Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 155/ШШ2021/00747

 

 

 

 

2021 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 155/ШШ2021/00747

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

нэхэмжлэгч: Ц.Б-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ц.Г-т холбогдох

6,534,814 (зургаан сая таван зуун гучин дөрвөн мянга найман зуун арван дөрөв) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 155/2021/00533/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Цэрэнпагманэхэмжлэгч Ц.Б (цахим), хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1998 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс Цгийн байгууллагад ажиллаж эхэлсэн. 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Ц газарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Сүүлийн 5 жил буюу 2014 оны 9 дүгээр сараас 2019 оны 9 дүгээр сарыг хүртэлх хугацааны цалингийн хэмжээгээр цэргийн байгууллагын тэтгэвэр тогтоолгосон. Энэ хугацааны цалингийн хэмжээгээр тогтоолгоход хохиролтой байна гэж үзэж байгаа. Мөн хугацааны цалингийн зөрүүний нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн тохиолдолд тэтгэврийн хэмжээ 80,000 төгрөгөөр нэмэгдэнэ гэдгийг тайлбартаа хэлсэн. Тэгээд нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн тохиолдолд эвлэрэх боломжтой гэдгээ мөн хэлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэсэн зохицуулалттай учраас гомдол гаргах хуулийн хугацаа дууссан гэх тайлбарыг хариуцагч талаас гаргасан байна лээ. Миний хувьд энэ талаар мэдээгүй. 2020 оны 4 дүгээр сард Эрдэнэтэд ээж дээрээ ирэхдээ ийм асуудлыг шийдэгдэж байна гэдгийг нь сонсоод Хөвсгөл аймагт очоод 5 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Сүүлийн 5 жил хөдөө суманд ажиллаж байхад албан ёсоор танилцуулсан зүйл огт байхгүй. Мэдэх ёстой байсан буюу мэдсэн өдрөөс гэж тайлбарласан байсан миний тухайд мэдээгүй байсан бөгөөд 2021 оны 4 дүгээр сард мэдсэн гэж үзэж байна. Засгийн газрын тогтоол 2014 онд гарсан байхад Цгийн газрын дарга 2017 онд тогтоолыг хэрэгжүүлэх талаар шийдвэр гаргасан байна ...Цгийн Ерөнхий газрын даргын 2017 оны А/248 дугаар тушаалаар батлагдсан Нэмэгдэл хөлс болон цалин тогтоох журам код /924/-ийн 924.5.4 дэх хэсэгт төрийн тусгай алба хаасан нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцно тухайлбал 18 ба түүнээс дээш жил ажилласан алба хаагчид 10+15+20=45 хувийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг олгох гэж заажээ. ...Засгийн газрын тогтоол нь эрх зүйн үйлчлэлийн хувьд хүчин чадалтай юм уу, Цгийн газрын даргын шийдвэр нь хүчин чадалтай юм уу гэдэгт эргэлзэж байна. 27 хуудас бүхий баримт бичигтэй ерөнхийд нь танилцахад битгий олго гэсэн зүйл байхгүй байна. Төсвийн тодотгол хийгээд шийдвэрлэх арга зам байсан байна гэж үзэж байна. 2020, 2021 оны тушаал, шийдвэрүүдийг мөн гаргаж өгсөн байна. Миний хувьд 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр албанаасаа чөлөөлөгдсөн учир надад хамааралгүй гэж ойлгож байна. Эвлэрэх боломжгүй гэж үзэж байгаа бол нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

...Би 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарыг дуустал хугацааны Цгийн албан хаагчийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн зөрүү 6,534,814 төгрөгийг нэхэмжлээд байгаа юм. ...Цгийн албаны тухай хуульд 25 хувийн нэмэгдэл олгох талаар зохицуулалт тусгагдсан. Засгийн газрын 2014 оны Цгийн байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай 99 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 3 дахь заалтад төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаасан ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцно гэсний дагуу 11-17 жил ажилласан бол 25 хувь, 18 жилээс ажилласан бол 45 хувиар олгоно гэдгийг үндэслэсэн. Өөрөөр хэлбэл төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг тооцохдоо 5-10 жил ажилласан хугацааны нэмэгдэл 10 хувь, 11-17 жил ажилласан хугацааны нэмэгдэл 25 хувь, 18 жилээс дээш бол 45 хувь гэж бодсон. ...Намайг тэтгэвэрт гарахад аймгийн Цгийн газраас нийт ажилласан жилийн хугацааг тодорхойлсон. Тэр баримтаар явна.

