Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 77

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, шүүгч Б.Энхбаатар, Д.Цэдэнпэлжээ нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэгийг суулган,

Иргэдийн төлөөлөгч Д.Хатанбаатар

Улсын яллагч С.Алтай

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч З.Нямсүрэн, Ө.Батболд

Шүүгдэгч *******, ******* нарын өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч *******, *******, ******* нарыг оролцуулан,

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хашнууд овогт *******, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хэрээд овогт *******, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатгин овогт ******* нарт холбогдох эрүүгийн 201611000162 дугаартай хэргийг 2017 оны 05 сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Хашнууд овогт *******, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1995 оны 08 сарын 27-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД-ЖЯ95082715/, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт татагдахын өмнө “Авто агро” ХХК-д ажиллаж байсан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.

 

Шүүгдэгч Хэрээд овогт *******, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1996 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД- ЖЮ96121711/, бүрэн дунд боловсролтой, энэ хэрэгт татагдахын өмнө Дорнод их сургуулийн багш, англи хэлний ангид сурч байсан, ам бүл 4, эмээ, эх, ахын хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.

 

Шүүгдэгч Хатгин овогт *******, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1995 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД-/, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, хэрэгт татагдахад эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.

 

Шүүгдэгч ******* нь 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 29-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн 73-р байрны 48 тоотод байрлах “Талын гэгээ Оюу” ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газрын хаалгыг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл буюу сүх, төмрийн хайч хэрэглэж эвдэн хууль бусаар нэвтэрч “Делл” маркийн нөөтбүүк хулгайлж хохирогч Ж.Сайхангэрэлд 350,000 төгрөгийн, “Асус” маркийн нөөтбүүк хулгайлж хохирогч Т.Хишигжаргалд 300,000 төгрөгийн, “Тошиба” маркийн нөөтбүүк, “Эйсэр” маркийн проектор хулгайлж хохирогч Б.Батзулд 1,300,000 төгрөгийн буюу бусдад нийт 1,950,000 төгрөгийн бага бус хэмжээний шууд хохирол, уг газарт нэвтрэхдээ “Бүргэд” хаалга эвдэж 280,000 төгрөгийн шууд бус хохирол учруулсан, 

******* ******* нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 06 цаг 40 минутын орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Жаст-Ойл” ХХК-ний шатахуун түгээх станцын түгээгч З.Мөнхчимэгийн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, биед нь хөнгөн гэмтэл учруулан, сейфнээс орлогын 3,451,290 төгрөг дээрэмдэж “Жаст-Ойл” ХХК-нд бага бус хэмжээний хохирол,

2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө *******тэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, давтан үйлдлээр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутагт байрлах “Экспо” худалдааны төвийн хаалгыг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл буюу заазуур хутга, төмрийн хайч хэрэглэж эвдэн хууль бусаар нэвтэрч 41 ширхэг гар утас хулгайлж хохирогч Г.Мөнх-Оргилд 12,020,000 төгрөгийн, 3 ширхэг чихэвч хулгайлж иргэний нэхэмжлэгч М.Равжаад 75,000 төгрөгийн, 3 ширхэг бугуйн гар утас хулгайлж Д.Төмөрчөдөрт 150,000 төгрөгийн, АТ-32 маркийн барилгын өнцөг хэмжигч дуран хулгайлж хохирогч *******т 250,000 төгрөгийн буюу бусдад 12,495,000 төгрөгийн үлэмж хэмжээний шууд хохирол, уг газарт нэвтрэхдээ модон болон “Бүргэд” хаалга эвдэж 280,000 шууд бус хохирол учруулсан, 

2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө давтан үйлдлээр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг Худалдааны гудамжинд үйл ажиллагаа явуулдаг “Жавхлант” худалдааны төвийн цонхоор хууль бусаар нэвтэрч мөнгө, зэс аяга 43 ширхэг, мөнгөн бөгж, ээмэгний хослол 459 ширхэг, цүнх 2 ширхэг, мөнгөн бүс зэрэг эд зүйл хулгайлан “Жавхлант” ХХК-нд 18,654,500 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол, уг газарт нэвтрэхдээ цонхыг хагалж 20,000 төгрөгийн шууд бус хохирол, бусдад хулгайн гэмт хэргийн улмаас нийт 33,099,500 төгрөгийн их хэмжээний /шууд/, 580,000 төгрөгийн шууд бус хохирол учруулсан;

 

Шүүгдэгч ******* нь ******* ******* нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 06 цаг 40 минутын орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Жаст-Ойл” ХХК-ний шатахуун түгээх станцын түгээгч З.Мөнхчимэгийн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, биед нь хөнгөн гэмтэл учруулан, сейфнээс орлогын 3,451,290 төгрөг дээрэмдэж “Жаст-Ойл” ХХК-нд бага бус хэмжээний хохирол,

2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө *******тай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутагт байрлах “Экспо” худалдааны төвийн хаалгыг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл буюу заазуур хутга, төмрийн хайч хэрэглэж эвдэн хууль бусаар нэвтэрч 41 ширхэг гар утас хулгайлж хохирогч Г.Мөнх-Оргилд 12,020,000 төгрөгийн, 3 ширхэг чихэвч хулгайлж иргэний нэхэмжлэгч М.Равжаад 75,000 төгрөгийн, 3 ширхэг бугуйн гар утас хулгайлж Д.Төмөрчөдөрт 150,000 төгрөгийн, АТ-32 маркийн барилгын өнцөг хэмжигч дуран хулгайлж хохирогч *******т 250,000 төгрөгийн буюу бусдад 12,495,000 төгрөгийн үлэмж хэмжээний шууд хохирол, уг газарт нэвтрэхдээ модон болон “Бүргэд” хаалга эвдэж 280,000 төгрөгийн шууд бус хохирол учруулсан;

 

Шүүгдэгч ******* нь *******, ******* нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 06 цаг 40 минутын орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Жаст Ойл” ХХК-ний шатахуун түгээх станцын түгээгч З.Мөнхчимэгийн амь биед аюултайгаар хүч хэрэглэн, биед нь хөнгөн гэмтэл учруулж, сэйфнээс нь орлогын 3.451.290 төгрөгийг дээрэмдэж “Жаст Ойл” ХХК-нд бага бус хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч *******ыг 2017 оны 01 дүгээр сарын 14-нөөс 2017 оны 01 дүгээр сарын 15-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг Худалдааны гудамжинд үйл ажиллагаа явуулдаг “Жавхлант” худалдааны төвийн цонхыг хагалан, хууль бусаар нэвтэрч, хулгайн гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байгаа болон үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Баярхүү, Батзориг гурвуулаа манайд сууж байхдаа тэр хоёрын хэнийг нь мэдэхгүй нэг нь “танай шатахуун түгээх станц руу оръё” гэхээр нь би, “манайх олуулаа гардаг болохгүй” гэж хэлсэн. Хоорондоо “бүх шатахуун түгээх станцууд хоёулаа гардаг юм уу, ганцаараа гардаг юм байхгүй юу, мөнгөтэй болъё” гэж ярилцаж байхад би тэдэнд “манай хажуугийн Жастын шатахуун түгээх станцын хоёр түгээгчийн нэг нь орой ирээд өглөө эрт явдаг” гэж хэлсэн. Тэгээд гурвуулаа Баярхүү хүнийг барьж, Батзориг скочдож, би мөнгийг нь авахаар тохиролцсон. Би өдрийг нь сайн санахгүй байна. 2016 оны 4 дүгээр сарын дундуур манайд сууж байгаад хэрэг хийхээ ярилцсан. Тэгээд шөнө 03 цагийн орчим манай гэрээс гурвуулаа гарч урагшаа гурилын үйлдвэрийн зүүгээр урагшаа алхаж төв замаар баруун тийш явж цэнхэрийн хорооллын урдуур баруун тийш явж бохирын под станцын баруугаар хойшоо эргэж “Дорнод 80” байр руу очсон. Замдаа зарим газар 2, 1-ээрээ салж зайтай алхаж явсан. “Дорнод 80” байрны орцонд орж 3-4 давхарт гарч орцны цонхоор шатахуун түгээх станц руу харж хэсэг байсан. 06 цагийн орчим гэгээ орж эрэгтэй түгээгч нь гараад явахыг гурвуулаа харсан. 49-р байрны урд талд очиж зүүн тийш шатахуун түгээх станц руу орох гэхэд тэр хавиар машин, хүн яваад байхаар нь хүний хөл хөдөлгөөн харж тэр хавиар, орцоор хэсэг байсан. Тэгээд хүний хөдөлгөөн сиймхий харж

