормозны хүч зүүн талдаа 2 кН, баруун талдаа 2.3кН, зөрүү нь 13% (стандарт <30%) тоормозны систем бүрэн ажиллаж байна. Тухайн тээврийн хэрэгсэлийн хурд, замын гадаргуу, цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч тоормозны мөр зам дээр үүснэ.” гэх шинжээчийн дүгнэлт, холбогдох зураг, дүгнэлтийн хуудас /хх-ийн 63-68/,
Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 1383 дугаартай:
Жолооч Д овогтой Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараахь зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,’’ 12.3-т заасан ‘‘Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна’’ гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Явган зорчигч мягмар овогтой О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Иргэн овогтой Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараахь зүйлийг хориглоно. б/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийн жолоодох эрхгүй хүнд жолоогоо шилжүүлэх гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Жолооч Д.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь осол гарах шалтгаан нөхцөл болсон байна гэх үндэслэлтэй байна.” гэх магадлагаа /хх-ийн 71-72/,
Цагдаагийн ерөнхий газрийн бүртгэл хяналтын төвийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 23/2382 дугаартай албан бичиг:
“Дын Б /РД: -ийн мэдээллийг Жолоочийн бүртгэлийн сан /TPS/-д хянахад тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгогдоогүй байна” гэх албан бичиг /хх-ийн 87/,
Оргодол эрэн сурвалжлах тухай мэдээлэл /хх-ийн 98-99, 136-138/,
Шүүгдэгч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“хххх өдөр өглөө ххх өнгөрч байхад ххх утсаар ярихдаа самарт явъя одоо хурдан хүрээд ир гэхээр нь 11 цагийн орчимд би жолооны үнэмлэхгүй тул найз ххх маркийн хххх улсын дугаартай автомашиныг жолоодуулаад хххх-аас ххх эцэст амьдардаг ххх гэх айлын хашаанд очсон. Тэднийд очиход Аийн гэрт А, М, О гурав 1 шил 0.75 литрийн Х дөнгөж уугаад сууж байсан. Манай найз Ба нь тэр айлын хашааны гадаа машинаа үлдээгээд айлд оролгүй явчихсан. Би хэсэг сууж байхдаа архинаас 1 хундага уусан. Тэр гурав архи ууж дуусаад намайг архи авч өг гээд А, М нар гуйгаад байсан. О ах намайг битгий архи авч өг гэхэд А, О хоёр маргалдаад гэрт зодолж байгаад гэрээс гараад хашаан дотор зодолдсон. М ах согтоод гэрийн зүүн талд хашаанд унтаад өгсөн. О ах, А хоёр хоорондоо зодолдож байгаад А нь О ахыг гараараа түлхэхэд гэрийн довжоо өндөр тул довжооноос унасан. Би тэр хоёрыг зодолдож маргалдаад зогсохгүй байхаар нь явган яваад ойролцоох дэлгүүрээс 1 шил 0.5 литрийн архи, 2 ширхэг лаазтай хххх пиво аваад хашааны үүдэнд очоод хххх маркийн хххх улсын дугаартай автомашиныг хашааны гадаа байх үед нь би жолоодоод хашаанд оруулж машинаа тавиад тэр хоёрт архи, пиво өгсөн. Би урьд нь шөнө нойргүй самар цайруулсан байсан тул нойр авах гээд унтах санаатай хэвтэж байхад А, О нар гэрийн үүдэнд архи, пиво ууцгаасан. Ойролцоогоор 20-30 минутын дараа А, О ах нар архи ууж байгаад хоорондоо ахиад маргалдаад эхлэхээр нь би ууж байсан архийг аваад хашаан дотор шидчихсэн. А ах самарт явах юмнуудаа ачъя гэхээр нь би автомашиныг жолоодоод ухрах үйлдэл хийхдээ овгор шороог баруун талын дугуйгаар мордуулаад гарах үед овгор шорооны цаана хэвтэж байсан О ахын хөлөн дээгүүр автомашинтайгаа гарчихсан. Тэгсэн А ахын охин хүн дайрчлаа гэж хэлэхээр нь би мэдээд автомашинаа зогсоосон. Сандраад О ахыг Аийн гэрт нь өргөж оруулсан. А ахын охин нь ээж рүү осол болсон талаар хэлсэн байсан. Тэгсэн удаагүй Аийн эхнэр, М ахын эхнэр нар машинтай хүрээд ирсэн. Би эмнэлэг, цагдаа дуудъя гэхэд А ахын эхнэр нь юу ч болоогүй байхад цагдаа, эмнэлэг дуудах хэрэггүй гэсэн. О ахын найз М хашаанд унтаж байснаа гэрт орж ирээд наадах чинь худлаа баашилж байна гээд О ахын өвчтэй байгаа баруун хөл рүү нэг удаа өшиглөсөн. О ахын баруун хөл өвдөөд болохгүй байхаар нь тэр өдрөө ххх эмнэлэгт очиж үзүүлэхээр болоод би, Аийн эхнэр, М ахын эхнэр, М ах, О ах, О ахын хүргэн нарын хамт очиж үзүүлэхэд түнх нь мултарсан байна гэсэн. Ясанд гэмтэл байхгүй гэж эмч нь хэлсэн. Би О ахад эмчилгээний зардал мөнгийг самарт яваад олж өгнө гэж хэлсэн. Эмчилгээний зардалд 350.000 төгрөгийг дансаар өгсөн.