...Би 2014 оны 7 дугаар сараас 2015 оны 01 дүгээр сарыг дуустал хугацаанд Цгийн албан хаагчийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг 25 хувиар буюу нэмэгдлийн зөрүү сар бүр 10 хувиар, 2015 оны 02 дугаар сараас 2019 оны 3 дугаар сарыг дуустал хугацаанд төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг 45 хувиар буюу нэмэгдлийн зөрүү сар бүр 25 хувиар тус тус тооцон энэ хугацааны Цгийн албан хаагчийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн зөрүү 6,534,814 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна. ...Ажлаас чөлөөлөгдсөн хугацааг хэрэгт авагдсан баримтаар шийдвэрлүүлнэ. Би баримтаа авч ирээгүй учир зөрүүтэй яриад байх боломжтой ...гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Дашням шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цгийн албаны тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д Цгийн байгууллагын төсвийг улсын төсөвт тусгаад санхүүжүүлэх бөгөөд энэхүү төсөв нь Цгийн байгууллага үйл ажиллагаагаа шуурхай, тасралтгүй, үр дүнтэй явуулах шаардлагыг хангасан байна. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гээд мөн зүйлийн 16.5.3-т батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтооно гэж тус тус зохицуулсан байна. Дээрх зохицуулалтаас үзэхэд Цгийн байгууллагын бүхий л үйл ажиллагаа улсын төсвөөс санхүүжиж гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлдэг төрийн тусгай алба юм. Монгол Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт төрийн албан хаагчийн цалин хөлсийг 2017 оноос 2018 онд одоогийн түвшинд хэвээр хадгалах бөгөөд царцаах, цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг 2019 оноос төсвийн боломжтой уялдуулан шийдвэрлэнэ гэсэн заалтын дагуу тухайн үед төсөвт тусган төрийн тусгай албан хаасны хугацааны нэмэгдлийг шийдвэрлэх боломжгүй болсон ба дээрх тогтоолыг 2018 оны 79 дүгээр тогтоолоор хүчингүй болгож, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр болсон. Засгийн газрын 2014 оны 99 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхэд цалингийн зардал дутагдаж байгаа төсөв тооцоог Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн. Мөн 2019 оны төсвийн төсөлд тусгуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулснаар уг тогтоолын хэрэгжилт 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Иймд нэхэмжлэлд дурдсан Цгийн тусгай алба хаасны нэмэгдлийг Цгийн байгууллагын зүгээс санаатайгаар бууруулсан, бууруулж олгосон үйлдэл байхгүй бөгөөд улс орны эдийн засгийн байдал төсвийн хүрэлцээгүйгээс шалтгаалан тухайн үед олгох боломжгүй байсан зэргээс шалтгаалсаар байхад Хөвсгөл аймаг дахь Цгийн газраас нэхэмжилж байгаа хууль зүйн үндэслэлгүй юм.

Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт зааснаар Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна гээд, мөн Цгийн албаны тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.9-д Цгийн албан хаагчийн цалин хөлс нь үндсэн цалин, цолны цалин болон доор дурдсан нэмэгдлээс бүрдэнэ гээд төрийн тусгай алба хаасан хугацааны, албан ажлын онцгой нөхцлийн, Цгийн мэргэжлийн зэргийн, эрдмийн зэрэг, цолны, хуульд заасан бусад зэргээр тогтоож өгсөн.

Мөн нэхэмжлэгчийн дурдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэсэн зохицуулалттай бөгөөд нэхэмжлэлд дурдаж буй цалин хөлстэй холбоотой маргаан нь даруй 7 жил өнгөрсөн байх тул хуулийн хугацаа дууссан байна гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

...Нэхэмжлэгчийн хувьд нэхэмжилж буй мөнгөн дүнгийнхээ талаар санал, хүсэлт, гомдлоо төсөвлөдөг Цгийн ерөнхий газарт гаргавал илүү үр ашигтай гэж үзэж байна.

Шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн 27 хуудас материал дээр Засгийн газрын 2014 оны 99 тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд 6-7.9 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгуулахын тулд 2016 оны 2 дугаар сар болон 2017 оны 2 дугаар сард Хууль зүйн сайдад Цгийн ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд албан бичгийг хүргүүлж байсан. Гэсэн хэдий ч Сангийн яамнаас эдийн засгийн холбогдолтойгоор шийдвэрлээгүй. Ийм учраас дээрх тогтоолыг 2017 оноос хэрэгжүүлэхгүй гэдэг чиглэлийг нутаг дэвсгэр хариуцсан байгууллагуудад хүргүүлж байсан. Улмаар 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2020 оны төсөвт суулгуулахын тулд Цгийн ерөнхий газрын холбогдох материалыг 8.8 тэрбум төгрөгийн тооцооллыг Сангийн яам, Хууль зүйн яаманд хүргүүлснээр 2020 оны төсөвт батлагдаад 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс ахлагч бүрэлдэхүүнд, 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс офицер бүрэлдэхүүн гэсэн шат дараалалтайгаар явагдаж байгаа. Эцэст нь хэлэхэд уг мөнгөн дүн нь нутаг дэвсгэр хариуцсан байгууллагын төсөвт батлагдах боломжгүй. Учир нь батлагдсан орон тоо буюу 150 орон тооны ажилтантай бол энэ хүмүүсийн цалин, хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, татвар, машин техникийн сэлбэгийн хэрэгсэл тооцоо, шатахуун, бичиг хэргийн зардалд мөнгө ирдэг. ...Нэхэмжлэгч өөрөө хүсвэл Цгийн ерөнхий газрын удирдлагууд, холбогдох албан тушаалтныг иргэний хариуцагчаар татан дахин нэхэмжлэлийг гаргах нь зүйтэй гэж үзэж байна....Ажилласан жил 18 жил тооцож байгаа асуудал дээр тухайн үеийн холбогдох албан тушаалтнууд нь хугацааг нь тооцож өгч байгаа. Нэгэнт тооцсон хугацааг буруу, зөв тооцсон талаар хэлэх боломж байхгүй...гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б нь Ц газартт холбогдуулан 6,534,814 (зургаан сая таван зуун гучин дөрвөн мянга найман зуун арван дөрөв) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Б нь нэхэмжлэлийн шаардлагаа Хөвсгөл аймаг дах Цгийн газраас 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарыг дуусталх хугацааны Цгийн албан хаагчийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн зөрүү 6,534,814 (зургаан сая таван зуун гучин дөрвөн мянга найман зуун арван дөрөв) төгрөг гаргуулах гэж тодруулав.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ш нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...Засгийн газрын 2014 оны 99 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхэд цалингийн зардал дутагдаж байгаа төсөв тооцоог Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн. Мөн 2019 оны төсвийн төсөлд тусгуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулснаар уг тогтоолын хэрэгжилт 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. ...Цгийн тусгай алба хаасны нэмэгдлийг Цгийн байгууллагын зүгээс санаатайгаар бууруулсан, бууруулж олгосон үйлдэл байхгүй бөгөөд улс орны эдийн засгийн байдал төсвийн хүрэлцээгүйгээс шалтгаалан тухайн үед олгох боломжгүй байсан зэргээс шалтгаалсаар байхад Хөвсгөл аймаг дахь Цгийн газраас нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. ...Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэсэн зохицуулалттай бөгөөд нэхэмжлэлд дурдаж буй цалин хөлстэй холбоотой маргаан нь даруй 7 жил өнгөрсөн байх тул хуулийн хугацаа дууссан байна гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж маргасан болно.

Нэхэмжлэгч Ц.Б нь Ц газартт Жаргалант сум дахь хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн, төрийн албанд 22 жил 3 сар 3 өдөр, Цгийн албаны тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2-т заасан нэмэгдэл хоногийг нэмж нийт 26 жил 3 сар 3 өдөр ажилласан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаагүй.

Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 2014 оны 7 дугаар сараас 2015 оны 01 дүгээр сарыг дуустал хугацаанд 17 жил ажиллаж, Цгийн алба хаагчийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг 15 хувиар, 2015 оны 02 дугаар сараас 2019 оны 3 дугаар сарыг дуустал хугацаанд 18 ба түүнээс дээш жил ажиллаж, Цгийн алба хаагчийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг 20 хувиар тус тус авч байсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдлоо. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэ талаар маргаагүй болно.

Харин нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2014 оны 7 дугаар сараас 2015 оны 01 дүгээр сарыг дуустал хугацаанд Цгийн албан хаагчийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг 25 хувиар буюу нэмэгдлийн зөрүү сар бүр 10 хувиар, 2015 оны 02 дугаар сараас 2019 оны 3 дугаар сарыг дуустал хугацаанд төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг 45 хувиар буюу нэмэгдлийн зөрүү сар бүр 25 хувиар тус тус тооцон энэ хугацааны Цгийн албан хаагчийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн зөрүүг тооцсон.