байгаад гурвуулаа шатахуун түгээх станц руу орсон. Хаалга нь цоожгүй байсан ба эмэгтэй түгээгч ганцаараа сандал дээр урагшаа хараад сууж байсан. Биднийг хараад бахирахаар нь гурвуулаа дарж байгаад түгээгч эмэгтэйн ам, хөл, гарыг нь скочоор скочидсон. Би түгээгчийн халааснаас түлхүүр авч сейфийг онгойлгож бор саарал өнгийн жижиг 2 ууттай мөнгийг авсан. Түгээгчийг гурвуулаа өргөөд коридорт байсан жижиг өрөөнд хийж Баярхүүд нэг ууттай мөнгийг өгч шууд гадагшаа гарсан. Тэндээс урагшаа Хэрлэн гол руу гурвуулаа явж голын урд гараад зүүн тийш явж замдаа тэндээс салж ажил дээрээ ирсэн. Тэр өдөр 08 цагаас ажилтай байсан. Тэр орой ажил дээрээ хоносон. ...Би бор шаргал өнгийн өмд, саарал өнгийн куртик, юүдэнтэй цамц /өнгийг нь сайн санахгүй байна/ хөх цэнхэр өнгийн кеттэй байсан. Куртик дотроо мөрөвчтэй цүнх үүрч явсан. Баярхүү саарал өмд, бараан өнгийн юүдэнтэй цамц, улаан өнгийн найкын кеттэй байсан. Батзоригийн хувцасыг нь сайн санахгүй байна. Бараан өнгийн юүдэнтэй цамц өмдтэй байсан. Кетэн гуталтай байсан” /2-р хавтас 41/,

“...Манай эхнэр Номин “Экспо” худалдааны төвд 2016 оны зун Тулгаа гэдэг хүний барааг зардаг байсан болохоор байнга орж гардаг хааяа эхнэрийнхээ оронд барааг нь зардаг байсан юм. Бараа зарж байхдаа дохиоллын систем байдаггүй юм байна гэж бодсон бөгөөд 2016 оны 12 сарын 05-наас 06-ны орчим манай найз Баярхүү манай гэрт ирээд хоорондоо яаж мөнгө олох талаар ярилцаж байгаад ““Экспо” худалдааны төв дотор байрлах гар утасны ломбардыг ухъя” гэж ярилцсан. Тэгээд дохиоллын систем байхгүй, харин хяналтын камерын бичлэгт танигдахгүйгээр толгойдоо цамцны ханцуйг хайчилж аваад нүд гаргаж өмсөхөөр болсон юм. “Экспо” худалдааны төвийн хойд талын хаалгыг эвдэж орохоор болж 2016 оны 12 сарын 08-ны өдрийн 18-19 цагийн орчимд Баярхүү манай гэрт ирсэн юм. Тэгээд гэрээсээ заазуур, урд талын айлын Сэнгээ гэдэг өвөөгөөс төмрийн хайч аваад 12 сарын 09-ний шөнийн 02 цагийн орчимд Баярхүү бид хоёр манай гэрээс гараад явган “Экспо” худалдааны төв рүү алхаж очсон. Тэгээд ертөнцийн зүгээр “Экспо” худалдааны төвийн зүүн талын хашааны дээгүүр хашаан доторх зүйл болон манаачийг харахад манаач нар харагдахгүй байсан. Би эхлээд хашаа давж ороод хашаан дотор хэсэг зогсож байгаад Баярхүүг дуудсан. Тэгээд бид хоёр хаалга руу нь очсон чинь хаалга байхгүй, хаалгаа зузаан даавуугаар хааж таглачихсан болохоор нь дотогшоо орсон ямар нэгэн хүн байхгүй, барилгын ажил хийж байгаа бололтой байсан. Бид хоёр хоорондоо ярилцахдаа би хаалга эвдэж, Баярхүү хүн харах байсан боловч өргөтгөл бариад хойд талын хаалга эвдэхэд хүн сонсогдохгүй болчихсон байсан учраас би хаалгыг эхэлж заазуураар дарж нүх гаргаж дараа нь хайчаар хайчилж хайчилсан хэсгээ дээш болгож сөхөж орсон бөгөөд намайг хаалга эвдэж байхад Баярхүү гэрэл тусгаж өгч байсан. Бид хоёр хашаа давж орж ирэхдээ нүүрэндээ маск зүүсэн бөгөөд хаалга эвдчихээд бид хоёр хоёулаа “Экспо” худалдааны төв дотор орж ирээд эхлээд хойд талд байрлах гар утасны павилоны хаалгыг түлхэж орох гэсэн чинь их чимээ гарах юм шиг санагдсан. Тэгээд хаалганы доод талаар гараа оруулж татаж үзэх гэсэн чинь татаж болохгүй байсан учраас урт талын гар утасны павилоны хаалгыг харсан чинь доод булангийн хавтас нь салчихсан байсан учраас нааш нь татаж хугалж, цаад талын хавтсыг цааш нь хугалж түлхэж орсон. Миний араас Баярхүү орж ирж би ертөнцийн зүгээр баруун талын лангуунаас эхлэж гар утас хулгайлж авсан. Гар утасны лангууны шилэн гүйдэг хаалгыг татахад хаалга нь салчихсан учраас би 20 орчим гар утас, Баярхүү 10 гаран гар утас хулгайлж авсан. Бид хоёр гар утас авахдаа ухаалаг, сүүлийн үеийн загвартай гар утас хийсэн лангууны шилэн хаалгыг онгойлгож авсан бөгөөд гар утаснуудаа нөөтбүүкний цүнх болон хоёр мөрний үүргэвчинд хийсэн юм. Тэгээд гар утаснууд хулгайлж аваад анх орж ирсэн хашааг давж гараад гэр хорооллын голоор явж байгаад “Шүр” захын зүүн талд байрлах жолооны дроомоор урагшаа явж Станцын цэнхэрийн байрнуудын урд талаар зүүн зүгт явж гэртээ очсон...Улаанбаатар хотод очоод хүнсний 4 болон СУИС-н орчин тойронд байдаг ломбарданд өөрийнхөө иргэний үнэмлэхээр тавьсан. Улаанбаатар хот руу явахдаа өөрийнхөө эхнэр Номинг дагуулж явсан бөгөөд гар утаснууд ломбарданд тавихад манай эхнэр хамт яваагүй, харин Баярхүү цуг явсан...” /3-р хавтас 111-112/,

“...Би ломбардны хулгайн хэргийг ганцаараа хийсэн, дээрмийн хэргийг Батзориг, Баярхүү нартай үйлдсэн. “Экспо”-гийн хэргийг Баярхүүтэй, Жавхлант худалдааны төвийн хулгайн хэргийг Батзоригтой хамт үйлдсэн” /4-р хавтас 56-58/

“......Манай дүү Маа “эгч рүү явмаар байна” гээд байхаар нь дүүгээ Сүхбаатар аймагт очуулах далимаараа Сүхбаатар аймагт хулгай хийх санаатайгаар 2017 оны 01 сарын 11-ний өдөр найз Батзоригийн гар утас руу нь залгаад “найз нь Сүхбаатар аймаг орох ажилтай. Чи хүрээд ирэх үү” гэж асуухад, Батзориг “найз нь нэг дэх өдөр эмнэлэгт үзүүлж, шинжилгээ өгнө” гэхээр нь би, “найз нь нэг дэх өдөр Улаанбаатар хот орно. Хоёулаа хамт явъя” гэж хэлэхэд Батзориг “нэг дэх өдрөөс өмнө амжих бол хамаагүй” гэхээр нь би зардлын 50.000 төгрөгийг данс руу нь шилжүүлсэн юм...2017 оны 01 сарын 14-ний өдөр 12 цагийн орчимд буудлаасаа гараад өөр буудалд /нэрийг нь мэдэхгүй/ ороод тэр өдөртөө бүтэн өдөржин буудалдаа байж байгаад 23:00 цагийн орчимд гараад “Жавхлант” худалдааны төвийн зүүн талын ваккум цонхны дээд порчикийг нь бээлий өмсөж байгаад гараараа цохиж хагалаад буцаад буудал руугаа очоод буудлын өрөөнийхөө цонхоор хүн ирэх нь үү гэж харж байхад ямар нэгэн хүн ирээгүй юм. Бид нарын сүүлд буусан буудлын цонхоор “Жавхлант” худалдааны төв харагдаж байсан...Би сүүлд буусан буудалд зориуд буусан учир нь Сүхбаатар аймагт очоод гадуур явж байхдаа “Жавхлант” худалдааны төвөөр орж гарч байхдаа уг худалдааны төвд ойрхон “Хоймор” нэртэй буудал байгааг харсан юм. Уг буудал нь хяналтын камертай байсан учраас 2017 оны 01 сарын 15-ны шөнийн 03 цагийн орчимд Батзоригийн хамтаар буудлын цонхоор хяналтын камерт өртөхгүй гэдэг үүднээс 2 давхрын цонхноос дүүжлэгдэж үсрээд гарсан. Тэр үед манай эхнэр, дүү хоёр унтаж байсан. Тэгээд “Жавхлант” худалдааны төвийн  хойд талд ирсэн чинь Батзоригийн бие нь өвдөөд байсан учраас явуулсан. Тэгээд би “Жавхлант” худалдааны төвийн хойно нэг хэсэг зогсож байгаад Батзориг руу харсан чинь буудлын хаалгаар орж байсан. Тэгэхээр нь өмнө хагалчихсан байсан цонхоор худалдааны төв рүү орж баруун хойд талын хаалганы харалдаа байсан ээмэг, бөгж зардаг лангуунаас ээмэг, бөгжийг цүнх зардаг бололтой лангуунаас хар өнгийн урзалк авч хийсэн. Цүнхэндээ хийчхээд хагалсан цонхны доод талд  авч ирж тавиад ахиж цүнх авсан газраасаа ногоон өнгийн урзалк аваад ээмэг, бөгж зардаг лангууны урд талд байрлах мөнгөн болон зэс аяга зардаг лангуунаас 10 гаруй аяга авч цүнхэндээ хийгээд орж ирсэн цонхоороо гарсан. Буудалд манай эхнэр Номин байсан болохоор “юу юм бэ” гэж асуухад нь “хүнээс аваад ирлээ” гэж хэлсэн...” гэжээ. /3-р хавтас 217-220/

