Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 136/шш2022/00178

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 136/ШШ2022/00178

Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Д аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д аймаг, С сум, * дугаар баг, Н гудамж, 7**-2 тоотод оршин суух, Б овогт Ч Б /РД:*************/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д аймаг, З-Ү сум, * дүгээр баг, * хэсэг гудамж, * дүгээр байрны ** тоотод оршин суух бүртгэлтэй, Д аймаг, А сум, ** дүгээр зөрлөг, 5-** тоотод оршин суух, Б овогт Лын С /РД:*************/-т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох,

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч С.Б, хариуцагч Л.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нарыг оролцуулан хэргийн хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Б нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэлдээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би Л Стай 2010 оноос хойш хамт амьдарч байсан. Бид хоёр 2020 оны Цагаар сарын баяр хүртэл 10 жил хамт амьдарсан. Хариуцагч нь 2020 оны 02 дугаар сард Цагаан сарын шинийн 5-ны өдөр гэрээсээ гараад 2 жилийн хугацаа өнгөрч байна. Тухайн үед би Д суманд Т с мэргэжилтнээр ажиллаж байсан. Тэр үед бид нар түрээсийн байранд амьдарч байсан. Биднийг хамтран амьдрах хугацаанд 2012 оны 03 дугаар сарын 22-ны өдөр охин Б төрсөн. Энэ хүний хувьд хүүхдээ хаяад явсан. Одоо хариуцагчтай эвлэрэх боломжгүй, тусдаа гэр бүл зохиосон гэж сураг сонссон. Энэ хугацаанд би эвлэрэх хүсэлтэй байсан боловч өөр хүнтэй суусан байсан. Иймд би хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл шүүхэд гаргасан. Иймд хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагч Л.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2010 онд Ч.Бтай танилцан хамтран амьдарсан. Биднийг хамтран амьдрах хугацаанд 2012 оны 03 дугаар сард охин Б төрсөн. Ч.Бгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Б нь миний охин мөн. Хүүхдийн тэтгэлгийг хуульд заасны дагуу төлнө гэв.

 

Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-2/, С сумын * дугаар багийн ажлын албаны 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2/**, 2/** тоот албан бичиг /хх-3, 4/, С сумын Т з ӨЭМТөвийн тодорхойлолт /хх-5/, С сумын ЕБ-ын * дугаар сургуулийн сургалтын менежерийн тодорхойлолт /хх-6/, охин С.Бгийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-7/ зэрэг баримтыг шүүхэд өгсөн.

Хариуцагчаас: Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-15/-ыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Б нь С.Сд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Ч.Б, С.С нар нь 2010 оноос хамтран амьдарсан ба тэдний дундаас 2012 оны 03 дугаар сарын 22-ны өдөр охин С.Б /РД:***********/ төрсөн болох нь 44010******** тоот төрсний гэрчилгээний хуулбар /хх-7/ болон талуудын тайлбараар нотлогдон тогтоогдож байна.

Охин С.Б нь С сумын ерөнхий боловсролын * дугаар сургуулийн * дүгээр ангид сурдаг, эрүүл бойжиж байгаа бөгөөд эх Ч.Бгийн асрамжид байдаг болох нь тус сургуулийн сургалтын менежер Ц.Оийн тодорхойлолт, мөн Т з ӨЭМТөвийн эмч Б нарын тодорхойлолт болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар эцэг, эх нь хүүхдээ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин С.Бг сар бүр 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 / нас хүртэл нь түүний амьдарч буй бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг С.Сар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид нь охин С.Бгийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд эх Ч.Бгийн асрамжид үлдээхээр харилцан тохиролцсон болохыг дурдах нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг, 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч С.Сыг хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзах боломжоор хангаж, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулж, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэхь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 ,улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Сас 70,200 төгрөг гаргуулан улсын төсвийн оролгод оруулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б овогт Ч Б /РД:*************/, Б овогт Лын С /РД:*************/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2012 оны 03 дугаар сарын 22-ны өдөр охин С.Б /РД:************ / нь эх Ч.Бгийн асрамжид байгаа болохыг дурдсугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсэгт зааснаар охин С.Бг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 / нас хүртэл болон хүртэл нь түүний амьдарч буй бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг С.Сар тэжээн тэтгүүлсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг, 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч С.Сыг хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзах боломжоор хангаж, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулж, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүйг дурдсугай.

5.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэхь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Сас 42,950 төгрөг гаргуулан улсын төсвийн оролгод оруулсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэг, 119.4 дэх хэсэг, 119.5 дахь хэсэг, 119.7 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