Засгийн газрын 2014 оны Цгийн байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай 99 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 3 дахь заалтад төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаасан ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцно гэсний дагуу 11-17 жил ажилласан бол 25 хувь, 18 жилээс ажилласан бол 45 хувиар олгоно гэдгийг үндэслэсэн. Өөрөөр хэлбэл төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг тооцохдоо 5-10 жил ажилласан хугацааны нэмэгдэл 10 хувь, 11-17 жил ажилласан хугацааны нэмэгдэл 25 хувь, 18 жилээс дээш бол 45 хувь гэж бодсон... гэж тайлбарлалаа.

2002 оны 6 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсон Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3-т тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцлийн, төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын, мэргэшлийн зэргийн нэмэгдлээс төрийн албан хаагчийн цалин хөлс бүрдэнэ, 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдөр батлагдсан Цгийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д Засгийн газар санхүү, материал, техникийн хангамжийн хувьд Цгийн байгууллагын хэвийн ажиллах нөхцлийг бүрдүүлнэ. гэж тус тус заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 99 дугаартай Цгийн байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын 1 дүгээр хавсралтаар Цгийн алба хаагчийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам-ыг баталжээ.

Цгийн алба хаагчийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журмын 3 дахь заалтад Төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцно гэж заасан байна.

Энэ заалтын үгийн шууд утгаас үзэхэд 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдөр батлагдсан Цгийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д Цгийн алба хаагчийн албадан саатуулах байр, улсын онц чухал объектын хамгаалалтад болон эргүүл, харуул, жижүүрээр ажилласан нэг жилийг нэг жил гурван сараар тооцно. гэж, 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр батлагдаж, 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Цгийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 86 дугаар зүйлийн 86.2-т Цгийн алба хаагчийн албадан эрүүлжүүлэх, саатуулах байр, улсын онц чухал обьектын хамгаалалтад болон замын хөдөлгөөн зохицуулах, эргүүл, харуул, жижүүрийн албанд ажилласан 1 жилийг 1 жил 3 сараар, Цгийн байгууллагын нууцалбал зохих албанд гүйцэтгэх ажилтнаар ажилласан 1 жилийг 1 жил 4 сараар тус тус тооцно. гэж тус тус заасан нь нэмэгдэл хоногийг буюу ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцохоор хуульчилжээ.

Тодруулбал, Цгийн албаны тухай хуульд заасан ажилласан жилийн нэмэгдэл хугацааг алба хаагчийн төрийн алба хаасан хугацаанд нь оруулан тооцож төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг тооцохоор тусгасан байна.

Гэтэл нэхэмжлэгч нь төрийн алба хаасан хугацаа нэмэгдэж дараагийн шатлал руу буюу төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээ 5 хувиар нэмэгдэхэд төрийн алба хаасан хугацааны шатлал тус бүрийн нэмэгдлийн хэмжээг нийтэд нь нэмж нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хариуцагч Ц газарт нь Монгол улсын Засгийн газрын 2014 оны 99 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг нэхэмжлэгчид олгохдоо нэхэмжлэгчийн ажиллаж байсан хугацаан дээр Цгийн албаны тухай хуульд заасан нэмэгдэл хугацааг нэмж нийт төрийн алба хаасан хугацааг тодорхойлон 2014 оны 7 дугаар сараас 2015 оны 01 дүгээр сарыг дуустал хугацаанд Цгийн албан хаагчийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг сар бүр 15 хувиар, 2015 оны 02 дугаар сараас 2019 оны 3 дугаар сарыг дуустал хугацаанд төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг сар бүр 20 хувиар тооцож нэхэмжлэгчид олгосон нь үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ...Цгийн Ерөнхий газрын даргын 2017 оны А/248 дугаар тушаалаар батлагдсан Нэмэгдэл хөлс болон цалин тогтоох журам код /924/-ийн 924.5.4 дэх хэсэгт төрийн тусгай алба хаасан нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажиласан жилийн нэмэгдлийг нэмж тооцно тухайлбал 18 ба түүнээс дээш жил ажилласан алба хаагчид 10+15+20=45 хувийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг олгох гэж заажээ.... гэж шаардлагын үндэслэлээ мөн тодорхойлсон байна.