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мөрдөн байцаалтын шатанд хийсэн үйлдлээ үнэн зөв мэдүүлсэн, нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:  “...2016 оны 04 сарын 16-ны орой Жаст руу орохоор тохирч 22 цагийн орчим Батбаяр бид хоёр явж 24-р байрны эмийн сангаас 3 ширхэг цагаан бээлий худалдаж авсан. Тэгж явахдаа хоёулаа жастын шатахуун түгээх станцын гадуур явж ажиглаж байгаад Батбаярын гэрт очиход Баярхүү ирчихсэн Батбаярын эхнэр Номин, дүү Батчимэг нар байсан. Бид хоол идээд хөзөр тоглож байгаад шөнө 03 цагийн орчим Батбаяр, Баярхүү гурвуулаа Батбаярынхаас муу хувцаснуудыг нь хувцсан дээрээ давхарлаж өмсөн Жаст руу явган явсан. Урагшаа 327 дугаар ангийн зүүгээр 11-р сургууль гурилын үйлдвэрийн голоор урагшаа явж төв замын урд гарч дулааны шугам дагаж баруун тийш алхсан. Цэнхэрийн хорооллын урдуур баруун тийш явж бохирын под станцын дэргэд ирээд хойшоо төв зам руу гарч 6 давхрын баруугаар хойшоо “Дорнод 80” байр руу очсон. Орцны 4 давхарт гарч цонхоор шатахуун түгээх станцыг ажиглаж 06 цаг 20 минут хүртэл суусан. 06 цаг 20 минутын орчимд шатахуун түгээх станцаас нэг түгээгч нь гарч зүүн тийшээ явахыг хараад гурвуулаа орцноос цуварч гаран 49-р байрны урд очиж хүн ажиглаж зогссон. 06 цаг 40 минутын орчимд хүний хөдөлгөөн харж байгаад Жастын шатахуун түгээх станц руу орсон. Хаалга нь түгжээгүй байсан ба эмэгтэй түгээгч ганцаараа сандал дээр сууж байснаа бахирсан. Гурвуулаа түүнийг дарж скочоор толгой нүүрийг нь Баярхүү, Батбаяр нар ороосон би тэр хүүхнийг дарж байсан. Батбаяр түгээгчийн хүрэмний халааснаас түлхүүр авч сейфийг онгойлгож цайвар өнгийн даавуун ууттай мөнгийг авч надад өгсөн. Тэр хоёр түгээгчийг өргөөд 00 руу оруулж гурвуулаа гарч явсан. 8, 24-р байр, 1-р байрны баруун талаар урагшаа гүйж төв зам хөндлөн гараад Хэрлэн гол руу гүйсэн. Гол гатлаад зүүн тийш нэлээн алхаж байгаад Станцаас урагш байдаг далангийн харалдаа хойшоо гол гаталж гарсан. Түгээгч эгч намайг дарж байхад нүүр самардаад миний маск унасан. Тэндээс гарахдаа аваагүй...Мөнгөний хэрэгтэй болж Батбаяр анх “дээрэм хийе” гэж хэлсэн. Тэгээд гурвуулаа ярилцаж байхад Батбаяр “Жастыг дээрэмдье. Нэг түгээгч нь өглөө 06 өнгөрөөгөөд явдаг. Муу хувцас гадуураа өмсөж нүүрэндээ баг өмсөнө. Бээлийтэй хийнэ. Баярхүү нүүрийг нь таглаж дарна. Би хөлийг нь барина. Батбаяр скочдно” гэж тохирч ярилцсан. Шатахуун түгээх станцад ороод Баярхүү дарахаас айгаад байхаар нь би дээрээс нь дарж суусан...Цохиж зодоогүй. Дарж унагаад скочоор хүлсэн” /2-р хавтас 43-44/

“... Би тухайн үед эмнэлэгт хэвтээд гарсан гадуур эмчилгээтэй байсан учраас “очиж чадахгүй” гэж хэлж байсан боловч “хүрээд ир, зардал явуулъя” гээд 50.000 төгрөг шилжүүлэхээр нь түүнтэй уулзахаар 2017 оны 01 сарын 12-ны өдрийн 17 цагийн нийтийн тээврийн автобусаар Сүхбаатар аймаг руу явсан. Шөнө 04 цагийн орчимд Баруун урт хотод ирээд Батбаяр руу залгаж “Зотол” нэртэй зочид буудалд очсон. Түүнтэй хамт Номин, Батчимэг нар байсан...”Жавхлант” худалдааны төвөөр орсон. Гарч яваад Батбаяр “мөнгөн эдлэл зардаг лангууг харсан уу, хоёулаа тэндээс хулгай хийе” гэж хэлсэн. Би “Чи хулгай хийх гэж ирсэн юм уу, чадахгүй. Зардлын мөнгө өгчих, Улаанбаатар явлаа” гэхэд, Батбаяр “бид нар хот руу явна, хамт явъя” гэж хэлсэн. 2017 оны 01 сарын 14-ний өдөр Батбаяр 24 цагийн орчимд гарч яваад эргэж орж ирэхдээ “Цонхыг нь хагалчихлаа, хүнгүй юм байна. Шөнө 03 цагийн үед гаръя” гэж хэлсэн. Шөнийн 03 цагийн орчимд Батбаяр “гаръя” гээд гуйгаад байхаар нь буудлын өрөөний цонхоор гадагш гарсан. “Жавхлант” худалдааны төвийн гадна ирээд “би орж чадахгүй, айгаад байна, бие өвдөөд байна” гэж шалтаг хэлээд буудал руугаа явсан...” гэжээ. /4-р хавтас 46-48/

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж ярих зүйлгүй байхгүй гэв.

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Батбаяр захын хойд талын “Магнай Трейд”-ийн шатахуун түгээх станцад түгээгч хийдэг байсан ба “надад мөнгө олдохгүй юм чинь “Жаст Ойл”-ын шатахуун түгээх станцаас мөнгө дээрэмдье” гэж хэлсэн. Би айгаад тухайн үедээ зөвшөөрөөгүй. Дараа нь зөвшөөрч Батбаяр Батзориг нартай гурвуулаа Батбаярын гэрт байх үед Батбаяр “Гурвуулаа дээрэм хийе, би шатахуун түгээх станцыг сайн мэднэ. Үүрээр орно. Хоёр хүн байдаг, нэг нь өглөө эрт явдаг, ганц эмэгтэй хүн байгаа. Нүүрэндээ баг зүүгээд муу хувцас өмсөнө” гэж хэлсэн. Мөн Батбаяр “би мөнгө хаана байгааг нь мэднэ, би мөнгийг нь авна, Батзориг та хоёр түгээгчийн хөл гарыг сайн барьж хүлээрэй” гэж хэлж ярилцсан. Тэгээд 2016 оны 04 сарын17-ны өдрийн орой Батбаярын гэрт байсан муу сайн хувцасыг өмсөж, Батбаяр муу цамц хайчлаад гурвуулаа баг хийн  халаасандаа хийж 02 цагийн орчим Батбаярын гэрээс гарч Жастын шатахуун түгээх станц руу явсан. Бид гурав замаа буруулаад Батбаярын гэрээс гарч чигээрээ урагш гурилын үйлдвэрийн зүүгээр урагшаа алхаж төв замаар баруун тийш замын урдуур явж 5-р байшингийн урд талын сүмийн зүүн талд очсон. Тэндээс хойшоо “Дорнод 80” руу очин орцонд орж цонхоор нь хойшоо шатахуун түгээх станц руу харж зогссон. Гурвуулаа 49-р байрны урд талд очиж гэгээ ортол тэр хавиар орцоор эргэлдэж явсан. Гэгээ ороход гурвуулаа нүүрэндээ багаа зүүсэн. 07 цагийн орчим гурвуулаа орох гэтэл “Нарлаг”-ийн манаач гадаа байхаар нь больж хүлээж байгаад хэсэг хугацааны дараа гурвуулаа 49-р байрны урдаас Жастын шатахуун түгээх станц руу шууд явж орсон. Бид гурвыг ороход нэг эмэгтэй хүн байсан ба биднийг хараад чанга бахирсан. Батзориг эмэгтэйг түлхэж унагаад шалан дээр дарсан, би хөлийг нь дарж, Батзориг скочоор тэр эмэгтэйн гар хөлийг нь ороосон. Батбаяр тэр хүүхний хувцаснаас түлхүүр гаргаж ирээд тасалгааны баруун урд буланд байсан сейфийг онгойлгож мөнгө авсан. Түгээгч эгч бахираад байхаар нь Батбаяр ”ийш нь хийчихье” гээд гурвуулаа түүнийг дамжилж өргөөд коридорт байсан өрөө рүү оруулж хаалгыг нь хааж гараад урагшаа гүйж “Дорнод 80” байрны баруун талаар 24-р байрны баруун талаар 1-р байшингийн баруун талаар урагшаа гүйж байхад Батбаяр “гол гараад зүүн тийш явъя” гэж хэлээд гурвуулаа 2-р байрны зүүн талаар урагшаа чигтээ төв зам хөндлөн гарч далан даваад урагшаа гүйн Хэрлэн голын эрэг дээр очсон. Голыг явган гаталж гараад урд эрэг дээр гарч зүүн тийш явж станцаас урагш явдаг далангийн орчмоор голын хойд эрэг дээр гарч Батбаяр “9 цагаас ажилтай, та хоёр гэрт очоод хүлээж бай” гээд ШТС-аас авсан зузаан саарал өнгийн даавуун цүнх шиг савтай мөнгийг өгч ажил руугаа явсан. Батзориг бид хоёр ирсэн замаараа Батбаярын гэрт очсон. Номин гэртээ хүүхэдтэйгээ хоёулаа байсан. Шатахуун түгээх станцаас авсан мөнгийг тоолж үзэхэд  2 сая гаран төгрөг байсан. Яг хэдэн төгрөг байсныг би сайн санахгүй байна...” /2-р хавтас 38-39/,