... би О ахыг анх ххх хэвтсэн байхад 300.000 гаруй мянган төгрөг өгсөн. Тэрнээс хойш самарт яваад дахин 400.000 төгрөгийг Мөөр дамжуулан өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48, 173-174/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч Д.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 84/, цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 87-88/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 91/, банкны дансны хуулга /106-128/ зэргийг шинжлэн судлав.
Дээрх шүүгдэгчийн гэмт үйлдлийг нотолсон баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Hотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Бт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль тайлбарлаж, сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд гаргасан байх тул үнэн зөвд тооцлоо.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтуудад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь хххх орчим ххх тоот хашааны дотор ххх маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон орохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэгт заасан ‘’ Жолоочид дараах зүйлсийг хориглоно. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,’’ 12.3-т заасан ‘‘Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна’’ гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч М.Оыг газар хэвтэж байхад нь хөлөн дээгүүр нь автомашинаар дайрч эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүх шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн магадлагаа, шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гарахад жолооч нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл хийж үүнээс үүдэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нөхцөлд гэмт хэргийн шинж бүрэн хангагддаг. Өөрөөр хэлбэл жолоочийн буруу үйлдэл болон хохирогчид учирсан хохирол нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Харин жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатайгаар, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний эрүүл мэндэд хүнд хохиролд болгоомжгүйгээр хандсан байдаг онцлогтой.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад “согтуурсан мансуурсан үедээ”, 2.2 дахь заалтад “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн”, 2.3 дахь заалтад “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж” гэж хүндрүүлэн зүйлчлэхээр заажээ.
Шүүгдэгч Д.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болох нь Цагдаагийн ерөнхий газрийн бүртгэл хяналтын төвийн хххх дугаартай “Дын Б /РД:-ийн мэдээллийг Жолоочийн бүртгэлийн сан /TPS/-д хянахад тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгогдоогүй байна” гэх албан тоотоор,
осол хэрэг болох үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуурсан байсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэгээр,
хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ххх дугаартай ‘‘М.Оын биед баруун түнхний үений мултрал, баруун талын түнхний үений тогооны сэлтэрсэн хугарал, баруун дунд чөмгийн толгой хүзүүний хугарал гэмтлүүд тогтоогдлоо” гэх дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Бийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан мансуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, сэтгэцэд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
499 дүгээр зүйлийн 499.1.Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй, 499.3.Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч, иргэний хариуцагч нар нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.
Тухайн хэрэг үйлдэгдэхэд Д.Б нь ‘‘Ниссан террано’’ маркийн ххххулсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодох явцдаа осол гарган иргэн М.Оын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан ба тухайн тээврийн хэрэгсэл нь Б.Бийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл мөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх учир Д.Бт холбогдох эрүүгийн хххх дугаартай хэрэгт Б.Бийг иргэний хариуцагчаар тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судалж хохирлыг тооцоход мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Оаас 1.108.775 төгрөгийн баримтуудыг гаргаж өгч хохирол нэхэмжилсэнээс 250.000 төгрөгийн хохирол төлөгдсөнийг хасаж, нотлох баримтаар 858.775 төгрөгийн хохирол үлдсэнийг шүүгдэгч Д.Б, иргэний хариуцагч Б.Бэ нараас тэнцүү хувааж буюу тус бүрээс 429.388 төгрөгийг гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Б нь нийт 350.000 төгрөгийг хохирогчид өгсөн тухай мэдүүлэх боловч хохирогч 250.000 төгрөгийг бусдаар дамжуулж өгсөнийг хүлээн зөвшөөрч, өөр мөнгө хохиролд аваагүй талаараа тайлбарласан. 100.000 төгрөгийг шүүгдэгчээс өгснийг нотлох баримтгүй учир хохиролд өгсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Хохирогч нь түүнийг өвчтэй байх хугацаанд асарч сувиласан түүний эхнэр Г.Оийн 3 сарын цалин хөлс, хохирогч М.О өөрийн сэтгэл санаанд учирсан хохирлыг нэхэмжилж байгаа талаараа шүүх хуралдаанд мэдүүлсэн.
Хохирогч М.О нь Г.Отэй гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нь, мөн Г.О нь хххх ХХК-нд салбарын эрхлэгч, түгээгчээр ажиллаж нэг сарын 848.872 төгрөгийн цалин тооцогдсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх боловч Г.О нь хэзээнээс эхлэн ямар хугацаанд хүн асаран сувилж ажилаагүй, ажлаас чөлөөлөгдсөн эсэх талаар нотлох баримт авагдаагүй байх учир тухайн нэхэмжлэлийг шийдвэрлэх хууль зүйн үндэслэл бүрдэхгүй байна. Иймд хэлэлцэхгүй орхилоо.
Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай журам хххх өдрөөс эхлэн мөрдөгдөж байх бөгөөд үүнээс өмнөх цаг хугацаанд үйлдэгдсэн гэмт хэрэгт сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэх нь хууль буцаан хэрэглэх, онол, арга зүйд нийцэхгүй учраас сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөг нэхэмжлэх асуудлыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй.
Хохирогч нь уг гэмт хэргийн улмаас гарсан бусад зардал болон цаашид гарах гэм хорын хохирлын талаарх нотлох баримтыг хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг,
5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болголоо.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг судлахад шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасанд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдлоо.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршидог.
Шүүгдэгч Д.Бт эрүүгийн хариуцлага оногдуулахад гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл шалтгаан, энэ төрлийн гэмт хэргийн санамсар болгоомжгүйгээр үйлдэгддэг байдал, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч холбогдсон гэмт хэрэгтээ дүгнэлт өгсөн, гэмшиж байгаа байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, уг гэмт хэрэг гарахад хохирогчийн хайхрамжгүй байдал нөлөөлсөн нөхцөл байдал зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг хамгийн дээд хэмжээгээр, хорих ялыг багавтар хэмжээгээр оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй бөгөөд тэрээр сургалтад хамрагдаж тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй болсноос хойш 3 жилийн хугацаанд уг эрх хасах нэмэгдэл ялыг биелүүлнэ.
Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Т.Минжмаа “Бийг иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлгүй. Хуульд зааснаар иргэний хариуцагчийн эрх үүрэгт тухайн төлбөрийг хариуцах үндэслэлийг хуульчилсан байдаг. Өөрөөр хэлбэл Бийн оролцоогүй байхад зөвхөн тээврийн хэрэгслийн эзэмшигч гэсэн бүртгэлээр түүнийг иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлгүй учир тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд “тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж хуульчилсан үндэслэлийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчөөгүй байх учир өмгөөлөгчийн уг дүгнэлт үгүйсгэгдэнэ.
Өөрөөр тайлбарлахад тээврийн хэрэгсэл эзэмшигч аливаа этгээд уг тээврийн хэрэгслийн ашиглалтыг бүрэн хариуцах үүрэгтэй бөгөөд тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй хүнд шилжүүлэхийг Замын хөдөлгөөний дүрмээр хориглосон байдаг. Иймд тухайн тээврийн хэрэгслийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн нь ашиглаж байгаад дүрмийн хориглолтыг зөрчиж бусдад шилжүүлсэн нь тээврийн хэрэгслийн эзэмшигчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баяржаргал “хохирол гаргуулж шийдвэрлэсэн учир уг хохирлыг төлөх зорилгоор шүүх хуралдааныг завсарлуулах” хүсэлтийг, шүүгдэгч Д.Б “баригдаад явж байхдаа захиралаасаа мөнгө шилжүүлүүлж авсан юм. Миний гар утсыг цагдаагийн алба хаагч хурааж авсан. Би гараад утсаа олоод авчих юм бол 3 хоногийн дотор хохирлыг төлчихнө” гэсэн тайлбарыг тус тус гаргасан.
Шүүхээс хохирол төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлтийг шийдвэрлэхдээ тухайн хүсэлт биелэгдэх боломжтой эсэхийг нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэх шаардлагатай.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс тайлбарласан хохирол төлөхөө илэрхийлж байгаа нөхцөл байдал нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл хохиролыг ямар эх үүсвэрээс хэрхэн төлөх талаарх баримт хэрэгт авагдаагүй, шүүхэд гаргаж өгөөгүй болно. Шүүгдэгчийн дансны хуулга хэрэгт авагдсан байх бөгөөд уг баримтаар тухайн дансанд мөнгө байхгүй болох нь тогтоогдож байна. Мөн шүүгдэгчийн гар утсыг хурааж авсан талаарх баримт хэрэгт байхгүй учир тэдний гаргасан хохирол төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт нь хууль зүйн үндэслэлийн агуулгыг хангахгүй байх учир хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэв.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баяржаргал шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл болон 7.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж байгаа учир тэнсэн харгалзаж шийдвэрлэж өгнө үү” гэсэн саналыг гаргасан нь шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг хэд хэдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнтэй нийцэхгүй, эрүүгийн хариуцлагын зорилгогыг хангахгүй болно.
Шүүгдэгчийн хэргийн учир цагдан хоригдсон 83 хоногийг эдлэх ял оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Дын Бийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан мансуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Д.Бийг шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдлэж дууссан үеэс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийн цагдан хоригдсон 83 /наян гурав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар 858.775 төгрөгийг хохиролд тооцон шүүгдэгч Д.Б, иргэний хариуцагч Б.Бэ /РД:/ нараас тэнцүү хуваан 429.388 төгрөгийг тус бүрээс гаргуулж хохирогч М.О //-т олгож, нэхэмжлэлийн бусад хэсгийг хэлэлцэхгүй орхисугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхисон хохирогчийн нэхэмжилсэн бусад хохирлын болон уг гэмт хэргийн улмаас учирсан болон цаашид гарах гэм хорын хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг хххх өдрөөс эхлэн тоолсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