| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Сувд-эрдэнэ |
| Хэргийн индекс | 304/2025/0004/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/16 |
| Огноо | 2025-01-17 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/16
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,
улсын яллагч М.Сайнзаяа,
шүүгдэгч Г.Б******* нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б*******т холбогдох эрүүгийн 2415000000286 дугаартай, 304/2025/0004/Э индекстэй хэргийг Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******ын Б*******, Увс аймгийн Улаангом суманд 2001 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, Булган аймгийн ******* гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт амьдардаг, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, 24 настай, эрэгтэй, *******.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Г.Б******* нь 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай 2 дугаар багийн нутаг “*******” гэх газрын “*******” гэх газраас 5 ширхэг босоо мод хөрөөдөж, 0.94 м3 түлээний зориулалттай хуурай шинэс төрлийн мод ойгоос зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж, ******* загварын тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэсний улмаас байгаль экологид 251.644 төгрөгийн шууд хохирол, 754.932 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б*******ийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2415000000286 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Г.Б******* нь 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай 2 дугаар багийн нутаг “*******” гэх газрын “*******” гэх газраас 5 ширхэг босоо мод хөрөөдөж, 0.94 м3 түлээний зориулалттай хуурай шинэс төрлийн мод ойгоос зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж, ******* загварын тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэсний улмаас байгаль экологид 251.644 төгрөгийн шууд хохирол, 754.932 төгрөгийн шууд бус хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б*******ийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хэрэгт цугларсан:
1. Иргэний нэхэмжлэгч Б.Б*******гийн өгсөн: “... Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай 2 дугаар багийн нутаг "*******" гэдэг газар нь хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн нь тогтоогдвол байгаль экологид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шинжээчийн дүгнэлтээр гарсан хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/,
2. Гэрч Б.Н*******ийн өгсөн: "... Миний бие Булган аймгийн Цагдаагийн газрын Хангал сумын сум дундын цагдаагийн тасгийн Хялганат тосгоны хэв журмын цагдаагаар ажиллаж байна. Миний бие 2024 оны 11 дүгээр сарын 03-ны орой Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр баг Хялганат тосгоны нутаг дэвсгэрт эргүүл хяналт шалгалт хийх хугацаанд тус тосгон руу орох замд 88-65 БУА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр иргэн Г.Б******* нь шинэс төрлийн 1.4 метрийн урттайгаар тайрч ачсан 34 ширхэг модыг Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар баг "*******" гэдэг газраас ачиж тээвэрлэж явсныг шалгахад тухайн үед үзүүлэх гоожин буюу мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй байсан учраас тухайн мод ачсан тээврийн хэрэгслийг цагдаагийн тасгийн хашаанд саатуулан тээврийн хэрэгслийг журамласан. Иргэн Г.Б******* нь Портер маркийн 88-65 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслээр 34 ширхэг, шинэс төрлийн 1.4 метрээр тайрч бэлтгэн, тээвэрлэж Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар баг "*******" гэдэг газраас ирсэн гэж тайлбарлаж байсан. Тухайн үед Г.Б*******ийг шалгахад ачиж явсан модны ямар нэгэн гоожин буюу мод бэлтгэх эрхийн бичиг байгаагүй. Г.Б*******ийг зогсоон шалгахад ганцаараа явсан..." гэх мэдүүлэг хавтаст хэргийн 38 дахь тал/,
3. Гэрч Э.Пгийн өгсөн: “... Булган аймгийн Хангал сумын сум дундын ойн ангийн инженер ажилтай. Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай 2 дугаар багийн нутаг дэвсгэр" *******" гэдэг газарт талбай тусгаарлалт хийгдэж мод бэлтгэх, эрхийн бичиг 2024 онд олгогдоогүй. Тухайн Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай 2 дугаар багийн байгаль хамгаалагч тухайн газар орныг хариуцдаг одоогоор байгаль хамгаалагч байхгүй байгаа. Хуучин Б.Оюунчимэг гэж хүн байж байгаад тэтгэвэртээ гарсан одоогоор байгаль хамгаалагч томилогдоогүй байгаа, ерөнхийд нь Сэлэнгэ сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч хяналт тавьж ажилладаг...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 40 дэх тал/,
7. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 3518 дугаартай шинжээчийн дүгнэлт: “... Шинжүүлсэн мод нь Pinasceae Lind нарсны овгийн Larix sibirica Сибирь шинэс байна. MNS2470:1978 стандарт арга ашиглан жингийн алдагдлыг тооцож үзэхэд чийг нь 8.4%-ийн чийгшилтэй байгаа тул хуурай мод байна. Мөрдөгчийн модонд үзлэг хийсэн тэмдэглэлд тухайн 34 ширхэг модыг 1.4 метрийн урттайгаар тайрч бэлтгэсэн байгаа нь түлээний мод байна. Мөрдөгчийн тогтоолд хавсаргасан үзлэг хийсэн тэмдэглэлд байх 34 ширхэг модны м3-ын хэмжээ 0.94 м3 байна. Мөрдөгчийн тогтоолд хавсаргасан 34 ширхэг модны экологи эдийн засгийн үнэлгээ 251.644 төгрөг байна. Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу "Байгаль орчныг хамгаалах тухай" хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-р заалтад зааснаар ойн санд учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээ 754.932 төгрөг байна. 34 ширхэг модноос авсан дээж мод нь ургаа модноос тайрагдсаны дараа ямар хугацаанд чийгээ алдсан эсэхийг тодорхойлох боломжгүй байна. Хууль бусаар бэлтгэсэн гэх Булган аймгийн Сэлэнгэ сумын "Тариахтай" 2 дугаар баг нь газар нутгийн байршлын хувьд Хангайн нурууны Булган аймгийн нутагт хамааран Ойн экологи-эдийн засгийн үнэлгээний төлбөрийн III мужид хамаарч байна.” гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 70-75 дахь тал/,
8. “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ОРА: 1001954 дугаартай шинжээчийн “88-65 БУА улсын дугаартай хөх өнгийн Портер загварын тээврийн хэрэгсэл 6,000,000 төгрөг, бензин хөдөлгүүрт цахилгааны хөрөө 1 ширхэг 150,000 төгрөг”, гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 52-55, 60-65 дахь тал/,
9. Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Золбаярын гаргасан: “… экологи эдийн засгийн үнэлгээнд нөхөн төлбөр тооцох тухай актад “2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 3518 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үндэслэн "Байгаль орчныг хамгаалах тухай" хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтын дагуу ойн санд учруулсан хохирол болох шинэс 0.94 м3 хуурай модны экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ 251,644 төгрөгийг 3 дахин-нэмэгдүүлэн тооцоход 754,932 төгрөгийн нөхөн төлбөр болж байна...” гэх акт /хавтаст хэргийн 99 дэх тал/,
10. Яллагдагч Г.Б*******ийн өгсөн: “... Би 2024 оны 11 дугаар сарын 03-ны өдөр гэртээ түлээний мод бэлтгэхээр Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай 2 дугаар багийн нутаг Дэвсгэрээс 5 ширхэг босоо мод хөрөөдөж унагааж бэлтгээд өөрийн эзэмшлийн 88-65 БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээрээ ачаад тээвэрлэж яваад Хялганат тосгоны төвд явж байгаа цагдаад баригдаад шалгуулсан. Тэгээд цагдаа намайг эрхийн бичиггүй мод бэлтгэн тээвэрлэсэн байна гээд мод ачсан тээврийн хэрэгслийг маань журмын хашаанд хийсэн. Би ямар нэг эрх бүхий албан тушаалтнаас мод бэлтгэх эрхийн бичиг авсан зүйл байхгүй. Тухай үед мод бэлтгэн тээвэрлэхэд ашигласан хөрөө нь болон 88-65 БУА улсын дугаартай хөх өнгийн Портер тээврийн хэрэгсэл миний өөрийн эзэмшлийнх байгаа юм. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Байгальд учирсан хохирлыг бүрэн барагдуулахаа илэрхийлж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 94-95 дахь тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлтийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу хэргийг бодит байдлыг сэргээн тогтооход,
Шүүгдэгч Г.Б******* нь 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай 2 дугаар багийн нутаг “*******” гэх газрын “*******” гэх газраас 5 ширхэг босоо мод хөрөөдөж, 0.94 м3 түлээний зориулалттай хуурай шинэс төрлийн мод ойгоос зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж, ******* загварын тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэсний улмаас байгаль экологид 251.644 төгрөгийн шууд хохирол, 754.932 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар хөтөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч Г.Б******* зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэж, тээвэрлэж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан байгаль орчны эсрэг гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, байгалийн баялаг болон экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан үйлдэл учир хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэв.
Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж, тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг үүрэг болгосон байна.
Шүүгдэгч Г.Б******* нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж буюу мод бэлтгэхдээ эрх бүхий байгууллагаас зохих зөвшөөрлийг авалгүйгээр 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай 2 дугаар багийн нутаг “*******” гэх газрын “*******” гэх газраас 5 ширхэг босоо мод хөрөөдөж, 0.94 м3 түлээний зориулалттай хуурай шинэс төрлийн мод ойгоос зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж, ******* загварын тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэсний улмаас байгаль экологид 251.644 төгрөгийн шууд хохирол, 754.932 /долоон зуун тавин дөрвөн мянга есөн зуун гучин хоёр мянга/ төгрөгийн шууд бус хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Г.Б******* нь шүүхийн шатанд байгаль орчинд учруулсан хохирлыг төлж барагдуулсан талаарх холбогдох баримтыг гаргаж өгсөн тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Г.Б*******ийг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Б*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Б*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан учруулсан хохирлоо нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Хавтаст хэргийн 78, 80-84, 102-104 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, нийгийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Булган аймгийн Хялганат тосгоны захирагчийн ажлын албаны 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 02/389 дугаартай албан бичиг, мал,тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2023 оны тооллогын хуулбар, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б******* нь Булган аймгийн ******* гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт амьдардаг, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Улсын яллагч шүүгдэгч Г.Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрлийг сонгож, 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Г.Б*******ийн эзэмшлийн 6.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 88-65 БУА улсын дугаартай Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгсэл болон гэмт хэрэг үйлдэж олсон 34 ширхэг буюу 0.94 м3 хэмжээтэй шинэс төрлийн хуурай модыг тус тус хурааж, улсын орлого болгох, эд мөрийн баримтаар хураагдсан Бүгд найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн, 150.000 төгрөгийн үнэлгээ бүхий моторт хөрөөг хурааж, үнийг улсын орлого тус тус болгох саналыг,
Шүүгдэгч Г.Б******* нь тусгайлан гаргах саналгүй гэдгээ шүүх хуралдааны явцад илэрхийлсэн байна.
Шүүх шүүгдэгчГ.Б*******ийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг заавал хэрэглэх буюу үүрэг болгосон императив хэм хэмжээ юм.
Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг буюу гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл зэргийг шүүх заавал хураана гэж ойлгоно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Б*******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн 6.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 88-65 БУА улсын дугаартай Хьюндай Портер загварын тээврийн хэрэгсэл болон гэмт хэрэг үйлдэж олсон 34 ширхэг буюу 0.94 м3 хуурай шинэс төрлийн модыг тус тус хурааж, улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхэд ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Бүгд найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн, 150.000 төгрөгийн үнэлгээ шаргал өнгийн маниултай, баруун талдаа цэнхэр өнгийн хамгаалалтай, дээд талдаа ягаан өнгийн тагтай цахилгаан хөрөөг хурааж улсын орлого болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Шүүгдэгч Г.Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван /15/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Б******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт ирээгүй, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Г.Б*******ийн эзэмшлийн 6.000.000 /зургаан сая/ төгрөгийн үнэлгээ бүхий 88-65 БУА улсын дугаартай Хьюндай Портер маркын тээврийн хэрэгсэл болон гэмт хэрэг үйлдэж олсон 34 ширхэг буюу 0.94 м3 хэмжээтэй шинэс төрлийн хуурай модыг тус тус хурааж, улсын орлого болгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Бүгд найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн, 150.000 /нэг зуун тавин мянган/ төгрөгийн үнэлгээ бүхий моторт хөрөөг хурааж, үнийг улсын орлого болгосугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СУВД-ЭРДЭНЭ