“...Тэгээд зөвшөөрч 2017 оны 01 сарын 10-ны өдрийн орчим Батбаярын гэрт 18 цагийн орчимд очсон юм. Тэгээд Батбаярын гэрт шөнө болтол байж байгаад шөнийн 02 цагийн орчимд гэрээс нь гарч “Экспо” худалдааны төв рүү алхаж явсан. Намайг Батбаярын гэрт ирэхэд заазуур, төмрийн хайч бэлдчихсэн байсан бөгөөд муу цамцны ханцуйг хайчилж аваад нүд ам гаргачихсан байсан болохоор “Экспо” худалдааны төвийн зүүн талаас хашаа давж орохдоо маскаа зүүсэн. Эхлээд Батбаяр ороод “манаачийг нь хараад намайг дуудъя” гэж ярьсан бөгөөд удалгүй намайг дуудаж “одоо шууд оръё, манаач нь байхгүй байх шиг байна” гэж хэлээд зүүн талын өргөтгөлийн хаалгаар орсон...Батбаяр хойд талын лангуунаас эхлэн авч эхэлсэн бөгөөд лангууны шилэн хаалганы гүйдэг хүрээг хөшиж байгаад онгойлгосон юм. Бид хоёрын авсан гар утас ойролцоогоор 50 гаруй ширхэг утас болсон байх гэж бодож байна. Батбаярын гэрээс гарахдаа цүнх авсан байсан учраас цүнхэндээ гар утаснуудаа хийгээд гарсан...” гэжээ. /3-р хавтас 114-115/

 

 Хохирогч З.Мөнхчимэг мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ “...2017 оны 04 сарын 17-ны өдрийн өглөө 06 цаг 50 минутын орчимд гадна хаалга дуугараад эхлээд нүүрээ юмаар боож халхалсан бараан өнгийн хувцастай дунд зэргийн нуруутай туранхай биетэй гурван залуу орж ирэхээр нь би айж цочоод бахирахад бараан хувцастай залуу нь түрүүлж хүрч ирээд нүүрийг алгаараа дарж шалан дээр унагаад баруун хацар дээр өвдөглөөд өндийлгөхгүй байсан. Нэг нь эхлээд хөлийг боож скочоор ороогоод, нөгөөх нь куртикны халаасыг ухаж байгаа харагдсан. Халаасанд хэдэн төгрөг байсныг мэдэхгүй, орлогын мөнгө, мөнгөтэй сэйфны түлхүүр байсан учраас халааснаас тухайн үед мөнгө, түлхүүр авсныг мэдэхгүй байна. Би өөрөө их айж цочирдсон байсан. Нөгөө гурван залуу намайг скочоор хөлнөөс эхэлж ороож, өндийлгөж суулгаж байгаад гарыг урд нь ороож, толгой нүүр, нүдийг скочоор дарсан. Тухайн үед би эсэргүүцэл үзүүлж хөлийг ороосон скочийг тайлахад дахиж скочоор ороож хүлсэн. Нэг залуугийнх нь нүүрэндээ зүүсэн юмыг нь гараараа татаж хуулахад нүүрээ буруулаад царайгаа харуулахгүй байсан. Тэд намайг өндийлгөж суулгаад толгой боож байхад нь багаа хуулсан залуугийн царайг нь хальт харахад шар, цагаандуу царайтай, хүрэн юм уу гэмээр халимаг үстэй 20 орчим настай залуу хүүхэд байсан ба намайг харахад нүдийг гараараа дараад скочоор ороосон юм. Тэд нар скочоор ороочихоод коридорт байдаг 00–ын өрөөнд намайг хоёулаа дамжилдаж оруулаад хаалгыг нь хаасан. 00-ын хаалга хаагдмагц эхлээд гар, дараа нь хөл, сүүлд нь толгой ороосон скочийг 1 минут орчмын дотор тайлж, тэнд байсан шалны модыг гартаа бариад 00-ын өрөөнөөс гарахад тэр залуучууд байгаагүй, гараад явчихсан байсан. Гадна хаалгаар гарч харахад ойр орчим харагдаагүй. Тэгээд буцаж ороод хажуу талын МТ-ын шатахуун түгээх станцын утас руу залгаж “хэдэн хүмүүс орж ирээд мөнгийг маань аваад явчихлаа” гэж хэлсэн...Дараа нь цагдаагийн 7058102 дугаарт залгаж дуудлага өгсөн...” гэжээ. /1-р хавтас 35-37/

Шүүхэд дуудсан тухай баримтад: “Одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй учир шүүх хуралд оролцохгүй” гэжээ.

 

Хохирогч Ж.Сайхангэрэл мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ “...2015 оны 01 сарын 29-ний өглөө 08 цаг өнгөрч байхад манай хоёр давхрын айлын эмэгтэй хүн /нэрийг нь мэдэхгүй байна/ 99585511 дугаарын утсаар залгаад “танай ломбардны хаалгыг чинь эвдчихсэн байна, хулгай орсон юм шиг байна” гэхээр нь би нөхөр Сайнбаярын хамт 09 цагийн орчимд очсон. Биднийг очиход манай ломбардны гадна талын хүрэн төмөр хаалгыг эвдээд орсон байсан. Ингээд дотор нь орж эд зүйлээ бүртгэхэд манай ломбардад барьцаалан зээлдүүлэхээр хүн тавьсан байсан 3 ширхэг зөөврийн компьютер, нэг ширхэг проектор алдагдсан байсан. Алдагдсан эд зүйлүүд маань манай сейфны хажууд байсан бөгөөд манай сэйфэнд багтахгүй байсан учраас ил тавьсан байсан юм...” гэжээ. /2-р хавтас 155-156/

Шүүхэд дуудсан тухай баримтад: “Шүүх хуралд оролцохгүй. Гомдол санал байхгүй. Хохирлоо авсан” гэжээ.

 

Хохирогч Г.Мөнх-Оргил мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ “...2016 оны 12 сарын 08-ны өдөр 19 цагийн орчимд ажлаасаа гарсан бөгөөд 09-ний өдрийн 11 цагийн орчимд гэртээ байж байхад манай дүү Ганхүү ирж “хулгай орчихсон байна, хамт явъя” гэж хэлэхээр нь “Экспо” худалдааны төв рүү ирэхэд цагдаа нар үзлэг шалгалт хийчихсэн лангуу ажиллуулдаг хүмүүс бүгд ирчихсэн байсан. Ингээд гар утасны лангуунуудаа шалгаж үзэхэд 2, 5, 14-р лангуунаас гар утас хулгайлж авсан байсан. Дандаа ухаалаг утаснуудыг минь сонгож хулгайлж авсан байсан. 2-р лангуунаас “Samsung S7 edge”, “Samsung S6 edge plus”, “Samsung A7”, “Samsung G7”, “Samsung note-4”, “Samsung note-1”, “Samsung grand-1”, “Samsung S6 edge”, “Samsung S-5”, “Samsung on-7”, “Samsung mega-2”, “Samsung S-4”, “Samsung S-3”, “Samsung galaxy style”, “Samsung S-4”, “I Phone 5” маркийн, 5-р лангуунаас “I Phone-5”, “Samsung galaxy cor-2”, “Samsung pop”, “Teke S-300”, “Teke S-220”, “Teke S100”, 14-р лангуунаас “Samsung tab-2”, “LG G-2”, “Samsung A-7”, “I Phone-6”, “I Phone-5”, “Samsung S-4”, “Samsung S-4” маркийн спорт шинэ загвар, “LG G pro-2”, “LG S U3700”, “Samsung S-2 LTE”, “Lenovo” маркийн гар утаснууд алдагдсан байсан...” гэжээ. /3-р хавтас 42-43/