Цгийн Ерөнхий газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/124 дугаартай тушаалаар Нэмэгдэл, нэмэгдэл хөлс болон цалин тогтоох /код 924/ журмыг баталж, уг тушаалыг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс, Цгийн Ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/248 дугаартай тушаалаар Нэмэгдэл, нэмэгдэл хөлс болон цалин тогтоох /код 924/ журмыг баталж, уг тушаалыг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс тус тус мөрджээ.

Дээрх хоёр тушаалаар батлагдсан Нэмэгдэл, нэмэгдэл хөлс болон цалин тогтоох /код 924/ журмын 924.5.4-т Төрийн тусгай алба хаасан нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцно. Тайлбар: 18 ба түүнээс дээш жил ажилласан алба хаагчид 10+15+20=45 хувийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг олгох" гэж журамласан.

Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.6-д Хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актыг зөвхөн хуулийн хэм хэмжээг нөхөн зохицуулсан тохиолдолд хэрэглэнэ. гэж заасан ба Цгийн алба хаагчийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журмыг Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 99 дугаартай Цгийн байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан байна.

Иймээс Цгийн албан хаагчийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг олгох хэм хэмжээг Монгол улсын Засгийн газрын тогтоолоор нөхөн зохицуулсан байх бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 99 дугаартай Цгийн байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Цгийн алба хаагчийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам нь Цгийн ерөнхий газрын даргын тушаалаар баталсан Нэмэгдэл, нэмэгдэл хөлс болон цалин тогтоох /код 924/ журмаас эрх зүйн эх сурвалжийн хувьд эрэмбэ дээгүүр эх сурвалж тул Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 99 дугаартай тогтоолыг дагаж мөрдөнө.

Иймд Монгол улсын Засгийн газрын 2014 оны 99 дүгээр тогтоолыг дагаж мөрдсөн хариуцагч Хөвсгөл аймаг дахь Цгийн газрын үйл ажиллагаа нь хуульд нийцжээ.

Нэхэмжлэгч нь 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарыг дуусталх хугацаанд төрийн тусгай албан тушаалд ажиллаж байсан бөгөөд түүний дээрх хугацааны цалин хөлстэй холбоотой маргаан нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хууль болон одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Цгийн албаны тухай хуулиар тус тус зохицуулагдана.

Иймээс шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Шижирийн гаргасан ...нэхэмжлэлд дурдаж буй цалин хөлстэй холбоотой маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд Цгийн албаны тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.10-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Бын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц газартт холбогдох, 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарыг дуусталх хугацааны Цгийн албан хаагчийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн зөрүү 6,534,814 (зургаан сая таван зуун гучин дөрвөн мянга найман зуун арван дөрөвтөгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ц.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119,651.24 (нэг зуун арван есэн мянга зургаан зуун тавин нэгэн төгрөг хорин дөрвөн мөнгө) төгрөгөөс 119,507 (нэг зуун арван есэн мянга таван зуун долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 144.24 (нэг зуун дөчин дөрвөн төгрөг хорин дөрвөн мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Ц.Бад олгох нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 5-6 дугаар хуудсанд авагдсан баримтын хуулбар нь нийтэд илэрхий баримт, хавтаст хэргийн 7-13, 46-72 дугаар хуудсанд авагдсан баримтуудын хуулбарууд нь бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй, хавтаст хэргийн 14-16 дугаар хуудсанд авагдсан баримтууд нь санхүүгийн тэмдгээр баталгаажуулаагүй буюу бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй, хавтаст хэргийн 17-22 дугаар хуудсанд авагдсан Ц газарт, Цгийн ерөнхий газар зэргээс олгогдсон баримтууд нь тухайн байгууллагуудын хуулбар үнэн тэмдгээр баталгаажих байтал Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасныг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Цгийн албаны тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.10-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Бын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц газартт холбогдох, 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарыг дуусталх хугацааны Цгийн албан хаагчийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн зөрүү 6,534,814 (зургаан сая таван зуун гучин дөрвөн мянга найман зуун арван дөрөвтөгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.7, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119,651.24 (нэг зуун арван есэн мянга зургаан зуун тавин нэгэн төгрөг хорин дөрвөн мөнгө) төгрөгөөс 119,507 (нэг зуун арван есэн мянга таван зуун долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 144.24 (нэг зуун дөчин дөрвөн төгрөг хорин дөрвөн мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Ц.Бад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ОЮУНЖАРГАЛ