Шүүхэд дуудсан тухай баримтад: “Шүүх хуралдаанд оролцох боломжгүй боллоо. Намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулахад татгалзах зүйлгүй. Үлдэгдэл 11450000 төгрөгөө нэхэмжилнэ” гэжээ. /4-р хавтас 79, задгай хуудас/

 

Хохирогч Ц.Төгсбаяр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Би МТ /Магнай трейд/ Баянгол ХХК-ний Дорнод салбарын дарга ажилтай, Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг “Жаст Ойл” ХХК-ний 2 шатахуун түгээх станцыг мөн МТ-ын 2 шатахуун түгээх станцыг хариуцаж ажилладаг. 2016 оны 04 сарын 17-ны өглөө 07 цаг 06 минутад Хэрлэн сумын 10-р багт үйл ажиллагаа явуулдаг “Жаст ойл” шатахуун түгээс станцын түгээгч Мөнхчимэг над руу залгаад уйлсан байдалтай “үл таних 3 залуу орж ирээд мөнгийг маань дээрэмдээд явчихлаа” гэхээр нь “чи өөрөө зүгээр үү” гэж асуухад “зүгээрээ” гэж хэлэхээр нь “би одоо очлоо” гэж хэлээд утсаа тасалсан...Дээрмийн гэмт хэрэг болоход 2016 оны 04 сарын 15-16-ны өдрийн шатахууны орлого болох 3451290 төгрөг сейфнээс алдагдсан. /1-р хавтас 45-46/

Хэргийн улмаас байгууллагад учирсан 3451290 төгрөгний хохирлыг холбогдогч нарын ар гэрийнхэн байгууллагын дансанд тушаасан. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй”... гэжээ. /1-р хавтас 204/

Шүүхэд дуудсан тухай баримтад “Шүүх хуралдаанд оролцохгүй. Хохирлоо авсан тул гомдол, саналгүй” гэжээ.

 

Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ “...2016 оны 12 сарын 09-ний өглөө 08 цаг өнгөрч байхад ажил дээрээ очсон чинь өргөтгөл дотор байрлах “Бүргэд” хаалгыг зүсэж онгойлгож хулгай орсон байсан болохоор шууд цагдаад дуудлага өгсөн. ...АТ-32 маркийн барилгын тэгш өнцөг хэмжигч дуран алга байсан. Өөр зүйл алга болоогүй байсан...” гэжээ. /3-р хавтас 52-53/

Шүүхэд дуудсан тухай баримтад: “Манай байгууллагын хохирлыг барагдуулсан учир шүүх хуралд оролцохгүй” гэжээ.

 

Хохирогч Б.Батцэцэг мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ “...Би Сүхбаатар аймгийн Баруун урт суманд үйл ажиллагаа явуулдаг “Жавхлант” нэртэй худалдааны төвийн нярав ажилтай юм. “Жавхлант” худалдааны төвөөс алдагдсан эд зүйлийн үнийн дүн болон олдоогүй барааны жагсаалтыг гаргаж байна...Нийт 18.695.500 төгрөгний эд зүйл алдагдсан. Ваккум цонх хагарч үнэ 20.000 төгрөгөөр засуулсан бөгөөд үүнээс 12.529.000 төгрөгний эд зүйлийг буцааж авсан бөгөөд одоо 6.186.500 төгрөгийг хэрэгт холбогдсон хүмүүсээс нэхэмжилж байна...Хүлээн авсан эд зүйлс дотор манай байгууллагын алдагдсан эд зүйлийн тоонд ороогүй 10.500 төгрөгний үнэлгээтэй 1 ширхэг зэс аяга хураагдсан байсан. Зэс аяга нь өмнө нэхэмжилсэн үнийн дүнд ороогүй. Мөн байгууллагаас том, жижиг 2 ширхэг цүнх алдагдсан. Өмнө нь 4 цүнх алдсан гэж буруу мэдүүлсэн байна. Иймд өмнө нэхэмжилсэн хохирлын мөнгөнөөс 2 ширхэг цүнхний үнэ болох 51.500 төгрөгийг хасаад, өмнө нь оруулаагүй 1 зэс аяганы үнэ болох 10.500 төгрөгийг нэмнэ. 1.724.000 төгрөгний хохирол төлөгдөөгүй байна. Энэ хохирлыг нэхэмжилнэ...” гэжээ. /3-р хавтас 158-161,  4-р хавтас 18-20/

Шүүхэд дуудсан тухай баримтад: “Шүүх хуралд оролцох шаардлагагүй. Хохирлоо авсан” гэжээ.

 

Хохирогч Б.Батзул мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ “...Би 2015 оны 01 сарын 23-ны өдөр Хэрлэн сумын 4-р багийн нийгмийн ажилтан Сайхангэрэлийн ажиллуулдаг 73-р байранд байх  ломбардад мөнгөний хэрэгцээ гараад “Toshiba” маркийн хар өнгийн гадартай 19 инчийн дэлгэцтэй хуучин нөөтбүүкээ 150000 төгрөгийн, “Acer” маркийн проекторыг 290000 төгрөгийн барьцаанд тус тус тавьсан.

2015 оны 01 сарын 29-ний өглөө эрт 09 цагийн үед Сайхангэрэл над руу залгаад “ломбардад хулгай орчихжээ, чиний тавьсан юмнууд алга болсон байна” гэсэн...Би нөөтбүүкээ 2011 онд ардчилсан намын байранд байх компьютерийн дэлгүүрээс 1200000 төгрөгөөр худалдаж авч байсан. Acer маркийн проектороо 2010 онды Улаанбаатар хотын Next их дэлгүүрээс 1751525 төгрөгөөр худалдаж авч байсан...Би нөөтбүүкээ 1000000 төгрөгөөр, проектороо худалдаж авсан үнээрээ үнэлж байна... /2-р хавтас 158-159/,

Би ломбарднаас алдсан проектороо хүлээж авлаа. Харин “Toshiba” маркийн нөөтбүүкээ олж авч чадаагүй байна. Миний алдсан нөөтбүүкийг Хэрлэн сумын үнэлгээний комисс 500000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрч байна. Би буруутай этгээдээс нөөтбүүкний үнэ 500000 төгрөгийг нэхэмжилж байна. /1-р хавтас 204/

Шүүхэд дуудсан тухай баримтад: Шүүх хуралдаанд оролцохгүй. Хохирлоо авсан тул гомдол, саналгүй” гэжээ.

 

Хохирогч Т.Хишигжаргал мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ ...Би өөрийн эзэмшлийн “Аsus” маркийн хар саарал өнгийн зөөврийн компьютерээ 2014 оны 12 сарын 31-ны өдөр 73-р байранд байх “Талын гэгээ оюу” ломбардад 80000 төгрөгийн барьцаанд тавьсан. Цэцэгмаа нь уг ломбардны хүмүүсийг таньдаг учир дамжуулан тавиулсан юм. Би ломбардад нэг сарын хугацаатай тавьсан...Өдрийг нь санахгүй байна, Цэцэгмаа над руу яриад залгаад “нөгөө ломбардад хулгай ороод нөгөө нөөтбүүк алга болсон гэнэ, цагдаагаас чам руу ярих байх” гэж хэлсэн. Би нөөтбүүкээ найз Эрдэнэчимэгээс аваад удаагүй байсан, хуучин эд байсан. /2-р хавтас 161-162, 206/,

Шүүхэд дуудсан тухай баримтад: Шүүх хуралдаанд оролцохгүй. Хохирлоо авсан тул гомдол, саналгүй” гэжээ.

 

Иргэний нэхэмжлэгч М.Равжаа мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ “...2016 оны 12 сарын 09-ний өдрийн 10 цагт ажил дээрээ ирэхэд “Экспо” худалдааны төвийн төв хаалга цоожтой байсан бөгөөд хүмүүс ярихдаа хулгай орчихсон гэж байсан. Дотогшоо орж үзэхэд лангуун дотор байсан 3 ширхэг БНХАУ-д үйлдвэрлэсэн “Samsung” маркийн блютүүттэй чихэвч 3 ширхэг алга болсон байсан бөгөөд өөр ямар нэг зүйл алга болоогүй байсан...Хяналтын камер байдаг боловч ажил тарснаас хойш гэрэл цахилгаан унтраачихдаг болохоор өглөө ажил цуглах хүртэл хяналтын камер бичлэг хийдэггүй юм...” гэжээ. /3-р хавтас 45-46/

Шүүхэд дуудсан тухай баримтад:Хохирлоо бүрэн авсан, шүүх хуралдаанд орохгүй” гэжээ.

 

Иргэний нэхэмжлэгч Д.Төмөрчөдөр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ “...2016 оны 12 сарын 09-ний өдрийн 12 цагийн орчимд Түмэнзул утсаар “ажил дээр хулгай орсон байна, хүрээд ир” гэж хэлсэн. Ажил дээрээ ирэхэд лангуун дотор байсан гар утаснууд алга болсон байсан. Миний гар утас зардаг лангуун дотор байсан 3 ширхэг бугуйнд зүүдэг гар утас алга болсон байсан. Өөр эд зүйл алга болоогүй...” гэжээ. /3-р хавтас 48-49/

Шүүхэд дуудсан тухай баримтад:Шүүх хуралдаанд оролцохгүй. Хохирлоо авсан тул нэхэмжлэх зүйлгүй” гэжээ.

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 290 тоот дүгнэлтэд: “1.З.Мөнхчимэгийн биед баруун хацар шанаа, хамрын нуруу, дээд уруулд зөөлөн эд няцрал, баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдантанд нөлөөлөхгүй”  гэжээ. /1-р хавтас, хх-67/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 сарын 07-ны өдрийн 1315 тоот дүгнэлтэд: “1.Шинжилгээнд ирүүлсэн *******, *******, Б.Батсайхан нарын гэх цусны ДНХ-ийн тогтоцыг аутосомын ДНХ-ийн D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO8 Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар тогтоов. 2.3577 дугаартай дүгнэлтээр гаргасан саарал өнгийн масканд илэрсэн шүлс нь аутосомын ДНХ-ийн D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO8 Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар *******ийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. 3.3577 дугаартай дүгнэлтээр гаргасан саарал өнгийн масканд илэрсэн шүлс нь аутосомын ДНХ-ийн D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO8 Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар *******, ******* нарын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна. 4.*******, *******, ******* нараас авсан гэх аутосомын ДНХ-ийн D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO8 Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар санд хадгалагдаж байгаа эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна” /1-р хавтас, 230-231/

 

Хохирогч З.Мөнхчимэг /1-р хавтас 31-42/, Ц.Төгсбаяр  /1-р хавтас 45-46, 204/, Ж.Сайхангэрэл /2-р хавтас 155-156, 205/, Б.Батзул /2-р хавтас 158-159, 204/, Т.Хишигжаргал /2-р хавтас 161-162, 206/, Г.Мөнх-Оргил /3-р хавтас 42-44/, ******* /3-р хавтас 52-53/, Иргэний нэхэмжлэгч М.Равжаа /3-р хавтас 45-46/, Д.Төмөрчөдөр /3-р хавтас 48-49/, Б.Батцэцэг /3-р хавтас 158-161, 4-р хавтас 18-20/, Гэрч Ө.Бат-Өлзий /1-р хавтас 47-48/, П.Хадбаатар /1-р хавтас 49-50/, Э.Булгамаа /1-р хавтас 51-52/, М.Жавхлан /1-р хавтас 52-53/, Д.Эрдэнэчимэг /1-р хавтас 53-54/, О.Түмэнжаргал /1-р хавтас 54-55/, О.Энхбаяр /1-р хавтас 56/, Х.Баатар /1-р хавтас 57-58/, Г.Түвшинтөгс /1-р хавтас 59/, Г.Уранчимэг /1-р хавтас 65/, М.Номин /1-р хавтас 209-210, 2-р хавтас 207, 3-р хавтас 168-170/, Б.Батчимэг /1-р хавтас 218, 3-р хавтас 61, 171-173/, М.Туяа /2-р хавтас 163/, Б.Гансүх /3-р хавтас 54/, Н.Цэрэндулам /3-р хавтас 174/, А.Ганзориг /3-р хавтас 58-89/, Б.Ариунмөнх /3-р хавтас 162/, Б.Ариунтуяа /3-р хавтас 163/, Н.Мөнхцэцэг /3-р хавтас 164/, шүүгдэгч ******* /2-р хавтас 38-39, 46-49, 3-р хавтас 113-115, 4-р хавтас 52/, ******* /2-р хавтас 41, 56-59, 222, 3-р хавтас 111-112, 217-220, 247-250/, ******* /2-р хавтас 43-44, 51-54/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Шүүгдэгч *******, *******, ******* нарт сонсгосон ялыг өөрчлөх буюу нэмэлт оруулах тогтоол, тэмдэглэл /4-р хавтас 45-60/, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /1-р хавтас хх 1, 2-р хавтас 140, 3-р хавтас 2, 117/, Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /2-р хавтас 139, 3-р хавтас 1/ Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 3-13, 2-р хавтас 141-146 3-р хавтас 5-13, 119-132, 137-139/, аман зураг /1-р хавтас 20/, Харьцуулах шинжилгээнд хэв загвар авах тогтоол, тэмдэглэл /1-р хавтас 21-22, 189-194/, Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 23-24/, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас 26-29/, Нэгжлэг хийх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /3-р хавтас 26-32/, Дорнод аймгийн Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 84 дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 69-73, 173-176 2-р хавтас 167, 169, 171, 175, 178, 215-216, 3-р хавтас 80-91, 93-96/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 05 сарын 04-ний өдрийн 3577 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 82-84, 85-87, 89-90 93-96, 2-р хавтас 186/, Сүхбаатар аймгийн Засаг даргын дэргэдэх Шүүхийн шилжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, бэхжүүлж авсан мөр /3-р хавтас 197-208/, Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 195-202/ Хохирол төлсөн баримт /1-р хавтас 206-208, 4-р хавтас 66-73/, Эд зүйлийн үнэлгээ /2-р хавтас 189-190, 3-р хавтас 97-102, 209-212/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2-р хавтас 203, 3-р хавтас 33, 40, 152, 4-р хавтас 13-15/, Хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ  /3-р хавтас 34-39, 4-р хавтас 3-6/, Эд зүйл түр хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хавтас 133-136/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хавтас 140-151/, Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт /4-р хавтас 7-12/  Заазуурыг хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /4-р хавтас 16/, Шүүгдэгч *******, *******, ******* нарын эзэмшлээс тус тус Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ /2-р хавтас 235-250/, Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх 112, 124-125/, Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хавтас 114-116/ зэрэг болон бусад хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн  хэрэгт  хамааралтай нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ******* нь ганцаараа 2015 оны 0 сарын 28-наас 29-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн  73-р байрны 48 тоотод байрлах “Талын гэгээ Оюу” ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газрын хаалгыг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл буюу сүх, төмрийн хайч хэрэглэж эвдэн нэвтэрч 3 ширхэг нөөтбүүк, 1 проектор хулгайлж хохирогч Ж.Сайхангэрэлд 350000 төгрөгийн, хохирогч Т.Хишигжаргалд 300000 төгрөгийн, хохирогч Б.Батзулд 1300000 төгрөгийн, бусдад нийт 1950000 төгрөгийн шууд хохирол, уг газарт нэвтрэхдээ “Бүргэд” хаалга эвдэж 280,000 төгрөгийн шууд бус хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би ломбардны хулгайн хэргийг ганцаараа хийсэн.../4-р хавтас 56-58/ гэх мэдүүлгийг давхар нотлсон хохирогч Ж.Сайхангэрэлийн “...2015 оны 01 сарын 29-ний өглөө 08 цаг өнгөрч байхад манай хоёр давхрын айлын эмэгтэй хүн /нэрийг нь мэдэхгүй байна/ 99585511 дугаарын утсаар залгаад “танай ломбардны хаалгыг чинь эвдчихсэн байна, хулгай орсон юм шиг байна” гэхээр нь би нөхөр Сайнбаярын хамт 09 цагийн орчимд очсон. Биднийг очиход манай ломбардны гадна талын хүрэн төмөр хаалгыг эвдээд орсон байсан. Ингээд дотор нь орж эд зүйлээ бүртгэхэд манай ломбардад барьцаалан зээлдүүлэхээр хүн тавьсан байсан 3 ширхэг зөөврийн компьютер, нэг ширхэг проектор алдагдсан байсан...” /2-р хавтас 155-156, 205/ гэх, хохирогч Б.Батзул /2-р хавтас 158-159, 204/, Т.Хишигжаргал /2-р хавтас 161-162, 206/, гэрч М.Туяа /2-р хавтас 163/, Э.Сайнбаяр /2-р хавтас 164/, Н.Номин /2-р хавтас 207/, Т.Баттөгс /2-р хавтас 208/ нарын мэдүүлгүүд, Эд зүйлийн үнэлгээ /2-р хавтас 189-190/, “Талын гэгээ оюу” ХХК-ийн барьцаат зээлийн гэрээ /2-р хавтас 195-192/ зэрэг болон бусад нотлох баримтуудаар;

давтан үйлдлээр, 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг Худалдааны гудамжинд үйл ажиллагаа явуулдаг “Жавхлант” худалдааны төвийн цонхоор нэвтэрч мөнгө, зэс аяга, мөнгөн бөгж, ээмэгний хослол, цүнх, мөнгөн бүс зэрэг эд зүйл хулгайлаж 18654500 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол, уг газарт нэвтрэхдээ цонхыг хагалж 20,000 төгрөгийн шууд бус хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...би “Жавхлант” худалдааны төвийн...цонхоор худалдааны төв рүү орж баруун хойд талын хаалганы харалдаа байсан ээмэг, бөгж зардаг лангуунаас ээмэг, бөгжийг цүнх зардаг бололтой лангуунаас хар өнгийн урзалк авч хийсэн. Цүнхэндээ хийчхээд хагалсан цонхны доод талд  авч ирж тавиад ахиж цүнх авсан газраасаа ногоон өнгийн урзалк аваад ээмэг, бөгж зардаг лангууны урд талд байрлах мөнгөн болон зэс аяга зардаг лангуунаас 10 гаруй аяга авч цүнхэндээ хийгээд орж ирсэн цонхоороо гарсан...” /3-р хавтас 217-220/ гэх мэдүүлгийг давхар нотолсон шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Шөнийн 03 цагийн орчимд Батбаяр “гаръя” гээд гуйгаад байхаар нь буудлын өрөөний цонхоор гадагш гарсан. “Жавхлант” худалдааны төвийн гадна ирээд “би орж чадахгүй, айгаад байна, бие өвдөөд байна” гэж шалтаг хэлээд буудал руугаа явсан...” /4-р хавтас 46-48/ гэх, хохирогч Б.Батцэцэг /3-р хавтас 158-161, 4-р хавтас 18-20/, гэрч Б.Ариунмөнх /3-р хавтас 162-163/, М.Номин /3-р хавтас 168-170/, А.Сундуй /3-р хавтас 175/, Б.Ганзориг /3-р хавтас 177/, Б.Ундрах /3-р хавтас 179/, Б.Даваадаш /3-р хавтас 181/ нарын мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар;

шүүгдэгч *******тэй урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, давтан үйлдлээр 2016 оны 12 сарын 08-09-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутагт байрлах “Экспо” худалдааны төвийн хаалгыг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл буюу заазуур хутга, төмрийн хайч хэрэглэж эвдэн нэвтэрч 41 ширхэг гар утас хулгайлж хохирогч Г.Мөнх-Оргилд 12020000 төгрөгийн, 3 ширхэг чихэвч хулгайлж иргэний нэхэмжлэгч М.Равжаад 75000 төгрөгийн, 3 ширхэг бугуйн гар утас хулгайлж Д.Төмөрчөдөрт 150000 төгрөгийн, АТ-32 маркийн барилгын өнцөг хэмжигч дуран хулгайлж хохирогч *******т 250000 төгрөгийн буюу бусдад 12495000 төгрөгийн үлэмж хэмжээний шууд хохирол, уг газарт нэвтрэхдээ модон болон “Бүргэд” хаалга эвдэж 280,000 төгрөгийн шууд бус хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгч *******, ******* нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...12 сарын 09-ний шөнийн 02 цагийн орчимд...Бид хоёр хоорондоо ярилцахдаа би хаалга эвдэж, Баярхүү хүн харах байсан боловч өргөтгөл бариад хойд талын хаалга эвдэхэд хүн сонсогдохгүй болчихсон байсан учраас би хаалгыг эхэлж заазуураар дарж нүх гаргаж дараа нь хайчаар хайчилж хайчилсан хэсгээ дээш болгож сөхөж орсон бөгөөд намайг хаалга эвдэж байхад Баярхүү гэрэл тусгаж өгч байсан...“Экспо” худалдааны төв дотор орж...баруун талын лангуунаас эхлэж гар утас хулгайлж авсан. Гар утасны лангууны шилэн гүйдэг хаалгыг татахад хаалга нь салчихсан учраас би 20 орчим гар утас, Баярхүү 10 гаран гар утас хулгайлж авсан. Бид хоёр гар утас авахдаа ухаалаг, сүүлийн үеийн загвартай гар утас хийсэн лангууны шилэн хаалгыг онгойлгож авсан бөгөөд гар утаснуудаа нөөтбүүкний цүнх болон хоёр мөрний үүргэвчинд хийсэн юм...” /3-р хавтас 111-112. 114-115/ гэх мэдүүлгийг давхар нотолсон хохирогч Г.Мөнх-Оргилын “...манай дүү Ганхүү ирж “хулгай орчихсон байна, хамт явъя” гэж хэлэхээр нь “Экспо” худалдааны төв рүү ирэхэд цагдаа нар үзлэг шалгалт хийчихсэн лангуу ажиллуулдаг хүмүүс бүгд ирчихсэн байсан. Ингээд гар утасны лангуунуудаа шалгаж үзэхэд 2, 5, 14-р лангуунаас гар утас хулгайлж авсан байсан. Дандаа ухаалаг утаснуудыг минь сонгож хулгайлж авсан байсан...” /3-р хавтас 42-43/ гэх, хохирогч ******* /3-р хавтас 52-53/, иргэний нэхэмжлэгч М.Равжаа /3-р хавтас 45-46/, Д.Төмөрчөдөр /3-р хавтас 48-49/, гэрч Э.Ганцэцэг /3-р хавтас 56-57/, Б.Батчимэг /3-р хавтас 60-62/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Эд зүйлийн үнэлгээ /3-рхавтас 97-102/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар;

Шүүгдэгч ******* ******* нартай урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 06 цаг 40 минутын орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Жаст-Ойл” ХХК-ний шатахуун түгээх станцын түгээгч З.Мөнхчимэгийн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, биед махбодид нь хөнгөн гэмтэл учруулан сейфнээс орлогын 3451290 төгрөгийг дээрэмдэж “Жаст-Ойл” ХХК-нд бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн “...Хүний хөдөлгөөн сиймхий харж байгаад гурвуулаа шатахуун түгээх станц руу орсон. Хаалга нь цоожгүй байсан ба эмэгтэй түгээгч ганцаараа сандал дээр урагшаа хараад сууж байсан. Биднийг хараад бахирахаар нь гурвуулаа дарж байгаад түгээгч эмэгтэйн ам, хөл, гарыг нь скочоор скочидсон. Би түгээгчийн халааснаас түлхүүр авч сейфийг онгойлгож бор саарал өнгийн жижиг 2 ууттай мөнгийг авсан... “ /2-р хавтас 41/, гэх мэдүүлгийг давхар нотолсон

Шүүгдэгч *******, ******* нарын мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн “...Хэсэг хугацааны дараа гурвуулаа 49-р байрны урдаас Жастын шатахуун түгээх станц руу шууд явж орсон. Бид гурвыг ороход нэг эмэгтэй хүн байсан ба биднийг хараад чанга бахирсан. Батзориг эмэгтэйг түлхэж унагаад шалан дээр дарсан, би хөлийг нь дарж, Батзориг скочоор тэр эмэгтэйн гар хөлийг нь ороосон. Батбаяр тэр хүүхний хувцаснаас түлхүүр гаргаж ирээд тасалгааны баруун урд буланд байсан сейфийг онгойлгож мөнгө авсан...” /3-р хавтас 114-115, 4-р хавтас 46-48/ гэх, хохирогч З.Мөнхчимэгийн “...2017 оны 04 сарын 17-ны өдрийн өглөө 06 цаг 50 минутын орчимд гадна хаалга дуугараад эхлээд нүүрээ юмаар боож халхалсан бараан өнгийн хувцастай дунд зэргийн нуруутай туранхай биетэй гурван залуу орж ирэхээр нь би айж цочоод бахирахад бараан хувцастай залуу нь түрүүлж хүрч ирээд нүүрийг алгаараа дарж шалан дээр унагаад баруун хацар дээр өвдөглөөд өндийлгөхгүй байсан. Нэг нь эхлээд хөлийг боож скочоор ороогоод, нөгөөх нь куртикны халаасыг ухаж байгаа харагдсан. Халаасанд хэдэн төгрөг байсныг мэдэхгүй, орлогын мөнгө, мөнгөтэй сэйфны түлхүүр байсан. Халааснаас тухайн үед мөнгө, түлхүүр авсныг мэдэхгүй. Би өөрөө их айж цочирдсон байсан. Нөгөө гурван залуу намайг скочоор хөлнөөс эхэлж ороож, өндийлгөж суулгаж байгаад гарыг урд нь ороож, толгой нүүр, нүдийг скочоор дарсан. Тухайн үед би эсэргүүцэл үзүүлж хөлийг ороосон скочийг тайлахад дахиж скочоор ороож хүлсэн. Нэг залуугийнх нь нүүрэндээ зүүсэн юмыг нь гараараа татаж хуулахад нүүрээ буруулаад царайгаа харуулахгүй байсан... Тэгээд буцаж ороод хажуу талын МТ-ын шатахуун түгээх станцын утас руу залгаж “хэдэн хүмүүс орж ирээд мөнгийг маань аваад явчихлаа” гэж хэлсэн...Дараа нь цагдаагийн 7058102 дугаарт залгаж дуудлага өгсөн...” /1-р хавтас 35-37/ гэх, Хохирогч Ц.Төгсбаярын “...Дээрмийн гэмт хэрэг болоход 2016 оны 04 сарын 15, 16-ны өдрийн шатахууны орлого болох 3451290 төгрөг сейфнээс алдагдсан...” /1-р хавтас 45-46/ гэх, гэрч П.Хандбаатар /1-р хавтас 49-50/, Э.Булгамаа /1-р хавтас 51/, Г.Уранчимэг /1-р хавтас 65/, М.Номин /1-р хавтас 38-39/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 04 сарын 19-ны өдрийн 290 /1-р хавтас 67/, Шүүхийн шинжилгээний үндэснй хүрээлэнгийн 2017 оны 02 сарын 07-ны өдрийн 1315 тоот / 1-р хавтас 230-231/ дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар;

 

Мөн шүүгдэгч ******* нь шүүгдэгч *******, ******* нартай урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 06 цаг 40 минутын орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Жаст-Ойл” ХХК-ний шатахуун түгээх станцын түгээгч З.Мөнхчимэгийн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан, сейфнээс орлогын 3451290 төгрөг дээрэмдэж “Жаст-Ойл” ХХК-нд бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө шүүгдэгч *******тай урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутагт байрлах “Экспо” худалдааны төвийн хаалгыг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл буюу заазуур хутга, төмрийн хайч хэрэглэж эвдэн хууль бусаар нэвтэрч 41 ширхэг гар утас хулгайлж хохирогч Г.Мөнх-Оргилд 12020000 төгрөгийн, 3 ширхэг чихэвч хулгайлж иргэний нэхэмжлэгч М.Равжаад 75,000 төгрөгийн, 3 ширхэг бугуйн гар утас хулгайлж Д.Төмөрчөдөрт 150000 төгрөгийн, АТ-32 маркийн барилгын өнцөг хэмжигч дуран хулгайлж хохирогч *******т 250000 төгрөгийн буюу бусдад 12495000 төгрөгийн үлэмж хэмжээний шууд хохирол, уг газарт нэвтрэхдээ модон болон “Бүргэд” хаалга эвдэж 280,000 төгрөгийн шууд бус хохирол учруулсан;

 

Шүүгдэгч ******* нь шүүгдэгч *******, ******* нартай урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 06 цаг 40 минутын орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Жаст Ойл” ХХК-ний шатахуун түгээх станцын түгээгч З.Мөнхчимэгийн амь биед аюултайгаар хүч хэрэглэн, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, сэйфнээс нь орлогын 3.451.290 төгрөгийг дээрэмдэж “Жаст Ойл” ХХК-нд бага бус хэмжээний хохирол учруулсан,

2017 оны 01 дүгээр сарын 14-нөөс 2017 оны 01 дүгээр сарын 15-нд шилжих шөнө *******ыг хулгайн гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг давхар нотолсон шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийг нотолсон дээрх хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нэгэн адил нотлогдон тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд шүүгдэгч *******ыг давтан үйлдлээр, урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн, агуулах саванд нэвтэрч бусдын эд зүйлийг хулгайлж их хэмжээний хохирол учруулсан, бусадтай урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж бусдын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж эд хөрөнгийг дээрэмдсэн, шүүгдэгч *******г бусадтай урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, бусдын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж эд хөрөнгийг дээрэмдсэн, урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн, агуулах саванд нэвтэрч бусдын эд зүйлийг хулгайлж үлэмж хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч *******ийг бусадтай урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж бусдын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж эд хөрөнгийг дээрэмдсэн, гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч нарт оногдуулах ялыг хүндрүүлэх нөхцөл байдал хавтаст хэрэгт тогтоогдохгүй байх ба шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

 

Мөн шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг харгалзан шүүгдэгч нарын ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй байна.

 

Түүнчлэн шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хохирогч нарын шүүхэд өгсөн хариу баримт зэргээр нотлогдож байх тул дээрмийн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 137, шүүгдэгч *******гийн цагдан хоригдсон 79, шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 56 хоногийг ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцох нь зүйтэй.

 

Шүүгдэгч *******, ******* нар нь хохирогч Г.Мөнх-Оргилд учруулсан хохирлыг хулгайн эд зүйлийг өөрсдөө авч хэрэглэсэн тоо ширхэгийн хэмжээнд хувааж төлөхөөр тохиролцсоныг буруутгах үндэслэлгүй ба шүүгдэгч *******аас 8600000 төгрөг, шүүгдэгч *******гээс 2200000 төгрөг тус тус гаргуулж хохирогч Г.Мөнх-Оргилд олгох үндэстэй байна.

 

Шүүх шүүгдэгч *******т эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглээгүй, тэрээр хохирогч нарт төлөх төлбөргүй байх тул түүний эзэмшлээс эд хөрөнгө битүүмжлэх тогтоол хүчингүй болгох, шүүгдэгч *******т эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэсэн, шүүгдэгч *******, ******* нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн барагдуулаагүй зэргийг харгалзан эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгийн /баг/ даавууны хэсэг 1, хүний үс 1, бог малын сүүжний яс 1, эрчилж орооцолдсон /олон тооны үс наалдсан/ скочны тасархай 1, хар өнгийн гялгар уут 4, ногоон өнгийн асаагуур /хоёр хэсэг болсон/ 1, бүргэд хаалганы хайчилсан хэсэг 1, хөх өнгийн хуванцар бариултай халив /отверк/ 1, заазуур хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгаж, зөөврийн флаш 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******ын ЖЯ95082715, *******ийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг, *******гийн ЖЮ96121711 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд нэн даруй хүргүүлбэл зохино.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298, 299 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч Хашнууд овогт *******ыг бусадтай урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн, бусадтай урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, давтан үйлдлээр, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, агуулах саванд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлж их хэмжээний хохирол учруулсан,

            Шүүгдэгч Хэрээд овогт *******г бусадтай урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн, бусадтай үгсэж тохиролцон бүлэглэж, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, агуулах саванд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлж үлэмж хэмжээний хохирол учруулсан,

            Шүүгдэгч Хатгин овогт *******ийг бусадтай урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн, гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Шүүгдэгч *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар түүний хувьд ногдох эд хөрөнгөөс 100000 /нэг зуун мянга/ төгрөгийг хурааж улсын орлого болгон 5 /тав/ жил 3 /гурав/ сар хорих, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хорих ялаар,

            Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 5 /тав/ жил 1 /нэг/ сар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих ялаар,

Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 3 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялын заримыг буюу 1/нэг/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 100000 /нэг зуун мянга/ төгрөгийг хурааж, 6 /зургаа/ жил 3 /гурав/ сарын хорих ялаар,

            Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялын заримыг буюу 6 /зургаа/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг эд хөрөнгийг хураахгүйгээр 5 /тав/ жил 7 /долоо/ сарын хорих ялаар,

Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сар хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын баривчлах ялыг багтааж, нийт эдлэх ялыг эд хөрөнгийг хураахгүйгээр 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52.5-д зааснаар ялтан  *******т оногдуулсан 6 жил 3 сарын, ялтан *******д оногдуулсан 5 жил 7 сарын, ялтан *******т оногдуулсан 3 жил 6 сарын  хорих ялыг эрэгтэйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар ялтан *******ын цагдан хоригдсон 137 /нэг зуун гучин долоо/, ялтан *******гийн цагдан хоригдсон 79 /далан ес/, ялтан *******ийн цагдан хоригдсон 56 /тавин зургаа/ хоногийг ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгийн /баг/ даавууны хэсэг 1, хүний үс 1, бог малын сүүжний яс 1, эрчилж орооцолдсон /олон тооны үс наалдсан/ скочны тасархай 1, хар өнгийн гялгар уут 4, ногоон өнгийн асаагуур /хоёр хэсэг болсон/ 1, бүргэд хаалганы хайчилсан хэсэг 1, хөх өнгийн хуванцар бариултай халив /отверк/ 1, заазуур хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгаж, зөөврийн флаш 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд ялтан *******аас 8600000 /найман сая зургаан зуун мянга/ төгрөг, ялтан *******гээс 2200000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийг тус тус гаргуулж Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн 36 дугаар байрны 13 тоотод оршин суух, хохирогч Манхлиг овогт Ганбаатарын Мөнх-Оргил /ЖЮ87030219/-д олгосугай.

 

            8. Ялтан ******* нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

            9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 134.10-т зааснаар ялтан *******ын эзэмшлээс “Toyota Vista” маркийн 41-28 ДОА улсын лугаартай 3000000 /гурван сая/ төгрөгийн үнэ бүхий суудлын автомашин, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Нуурын 26 дугаар гуламжны 09 тоотод байршилтай 700м2  4480000 /дөрвөн сая дөрвөн зуун наян мянга/ төгрөгийн үнэ бүхий гэр бүлийн хэрэгцээний газар битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 03 сарын 11-ний өдрийн,

            Ялтан *******гийн эзэмшлээс “Dell 1-5” маркийн 14 инчийн дэлгэцтэй 1100000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий саарал өнгийн нөөтбүүк, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Ажилчны 2 дугаар гуламжны 06 тоотод байршилтай 696м2  4454400 /дөрвөн сая дөрвөн зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуу/ төгрөгийн үнэ бүхий гэр бүлийн хэрэгцээний газар битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 03 сарын 11-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг тус тус хэвээр үлдээж,

            Ялтан *******ийн эзэмшлээс “Samsung G-388” маркийн 80000 /наян мянга/ төгрөгийн үнэ бүхий бор саарал өнгийн корпустай гар утас битүүмжилсэн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгосугай.

 

10. Баримт бичгээр ирсэн ялтан *******ын ЖЯ95082715, ялтан *******ийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг, ялтан *******гийн ЖЮ96121711 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялтан *******, ялтан ******* нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, ялтан нарын эдлэх ялыг 2017 оны 06 сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх ба тогтоол биелүүлэх хүртэл ялтан нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                       Ү.ОДГЭРЭЛ

                                          ШҮҮГЧИД                           Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ

                                                                                      Б.ЭНХБААТАР